| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Ганболд |
| Хэргийн индекс | 192/2025/00934/И |
| Дугаар | 191/ШШ2025/04428 |
| Огноо | 2025-05-19 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 191/ШШ2025/04428
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: О ХХК,
Хариуцагч: МТ ХХК холбогдох,
Хүнд даацын машин механизм түрээслэх болон худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 112,997,786 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ю.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.*******, хариуцагчийн төлөөлөгч Ц.*******, З.*******, хариуцагчийн өмгөөлөгч Н.*******, гэрч Л.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, өөрчилсөн шаардлага, түүний төлөөлөгч Ю.*******, өмгөөлөгч Д.******* нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч "*******" ХХК нь "*******" ХХК-тай 2024 оны 05-р сарын 20-ны өдөр №2024/Г-05-02 дугаар "Хүнд даацын машин механизм түрээслэх гэрээ, 2024 оны 06-р сарын 16-ны өдөр №2024/Г-06-03 дугаар "Хүнд даацын машин механизм түрээслэх гэрээ, 2024 оны 06-р сарын 16-ны өдөр №2024/Г-06-04 дугаар "Хүнд даацын машин механизм түрээслэх" гэрээг тус тус бичгээр, мөн 2024 оны 07 сарын 01-ний өдөр №2024/Г-07-01 дугаар "Хүнд даацын машин механизм түрээслэх" гэрээг амаар байгуулсан.
Дээрх "Хүнд даацын машин механизм түрээслэх" гэрээнүүдэд зааснаар нэг тал болох гүйцэтгэгч нь "*******" ХХК нь гэрээнд заасан хугацаа, төлбөр төлөх нөхцөлтэйгөөр машин механизмыг ашиглуулах, захиалагч "Мянган Тэмүүлэл" ХХК нь түрээсийн төлбөрийг төлөх, ажил үүрэг гүйцэтгүүлэх болон талуудын үүрэгтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулсан.
Талуудын буюу "*******" ХХК болон "*******" ХХК нарын хооронд нийт 4 гэрээ байгуулагдсан. Үүнд:
1. 2024 оны 05 сарын 20-ны өдрийн №2024/Г-05-02 дугаар "Хүнд даацын машин механизм түрээслэх гэрээний 2.1-д Машин механизмын нэр, тоо хэмжээ: Экскаватор: Доосан DX300 улсын дугаар: 02-36УР, мөн гэрээний 2.2-т Түрээсийн хугацаа 3 сар, мөн гэрээний 2.3-т Ажиллах цаг: 1 ээлжээр 28 хоног буюу 280 цаг, мөн гэрээний 5.1-д Түрээсийн төлбөр: Doosan DX300-Сарын 28 хоног 1 ээлжээр 26,000,000 төгрөг байна. / НӨАТ-орсон дүн / гэрээний 5.2 Сард 28 хоногоос илүү ажилласан 1 цаг тутмыг 89 286 төгрөгөөр тооцож түрээслүүлэгч талд төлнө,
2. 2024 оны 06 сарын 16-ны өдрийн №2024/Г-06-03 дугаар "Хүнд даацын машин механизм түрээслэх гэрээний 2.1-д Машин механизмын нэр, тоо хэмжээ: Экскаватор: САТ345D, улсын дугаар: 44-38УБ, мөн гэрээний 2.2-т Түрээсийн хугацаа 3 сар, мөн гэрээний 2.3-т Ажиллах цаг. 1 ээлжээр 28 хоног буюу 280 цаг, мөн гэрээний 5.1-д Түрээсийн төлбөр: САТ345D-Сарын 28 хоног 1 ээлжээр 46,000,000 төгрөг байна. / НӨАТ-орсон дүн / гэрээний 5.2 Сард 28 хоногоос илүү ажилласан 1 цаг тутмыг 164 286 төгрөгөөр тооцож түрээслүүлэгч талд төлнө,
3. 2024 оны 06 сарын 16-ны өдрийн №2024/Г-06-04 дугаар "Хүнд даацын машин механизм түрээслэх гэрээний 2.1-д Машин механизмын нэр, тоо хэмжээ: Экскаватор: САТ320-D2L улсын дугаар:40-82УН, мөн гэрээний 2.2-т Түрээсийн хугацаа 3 сар, мөн гэрээний 2.3-т Ажиллах цаг: 1 ээлжээр 28 хоног буюу 280 цаг, мөн гэрээний 5.1-д Түрээсийн төлбөр: САТ320-D2L-Сарын 28 хоног 1 ээлжээр 36,000,000 төгрөг байна. / НӨАТ-орсон дүн / гэрээний 5.2 Сард 28 хоногоос илүү ажилласан 1 цаг тутамыг 128 571 төгрөгөөр тооцож түрээслүүлэгч талд төлнө,
4. 2024 оны 07 сарын 01-ний өдрийн №2024/Г-07-01 дугаар "Хүнд даацын машин механизм түрээслэх гэрээний 2.1-д Машин механизмын нэр, тоо хэмжээ: Доосан 55, мөн гэрээний 2.2-т Түрээсийн хугацаа 3 сар, мөн гэрээний 2.3-т Ажиллах цаг: 1 ээлжээр 28 хоног буюу 280 цаг, мөн гэрээний 5.1-д Түрээсийн төлбөр: Doosan 55-Сарын 28 хоног 1 ээлжээр 16,000,000 төгрөг байна. / НӨАТ-орсон дүн / гэрээний 5.2 Сард 28 хоногоос илүү ажилласан 1 цаг тутмыг 57 142 төгрөгөөр тооцож түрээслүүлэгч талд төлнө" гэж тус тус заасан.
Дээрх эхний гурван гэрээ болох 2024 оны 05-р сарын 20-ны өдрийн №2024/Г-05-02 дугаар "Хүнд даацын машин механизм түрээслэх гэрээ, 2024 оны 06-р сарын 16-ны өдрийн №2024/Г-0603 дугаар "Хүнд даацын машин механизм түрээслэх гэрээ, 2024 оны 06-р сарын 16-ны өдрийн №2024/Г-06-04 дугаар "Хүнд даацын машин механизм түрээслэх" гэрээнүүдийг дүгнэж, "*******" ХХК, "Мянган Тэмүүлэл" ХХК нар нь 2024 оны 07 сарын 31-ний өдөр "Мянган Тэмүүлэл" ХХК-ийн оффис дээр энэхүү гурван гэрээний үлдэгдэл төлбөрийн тооцоог нийлж, талууд "Тооцооны үлдэгдлийн баталгаа" баримт үйлдсэн.
Энэхүү "Тооцооны үлдэгдлийн баталгаа" баримтаар: "... 2024 оны 05 сарын 25-ны өдрөөс 2024 оны 07 сарын 23-ны өдрийг дуусталх хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд. "Мянган Тэмүүлэл" ХХК нь 136,204,286 төгрөгийн өртэй гарсныг, харилцан батлав." гэж талууд "Тооцооны үлдэгдлийн баталгаа баримт үйлдсэн. / Уг баримтыг шүүхэд нотлох баримтаар гараан өгч байна. Энэхүү баримтад 2024 оны 07 сарын 23-ны өдрийг дуусталх хугацаанд өгч авалцсан гэж бичигдсэн боловч, уг хугацаа нь 07 сарын 31-ний өдрийг дуусталх хугацаа хамаарч байгаа.
Дээрх "Тооцооны үлдэгдлийн баталгаа" баримт үйлдсэний дараа, хариуцагч "Мянган Тэмүүлэл" ХХК нь, тооцооны үлдэгдлээс, 2024 оны 08 сарын 13-ны өдөр 50 000 000 төгрөгийг, нэхэмжлэгч "*******" ХХК-ийн данс руу, мөн 2024 оны 08 сарын 17-ны өдөр "*******" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ю.*******ийн хаан банкны дансанд 50,000,000 төгрөг тус тус шилжүүлэн, нийт 100 000 000 төгрөгийн өрийг төлж барагдуулсан байгаа.
Мөн 2024 оны 07 сарын 01-ний өдрийн №2024/Г-07-01 дугаар гэрээний урьдчилгаа төлбөр 5 000 000 төгрөгийг, 2024.08.14-ний өдөр нэхэмжлэгч "******* ХХК-ийн данс руу мөн 11,000,000 төгрөгийг, 2024 оны 09 сарын 30-ны өдөр "*******" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ю.*******ийн хаан банкны дансанд тус тус шилжүүлэн, нийт 16,000,000 төгрөгийг төлсөн.
Дээрх "Тооцооны үлдэгдлийн баталгаа" баримтаар гарсан 136,204,286 төгрөгөөс, 100,000,000 төгрөгийг дээрх байдлаар төлсөн ба одоо 36,204,286 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Тооцооны үлдэгдэл баталгаа баримт үйлдсэн хугацаанаас хойш, Хүнд даацын машин механизмын түрээснүүд үргэлжилж, 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс, 9 сарын 11-ний өдрийг дуусталх хугацаанд. (2024 оны 05 сарын 20-ны өдрийн №2024/Г-05-02 гэрээний түрээс үргэлжлээгүй) 2024 оны 06-р сарын 16-ны өдөр №2024/Г-06-03 дугаар "Хүнд даацын машин механизм түрээслэх гэрээний төлбөр 63 907 143 төгрөг, (2024 оны 05 сарын 20-ны өдрийн №2024/Г-06-04 гэрээний түрээс үргэлжлээгүй), мөн 2024 оны 07 сарын 01-ний өдрийн №2024/Г-07-01 дугаар гэрээний дагуу / амаар байгуулсан / Doosan 55 маркийн Экскаваторыг дахин түрээслүүлсэн ба энэ хугацааны түрээсийн төлбөр 7,342,857 төгрөг болж байгаа бөгөөд мөн 2024 оны 06 сарын 16-ны өдрийн 2024/Г-06-03 дугаар гэрээний. 5.5-д заасны дагуу / Техникийн очих зардлыг захиалагч тал, 3 сараас дээш ажилласан тохиолдолд буцах зардлыг гүйцэтгэгч тал хариуцна" / тээврийн зардлын үлдэгдэл төлбөр 5,543,500 төгрөг, нийт 76,793,500 төгрөг болж байгаа ба өмнөх төлөөгүй түрээсийн үлдэгдэл өр төлбөр 36,204,286 төгрөг, бүгд нийлээд 112,997,786 төгрөг болж байна.
Нэмж хэлэхэд, 2024 оны 07 сарын 01-ний өдрийн №2024/Г-07-01 дугаар гэрээний, ижил /нэхэмжлэлд хавсаргасан байгаа/ 2 хувийг, хариуцагч "Мянган Тэмүүлэл" ХХК нь хүлээн аваад, тамга байхгүй гэх шалтгаанаар, баталгаажуулаагүй. Иймээс энэхүү гэрээг амаар байгуулсан гэж нэхэмжлэлдээ тодотгон бичиж байгаа юм.
Ер нь нэхэмжлэгчийн зүгээс үлдэгдэл өр төлбөрөө төл гэдэг шаардлагыг, хариуцагч "Мянган Тэмүүлэл" ХХК-д 2024 оны 8 сараас хойш байнга тавьж байгаа бөгөөд, хариуцагч "Мянган Тэмүүлэл" ХХК нь "санхүүжилт орж ирэхээр төлье" гэсэн хариуг амаар өгсөөр, 2024 оны 12 сар хүргэсэн байдаг.
Гэвч хариуцагч "Мянган Тэмүүлэл" ХХК-д санхүүжилт нь 2024 оны 12 сарын 20-ны үеэр орж ирсэн байхад, хариуцагч "Мянган Тэмүүлэл" ХХК нь Хүнд даацын машин механизм түрээсийн үлдэгдэл өр төлбөрөө өгөхгүй, 2024 оны 12 сарын 10-ны өдрөөс хойш, захирлууд нь утсаа авахгүй, сүүлийн тооцоог нийлэхгүй байсаар өнөөг хүрлээ. Учир нь тооцоо нийлье гэдэг саналыг, нэхэмжлэгч "*******" ХХК-ийн зүгээс байнга шаардаж байсан боловч, хариуцагч нь нягтлан ажилдаа ирээгүй байна, гэрээт нягтлантай гэх шалтгаанаар удаа дараа хойшлуулсаар өнөөг хүрсэн. Иймээс нэхэмжлэгч нь тухайн үеийн ажлын хуудсыг үндэслэж, "Тооцооны үлдэгдлийн баталгаа баримт"-ыг гаргаж, нэхэмжлэлд нотлох баримтаар хавсаргасан болно.
Иймд талуудын нийлсэн "Тооцооны үлдэгдлийн баталгаа баримтаар, 2024 оны 05 сарын 25-ны өдрөөс 2024 оны 07 сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны үлдэгдэл төлбөр 36,204,286 төгрөг. Тооцооны үлдэгдэл баталгаа баримт үйлдсэн хугацаанаас хойш, *Жүнд даацын машин механизмын түрээснүүд үргэлжилж, 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс, 9 сарын 11-ний өдрийг дуусталх хугацаанд, 2024 оны 06-р сарын 16-ны өдөр №2024/Г-06-03 дугаар "Хүнд даацын машин механизм түрээслэх гэрээний төлбөр 63,907,143 төгрөг, мөн 2024 оны 07 сарын 01-ний өдрийн №2024/Г-07-01 дугаар гэрээний дагуу Doosan 55 маркийн Экскаваторыг дахин түрээслүүлсэн ба энэ хугацааны түрээсийн төлбөр 7,342,857 төгрөг болж байгаа бөгөөд мөн 2024 оны 06 сарын 16-ны өдрийн 2024 /Г-06-03 дугаар гэрээний 5.5-д заасны дагуу /Техникийн очих зардлыг захиалагч тал 3 сараас дээш ажилласан тохиолдолд буцах зардлыг гүйцэтгэгч тал хариуцна/ тээврийн Зардлын үлдэгдэл төлбөр 5,543,500 төгрөг, нийт 76,793,500 төгрөг болж байгаа ба бүгд нийлээд 112,997,786 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч "*******" ХХК-д олгож өгнө үү гэв.
1.1. Тус шүүхэд 2025.03.19-ний өдөр хариуцагчаас хариу тайлбар гаргасан ба уг хариу тайлбартай танилцаад, нэхэмжлэгчээс хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээр, дараах няцаалт, тайлбарыг гаргаж байна. Үүнд:
Хариуцагч “*******” ХХК хариу тайлбартаа: "... Манай компани “*******” ХХК-тай хамгийн сүүлд 2024 оны 07 сарын 31-ний өдөр тооцоо нийлэхэд 136,204,286 төгрөгийн өглөгтэй гарсан нь үнэн. Гэхдээ энэ тооцоо нь зөвхөн нэхэмжлэлд дурдсан шиг 2024 оны 5-7 сарын хүнд даацын машин механизмын түрээсийн төлбөрийн үлдэгдэл биш юм. Үүнд, 2023 онд тухайн компаниас 100,000,000 төгрөгөөр худалдаж авсан Ковш / шанагтай трактор /-ийн үлдэгдэл төлбөр болох 11,000,000 төгрөг, мөн тухайн ковшийн шүдний үнэ болох 731,000 төгрөг орсон байгааг харж болно. 1.1 Манай компани 2023 оны 3 сараас эхлэн “*******” ХХК-тай дахин хамтарч ажиллаж эхэлсэн бөгөөд тухайн үед хэрэгжүүлж байсан төсөл дээрээ тус компаниас 3 ш экскаватор түрээсэлж байсан. Тодруулбал, “*******” ХХК нь өөрсдийн засварын газартай гэдгээрээ бусад хүнд даацын түрээсийн техникийн үйл ажиллагаа явуулдаг компаниудаас давуу талтай байсан учраас тухайн компаниас экскаватор түрээслэхээс гадна манай компани өөрийн экскаватороо засуулах шаардлагатай байсан тул хамтарч ажиллахаар болсон байдаг. Ингээд манай компани өөрийн өмчлөлийн САТЗЗО маркийн экскаватороо тухайн компанийн засварын газарт өгч засуулахаар тохиролцож, 2023 оны 5 сард “*******” ХХК-д хүлээлгэж өгөөд засварын зардалд нийт 75 сая орчим төгрөг болсон боловч өнөөдрийг хүртэл манай экскаваторыг засаж өгөөгүй, манай экскаваторыг буцааж хүлээлгэж өгөөгүй байгаа болно. Манай экскаваторыг засаж өгөөгүй учраас манай компани 2023, 2024 онд нэмэлтээр 1 экскаватор түрээслэхээс өөр аргагүй болж ******* ХХК-аас 2 экскаватор түрээслэх байсан бол 3 болгож түрээсэлж ажлаа явуулж байсан.... “ гэжээ.
Нэхэмжлэгчээс дараах няцаалт тайлбарыг гаргаж байна.
Манай “*******” ХХК-д засварын газар гэж байхгүй, манай компанийн гараж дээр засварын үйл ажиллагаа явуулдаг, бидэнд хамааралгүй газраар, хариуцагч “Мянган Тэмүүлэл” ХХК-ийн САТЗЗО маркийн экскаваторыг засварлуулсан байдаг. Иймээс бусдад буюу өөр компаниар хариуцагч нь засуулсан гэх засварын хөлс 75,000,000 төрөг нь манай нэхэмжлэгч ХХК-д ямар ч хамааралгүй, манай “*******” ХХК нь аваагүй тул буцааж хүлээлгэж өгөөгүй гэх асуудал, нэхэмжлэгч “*******” ХХК-д ямар ч хамааралгүй болно. Тухайн засвар хийсэн гэх компани нь “******* “ ХХК-д хамааралгүй гэдгийг хариуцагч “Мянган Тэмүүлэл” ХХК-д хэлж байгаа. /шаардлагатай бол гэрчээр оролцуулж болно/ Гэхдээ энэ нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй юм.
Хариуцагч “*******” ХХК хариу тайлбартаа:"... 1.2 Мөн, манай компани 2023 онд “*******” ХХК-аас Doosan8300N маркийн 2021 онд үйлдвэрлэгдсэн ямар ч асуудалгүй, эдэлгээ багатай, шинэвтэр 50 маркийн авто ачигт / Ковш /худалдан авахаар тохиролцсон. Уг ковшийн З төлбөрт манай компани “Жиндишн” ХХК-аас сугалаанд хожсон Сhumu-946 маркийн цоо шинэ 40 маркийн ковшийг 24.000.000 төгрөгт тооцож, гаальтай он залуу Тоуота приус 41 маркийн суудлын автомашин 35.000.000 төгрөгт тооцож, гаальтай он залуу Тоёота SAI маркийн суудлын автомашин 31.000.000 төгрөгт тус тус тооцож өгсөн ба үлдэгдэл зөрүү төлбөр болох 11.000.000 төгрөгийг нь 2024 оны 07 сард нийлсэн тооцооны баримтын дагуу 2024 оны 08 сард 2 удаагийн гүйлгээгээр 100.000.000 төгрөг шилжүүлснээс суутгагдаж бүрэн төлөгдсөн” гэжээ.
Нэхэмжлэгчээс дараах няцаалт тайлбарыг гаргаж байна. Doosan8300N маркийн 2021 онд үйлдвэрлэгдсэн ачигчийг / ковш / талууд тохиролцохдоо НӨАТ-гүй дүнгээр 100,000,000 төгрөгөөр, “*******” ХХК нь хариуцагч “Мянган Тэмүүлэл” ХХК-д худалдахаар тохиролцсон ба уг төлбөрөөс 40 маркийн ковшийг 24,000,000 төгрөгт тооцож, мөн тоёота приус 41 маркийн суудлын автомашиныг 35,000,000 төгрөг тооцож авсан бөгөөд дансаар 30,000,000 төгрөг, нийт 89,000,000 төгрөгийг нэхэмжлэгч авсан бөгөөд үлдэгдэл 11,000,000 төгрөг дутуу үлдсэн. Харин хариуцагч “*******” ХХК нь бусдын буюу тоёота Сэй маркийн суудлын автомашиныг өгөхөөр манай компанид санал болгож байсан боловч, тухайн тоёота Сай маркийн өмчлөгч нь зөвшөөрөөгүй тул нэхэмжлэгч нь аваагүй. Иймээс үлдэгдэл 11 000 000 төгрөг үлдсэн нь ийм учиртай. Харин 2024 оны 07 сард талуудын нийлсэн тооцоо баримтын дагуу, 2024.08.13-ны өдөр “*******” ХХК-ийн Хас банкны 5002855221 дугаар дансанд /хх-33/ 50,000,000 төгрөг, “ЭКСКЕ түрээс төлбөр 6 сар” утгатай, мөн Ю.*******ийн хаан банкны 5602011718 дугаар /хх-34/ дансанд 2024.08.17-ны өдөр 50 000 000 төгрөг “*******” ХХК-д экскэ түрээс төлөв” утгатай тус тус 2 удаагийн гүйлгээгээр нийт 100,000,000 төгрөг төлсөнд, ковшийн үлдэгдэл 11 000 000 төгрөгийн үлдэгдэл төлбөр ороогүй болно. Учир нь ковшийн үнийг НӨАТ-гүй дүнгээр талууд тохирсон. Мөн хариуцагч "*******” ХХК нь 100,000,000 төгрөгийг шилжүүлэхдээ “экскаваторын түрээсийн төлбөр төлөв” гэсэн утгатайгаар, 2024 оны 08 сарын 13-ны өдөр болон мөн 2024 оны 08 сарын 13-ны өдрийн шилжүүлгийн гүйлгээний утгаар шилжүүлсэн энэхүү шилжүүлгийн баримтаар мөн нотолж байгаа болно. Мөн тухайн ковш нь НӨАТ-гүй дүнгээр тохиролцсон ба уг 100,000,000 төгрөгийг, техникийн түрээсийн төлбөрт тооцож, нэхэмжлэгч “*******” ХХК нь “Мянган Тэмүүлэл” ХХК-д НӨАТ-ын баримт шивж өгсөн болно. Уг НӨАТ-ын баримт болох Э баримтыг тус шүүхэд нотлох баримтаар гарган өгч байна. Уг НӨАТ-ын Э Баримт нь 2024 оны 08 сарын 31-ний өдрийн “Төлбөрийн баримт” нэртэй НӨАТ-ын баримт буюу энэхүү тус шүүхэд гарган өгч байгаа нотлох баримтаар, экскаваторын түрээсийн төлбөр гэдгийг мөн нотолж байгаа баримт болно.
Хариуцагч “*******” ХХК хариу тайлбартаа: “... 1.2... “Гэвч “*******” ХХК нь тухайн ковшийн Тээврийн хэрэгслийн гэрчилгээг өнөөдрийг хүртэл манай компанийн нэр дээр шилжүүлж өгөөгүй байна. Түүнээс гадна анх тухайн ковшийг манайд ямар ч асуудалгүй, эдэлгээ багатай, шинэвтэр гэж хэлээд зарсан боловч 2023 оны намар 8-р сарын дундуур манайд хүлээлгэн өгөхөөр аймаг руу ачиж явж байхад нь замд таарч шалгахад унасан /осолд орсон/, хаалга, цонх нь эвдэрхий, бүх шил нь хагарсан байсан тул хүлээж аваад шууд ажилд гаргаж чадаагүй / шороон дунд цонхгүй ачигчаар ажил хийх боломжгүй, мөн кроп, редүктэр зэргээс нь тос гоожоод засвар хийх шаардлагатай/ зэрэг биет байдлын доголдолтой хөрөнгө хүлээлгэж өгсөн байдаг. Улмаар манай компани тухайн үед нь буюу ковшийг нь буцаая гэхэд “******* “ ХХК нь нэгэнт ихэнх төлбөр бартераар төлөгдчихсөн, манайх төлбөрөө авчихсан учраас буцаах боломжгүй байна, харин манайх засаад өгье гэж хэлээд Улаанбаатар хот руу 2024 оны 1, 2 сард засуулахаар буцааж авчирсан. Ингээд “******* “ХХК нь уг ковшийг засчхаад шалгаж тестлэх нэрийдлээр шууд манай компанид буцааж хүлээлгэж өгөлгүй, 2024 оны 05 сард буюу хавар 10 гаран хоног УБ хотод байлгаж Баянбүрдийн ар талын барилгын суурин дээр газар шорооны ажил хийж ашиглаж байгааг нь мэдээд шаардлага тавьж буцааж авсан боловч очоод эвдрээд байсан. 2024 оны 08 сард Ковшийн төлбөрөө төлж дууссан учир гэрчилгээг нь шилжүүлээд өгөөч гэхэд тухайн 0905УН улсын дугаартай Doosan8300N маркийн цоо шинэ авто ачигч буюу ковш нь “*******” ХХК-ийн Ерөнхий захирал Ю.ийн нэр дээр байгаа Солонгосоос ирэхээр нь шилжүүлж өгнө гэсээр 2024 оны 10 сар хүргэсэн. Ингээд Ю.ийг Солонгосоос ирсэн гэдгийг мэдээд 2024 оны 10 сарын 01-нд ковшийн гэрчилгээг шилжүүлж авахаар манай компаниас итгэмжлэгдсэн төлөөлөгчөө явуулж уулзуулахад Авто тээврийн үндэсний төвийн сүлжээ тасарсан байсан бөгөөд тэгвэл та нотариат ороод гэрчилгээ шилжүүлэх итгэмжлэл хийгээд өгчих гэхэд надад тийм зав байхгүй гэж хэлээд хаяад явсан байдаг. 2024.07.31-нд “*******” ХХК-тай тооцоо нийлж 136,204,286 төгрөгийн өглөгтэй гарахад тус компанийн Гүйцэтгэх захирал гэх Ю.******* нь мөнгө шилжүүлчих юм бол манай ковшийн гэрчилгээг шилжүүлж өгнө гэсэн. Гэвч 2024 оны 8 сард 105 000 000 төгрөг (2024.08.13-нд 50 сая төгрөг, 2024.08.17-нд 50 сая төгрөг, 5 сая төгрөг ) тус тус шилжүүлж өгсөн боловч шилжүүлж өгөөгүй, хэлсэн ярьсандаа байж чадаагүй учраас үлдэгдэл төлбөр болох 31 204 286 төгрөгийг эдгээр асуудлыг шийдэж өгсний дараа төлнө гэж хэлээд хойшлуулсан байгаа болно. ”... гэжээ.
Нэхэмжлэгчээс дараах няцаалт тайлбарыг гаргаж байна. Тээврийн хэрэгслийн гэрчилгээг мөнгөө бүрэн төлж дуусгаснаар шилжүүлнэ гэсэн тохиролцоотой байсан тул шилжүүлээгүй. Үлдэгдэл төлбөр 11,000,000 төгрөгийг шилжүүлж, бүрэн төлснөөр нэр даруй шилжигдэх боломжтой болно. Тухайн механизмыг 2023 оны 08 сард биетээр хүлээлгэж өгсөн бөгөөд, хариуцагч “Мянган Тэмүүлэл” ХХК нь тухайн үед ковшийн кабинд эвдрэлтэйг мэдээд, хүлээн зөвшөөрөөд, ковшийг аваад яваад ажлаа хийж байсан. Тухайн үедээ “*******” ХХК нь кабины эвдрэлийг засаж өгөх талаар санал тавьсан боловч, “Мянган Тэмүүлэл” ХХК нь 2023 оны намар ажил дуусаад, авчирч засуулахаар тохиролцоод, ковшийг аваад явсан. Гэвч тохиролцсон ёсоороо 2023 оны намар ковшийг авчраагүй, харин тохиролцсон хугацаанаасаа хойш буюу хэзээ хойно 2024 оны 4 сарын үеэр ковшийг авчрахад нь нэхэмжлэгч нь засаад, шалгаад, тестлэх зөвшөөрөл аваад, 1-2 хоног Баянбүрдийн ар талын барилгын талбайд шалгаж, үзээд, хэвийн байсан тул хүлээлгэж өгсөн. Хариуцагч “*******” ХХК нь үзэж шалгаад ковшийг аваад явсан.
Хариуцагч “*******” ХХК хариу тайлбартаа: “2.... Манай компани “******* ХХК-ийн техникүүдийг 2024 оны 07 сарын 21-ний өдрийг хүртэл түрээсэлж ажиллуулсан. Төслийн ажил цааш үргэлжлэх эсэх нь захиалагч талын санхүүжилтээс шалтгаалахаар байсан тул 2024 оны 07 сарын 21-31-ний өдрийг хүртэл төслийн талбай дээр шийдвэр гарахыг хүлээж ажил хийхгүй 10 хоног сул зогссоны нөхөн төлбөрийг 2024.07.31-ний өдрийг нийлсэн тооцоондоо оруулж тооцоод гэрээ дууссан. ... гэжээ.
Үүнд Нэхэмжлэгчээс дараах няцаалт, тайлбарыг гаргаж байна. Хариуцагч “Мянган Тэмүүлэл” ХХК-ийн Төслийн ажил цааш үргэлжлэх эсэх нь захиалагч талын санхүүжилтээс шалтгаалахаар байсан тул гэсэн хариуцагчийн тайлбар нь, нэхэмжлэгч “*******” ХХК-д ямар ч хамааралгүй болно. Бүр тодруулбал хариуцагч “*******” ХХК-ийн захиалагч талын санхүүжилт нь нэхэмжлэгч “*******" ХХК-д хамааралгүй болно. Мөн талуудын байгуулсан 2024 оны 06 сарын 16-ны өдрийн №2024/Г06-03 дугаар гэрээ, мөн 2024 оны 07 сарын 01-ний өдрийн 2024/Г-07-01 дугаар гэрээнүүдийн 2.2-т зааснаар Түрээсийн хугацаа дуусаагүй, мөн гэрээнд заасан механизмууд хариуцагч “Мянган Тэмүүлэл” ХХК-ийн гэрээнд тусгагдсан газрууд болох аймгийн төв, аймаг Чойбалсан сум гын боомтын авто зам дээр ажиллаж байсан учраас гэрээний хугацаа дуусаагүй, үргэлжилж байсан болно. /хх-36/ Хүснэгт баримтаар түрээс үргэлжилж байсныг харуулж байна. Мөн 2024 оны 07 сарын 01-ний өдрийн №2024/Г-07-01 дугаар “Хүнд даацын машин механизм түрээслэх гэрээ”-ний урьдчилгаа төлбөр нь /ХХ-38/ 2024 оны 08 сарын 14-ний өдөр хариуцагч “*******” ХХК-с, нэхэмжлэгч “*******” ХХК-д 5,000,000 төгрөгийг, Гүйлгээний утга: “Дугуйт экске түрээс урьдчилгаа олгов” гэсэн баримтаар, мөн /ХХ-39/ 2024 оны 09 сарын 30-ны өдөр хариуцагч “*******” ХХК-с, нэхэмжлэгч “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ю.*******ийн хаан банкны дансанд 11,000,000 төгрөгийг утга нь экске түрээс төлбөр” гэсэн утгатай шилжүүлсэн баримтуудаар, 2024 оны 08 сар болон 09 дүгээр саруудад, 2024 оны 07 сарын 01-ний өдрийн №2024/Г-07-01 дугаар “Хүнд даацын машин механизм түрээслэх” гэрээний дагуу механизмыг, 2024 оны 08 сарын 01-ний өдрөөс 2024 оны 09 сарын 11-ний өдрийг дуусталх хугацаанд түрээсэлж байсныг нотолж байгаа болно.
Хариуцагч “*******” ХХК хариу тайлбартаа: “2. ... Манай компани тухайн үед аймгийн сумаас гын боомт чиглэлийн автозамын төслийн 124.5 км авто замын 3-р багцын ( км 62 + 000 + 92 + 000 ) 30 км авто замын ажлын далангийн ажлыг хийж гүйцэтгэхээр Өвөр монголын “Рунхэ жиу жөу инженэринг констракшн” ГХЭТГ-тай Далангийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллаж байсан бөгөөд “” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ю.******* нь манай компанитай биш харин Өвөр монголын “Рунхэ жиү жөү инженеринг констракшн” ГХЭТГ-ын Гүйцэтгэх захирал той ярилцаж тохиролцоод төслийн талбай дээр үлдсэн байдаг. Тиймээс, манайхтай тооцоо нийлснээс хойш техникийн түрээснүүд үргэлжилсэн гэдэг нь манай компанид хамааралгүй асуудал учраас 2024 оны 08 сарын 01-ээс 09 сарын 11-ний өдрийг хүртэл тооцож нэхэмжилсэн түрээсийн төлбөрийг манай компани төлөх үндэслэлгүй юм. ...” гэжээ. :
Үүнд Нэхэмжлэгчээс дараах няцаалт тайлбарыг гаргаж байна. Хариуцагч “Мянган :; Тэмүүлэл” ХХК-ийн ажил зогсонги байсан учир “*******” ХХК нь тухайн техникийг Хэнтий аймгийн автозам дээр ажиллуулахаар, техникээ татаж авах буюу талуудын байгуулсан гэрээний 5.5-д заасан заалтын дагуу, хариуцагч “ *******” ХХК-с хүргэж өгөхийг шаардсан. Гэтэл “Мянган Тэмүүлэл” ХХК-ийн захирал Буянжаргал нь төслийн талбай дээрээс техникээ авчихвал захиалагч компаниасаа “Рунхэ жиү жөү инженэринг констаркшн” ГХЭТГ-с, гүйцэтгэлийн мөнгөө авч чадахгүй гэх шалтгаанаар техникээ битгий татаачээ” гэсэн хүсэлтийг, манай нэхэмжлэгч “Отгон Тайж” ХХК-д тавьсан. “Отгон Тайж” ХХК нь 2024 оны 07 сарын 31-ний өдөр “Мянган Тэмүүлэл” ХХК-тай Тооцоо нийлсэн, нийлсэн тооцооны 136,204,286 төгрөгийг төлж барагдуулчихвал техникээ авахгүйгээр үргэлжлүүлэн ажиллуулахаар санал тавьсныг хариуцагч “Мянган Тэмүүлэл” ХХК хүлээн зөвшөөрч, 2024 оны 08 сарын 13-ны өдөр 50,000,000 төгрөг, 2024 оны 08 сарын 17-ны өдөр 50,000,000 төгрөгийг, тус тус нэхэмжлэгч “*******” ХХК-д шилжүүлснээр, тухайн Төслийн ажлыг дуустал үргэлжлүүлэн ажиллахаар тохиролцсоныг нотлох юм.
Мөн 2024.08.01-ний өдрөөс 2024.09.11-ний өдрийг дуустал, 2024 оны 06 сарын 16-ны өдрийн “Хүнд даацын машин механизм түрээслэх” №2024/г/06/03 дугаартай гэрээний дагуу тухайн машин механизм нь хариуцагч “Мянган Тэмүүлэл” ХХК-ийн төслийн талбай дээр ажиллаж байсан, мөн “*******” ХХК-д гэрээний дагуу албан ёсоор хүлээлгэж өгөөгүй тул ажилласан буюу ажиллаагүй гэсэн хариуцагчийн тайлбар нь үндэслэлгүй юм. Мөн 2024 оны 07 сарын 01-ний өдрийн №2024/ш/0701 дугаартай гэрээний Доосан 55 маркийн экскаватор нь “Мянган Тэмүүлэл” ХХК-ийн аймгийн Төв дээрх төслийн талбайд ажиллаж байсан болно.. “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ю.******* нь “Рунхэ жиү жөү инженэринг и констаркшн ГХЭТГ-ийн гүйцэтгэх захирал той төслийн талбайд үргэлжлүүлэн ажиллахаар тохиролцоогүй, гэрээ байгуулаагүй болно. Мөн талуудын байгуулсан 2024 оны 06 сарын 16-ны өдрийн №2024//Г-06-03 дугаар “Хүнд даацын машин механизм түрээслэх гэрээний 5.4-т “Захиалагч талтай холбоотой асуудлаар сул зогсолт хийсэн тохиолдолд түрээсийн төлбөрийг ажил хийснээр тооцож олгоно”. гэж заасан. Иймээс хариуцагч “Мянган Тэмүүлэл” ХХК нь 2024 оны 08 сарын 01-ний өдрөөс, 2024 оны 09 сарын 11-ний өдрийг хүртэлх түрээсийн төлбөрийг, гэрээний дагуу төлөх үүрэгтэй болно.
1.2. Ковш худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 11,000,000 төгрөг гаргуулах тухай
Нэхэмжлэгч “*******” ХХК нь “*******” ХХК-д холбогдуулан, Хүнд даацын машин механизм түрээслэх гэрээний үлдэгдэл төлбөр 112,997,786 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байгаа.
2024 оны 05-р сарын 20-ны өдрийн №2024/Г-05-02 дугаар “Хүнд даацын машин механизм түрээслэх гэрээ, 2024 оны 06-р сарын 16-ны өдрийн №2024/Г-0603 дугаар “Хүнд даацын машин механизм түрээслэх гэрээ, 2024 оны 06-р сарын 16-ны өдрийн №2024/Г-06-04 дугаар “Хүнд даацын машин механизм түрээслэх” гэрээнүүдийг дүгнэж, “*******” ХХК, “Мянган Тэмүүлэл” ХХК нар нь 2024 оны 07 сарын 31-ний өдөр “Мянган Тэмүүлэл” ХХК-ийн оффис дээр гурван гэрээний үлдэгдэл төлбөрийн тооцоог нийлж, талууд “Тооцооны үлдэгдлийн баталгаа” баримт үйлдсэн. Энэхүү “Тооцооны үлдэгдлийн баталгаа” баримтаар: “... 2024 оны 05 сарын 25-ны өдрөөс 2024 оны 07 сарын 23-ны өдрийг дуусталх хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд, “Мянган Тэмүүлэл” ХХК нь 136,204,286 төгрөг төгрөгийн өртэй гарсныг, харилцан батлав.” гэж талууд “Тооцооны үлдэгдлийн баталгаа баримт үйлдсэн.
Дээрх талуудын нийлсэн “Тооцооны үлдэгдлийн баталгаа № баримтын 2-т “Тооцооны баримтын жагсаалт дотроо талууд Гүйлгээний утга: “Ковш үлдэгдэл 11,000,000 төгрөг” гэж Тооцооны үлдэгдлийн баталгаанд хамт оруулсан байгаа тул бүр тодруулбал нэхэмжлэлийн шаардлага болох “Хүнд даацын машин механизм түрээслэх гэрээний үлдэгдэл төлбөр 112,997,786 төгрөг гаргуулах шаардлага дотроо ковшийн үлдэгдэл төлбөр 11,000,000 төгрөг гаргуулах шаардлага хамтдаа ороод нэхэмжилсэн байгаа тул нэхэмжлэлийн зарим хэсэг болох 11,000,000 төгрөг нь Худалдах, худалдан авах гэрээний ковшийн үлдэгдэл төлбөр тул Худалдах-худалдан авах гэрээний ковшийн үлдэгдэл төлбөр гэж өөрчлөн гаргаж байгаа болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дах хэсэгт “... Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” гэж заасан.
Иймд нэхэмжлэлийн үндэслэлтэй хамааралтай тул хариуцагч “*******” ХХК-с Ковш “Худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 11,000,000 төгрөг гаргуулах гэж өөрчлөн, /үнийн дүнд өөрчлөлт орохгүй/ 11,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож өгнө үү гэжээ.
1.3. Түрээсийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 101,997,786 төгрөг, худалдах гэрээнд 11,000,000 төгрөг, нийт 112,997,786 төгрөг гаргуулна.
Нэхэмжлэгч нь хариуцагчтай түрээсийн гэрээ байгуулж ажилласан. Түрээсийн төлбөр 2024.8.1-9.14-ны өдрийн хоорондох хугацааны төлбөр болон худалдах гэрээний төлбөр дутуу. Мөн 2024 оны 5, 6, 7 сарын төлбөр үлдэгдэл 7 сарын 31-нд тооцоо нийлэхэд 136,204,286 төгрөг дутуу байснаас 100 саяыг төлсөн юм. Тэгэхээр 2024.8.1-9.14 түрээсийн төлбөр нь 76,793,500 төгрөг юм. Тээврийн зардал 5,543,500 төгрөг нэхэж байгаа юм. Энэ нь сүүлийн 76,793,500 төгрөгт багтаж байгаа төлбөр юм. Тээврийн зардал нь түрээсийн гэрээний буцах зардал юм. 6 сарын 16-аас 9 сарын 11 хүртэл ажилласан. Хариуцагч тал гэрээг буруу ойлгосон байна. Гэрээний 5-д зааснаар 3 сараас дээш ажилласан гэж байгаа бөгөөд бид 3 сар болоогүй гэж үзэж байгаа юм. 11 сая төгрөг төлөгдөөгүй. Хариуцагч нь 100 саяыг төлсөн төлбөрт 11 сая гэсэн боловч энэ төлбөр нь түрээсийн төлбөр гэсэн байдаг. Худалдах гэрээний 11 сая нь НӨАТ-гүй байдаг. Иймд бид 100 саяд НӨАТ шивсэн тул энэ 11 сая төлөгдөөгүй юм.
1.4. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой байгаа юм. Хариуцагчийн тайлбарт гаргасан нэмэлт тайлбараа дэмжиж байна. Гэрээний эхний хэсгийг талууд дүгнэсэн байдаг. 8 сарын 14 болон 9 сард гэрээ сунгагдсан талаар мөнгө шилжүүлсэн. Уг гэрээг амаар байгуулсан нь нотлогдож байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
2. Хариуцагч “*******” ХХК нь шүүхэд, түүний төлөөлөгч Ц.*******, З.*******, өмгөөлөгч Н.******* нар нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа "*******" ХХК-ийн нэхэмжлэлтэй, "*******" ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-аас Хүнд даацын машин механизм түрээслэх гэрээний үлдэгдэл төлбөр 112,997,786 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.
1. Талуудын нийлсэн "Тооцооны үлдэгдлийн баталгаа" баримтаар 2024 оны 05 сарын 25-ны өдрөөс 2024 оны 07 сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны үлдэгдэл төлбөр 36,204,286 төгрөг гаргуулах тухайд:
Манай "*******" ХХК нь "*******" ХХК-тай хамгийн анх 2019 онд хамтарч ажиллаж мэддэг болсон. Сүүлд, 2023 оноос дахин хамтарч ажиллаж эхэлсэн бөгөөд энэ үеэс манай хоёр компанийн хооронд хэд хэдэн асуудлаар өглөг авлагын асуудал үүсэж, "*******" ХХК-ийн зүгээс хариуцсан асуудлуудаа шийдвэрлэхгүй он дамнуулан зайлсхийсний улмаас өнөөдрийн маргаан үүсэхэд хүрсэн.
Аливаа этгээд шүүхэд хүндэтгэлтэй хандаж, үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч "*******" ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцахад бодит үнэнийг мушгин гуйвуулсан, өөрсдийн алдааг нууж, хариуцагч тал буюу манай "*******" ХХК-ийг буруутай мэтээр харагдуулах гэж хичээсэн, ажил хэргийн нэр хүндийг нь харлуулсан өнгө аястай зүйлс бичсэнийг уншихад харамсалтай байна.
Манай компани "*******" ХХК-тай хамгийн сүүлд 2024 оны 07 сарын 31-ний өдөр тооцоо нийлэхэд 136,204,286 төгрөгийн өглөгтэй гарсан нь үнэн. Гэхдээ энэ тооцоо нь зөвхөн нэхэмжлэлд дурдсан шиг 2024 оны 5-7 сарын хүнд даацын машин механизмын түрээсийн төлбөрийн үлдэгдэл биш юм. Үүнд 2023 онд тухайн компаниас 100,000,000 төгрөгөөр худалдаж авсан Ковш /шанагатай трактор/-ийн үлдэгдэл төлбөр болох 11,000,000 төгрөг, мөн тухайн ковшийн шүдний үнэ болох 731,000 төгрөг орсон байгааг харж болно.
1.1. Манай компани 2023 оны 3 сараас эхлэн "*******" ХХК-тай дахин хамтарч ажиллаж эхэлсэн бөгөөд тухайн үед хэрэгжүүлж байсан төсөл дээрээ тус компаниас З ш экскаватор түрээсэлж байсан. Тодруулбал, "*******" ХХК нь өөрсдийн засварын газартай гэдгээрээ бусад хүнд даацын түрээсийн техникийн үйл ажиллагаа явуулдаг компаниудаас давуу талтай байсан учраас тухайн компаниас экскаватор түрээслэхээс гадна манай компани өөрийн экскаватороо засуулах шаардлагатай байсан тул хамтарч ажиллахаар болсон байдаг. Ингээд манай компани өөрийн өмчлөлийн САТ330 маркийн экскаватороо тухайн компанийн засварын газарт өгч засуулахаар тохиролцож 2023 оны 5 сард ******* ХХК-д хүлээлгэж өгөөд засварын зардалд нийт 75 сая орчим төгрөг төлсөн боловч өнөөдрийг хүртэл манай экскаваторыг засаж өгөөгүй, манай экскаваторыг буцааж хүлээлгэж өгөөгүй байгаа болно. Манай экскаваторыг засаж өгөөгүй учраас манай компани 2023, 2024 онд нэмэлтээр 1 экскаватор түрээслэхээс өөр аргагүй болж ******* ХХК-аас 2 экскаватор түрээслэх байсан бол 3 болгож түрээсэлж ажлаа явуулж байсан.
1.2. Мөн манай компани 2023 онд "*******" ХХК-аас DoosanSD300N маркийн 2021 онд үйлдвэрлэгдсэн ямар ч асуудалгүй, эдэлгээ багатай, шинэвтэр 50 маркийн авто ачигч /Ковш/ худалдаж авахаар тохиролцсон. Уг ковшийн төлбөрт манай компани "Жиндишин" ХХК-аас сугалаанд хожсон CHUMU-946 маркийн цоо шинэ 40 маркийн ковшийг 24,000,000 төгрөгт тооцож, гаальтай он залуу Toyota Prius 41 маркийн суудлын авто машин 35,000,000 төгрөгт тооцож, гаальтай он залуу Toyota SAI маркийн суудлын авто машин 31,000,000 төгрөгт тус тус тооцож өгсөн ба үлдэгдэл зөрүү төлбөр болох 11,000,000 төгрөгийг нь 2024 оны 07 сард нийлсэн тооцооны баримтын дагуу 2024 оны 08 сард 2 удаагийн гүйлгээгээр 100,000,000 төгрөг шилжүүлснээс суутгагдаж бүрэн төлөгдсөн. Гэвч "*******" ХХК нь тухайн ковшийн Тээврийн хэрэгслийн гэрчилгээг өнөөдрийг хүртэл манай компанийн нэр дээр шилжүүлж өгөөгүй байна. Түүнээс гадна анх тухайн ковшийг манайд ямар ч асуудалгүй, эдэлгээ багатай, шинэвтэр гэж хэлээд зарсан боловч 2023 оны намар 8-р сарын дундуур манайд хүлээлгэн өгөхөөр аймаг руу ачиж явж байхад нь замд таарч шалгахад унасан /осолд орсон/, хаалга, цонх нь эвдэрхий, бүх шил нь хагарсан байсан тул хүлээж аваад шууд ажилд гаргаж чадаагүй /шороон дунд цонхгүй ачигчаар ажил хийх боломжгүй, мөн кроп, редуктэр зэргээс нь тос гоожоод засвар хийх шаардлагатай/ зэрэг биет байдлын доголдолтой хөрөнгө хүлээлгэж өгсөн байдаг. Улмаар манай компани тухайн үед нь буюу ковшийг нь буцаая гэхэд ******* ХХК нь нэгэнт ихэнх төлбөр бартераар төлөгдчихсөн, манайх төлбөрөө авчихсан учраас буцаах боломжгүй байна, харин манайх засаад өгье гэж хэлээд Улаанбаатар хот руу 2024 оны 1, 2 сард засуулахаар буцааж авчирсан. Ингээд ******* ХХК нь уг ковшийг засчхаад шалгаж тестлэх нэрийдлээр шууд манай компанид буцааж хүлээлгэж өгөлгүй 2024 оны 5 сард буюу хавар 10 гаран хоног УБ хотод байлгаж Баянбүрдийн ард талын барилгын суурин дээр газар шорооны ажил хийж ашиглаж байгааг нь мэдээд шаардлага тавьж буцааж авсан боловч очоод эвдрээд байсан. 2024 оны 8 сард Ковшийн төлбөрөө төлж дууссан учир гэрчилгээг нь шилжүүлээд өгөөч гэхэд тухайн 0905УН улсын дугаартай DoosanSD300N маркийн цоо шинэ авто ачигт буюу ковш нь "*******" ХХК-ийн Ерөнхий захирал Ю.ийн нэр дээр байгаа Солонгосоос ирэхээр нь шилжүүлж өгнө гэсээр 2024 оны 10 сар хүргэсэн. Ингээд. Ю.ийг Солонгосоос ирсэн гэдгийг мэдээд 2024 оны 10 сарын 01-нд ковшийн гэрчилгээг шилжүүлж авахаар манай компаниас итгэмжлэгдсэн төлөөлөгчөө явуулж уулзуулахад Авто тээврийн үндэсний төвийн сүлжээ тасарсан байсан бөгөөд тэгвэл та нотариат ороод гэрчилгээ шилжүүлэх итгэмжлэл хийгээд өгчих гэхэд надад тийм зав байхгүй гэж хэлээд хаяад явсан байдаг.
2024 оны 07 сарын 31-нд "*******" ХХК-тай тооцоо нийлж 136,204,286 төгрөгийн өглөгтэй гарахад тус компанийн Гүйцэтгэх захирал гэх Ю.******* нь мөнгө шилжүүлчих юм бол манай ковшийн гэрчилгээг шилжүүлж өгнө гэсэн. Гэвч 2024 оны 8 сард 105,000,000 төгрөг (2024.08.13-нд 50 сая төгрөг, 2024.08.17-нд 50 сая төгрөг, 5 сая төгрөг) тус тус шилжүүлж өгсөн боловч шилжүүлж өгөөгүй, хэлсэн ярьсандаа байж чадаагүй учраас үлдэгдэл төлбөр болох 31,204,286 төгрөгийг эдгээр асуудлыг шийдэж өгсний дараа төлнө гэж хэлээд хойшлуулсан байгаа болно.
2. Тооцооны үлдэгдэл баталгаа баримт үйлдсэн хугацаанаас хойш хүнд даацын машин механизмын түрээснүүд үргэлжилж, 2024 оны 08 сарын 01-ний өдрөөс 09 сарын 11-ний өдрийг дуусталх хугацаанд 2024 оны 06 сарын 16-ны өдрийн №2024/Г-06-03 дугаар "Хүнд даацын машин механизм түрээслэх гэрээний төлбөр 63,907, 143 төгрөг, мөн 2024 оны 07 сарын 01-ний өдрийн №2024Г-07-01 дугаар гэрээний дагуу Doosan 55 маркийн Экскаваторыг дахин түрээслүүлсэн ба энэ хугацааны түрээсийн төлбөр 7,342,857 төрөг болж байгаа бөгөөд мөн 2024 оны 06 сарын 16-ны өдрийн 2024 оны 06 сарын 16-ны өдрийн №2024/Г-06-03 дугаар гэрээний 5.5-д заасны дагуу тээврийн зардлын үлдэгдэл төлбөр 5,543,500 төгрөг, нийт 76,793,500 төгрөг гаргуулах тухайд:
Манай компани "*******" ХХК-ын техникүүдийг 2024 оны 07 сарын 21-ний өдрийг хүртэл түрээсэлж ажиллуулсан. Төслийн ажил цааш үргэлжлэх эсэх нь захиалагч талын санхүүжилтээс шалтгаалахаар байсан тул 2024 оны 07 сарын 21-31- ний өдрийг хүртэл төслийн талбай дээр шийдвэр гарахыг хүлээж ажил хийхгүй 10 хоног сул зогссоны нөхөн төлбөрийг 2024.07.31-ний өдрийн нийлсэн тооцоондоо оруулж тооцоод гэрээ дууссан.
Манай компани тухайн үед аймгийн сумаас гын боомт чиглэлийн авто замын төслийн 124.5 км авто замын 3-р багцын (км62+000+92+000) 30 км авто замын ажлын далангийн ажлыг хийж гүйцэтгэхээр Өвөр монголын "Рунха жиу жеу инженеринг констракшн" ГХЭТГ-тай Далангийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллаж байсан бөгөөд "" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ю.******* нь манай компанитай биш харин Өвөр монголын "Рунха жиу жау инженеринг констракшн" ГХЭТГ-ын Гүйцэтгэх захирал той ярилцаж тохиролцоод төслийн талбай дээр үлдсэн байдаг. Тиймээс, манайхтай тооцоо нийлснээс хойш техникийн түрээснүүд үргэлжилсэн гэдэг нь манай компанид хамааралгүй асуудал учраас 2024 оны 08 сарын 01-ээс 09 сарын 11-ний өдрийг хүртэл тооцож нэхэмжилсэн түрээсийн төлбөрийг манай компани төлөх үндэслэлгүй юм.
Иймд манай компани "*******" ХХК-тай нийлсэн 2024 оны 07 сарын 31-ний өдрийн тооцооны үлдэгдэл төлбөр болох 31,204,286 төгрөгийг тус компанид засуулахаар өгсөн экскаватор болон тус компаниас худалдаж авсан ковшийн гэрчилгээг шилжүүлж авсныхаа дараа төлж барагдуулах болно. Энэ талаар "*******" ХХК-ийн захирлуудад удаа дараа хэлсэн боловч зөвхөн өөрсдийнхөө техникийн түрээсийн төлбөрийг л манайхаас авах талаар ярьж, өөрсдөөс нь болж манайд учирч байгаа хохирол алдагдлыг хэрхэн шийдвэрлэх талаар авч хэлэлцэхгүй, тоохгүй байгаа нь манай компани үлдэгдэл төлбөрийг нь хойшлуулахаас өөр аргагүй нөхцөл байдлыг үүсгэж байгааг шүүх харгалзаж үзнэ үү. "*******" ХХК-н гүйцэтгэх захирал Ю.******* нь энэ асуудлаар цахим орчинд худал мэдээлэл тарааж, компанийн болон хувь хүний нэр хүндэд халдаж, түрээсийн төлбөрөө өгөлгүй мурьдаг луйварчин, залилагч мэтээр бусдад буруу ойлголт төрүүлж манай компанид дарамт учруулж, харлуулж ёс зүйгүй үйлдэл гаргаж байгааг дурдах нь зүйтэй болов уу. Иймд, "*******" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2.1. Нэхэмжлэгч “*******” ХХК-аас 2025 оны 04 сарын 30-н өдөр нэхэмжлэлийн шаардлагын заримыг нь өөрчилж уг нэхэмжилж буй 112,997,786 төгрөгийн тооцоонд Ковш Худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 11,000,000 төгрөг багтсан тул ковшийн үлдэгдэл төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.
Манай компанийн зүгээс уг шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч хариу тайлбар гаргаж байна.
"*******" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн үндэслэл болж буй гол нотлох баримт болох 2024 оны 05 сарын 25-ны өдрөөс 2024 оны 07 сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны "Тооцооны үлдэгдлийн баталгаа" баримтад зөвхөн хүнд даацын машин механизм түрээсийн төлбөр тооцоо ороогүй ба "*******" ХХК-аас худалдан авсан 0905 УН улсын дугаартай, DXCCWLCDCM0020457 арлын дугаартай Улбар шар өнгийн авто ачигч /ковш/-ийн үлдэгдэл төлбөр орсон байсан.
Дээрх тооцооны үлдэгдлийн баталгааг үйлдсэн цагаас хойш манай компаниас "*******" ХХК-д 2024 оны 08 сарын 13-ны өдөр 50,000,000 төгрөг, 2024 оны 08 сарын 14-ний өдөр 5,000,000 төгрөг, 2024 оны 08 сарын 17-ны өдөр 50,000,000 төгрөг, 2024 оны 09 сарын 30-ны өдөр 11,000,000 төгрөг тус тус төлсөн. Эдгээр төлбөрөөс хамгийн түрүүнд уг тооцооны үлдэгдлийн баталгааны хамгийн эхэнд бичигдсэн ковшийн үлдэгдэл төлбөр болох 11,000,000 төгрөг хасагдах учиртай. Гэтэл уг ковшийн үлдэгдэл төлбөрийг манай компани бүрэн төлж барагдуулчхаад байхад гэрчилгээг одоог хүртэл манай компанийн нэр дээр шилжүүлж өгөхгүй байгаа болно.
Манай компани 2024 оны 8 сард Ковшийн үлдэгдэл төлбөрөө төлж дууссан учир гэрчилгээг нь шилжүүлээд өгөөч гэхэд ******* ХХК-ийн манай компанид худалдсан тухайн 0905УН улсын дугаартай Doosan8300N маркийн цоо шинэ авто ачигч буюу ковш нь "*******" ХХК-ийн Ерөнхий захирал Ю.ийн нэр дээр байгаа Солонгосоос ирэхээр нь шилжүүлж өгнө гэсээр 2024 оны 10 сар хүргэсэн. Ингээд, Ю.ийг Солонгосоос ирсэн гэдгийг мэдээд 2024 оны 10 сарын 01-нд ковшийн гэрчилгээт шилжүүлж авахаар манай компаниас гэрчилгээ шилжүүлж авахтай холбоотой бичиг баримтаа бүрдүүлэн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.*******г явуулж уулзуулахад Авто тээврийн үндэсний төвийн сүлжээ тасарсан байсан бөгөөд "тэгвэл та нотариат ороод гэрчилгээ шилжүүлэх итгэмжлэл хийгээд өгөөч" гэхэд "надад тийм зав байхгүй" гэж хэлээд хаяад явсан байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн үед ковшийн үлдэгдэл төлбөр төлөгдөөгүй гэдэг шалтгаанаар биш харин "завгүй" гэдэг шалтгаанаар гэрчилгээг шилжүүлж өгөөгүй.
Тухайн үед ******* ХХК нь ковшийн үлдэгдэл төлбөр бүрэн төлөгдсөн гэдгийг хүлээн зөвшөөрч манай худалдаж авсан ковшийн гэрчилгээг шилжүүлж өгөх гэж байсан хэрнээ одоо 11,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй хэмээн шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй юм.
Иймд Ковш Худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 11,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү
2.2. Нэхэмжлэгчээс 36,204,286 төгрөгийн тооцоо нийлсэн талаар маргахгүй. Гэхдээ энд тооцогдож байгаа худалдах гэрээний 11 саяыг төлсөн. Иймд 25,204,286 төгрөг төлөхийг зөвшөөрсөн. Сүүлийн төлбөрийг нэхэмжлэгч нь өөр компанитай тохиролцсон байдаг. Иймд тэр хэсгийг зөвшөөрөхгүй. Тээврийн зардлыг үлдэгдэл 5,543,500 төгрөгийг зөвшөөрөхгүй. Учир нь гэрээний 5.5 дээр 3 сараас дотогш ажилласан тээврийн зардлыг 3 сараас дээш тул буцах зардлыг түрээслүүлэгч хариуцах ёстой. Гэрээний урьдчилгаа гээд 2024.7.1-нд 5 сая төгрөг шилжүүлээд 8.14-нд 11 саяыг шилжүүлсэн байдаг. 9.30-нд нэмж шилжүүлээд нийт 116 саяыг шилжүүлсэн юм. 8 сард сул зогсолтод төлбөрийг бүтэн нэхэж байгаа юм. Гэрээний 5.4-р нэхнэ. Тээврийн зардлыг 9 саяар тохирсон. 5,543,500 төгрөг нь үлдэгдэл нь юм. Зөрүүг нь түлш хийж өгсөн. Хэрэгт баримтгүй. Мөн 55-г ажиллуулсан баримт хэрэгт өгөөгүй. Баримт нь шаардлага хангаагүй. Тооцоо нийлсэн актын хувьд 11 саяыг тооцохоор 2 сая болж байгаа юм.
2.3. 2024.10.3-нд 0905 ковш шилжүүлэх ажлыг нэхэмжлэгчийн захиралтай уулзахаар тохиролцсон. Гэтэл түгжрэл ихтэй гэж хоцорч ирээд гэрчилгээний үнэ болон даатгалыг манай компани төлсөн. Тэгээд шилжүүлэх гэтэл дотоод сүлжээ нь тасраад удсан тул нотариат орж итгэмжлэл хийлгэх гэхэд олдохгүй байсан. Тэгээд ажлын цаг дууссан тул шилжүүлж авч чадаагүй. Тэр үед үлдэгдэл төлбөр яригдаагүй.
2.4. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд 63 сая төгрөгийн хувьд 8 сард бүтэн ажилласан гээд шаардаж байгаа юм. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь гэж хүнтэй яриад шийдвэрээ гаргасан байдаг. Тэрнээс биш хариуцагч шийдвэр гаргаагүй. Иймд гэрээний 5.4, 5.5-д нийцэхгүй байна. Захиалагч талтай холбоотойгоор сул зогссон асуудал яригддаг. Энэ талаар гуравдагч этгээдтэй ярилцсан байдаг. 9 сарын 11 хоногийн төлбөрийн хувьд гэрчийн баримтаар 118 цаг ажилласан тул 19,385,748 төгрөг гэсэн тооцоо гарч байгаа юм. Иймд нэхэмжлэгчийн 23 сая гээд байгаа нь тооцогдохгүй байна. Тээврийн зардлыг гарсан зардлаар тооцох бөгөөд нотлохгүй байна. Доосен 55-г дахин түрээсэлсэн гэдэг. Гэтэл 7 саяын ажил хийсэн баримтгүй. Иймд нэхэмжлэгчийн хэлээд байгаагаар 116 саяас 25 саяын үлдэгдэлтэй байна гэв.
3. Зохигч дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн:
3а. Нэхэмжлэгчээс: 2024.05.20-ны өдөр байгуулагдсан №2024/Г-05-02 дугаартай Хүнд даацын машин механизм түрээслэх гэрээ /1ХХ12-14/, 2024.06.16-ны өдөр байгуулагдсан №2024/Г-06-03 дугаартай Хүнд даацын машин механизм түрээслэх гэрээ /1ХХ15-17/, 2024.06.16-ны өдөр байгуулагдсан №2024/Г-06-04 дугаартай Хүнд даацын машин механизм түрээслэх гэрээ /1ХХ18-20/, 2024.07.01-ний өдөр байгуулагдсан №2024/Г-07-01 дугаартай Хүнд даацын машин механизм түрээслэх гэрээ /1ХХ21-22/, Тооцооны үлдэгдлийн баталгаа 1/ХХ23-24/, Тооцооны баримтын жагсаалт /1ХХ25/, Машин техникийн бүртгэлийн тооцоо нийлсэн хуудас /1ХХ26-32/, Дансны хуулга /1ХХ33-34/, Тооцооны үлдэгдлийн баталгаа /1ХХ35-37/, Дансны хуулга /1ХХ38-39/,
3б. Хариуцагчаас: Оффисын талбайн түрээсийн гэрээ /1ХХ55-61/, цагийн бүртгэл /1ХХ106/ дансны хуулга /1ХХ129-146/, тодорхойлолт /1ХХ147/, дансны хуулга /1ХХ148-151/, гэрэл зураг 3 ширхэг /1ХХ163-164/, орлогын мэдүүлэг /2ХХ6/, 2024 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн 09/99 дугаар албан тоот /2ХХ7/, даатгуулагчийн мэдүүлгийн маягт /2ХХ9/,
3.1. Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт: 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл /1ХХ198-239/
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 84,111,428 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 28,886,358 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь түрээсийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 101,997,786 төгрөг, худалдах худалдан авах гэрээний үүрэгт 11,000,000 төгрөг, нийт 112,997,786 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
3. Хариуцагч “*******” ХХК нь 2024 оны 07 дугаар сарын 31-ны өдрөөс хойш түрээсийн гэрээ дуусгавар болсон, нэхэмжлэгч нь бусадтай түрээсийн гэрээ байгуулсан, ковшийн үнийн үлдэх 11,000,000 төгрөгийг төлсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.
4. Зохигч хүнд даацын машин механизм түрээслэх дараах 3 гэрээг байгуулжээ.
- 2024 оны 05дугаар сарын 20-ны өдрийн 2024/Г-05-02 дугаар гэрээний зүйл нь Доосан DX300 маркийн 02-36УР улсын дугаартай экскаватор, /1ХХ12-14/
- 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2024/Г-06-03 дугаар гэрээний зүйл нь CAT345D маркийн 44-38УБ улсын дугаартай экскаватор, /1ХХ15-17/
- 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2024/Г-06-04 дүгээр гэрээний зүйл нь CAT320-D2L маркийн 40-82УН улсын дугаартай экскаватор, /1ХХ18-20/
Харин хэрэгт 2024 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн 2024/Г-07-01 дүгээр гэрээ авагдсан боловч хариуцагч талаас гарын үсэг зураагүй, тэмдэг дарагдаагүй байна. /1ХХ21-22/
4.1. Талууд 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар дээрх гарын үсэг зурж, тэмдэг дарагдсан 3 гэрээний ажлын гүйцэтгэлийн талаар тооцоо нийлж, тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдэж, хариуцагч нь нийт 136,204,285.71 төгрөгийн үлдэгдэл төлбөр байгааг зөвшөөрсөн байна. /1ХХ23-32/
Энэхүү тооцооны үлдэгдлийн баталгааны тооцооллоос үзэхэд нэхэмжлэлийн шаардлага болох худалдах худалдан авах гэрээний үүргийн үлдэх үнэ 11,000,000 төгрөгийг хамтадган тооцжээ. /1ХХ25/
Ийнхүү үлдэх төлбөрийн талаар зохигч харилцан тохиролцсоны дараа хариуцагч нь нийт 100,000,000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр төлсөн болох нь Хас банк болон Хаан банк дахь нэхэмжлэгч, түүнийг итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй этгээдийн дансны хуулгаар тогтоогдсон. /1ХХ33, 34/
Зохигч уг тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдсэн болон зарим төлбөр төлөгдсөн үйл баримтын талаар маргаагүй.
5. Нэхэмжлэгч нь 2024 оны 08 дугаар сарын 1-ны өдрөөс 09 дүгээр сарын 11-ны өдрийг хүртэлх хугацаанд САТ345 болон Doosen55 экскаваторыг амаар тохиролцож түрээсийн гэрээг сунгасан гэж нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарласан. Харин хариуцагч нь уг гэрээг байгуулагдаагүй, нэхэмжлэгч нь энэ талаар бусадтай гэрээ байгуулсан тул энэхүү төлбөрт хамааралгүй гэж маргаж байна.
5.1. Гэрч Л.******* нь шүүх хуралдаанд хариуцагчийн өгсөн үүргийн дагуу САТ345 экскаватор дээр 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 11-ны өдрийг дуусах хүртэл хугацаанд ажилласан талаар тайлбарлаж байна. Энэхүү мэдүүлэг нь цагийн бүртгэлээр нотлогдож байх бөгөөд уг бүртгэлд хариуцагч талыг төлөөлж талбайн инженер гарын үсэг зурсан гэх гэрчийн тайлбарыг хариуцагч үгүйсгэж маргахгүй байна. /1ХХ106/
Хариуцагч нь 2024 оны 08 дугаар сарын 14-ны өдөр түрээсийн урьдчилгаа гэсэн утгаар 5,000,000 төгрөг, мөн оны 09 дүгээр сарын 30-ны өдөр түрээсийн төлбөр гэсэн утгаар 11,000,000 төгрөг, нийт 16,000,000 төгрөг төлсөн болох нь Хас банк дахь нэхэмжлэгчийн, Хаан банк дахь нэхэмжлэгчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн дансны хуулгаар тогтоогдож байна. /1ХХ38, 39/
Түүнчлэн хариуцагч нь уг мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн үйл баримтын талаар маргаагүй. Иймд хариуцагчийн түрээсийн гэрээг сунгаагүй гэх тайлбар үндэслэлгүй гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, САТ345 экскаваторын хувьд гэрээний хугацаа 2024 оны 08 дугаар сарын 01-ны өдрөөс 09 дүгээр сарын 11-ны өдөр хүртэл сунгагдан ажилласан гэж үзлээ.
Харин нэхэмжлэгч нь Doosen55 экскаваторыг түрээслэх гэрээг сунгасан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу нотлоогүй.
6. Зохигчийн хооронд 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан 2024/Г-06-03 дугаар гэрээний 5.1-д зааснаас үзэхэд САТ345D маркийн экскаваторыг 1 сард 46,000,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон. /1ХХ15-17/
Шүүх хуралдаанд гаргасан гэрчийн мэдүүлэг, 1 дүгээр хавтас хэргийн 199-207 дугаар талд авагдсан үзлэгийн тэмдэглэл, цагийн бүртгэлийн хуудас зэргээс үзэхэд маргаж буй хугацаанд САТ345D экскаваторыг түрээслэх гэрээний харилцаа үргэлжилж байсан гэж үзлээ. Өөрөөр хэлбэл тухайн цаг хугацаанд ажил захиалагчаас шалтгаалж сул зогссон гэх хариуцагчийн тайлбар нь хариуцагчид хамааралтай бөгөөд түрээслүүлэгч буюу нэхэмжлэгчид хамааралгүй юм. Учир нь үзлэгийн тэмдэглэлээс үзэхэд хариуцагч талаас 08 дугаар сарын 1-ны өдөр техник хаана явж байгаа талаар асууж байсан байх бөгөөд 09 дүгээр сарын 7-ны өдөр шинэ оператор 7 хоног ажиллаж байгаа талаар бичсэн байна.
Эдгээр үндэслэлээр гэрээний хугацааг сунгаж ажилласан хугацааны түрээсийн төлбөрийг тооцвол: Гэрээгээр 1 сарын 46,000,000 төгрөг төлөхөөр өмнө нь тохиролцсон, гэрээний 2.3-т 1 сард, 1 ээлжээр 280 цагийн төлбөр төлөхөөр заасан, цагийн бүртгэлээр 9 сард 109 цаг ажилласан байх тул 17,907,143 төгрөгийн төлбөр тооцогдоно. Энэхүү төлбөр дээр 8 сарын бүтэн төлбөр болох 46,000,000 төгрөгийг нэмж тооцвол гэрээний хугацааг сунгаснаар хариуцагчид нийт 63,907,143 төгрөг төлөх үүрэг үүссэн байна.
7. Харин Doosen55 экскаваторын хувьд үзлэгээр бэхжүүлсэн баримтад /чат/ төлбөрийн талаар ярилцсан байх боловч гэрээг сунгаж ажилласан гэж шууд үзэх боломжгүй.
7.1. САТ345D экскаваторын гэрээг 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдөр байгуулж, мөн оны 09 дүгээр сарын 11-ны өдрийг хүртэл хугацаанд түрээсийн гэрээний дагуу ажилласан байгаа нь хэдийгээр 3 сар болоход 5 хоног дутаж байх боловч энэ нь ялимгүй зөрүү гэж үзлээ. Мөн уг техникийг буцаан тээвэрлэхэд 5,543,500 төгрөгийн зардал гарсан гэдэг нь хэрэгт байгаа баримтаар тогтоогдоогүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас тээврийн зардалд холбогдох хэсгийг ханган шийдвэрлэх үндэслэлгүй.
8. Зохигч тооцооны үлдэгдлийн баталгаагаар хариуцагч нь 136,204,285.71 төгрөг төлөхөөр тохиролцсон боловч нэхэмжлэгч 136,204,285 төгрөгөөр тооцож, нэхэмжлэл гаргасан тул түрээсийн гэрээний сунгагдсан хугацаанд ногдох 63,907,143 төгрөгийг нэмбэл хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг нь нийт 200,111,428 төгрөг юм.
Эдгээр үндэслэлээр зохигч тооцоо нийлж акт үйлдсэн, түүнээс хойш үүссэн үүргийн нийлбэр болох 200,111,428 төгрөгөөс тооцоо нийлж акт үйлдсэнээс хойш төлсөн төлбөр болох 116,000,000 төгрөгийг хасаж, үлдэх 84,111,428 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 28,886,358 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч “*******” ХХК-с 84,111,428 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 28,886,358 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 722,939 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 578,507.14 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД