2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 191/ШШ2025/03530

 

 

 

 

 

 

 

 

 

2025 04 25

191/ШШ2025/03530

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  П******* с******* ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Ж******* ******* ******* ХХК /рд:*******/-д холбогдох,

 

Тээвэр зуучийн үйлчилгээний төлбөрт 68,134,508 төгрөг гаргуулах, тээвэр зуучлалын гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учр*******ан хохирол 60,774,491.68 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Б*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч П******* с******* ХХК нь Ж******* ******* ******* ХХК-д холбогдуулан тээвэр зуучлалын үйлчилгээний төлбөр 68,134,508 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн агуулга нь П******* с******* ХХК нь тээвэр зуучлалын үйл ажиллагаа явуулдаг, энэхүү үйл ажиллагааныхаа хүрээнд Ж******* ******* ******* ХХК-тай гэрээ байгуулж нийт 9 чингэлэг ачааг Польш улсаас Монгол улсад захиалагчид нийлүүлэх тээвэр зуучлалын ажлын гэрээ байг*******ан. Энэ үйл ажиллагаанаас 5 чингэлэг ачааг Монгол улсад амжилттай хүлээлгэн өгч, төлбөр тооцоо дууссан, үлдсэн 4 чингэлэг ачаа нь 2022 оны 11 сарын 07-ны өдөр Монгол улсад ирээд улмаар тухайн ачааг хүлээлгэн өгсөн боловч өнөөдрийг хүртэл 4 чингэлэг ачааны тээврийн хөлсийг хариуцагч компани төлж барагдуулаагүй байна. Энэ 4 ачааны чингэлгийн дугааруудыг мөн Монгол улсад ачаа ирсэн өдөр хүргүүлсэн байгаа. Энэ үйл ажиллагааны хүрээнд шуурхай тээврийг зохион байгуулж явсан гэдгийг нэхэмжлэгч тал хангалттай хариуцагч талд тайлбарладаг. Давагдашгүй хүчин зүйлийн нөлөөнөөс 4 чингэлэг нь 5 чингэлэг ачаанаасаа тусдаа ирсэн гэдгийг мэдэгдсэн. Гэтэл хариуцагчийн зүгээс үлдэгдэл 4 ачааны төлбөр төлөөгүй буюу шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн ханшаар тооцоход 1 евро нь 3,641.22 төгрөг байсан бөгөөд нийт 4 чингэлэг ачааны мөнгө 18,712 евро буюу Монгол төгрөгөөр 68,134,508 төгрөгийг гаргуулах шаардлагаа дэмжиж байгаа гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай Ж******* ******* ******* ХХК нь Польш, ОХУ, Солонгос, Хятад, Армен зэрэг олон улсаас хүнсний бараа бүтээгдэхүүн импортлон Монгол улсын зах зээлд худалдан борлуулах үйл ажиллагаа явуулдаг. П******* с******* ХХК-тай 2022 оны 6 сарын 09-ний өдөр тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ буюу ЗЗБХ-06/16/2022 дугаартай тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээг байг*******ан, энэ гэрээний дагуу манай компани нь Польш улсын компаниас Чой брендийн чипс болон самрын төрлийн бүтээгдэхүүн худалдан авахаар харилцан тохиролцож тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэхээр харилцан тохиролцсон. Манай компанийн хувьд тухайн үйлдвэрлэгч компанидаа захиалгаа өгч Монгол улсын зах зээл дээр 2022 онд худалдан борлуулах төлөвлөгөө гаргаж, бараа бүтээгдэхүүний тооцоолж захиалсан. Гэрээний дагуу бид зохих ёстой бараа бүтээгдэхүүний төлбөрийг төлөөд, тухайн компаниас бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд 5 дугаар сарын сүүл гэхэд үйлдвэрлэж дууссан, 2022 оны 6 сарын 29-ний өдрөөс ачилт хийгдэж эхэлсэн. Энэ ачилтын мэдээллийг тээвэр зуучлалын компани болох П******* с******* ХХК-ийн мэйл хаягаас манай мэйл хаягт ачаа тээвэр эхэлсэн гэж мэдэгдсэн байдаг. Манай компани П******* с******* ХХК-тай тээврийн гэрээ байгуулж тээврийн хавсралтад заасны дагуу барааны мэдээлэл, тээвэрлэлтийн маршрут, тээврийн хөлс зэргийг тусгаж өгсөн байдаг. Бид П******* с******* ХХК-аар нийт 9 чингэлэг буюу үүнээс 8 чингэлгийг нь Чой брэндийн чипс, 1 нь лаазалсан самар нийт 9 чингэлэг барааг тээвэрлүүлсэн. Чой чипс нь үйлдвэрээсээ гараад 1 жилийн хугацаанд хадгалалтын хугацаатай байдаг, чипсний хувьд хадгалалтын хугацаа бага байдаг тул бид аль болох түргэн тээвэрлэлт хийлгүүлэх талаар гэрээ байгуулах үедээ П******* с******* ХХК-д барааны чанар, хадгалах хугацаа зэрэг мэдээллийг бүрэн солилцсон. П******* с******* ХХК нь тээвэрлэлтийг дунджаар 40 хоногт хийсэн байдаг. Яаж тооцсон бэ гэвэл тухайн 9 чингэлэг бараа нь 2022 оны 6 сарын 30-ны өдрөөс 2022 оны 7 сарын 08-ны хооронд ачигдсан бараа байдаг, үүний 5 чингэлэг бараа буюу 4 чингэлэг чипс, 1 чингэлэг самар ирсэн. Энэ хугацаа нь нийт 40 хоногийн хугацаанд тээвэрлэгдэж ирсэн. Үлдсэн 4 чингэлэг бараа нь ямар шалтгааны улмаас саатаж байгаа талаар тодруулахад ямар нэгэн хариу огт өгөөгүй. Энэ нь 2022 оны 8 сарын 16-ны өдрөөс хойш тээвэр зуучлалын компаниас биднийг мэдээллээр хангаагүй, үүнээс хойш удаа дараа мэдэгдэл хүссэн боловч 2022 оны 6 сарын 29-ний өдөр ачигдсан тухайн 4 чингэлэг бараа нь 2022 оны 7 сарын 16-ны өдөр Брест гэх боомт дээр ирээд гацсан байна гэж мэдээлсэн, гацсан байж байгаад 2022 оны 10 сарын 17-ны өдрийг хүртэл ямар нэгэн мэдээ байхгүй байж байгаад, 2022 оны 10 сарын 17-ны өдөр Брестээс Улаанбаатар хот руу хөдөлсөн гэх мэдээлэл ирүүлсэн. Тухайн 4 чингэлэг барааг 2022 оны 11 сарын 17-ны өдөр Монгол улсад ирээд тээврийн үйл ажиллагааг хийсэн гэх мэдээлэл өгч тухайн чингэлэг барааг авъя гэсэн боловч тухайн 4 чингэлэг барааг олгохгүй гэх мэдээллийг гаалиас бидэнд мэдэгдсэн. Учир нь П******* с******* ХХК нь Германы тээвэр зуучлалын компанид өр төлбөртэй тул барилт хий гэх мэдээлэл өгсөн учир танай 4 чингэлэг бараа саатуулагдсан, иймд 4 чингэлэг бараа олгогдохгүй гэж хариу өгсөн. Энэ талаар даруй арга хэмжээ авч өгөөч гэж удаа дараа мэдэгдэж, албан бичгийг тухайн үед өгч байсан, тухайн албан бичиг хавтаст хэрэгт өгсөн. Энэ талаар ямар нэгэн албан бичиг өгөхгүй байсан, П******* с******* ХХК-ийн захирал Зулаа гэх хүнтэй би өөрийн биеэр холбогдож байсан боловч надад хариу өгөөгүй, бид барааг даруй авч өгнө, танайх санаа зовох шаардлагагүй гэх хариу өгч байсан болохоос биш, бусдаар хариу өгөөгүй. Тус 4 чингэлэг нь Монгол улсад 11 сарын 08-ны өдрөөс хойш 2023 оны 02 сарын 28-ны өдөр хүртэл 2 чингэлэг бараа татсан, 2023 оны 7 сарын 23-ны өдөр мөн 2 чингэлэг бараа татсан. Бид 2023 оны 02 сарын 08-ны өдөр 2 чингэлэг барааг авахдаа 2023 оны 02 сарын 15-ны өдөр нь Ар ти эс компанид П******* с******* ХХК төлбөртэй байсан учир 2 чингэлэг барааны дүнг буюу Ар ти эс компанитай мэйлээр харилцсаны үр дүнд 10,406 еврог шилжүүлж 2 чингэлэг барааг хүлээн авсан. Яагаад П******* с******* ХХК-д төлбөр төлөхгүйгээр Ар ти эс компанид төлж авсан бэ гэвэл бидний кредит хугацаатай гэрээ хийгдсэн, төлбөр төлөх хугацаа нь ачаа барааг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор төлнө гэж байдаг. Гэтэл П******* с******* ХХК нь Ар ти эс ХХК-д төлбөртэй гэж гааль дээрээс огт мэдүүлэг хийж болохгүй, барааг хүлээлгэн өгөхгүй байсан тул бид тухайн Ар ти эс компанид 10,406 еврог шилжүүлж барааг хүлээн авч Монгол улсын зах зээлд худалдан борлуулалтыг эхлүүлсэн, учир нь хадгалалтын хугацаа 3/1-ээс хэтэрсэн байсан тул бид аль болох дараа дараагийн үйл ажиллагааг бодож, өөрсдийнхөө алдагдлыг багасгахын тулд мөнгө төлж авсан. Үүнээс хойш дахин П******* с******* ХХК-д хандсан боловч ямар ч мэдээлэл өгөхгүй байсаар 03 сарын 23-ны өдөр 2 чингэлэг барааг хүлээлгэн өгсөн. Үүнээс хойш П******* с******* ХХК-иас тээвэрлэлт хийсэн 4 чингэлэг барааны нэхэмжлэл ирсэн боловч манай компанийн зүгээс төлбөр төлөхийг хүсээгүй, яагаад төлөхийг хүсээгүй вэ гэвэл тухайн компани нь гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй тул манай компани тухайн барааг хадгалалтын хугацаа дуусаж, зах зээл дээр худалдан борлуулах боломжит хугацаа байхгүй байсан учир бүх сүлжээ дэлгүүрээсээ манайх татан авалт хийж устгалд ор*******ан. Устгалд ор*******антай холбогдуулан манай компанид үүссэн хохирол нь нийт 60,774,461.68 төгрөг болсон, энэ нь валютын ханшийн зөрүү болон үлдэгдэл барааны төлбөр юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэв.

 

3.Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

2022 оны 6 сарын 09-ний өдрийн ЗЗБХ-06/16/2022 гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учр*******ан хохиролд 60,744,491.68 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Үндэслэл нь манай компани Польш, ОХУ, Солонгос, Хятад, Армен зэрэг олон улсаас хүнсний бараа бүтээгдэхүүн импортлон Монгол улсын зах зээлд худалдан борлуулах үйл ажиллагаа явуулдаг. Үүний дагуу П******* с******* ХХК-тай 2022 оны 6 сарын 09-ний өдөр тээвэр зуучийн гэрээ байг*******ан. Улс болгоны тээвэр зуучлал болон манай компанитай хийсэн бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үүрэг болон төлбөрийн нөхцөл нь өөр өөр байдаг. Польш улсын тус компани нь бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлснээс хойш 60-90 хоногийн хугацаанд бараа бүтээгдэхүүний төлбөрийг бүрэн төлөхөөр тохирсон байдаг, кредит хугацаатай гэсэн үг, улс улсаас шалтгаалж янз янз байдаг. Чио чипс нь 12 сарын хадгалах хугацаатай байдаг, ингээд 6 сарын сүүлээр захиалсан нь 6 сарын 29-ний өдөр барааны ачилт хийгээд барааны ачилтыг П******* с******* ХХК нь манайд мэдэгдэж байсан. Мэдэгдэж байсны дагуу эхний ээлжид 9 чингэлэг бараанаас 5 чингэлэг бараа ирсэн, 4 чингэлэг бараанд огт мэдэгдээгүй, ирээгүй байсан. Бид тээвэрлэлтийн хугацааг хэрхэн тооцож байгаа вэ гэвэл тээврийн гэрээний 3.1.12-т Олон улсын Ачааны харилцааны хэлэлцээр СМГС болон ЦИМ, бусад төрлийн тээвэрт холбогдох олон улсын конвенцыг баримтална гэж заасан байгаа, үүний дагуу бид эдний 5 чингэлэг барааг тээвэрлэсэн 40 хоногийг баримталж байгаа. 40 хоногт 9 чингэлэг бараа бүрэн бүтэн ирэх ёстой байсан бол 4 чингэлэг бараа нь Ар ти эс компанид өр төлбөртэй байсан тул хоцорчирсэн тул бараа бүтээгдэхүүн хадгалалтын хугацаа 3/1-ээс доош хугацаанд орж худалдаалах боломжгүй болж, худалдаанд гарсан ч гэсэн зах зээлээс маш хурдацтай буцаан татагдаж бид устгалд ор*******ан. П******* с******* ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс болж манай компанид учирсан хохирол бол тээвэр саатуулагдсантай холбоотой валютын ханшны зөрүү үүсэж байгаа, энэ зөрүүний тооцооллыг 2023 оны 02 сарын 28-ны өдөр хүлээн авсан эхний 2 чингэлгээр тооцох юм бол барааг хүлээн авах боломжит хамгийн сүүлийн хугацаа нь 2022 оны 9 сарын 01-ний өдөр байсан, тухайн өдрийн еврогийн ханш нь 3,211.62 төгрөг байсан бол бид энэ төлбөрийн дагуу П******* с******* ХХК-д 9,356 еврог тушаах ёстой буюу 30,047,916.72 төгрөгийг төлөх ёстой байсан боловч Ар ти эс компанид бид 2023 оны 02 сарын 15-ны өдөр 1 еврогийн ханш нь 3763.34 төгрөг, нийт 10,396 еврог төлсөн буюу 39,123,682.60 төгрөгийг нийт төлсөн байгаа юм. Энэ нь ханшийн зөрүүгээр 9,075,765.92 төгрөгийн зөрүүтэй байгаа юм. Дараагийн үлдсэн 2 чингэлэг нь 2023 оны 3 сарын 23-ны өдөр хүлээн авсан, энэ нь мөн адил ханшийн зөрүүгээр П******* с******* ХХК-д 30,047,916.72 төгрөгийг төлөх ёстой байсан бол П******* с******* ХХК-д бид одоо төлөөгүй буюу төлбөл зохих төлбөр нь 34,959,442.48 төгрөг болж байгаа. Мөнгөний ханшны зөрүү нь 4,911,525.76 төгрөг болж байна. Мөн 46,787,200 төгрөгийн барааг устгалд ор*******ан. Бидний зүгээс 30,436,186 төгрөг гэж борлуулах үнээр тооцож шаардаж байгаа. Иймд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7. Үүрэг гүйцэтгэгч хугацаа хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй гэж мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3. Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж тус тус заасны дагуу 2022 оны 6 сарын 09-ний өдрийн Тээвэр зуучлалын үйлчилгээний гэрээ ЗЗБХ-06/16/2022 гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учр*******ан хохиролд нийт 60,774,491.68 төгрөгийг П******* с******* ХХК-иас гаргуулан өгч хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа, 1-т нэхэмжлэгчийн зүгээс ачааг авч ирэх хугацааг хариуцагч талтай тохироогүй, тохиролцох ч боломжгүй гэж үзэж байна. Тодруулж хэлэх юм бол П******* с******* ХХК нь тээврийн үйл ажиллагаа явуулдаг компани биш, тээвэр зуучлалын үйл ажиллагаа явуулдаг компани, тэгэхээр тээвэрлэлт хийж байгаа тал нь гадаад улсад байрлах бусад этгээдүүд учир бид тээврийн компаниас урьдчилж хугацаа тогтоох боломжгүй байдаг. 2-т П******* с******* ХХК нь өөрийнхөө вагон, өөрийн автомашинаар ачааг тээвэрлээгүй, дандаа гуравдагч этгээдээр зохион байг*******ан. Тодруулж хэлэх юм бол Иргэний хуулийн 410 дугаар зүйлд заасан зуучлалын гэрээ нэхэмжлэгч, хариуцагчийн хооронд байгуулагдсан. Энэ гэрээ нэхэмжлэгч нь хариуцагчийн зүгээс аливаа гуравдагч этгээдтэй гэрээ байгуулах эрх эдэлж, үүрэг хүлээдэг. Ингээд энэ эрх ашгийнх нь төлөө захиалж байгаа барааг нь гадаад улс орнуудаас Монгол улсад авчруулах зуучлалын үйл ажиллагааг амжилттай зохион байг*******ан. Өөрөөр хэлбэл 2022 оны 7 сарын 09-ний өдөр хүлээн авсан бараагаа тээвэрлэгчээр дамжуулж 2022 оны 11 сарын 07-ны өдөр Монгол улсын Улаанбаатар хот дах гаалийн газар авч ирсэн байгаа юм. Ингээд тээвэр зуучлагчийн үүрэг албан ёсоор дууссан юм, гагцхүү тээвэрлэгчээс ачааг хүлээж авах шаардлага, эрх, үүрэг нэхэмжлэгч талд бий болсон. Мэдээж энэ уулзалтыг зохион байгуулах үүрэг нь нэхэмжлэгч талд байгаа. Үүргээ бүрэн гүйцэтгэсэнтэй холбоотой нөгөө талаас шаардлага гаргаад байгаа юм, үүргээ гүйцэтгээгүй гэж. Ингэхдээ хугацааны асуудал яриад байгаа. Манай талаас хугацаа анхнаасаа тогтоогоогүй гэж үзэж байгаа, хариуцагч тал хугацаа тогтоосон гэж тайлбарлаж байгаа. Хугацаа тогтоосон тухай тайлбараа Олон улсын ачаа тээврийн конвенц ярьж байна. Тэгэхээр 1-т Монгол улс нь тухайн ачаа тээврийн конвенцод нэгдэн орсон уу, хэзээ орсон бэ, гэрээ хэлцлийг хэзээ соёрхон баталсан бэ. 2-т П******* с******* ХХК нь тээвэрлэгчийн үүрэг хүлээсэн үү, энэ ачаа тээврийн конвенц нь ихэвчлэн Монгол улсаас гадагч нүүрс тээвэрлэх юм уу, эсхүл Монгол улсын экспорттой холбоотой үйлчилдэг. Нөгөө талаар Монгол улсад орж ирж байгаа ачаа бараанд тээвэрлэгч талд үүсдэг үүрэг гэж би ойлгож байгаа. Гэтэл энэ зуучлагчид огт хамааралгүй. Өнөөдөр бидний маргаж буй асуудал нь зуучлагч болон зуучлуулагчийн хоорондын асуудал болохоос биш тээвэрлэгч болон тээвэрлүүлэгчийн хоорондын асуудал биш гэж үзэж байна. Түүнчлэн 2022 оны 3 сард албан ёсоор манай хойд хөрш улс, Украйн улс руу цэргийн ажиллагаа хийгээд дайны байдалд шилжиж 3 жилийн хугацаа болж байгаа, энэ нь нийтэд илэрхий явдал. Үүнээс болж ачаа барааны эргэлт удааширсан, түүнтэй холбоотой Оросоос ирж байгаа барааны тээвэрлэлтийн явцад төлбөрийг урьдчилан төлөх шаардлага тавьж эхэлсэн. Өөрөөр хэлбэл 2022 оны 3 сараас өмнө ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаа бол А цэгээсээ Б цэг дээрээ очсоны дараа төлбөр төлдөг байсан бол, тухайн хугацаанаас хойш бол А цэгээс Б цэг рүү очихоос өмнө төлбөрийг төлөх шаардлага тавьдаг болсон. Үүнээс улбаалж Монгол улсын тээвэр зуучлалын компани нь их ашиггүй ажиллах болсон. Иймд дээрх хугацаа тогтоосон гэх тайлбар үндэслэлгүй, мөн хохирол шаардахын тулд П******* с******* ХХК нь тодорхой үүргээ биелүүлээгүй, түүнээс нь шалтгаант холбоотой хохирол учирсан байх ёстой, гэтэл энэ тохиолдолд нэхэмжлэгч П******* с******* ХХК нь үүргээ гүйцэтгэж бараа ирсэн, хадгалалтын хугацаа нь дуусахаас өмнө ачаа бараагаа хүлээн авсан, 2022 оны 11 сарын 07-ны өдөр ачаа бараа ирсэн даруйд хариуцагч компани нь өөрөө ачаа бараагаа авах боломж нь байсан. Аваагүй, төлбөрөө П******* с******* ХХК-аар төлүүлэх гэж хэтэрхий мэрийгээд 4 сарын хугацаа алдсан байгаа юм. Энэ нөхцөл байдлын дийлэнх нь өөрсдийнх нь буруутай үйл ажиллагаа байхад тээвэр зуучлалын компанийг буруутгаад байгаа нь ойлгомжгүй. Хууль зүйн хувьд үүрэг гүйцэтгээгүйгээс үүссэн хохирол гэх асуудал үүсэх боломжгүй. Үүнд үүрэг гүйцэтгээгүйгээс бараа бүтээгдэхүүнээ устгаад тухайн бараа бүтээгдэхүүний төлбөрийг төлж авсан гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл байна. Гэтэл 2022 оны 11 сарын 07-ны өдөр ирсэн барааг өөрсдөө аваагүй байж байгаад 2023 оны 02 сарын 28-ны өдөр хүлээн аваад, энэ хугацаанаасаа хойш хэдий хугацаанд хадгалсныг мэдэхгүй, 2024 оны 3 сарын 01-ний өдөр буюу бүтэн 1 жилийн дараа устгалд оруулж байгаа. Энэ устгалд оруулж байгаа бараа нь үндсэндээ манай тээвэр зуучлалаар ирсэн бараа мөн эсэх нь тодорхойгүй. Хариуцагч нь үүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т зааснаар нотлоогүй, өнгөрсөн хугацаанд буюу 2024 оны 3 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд нийт зарагдаагүй бараа бүтээгдэхүүнээ бүгдийг нь устгалд оруулаад учирсан хохирлоо нэхэмжлэгчээс нэхэмжилж байна гэж харж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

5. Нэхэмжлэгч талаас итгэмжлэл, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, нэхэмжлэл-2 ширхэг, Ж******* ******* ******* ХХК-ийн 176, 184 дугаартай албан бичиг, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэл, нэхэмжлэгч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж зэргийг бүрдүүлж өгсөн,

Хариуцагчаас итгэмжлэл, хариуцагч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн хуулбар, П******* с******* ХХК, Ж******* ******* ******* ХХК-ийн байг*******ан 2022 оны 06 сарын 09-ний өдрийн Тээврийн зуучлалын үйлчилгээний ЗЗБХ 06/16/2022 гэрээ, хавсралт №1, гадаад гуйвуулгын хүсэлт, Ж******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 03 сарын 01-ний өдрийн А24-01 тоот тушаал, Устгал хийх барааны жагсаалт, гэрэл зураг-10 хуудас, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, харилцсан емайл, харилцан албан бичгүүд зэрэг баримтуудыг гаргаж өгсөн, шүүх хуралдаанд Ж******* ******* ******* ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №176 албан бичгийг гаргасан өгсөн,

Шүүхийн журмаар нэхэмжлэгч, хариуцагч нарын харилцсан емайлд үзлэг хийсэн тэмдэглэл ажиллагааг хийсэн.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч П******* с******* ХХК нь хариуцагч Ж******* ******* ******* ХХК-д холбогдуулан тээвэр зуучийн үйлчилгээний төлбөр 68,134,508 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Ж******* ******* ******* ХХК эс зөвшөөрч марган улмаар нэхэмжлэгч П******* с******* ХХК-д холбогдуулан 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Тээвэр зуучлалын үйлчилгээний гэрээ ЗЗБХ-06/16/2022 гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учр*******ан хохирол 60,774,491.68 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ, манай компани тээвэр зуучлалын гэрээний үүргийн дагуу хариуцагчийн 9 чингэлэг ачааг Польш улсаас Монгол улсад захиалагчид нийлүүлэх тээвэр зуучлалын үйл ажиллагаа яв*******ан, үлдсэн 4 чингэлэг ачааны төлбөрийг хариуцагч төлөөгүй, ачаа удааширсан явдалд зуучлагч буруугүй гэж тайлбарлажээ.

4. Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ, үлдсэн 4 чингэлэг ачааг Монгол улсын гааль дээр ирсэн ч нэхэмжлэгч П******* с******* ХХК нь гадаад тээврийн компанид өртэй шалтгаанаар ачааг өгөөгүй, бид чингэлэгт ачигдсан чипсний хадгалалтын хугацаа 3/1 нь өнгөрсөн тул гадаад тээврийн компанид мөнгийг төлж ачаагаа авсан тул нэхэмжлэлийг хариуцахгүй гэж маргажээ

5. Хариуцагч нь чингэлэг бүхий ачаа болох чипсний хадгалалтын хугацаа дууссан тул устгалд ор*******ан тул нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлэгүй тул учирсан хохирлоо аригуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаардсан ба нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй тайлбар гаргаж маргажээ.

6. Хэргийн үйл баримтаар дараах байдлууд тогтоогдож байна.

6.1.Нэхэмжлэгч П******* с******* ХХК, хариуцагч Ж******* ******* ******* ХХК-ийн хооронд Тээврийн зуучлалын үйлчилгээний ЗЗБХ 06/16/2022 гэрээг 2022 оны 06 сарын 09-ний өдөр байг*******ан байна. /хх-31-36/

Уг гэрээний зорилго нь Зууч нь үйлчлүүлэгчийн захиалгын дагуу Үнийн саналд заасан тээврийн замналаар Монгол улсын нутаг дэвсгэрт орж гарах импорт, экспорт, агаарын тээвэрт зуучийн үйлчилгээ үзүүлэхтэй холбогдон гарах талуудын харилцааг зохицуулахад орших ба гэрээний ерөнхий зүйл, нэр томьёоны тодорхойлолт, зуучийн хүлээх үүрэг, үйлчлүүлэгийн хүлээх үүрэг, төлбөр тооцоо, давагдашгүй хүчин зүйл, маргаан шийдвэрлэх, бусад зүйл, талуудын хаяг гэсэн 8 зүйлтэй гэрээ байна.

6.2. Гэрээний хавсралт №1-т ЗЗБХ №06/16/2022-ний дагуу

1.Чипс, Польш улсаас Улаанбаатарт, 4528 евро, кредит хоногийг 7 хоногийн хугацаагаар,

2. Самар, Польш улсаас Улаанбаатарт, 4508 евро, кредит хоногийг 7 хоногийн хугацаагаар тохирчээ.

Дээрх гэрээний дагуу Польш улсаас 9 чингэлэг ачаа ач*******ан ба 5 чингэлэг хугацаандаа ирж, төлбөр тооцоо төлөгдсөн, талууд энэ талаар маргаангүй.

Харин 4 чингэлэг ачаа хугацаандаа ирээгүй тул хариуцагч нь тээвэр хийсэн компанид 10,396 евро төлсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, улмаар ачаа хугацаа алдаж ирснээс шалтгаалж чипс, самрын хадгалах хугацаа дуусч устгалд ор*******ан тул хохирол шаардаж байгаа нь маргаантай асуудал болж байна.

7.Шүүх үндсэн нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн хүрээнд дараах дүгнэлтийг хийлээ.

Нэхэмжлэгч П******* с******* ХХК нь Худалдааны зуучлал эрхлэх үндсэн үйл ажиллагааны чиглэлтэй, автомашины ачаа тээвэр, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах туслах эрхлэх үйл ажиллагааны чиглэлтэй байгуулагдсан, гадаад худалдааны үйл ажиллагааг хасч, төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдааны үйл ажиллагаа, төмөр замын тээвэр зуучлалын үйл ажиллагааг 2022.03.22-2025.03.22-ны хооронд эрхлэх үйл ажиллагааг шинээр бүртгүүлсэн байна. /хх-12/

Хариуцагч Ж******* ******* ******* ХХК нь Био бордооны үйлдвэр, худалдаа, Малын тэжээлийн үйлдвэрлэл, худалдаа, Мал амьтны эм, эмнэлгийн хэрэгсэл, тэжээлийн нэмэлт импортлох, Хүнсний бөөний болон жижиглэн худалдаа эрхлэх үйл ажиллагааны чиглэлтэй байгуулагдсан хуулийн этгээд байна. /хх-73/

Нэхэмжлэгч, хариуцагч хуулийн этгээд нь өөрсдийн үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд үйл ажиллагаа явуулахаар Тээврийн зуучлалын үйлчилгээний ЗЗБХ 06/16/2022 гэрээ байг*******ан ба гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй.

Талуудын хооронд байг*******ан уг гэрээ нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-т заасан Зуучлалын гэрээ байна гэж үзлээ.

Зуучлалын гэрээнд нэг талаас зуучлагч, нөгөө талаас зуучлуулагч нар харилцан тохиролцон зуучлагч нь хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг хүлээх юм. Мөн зуучлалын гэрээ зуучлагч ба зуучлуулагч нарын хооронд байгуулагдах ба хариу төлбөртэй, хөлс, шагнал төлөх үүргийг зуучлуулагч хүлээх ба хөлс гэж гэрээнд заасан үүргээ биелүүлсний төлөө мөнгөн хэлбэрээр авч буй төлбөр, шагнал гэж ажлын үр дүн эсвэл хийсэн ажлын эцсийн үр дүнд ор*******ан хувь нэмрийг харгалзан олгодог байна.

Уг гэрээний дээрх шинжээс үзэхэд талууд гэрээгээр, зуучлуулагч Ж******* ******* ******* ХХК-ийн Польш улсаас Монгол улс, Улаанбаатар хотод импортоор оруулж ирэх чипс, самар гэх бүтээгдэхүүний төмөр замын тээврийг зохион байгуулах, түүнийг төлөөлөн тодорхой үйл ажиллагааг хариуцах, зуучлуулагч нь үнийн саналд тохиролцсон хөлсийг төлөх үүргийг талууд хүлээжээ.

Талууд төлбөр тооцоог Ж******* ******* ******* ХХК-ийн нэр дээрх ачаа Улаанбаатар хотод Гаалийн мэдүүлэг хийж, ачааг авснаас хойш 7 хоногийн дотор тээврийн хөлсийг төлөхөөр гэрээний 4.2-т, зуучлагч нь захиалсан тээвэрлэлттэй холбоотой төлбөр тооцоог захиалагчаас хүлээн авч тээвэрлэгчид төлөх үүрэгтэйг гэрээний 3.1.1-т тусгажээ.

Ийнхүү нэхэмжлэгч П******* с******* ХХК нь тээвэр хийх компанийг сонгон гэрээ байгуулж, хариуцагч Ж******* ******* ******* ХХК-ийн Польш улсаас худалдан авсан 9 чингэлэг чипс, самрыг гэх тээврийн компани тээвэрлэсэн болох нь зохигчийн тайлбар, гадаад гуйвуулгын хүсэлт, гаалийн мэдүүлэг баримтаар тогтоогдох ба энэ талаар талууд маргаангүй.

Хэргийн баримтаар Польш улсаас 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ачигдсан 4 чингэлэг бараа 2022 оны 7 дугаар сарын 17-нд Брест боомтод ирсэн ба уг боомтод 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл саатаж, 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Монгол улсын гааль дээр ирсэн болох нь зохигчийн тайлбар, гаалийн мэдүүлэг, талуудын хооронд харилцсан емайлд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтаар тогтоогдож байна.

Брест боомтод ачаа саатсан шалтгааныг нэхэмжлэгч нь Польш улсаас илгээсэн ачааг ОХУ-ын Наушки боомтоор дамжуулан ирүүлэхэд Covid-19 халдварт өвчнөөс гадна, ОХУ-Украйн улс хоорондын дайны байдлаас шалтгаалж боомтын түгжрэл үүссэн тул гадаад улсын тээвэрлэгчээс бидэнд 4 чингэлгийг ачаанд хөдлөх хуваарь өгөөгүй нөхцөл байдалд тээвэрлэлтийг зохион байгуулж ОХУ-ын боомтоос Алтанбулаг өртөөнд ирсэн даруй ачааг захиалагчид шилжүүлсэн гэх ба хариуцагч нь уг нөхцөл байдлыг нэхэмжлэгч П******* с******* ХХК нь тээвэр хийсэн тээврийн компанид өртэй байснаас шалтгаалан манай 4 чингэлэг ачааг саат*******ан гэж 2 өөрөөр тайлбарлаж байна.

Талуудын дээрх нөхцөл байдалд хийсэн тайлбаруудын аль аль нь хэргийн баримтаар тогтоогдоогүй ба 4 чингэлэг ачаа Монгол улсын гаальд 2022 оны 11 сарын 08-ны өдөр ирснээс хойш талууд ачааны үнийг төлөх асуудлаар маргаж, улмаар хариуцагч Ж******* ******* ******* ХХК нь -д 10,396 еврог 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төлж 2 чингэлэг ачааг авч, дараагийн 2 чингэлэг ачааг 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авсан болох нь гадаад гуйвуулгын гүйлгээ баримт, гаалийн мэдүүлэгт тусгагдсан байна.

Дээрх үйл баримтыг нэгтгэн дүгнэхэд 4 чингэлэг ачаа 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Монгол улсын гаальд ирснийг хүлээн авсан тул хариуцагч Ж******* ******* ******* ХХК нь гэрээний 4.2-т зааснаар тээврийн хөлсийг төлөх үүрэгтэй тул компанид ачааны төлбөрт 10,396 евро төлснийг нэхэмжлэлээс хасч, үлдэх 8316 евро хариуцагч төлөх үндэслэлтэй гэж үзлээ.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд, хариуцагч нь ийнхүү нэхэмжлэгчийн буруугаас болж хугацаа алдсанаас болж барааг татан авч устгалд ор*******ан гэж, Хугацаа дууссан бараа, бүтээгдэхүүн устгах, комисс томилох тухай Ж******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн тушаал, устгал хийх барааны жагсаалт, устгал хийж буй 10 ширхэг хэвлэмэл зургийг нотлох баримтаар гаргаж байгаа боловч устгагдсан бараа, бүтээгдэхүүн нь хугацаа алдаж ирсэн 4 чингэлгээр тээвэрлэгдэж ирсэн гэдэг тогтоогдохгүй юм.

Тодруулбал, хариуцагч Польш улсын компанитай 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээтэй, урт хугацааны хамтын ажиллагаатай гэж тайлбартаа дурдсан ба энэ төрлийн бүтээгдэхүүнийг тодорхой хугацаанд импортоор оруулж ирж байсан гэж үзэхээр байна.

Хариуцагчийн устгал хийсэн баримт, устгал хийсэн барааны жагсаалтаас үзэхэд бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн хугацаа бичигдээгүй тул шүүх хариуцагчийн татгалзалд дурдсан Польш улсын компанид 2022 оны 5 сард үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн мөн эсхийг тодорхойлох боломжгүй тул хугацаа хэтэрч ирсэн 4 чингэлэгт байсан бараа, бүтээгдэхүүн гэж дүгнэх боломжгүй юм.

Чингэлэгт бүхий ачаа саатсан шалтгаан хэргийн баримтаар маргаангүй тогтоогдоогүй, талууд гэрээнд давагдашгүй хүчин зүйлийг тусгасан ба ачаа саатаж байгаа талаар нэхэмжлэгчээс хариуцагчид албан бичгээр мэдэгдэж байсан зэргээс үзэхэд нэхэмжлэгчийг гэрээний үүрэг зөрчсөн гэж маргаангүй дүгнэх баримтгүй тул устгал хийсэн бараа, бүтээгдэхүүний үнэ, ханшийн зөрүүг гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ.

Үндсэн нэхэмжлэлийн хувьд тээврийн хөлсийг тооцохдоо гэрээний хавсралт №1-т заасан 1 чингэлэг чипсийн тээврийн хөлс 4528 евро ба 2 чингэлэг нь 9056 евро, 1 чингэлэг самрын тээврийн хөлс 4508 евро ба 2 чингэлэг нь 9016 евро, нийт 18072 евро төлөхөөс тээврийн хөлсөнд компанид төлсөн 10,396 еврог хасч үлдэх 7676 еврог хариуцагч төлөх үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь нэмэлт зардал гарсан гэх боловч талууд гэрээнд заасны дагуу бичгээр тохироогүй тул тээврийн хөлсийг анх тохиролцсон хэмжээгээр тооцон гаргах нь зүйтэй байна.

Еврогийн ханшийг 1 еврог 3641.22 төгрөгөөр тооцож 7676 евро буюу 27,950,005 төгрөг гэж тооцох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т заасантай нийцнэ гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчийн төлсөн 498,700 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 461,822 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн хангасан дүн 7676 евро буюу 27,950,005 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 297,700 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн зохицуулалтад нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж******* ******* ******* ХХК-иас 7676 евро буюу 27,950,005 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П******* С******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс 40,184,503 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д заасан үндэслэл тогтоогдохгүй тул нэхэмжлэгч П******* с******* ХХК-д холбогдох 60,774,491.68 төгрөг гаргуулах тухай хариуцагч Ж******* ******* ******* ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 498,700 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 461,822 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 297,700 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШЗ2024/20970, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШЗ2024/29671 дугаартай шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан захирамж энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гард*******ан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ