| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Хаянхярваагийн Оюунжаргал |
| Хэргийн индекс | 197/2025/04187/И |
| Дугаар | 197/ШШ2025/06713 |
| Огноо | 2025-05-23 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 197/ШШ2025/06713
2025 05 23 197/ШШ2025/06713
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,
Нэхэмжлэгч:Н ХХК-нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М.Б-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 9.350.846 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ц нарийн бичгийн дарга Б.Бадамсүрэн нар оролцов.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч М.Бид холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 9.350.846 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
1.Нэхэмжлэгч НХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Б нь 2023 оны 11 сарын 18-ний өдөр **** улсын дугаартай автомашин барьцаалан 10,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 39,6 хувийн хүүтэй зээлдэж, зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан.Энэ хугацаанд зээлийн төлбөрт нийт 3,500,000 төгрөг төлсөн. Зээлдэгч нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн хэмээн нийт 9.350.846 төгрөг гаргуулахаар шаардсан байна./ хх 3-6/
2.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбраар: нэхэмжлэгч Н ХХК болон хариуцагч М.Б нарын хооронд 2023 оны 11 сарын 18-нд **** тоот Зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдэгчээс 10.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 39.6 хувийн хүүтэй зээлдэж авсан ба зээлийн барьцаанд нь өдөр *** УБО улсын дугаартай, TOYOTA *** маркийн автомашин барьцаалан Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ / автомашин/ -г байгуулан зээлийг эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон болох нь тогтоогдов./ хх 10-17/
3.Талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах зарчимд нийцүүлэн гэрээний үүрэгтэй холбоотойгоор нөхцөлийг нэрлэн зааж тохиролцсон, гэрээний нөхцөлийг хариуцагч М.Б хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан үйл баримт нотлогдов.
4.Иймд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-д заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж шүүх дүгнэв.
4.1.Түүнчлэн гэрээний дагуу мөнгө шилжүүлсэн болон гэрээний талаар, гэрээнд зурагдсан гарын үсгийн талаар маргаагүй ба нэхэмжлэгч талаас Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ-ний талаар шаардлага гаргаагүй болно.
5. Зээлдүүлэгч Н ХХК нь гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг зээлдэгч М.Бийн дансанд шилжүүлсэн, зээлдэгчээс авсан зээлээ ашигласан боловч гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлбөрөө бүрэн төлж, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл, зээлийн хүүгийн тооцоолол болох баримтаар тогтоогдсон.
5.1.Иймд зээлдүүлэгч НХХК нь зээлдэгч М.Боос зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.
6.Хариуцагч М.Бид шүүх хуралдааныг тов мэдэгдсэн ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй болох нь тогтоогдов. ҮҮНД:
6.1.Нэхэмжлэгч НХХК-иас хариуцагч М.Бид холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага 2025.02.19-нд гаргасныг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэн нэхэмжлэлийн хувийг 2025.03.13-нд гардуулжээ. / хх 18,23/
6.2.Шүүх хуралдааныг 2025 оны 05 дугаар сарын 02-нд 14:40 цагт хэлэлцүүлэхээр товлон тов мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй тул биечлэн оролцуулахаар 2025 оны 05 дугаар сарын 23-ны 11:00 цаг хүртэл хойшлуулан хуралдааны товыг хариуцагч М.Бид 2025.05.16-нд шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудас хүргүүлсэн, 2025.05.22-нд шүүгчийн туслахаас түүний 80807768 дугаарын утас руу холбогдож мэдэгдсэн, нарийн бичгийн даргаас шүүх хуралдааны өмнө буюу 2025.05.23-нд 10:40 болон 11:20 цагт хуралдаа ирж байгаа эсэхийг талаар холбогдсон болох нь шүүгчийн туслах, нарийн бичгийн даргын утсаар ярьсан тэмдэглэл, шүүхийн мэдэгдэх хуудас зэргээр нотлогджээ. / хх 28-29, 31-33,37-41 /
7.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д .Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж, энэ хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д .Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж тус тус заажээ.
Иймд хариуцагч М.Бийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
8. Хариуцагч М.Боос нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл түүнтэй холбоотой баримтыг ирүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй гэж шүүх үзсэн бөгөөд хуульд зааснаар хариу тайлбараа ирүүлээгүй болно.
8.1. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаад хариуцагчаар зээлийн гэрээний үүрэгт нийт 9.350.846 төгрөгийг төлүүлэхээр тогтов.
9. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай , ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн талаар:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 165,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч М.Боос улсын тэмдэгтийн хураамжид 165,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч НХХК-д олгохоор тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 757.1, 759.2,115 дугаар зүйлийн 115.2.1 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 заасныг тус тус баримтлан хариуцагч М.Боос Зээлийн гэрээний үүрэгт нийт 9.350.846 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч НХХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 165.000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч М.Боос улсын тэмдэгтийн хураамжид 165.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан онсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ