| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Ганболд |
| Хэргийн индекс | 101/2024/03860/И |
| Дугаар | 191/ШШ2025/04502 |
| Огноо | 2025-05-19 |
| Маргааны төрөл | Санхүүгийн түрээс /лизинг/, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 191/ШШ2025/04502
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ДБЭЛ ХХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ЖП ХХК холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Э.С
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Ч.Н
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Д.П
3,047,022,133.96 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Норд бенз маркийн 14 толгой, 14 чиргүүлийг буцаан шилжүүлж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэмэгдүүлж, өөрчилсөн шаардлага, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, түүний төлөөлөгч Б.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "*******" ХХК болон "*******" ХХК- ийн хооронд байгуулсан 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн СТГ-19/01 дугаартай "Санхүүгийн түрээсийн гэрээ"-ний дагуу 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаарх санхүүгийн түрээсийн төлбөрийн зөрчил болох үндсэн төлбөр, хүүгийн төлбөр, алданги нийт 2,883,591,820.34 /хоёр тэрбум найман зуун наян гурван сая таван зуун ерэн нэгэн мянга найман зуун хорин төгрөг гучин дөрвөн мөнгө/ төгрөгийг түрээслэгч "*******" ХХК-иас гаргуулах.
Нэхэмжлэлийн үндэслэл: “*******" ХХК нь 14 чирэгч толгой 14 чиргүүлийг санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслэхээр 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр "*******" ХХК-д хүсэлтээ ирүүлсэн бөгөөд тус хүсэлтийн дагуу “*******" ХХК болон “*******” ХХК-ийн хооронд 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр СТГ-19/01 дугаартай “Санхүүгийн түрээсийн гэрээ"-г байгуулж, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр БГ-ҮХХ-ЖП2019/01, БГ-ҮХХ-ЖП2019/02, БГ-ҮХХ-ЖП2019/03 тус тус дугаартай "Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ”, БГ-ХЭХ-ЖП2019/01 дугаартай “Барьцааны гэрээ”, БГ-ХЭХ-ЖП2019/02 дугаартай "Дансны орлого барьцаалах гэрээ"-г тус тус байгуулсан.
Санхүүгийн түрээсийн гэрээний зүйл болох 14 чирэгч толгой, 14 чиргүүлийг худалдан авахаар "*******" ХХК-ийн сонгосон нийлүүлэгч болох БНХАУ-ын Өвөр Монгол Мэнгкай Экспорт Импортын Худалдаа" /Inner Mongolia Mengkai import and export trade Co.Ltd/ XXК-тай "*******" ХХК болон "*******" ХХК нь 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 20190318001 дугаартай "Худалдах, худалдан авах гурван талт гэрээ"-г байгуулсан ба 14 чирэгч толгой, 14 чиргүүлийг 2019 оны 04 дүгээр сарын 04- ний өдөр "Жамьян пайтан" ХХК-д хүлээлгэн өгсөн байдаг.
Мөн Санхүүгийн түрээсийн үндсэн гэрээний түрээсийн төлбөрийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөх оруулах, болон уг гэрээний зарим зүйл, заалтад нэмэлт, өөрчлөлт оруулах зорилгоор "*******" ХХК болон "*******" ХХК-ийн хооронд 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр СТГ-19/01-01 дугаартай "Санхүүгийн түрээсийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ", 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр СТГ-19/01-2 дугаартай "Санхүүгийн түрээсийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ", 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдөр СТГ-19/01-3 дугаартай "Санхүүгийн түрээсийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ"-г тус тус байгуулсан.
"*******" ХХК нь 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдөр СТГ-19/01-3 дугаартай “Санхүүгийн түрээсийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ"-ний Хавсралт 1-д заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн сар бүр төлөх үндсэн төлбөр, хүүгийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй буюу гэрээний хугацаатай үүргийг хугацаанд нь биелүүлээгүй зөрчил удаа дараа үүсгэж, өнөөдрийн байдлаар хуанлийн 964 хоногийн хугацаа хэтрэлттэй, хугацаанд нь төлөгдөөгүй хуримтлагдсан түрээсийн үндсэн төлбөр 1,470,748,255.33 /нэг тэрбум дөрвөн зуун далан сая долоон зуун дөчин найман мянга хоёр зуун тавин таван төгрөг гучин гурван мөнгө/ төгрөг, хуримтлагдсан хүүгийн төлбөр 677,469,437.35 /зургаан зуун далан долоон сая дөрвөн зуун жаран есөн мянга дөрвөн зуун гучин долоон төгрөг гучин долоон мөнгө/ төгрөг, хугацаанд нь гүйцэтгээгүй үндсэн төлбөрөөс тооцсон алданги 735,374,127.66 /долоон зуун гучин таван сая гурван зуун далан дөрвөн мянга нэг зуун хорин долоон төгрөг жаран зургаан мөнгө! төгрөг, нийт 2,883,591,820.34 /хоёр тэрбум найман зуун наян гурван сая таван зуун ерэн нэгэн мянга найман зуун хорин төгрөг гучин дөрвөн мөнгө/ төгрөгийн төлбөрийн зөрчлийг үүсгэсэн байна.
Дээрх зөрчлийг арилгуулахаар Нэхэмжлэгчийн зүгээс Хариуцагчид удаа дараа шаардлага, мэдэгдэл хүргүүлж, төлбөрийн зөрчлөө арилгах нэмэлт боломжит хугацааг бүхий л байдлаар олгосон боловч Хариуцагчийн зүгээс дээрх төлбөрийн зөрчлийг өнөөдрийг хүртэл хугацаанд огт гүйцэтгээгүй. Энэ нь зохигч талуудын хооронд байгуулсан СТГ-19/01 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.2, 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт тус тус заасан түрээслэгчийн хүлээсэн үүрэг одоог хүртэл биелэгдээгүй, зөрчилтэй. Ингэснээр Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэг, Санхүүгийн түрээс/лизинг/-ийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.1 дэх заалтад тус тус заасан Санхүүгийн түрээсийн гэрээний түрээслэгчийн хуульд заасан үүргийн гүйцэтгэл мөн хангагдаагүй, үүргээ зөрчсөн байна.
Иймд “*******” ХХК болон “*******” ХХК-ийн хооронд 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан СТГ-19/01 дугаартай "Санхүүгийн түрээсийн гэрээ"-ний дагуу 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаарх хугацаанд нь гүйцэтгээгүй үндсэн төлбөрийн зөрчил 1,470,748,255.33 /нэг тэрбум дөрвөн зуун далан сая долоон зуун дөчин найман мянга хоёр зуун тавин таван төгрөг гучин гурван мөнгө/ төгрөг, төлөгдөөгүй хуримтлагдсан хүүгийн төлбөр 677,469,437.35 /зургаан зуун далан долоон сая дөрвөн зуун жаран есөн мянга дөрвөн зуун гучин долоон төгрөг гучин долоон мөнгө/ төгрөг, хуримтлагдсан алданги 735.374.127.66 /долоон зуун гучин таван сая гурван зуун далан дөрвөн мянга нэг зуун хорин долоон төгрөг жаран зургаан мөнгө/ төгрөг, нийт 2.883.591.820.34 /хоёр тэрбум найман зуун наян гурван сая таван зуун ерэн нэгэн мянга найман зуун хорин төгрөг гучин дөрвөн мөнгө/ төгрөгийг "*******" ХХК-с гаргуулахаар байх тул "*******" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.
1.1. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага: Нэхэмжлэгчийн зүгээс 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг 163,430,313.62 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 3,047,022,133.95 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,744,060.67 төгрөгийг хариуцагч "*******" ХХК-нас гаргуулах.
Нэмэгдүүлсэн шаардлагын агуулна: Нэхэмжлэгчийн зүгээс 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага “*******" ХХК болон “*******” ХХК-ийн хооронд байгуулсан 2019 оны 03 дугаар сарын 21- ний өдрийн СТП-19/01 дугаартай "Санхүүгийн түрээсийн гэрээ”-ний " *******" ХХК-ийн гүйцэтгээгүй үүрэг болох 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар санхүүгийн түрээсийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөр, алданги болох 2,883,591,820.34 төгрөгийг түрээслэгч ******* ХХК-аас гаргуулахаар нэхэмжилсэн.
"*******" ХХК нь нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх Санхүүгийн түрээсийн гэрээнд заасны дагуу Хуримтлагдсан алданги 21,480,441.45 төгрөг, хуримтлагдсан хүү 95,988,989.28 төгрөг, төлөгдөөгүй үндсэн төлбөр 45,960,882.89 төгрөгөөр нэмэгдсэн бөгөөд үүнийг олох ёстой байсан орлого гэж тооцох тул нэхэмжлэлийн шаардлагад заасан хуримтлагдсан алданги 735.374.127.66 төгрөг байсныг 756.854.569.11 төгрөг, хуримтлагдсан хүү 677,469,437.35 төгрөг байсныг 773,42,426.63 төгрөг, төлөгдөөгүй үндсэн төлбөрийн зөрчил 1,170,748.255.33 төгрөг байсныг 1,516,709,138.22 төгрөг болгон тус тус нэмэгдүүлж хариуцагч «*******" ХХК-нас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
"*******" ХХК-ийн зүгээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээ 2,883,591,820.34 төгрөг байсныг 163.430.313.62 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 3,047.022.133.96 төгрөгийг түрээслэгч " *******" ХХК-с гаргуулахаар нэмэгдүүлж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн хэлбэрээр бүхэлд нь хангаж өгнө үү.
Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага: Хариулагч "Жамьян пайтан" ХХК нь төлбөрөө төлөөгүй тохиолдолд "*******" ХХК, "*******" ХХК болон барьцаалуулагч нарын хооронд 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан БГ-ҮХХ-ЖП2109/01, БГ-ҮХХ-ЖГП2019/02, БГ-ҮХХ-ЖП2019/03 тус тус дугаартай "Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ", мөн өдөр байгуулсан БГ-ХЭХ-Ж112019/01 дугаартай "Хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ"-д тус тус заасан барьцан хөрөнгүүдийг шүүхийн журмаар худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах.
Өөрчилсөн шаардлагын агуулга: "*******" ХХК болон "*******" ХХК-ийн хооронд байгуулсан 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн СТГ-19/01 дугаартай "Санхүүгийн түрээсийн гэрээ"-ний үүргийг гүйцэтгэлийн баталгаа болгон Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д "Барьцааны гэрээг бичгээр байгуулна.", мөн хуулийн 156.2-т "Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, уургийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана гэж тус тус заасан шаардлагыг хангасан дараах барьцааны гэрээг байгуулан хөрөнгө барьцаалсан. Үүнд:
1. "*******" ХХК, "Жамьян пайтан" ХХК болон барьцаалуулагч Ч. ******* нарын хооронд 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан БГ-ҮХХ-ЖП2109/01 дугаартай "Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ"-ний зүйл болох Баянзүрх дүүрэг, 2-р хороо, Хоршооллын хотхон /13361/. Б.Доржийн гудамж, 13/6-р байр, 05 тоот, м.кв орон сууц,
2. Да Би Эм лизинг" ХХК, "Жамьян пайтан ХХК” болон барьцаалуулагч Д.******* нарын хооронд 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан БГ-ҮХХ- ЖП2019/02 дугаартай "Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ"-ний зүйл болох Баянзүрх дүүрэг, 14-р хороо, байр, , 57.4 м.кв орон сууц,
3. *******" ХХК, "*******" ХХК болон барьцаалуулагч Э.******* нарын хооронд 2014 оны 05 дугаар сарын 1-ний өдөр байгуулсан БГ ҮХХ-12019/03 дугаартай "Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ"-ний зүйл болох Баянзүрх дүүрэг, 12-р хороо, Чулуут амины орон сууц , 20/д тоот, 482.0 м.кв гаражтай хувийн сууц 700,0 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, өмчлөх эрхтэй газрын хамт,
4. "*******" ХХК болон "******* ХХК хооронд 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан БГ-ХЭХ-ЖП2019/01 дугаартай "Хөдлөх хөрөнгийн Барьцааны гэрээ"-ний зүйл болох 2018 онд үйлдвэрлэгсэн, 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр импортлогдсон, хар өнгөтэй LEXUS 570 маркийн суудлын автомашин зэрэг хөрөнгүүдийг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөллөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана." гэж зааснаар үүргийн гүйцэтгэл хангуулах үндэслэлтэй байна.
Барьцаалуулагч "*******" ХХК, Ч.*******, Д.*******, Э.******* нарт барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах талаар "*******" ХХК-ийн зүгээс 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 03/61/24 03/64/24, 03/65/24, 03/66/24 тоот албан бичгүүдээр мэдэгдсэн.
Иймд "*******" ХХК болон " *******" ХХК-ийн хооронд байгуулсан 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн (ТГ-19/01 дугаартай "Санхүүгийн түрээсийн гэрээ"-ний "*******" ХХК-ийн гүйцэтгээгүй үүрэг болох хуримтлагдсан алдангийн төлбөр 756,854,569.11 төгрөг, хуримтлагдсан хүүгийн төлбөр 756,854,569.11 төгрөг, төлөгдөөгүй үндсэн төлбөр 1,516,709,138.22 төгрөг, нийт 3,017,022,133.96 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15.744.060.67 төгрөгийг хариуцагч "*******" ХХК-иас гаргуулах, хариуцагч "*******" ХХК нь төлбөр төлөөгүй тохиолдолд "*******" ХХК, "*******" ХХК болон барьцаалуулагч нарын хооронд 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан БГ-ҮХХ-ЖП2109/01, БГ-ҮХХ-ЖП2019/02, БГ-ҮХХ- ЖП2019/03 тус тус дугаартай "Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ", мөн өдөр байгуулсан БГ-ХЭХ-ЖП2019/01 дугаартай "Хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ"-д тус тус заасан барьцаа хөрөнгүүдийг шүүхийн журмаар худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах "*******" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. /3ХХ1-3/
1.2. Хариуцагч "*******" ХХК-ийн зүгээс 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай танилцах дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Нэгт. Хариуцагчийн "*******" ХХК болон "*******" ХХК-ний хооронд 2019.03.21-нд байгуулагдсан СТП-19/01 дугаар "Санхүүгийн түрээсийн гэрээг”-г ИХ-ийн 56-р зүйлийн 56.1.1. 56.1.2, 56.1.3. 56.1.8, 56.1.9-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, 2638SZ загварын Норд бенз маркийн 14 толгой, 14 чиргүүлийг буцаан шилжүүлж өгөхийг даалгах" шаардлагын тухайд:
1. Хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ "түрээслэгч нь эд хөрөнгийг бусдаас худалдан авч түрээслүүлж болох хэдий ч хуулийн дээрх заалтад буй "түүнээс гэсэн" агуулга нь түрээслэгчээс буюу "Жамьян пантан" ХХК-аас өөрөөс нь худалдан авч улмаар хариу төлбөр гэж шилжүүлсэн мөнгөндөө хүү тооцон буцаан авахыг санхүүгийн түрээсийн үнэ буюу төлбөр гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд ийм агуулгаар буцаан төлбөр, хүү авч байгаа үйлдэл нь хууль бус юм" гэж тайлбарлажээ.
Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.2-т "Түрээслүүлэгч нь түрээслэгчийн хүсэлт, зааврын дагуу гэрээний зүйл болох эд хөрөнгийг өөрөө үйлдвэрлэх буюу гуравдагч этгээдээр үйлдвэрлүүлэх, эсхүл худалдан авах үүрэгтэй" гэж заасан. Түрээслэгч "*******" ХХК-ийн зүгээс 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 19/78 дугаартай албан бичгээрээ түрээсийн зүйл болох 14 ширхэг чирэгч толгой, 14 ширхэг чиргүүлийг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Inner Mongolia Mengkai import and export trading Co..Itd компаниар үйлдвэрлүүлж, худалдан авах хүсэлтийг "*******" ХХК-д гаргасан.
Энэ хүсэлтийн дагуу "*******" ХХК-с судалгаа хийж гуравдагч этгээд буюу БНХАУ-ын ӨМӨЗО-ны Inner Mongolia Mengkai import and export trading Co.,ltd компаниар Норд бенз загварын 14 ширхэг чирэгч толгой, 14 ширхэг чиргүүлийг үйлдвэрлүүлж, "*******" ХХК нь худалдан авсан. Энэ нь дээрх Иргэний хуулийн 312 дугаар зүйлд заасантай нийцэж байна.
Хариуцагчийн санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа үүсээгүй, зээлийн харилцаа байна гэж үзэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3-д заасан үндэслэлд хамаарахгүй, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй байна.
2. Хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн үндэслэлд"... УИХ-аас 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр "Зөвшөөрлийн тухай хуулийг"-ийг баталсан бөгөөд уг хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн ба одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Тус хуулийн 8.2-р зүйлийн 2-т "... Банк, банкнаас бусад санхүүгийн үйлчилгээний чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг энгийн зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно..." гэж заасан ба мөн хуулийн 2.24-т "... банк, санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа эрхлэх..."-д энгийн тусгай зөвшөөрөл олгох бөгөөд энэхүү тусгай зөвшөөрлийг Монгол банк олгоно гэж хуульд заасан байх тул нэхэмжлэгч "*******" ХХК нь энгийн тусгай зөвшөөрөлгүйгээр уг үйл ажиллагааг эрхлэн явуулсан гэж үзэж байх тул талуудын хооронд байгуулагдсан санхүүгийн түрээсийн гэрээ гэх гэрээ мөн хүчин төгөлдөр бус байх гэрээ, хэлцэл байна" гэж тайлбарлажээ.
Хариуцагчаас дээрх хуулийн 2.24 дэх заалтыг тайлбарлахдаа зориуд мушгин тайлбарласан байна. 2.24-т “банк санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа эрхлэх" гэж заасан байхад тайлбартаа таслал оруулан тусдаа 2 этгээдийн үйл ажиллагаанд зөвшөөрөл авах мэтээр тусгажээ. Дээрх заалт нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа банкнууд нь санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа эрхлэх бол Монгол банкнаас зөвшөөрөл авах ёстой талаар тусгагдсан байтал банкны үйл ажиллагаа эрхэлдэггүй "*******" ХХК-д хамаатуулан тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.
Түүнчлэн, хавтаст хэрэгт авагдсан "*******" ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэл нь "Санхүүгийн түрээс буюу лизингийн үйлчилгээ" гэж заасан.
Хариуцагчийн "*******" ХХК-ийг зөвшөөрөл аваагүй үйл ажиллагаа явуулсан тул Иргэний хуулийн 56.1.8, 56.1.9-д заасан үндэслэлд хамаарахгүй, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй байна.
Хоёрт. Хариуцагчийн "*******" ХХК болон "*******" ХХК-ийн хооронд 2019.03.21-нд байгуулагдсан БГ-ҮХХ-ЖП2109/01. БГ-ҮХХ-ЖП2019/02, БГ-ҮХХ-ЖП2019/03 дугаар "Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ", 2019.03.21-нд байгуулагдсан БГ-ХЭХ-ЖП2019/01 дугаар "Хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ". 2019.03.21-ны өдрийн БГ-ХЭХ-ЖП2019/02 дугаар дансны орлого барьцаалах барьцааны гэрээ, 2022.12.28-нд байгуулагдсан ГХБДГ-5/205/2 дугаар "Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах тосолд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээ"-нүүдийг ИХ-ийн 56-р зүйлийн 56.1.3. 56.1.10-д заасан үндэслэлээр хучин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, барьцаа хөрөнгүүдийг чөлөөлж өгөхийг даалгах" шаардлагын тухайд:
Хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д “дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл.” гэж зааснаар "*******" ХХК болон "*******" ХХК хооронд байгуулсан 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн СТГ-19/01 дугаартай гэрээ нь өмнөх шаардлагын дагуу хүчин төгөлдөр бус гэрээ, хэлцэл гэж үзэн 5 барьцааны гэрээ, 1 шаардах эрх шилжүүлэх гэрээг мөн адил хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, барьцаа хөрөнгүүдийг чөлөөлөх гэж тайлбарласан.
Гэтэл дээр дурдсан үндэслэлээр "*******" ХХК болон "*******" ХХК хооронд байгуулсан 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн СТГ-19/01 дугаартай гэрээ нь хүчин төгөлдөр байх тул хариуцагчийн 5 барьцааны гэрээ, 1 шаардах эрх шилжүүлэх гэрээг мөн адил хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, барьцаа хөрөнгүүдийг чөлөөлөх шаардлага хангагдах боломжгүй, үндэслэлгүй байна.
Иймд хариуцагч "*******" ХХК-с гаргасан "*******" ХХК болон "*******" ХХК-ний хооронд 2019.03.21-нд байгуулагдсан СТГ-19/01 дугаар "Санхүүгийн түрээсийн гэрээ"-г ИХ-ийн 56-р зүйлийн 56.1.1, 56.1.2. 56.1.3. 56.1.8, 56.1.9-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, 2638SZ загварын Норд бенз маркийн 14 толгой, 14 чиргүүлийг буцаан шилжүүлж өгөхийг даалгах, “*******" ХХК болон “*******" ХХК-ийн хооронд 2019.03.21-нд байгуулагдсан БГ-ҮХХ-ЖП2109/01, БГ-ҮХХ-ЖП2019/02, БГ-ҮХХ-ЖП2019/03 дугаар "Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ". 2019.03.21-нд байгуулагдсан БГ-ХОХ-ЖП2019/01 дугаар “Хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ", 2019.03.21-ны өдрийн БГ ХЭХ-ЖП2019/02 дугаар дансны орлого барьцаалах барьцааны гэрээ, 2022.12.28-нд байгуулагдсан ГХБДГ-5/206/2 дугаар "Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээ"-нүүдийг ИХ-ийн 56-р зүйлийн 56.1.3. 56.1.10-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, барьцаа хөрөнгүүдийг чөлөөлж өгөхийг даалгах" сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. /2ХХ245-246/
1.3. Нэхэмжлэлээр анх санхүүгийн түрээсийн гэрээний үүрэг шаардсан. Нийт 2,883,591,820.34 төгрөг гаргуулахаар шаардсан. Бид улмаар нэхэмжлэлийн шаардлага өөрчилж тайлбарласан. Ингэхдээ 2,883,591,820.34 төгрөгийг 163,430,313.62 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Нийт 3,047,022,133.96 төгрөг шаардаж байгаа юм. Үүнтэй зэрэгцүүлээд зохигч болон гуравдагч тэгээд нарын хооронд байгуулсан барьцааны гэрээний зүйл болох 2 орон сууц, хувийн сууц, газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан. Мөн хөдлөх эд хөрөнгө болох 570 машинаар үүргийн гүйцэтгэлийг хангахаар шаардсан. Иймд төлбөрийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаас шаардсан. Мөн санхүүгийн түрээсийн гэрээний зүйл болох 14 толгой, 14 чиргүүлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулна. Хариуцагч нь санхүүгийн түрээсийн гэрээгээр 14 толгой, 14 чиргүүл авах хүсэлт ирүүлж, түрээсийн гэрээ байгуулсан. Улмаар хариуцагчийн сонгосон БНХАУ-н компанитай 3 этгээдийн хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Түрээсийн гэрээний сонгосон этгээдтэй түрээслүүлэгч гэрээ байгуулах шаардлагатай болдог. Гэрээний зүйлийг нүүрс зөөврийн ажилд ашигласан. Хариуцагч нь нүүрс тээврээс гадна барилгын ажил эрхэлдэг. Нийтэд илэрхий баримтаар олон тендерт оролцсон байдаг. Үүний дагуу төлбөрөө төлөөд тээврийн хэрэгслийг шилжүүлж авах үүрэгтэй байсан. Гэрээ байгуулснаас хойш төлбөрөө хуваарийн дагуу төлж байсан. Улмаар 2020 оны 2 сараас эхлэн цар тахалтай холбоотойгоор гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлт ирүүлж байсан. Үүний дагуу удирдлагын хороогоор удаа дараа нэмэлт өөрчлөлт оруулж байсан. Улмаар эргэн төлөлтийн хуваарийг шинэчилж баталсан. Цар тахлын үед эргэн төлөх хуваарийг хойшлуулж байсан. 2 удаагийн хүү төлөх хуваарьтай байсан. Энэ үеэс буюу 2021 оны 6 сараас хариуцагч нь гэрээний зөрчил үүсгэж эхэлсэн. Гэрээний хугацаа дуусах хүртэл боломжийг олгож байсан. Улмаар гэрээний үүргээ гүйцэтгэхийг шаардаж байсан. 2021 оны 6 сараас эхлэн 2024 оны 3 сар хүртэл нэмэлт хугацаа олгож байсан. Энэ нь гэрээг өөрчилсөн биш зөрчил арилгахыг шаардаж байсан юм. Хариуцагч нь нүүрс тээврийн асуудал яригддаг. Үйл ажиллагаа нь явагдаж байсан. Мөн бид шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлт гаргасантай холбоотойгоо барилгын тендерт шалгарсан талаар баримт ирүүлсэн байсан. Үүнээс үзэхэд хариуцагчийн үйл ажиллагаа явж байна гэдэг боловч төлөлт огт хийдэггүй. Бид төлөлтийн талаарх тооцооллыг 4 сарын 30-р шүүхэд гаргасан байдаг. Үүнд 3 тэр бумын тооцоолол байгаа юм. Эдгээрээс харахад төлбөрөө төлөх боломжийг олгож байсан юм. Бид анх худалдах худалдан авах гэрээ байгуулаад хятад компани уруу мөнгө шилжүүлсэн бөгөөд энэ дүнгээр санхүүгийн түрээсийн гэрээний үндсэн дүнг тавьж гэрээний 2.2-т зааснаар хүү авахаар тохиролцсон. Гэвч гэрээний зөрчил үүссэн. Хүүд 773,458,426.63 төгрөг нэхэж байгаа юм. Үндсэн төлбөрөөс үлдэх нь 1,516,709,138.22 төгрөг байгаа юм. Үндсэн төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүй тул алдангид 756,854,569.11 төгрөг шаардаж байгаа юм. Хариуцагчийн төлсөн төлбөр нь эхэлж алдангиас хасагдаж байгаад энэ дүн гарч байгаа юм. 2024.11.12-нд шаардлага нэмэгдүүлээд шаардаж байгаа юм. Хууль зүйн хувьд хариуцагч нь Иргэний хуулийн 312.1, санхүүгийн түрээсийн хуулийн 10.1-д зааснаар, Иргэний хуулийн 232-д зааснаар анз 50 хувиас хэтрэхгүй гэснээр тодорхойлж байгаа юм.
Хариуцагчийн хариу тайлбар сөрөг нэхэмжлэл нь утга агуулга нэг байх тул нэг тайлбар хэлнэ. Хариуцагч нь санхүүгийн түрээсийн гэрээг Иргэний хуулийн 56.1.1, 56.1.8, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэдэг. Улмаар үр дагаврын асуудал яригддаг. 56.1.1-д зааснаар ямар хууль зөрчсөн талаар тайлбарлаагүй. Иргэний хуулийн 312.1, санхүүгийн түрээсийн хуулийн 3.1-д заасан түүнээс худалдан авч гэснийг хэлж байна. Хуулиас харахад түүнээс гэдэг нь үйлдвэрлэгчээс худалдан авахыг хэлсэн байна. Иймд хариуцагч хуулийг буруу тайлбарлаж байна. Нэхэмжлэгч нь хариуцагчийн захиалсан барааг хариуцагчтай хамтран худалдах худалдан авах гэрээ байгуулж нийлүүлсэн бөгөөд хариуцагчийн ашиглалтад байсан. Санхүүгийн түрээсийн гэрээгээр өмчлөл түрээслүүлэгчид байх хууль зүйн зохицуулалттай байдаг. Энэ нь түрээсээ төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй байх талаар юм. 2024 оны 3 сард гэрээний төлбөрийн хүрээнд түрээсийн төлбөрийг төлөөгүй тул буцаан авч журмын хашаанд хадгалсан байгаа юм. Санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа үүссэн юм. Иргэний хуулийн 56.1.8-д зааснаар ямар зөвшөөрөлгүй хийгдсэн гэж үзэж байгаа нь тодорхойгүй юм. Энэ нь эрх бүхий этгээдийн гаргасан ямар шийдвэрийн талаар дурдаагүй байгаа юм. Гэхдээ үүнийг үйл ажиллагааны үндсэн зорилгоо зөрчсөн буюу эрхгүй этгээдийн хийсэн гэрээ гэсэн байдаг. Нэхэмжлэгч нь банк биш юм. Хөгжлийн банкны охин компани гэдгээр нь банк гэж ойлгоод байдаг юм. Хөгжлийн банк хувьцаа эзэмшдэг боловч банкны болон хөгжлийн банкны хуульд хамааралгүй юм. Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулахад тусгай зөвшөөрөл олгох зохицуулалт байхгүй юм. Үүний дагуу санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлсэн тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Барьцааны гэрээ нь ямар хэлцлийг халхавчилсан нь тодорхойгүй юм. Санхүүгийн түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус гэдгээр барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэдэг нь үндэслэлгүй юм.
Худалдах худалдан авах гэрээнд зааснаар хариуцагчаар 15 хувийг төлүүлэх юм. Бид ихдээ 85 хувийг гаргадаг юм. Иймд бид 4,899,266 юань төлсөн. Шилжүүлсэн баримт хэрэгт байхгүй бөгөөд худалдах худалдан авах гэрээний 10-р зүйл дээр байгаа юм. Хариуцагч баталгаажуулсан тул баримт өгөөгүй. Харин хариуцагчийн хэлснээр 2024.2.27-нд битүүмжилсэн талаар маргаангүй. Шаардлага нэмэгдүүлэхдээ олох байсан орлого гэж нэхэмжилсэн. Хууль зүйн үндэслэл нь Иргэний хуулийн 227-д зааснаар, мөн 222.5, 222.4-р шаардана. Олох байсан орлогыг гэрээний хүүгээр тооцож байгаа юм. Барьцаа хөрөнгөний өмчлөгч нас барсан тул 65.1.10-т заасан үндэслэл үүсээд байх шиг байна. Баримт гаргуулахад гэрээслэл болон өвлөгдөөгүй байна. Иймд нас барсан өмчлөгчтэй холбоотой шаардлагыг хүлээн авахаас татгалзах үндэслэл үүсэж байна. Иймд хэрэгсэхгүй болгох ёсгүй байх гэж бодож байна гэв.
2. Хариуцагчийн өмгөөлөгч О.******* нь шүүхэд гаргасан тайлбар, хариуцагч “*******” ХХК нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, хариуцагчийн төлөөлөгч О.*******, өмгөөлөгч О.******* нар нь нэмэгдүүлж өөрчилсөн шаардлагад шүүхэд гаргасан тайлбартаа: МӨХ-ний гишүүн өмгөөлөгч би "*******" ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өмгөөлөгчөөр ажиллаж байгаа ба энэхүү ажлынхаа хүрээнд нэхэмжлэгч "Ди Би Эм Лизинг ХХК-с гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн талаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дараах хариу тайлбарыг шүүхэд хүргүүлж байна. Тус шүүхэд "Ди Би Эм Лизинг" ХХК-с миний үйлчлүүлэгч болох "*******" ХХК-нд холбогдуулж "...2019.03.21-ны өдрийн СТГ-19/01 дугаар "Санхүүгийн түрээсийн гэрээ” ний үүрэгт санхүүгийн түрээсийн төлбөрийн зөрчил болох үндсэн толбор, хүүгийн толбор, алданги нийт 2.883.591.820.34 /хоёр тэрбум найман зуун наян гурван сая таван зуун ерэн нэгэн мянга найман зуун хорин төгрөг гучин дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулах..." тухай нэхэмжлэлийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.******* 2024.05.14-нд хүлээн авснаар өмгөөлөгч миний бие тус нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлтэй танилцлаа.
Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл ойлгомжтой тодорхой байснаар хариуцагч тал түүнд үндэслэл бүхий хариу тайлбар гаргах, шүүхээс маргааны зүйлийг зөв тодорхойлж шаардах эрхийн үндэслэлийн талаар хууль зүйн хувьд үндэслэл бүхий дүгнэлт хийхэд ач холбогдолтой байдаг. Ингэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, биелэгдэх боломжтой байдлаар гарах ёстой болдог.
Гэвч нэхэмжлэгч тал зохигчдын хооронд байгуулагдсан СТГ-19/01 дугаар "Санхүүгийн түрээсийн гэрээ"-ээр хариуцагчид мөнгө эсхүл эд хөрөнгийн алийг нь хүлээлгэж өгсөн талаараа нэхэмжлэлийн үндэслэлдээ тодорхой дурдаагүй байхаас гадна нэхэмжлэлийн шаардлага, түүний тооцооллыг хэрхэн хийсэн нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл, мөнгө болон эд хөрөнгийн алийг хүлээлгэн өгсөн, санхүүгийн түрээсийн эргэн төлөлт хийгдсэн эсэх, хэрэв хийгдсэн бол хэдэн төгрөгийн төлөлт хийсэн, хийсэн төлөлтийг аль үүрэгт нь хэрхэн тооцсон талаарх тооцооллыг гаргаж өгөөгүй байгаа нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй эсэхэд эргэлзэх үндэслэл болж байна гэдгийг хэлье. Нөгөөтээгүүр санхүүгийн түрээсийн гэрээ гэх гэрээний зүйл нь нэхэмжлэгчийн өөрийн хууль ёсны өмчлөлд шилжүүлсэн бүртгэлтэй байхад түүний үнийг хариуцагчаас нэхэмжилж буй нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй байгааг шүүхээс онцгой анхаарна уу.
Нэхэмжлэл болон түүнд хавсаргаж өгсөн баримтуудаас үзэхэд зохигчид 2019.03.21-ны өдөр "Санхүүгийн түрээсийн гэрээ" гэх нэртэй гэрээг байгуулсан байх ба тус гэрээний 1-р зүйлийн 1.2-т зааснаас үзэхэд уг гэрээний зорилго нь "Түрээслүүлэгч нь гэрээний хавсралт 1-т заасан түрээслэгчид хүлээлгэн өгч түрээсийн төлбөрийг түрээслүүлэгчид төлөх, гэрээний хугацаа дуусаж төлбөрийн үүрэг бүрэн хангагдсан үед өмчлөх эрхийг түрээслэгчид шилжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулна..." гэж тохиролцжээ.
Түрээсийн гэрээний хавсралт-1, Санхүүгийн түрээсийн зүйл гэх баримтаар "Beiben Truck Group"-ын 2638SZ маркийн чирэгч толгой 14 ширхэг, Semi-trailer чиргүүл 14 ширхэг, нийт 1.8 тэрбум төгрөгийн зах зээлийн үнэтэй 28 ширхэг эд хөрөнгө байсан ба үүнийг нэхэмжлэгч өөрийн өмчлөлдөө бүрэн шилжүүлэн авсан болохоо нэхэмжлэгч өөрөө нотолсон ба энэхүү эд хөрөнгө гэрээний зүйл болжээ.
Гэрээний 2-р зүйлийн 2.1-т зааснаар: "... Санхүүгийн түрээсийн хэмжээ: 4.545.109.80 юаньтай тэнцэх төгрөг бөгөөд ханшийг олгох өдрийн ханшаар тооцно...", гэрээний 2.2-т "түрээсийн хүү жилийн 11%...", гэрээний 2.3-т "... гэрээний хугацаа 5 жил..." гэх байдлаар гэрээний үндсэн нөхцөлийг талууд тохиролцсон байна.
Нэхэмжлэгч "*******" ХХК болон "*******" ХХК нар нь БНХАУ-ын "Beiben Truck Group"-тэй 2019.03.18-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан ба 2638SZ загварын Норд бенц толгой 14 ширхэг, чиргүүл 14 ширхэг зэрэг эд хөрөнгийг нийт 4.629.600 юаниар худалдан авахаар гуравдагч этгээдтэй гэрээ байгуулж урьдчилгаа 30 хувийн төлбөрийг төлөхдөө "*******"ХХК нь гэрээний үнийн дүнгийн 17.325% буюу 802.078.2 юань 1314.390.592 төгрөг /гурван зуун арван дөрвөн сая далан найман мянга/-г худалдагч талд төлсөн бол нэхэмжлэгч "Ди Би Эм Лизинг" ХХК нь гэрээний үнийн дүнгийн 12.675% буюу 586.801.8 юань 1230.008.702 төгрөг /хоёр зуун гучин сая найман мянга долоон зуун хоёр/-г төлж гэрээг баталгаажуулжээ.
Үлдэгдэл 70%-ийн төлбөр болох 3.240,720 юань /1.270.265.018.4 төгрөг /нэг тэрбум хоёр зуун дөчин сая долоон зуун хорин мянга арван найм/-г Санхүүгийн түрээсийн гэрээ гэх гэрээний дагуу нэхэмжлэгч тал төлж улмаар эд хөрөнгийг Монгол Улсын хилээр оруулж ирсэн ба энэ үед буюу 2018.04.04-ны өдөр Норд бенц толгой 14 ширхэг, чиргүүл 14 ширхэг эд хөрөнгийн өмчлөх эрх хариуцагч “*******" ХХК-ны нэр дээр бүртгэгдсэн. Дараа нь "Ди Би Эм Лизинг" ХХК өөрийн өөрийн өмчлөлд бүрэн шилжүүлж авсан бөгөөд тухайн эд хөрөнгөний бодит эзэмшил, ашиглалт нь хариуцагч талд байсан боловч нэхэмжлэгч тал санхүүгийн түрээсийн төлбөрөө огт төлөөгүй гэх шалтаг, шалтгаанаар 2024.02.27-ны өдөр битүүмжлэн, лацдаж өөрийн өмчлөлд буюу эзэмшил, ашиглалтдаа шилжүүлэн аваад байна.
Нэхэмжлэгч тал 2638SZ загварын Норд бенц толгой 14 ширхэг, чиргүүл 14 ширхэг зэрэг эд хөрөнгийг хариуцагчаас шилжүүлэн авч улмаар буцаан хариуцагчид өөрт нь түрээсэлж байгааг санхүүгийн түрээсийн гэрээ гэж үзэхгүй гэж ойлгож байгаа болно.
Санхүүгийн түрээсийн гэрээ гэх гэрээний дүн болох 4.545.109.80 юань нь гэрээ байгуулах үеийн Монгол банкнаас зарласан байсан юанийн ханшаар тооцож үзэхэд 1.781.546.668.306 /нэг тэрбум долоон зуун наян нэгэн сая таван зуун дөчин зургаа мянга зургаан зуун жаран найман мянга гурван зуун зургаа/ төгрөг болсон бөгөөд хариуцагч тал уг дүнгээс бодож зээл, зээлийн хүүд 700 гаран сая төгрөгийг /хүүгийн хамт/ нэхэмжлэгч талд төлсөн байхад нэхэмжлэлийн үндэслэлд энэ талаар огт дурдаагүй ба шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүргээ зохих ёсоор, шударгаар хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байгаа юм.
Өөрөөр хэлбэл, Санхүүгийн түрээсийн гэрээ гэх гэрээний 4-р зүйлийн 4.2.3-т зааснаар "... Түрээслэгч нь санхүүгийн түрээсийн төлбөрийг түрээс авсан валютаар төлөх..." үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч тус гэрээний 2-р хавсралтаар баталсан Санхүүгийн түрээсийн төлбөрийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу Норд бенз загварын 14 толгой, 14 чиргүүлийн урьдчилгаа болон гэрээний хугацаа дуусгавар болох хүртэл төлсөн эргэн төлөлт нийт 1 тэрбум гаруй төгрөгийг төлсөн байгаа. Тооцооллыг хийж байгаа ба холбогдох баримтын хамт шүүхэд гаргаж өгөх болно. Харин нэхэмжлэгч талаас энэ талаар огт тооцоолол хийгээгүй байгааг дурдаж байна.
Энэ үндэслэлээр нэхэмжлэлд дурдагдсан хугацаанд нь төлөгдөөгүй хуримтлагдсан түрээсийн үндсэн төлбөр 1.470.748.255.33 /нэг тэрбум дөрвөн зуун далан сая долоон зуун дөчин найман мянга хоёр зуун тавин таван мянга гучин гурван мөнгө/ төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд Норд бенз загварын 14 толгой, 14 чиргүүл буюу 1.8 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг өмчлөлдөө бүрэн шилжүүлж авсан ба ашиглалтыг нь зогсоож лацдаж, битүүмжилж эзэмшилдээ бүрэн шилжүүлж авсан тул түрээсийн үндсэн төлбөр гэж нэхэмжилсэн дүнг хүлээн зөвшөөрөхгүй. Худалдаж авсан эд хөрөнгийг өмчлөлдөө бүрэн шилжүүлж авсан атлаа нэмж үнийг нь шаардаж байгаа нь хууль бус юм.
Эрх зүйн харилцааны хувьд:
Монгол Улсын Иргэний хуулийн 312-р зүйлийн 312.1 дэх хэсэгт: "... Санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ..." гэж заасан бөгөөд Санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээдэг. Уг гэрээний гол шинж нь түрээслэгч талд хэрэгцээтэй байгаа эд хөрөнгийг олж түрээслүүлэх, түрээслэгч ашигласны төлөө төлбөр төлөх талаарх эрх зүйн харилцаа байдаг.
Дээр дурдсан Иргэний хуулийн 312-р зүйлийн 312.1-д түрээслүүлэгч нь түрээслэгчийн хүсэлт, зааврын дагуу гэрээний зүйл болох эд хөрөнгийг өөртөө үйлдвэрлэх буюу гуравдагч этгээдээр үйлдвэрлүүлэх, эсхүл худалдан авах үүрэгтэй гэж гэж ойлгогдохоор байна.
Санхүүгийн түрээс /Лизинг/-ийн тухай хуулийн 3-р зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан агуулгаас үзэхэд түрээслүүлэгчийн хүсэлтийн дагуу гэрээний зүйлийг өөрөө үйлдвэрлэх буюу гуравдагч этгээдээр үйлдвэрлүүлэх эсхүл түүнээс худалдан авч гэрээний үндсэн дээр тодорхой хугацаанд төлбөртэйгөөр түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүрэг хүлээнэ...” гэсэн агуулга тус хуульд тусгагджээ.
Эндээс үзэхэд санхүүгийн түрээс өгөгч буюу түрээслүүлэгч нь эд хөрөнгийг бусдаас худалдан авч түрээслүүлж болох боловч хуулийн дээрх заалтад буй "Түүнээс гэсэн” агуулга нь түрээслэгчээс буюу "*******” ХХК-аас өөрөөс нь худалдан авч улмаар хариу төлбөр гэж шилжүүлсэн мөнгөндөө хүү тооцон буцаан авахыг санхүүгийн түрээсийн үнэ буюу төлбөр гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд ийм агуулгаар буцаан төлбөр, хүү авч байгаа үйлдэл нь хууль бус юм.
Уг хуулийн зохицуулалтад тусгагдсан "Түүнээс худалдан авч" гэсэн нь гуравдагч этгээдэд хамааралтай хуулийн зохицуулалт байх тул хариуцагчийн өмнөөс худалдан авч хариуцагчид өөрт нь буцаан түрээсэлж буй агуулгыг санхүүгийн түрээсийн гэрээ гэж үзэхгүй учир талуудын хооронд Санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа үүсээгүй гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 101-р зүйлийн 101.1 дэх хэсэгт заасны дагуу Норд венз загварын 14 толгой, 14 чиргүүлийг нэхэмжлэгч өмчлөлдөө шилжүүлэн авсан учир өмчлөх эрх нэхэмжлэгчид шилжсэн ба бодит эзэмшил, ашиглалт хариуцагч талд байсан боловч нэхэмжлэгч хүчээр бодит эзэмшил, ашиглалтыг өөртөө шилжүүлж авсан ба үүнээс болж хариуцагч талын компанийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж эхэлсэн.
Дээрхээс нэгтгэн дүгнэхэд талуудын хооронд ИХ-ийн 312-р зүйлд заасан санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа бус харин талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний агуулгаас үзвэл зээлийн гэрээний харилцаа илүү давамгайлсан байх тул шүүх ИХ-ийн 198-р зүйлд зааснаар гэрээний агуулгыг тухайн маргаанд тайлбарлах бүрэн боломжтой юм.
Энэ үндэслэлээр хэргийн зохигчдын хооронд байгуулагдсан СТГ-19/01 дугаар "Санхүүгийн түрээсийн гэрээ"-г харилцагч талаас Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.3-д заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж байгаа ба ИХ-ийн 313-р зүйлийн 313.2, 313.3-т заасан санхүүгийн түрээсийн гэрээнд тавигдах шаардлага хангаагүй тул уг гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгахыг нэхэмжлэгч талаас шаардах болно гэдгийг хэлье.
Түүнчлэн, "Ди Би Эм Лизинг" ХХК нь Монгол Улсын Их Хурлын 2015 оны 41, Монгол Улсын Засгийн Газрын 2015 оны 407 дугаар тогтоолын дагуу Монгол Улсын Хөгжлийн банкны охин компани хэлбэрээр 2017 оны 06-р сарын 16-ны өдөр дунд болон урт хугацаатай санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлэх замаар үүсгэн байгуулагдсан. Монгол Улсын Хөгжлийн банк нь бие даасан хуультай ба уг хуулийн 8-р зүйлд нэрлэн заасан үйл ажиллагааг эрхлэн явуулдаг байна. Өөрөөр хэлбэл, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор зээл олгох үйл ажиллагааг эрхлэн явуулдаг этгээд байна.
Банкны тухай хуулийн 6-р зүйлийн 1 дэх хэсэгт "... Банк Монгол банкны тусгай зөвшөөрөлтэйгөөр дараах үйл ажиллагаа эрхэлнэ...” гэж, мөн хуулийн 6.1.10 дэх хэсэгт: "Санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа..." гэж нэрлэн заасан нь байх тул "Ди Би Эм Лизинг" ХХК нь тусгай зөвшөөрөлгүйгээр санхүүгийн түрээсийн үйл ажиллагааг эрхэлсэн гэж үзэхээр байна.
Монгол банк нь банкны нэгдлийн оролцогчдод санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах тухай бүр Банкны тухай хуулийн 6-р зүйлийн 4 дэх хэсэг, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 22-р зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу саналаа хүргүүлэхээр хуульчилсан байх тул "Ди Би Эм Лизинг" ХХК-нд "... Санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа... эрхлэх тусгай зөвшөөрлийг олгох хуулийн зохицуулалттай байна. Нэхэмжлэгч талаас тусгай зөвшөөрлийн үндсэн дээр энэхүү үйл ажиллагааг эрхэлдэг эсэх талаарх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй ба харин өмгөөлөгч миний бие Монгол банк болон Санхүүгийн зохицуулах хороонд энэ талаар лавлагаа авах хүсэлтийг гаргаад байна.
Түүнчлэн, УИХ-аас 2022 оны 06-р сарын 17-ны өдөр “Зөвшөөрлийн тухай хууль”-ийг баталсан бөгөөд уг хуулийг 2023 оны 01-р сарын 01-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн ба одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.
Тус хуулийн 8.2-р зүйлийн 2-т "... Банк, банкнаас бусад санхүүгийн үйлчилгээний чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг энгийн зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно..." гэж заасан ба мөн хуулийн 2.24-т “...банк, санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа эрлэх..."-д энгийн тусгай зөвшөөрөл олгох бөгөөд энэхүү тусгай зөвшөөрлийг Монгол банк олгоно гэж хуульд заасан байх тул нэхэмжлэгч “Ди Би Лизинг” ХХК нь тусгай зөвшөөрөлгүйгээр уг үйл ажиллагааг эрхлэн явуулсан гэж үзэж байх тул талуудын хооронд байгуулагдсан санхүүгийн түрээсийн гэрээ гэх гэрээ мөн хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Энэ талаар лавлагаа гаргуулан авахаар эрх бүхий 2 байгууллагад хандсан ба хариуг авсан дариуд шүүхэд хүргүүлэх болно.
Иймд дээр дурдсан үндэслэлээр СТГ-19/01 дугаар “Санхүүгийн түрээсийн гэрээ” хүчин төгөлдөр бус гэрээ байх тул гэрээний үүргийг шаардах эрхгүй гэж үзэж байгаа төдийгүй харин хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгах асуудал яригдахаар байна. Мөн тус хүчин төгөлдөр бус гэрээний зүйл болох 14 толгой, 14 чиргүүл буюу нийт 1.8 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг нэхэмжлэгч өөрийн өмчлөлдөө шилжүүлсэн авсан байх тул хариуцагч талаас урьдчилгаа төлбөр болон гэрээний хугацаанд төлсөн төлбөрийг буцаан төлөх хууль зүйн үр дагавар үүснэ гэж үзэж байна.
Барьцааны гэрээний талаар:
Зохигчид СТГ-19/01 дугаар “Санхүүгийн түрээсийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор дор дурдсан эд хөрөнгүүдийг барьцаалж барьцааны гэрээ байгуулжээ. Үүнд:
1. Зохигчдын хооронд 2019.03.21-нд байгуулагдсан БГ-ҮХХ-ЖП2019/01 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ нотлох баримтаар хэрэгт авагдсан ба хариуцагч “*******" ХХК-ний өмчлөлд бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 2-р хороо, Хоршооллын хотхон /13361/, Б.Доржийн гудамж, 13/6-р байрны 05 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай м.кв талбай бүхий 48.671.979.79 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх эд хөрөнгө,
2. Зохигчдын хооронд 2019.03.21-нд байгуулагдсан БГ-ҮХХ-ЖП2019/02 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ хэрэгт нотлох баримтаар авагдсан ба “Жамьян пайтан" ХХК-ний өмчлөлд бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 14-р хороо, байрны хаягт байрлах орон сууцны зориулалттай 57.4 м.кв талбай бүхий 79.055.822.10 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх эд хөрөнгө,
3. Зохигчдын хооронд 2019.03.21-нд байгуулагдсан БГ-ҮХХ-ЖП2019/03 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ хэрэгт нотлох баримтаар авагдсан ба хариуцагч "*******" ХХК-ний өмчлөлд бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 12-р хороо, Чулуут амины орон сууц , тоот хаягт байрлах хувийн сууц гаражны зориулалттай 482 м.кв талбай бүхий 206.850.000.00 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх эд хөрөнгө, 700 м.кв газрын хамт,
4. Зохигчдын хооронд 2019.03.21-нд байгуулагдсан БГ-ХЭХ-ЖП2019/01 дугаар хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ хэрэгт нотлох баримтаар авагдсан ба 2018 онд үйлдвэрлэгдсэн, 2018 оны 10-р сарын 05-ны өдөр импортлогдсон LEXUS 570 маркийн авто машин, 192.000.000.00 төгрөгийн үнэлгээтэй,
5. Зохигчдын хооронд 2019.03.21-ны өдрийн БГ-ХЭХ-ЖП2019/02 дугаар дансны орлого барьцаалах барьцааны гэрээ хэрэгт нотлох баримтаар авагдсан ба хариуцагч “*******" ХХК-ний Төрийн банк дахь дугаар Харилцах дансан дахь мөнгөн хөрөнгө, дансны орлогууд (Одоо байгаа болон ирээдүйд бий болох бүх орлого) барьцаалсан,
6. Зохигчдын хооронд 2022.12.28-ны өдөр байгуулагдсан ГХБДГ-5/205/2 дугаар Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээ нотлох баримтаар авагдсан ба төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчийн газар, үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх, эрх шилжүүлэх хэлбэр, нөхцөлийг тохиролцсон зэрэг баримтууд байх бөгөөд эдгээр барьцаа хөрөнгө болон гэрээний зүйл болох 28 ширхэг тоног төхөөрөмжийг нэхэмжлэгч өмчлөлдөө хураан авсан байдал нь нэхэмжлэлийн үнийн дүн болох 2.883.591.820.34 төгрөгийн хэмжээнд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус тус барьцаалсан байна. Энэ талаар нэхэмжлэгч маргаагүй ба харин ч нэхэмжлэлийн үндэслэлдээ энэ талаар маш тодорхой дурдсан.
Талуудын хооронд байгуулагдсан СТГ-19/01 дугаар "Санхүүгийн түрээсийн гэрээ"-г хариуцагч талаас ИХ-ийн 56-р зүйлийн 56.1.3, 56.1.8, 56.1.9-д хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж байгаа тул барьцааны гэрээнүүдийг мөн хуулийн 56-р зүйлийн 56.1.10-д заасан дээр дурдсан хучин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарах тул эдгээр барьцааны гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар мөн л сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргах болно. Мөн ИХ-ийн 56.5, 56.6-д заасан хохирлын асуудлыг давхар шийдвэрлүүлэх болно.
Хүү, алдангийн талаар:
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний үндсэн шинж нь зээлийн гэрээний агуулга бүхий байгаа тул шүүхээс энэ талаар хууль зүйн дүгнэлт хийх бүрэн боломжтойгоос гадна тухайн зээлийн агуулга бүхий гэрээ нь ИХ-д заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн, нэхэмжлэгч “Ди Би Эм Лизинг" ХХК нь санхүүгийн түрээсийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлгүй, эрх бүхий этгээдээс тусгай зөвшөөрөл аваагүй атлаа энэ төрлийн үйл ажиллагааг эрхлэн явуулж байгааг хууль бус үйл ажиллагаа эрхлэн явуулсан гэж үзэж байгаа тул хууль бус гэрээний үр дагавар болох Санхүүгийн түрээсийн гэрээ гэх гэрээний дагуу тооцсон хүү, мөн үүргийн зөрчлөөс тооцон Нэхэмжилж буй алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул хүү, алдангид нэхэмжилсэн төлбөрүүдийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье.
Эцэст нь хэлэхэд хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч бид хэргийн материалтай нэг бүрчлэн танилцсаны үндсэн дээр хэрэгт байгаа баримтууд болон холбогдох хууль тогтоомжийг судлан үзсэний үндсэн дээр дээрх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хариу тайлбарыг шүүхэд гаргаж байх тул хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түргэн шуурхай явуулж хэргийг эцэслэн шийдвэрлэж өгнө үү.
Хэрэв талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг шүүхээс Санхүүгийн түрээсийн гэрээ гэж үзэж хүү, алданги шаардах эрхтэй гэж үзсэн тохиолдолд 2019, 2020, 2021 онуудад Дэлхий нийтэд гарсан ковид-19 цар тахал улмаас хариуцагч үүргээ биелүүлэх боломжгүй байсан ба энэ уйл баримт нь нийтэд илэрхий үйл баримт тул гэрээний хариуцлагаас чөлөөлөгдөх хууль зүйн боломжтой гэдгийг шүүхээс анхаарна уу. Гэрээний хариуцлага гэдэгт хүү, алдангийг тус тус хамааруулж үзэж байгаа ба энэ хариуцлагаас хууль зүйн хувьд чөлөөлөгдөнө гэж үзэж байна.
Түүнчлэн, ИХ-ийн 232.8-т заасан анзын хэмжээ илт их байвал хэргийн бодит нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасан байх тул шүүхээс санхүүгийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр, хууль ёсны гэрээ, хэлцэл гэж дүгнэсэн тохиолдолд шүүгч та хуульд заасан эрх хэмжээнийхээ дотор анзын хэмжээ хэт өндөр байвал багасгаж болно гэж заасныг шийдвэр гаргахдаа анхаарч үзнэ үү. /2ХХ41-46/
2.1. 1. "Ди Би Эм Лизинг" ХХК болон "*******" ХХК-ний хооронд 2019.03.21-нд байгуулагдсан СТГ-19/01 дугаар "Санхүүгийн түрээсийн гэрээ"-г ИХ-ийн 56-р зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.1.8, 56.1.9-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, 2638SZ загварын Норд бенз маркийн 14 толгой, 14 чиргүүлийг буцаан шилжүүлж өгөхийг даалгах,
2. "Ди Би Эм Лизинг" ХХК болон "*******" ХХК-ний хооронд 2019.03.21-нд байгуулагдсан БГ-ҮХХ-ЖП2019/01, БГ-ҮХХ-ЖП2019/02, БГ-ҮХХ-ЖП2019/03 дугаар "Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ", 2019.03.21-нд байгуулагдсан БГ- ХЭХ-ЖП2019/01 дугаар "Хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ", 2019.03.21-ны өдрийн БГ-ХЭХ-ЖП2019/02 дугаар дансны орлого барьцаалах барьцааны гэрээ, 2022.12.28-нд байгуулагдсан ГХБДГ-5/206/2 дугаар "Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээ"-нүүдийг ИХ-ийн 56-р зүйлийн 56.1.3, 56.1.10-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, барьцаа хөрөнгүүдийг чөлөөлж өгөхийг даалгах,
Сөрөг нэхэмжлэлийн үндэслэл: Тус шүүхэд "Ди Би Эм Лизинг" ХХК-аас "*******" ХХК-нд холбогдуулж гаргасан "...2019.03.21-ны өдрийн СТГ-19/01 дугаар "Санхүүгийн түрээсийн гэрээ”-ний үүрэгт санхүүгийн түрээсийн төлбөрийн зөрчил болох үндсэн төлбөр, хүүгийн төлбөр, алданги нийт 2.883.591.820.34 /хоёр тэрбум найман зуун наян гурван сая таван зуун ерэн нэгэн мянга найман зуун хорин төгрөг гучин дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулах..." нэхэмжлэл бүхий иргэний хэрэг хянагдаж байгаа ба хариуцагч тал нэхэмжлэлийг хүлээн авч танилцсаны үндсэн хуульд заасан хугацааны дотор үндэслэл бүхий хариу тайлбарыг шүүхэд хүргүүлсэн.
Хариуцагч тал хариу тайлбарыг шүүхэд хүргүүлсэнтэй холбогдуулж татгалзлын үндэслэлээ нотлох зорилгоор ИХШХШТХ-ийн 73-р зүйлийн 73.1-д заасныг баримтлан дээрх шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгчид холбогдуулан гаргаж байх тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.
Талуудын хооронд гэрээний үүрэгтэй холбоотой маргаан нэгэнт гарч уг хэрэг маргааныг шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байгаа тохиолдолд талуудын хооронд үүссэн гэрээний эрх зүйн харилцааг шүүхээс зөв тодорхойлсны үндсэн дээр тухайн гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр эсэх, гэрээний үүргийг хуульд заасан үндэслэл журмын дагуу шаардах эрхтэй эсэх талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийхэд чухал ач холбогдолтой байдаг учраас Санхүүгийн түрээсийн гэрээ гэх гэрээ хуульд заасан хүчин төгөлдөр гэрээ, хэлцэл мөн эсэхийг хянуулах үүднээс сөрөг нэхэмжлэл гаргаж байна.
Иргэний Хуулийн 312-р зүйлийн 312.1 дэх хэсэгт: "Санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ...” гэж заасан бөгөөд Санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээдэг. Уг гэрээний гол шинж нь түрээслэгч талд хэрэгцээтэй байгаа эд хөрөнгийг олж түрээслүүлэх, түрээслэгч ашигласны төлөө төлбөр төлөх талаарх эрх зүйн харилцаа байдаг. Нөгөө талаар уг зүйлд зааснаар түрээслүүлэгч өөрийн өмчлөлд байгаа эд хөрөнгийг түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлдгээрээ бусад гэрээнээс ялгаатай.
Дээр дурдсан Иргэний хуулийн 312-р зүйлийн 312.1-д түрээслүүлэгч нь түрээслэгчийн хүсэлт, зааврын дагуу гэрээний зүйл болох эд хөрөнгийг өөртөө үйлдвэрлэх буюу гуравдагч этгээдээр үйлдвэрлүүлэх, эсхүл худалдан авах үүрэгтэй гэж гэж ойлгогдохоор байна. Өөрөөр хэлбэл, хуулийн 312.2 дэх хэсгээс үзэхэд Лизинг олгогч нь эд хөрөнгийг лизинг авагчийн ашиглалтад шилжүүлэх үүрэг хүлээсэн тохиолдолд эд хөрөнгийг эхлээд өөрөө олж авах, боломжтой бол эд хөрөнгийг өөрөө үйлдвэрлэх, эсхүл өөрийн зардлаар эд хөрөнгийг борлуулагчаас худалдан авахаар зохицуулжээ.
Санхүүгийн түрээс /Лизинг/-ийн тухай хуулийн 3-р зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан агуулгаас үзэхэд “...түрээслүүлэгчийн хүсэлтийн дагуу гэрээний зүйлийг өөрөө үйлдвэрлэх буюу гуравдагч этгээдээр үйлдвэрлүүлэх эсхүл түүнээс худалдан авч гэрээний үндсэн дээр тодорхой хугацаанд төлбөртэйгөөр түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүрэг хүлээнэ...” гэсэн агуулга тус хуульд тусгагджээ.
Эндээс үзэхэд санхүүгийн түрээс өгөгч буюу түрээслүүлэгч нь эд хөрөнгийг бусдаас худалдан авч түрээслүүлж болох хэдий ч хуулийн дээр дээрх заалтад буй "Түүнээс гэсэн" агуулга нь түрээслэгчээс буюу "Жамьян пайтан” ХХК-аас өөрөөс нь худалдан авч улмаар хариу төлбөр гэж шилжүүлсэн мөнгөндөө хүү тооцон буцаан авахыг санхүүгийн түрээсийн үнэ буюу төлбөр гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд ийм агуулгаар буцаан төлбөр, хүү авч байгаа үйлдэл нь хууль бус юм.
Тухайлбал, хавтаст хэргийн 36-р талд авагдсан гуравдагч этгээдтэй байгуулсан Худалдах, худалдан авах гэрээнээс үзвэл: "...гэрээний үнийн дүнгийн 17.325% буюу 802.078.2 мянган юанийг "Жамяъян пайтан" ХХК төлсөн болох нь нотлогдоно. Энэ нь хуулийн дээрх түүнээс гэсэн агуулгыг зөрчиж байгаа тул Санхүүгийн түрээсийн гэрээ хууль зөрчиж байгуулагдсан байна.
Уг хуулийн зохицуулалтад тусгагдсан “Түүнээс худалдан авч” гэсэн нь гуравдагч Этгээдэд хамааралтай хуулийн зохицуулалт байх тул нэхэмжлэгч "Ди Би Эм Лизинг" ХХК нь хариуцагчийн өмнөөс худалдан авч хариуцагчид өөрт нь буцаан түрээсэлж буй агуулгыг санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй учир талуудын хооронд "Санхүүгийн түрээсийн гэрээ"-ний харилцаа үүсээгүй гэж үхэр байна. Харин талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа нь зээлийн харилцаа байх боломжтой байна.
Иргэний хуулийн 101-р зүйлийн 101.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээнд тодорхойлсон Норд венз загварын 14 толгой, 14 чиргүүлийг нэхэмжлэгч тал өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авсан учир өмчлөх эрх нэхэмжлэгчид шилжсэн ба бодит эзэмшил, ашиглалт хариуцагч талд байсан боловч нэхэмжлэгчээс хүчээр бодит эзэмшил, ашиглалтыг өөртөө шилжүүлж авсан ба үүнээс болж хариуцагч компанийн бизнесийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж эхэлсэн бөгөөд төлбөр төлөх боломжгүй байдалд хүрсэн.
Дээрхээс нэгтгэн дүгнэхэд талуудын хооронд ИХ-ийн 312-р зүйлд заасан санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа бус харин талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний агуулга, нэхэмжлэлийн үндэслэлээс үзвэл зээлийн гэрээний харилцаа илүү давамгайлсан шинжтэй байх тул шүүх ИХ-ийн 198-р зүйлд зааснаар гэрээний агуулгыг тухайн маргаанд тайлбарлах бүрэн боломжтой юм.
Энэ үндэслэлээр зохигчдын хооронд байгуулагдсан гэх СТГ-19/01 дугаар “Санхүүгийн түрээсийн гэрээ"-г хариуцагч тал Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.3-д заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж байгаа ба ИХ-ийн 313-р зүйлийн 313.2, 313.3-т заасан санхүүгийн түрээсийн гэрээнд тавигдах шаардлагыг хангаагүй тул уг гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгахыг нэхэмжлэгч талаас шаардаж байна. Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл хийсэн үеэсээ эхлэн хүчин төгөлдөр бус байх хэдий ч далдлагдсан хэлцэл хүчин төгөлдөр байж болдог онцлогтой.
Түүнчлэн, "Ди Би Эм Лизинг" ХХК нь Монгол Улсын Их Хурлын 2015 оны 41, Монгол Улсын Засгийн Газрын 2015 оны 407 дугаар тогтоолын дагуу Монгол Улсын Хөгжлийн банкны охин компани хэлбэрээр 2017 оны 06-р сарын 16-ны өдөр дунд болон урт хугацаатай санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор үүсгэн байгуулагджээ. Монгол Улсын Хөгжлийн банк нь бие даасан тустай хуультай ба уг хуулийн 8-р зүйлд нэрлэн заасан үйл ажиллагааг эрхлэн явуулдаг байна. Өөрөөр хэлбэл, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор л зээл олгох үйл ажиллагааг эрхлэн явуулдаг эрх зүйн этгээд байна.
Банкны тухай хуулийн 6-р зүйлийн 1 дэх хэсэгт: "... Банк Монгол банкны тусгай зөвшөөрөлтэйгөөр дараах үйл ажиллагаа эрхэлнэ...” гэж, мөн хуулийн 6.1.10 дэх хэсэгт: ...Санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа..." гэж нэрлэн заасан байх тул "Ди Би Эм Лизинг" ХХК нь тусгай зөвшөөрөлгүйгээр санхүүгийн түрээсийн үйл ажиллагааг эрхэлсэн гэж үзэхээр байгаа ба ИХ-ийн 56.1.1, 56.1.8, 56.1.9-г тус тус зөрчсөн гэж үзэхээр байгаа юм.
Монгол банк нь банкны нэгдлийн оролцогчдод санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах тухай бүр Банкны тухай хуулийн 6-р зүйлийн 4 дэх хэсэг, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 22-р зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу саналаа хүргүүлэхээр хуульчилсан байх тул "Ди Би Эм Лизинг" ХХК-нд "...Санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа..." эрхлэх тусгай зөвшөөрлийг олгох хуулийн зохицуулалттай байна. Нэхэмжлэгч талаас тустай зөвшөөрлийн үндсэн дээр энэхүү үйл ажиллагааг эрхэлдэг эсэх талаарх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй ба харин өмгөөлөгч миний бие Монгол банк болон Санхүүгийн зохицуулах хороонд энэ талаар лавлагаа авах хүсэлтийг гаргаад байгаа болно.
Түүнчлэн, УИХ-аас 2022 оны 06-р сарын 17-ны өдөр “Зөвшөөрлийн тухай хууль"-ийг баталсан бөгөөд уг хуулийг 2023 оны 01-р сарын 01-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн ба одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Тус хуулийн 8.2-р зүйлийн 2-т “.. Банк, банкнаас бусад санхүүгийн үйлчилгээний чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг энгийн зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно..." гэж заасан ба мөн хуулийн 2.24-т “...банк, санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа эрлэх..."-д энгийн тусгай зөвшөөрөл олгох бөгөөд энэхүү тусгай зөвшөөрлийг Монгол банк олгоно гэж хуульд заасан байх тул нэхэмжлэгч "Ди Би Эм Лизинг" ХХК нь энгийн тусгай зөвшөөрөлгүйгээр уг үйл ажиллагааг эрхлэн явуулсан гэж үзэж байх тул талуудын хооронд байгуулагдсан санхүүгийн түрээсийн гэрээ гэх гэрээ мөн хүчин төгөлдөр бус байх гэрээ, хэлцэл байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр СТГ-19/01 дугаар “Санхүүгийн түрээсийн гэрээ” гэх гэрээ нь хуульд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл байх тул гэрээний үүргийг шаардах эрхгүй ба харин хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгах асуудал яригдахаар байна. Мөн тус хүчин төгөлдөр бус гэрээний зүйл болох Норд бенз загварын 14 толгой, 14 чиргүүл буюу нийт 1.8 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг нэхэмжлэгч өөрийн өмчлөлдөө бүрэн шилжүүлэн авсан байх тул хариуцагч талаас урьдчилгаа төлбөр болон гэрээний хугацаанд төлсөн төлбөрийг буцаан төлөх хууль зүйн үр дагавар үүснэ гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, ИХ-ийн 56-р зүйлийн 56.5-д заасан эрх зүйн үр дагавар үүснэ.
Барьцааны гэрээний талаар гаргасан шаардлагын хувьд:
Зохигчид маргаан бүхий СТГ-19/01 дугаар "Санхүүгийн түрээсийн гэрээ" гэх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор дор дурдсан эд хөрөнгүүдийг барьцаалж барьцааны гэрээ байгуулсан байдаг. Үүнд:
1. Зохигчдын хооронд 2019.03.21-нд байгуулагдсан БГ-ҮХХ-ЖП2019/01 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр хариуцагч “*******" ХХК-ний өмчлөлд бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 2-р хороо, Хоршооллын хотхон /13361/, Б.Доржийн гудамж, 13/6-р байрны 05 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай м.кв талбай бүхий 48.671.979.79 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх эд хөрөнгө,
2. Зохигчдын хооронд 2019.03.21-нд байгуулагдсан БГ-ҮХХ-ЖП2019/02 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр хариуцагч “*******” ХХК- ний өмчлөлд бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 14-р хороо, байрны хаягт байрлах орон сууцны зориулалттай 57.4 м.кв талбай бүхий 79.055.822.10 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх эд хөрөнгө,
3. Зохигчдын хооронд 2019.03.21-нд байгуулагдсан БГ-ҮХХ-ЖІП2019/03 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр хариуцагч “*******” ХХК-ний өмчлөлд бүртгэлтэй Баянзүрх дүүргийн н 12-р хороо, Чулуут амины орон сууц , тоот хаягт байрлах хувийн сууц гаражны зориулалттай 482 м.кв талбай бүхий 206.850.000.00 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх эд хөрөнгө, 700 м.кв газрын хамт,
4. Зохигчдын хооронд 2019.03.21-нд байгуулагдсан БГ-ХЭХ-ЖП2019/01 дугаар хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээгээр 2018 онд үйлдвэрлэгдсэн, 2018 оны 10-р сарын 05-ны өдөр импортлогдсон LEXUS 570 маркийн авто машин, 192.000.000.00 төгрөгийн үнэлгээтэй,
5. Зохигчдын хооронд 2019.03.21-ны өдрийн БГ-ХЭХ-ЖП2019/02 дугаар дансны орлого барьцаалах барьцааны гэрээгээр хариуцагч "*******" ХХК-ний Төрийн банк дахь дугаар Харилцах дансан дахь мөнгөн хөрөнгө, дансны орлогууд (Одоо байгаа болон ирээдүйд бий болох бүх орлого) барьцаалсан,
6. Зохигчдын хооронд 2022.12.28-ны өдөр байгуулагдсан ГХБДГ-5/205/2 дугаар Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээгээр төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчийн газар, үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх, эрх шилжүүлэх хэлбэр, нөхцөлийг тохиролцсон зэрэг гэрээнүүдээр барьцаа хөрөнгө, хөрөнгийн эрхийг барьцаалсан төдийгүй гэрээний зүйл болох 28 ширхэг техникийг нэхэмжлэгч өөрийн өмчлөлдөө бүрэн шилжүүлж авсан.
Зохигчдын хооронд байгуулагдсан СТГ-19/01 дугаар “Санхүүгийн түрээсийн гэрээ" гэх гэрээг хариуцагч тал ИХ-ийн 56-р зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.1.8, 56.1.9-д хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа тул дээрх нэрлэн заасан барьцааны гэрээнүүд нь мөн хуулийн 56-р зүйлийн 56.1.3 болон 56.1.10-д заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарах тул эдгээр нэр бүхий барьцааны гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Өөрөөр хэлбэл, өөр хэлцлийг халхавчлах зорилго Зээлийн гэрээг халхавчлах/-оор хийсэн СТГ-19/01 дугаар "Санхүүгийн түрээсийн гэрээ” гэх гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулах зорилгоор хийсэн барьцааны гэрээнүүд хүчин төгөлдөр бус байх хэлцэлд, хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарна гэж үзэж энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргалаа. Эрх зүйн үр дагаврын хувьд ИХ-ийн 56.5, 56.6-д заасан хохирлын асуудал давхар яригдана.
Иймд хариуцагч “*******" ХХК-наас "Ди Би Эм Лизинг" ХХК-тай 2019.03.21-ны өдөр байгуулсан гэх СТГ-19/01 дугаар "Санхүүгийн түрээсийн гэрээ"-г ИХ- ийн 56-р зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.1.8, 56.1.9-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, 2638SZ загварын Норд бенз маркийн 14 толгой, 14 чиргүүлийг буцаан шилжүүлж өгөхийг "Ди Би Эм Лизинг" ХХК даалгах,
"Ди Би Эм Лизинг" ХХК болон "*******” ХХК-ний хооронд 2019.03.21-нд байгуулагдсан БГ-ҮХХ-ЖП2019/01, БГ-УҮХХ-ЖП2019/02, БГ-ҮХХ-ЖП2019/03 дугаар "Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ", 2019.03.21-нд байгуулагдсан БГ-ХЭХ- ЖП2019/01 дугаар “Хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ", 2019.03.21-ны өдрийн БГ-ХЭХ- ЖП2019/02 дугаар дансны орлого барьцаалах барьцааны гэрээ, 2022.12.28-нд байгуулагдсан ГХБДГ-5/205/2 дугаар “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээ”-нүүдийг ИХ-ийн 56-р зүйлийн 56.1.3, 56.1.10-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, нэр бүхий барьцаа хөрөнгүүдийг чөлөөлж өгөхийг "Ди Би Эм Лизинг" ХХК-нд даалган шийдвэрлэж өгнө үү. /2ХХ220-225/
2.2. О.******* миний бие "*******" ХХК-аас Иргэний хуулийн 62-р зүйлийн 62.3-т заасан үндэслэл журмын олгосон итгэмжлэлийг үндэслэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тус компанийг бүрэн төлөөлж оролцож байгаа бөгөөд тус шүүхэд хянагдаж буй "Ди Би Эм Лизинг" ХХК-аас "*******" ХХК-нд холбогдуулж гаргасан "...2019.03.21-ны өдрийн СТГ-19/01 дугаартай "Санхүүгийн түрээсийн гэрээ"-ний үүрэгт санхүүгийн түрээсийн төлбөрийн зөрчил болох үндсэн төлбөр, хүүгийн төлбөр, алданги нийт 2.883.591.820.34 /хоёр тэрбум найман зуун наян гурван сая таван зуун ерэн нэгэн мянга найман зуун хорин төгрөг гучин дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулах..." нэхэмжлэлтэй иргэний хэрэгт тус шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байна.
Нэхэмжлэгч "Ди Би Эм Лизинг" ХХК-аас 2024.11.13-ны өдөр зарлагдсан шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагыг 163.430.313.62 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 3.047.022.133.96 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15.744.060.67 төгрөгийг хариуцагч "*******" ХХК-аас гаргуулах, өөрчилсөн шаардлага гэж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд оролцуулах зэрэг хүсэлт гаргасныг шүүх бүрэн хүлээн авч нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, өөрчилсөн шаардлагыг хүлээн авч, хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.
Энэ хэргийн тухайд хариуцагч талаас өмнө нь шүүхэд хүргүүлсэн хариу тайлбар, сорог нэхэмжлэл, түүний үндэслэлээр хэргийн бодит нөхцөл байдлын талаар тайлбарлахдаа "... Шүүхээс талуудын хооронд үүссэн үүргийн эрх зүйн харилцааны төрлийг зөв тодорхойлсны үндсэн дээр хэргийг үнэн зөв шийдвэрлэх талаар..." тайлбар гаргасныг нэхэмжлэгч энэхүү нэмэгдүүлсэн гэх шаардлагаараа нотолж байна гэж үзэхэд шууд хүргэж байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч "Ди Би Эм Лизинг" ХХК-аас талуудын хооронд Зээлийн харилцаа үүссэн гэдгээ нэмэгдүүлсэн шаардлага, түүний үндэслэлээр хангалттай хүлээн зөвшөөрчээ. Нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, нэмэлт тайлбар зэрэг нь шүүхэд нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх учиртай.
Нэхэмжлэгч талын нэмэгдүүлж, өөрчилсөн гэх шаардлагаас нь үзэхэд "...2024.04.16-ны өдөр гэрээний хугацаа дуусгавар болсон..." гэх үндэслэл зааж нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлээ тайлбарлажээ. Хариуцагч талаас нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй дараах хэргийн баримтаар нотлогдож буй бодит үйл баримт хийгээд хууль зүйн үндэслэл байна.
Үүнд:
1. Нэхэмжлэгч "*******" ХХК-аас Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасан үндэслэл, журмыг баримтлан "... Хэтэрсэн хугацааны хүү, алданги...", олох ёстой байсан ашиг орлого зэрэг төлбөрүүдийг нэхэмжилсэн байдал нь маргаан бүхий гэрээг Монгол Улсын Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулагдсаныг хүлээн зөвшөөрсөн агуулгатай байгааг шүүгч онцгой анхаарна уу.
Нэхэмжлэгч "Ди Би Эм Лизинг" ХХК-аас 2024.04.16-ны өдрийн байдлаарх санхүүгийн түрээсийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөр, алданги гэж 2.883.591.820.34 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн боловч энэ шаардлагын талаарх холбогдох тооцоолол, задаргааг шүүхэд анхнаасаа гаргаж өгөөгүй, шүүхэд гаргаж өгөөгүй учраас хариуцагч талаас энэ талаарх холбогдох тооцоолол, хариу тайлбарыг шүүхэд гаргах боломжгүй нөхцөл байдал үүссэн байсан. Бид ойлгохдоо э нэхэмжлэлийн шаардлагын тооцоолол, задаргааг шүүх хуралдаан дээр тайлбарлах юм байна гэж ойлгосон.
Харин нэхэмжлэгч тал нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлдээ 2024.11.12-ны өдрийг хүртэлх хугацаанд гэрээнд заасан хуримтлагдсан алданги 21.480.441.45 төгрөг, хуримтлагдсан хүү 95.988.989.28 төгрөг, төлөгдөөгүй үндсэн төлбөр 45.960.882.89 төгрөгөөр нэмэгдсэн бөгөөд үүнийг олох ёстой байсан орлого гэж тооцох тул нэхэмжлэлийн шаардлагад заасан хуримтлагдсан алданги 735.374.127.66 төгрөг байсныг 756.854.569.11 төгрөг, төлөгдөөгүй үндсэн төлбөрийн зөрчил 1.470.748.255.33 төгрөг байсныг 1.516.709.138.22 төгрөг болгон тус тус нэмэгдүүлж хариуцагчаас гаргуулах гэж тодорхойлж алданги, хүү, төлөгдөөгүй үндсэн төлбөрт нийт 163.430.313.62 төгрөг гаргуулахаар шаардлагаа нэмэгдүүлсэн байх ба энэхүү нэмэгдүүлсэн шаардлага нь хууль зүйн хувьд илтэд үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл, "Ди Би Эм Лизинг" ХХК-аас 2024.02.27-ны өдөр худалдах, худалдан авах гэрээний үнэ болох 1.814.664.312 төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний 2638SZ загварын Норд бенз маркийн 14 чирэгч толгой, 14 чиргүүлийг өөрийн захиран зарцуулах эрхэндээ хүчээр шилжүүлэн авснаар /өмчлөх эрх нь санхүүгийн түрээсийн гэрээ гэх гэрээ байгуулах үед нэхэмжлэгч талд бүрэн шилжсэн байсан/ хугацаатай гэрээг төлбөр төлөгдөөгүй буюу гэрээний эргэн төлөлтийн график зөрчигдсөн гэх үндэслэлээр нэхэмжлэгч "Ди Би Эм Лизинг" ХХК-аас хугацаанаас өмнө цуцалж дуусгавар болгосон. Ингэснээр тэрээр хүү, алданги шаардах хуульд заасан эрхээ алдсан тул нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн хувьд илтэд үндэслэлгүй.
Нөгөө талаар иргэний хуулийн 312-р зүйлд заасан болон Улсын Дээд Шүүхийн зөвлөмж, тайлбараар санхүүгийн түрээсийн гэрээний хугацаа дуусгавар болсон нь үүрэг гүйцэтгэгч хэтэрсэн хугацааны хүү, алданги, үндсэн төлбөр төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй талаар тайлбарласан зүйл байхгүй болно. Харин хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд удаа дараагийн албан бичгүүд/ "Ди Би Эм Лизинг" ХХК-аас хугацаатай гэрээг хугацаанаас өмнө нь цуцалсан болох нь хангалттай нотлогдож байгаа ба гэрээг цуцалснаас хойших хугацааны хүү, алдангийг хуулиар шаардах эрхгүй болно.
Монгол Улсын Иргэний хуулийн 219-р зүйлийн 219.1-т "... үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч түүнд үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа зааж болно..." гэж зааснаас гадна хуулийн 225-р зүйлийн 225.1 дэх хэсэгт: "... Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй..." гэж хууль тогтоогчоос хуульчилсан байх тул нэхэмжлэгч "Ди Би Эм Лизинг" ХХК-наас хууль болон гэрээнд заасан үндэслэл журмын дагуу хугацаатай гэрээг хугацаанаас өмнө нь цуцалж үүргийг дуусгавар болгох үндэслэл болжээ. Энэ тохиолдолд нэхэмжлэгч тал гэрээ цуцалснаас хойших хугацааны хүү, алданги шаардах эрхээ алдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Өөрөөр хэлбэл, санхүүгийн түрээсийн гэрээний 8-р зүйлийн 8.3-т зааснаар "... Түрээслэгч нь түрээсийн төлбөрийг 3 удаа дараалан төлөөгүй бөгөөд Түрээслүүлэгчийн тогтоосон хугацаанд төлбөрийн зөрчлийг шаардлагын дагуу буюу зохих ёсоор бүрэн арилгаагүй тохиолдолд Түрээслүүлэгчийн санаачилгаар гэрээг хугацаанаас өмнө цуцална..." гэж заасан ба нэхэмжлэгч "*******" ХХК нь 2024.02.27-ны өдрөөс эхлэн 2638SZ загварын Норд бенз маркийн 14 чирэгч толгой, 14 чиргүүлийг гэрээний 7-р зүйлийн 7.1.2-т заасны дагуу лацдан битүүмжлэх замаар өөрийн мэдэлдээ бүрэн шилжүүлж авсан байх ба үүнээс хойш хариуцагч тал уг эд зүйлийг дахин ашиглаагүй тул гэрээг дуусгавар болгосон гэж бид ойлгосон тул гэрээ дуусгавар болсноос хойших бүх хугацааны хүү, алданги шаардах эрхээ хуулиар алдсан гэж үзэж дээрх нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Мөн 2024.02.27-ны өдрөөс гэрээний хугацаа дуусгавар болох хүртэл хугацааны хүү, алдангийг ч шаардах эрхээ хуульд зааснаар алдсан байна.
Харин нэхэмжлэгч "Ди Би Эм Лизинг" ХХК-наас анх нэхэмжилсэн 2.883.591.820.34 төгрөг болон нэмэгдүүлсэн 163.430.313.62 төгрөгийн талаар хариуцагч "*******" ХХК-аас эс зөвшөөрч дараах бодит тооцооллыг гарган шүүхэд хүргүүлж байна. Хариуцагч талаас гаргаж буй энэхүү тооцоолол нь хэрэгт нотлох баримтаар авагдсан баримтын хүрээнд гаргасан тооцоо болно.
Тухайлбал,
1-р хавтаст хэргийн 12-21 талд 2019 оны 03-р сарын 21-ны өдрийн №СТТ-19/01 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ гэх гэрээ нотлох баримтаар авагдсан ба уг гэрээний 2-р зүйлийн 2.1 дэх хэсэгт: "...санхүүгийн түрээсийн хэмжээ 4.545.109.80 юаньтай тэнцэх төгрөг бөгөөд ханшийг олгох өдрийн арилжааны банкны ханшаар тооцно..." гэж гэрээнд заажээ. Тус гэрээг байгуулах өдрийн юанийн төгрөгтэй харьцах ханш нь 393.68 төгрөг байсан ба гэрээний нийт дүн 1.789.318.826.064 төгрөгтэй тэнцэхүйц эд хөрөнгө байсан байна.
Мөн 1-р хавтаст хэргийн 36-40 талд худалдагч I Co.,Ltd компани болон худалдан авагч "*******" ХХК, "Ди Би Эм Лизинг" ХХК-ний хооронд 2019.03.18-ны өдөр байгуулагдсан "Худалдах, худалдан авах гэрээ" нотлох баримтаар хэрэгт авагдсан ба уг гэрээнд зааснаар 14 ширхэг Норд бенз, 14 ширхэг чиргүүлийг нийт 4.629.600 юаниар худалдан авахаар талууд тохиролцжээ. Энэ гэрээг байгуулах өдрийн юанийн төгрөгтэй харьцах ханш 391.97 төгрөг байсан ба нийт 1.814.664.312 төгрөгтэй тэнцэхүйц юаниар худалдан авахаар тохиролцож энэ дүнгээр худалдан авсан байна. Энэ хоёр гэрээний үнийн дүнгийн зөрүү нь 25.345.486 төгрөг болж байна.
Уг гэрээний 10-т төлбөрийн нөхцөлийг тохиролцохдоо "*******" ХХК нь 802.078.2 юань буюу 2019.03.18-ны өдрийн юанийн ханшаар тооцож үзэхэд 314.390.592 төгрөгийг 14 ширхэг Норд бенз, 14 ширхэг чиргүүлийг худалдан авах урьдчилгаа төлбөр болгон "Ди Би Эм Лизинг" ХХК-нд шууд төлсөн болно.
Өөрөөр хэлбэл, "*******" ХХК-ний энэхүү урьдчилгаа болгон шилжүүлсэн 314.390.592 төгрөгт гэрээнд нэрлэн заасан загварын 2 ширхэг толгой, 2 ширхэг чиргүүлийг худалдан авахад шаардлагатай зориулагдсан төлбөр байсан бөгөөд нэхэмжлэгч "Ди Би Эм Лизинг" ХХК нь санхүүгийн түрээсийн гэрээ гэх гэрээг байгуулахдаа уг төлсөн үнийн дүнгээс 25.345.486 төгрөгийг нь хасаж тооцон Санхүүгийн түрээсийн гэрээ гэх гэрээг байгуулсан ба үлдэгдэл 289.045.106 төгрөгийг хасаж тооцоогүй нь хариуцагчийг анхнаасаа хууран мэхэлсэн гэж үзэх хангалттай үндэслэл болно. Уг мөнгө нь үндсэн төлбөрийн үлдэгдэл төлбөрөөс хасагдах ёстой төлбөр байна.
Санхүүгийн түрээсийн төлбөрийн эргэн төлөлтийн хуваариас үзэхэд 2019.03.21-ны өдөр 231.375.949.74 төгрөг, 2019.03.27-ны өдөр 1.271.334.456.00 төгрөг, 2019.04.04-ны өдөр 281.653.290.00 төгрөгийг тус тус санхүүгийн түрээсийн олголт хийсэн мэтээр түрээсийн хэмжээг тогтоож улмаар 2019.05.26-ны өдрөөс эхлэн үндсэн төлбөрт 29.739.394.93 төгрөг, хүүгийн төлбөрт 32.004.530, нийт 61.743.925.40 төгрөгийг эргэн төлөх графикийг гаргажээ.
"*******" ХХК-аас шүүхэд нотлох баримтаар гаргасан өгсөн өөрийн Төрийн банкны тоот төгрөгийн дансаар 2019.05.24-ны өдрөөс 2019.12.26-ны өдрийг хүртэл болон 2020.01.27-ны өдрүүдэд нийт 398.531.939.06 төгрөгийг тус тус нэхэмжлэгч талд төлсөн болох нь нотлогддог.
Мөн хариуцагч "*******" ХХК-аас шүүхэд нотлох баримтаар гарган өгсөн өөрийн Хаан банкны 5021749992 тоот төгрөгийн дансаар 2022.08.23, 2022.09.19, 2023.01.04, 2023.02.08, 2023.03.09, 2023.03.20-ны өдрүүдэд нийт 89.000.000 төгрөгийг төлсөн ба хариуцагч “*******" ХХК-ний дэд захирал С.Бат-Эрдэнийн шүүхэд гаргасан өгсөн нотлох баримтаар өөрийн Хаан банкны 5429152532 тоот төгрөгийн дансаар 2020.02.20, 2021.12.16, 2020.03.10-ны өдрүүдэд 40.375.548.93 төгрөгийг тус тус төлсөн бөгөөд дээрхээс нэгтгэн дүгнэж үзэхэд хариуцагч тал нэхэмжлэгч "Ди Би Эм Лизинг" ХХК-нд нийт 527.907.487.99 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан дансны хуулгаар хангалттай нотлогдож байна.
2. Нэхэмжлэгч талаас хариуцагч талаас нэхэмжилж буй үнийн дүн дотор 1.814.664.312 төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний 2638SZ загварын Норд бенз маркийн 14 чирэгч толгой, 14 чиргүүлийн үнэ багтсан, мөн гэрээний хугацаанд хариуцагчаас нэхэмжлэгчид төлсөн нийт 527,907,487.99 төгрөг, гэрээний урьдчилгаанд төлсөн 802.078.2 юань буюу 2019.03.18-ны өдрийн юанийн ханшаар тооцон төлсөн 314.390.592 төгрөг багтаж байгаа болно.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тал дангаараа санхүүгийн түрээсийн гэрээ гэх гэрээг цуцлах хүртэл хугацаанд хариуцагч талаас нийт 842.298.080 төгрөгийг нэхэмжлэгч "*******" ХХК-нд төлсөн ба гэрээнд заасан үнэ бүхий техникүүдийг өмчлөлдөө шилжүүлэн авсан байдал болон дээрх төлсөн төлбөрийн нийлбэр дүн нь нийт 2.656.962.392 төгрөг болж байгаа энэ төлбөрийг нэхэмжлэгч хариуцагчаас хүлээн авсан тул буцаан шаардах эрхгүй гэж үзэж байна.
Мөн түрээсийн зүйлийн даатгалын хураамжийн төлбөрт "*******" ХХК нь нийт 17.592.48 юанийг бүрэн төлсөн. Өөрөөр хэлбэл, 1-р хавтаст хэргийн 22-27 талд нотлох баримтаар авагдсан 2019.04.08-ны өдрийн Нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2019.04.20-ны өдөр Нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ, уг гэрээний хавсралт 2-т Түрээсийн зүйлийн даатгалын хураамжийн төлбөр төлөх хуваарьт заасан 17.592.48 юанийг 2019.05.15, 2019.08.15, 2019.11.15, 2020.02.15-ны өдрүүдийн Монгол банкнаас зарласан юанийн ханшаар тооцвол 2019.05.15-нд 392.24 төгрөг, 2019.08.15-нд 380.27 төгрөг, 2019.11.15-нд 385.45 төгрөг, 2020.02.15-нд 394.68 төгрөг байсан байна. /Монгол банкнаас зарласан юанийн ханш бол нийтэд илэрхий үйл баримт болно/. Хариуцагч тал даатгалын төлбөрт 17.592.48 юань буюу 6.828.696 төгрөгийг төлжээ.
Үүнээс гадна Гаалийн төлбөрт 1-р хавтаст хэргийн 113-140 талд гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгүүд нотлох баримтаар авагдсан ба эдгээр баримтаас үзэхэд 1 ширхэг толгой гаалийн татварт 10.550.400 төгрөгөөр, 1 ширхэг чиргүүл гаалийн татварт 3.077.984 төгрөг төлж оруулж ирсэн ба 14 ширхэг толгой х 10.550.400 төгрөгөөр бодоход 147.705.600 төгрөгөөр, 14 чиргүүл х 3.077.984 төгрөгөөр бодоход 43.091.776 төгрөгийг тус тус хариуцагч “*******" ХХК-аас төлсөн байна. Гаалийн татварт нийтдээ 190.797.376 төгрөгийг төлсөн ба энэ дүн мөн нэхэмжлэлийн шаардлагаас хасагдах ёстой төлбөр байна.
Хариуцагч талаас 1.814.664.312 төгрөгтэй дүйцэхүйц хэмжээний 14 толгой, 14 чиргүүлийг нэхэмжлэгчид өгч, мөн гэрээг дуусгавар болгон цуцлах хүртэл хугацаанд төлсөн 527.907.487.99 төгрөг, урьдчилгаа болгон төлсөн 314.390.592 төгрөг, даатгалд төлсөн 6.828.696 төгрөг, гаалийн татварт төлсөн 190.797.376 төгрөг буюу 2.854.588.463.99 төгрөгийг төлсөн гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаас ийм хэмжээний төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрээг дангаар цуцалснаас хойших хугацааны хүү, алданги, олох ёстой байсан орлого шаардах эрхээ нэхэмжлэгч тал алдсан учраас энэ талаарх шаардлага нь хууль зүйн хувьд үндэслэлгүй болно.
Өөрөөр хэлбэл, "Ди Би Эм Лизинг" ХХК-аас удаа дараагийн албан бичгээр мэдэгдсэний дагуу 2024.02.27-ны өдөр худалдах, худалдан авах гэрээний үнэ болох 1.814.664.312 төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний 2638SZ загварын Норд бенз маркийн 14 чирэгч толгой, 14 чиргүүлийг өөрийн захиран зарцуулах эрхэндээ шилжүүлэн авснаар Иргэний хуулийн 204-р зүйлийн 204.1 дэх хэсэгт заасан: "...Аль нэг нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ..." гэж зааснаар гэрээнээс татгалзах замаар хугацаатай гэрээг цуцалж дуусгавар болгосон тул хуульд заасан шаардах эрхээ алдсан гэж үзнэ.
3. Иргэний хуулийн 312-р зүйлийн 312.2 дэх хэсэгт: "... Түрээслүүлэгч нь түрээслэгчийн хүсэлт, зааврын дагуу гэрээний зүйл болох эд хөрөнгийг өөрөө үйлдвэрлэх буюу гуравдагч этгээдээр үйлдвэрлүүлэх, эсхүл худалдан авах үүрэгтэй..." гэж заасан.
Гэтэл нэхэмжлэгч "*******" ХХК-аас 2638SZ загварын Норд бенз маркийн 14 чирэгч толгой, 14 чиргүүлийг худалдан авахдаа хариуцагчаас нийт 802.802.078.2 юань буюу 2019.03.18-ны өдрийн юанийн ханшаар тооцоход 314.390.592 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг авч худалдан авсан атлаа буцаан санхүүгийн түрээсийн гэрээ гэх нэрийн дор хариуцагч талд өөрт нь түрээсэлж ашиг, орлого олж байгаа нь санхүүгийн түрээсийн гэрээний үндсэн шинжийг зорчсон байх тул уг гэрээ Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үндсэн шинжийг агуулжээ.
Нөгөө талаар Санхүүгийн түрээс /ЛИЗИНГ/-ийн тухай хуулийн 3-р зүйлийн 3.1 дэх хэсэгт: "... "Санхүүгийн түрээс" гэж түрээслүүлэгч нь түрээслэгчийн захиалгын дагуу энэ хуулийн 6.1-д заасан эд хөрөнгийг өөрөө үйлдвэрлэх буюу гуравдагч этгээдээр үйлдвэрлүүлэх, эсхүл түүнээс худалдан авч гэрээний үндсэн дээр тодорхой хугацаанд, төлбөртэйгөөр түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөхийг ойлгох бөгөөд үүнийг анхдагч түрээс гэж үзнэ..." гэж заажээ.
Дээрх хуулийн уг зүйлд заасан түүнээс худалдан авч гэх агуулгаас нь үзэхэд Түрээслүүлэгчийн өөрөө үйлдвэрлэсэн эсхүл гуравдагч этгээдээр үйлдвэрлүүлсэн, худалдан авсан эд хөрөнгийг түрээсэлж болохоор хуульчилсан гэж үзэхээр байгаа юм. Гэвч түрээслэгч эд хөрөнгийг худалдан авахад өөрөөсөө тодорхой хэмжээний эд хөрөнгийн үнийг төлсөн атлаа түрээслүүлэгч талд санхүүгийн түрээсийн төлбөр төлж буй агуулга нь уг гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлийг бий болгож байгааг шүүгч анхаарч үзнэ үү.
Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч "*******"ХХК-ийн хариуцагч "Жамъяан пайтан" ХХК-тай байгуулсан Санхүүгийн түрээсийн гэх гэрээ болон түүнд удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байдал, гэрээний хавсралтуудад дурдсан агуулга, тохиролцооноос үзэхэд уг гэрээ нь Иргэний хуулийн 312-р зүйлд заасан болон Санхүүгийн түрээс /Лизинг/ тухай хуульд заасан санхүүгийн түрээсийн гэрээний шинжийг бүрэн агуулж чадахгүй байгаа ба харин талуудын тохиролцоо, гол нөхцөл, санхүүгийн түрээсийн олгож байгаа хэлбэр зэргээс нь үзэхэд зээлийн гэрээний харилцааны шинжийг агуулж байгаа байдал нь гэрээний хүчин төгөлдөр байдлыг үгүйсгэж байна.
Иргэний хуулийн 313-р зүйлийн 313.1, 313.2, 313.3-т санхүүгийн түрээсийн гэрээний хэлбэр, нөхцөлийг хуульчилсан байх ба маргаан бүхий гэрээний тухайд гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд хариуцагч тал маргаж сөрөг нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан байгаа ба энэхүү сөрөг нэхэмжлэлээ бид дэмжиж оролцоно.
Түүнчлэн, Монгол Улсын Их хурлаас 2022.06.17-ны өдөр Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан ба уг хуулийг 2023 оны 01-р сарын 01-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсөн. Уг хуулийн 8.2-р зүйлд энгийн зөвшөөрлийн жагсаалтыг хуульчилсан ба 8.2-р зүйлийн 2-т зааснаар "...банк, банкнаас бусад санхүүгийн үйлчилгээний чиглэлээр дор дурдсан үйл ажиллагааг энгийн зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно..." гэж заасан ба тус зүйлийн 2.24-т "...банк, санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа эрхлэхэд..." Монгол банк тусгай зөвшөөрөл олгоно гэж хуульчилсан байх ба нэхэмжлэгч "Ди Би Эм Лизинг" ХХК нь зөвшөөрлийн тухай хуулийн дээрх заалтыг зөрчсөн төдийгүй уг хуулийн шаардлагад гэрээг нийцүүлээгүй ба энэ байдал нь маргаан бүхий гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд Иргэний 56-р зүйлийн 56.1.8, 56.1.9-д заасан журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байгааг хэлье.
Нөгөө талаар нэхэмжлэгч "Ди Би Эм Лизинг" ХХК нь Санхүүгийн түрээс /ЛИЗИНГ/-ийн тухай хуулийн 8-р зүйлд заасан санхүүгийн түрээсийн гэрээний хэлбэр, агуулгыг зөрчсөн хууль бус гэрээ байхаас гадна тус хуулийн 3-р зүйлийн 3.1 болон 6-р зүйлийн 6.1, 6.4-т заасныг тус тус зөрчсөн гэрээ гэж үзэж байгаа болно.
Иргэний хуулийн 198-р зүйл зүйлийн 198.1 дэх хэсэгт за зааснаар Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна." гэж заасан ба 198.5-д холимог гэрээний агуулгыг тайлбарлахдаа туу тосоотой тухайн төрлийн гэрээг зохицуулсан хуулийн хэм хэмжээ гэрээний гүйцэтгэлд илүү анхаарна." гэж хуульд заажээ.
Нэхэмжлэгч "Ди Би Эм Лизинг" ХХК нь Монгол Улсын Хөгжлийн банкны үүсгэн байгуулсан охин компани богоо 100 Энэ утгаараа тус компанийн үйл ажиллагаатай холбоотой харилцаа нь Монгол Улсын хөгжлийн банкны хуулиар зохицуулагдана. Өөрөөр хэлбэл, тус хуулийн 8-р зүйлд нэрлэн заасан үндсэн үйл ажиллагааг эрхлэх чиг үүрэгтэй байна.
"*******" ХХК-ний дүрмээс үзэхэд: ".. Компанийн зорилго нь үндэсний эдийн засгийн тогтвортой салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрүүд болон импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай техник, тоног, төхөөрөмжөөр санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлэхэд оршино... гэж зорилгоо тодорхойлсон нь Монгол Улсын хөгжлийн банкны тухай хуульд заасан тосол, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх хуульд заасан зорилгод нийцэж байгаа нь "...хуулийн этгээд үйл ажиллагааны үндсэн зорилгыг зөрчсөн..." гэж үзэх үндэслэлд ч хамаарахаар байгааг шүүх онцгой анхаарч үзэхийг хүсье.
Хариуцагч талаас дээр дурдсан эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэгч "*******" ХХК-ний анх шүүхэд гаргасан болон сүүлд нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч "*******" ХХК-аас Ч.*******тай 2019.03.21-ны өдөр байгуулсан БГ-ҮХХ-ЖП2109/01 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний зүйл болох Баянзүрх дүүрэг, 2-р хороо, Хоршооллын хотхон /13361/, Б.Доржийн гудамж, 13/6-р байр, 05 тоот, м.кв орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гарган түүнийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан.
Гэсэн хэдий боловч бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох Ч.******* нь мартаж, санах өвчний оноштой бусдын байнгын асрамж, хараа хяналтад байдаг бөгөөд өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгож ухамсарлах чадваргүй тул шүүхэд бичгээр хариу тайлбар гаргаж өгөх болон шүүхэд биечлэн хүрэлцэн очиж нэхэмжлэгчээс анх шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэмэгдүүлж ихэсгэсэн шаардлагыг гардан авч танилцах, хэргийн материалтай танилцах, шүүхэд бичгээр хариу тайлбар гарган өгөх боломжгүй нөхцөл байдал үүслээ. Нөгөө талаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох Ч.******* нь гэрээ байгуулах цаг хугацаанд харааны бэрхшээлтэй байсан бөгөөд нэхэмжлэгч тал түүнтэй хэрхэн, ямар арга замаар барьцааны гэрээ байгуулсан нь тодорхойгүй байгаа тул барьцааны гэрээний үнэн зөвийг гэрчилсэн нотариатын үйлдэлтэй холбогдуулан шүүхэд тусад нь нэхэмжлэл гаргаж байгаа гэдгийг ар гэрээс нь хэлснийг шүүхэд илэрхийлж байна.
Нэхэмжлэгч "*******" ХХК-аас Д.Пунсалдуламтай байгуулсан 2019.03.21-ний өдрийн БГ-УХХ-ЖП2019/02 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний зүйл болох Баянзүрх дүүрэг, 14-р хороо, байр, 57.4 м.кв орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гарган түүнийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулах хүсэлт гаргасныг шүүхэд хүлээн авсан.
Гэсэн хэдий боловч бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох Д.Пунсалдулам нь 2023.04.06-ны өдөр нас барсан тул мөн шүүхэд хүрэлцэн очиж нэхэмжлэлийн хувийг гардаж авах, хэргийн материалтай танилцах, хариу тайлбар гарган өгөх боломжгүй нөхцөл байдал үүслээ Д.Пунсалдуламын эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг өвлөн авах өв залгамжлагч тогтоогдоогүй байгаа бөгөөд түүний эд хөрөнгийг өв залгамжлан авах хуульд заасан хугацаа ч дуусгавар болсон байх тул шүүхэд хүрэлцэн очих боломжгүй нөхцөл байдал үүссэнийг ар гэрээс нь хэлсэн болно.
Хариуцагч "*******" ХХК-аас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед үндсэн нэхэмжлэлийг шаардлагыг эс зөвшөөрч нэр бүхий барьцаа гэрээнүүдийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, барьцаа хөрөнгүүдийг буцаан шилжүүлж өгөхийг даалгах агуулгатай сорог нэхэмжлэлийг гаргасан бөгөөд уг сорог нэхэмжлэлийн үндэслэлд барьцааны гэрээг хэрхэн үзэж байгаа талаарх тайлбарыг шүүхэд гарган өгсөн байгааг хэлье.
Өөрөөр хэлбэл, хуульд заасан үндэслэл журмын дагуу хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад гэрээ хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл болно гэж үзэж сорог нэхэмжлэл гаргасан байгаа.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон өөрчилсөн гэх шаардлагууд, анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг шүүхээс хүсэж байна.
Мөн хариуцагч талаас гаргасан сөрөг нэхэмжлэлээ хариуцагч тал бүрэн хэмжээгээр дэмжиж байгаа бөгөөд шүүхээс хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье. /3ХХ21-24/
2.3. МӨХ-ний гишүүн өмгөөлөгч би "*******" ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өмгөөлөгчөөр ажиллаж байгаа ба энэхүү ажлынхаа хүрээнд нэхэмжлэгч "Ди Би Эм Лизинг" ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн талаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дараах хариу тайлбарыг шүүхэд хүргүүлж байна. Тус шүүхэд "Ди Би Эм Лизинг" ХХК-аас миний үйлчлүүлэгч болох "Жамьян пайтан" ХХК-нд холбогдуулж "...2019.03.21-ны өдрийн СТГ-19/01 дугаар "Санхүүгийн түрээсийн гэрээ"- ний үүрэгт санхүүгийн түрээсийн төлбөрийн зорчил болох үндсэн толбор, хүүгийн төлбөр, алданги нийт 2.883.591.820.34 /хоёр тэрбум найман зуун наян гурван сая таван зуун ерэн нэгэн мянга найман зуун хорин төгрөг гучин дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулах..." тухай нэхэмжлэлийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.******* 2024.05.14-нд хүлээн авснаар өмгөөлөгч миний бие тус нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлтэй танилцлаа.
Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл ойлгомжтой тодорхой байснаар хариуцагч тал түүнд үндэслэл бүхий хариу тайлбар гаргах, шүүхээс маргааны зүйлийг зөв тодорхойлж шаардах эрхийн үндэслэлийн талаар хууль зүйн хувьд үндэслэл бүхий дүгнэлт хийхэд ач холбогдолтой байдаг. Ингэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, биелэгдэх боломжтой байдлаар гарах ёстой боддог.
Гэвч нэхэмжлэгч тал зохигчдын хооронд байгуулагдсан СТГ-19/01 дугаар "Санхүүгийн түрээсийн гэрээ"-ээр хариуцагчид мөнгө эсхүл эд хөрөнгийн алийг нь хүлээлгэж өгсөн талаараа нэхэмжлэлийн үндэслэлдээ тодорхой дурдаагүй байхаас гадна нэхэмжлэлийн шаардлага, түүний тооцооллыг хэрхэн хийсэн нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл, мөнгө болон эд хөрөнгийн алийг хүлээлгэн өгсөн, санхүүгийн түрээсийн эргэн төлөлт хийгдсэн эсэх, хэрэв хийгдсэн бол хэдэн төгрөгийн төлөлт хийсэн, хийсэн төлөлтийг аль үүрэгт нь хэрхэн тооцсон талаарх тооцооллыг гаргаж өгөөгүй байгаа нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй эсэхэд эргэлзэх үндэслэл болж байна гэдгийг хэлье. Нөгөөтээгүүр санхүүгийн түрээсийн гэрээ гэх гэрээний зүйл нь нэхэмжлэгчийн өөрийн хууль ёсны өмчлөлд шилжүүлсэн бүртгэлтэй байхад түүний үнийг хариуцагчаас нэхэмжилж буй нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй байгааг шүүхээс онцгой анхаарна уу.
Нэхэмжлэл болон түүнд хавсаргаж өгсөн баримтуудаас үзэхэд зохигчид 2019.03.21-ны өдөр "Санхүүгийн түрээсийн гэрээ" гэх нэртэй гэрээг байгуулсан байх ба тус гэрээний 1-р зүйлийн 1.2- т зааснаас үзэхэд уг гэрээний зорилго нь "... Түрээслүүлэгч нь гэрээний хавсралт 1-т заасан түрээсийн зүйлийг түрээслэгчид хүлээлгэн өгч гэрээнд заасан нөхцөлөөр түрээслүүлэх, түрээслэгч түрээсийн төлбөрийг түрээслүүлэгчид төлөх, гэрээний хугацаа дуусаж төлбөрийн үүрэг бүрэн хангагдсан үед өмчлөх эрхийг түрээслэгчид шилжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулна..." гэж тохиролцжээ.
Түрээсийн гэрээний хавсралт-1, Санхүүгийн түрээсийн зүйл гэх баримтаар "Beiben Truck Group"-ын 2638SZ маркийн чирэгч толгой 14 ширхэг, Semi-trailer чиргүүл 14 ширхэг, нийт 1.8 тэрбум төгрөгийн зах зээлийн үнэтэй 28 ширхэг эд хөрөнгө байсан ба үүнийг нэхэмжлэгч өөрийн өмчлөлдөө бүрэн шилжүүлэн авсан болохоо нэхэмжлэгч өөрөө нотолсон ба энэхүү эд хөрөнгө гэрээний зүйл болжээ.
Гэрээний 2-р зүйлийн 2.1-т зааснаар: "... Санхүүгийн түрээсийн хэмжээ: 4.545.109.80 Юаньтай тэнцэх төгрөг бөгөөд ханшийг олгох өдрийн ханшаар тооцно...", гэрээний 2.2-т - түрээсийн хүү жилийн 11%...", гэрээний 2.3-т "... гэрээний хугацаа 5 жил..." гэх байдлаар гэрээний үндсэн нөхцөлийг талууд тохиролцсон байна.
Нэхэмжлэгч "*******" ХХК болон "*******" ХХК нар нь БНХАУ-ын "Beiben Truck Group"-тэй 2019.03.18-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан ба 2638SZ загварын Норд бенц толгой 14 ширхэг, чиргүүл 14 ширхэг зэрэг эд хөрөнгийг нийт 4.629.600 юаниар худалдан авахаар гуравдагч этгээдтэй гэрээ байгуулж урьдчилгаа 30 хувийн төлбөрийг төлөхдөө "******* "ХХК нь гэрээний үнийн дүнгийн 17.325% буюу 802.078.2 юань 1314.390.592 төгрөг /гурван зуун арван дөрвөн сая далан найман мянга/-г худалдагч талд төлсөн бол нэхэмжлэгч "Ди Би Эм Лизинг" ХХК нь гэрээний үнийн дүнгийн 12.675% буюу 586.801.8 юань 1230.008.702 төгрөг /хоёр зуун гучин сая найман мянга долоон зуун хоёр/-г төлж гэрээг баталгаажуулжээ.
Үлдэгдэл 70%-ийн төлбөр болох 3.240.720 юань /1.270.265.018.4 төгрөг /нэг тэрбум хоёр зуун дөчин сая долоон зуун хорин мянга арван найм/-г Санхүүгийн түрээсийн гэрээ гэх гэрээний дагуу нэхэмжлэгч тал төлж улмаар эд хөрөнгийг Монгол Улсын хилээр оруулж ирсэн ба энэ үед буюу 2018.04.04-ны өдөр Норд бенц толгой 14 ширхэг, чиргүүл 14 ширхэг эд хөрөнгийн өмчлөх эрх хариуцагч "*******" ХХК-ны нэр дээр бүртгэгдсэн. Дараа нь "Ди Би Эм Лизинг" ХХК өөрийн өмчлөлдөө бүрэн шилжүүлж авсан бөгөөд тухайн эд хөрөнгийн бодит эзэмшил, ашиглалт нь хариуцагч талд байсан боловч нэхэмжлэгч тал санхүүгийн түрээсийн төлбөрөө огт төлөөгүй гэх шалтаг, шалтгаанаар 2024.02.27-ны өдөр битүүмжлэн, лацдаж өөрийн өмчлөлд буюу эзэмшил, ашиглалтдаа бүрэн шилжүүлэн аваад байна.
Нэхэмжлэгч тал 2638SZ загварын Норд бенц толгой 14 ширхэг, чиргүүл 14 ширхэг зэрэг эд хөрөнгийг хариуцагчаас шилжүүлэн авч улмаар буцаан хариуцагчид өөрт нь түрээсэлж байгааг санхүүгийн түрээсийн гэрээ гэж үзэхгүй гэж ойлгож байгаа болно.
Санхүүгийн түрээсийн гэрээ гэх гэрээний дүн болох 4.545.109.80 юань нь гэрээ байгуулах үеийн Монгол банкнаас зарласан байсан юанийн ханшаар тооцож үзэхэд 1.781.546.668.306 /нэг тэрбум долоон зуун наян нэгэн сая таван зуун дөчин зургаа мянга зургаан зуун жаран найман мянга гурван зуун зургаа/ төгрөг болсон бөгөөд хариуцагч тал уг дүнгээс бодож зээл, зээлийн хүүд 700 гаран сая төгрөгийг /хүүгийн хамт/ нэхэмжлэгч талд төлсөн байхад нэхэмжлэлийн үндэслэлд энэ талаар огт дурдаагүй ба шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүргээ зохих ёсоор, шударгаар хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байгаа юм.
Өөрөөр хэлбэл, Санхүүгийн түрээсийн гэрээ гэх гэрээний 4-р зүйлийн 4.2.3-т зааснаар "... Түрээслэгч нь санхүүгийн түрээсийн төлбөрийг түрээс авсан валютаар төлөх..." үүрэгтэй гэж Заасны дагуу хариуцагч тус гэрээний 2-р хавсралтаар баталсан Санхүүгийн түрээсийн төлбөрийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу Норд бенз загварын 14 толгой, 14 чиргүүлийн урьдчилгаа болон гэрээний хугацаа дуусгавар болох хүртэл төлсөн эргэн төлөлт нийт 1 тэрбум гаруй төгрөгийг төлсөн байгаа. Тооцооллыг хийж байгаа ба холбогдох баримтын хамт шүүхэд гаргаж өгөх болно. Харин нэхэмжлэгч талаас энэ талаар огт тооцоолол хийгээгүй байгааг дурдаж байна.
Энэ үндэслэлээр нэхэмжлэлд дурдагдсан хугацаанд нь төлөгдөөгүй хуримтлагдсан түрээсийн үндсэн төлбөр 1.470.748.255.33 /нэг тэрбум дөрвөн зуун далан сая долоон зуун дөчин найман мянга хоёр зуун тавин таван мянга гучин гурван мөнгө/ төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд Норд бенз загварын 14 толгой, 14 чиргүүл буюу 1.8 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг өмчлөлдөө бүрэн шилжүүлж авсан ба ашиглалтыг нь зогсоож лацдаж, битүүмжилж эзэмшилдээ бүрэн шилжүүлж авсан тул түрээсийн үндсэн төлбөр гэж нэхэмжилсэн дүнг хүлээн зөвшөөрөхгүй. Худалдаж авсан эд хөрөнгийг өмчлөлдөө бүрэн шилжүүлж авсан атлаа нэмж үнийг нь шаардаж байгаа нь хууль бус юм.
Эрх зүйн харилцааны хувьд:
Монгол Улсын Иргэний хуулийн 312-р зүйлийн 312.1 дэх хэсэгт: "... Санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ..." гэж заасан бөгөөд Санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээдэг. Уг гэрээний гол шинж нь түрээслэгч талд хэрэгцээтэй байгаа эд хөрөнгийг олж түрээслүүлэх, түрээслэгч ашигласны төлөө төлбөр төлөх талаарх эрх зүйн харилцаа байдаг.
Дээр дурдсан Иргэний хуулийн 312-р зүйлийн 312.1-д түрээслүүлэгч нь түрээслэгчийн хүсэлт, зааврын дагуу гэрээний зүйл болох эд хөрөнгийг өөртөө үйлдвэрлэх буюу гуравдагч этгээдээр үйлдвэрлүүлэх, эсхүл худалдан авах үүрэгтэй гэж гэж ойлгогдохоор байна.
Санхүүгийн түрээс /Лизинг/-ийн тухай хуулийн 3-р зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан агуулгаас үзэхэд "түрээслүүлэгчийн хүсэлтийн дагуу гэрээний зүйлийг өөрөө үйлдвэрлэх буюу гуравдагч этгээдээр үйлдвэрлүүлэх эсхүл түүнээс худалдан авч гэрээний үндсэн дээр тодорхой хугацаанд төлбөртэйгөөр түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүрэг хүлээнэ...” гэсэн агуулга тус хуульд тусгагджээ.
Эндээс үзэхэд санхүүгийн түрээс өгөгч буюу түрээслүүлэгч нь эд хөрөнгийг бусдаас худалдан авч түрээслүүлж болох боловч хуулийн дээрх заалтад буй “Түүнээс гэсэн” агуулга нь түрээслэгчээс буюу "*******” ХХК-аас өөрөөс нь худалдан авч улмаар хариу төлбөр гэж шилжүүлсэн мөнгөндөө хүү тооцон буцаан авахыг санхүүгийн түрээсийн үнэ буюу төлбөр гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд ийм агуулгаар буцаан төлбөр, хүү авч байгаа үйлдэл нь хууль бус юм.
Иргэний хуулийн 101-р зүйлийн 101.1 дэх хэсэгт заасны дагуу хуулийн зохицуулалтад тусгагдсан "Түүнээс худалдан авч" гэсэн нь гуравдагч этгээдэд хамааралтай хуулийн зохицуулалт байх тул хариуцагчийн өмнөөс худалдан авч хариуцагчид өөрт нь буцаан түрээсэлж буй агуулгыг санхүүгийн түрээсийн гэрээ гэж үзэхгүй учир талуудын хооронд Санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа үүсээгүй гэж үзэхээр байна. Норд венз загварын 14 толгой, 14 чиргүүлийг нэхэмжлэгч өмчлөлдөө шилжүүлэн авсан учир өмчлөх эрх нэхэмжлэгчид шилжсэн ба бодит эзэмшил, ашиглалт хариуцагч талд байсан боловч нэхэмжлэгч хүчээр бодит эзэмшил, ашиглалтыг өөртөө шилжүүлж авсан ба үүнээс болж хариуцагч талын компанийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж эхэлсэн.
Дээрхээс нэгтгэн дүгнэхэд талуудын хооронд ИХ-ийн 312-р зүйлд заасан санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа бус харин талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний агуулгаас үзвэл зээлийн гэрээний харилцаа илүү давамгайлсан байх тул шүүх ИХ-ийн 198-р зүйлд зааснаар гэрээний агуулгыг тухайн маргаанд тайлбарлах бүрэн боломжтой юм.
Энэ үндэслэлээр хэргийн зохигчдын хооронд байгуулагдсан СТГ-19/01 дугаар "Санхүүгийн түрээсийн гэрээ"-г хариуцагч талаас Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.3-д заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж байгаа ба ИХ- ийн 313-р зүйлийн 313.2, 313.3-т заасан санхүүгийн түрээсийн гэрээнд тавигдах шаардлагыг хангаагүй тул уг гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгахыг нэхэмжлэгч талаас шаардах болно гэдгийг хэлье.
Түүнчлэн, "Ди Би Эм Лизинг" ХХК нь Монгол Улсын Их Хурлын 2015 оны 41, Монгол Улсын Засгийн Газрын 2015 оны 407 дугаар тогтоолын дагуу Монгол Улсын Хөгжлийн банкны охин компани хэлбэрээр 2017 оны 06-р сарын 16-ны өдөр дунд болон урт хугацаатай санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлэх замаар үүсгэн байгуулагдсан. Монгол Улсын Хөгжлийн банк нь бие даасан хуультай ба уг хуулийн 8-р зүйлд гэрлэн заасан үйл ажиллагааг эрхлэн явуулдаг байна. Өөрөөр хэлбэл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор хэл олгох үйл ажиллагааг эрхлэн явуулдаг этгээд байна.
Банкны тухай хуулийн 6-р зүйлийн 1 дэх хэсэгт “Банк Монгол банкны тусгай зөвшөөрөлтэйгөөр дараах үйл ажиллагаа эрхэлнэ.” гэж, мөн хуулийн 6.1.10 дэх хэсэгт “...Санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа...” гэж нэрлэн заасан нь байх тул "Ди Би Эм Лизинг" ХХК нь тусгай зөвшөөрөлгүйгээр санхүүгийн түрээсийн үйл ажиллааг эрхэлсэн гэж үзэхээр байна.
Монгол банк нь банкны нэгдлийн оролцогчдод санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах тухай бүр Банкны тухай хуулийн 6-р зүйлийн 4 дэх хэсэг, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 22-р зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу саналаа хүргүүлэхээр хуульчилсан байх тул "Ди Би Эм Лизинг" ХХК-нд "Санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгох хуулийн зохицуулалттай байна. Нэхэмжлэгч талаас Тусгай зөвшөөрлийн үндсэн дээр энэхүү үйл ажиллагааг явуулдаг байна. Мөн нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгөөгүй ба харин өмгөөлөгч миний бие Монгол банк болон Санхүүгийн зохицуулах хороонд энэ талаар лавлагаа авах хүсэлтийг гаргаад байна
Түүнчлэн, УИХ-аас 2022 оны 06-р сарын 17-ны өдөр "Зөвшөөрлийн тухай хууль"-ийг баталсан бөгөөд уг хуулийг 2023 оны 01-р сарын 01-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн ба одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.
Тус хуулийн 8.2-р зүйлийн 2-т "Банк, банкнаас бусад санхүүгийн үйлчилгээний чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг энгийн зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно..." гэж заасан ба мөн хуулийн 2.24-т"...банк, санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа эрлэх..."-д энгийн тусгай зөвшөөрөл олгох бөгөөд энэхүү тусгай зөвшөөрлийг Монгол банк олгоно гэж хуульд заасан байх тул нэхэмжлэгч "Ди Би Лизинг" ХХК нь тусгай зөвшөөрөлгүйгээр уг үйл ажиллагааг эрхлэн явуулсан гэж үзэж байх тул талуудын хооронд байгуулагдсан санхүүгийн түрээсийн гэрээ гэх гэрээ мөн хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Энэ талаар лавлагаа гаргуулан авахаар эрх бүхий байгууллагад хандсан ба хариуг авсан дариуд шүүхэд хүргүүлэх болно.
Иймд дээр дурдсан үндэслэлээр СТТ-19/01 дугаар "Санхүүгийн түрээсийн гэрээ" хүчин төгөлдөр бус гэрээ байх тул гэрээний үүргийг шаардах эрхгүй гэж үзэж байгаа төдийгүй харин хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгах асуудал яригдахаар байна. Мөн тус хүчин төгөлдөр бус гэрээний зүйл болох 14 толгой, 14 чиргүүл буюу нийт 1.8 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг нэхэмжлэгч өөрийн өмчлөлдөө шилжүүлсэн авсан байх тул хариуцагч талаас урьдчилгаа төлбөр болон гэрээний хугацаанд төлсөн төлбөрийг буцаан төлөх хууль зүйн үр дагавар үүснэ гэж үзэж байна.
Барьцааны гэрээний талаар.
Зохигчид СТГ-19/01 дугаар "Санхүүгийн түрээсийн гэрээ"-ний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор дор дурдсан эд хөрөнгүүдийг барьцаалж барьцааны гэрээ байгуулжээ. Үүнд:
1. Зохигчдын хооронд 2019.03.21-нд байгуулагдсан БГ-ҮХХ-ЖП2019/01 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ нотлох баримтаар хэрэгт авагдсан ба хариуцагч "*******" ХХК-ний өмчлөлд бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 2-р хороо, Хоршооллын хотхон /13361/, Б.Доржийн гудамж, 13/6-р байрны 05 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай м.кв талбай бүхий 48.671.979.79 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх эд хөрөнгө,
2. Зохигчдын хооронд 2019.03.21-нд байгуулагдсан БГ-УХХ-ЖП2019/02 дугаартай Ул хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ хэрэгт нотлох баримтаар авагдсан ба "*******" ХХК-ний өмчлөлд бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 14-р хороо, байрны хаягт байрлах орон сууцны зориулалттай 57.4 м.кв талбай бүхий 79.055.822.10 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх эд хөрөнгө,
3. Зохигчдын хооронд 2019.03.21-нд байгуулагдсан БГ-УХХ-ЖП2019/03 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ хэрэгт нотлох баримтаар авагдсан ба хариуцагч "*******" ХХК-ний өмчлөлд бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 12-р хороо, Чулуут амины орон сууц , гудамж, тоот хаягт байрлах хувийн сууц гаражны зориулалттай 482 м.кв талбай бүхий 206.850.000.00 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх эд хөрөнгө, 700 м.кв газрын хамт,
4. Зохигчдын хооронд 2019.03.21-нд байгуулагдсан БГ-ХЭХ-ЖП2019/01 дугаар хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ хэрэгт нотлох баримтаар авагдсан ба 2018 онд үйлдвэрлэгдсэн, 2018 оны 10-р сарын 05-ны өдөр импортлогдсон LEXUS 570 маркийн авто машин, 192.000.000.00 төгрөгийн үнэлгээтэй,
5. Зохигчдын хооронд 2019.03.21-ны өдрийн БГ-ХЭХ-ЖП2019/02 дугаар дансны орлого барьцаалах барьцааны гэрээ хэрэгт нотлох баримтаар авагдсан ба хариуцагч "Жамьян пайтан" ХХК-ний Төрийн банк дахь дугаар Харилцах дансан дахь мөнгөн хөрөнгө, дансны орлогууд (Одоо байгаа болон ирээдүйд бий болох бүх орлого) барьцаалсан,
6. Зохигчдын хооронд 2022.12.28-ны өдөр байгуулагдсан ГХБДГ-5/206/2 дугаар Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах тос тосолд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээ нотлох баримтаар авагдсан ба төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчийн газар, үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх, эрх шилжүүлэх хэлбэр, нөхцөлийг тохиролцсон зэрэг баримтууд байх бөгөөд эдгээр барьцаа хөрөнгө болон гэрээний зүйл болох 28 ширхэг тоног төхөөрөмжийг нэхэмжлэгч өмчлөлдөө хураан авсан байдал нь нэхэмжлэлийн үнийн дүн болох 2.883.591.820.34 төгрөгийн хэмжээнд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус тус барьцаалсан байна. Энэ талаар нэхэмжлэгч маргаагүй ба харин ч нэхэмжлэлийн үндэслэлдээ энэ талаар маш тодорхой дурдсан.
Талуудын хооронд байгуулагдсан СТГ-19/01 дугаар "Санхүүгийн түрээсийн гэрээ"-г хариуцагч талаас ИХ-ийн 56-р зүйлийн 56.1.3, 56.1.8, 56.1.9-д хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж байгаа тул барьцааны гэрээнүүдийг мөн хуулийн 56-р зүйлийн 56.1.10-д заасан дээр дурдсан хучин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарах тул эдгээр барьцааны гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар мөн л сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргах болно. Мөн ИХ-ийн 56.5, 56.6-д заасан хохирлын асуудлыг давхар шийдвэрлүүлэх болно.
Хүү, алдангийн талаар:
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний үндсэн шинж нь зээлийн гэрээний агуулга бүхий байгаа тул шүүхээс энэ талаар хууль зүйн дүгнэлт хийх бүрэн боломжтойгоос гадна тухайн зээлийн агуулга бүхий гэрээ нь ИХ-д заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн, нэхэмжлэгч "Ди Би Эм Лизинг" ХХК нь санхүүгийн түрээсийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлгүй, эрх бүхий этгээдээс тусгай зөвшөөрөл аваагүй атлаа энэ төрлийн үйл ажиллагааг эрхлэн явуулж байгааг хууль бус үйл ажиллагаа эрхлэн явуулсан гэж үзэж байгаа тул хууль бус гэрээний үр дагавар болох санхүүгийн түрээсийн гэрээ гэх гэрээний дагуу тооцсон хүү, мөн үүргийн зөрчлөөс тооцон нэхэмжилж буй алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул хүү, алдангид нэхэмжилсэн төлбөрүүдийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье.
Эцэст нь хэлэхэд хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч бид хэргийн материалтай нэг бүрчлэн танилцсаны үндсэн дээр хэрэгт байгаа баримтууд болон холбогдох хууль тогтоомжийг судлан үзсэний үндсэн дээр дээрх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хариу тайлбарыг шүүхэд гаргаж байх тул хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түргэн шуурхай явуулж хэргийг эцэслэн шийдвэрлэж өгнө үү.
Хэрэв талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг шүүхээс Санхүүгийн түрээсийн гэрээ гэж үзэж хүү, алданги шаардах эрхтэй гэж үзсэн тохиолдолд 2019, 2020, 2021 онуудад Дэлхий нийтэд гарсан ковид-19 цар тахал улмаас хариуцагч үүргээ биелүүлэх боломжгүй байсан ба энэ уйл баримт нь нийтэд илэрхий үйл баримт тул гэрээний хариуцлагаас чөлөөлөгдөх хууль зүйн боломжтой гэдгийг шүүхээс анхаарна уу. Гэрээний хариуцлага гэдэгт хүү, алдангийг тус тус хамааруулж үзэж байгаа ба энэ хариуцлагаас хууль зүйн хувьд чөлөөлөгдөнө гэж үзэж байна.
Түүнчлэн, ИХ-ийн 232.8-т заасан анзын хэмжээ илт их байвал хэргийн бодит нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасан байх тул шүүхээс санхүүгийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр, хууль ёсны гэрээ, хэлцэл гэж дүгнэсэн тохиолдолд шүүгч та хуульд заасан эрх хэмжээнийхээ дотор анзын хэмжээ хэт өндөр байвал багасгаж болно гэж заасныг шийдвэр гаргахдаа анхаарч үзнэ үү гэжээ. /3ХХ69-74/
3. Хариуцагчийн төлөөлөгч бөгөөд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн Э. ******* /РД: В'373120671/ миний бие 2025 оны 2 сарын 06-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхээс дуулсны дагуу очиж хэргийн материалтай товч танилцаа, нэхэмжлэлийг гардаж авсан. "Ди би эм лизинг" ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “Жамьян пайтан" ХХК-тай холбоотой иргэний хэрэг маргаанд гуравдагч этгээдээр оролцохоор болсон тул энэхүү тайлбарыг гаргаж байна.
Миний бие 1998 оноос 2025 оны 2 сарын 13-ны өдрийн хүргэх 27 орчим жил төрийн байгууллагад санхүү, бүртгэл тооцоотой холбоотой болон удирдах ажлыг хийж ирсэн ба 2002 онд Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогчийн эрх авсан. Төрийн албанд хамгийн бага ажил албанаас ажлын гараагаа эхлэн шат дараалан дэвшин ажилласан товч түүхтэй нэгэн.
"Жамьян пайтан" ХХК-ний хариуцагчаар оролцож байгаа уг хэрэгт миний бие нэхэмжлэгч талын хүсэлтээр гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох болсон тул хэргийн материалтай богино хугацаанд цухас танилцлаа.
"Ди би эм лизинг" ХХК /төрийн эзэмшлийн болон "Жамьян пайтан" ХХК-ний хооронд 2019 оны 03-р сарын 19-нд байгуулсан "Санхүүгийн түрээсийн гэрээ"-г уншиж танилцахад Иргэний хуульд заасан хүчин төгөлдөр гэрээ гэж ойлгогдохгүй байна. Оороор хэлбэл, хоёр тал хамтарч ашиг орлого олох зорилгыг агуулаагүй "Хөдөлмөрийн мөлжлөгийн гэрээ", "Орчин үеийн боолчлолын гэрээ", "бусдын хөрөнгийг завших нуугдмал зорилго агуулсан баримт бичиг" гэсэн агуулгаар ойлгогдож байна.
Төр буюу төрийн өмчит хуулийн этгээд болох "Ди би эм лизинг" ХХК нь харьцангуй, хэтэрхий давуу байдал үүсгэсэн, хувийн хэвшлийн ААН буюу "Жамьян пайтан" ХХК-ийн /ирсэн С.Бат-Эрдэнэ, тухайн үед 23 настай байсан/ эрх ашгийн илтэд хохироосон, ажлын хүндийг хийж, алс хэтдээ дампуур гэсэн агуулгатай Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийлүүлэн гаргасан бусад хууль тогтоомжуудыг ноцтой зорчсон, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан "хууль зорчсон буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл" буюу хууль зорчсон гэрээ байна гэж би үзэж байна.
"Ди би эм лизинг" ХХК-ийн "Жамьян пайтан" ХХК-аас нэхэмжилж байгаа нийт мөнгөн дүнгийн тооцоолол ойлгомжгүй байна. Түрээсээр олгосон автомашинууд бүрэн өөрсдийнх нь өмчлөл, эзэмшилд байгаа боловч автомашинуудынхаа үнийг нэхэмжилсэн, хүү алдангийн тооцоолол нь үнэн зов гэдэгт шүүхэд гаргасан баримтуудаас нь харахад илтэд алдаатай байна.
"Жамьян пайтан" ХХК-аас "Ди би эм лизинг" ХХК-д шилжүүлсэн мөнгөн дүнгүүдийн тооцоог 2 тал тооцоо нийлж баталгаажуулан үй байна. "Жамьян пайтан" ХХК-аас 2019 оны 3 сарын 20-ны өдөр "Ди би эм лизинг" ХХК-ийн Төрийн банк дахь 109000141490 тоот юанийн дансанд шилжүүлсэн 802 078,2 /найман зуун хоёр мянга далан найм аравны хоёр юанийг хэрхэн яаж ойлгох вэ?, энэ мөнгө хаана байна вэ?, "Ди би эм лизинг" ХХК-аас энэхүү юанийн төлбөрийг өөрийн нягтлан бодох бүртгэлдээ ямар дансанд давхар бичилт хийсэн 60%, автомашины үнэнд гологдсон үү?, аль эсвэл "Ди би эм лизинг" ХХК-ийн орлого болсон уу? тэрэг нөхцөл байдал туйлын тодорхойгүй ба энэ талаарх нотлох баримтууд хэрээт авагдаагүй байна. Эдгэр баримтууд зөвхөн нэхэмжлэгч талд байгаа баримт бөгөөд хариуцагч олж авах, шүүхэд гаргаж өгөх боломжгүй нотлох баримт байна гэж би үзэж байна. энэ талаарх нотлох баримтууд хэрэгт авагдашгүй байна. Эдгээр баримтууд зөвхөн нэхэмжлэгч талд байгаа баримт бөгөөд хариуцагч олж авах, шүүхэд гаргаас өгөх боломжгүй нотлох баримт байна гэж би үзэж байна.
Санхүүгийн түрээсийн гэрээ гэх гэрээний 4-р зүйлийн 4.2.22-т заасны дагуу "*******" ХХК-аас 2019 оны 03 сарын 20-ны өдрийн 16:58 цагт "Ди би эм лизинг" ХХК-ийн Төрийн банкин дахь 109000141490 тоот дансанд 802,078.2 юань шилжүүлсэн нь УИХ-аар 2009 оны 07 сарын 09-ны өдөр батлагдсан "Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль"-д нийцэж байгаа эсэх нь тодорхойгүй байгаа тул хариуцаач “*******" ХХК 802,078,2 юанийг « Ди би эм лизинг" ХХК-аас буцаан шаардах эрхтэй гэж үзэж байна
Санхүүгийн түрээсийн гэрээ гэх гэрээ нь "Жамьян найтан" ХХК-ийг анхнаасаа алдагдалд оруулах нь тодорхой Монгол Улсын төр иргэнтэйгээ, хувийн хэвшлийн ААНБ-тай хийж байгаа гэрээ биш, гаднын байгууллагуудын хөдөлмөрийн мөлжлөгийн гэрээ үзэж болохоор гэрээ болсон байна.
Иймд энэхүү гэрээ нь Монгол улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжуудыг зорчсон. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, шийдвэрлэж өгөхийг шүүхээс хүсье.
Хэргийн гэх материалаас харахад “Ди би эм лизинг” ХХК-аас 2024.11.13-ны өдөр шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлага 163,430,313.62 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 3,047,022,133.96 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,744,060.67 төгрөгийг хариуцагч "*******" ХХК-аас гаргуулах, өөрчилсөн шаардлага гэж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд оролцуулах гаргасныг шүүгч хүлээн авснаар барьцаа хөрөнгийн хууль ёсны өмчлөгч миний хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдөх нөхцөл байдал үүссэн байна.
Материаллаг хууль болон процессын хуульд зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд миний бие эврийн эрх, ашгаа хамгаалах зорилгоор бие даасан шаардлага гаргах эрхтэй байх тул миний нэр дээр бүртгэлтэй байгаа эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг барьцаалсан барьцааны гэрээтэй холбоотой болон барьцааг бүртгэсэн улсын бүртгэл, барьцааны гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийн талаар маргах болно гэдгээ илэрхийлж байна.
Нэхэмжлэгч нь анхнаасаа хууль зөрчиж байгуулсан гэрээний үндсэн дээр хийсэн барьцааны гэрээ хуульд зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа төдийгүй тухайн барьцааны гэрээ байгуулагдсан эсэхийг би мэдээгүй ба шүүхэд дуудсанаар хэргийн материалтай танилцах үедээ олж мэдлээ.
Иймд нэхэмжлэгч " Ди би эм лизинг" ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй аж үзэж байна. Хариуцагч тал шүүхэд сорог нэхэмжлэл гаргасан байх ба уг сорон нэхэмжлэлийг дэмжиж байна гэжээ. /3ХХ85-86/
4. Зохигч дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.
4а. Нэхэмжлэгчээс: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх7/, компанийн дүрмийн хуулбар /1хх8-11/, санхүүгийн түрээсийн гэрээний хуулбар /1хх12-18/, санхүүгийн түрээсийн зүйлийн хуулбар /1хх19/, санхүүгийн түрээсийн төлбөрийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар /1хх20-21/, СТГ-19/01 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээний хуулбар /1хх22-23/, СТГ-19/01 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээний хуулбар /1хх24/, санхүүгийн түрээсийн төлбөрийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар /1хх25-26/, түрээсийн зүйлийн даатгалын хураамжийн төлбөр төлөх хуваарийн хуулбар /1хх27/, СТГ-19/01 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээний /1хх28/, санхүүгийн түрээсийн төлбөрийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар /1хх29-30/, Ди Би Эм Лизинг ХХК-ийн лизингийн хорооны тогтоолын хуулбар /1хх31-33/, Ди Би Эм Лизинг ХХК-ийн татан буулгах комиссын тогтоолын хуулбар 2 ширхэг /1хх34, 35/, гадаад болон Монгол хэл дээрх баримтуудын хуулбар /1хх36-45/, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний хуулбар /1хх46-50/, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний хуулбар /1хх51-55/, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний хуулбар /1хх56-61/, барьцааны гэрээний хуулбар /1хх62-65/, барьцааны гэрээний хуулбар /1хх66-72/, мэдэгдлийн хуулбар /1хх73/, гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талд гэрээний хуулбар 2 ширхэг /1хх74-81, 82-89/, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх90/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх91/, иргэний үнэмлэхийн хуулбар /1хх92/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх93/, иргэний үнэмлэхийн хуулбар /1хх94/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх95/, иргэний үнэмлэхийн хуулбар /1хх96/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1хх97/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар 14 ширхэг /1хх99-112/, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийн хуулбар 28 ширхэг /1хх113-140/, техник хүлээлгэн өгсөн актын хуулбар 14 ширхэг /1хх141-168/, албан бичгийн хуулбарууд /1хх169-236/, итгэмжлэл /1хх237/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн хуулбар /1хх239-241/, тооцоолол /3хх118-119/
4б. Хариуцагчаас: Итгэмжлэл /2хх1/, XIII.1.1.253 цэцэрлэгийн барилга, 280 ор/Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, 211 дүгээр цэцэрлэг/ барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний хуулбар /2хх16-19/, Хаан банк ХК-ийн албан тоотын хуулбар /2хх19/, тусгай зөвшөөрлийн хуулбар /2хх20/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралтын хуулбар /2хх21/, тусгай зөвшөөрөл олох асуудал хариуцагч, тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын хооронд байгуулсан гэрээний хуулбар /2хх22-23/ албан бичгийн хуулбар 2 ширхэг /2хх24, 25/, X.1.1.348 сургуулийн барилга, өргөтгөл/ цэцэрлэгийн барилга, 280 ор/Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, 211 дүгээр цэцэрлэг/ барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний хуулбар /2хх26-27/, Хаан банк ХК-ийн тодорхойлолт /2хх28/, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа /2хх38-39/ тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар 28 ширхэг /2хх47, 50, 53, 56, 59, 62, 65, 68, 71, 74, 77, 80, 83, 86, 89, 92, 95, 98, 101, 104, 107, 110, 113, 116, 119, 122, 125, 128/, хариуцагчийн өмгөөлөгчийн бусад байгууллагад гаргасан хүсэлтүүд /2хх131-132, 133-134/, Төрийн банк ХК дахь дансны хуулга /2хх196-204/, Хаан банк ХК дахь дансны хуулга /2хх205-223/, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээний хуулбар /2хх214-215/, СТГ-19/01 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээний хуулбар /3хх57/, эргэн төлөлтийн хуваарийн хуулбар /3хх58-59/, СТГ-19/01 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээний хуулбар /3хх30/, эргэн төлөлтийн хуваарийн хуулбар /3хх61-62/, мэдэгдэл 3 ширхэг /3хх63-65/, Төрийн банкны албан тоот /3хх100/, итгэмжлэл /3хх114-115/, Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.******* нь дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: Нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар 2 ширхэг /3хх116, 117/
4.1. Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт: Монголын нотариатчдын танхимын 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 420 дугаар албан тоот /3хх133/, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 10-3/518 дугаар албан тоот /3хх135/
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 2,087,683,206.14 төгрөг гаргуулж, шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг 2 орон сууц, 1 хувийн сууц, 1 газар эзэмших эрхээр хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, үндсэн нэхэмжлэлээс үлдэх хэсэг болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь, мөн барьцааны гэрээний зүйл болох автомашин, дансны мөнгөн хөрөнгө болон орлогоор үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь гэрээний үүрэгт үндсэн төлбөр 1,470,748,255.33 төгрөг, хүү 677,469,437.35 төгрөг, алданги 735,374,127.66 төгрөг, нийт 2,883,591,820.34 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг үндсэн төлбөр дээр хүү 773,458,426.63 төгрөг, алданги 756,854,569.11 төгрөг болгож, нийт 3,047,022,133.96 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээний зүйл болох үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгөөр хангуулах гэж нэмэгдүүлсэн. /1ХХ1-5, 3ХХ1-3/
3. Хариуцагч “*******” ХХК нь гэрээ нь Иргэний хуулийн 56.1 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.1.8, 56.1.9, 56.1.10-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж маргаж, гэрээний зүйл болох 14 чирэгч толгой, 14 чиргүүлийг буцаан шилжүүлэх, барьцааны гэрээний зүйлийг чөлөөлөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. /2ХХ41-46, 2ХХ220-225, 3ХХ21-24, 3ХХ69-74/
4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.******* нь зохигчийн хооронд байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж хариуцагчийг дэмжсэн тайлбар гаргасан. /3ХХ85-86/
5. Зохигч 2019 оны 03 дугаар сарын 21-ны өдөр санхүүгийн түрээсийн гэрээ байгуулжээ. /1ХХ12-18/
Гэрээгээр жилд 11 хувийн хүү төлөхөөр тохиролцож, 5 жилийн хугацаагаар байгуулсан бөгөөд үнийг 4,545,109.80 юань гэж тодорхойлсон байна. Гэрээний зүйл нь 2638SZ маркийн 14 ширхэг чирэгч толгой, Semi-trailer маркийн 14 ширхэг чиргүүл байна. /1ХХ19/
Улмаар зохигч 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр, 20-ны өдөр, 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдөр тус тус дээрх гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ байгуулж, эцсийн байдлаар гэрээний хугацааг 2024 оны 04 дугаар сарын 26-ны өдөр хүртэл сунгасан байна. /1ХХ22-33/
Цаашлаад зохигч дээрх гэрээний үндэслэл болгосон худалдах худалдан авах гэрээг 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр I Co., Ltd-тэй гэрээ байгуулсан байжээ. /1ХХ36-45/
Түүнчлэн зохигч болон хариуцагчийн үүсгэн байгуулагч Э. нар нь санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2019 оны 03 дугаар сарын 21-ны өдөр БГ-ҮХХ-ЖП2019/01 дүгээр үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээн байгуулсан. Энэхүү гэрээгээр Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Хоршооллын хотхон /13361/, Б.Доржийн гудамж, 13/3 байр, 05 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэгдсэн, м.кв талбайтай, орон сууцыг барьцаалсан. Мөн БГ-ҮХХ-ЖП/2019/02 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, байр, хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү- дүгээрт бүртгэгдсэн, 57.4 м.кв талбайтай, орон сууцыг барьцаасан. Мөн өдөр БГ-ҮХХ-ЖП/2019/03 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Баянзүрх дүүрэг, , Чулуут амины орон сууц , тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, 482 м.кв талбайтай, хувийн сууц, гараж, тус хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэгдсэн, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газрыг барьцаалжээ. /1ХХ46-50, 51-55, 56-61/
Цаашлаад зохигч мөн өдөр БГ-ХЭХ-ЖП/2019/01 дүгээр барьцааны гэрээгээр санхүүгийн түрээсийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор 2018 онд үйлдвэрлэгдсэн, Lexus 570 маркийн, арлын J дугаартай автомашин барьцаалсан. Мөн өдөр зохигч болон Төрийн банк нар БГ-ХЭХ-ЖП/2019/02 дугаар Төрийн банк дахь тоот данс дахь мөнгөн хөрөнгө, орлогыг барьцаалсан гэрээ байгуулжээ. /1ХХ62-65, 66-72/
Эдгээр үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгөний барьцааны гэрээг гэрээний зүйлийн өмчлөгч, эзэмшигчийг төлөөлж хариуцагчийн үүсгэн байгуулагч буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох Э. гарын үсэг зурж байгуулсан байна.
Дээрх барьцааны гэрээний зүйл болох Баянзүрх дүүрэг, , Чулуут амины орон сууц , тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, 482 м.кв талбайтай, хувийн сууц, гараж, тус хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэгдсэн, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газрын өмчлөгч нь гуравдагч этгээд Э.*******, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, байр, хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү- дүгээрт бүртгэгдсэн, 57.4 м.кв талбайтай, орон сууцны өмчлөгч нь гуравдагч этгээд Д.Пунсалдулам агсан, Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Хоршооллын хотхон /13361/, Б.Доржийн гудамж, 13/3 байр, 05 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэгдсэн, м.кв талбайтай, орон сууцны өмчлөгч нь гуравдагч этгээд Ч.******* нар болох нь холбогдох үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /1ХХ90, 91, 93, 95/
Түүнчлэн Lexus 570 маркийн автомашин нь хариуцагчийн өмчлөлд бүртгэлтэй байсан болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. /1ХХ37/
6. Нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараас үзэхэд нэхэмжлэгч нь банк биш байх тул маргаж буй гэрээнүүдийг байгуулахад Монгол банкнаас аливаа зөвшөөрөл авсан байхыг шаардахгүй юм. Түүнчлэн санхүүгийн түрээс буюу лизингийн үйл ажиллагаа эрхлэх үйл ажиллагаа бүртгэгджээ. /1ХХ7/
Иймд маргаж буй гэрээг бичгээр байгуулсан тул Иргэний хуулийн 313 дугаар зүйлийн 313.1-д заасантай нийцсэн тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэлгүй.
6.1. Санхүүгийн түрээсийн гэрээний дагуу 14 чирэгч толгой, 14 чиргүүлийг хариуцагч хүлээн авсан болох нь техник хүлээлгэн өгсөн актууд, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /1ХХ141-168, 113-140, 2ХХ47, 50, 53, 56, 59, 62, 65, 68, 71, 74, 77, 80, 83, 86, 89, 92, 95, 98, 101, 104, 107, 110, 113, 116, 119, 122, 125, 128/
Үүнээс үзэхэд тухайн санхүүгийн түрээсийн гэрээ нь бодитоор хэрэгжсэн байх тул Иргэний хээлийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлж хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй юм. Түүнчлэн мөн зүйлийн 56.1.3-т заасан үндэслэл хэрэгт байгаа баримтаар тогтоогдохгүй байна. Учир нь гэрээний 1.2, 2.1-д зааснаас үзэхэд 4,545,109.80 юанийн үнэ бүхий хавсралт 1-д заасан эд зүйлийг түрээслүүлэхээр тохиролцож тухайн эд зүйл нь Монгол улсын хилээр нэвтэрч хариуцагчийн өмчлөлд бүртгэгдсэнээр гэрээ хэрэгжсэн тул өөр хэлцлийг халхавчилж хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй юм.
Санхүүгийн түрээсийн гэрээ нь үйл ажиллагааг дэмжсэн, эсхүл борлуулалт дэмжсэн гэсэн 2 төрөлтэй байдаг. Зохигч маргаагүй үйл баримт болох гэрээний зүйлээр хариуцагч нь нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулж байсан байх тул хариуцагчийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаанд дурдсан автомашинаар ачаа тээвэрлэх үйл ажиллагаа явуулжээ. Ийнхүү ачаа тээврийн үйл ажиллагаа явуулахаар гэрээний зүйлийг зохигч нар нь I Co., Ltd-тай байгуулсан худалдах худалдан авах гэрээний дагуу санхүүгийн гэрээний зүйлийг худалдан авсан тул зохигчийн хооронд үйл ажиллагаа дэмжсэн санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.
6.2. Нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзэхэд түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь гэрээ байгуулагдах үед Г. байсан бөгөөд тэрээр гэрээнд гарын үсэг зурсан. Хариуцагчийн хувьд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Э. болох нь хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаагаар тогтоогдсон бөгөөд тэрээр гэрээнд гарын үсэг зуржээ. /2ХХ38-39/
Иймд санхүүгийн түрээсийн гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэхгүй. Мөн гэрээг Иргэний хуулийн 313.1-д зааснаар бичгээр байгуулж, мөн зүйлийн 313.2-т зааснаар гэрээний үнэ, түрээсийн төлбөр, түүнийг төлөх журам, хугацаа, гэрээ хугацаанаас өмнө дуусгавар болох тохиолдолд гэрээний үнийг төлж дуусах журмыг заасан байх тул хуулиар тогтоосон хэлбэрийг зөвчсөн гэж үзэхгүй.
6.3. Мөн дээр дурдсанаар хариуцагч нь улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн үйл ажиллагаа явуулах зорилгоор гэрээний зүйлийг хүлээн авч үйл ажиллагаа явуулсан, нэхэмжлэгч нь улсын бүртгэлийн гэрчилгээ болон дүрмийн 2.1-д зааснаар бүртгэгдсэн үйл ажиллагааны дагуу гэрээ байгуулж, эд зүйл түрээслүүлсэн байх тул хэн алиныг нь өөрийн үйл ажиллагааны үндсэн зорилгыг зөрчиж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д заасан хэлцэл хийсэн гэж үзэхгүй юм.
6.4. Эдгээр үндэслэлээр санхүүгийн түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.1.8, 56.1.9-д заасан үндэслэлгүй тул санхүүгийн түрээсийн болон уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор байгуулагдсан барьцааны гэрээнүүд нь мөн зүйлийн 56.1.10-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үндсэн дээр хийгдсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй.
7. Эдгээр үндэслэлээр санхүүгийн түрээсийн гэрээ нь хүчин төгөлдөр бөгөөд хэрэгжсэн байх тул уг гэрээний дагуу хариуцагчид үүссэн үүргийг тооцвол.
Гэрээний 2.1-д зааснаар 4,545,109.80 юанийн үнэ бүхий эд зүйлийг 2.2-т зааснаар жилийн 11 хувийн хүүтэйгээр, 2.3-т зааснаар 5 жилийн хугацаанд түрээслэхээр тохиролцсон байна.
Нэхэмжлэгч нь I Co., Ltd-тай байгуулсан худалдах худалдан авах гэрээний дагуу төлсөн төлбөрөө нотлох баримт шүүхэд ирүүлээгүй. Хариуцагч нь нэхэмжлэгчийг 586,801.80 юань болон 3,240,720 юань төлсөн гэж тайлбарласан нь худалдах худалдан авах гэрээний 10-т заасантай тохирч байна. Мөн уг заалтад татварыг нэхэмжлэгч төлөхөөр буюу 717,588 юань төлөхөөр тохиролцсон бөгөөд Монгол улсын хилээр оруулж, хариуцагчийн өмчлөлд бүртгүүлсэн, улмаар хариуцагч нь гэрээний зүйлээр үйл ажиллагаа явуулж байсан болох нь дээр дурдсанаар тогтоогдсон. Иймд хэдийгээр нэхэмжлэгч нь худалдах худалдах авах гэрээний дагуу үнэ болон татвар төлснөө баримтаар нотлоогүй боловч төлсөн гэж үзлээ.
Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь санхүүгийн түрээсийн гэрээний дагуу нийт 4,545,109.80 юань төлжээ. Түүнчлэн 2 дугаар хавтаст хэргийн 42 дугаар талд авагдсан хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбараас үзэхэд энэхүү мөнгөн дүнгийн талаар хариуцагч маргаагүй байна.
Санхүүгийн түрээсийн гэрээний 2.5-д зааснаар төлбөрийг хавсралт 2-т зааснаар төлөхөөр заасан бөгөөд гэрээний хавсралт 2-т төлбөр төлөх хуваарийг төгрөгөөр тооцсон. Иймд дээрх юанийг гэрээний 2.1-д зааснаар гэрээ байгуулах үеийн ханшаар тооцвол 2019 оны 03 дугаар сарын 21-ны байдлаар Монгол банкнаас зарласан албан ханшаар 1 юань нь 393.68 төгрөг тул 1,789,318,829.06 төгрөгийн санхүүгийн түрээс олгогдсон.
Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д зааснаар санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээний зүйлийг түрээслэгчийн ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч нь төлбөр төлөх үүрэгтэй.
Зохигч 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гэрээний зүйлийг хариуцагчийн ашиглалтаас нэхэмжлэгч нь буцаан авсан цаг хугацааны талаар маргаагүй тул энэ өдөр хүртэл гэрээ хэрэгжсэн гэж үзнэ.
Энэхүү үндэслэлээр гэрээ нь 4 жил 6 сар 6 хоног хэрэгжсэн байна. Энэ хугацаанд хариуцагчид үүссэн хүүгийн үүрэг нь 1 жилд 196,825,072 /1,789,318,829.06*11%/ төгрөг, 4 жилд 787,300,288 төгрөг, 1 сард 16,402,089 /196,825,072/12/ төгрөг, 6 сард 98,412,534 төгрөг, 1 хоногт 539,247 /196,825,072/365/ төгрөг, 6 хоногт 3,235,482 төгрөг, нийт 888,948,304 төгрөгийн хүү тооцогдоно. Улмаар үндсэн төлбөрийг нэмбэл нийт үүссэн үүрэгт нь 2,678,267,133.06 төгрөг юм.
Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн тооцооллоос үзэхэд хариуцагчийг нийт 590,583,926.92 төгрөг төлсөн гэжээ. /3ХХ118-119/
Хариуцагчийн бичмэл нотлох баримтын шаардлага хангаж байгаа дансны хуулганаас үзэхэд нийт 487,317,488.13 төгрөг төлсөн байна. \2ХХ196-213\
Иймд нэхэмжлэгчийн зөвшөөрсөн мөнгөн дүнгээр хариуцагчийг 590,583,926.92 төгрөг төлөгдсөн гэж үзлээ.
Санхүүгийн түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан тул алданги тооцох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-т заасантай нийцэхгүй.
Эдгээр үндэслэлээр үүссэн үүргээс төлсөн төлбөрийг хасвал 2,087,683,206.14 төгрөгийн үүрэг гүйцэтгэгдээгүй байна.
8. Нэмэгдүүлсэн мөнгөн хөрөнгийн шаардлагын хувьд төлбөр төлөгдсөн бол бусдад санхүүгийн түрээс олгож орлого олох байсан гэдэг нь баримтаар нотлогдоогүй тул олох байсан орлогод холбогдох шаардлагыг хангах үндэслэлгүй.
9. Дээрх барьцааны гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгөний өмчлөгч нар нь санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг барьцаалах эрх олгосон итгэмжлэл хэрэгт авагдаагүй боловч хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл, гуравдагч этгээд Э.*******ын шүүхэд гаргасан тайлбараас үзэхэд үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж маргаагүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.10-д зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн бөгөөд хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үндсэн дээр хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж маргасан байна.
Түүнчлэн үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн байгаагаас үзэхэд өмчлөгч нарын зөвшөөрлийн дагуу байгуулагдсан гэж үзэхээр байна.
Улмаар үл хөдлөх эд хөрөнгөний барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т зааснаар бичгээр байгуулж, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байх тул хүчин төгөлдөр болсон.
Барьцааны гэрээний зүйл болох 51 болон 5 тоот орон сууцны өмчлөгч Д.Пунсалдулам, Ч.******* нар нь нас барсан болох нь холбогдох гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. /3ХХ116, 117/
Улмаар барьцааны зүйлд гэрээслэл үйлдэгдээгүй бөгөөд барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй байгаа нь Монголын нотариатчдын танхимын 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 420 дугаар болон Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 10-3/518 дугаар албан тоотоор тус тус тогтоогдсон. /3ХХ133, 135/
Мөн нэхэмжлэгч нь тухайн нас барагчдыг хариуцагчаар татаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй. Гэвч гэрээ хүчин төгөлдөр бөгөөд эрх залгамжлагч тогтоогдоогүй тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Хариуцагч нь санхүүгийн түрээсийн гэрээний дагуу төлбөрийг бүрэн төлөөгүй үйл баримтын талаар маргаагүй тул үл хөдлөх эд хөрөнгөний барьцааны гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэнэ.
9.1. Арилжааны банк дахь дансны мөнгөн хөрөнгө болон орлого барьцаалах тухай БГ-ХЭХ-ЖП/2019/02 дугаар гэрээнээс үзэхэд Төрийн банк дахь дугаар дансыг хариуцагч эзэмшдэг гэж шууд үзэх боломжгүй байна. Зохигч хэн аль нь энэхүү дансны эзэмшигчийн талаар лавлагаа гаргуулах хүсэлт гаргаагүй тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар өөрийн санаачилгаар холбогдох нотлох баримтыг гаргуулах боломжгүй юм. Иймд дугаар данс дахь мөнгөн хөрөнгө болон орлогоор санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй.
9.2. Санхүүгийн түрээсийн гэрээний 7.1-д гэрээний зүйлийг лацдаж, битүүмжлэх нөхцөлийг заасан. Тодруулбал, гэрээний 7.1.2-т төлбөрийг 3 удаа дараалан төлөөгүй гэсэн байна. Төлбөр төлөөгүй зөрчил гарсан болох нь зохигч хэн алины удаа дараагийн албан тоотуудаар тогтоогдож байгаа бөгөөд энэ талаар хариуцагч маргаагүй. /1ХХ170-236/
Иймд нэхэмжлэгчийг санхүүгийн түрээсийн гэрээний зүйлийн өмчлөх эрхийг гэрээний 3.1.1-д зааснаар өөрт шилжүүлэн авсан, улмаар хариуцагчийн ашиглалтаас буцаан авсныг буруутгахгүй.
Улмаар санхүүгийн түрээсийн гэрээний зүйл нь нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэлтэй болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. /1ХХ99-112/,
Цаашлаад нэхэмжлэгчийн эзэмшилд байгаа талаар зохигч хэн аль нь маргаагүй тул тухайн эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.
9.3. Автомашин барьцаалсан БГ-ХЭХ-ЖП/2019/01 дүгээр гэрээ байгуулагдах үед гэрээний зүйл болох Lexus 570 маркийн автомашин нь хариуцагчийн өмчлөлд бүртгэлтэй байсан болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /1ХХ37/
Гэвч Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус эд хөрөнгөний барьцааны тухай хуульд зааснаар барьцааны эрх баталгаажаагүй байна. Түүнчлэн хөдлөх эд хөрөнгөний хувьд өнөөдрийн байдлаар хариуцагчийн өмчлөлд бүртгэлтэй болох нь тогтоогдоогүй тул уг автомашинд холбогдох шаардлагыг хангах боломжгүй.
10. Сөрөг нэхэмжлэлийн хувьд дээр дурдсан үндэслэлүүдээр санхүүгийн түрээсийн гэрээ нь хүчин төгөлдөр болох нь тогтоогдсон. Гэрээний 7.1-д зааснаар битүүмжилсэн, гэрээний 8-д элэгдэл хорогдол тооцож төлбөрт тооцохоор заасан байх тул өмчлөх эрхийг хариуцагчид буцаан шилжүүлэхийг даалгах үндэслэлгүй. Түүнчлэн гэрээгээр түрээслүүлэгчийн өмчлөлд бүртгүүлэхээр заасан байна. Мөн барьцааны гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр тул барьцааны зүйлийг чөлөөлөхийг даалгах үндэслэлгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “*******” ХХК-с 2,087,683,206.14 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 959,338,927.82 төгрөгт холбогдох хэсэг болон нэхэмжлэгчид холбогдох хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд гуравдагч этгээд Э.*******ын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, , Чулуут амины орон сууц , тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, 482 м.кв талбайтай, хувийн сууц, гараж, тус хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэгдсэн, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газар, гуравдагч этгээд Д.Пунсалдулам агсны өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, байр, хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү- дүгээрт бүртгэгдсэн, 57.4 м.кв талбайтай, орон сууц, гуравдагч этгээд Ч.******* агсны өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Хоршооллын хотхон /13361/, Б.Доржийн гудамж, 13/3 байр, 05 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэгдсэн, м.кв талбайтай, орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, энэхүү шаардлагаас үлдэх автомашин болон дугаар дансны мөнгөн хөрөнгө, орлогоор үүргийн гүйцэтгэлийг хангах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 15,971,579.63 төгрөг, хариуцагчийн 11,140,880 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 10,666,566.03 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД