| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Ганболд |
| Хэргийн индекс | 191/2025/03445/И |
| Дугаар | 191/ШШ2025/04257 |
| Огноо | 2025-05-14 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 191/ШШ2025/04257
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Т ХХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч: МСТ ХХК холбогдох
******* дүүрэг, *******, *******ий ам дахь ******* тоот хаягт байрлах амины орон сууцны өмчлөгчөөр тогтоох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******, хариуцагчийн төлөөлөгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “*******” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Н.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Амины орон сууц захиалгаар бариулах” тухай ЗГ-24/- 01 дугаартай гэрээгээр тохиролцсон ******* дүүргийн *******ны нутаг дэвсгэр *******ий ам дахь газарт байрлах ******* тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийн Хууль ёсны өмчлөгчөөр ******* ХК-г тогтоож өгнө үү.
******* ХК нь ******* ХХ Компанитай “Амины орон сууц захиалгаар бариулах” тухай ЗГ-24/-01 дугаартай гэрээг 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан бөгөөд тус гэрээний 1.2-т заасан ******* дүүргийн *******ны нутаг дэвсгэрт байрлах *******ий ам дахь газарт 150 м.кв хэмжээтэй, 1 машины гаражтай, төмөр терасстай 1 ширхэг амны орон сууцыг бариулахаар захиалга өгөн төлбөрийг гэрээний 2.1-д заасан хугацаанд саадгүй бүрэн төлж барагдуулсан.
“Амины орон сууц захиалгаар бариулах” тухай гэрээний 2.7-д заасны дагуу Гүйцэтгэгч нь 2024 оны 3 дугаар улиралд багтаан түлхүүр гардан авах нөхцөлөөр уг амины орон сууцыг бүрэн барьж дуусган хүлээлгэн өгөх ёстой байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл буюу 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар захиалгат амины орон сууцыг хүлээлгэн өгөөгүй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөөгүй гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.
Иймд гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэн ******* дүүргийн *******ны нутаг дэвсгэр *******ий ам дахь газарт байрлах ******* тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг ******* ХК-ийн өмчлөлд яаралтай шилжүүлэн Хууль ёсны өмчлөгчөөр ******* ХК- г тогтоож өгнө үү.
1.1. 2024.4.17-нд талууд орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан. Нэг машины гараж, терасстай орон сууц юм. Төлбөрийг бүрэн барагдуулсан. Гэрээнд заасан хугацаанд орон сууцыг хүлээлгэж өгөөгүй. Иймд орон сууцны өмчлөгчөөр тогтоолгоно гэв.
2. Хариуцагч “*******” ХХК нь шүүхэд, түүний төлөөлөгч Д.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “*******” ХК компаниас гаргасан “2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн “Амины орон сууц захиалгаар бариулах” тухай ЗГ-24/-01 дугаартай гэрээгээр тохиролцсон ******* дүүргийн *******ны нутаг дэвсгэр *******ий ам дахь газарт байрлах ******* тоот амны орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр Тахъко ХК-г тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:
“*******” ХК болон “*******” ХХК-тай харилцан тохиролцон 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр “Амины орон сууц захиалгаар бариулах” тухай ЗГ-24/-01 дугаартай гэрээ байгуулан ******* дүүргийн *******ны нутаг дэвсгэр *******ий ам дахь газарт байрлах ******* тоотод 150 м.кв хэмжээтэй, 1 машины гаражтай, төмөр терасстай 1 ширхэг амины орон сууцыг бариулахаар гэрээ байгуулсан. Тус гэрээнд заасны дагуу ажил бүрэн дууссан хэдий ч тус орон сууц болон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүлээлгэн өгөөгүй байгаа нь үнэн болно.
Иймд ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа үүгээр мэдэгдэж байна.
2.1. Амины орон сууц нь нэхэмжлэгчийн өмч гэдгийг зөвшөөрнө. Нэхэмжлэлийг зөвшөөрнө. Барилгын ажил дуусаж байгаа тул хүлээлгэж өгнө. Ажил удааширсан гэв.
3. Нэхэмжлэгч нь дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: Амины орон сууц захиалгаар бариулах гэрээний хуулбар /ХХ6-8/, төлбөр төлсөн баримтуудын хуулбар /ХХ29-34//
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийг амины орон сууцны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “*******” ХК нь ******* дүүрэг, *******, *******ий ам дахь ******* тоот хаягт байрлах амины орон сууцны өмчлөгчөөр тогтоох тухай нэхэмжлэл гаргасан.
3. Хариуцагч “*******” ХХК нь нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрсөн.
4. Зохигч 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 715,000,000 төгрөгийн үнэ бүхий амины орон сууц захиалгаар барих гэрээ байгуулсан байна. /ХХ6-7/
Иймд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн. Энэхүү гэрээгээр гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч, тохиролцсон хөлсийг төлөх үүрэг хүлээнэ.
4.1. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу нийт 715,000,000 төгрөг төлсөн болох нь төлбөрийн даалгавар болон Худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн баримтуудаар тогтоогдсон. /ХХ29-34/
Хариуцагч нь төлбөр төлөгдсөн болохыг зөвшөөрч, анх гэрээ байгуулах үед хаягжилт хийгдээгүй байсан бөгөөд одоо нэхэмжлэлд дурдсан хаяг олгогдсон. Цаашлаад барилгын ажил бүрэн дуусаж байгаа тул хүлээлгэн өгнө гэж тайлбарлаж байна.
Иймд нэхэмжлэгчийг амины орон сууцны өмчлөгчөөр тогтоох үндэслэлтэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар нэхэмжлэгч “*******” ХК-г ******* дүүрэг, *******, *******ий ам дахь ******* тоот хаягт байрлах амины орон сууцны өмчлөгчөөр тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,732,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-с 3,732,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД