| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 191/2025/00587/И |
| Дугаар | 191/ШШ2025/04612 |
| Огноо | 2025-05-22 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 191/ШШ2025/04612
2025 05 22 191/ШШ2025/04612
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* овогт *******ын ******* /рд:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ******* ******* ХХК /рд:*******/-д холбогдох,
Гэрээний үүрэгт 45,866,452 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Отгонцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч ******* ******* ******* компанид 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр ХО/05 дугаар гэрээ байгуулсан. Мөн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ХО/46 дугаар гэрээ байгуулсан. Ингээд 5 дугаар сарын 29-ний гэрээгээр 10 сая төгрөгийг жилийн 24.5 хувийн хүүтэй байхаар харилцан тохиролцсон. Хүү тохиролцсон гэрээний заалтууд нь гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.2-т 12 сарын хугацаатай байна. Хүүд нь 2,456,712 төгрөг, үндсэн зээлтэйгээ нийт 12,456,712 төгрөгийг буцааж өгөхөөр харилцан тохиролцсон. Үүнээс үндсэн зээл 10 сая төгрөгийг өгсөн. Харин 2,456,712 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Энэ төлбөрийг өнөөдрийн байдлаар өгөөгүй байгаа. Эхний шаардлагын тухайд энэ нэхэмжлэлийн шаардлага дэмжиж байна. Хоёр дахь гэрээний хувьд 36,115,000 төгрөгийг ******* ******* ******* компанид өгөөд 26.5 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Гэрээний хугацаа 7 сар байхаар харилцан тохиролцсон. Хүүг гэрээнд заасан хугацаагаар тооцож үзэхэд 5,662,284 төгрөг болж байгаа. Ингээд үндсэн зээл 36,615,000 төгрөгтэйгөө нэгтгэхээр 42,227,287 төгрөгийг нэхэмжлэгчид өгөхөөр байна. Ингээд хоёр гэрээний нийт нийлбэр нь 44,733,992 төгрөг байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Эхний 2023 ХО/05 дугаартай гэрээг хийх болсон шалтгаан нөхцөлийн талаар эхлээд дурдъя. Ц.******* гэдэг хүн эхлээд гэдэг компанид 10 сая төгрөгөөр хөрөнгө оруулалт хийсэн юм байна лээ. компани нь төлбөрөө төлж чадах боломжгүй болоод манай энэ өрийг хүлээгээд аваач ******* ******* ******* компанид хандсан. Үүнийг хүлээн зөвшөөрөөд компаниуд хоорондоо харилцан тохиролцоод туслах үүднээс Ц.*******ын тэр өрийг хүлээж авсан. Ингэхдээ 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн ХО/05 дугаартай гэрээг байгуулаад төлбөрийг нь төлье өө гээд өр шилжүүлж хүлээж авсан. Үүний дагуу төлбөрийг төлсөн гэж үзэж байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага дээр дурдсан 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 10 сая төгрөг төлсөн гэж байгаа. Үүнийг дансны хуулгаас харвал 11 дүгээр сарын 10-ны өдөр төлсөн байдаг юм байна лээ. Тэгэхдээ 10 сая төгрөг төлсөн дээр хүлээн зөвшөөрч байгаа учраас энэ дээр бид нар маргахгүй гэж үзэж байгаа. Хоёрдугаарт д зээлсэн 10 сая төгрөгийг үндсэндээ төлж байгаа. 2024 оны 7 дугаар сарын 5-ны өдөр мөн 2,609,000 төгрөгийн төлбөрийг шилжүүлсэн гэж байгаа. Үндсэндээ -аас авсан тэр өрийг хүүгийн хамт 2024 оны 7 дугаар сар, 11 дүгээр сард гээд хоёр удаагийн хүү гүйлгээгээр төлж дуусгасан. Түүнээс биш 10 сая төгрөгийг 7, 2-оор нь хуваасан төлөлт байхгүй. Он цагийн хувьд ч боломжгүй зүйл гэж харж байгаа. Хоёрдугаарт 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ХО/46 дугаартай хөрөнгө оруулалтын гэрээ гэж байгуулсан. Гэрээний үүрэг талуудад хэзээ үүсэх вэ? гэхээр гэрээний дагуу гэрээ байгуулагдаад гэрээний дагуу үүрэг хэрэгжсэн үеэс нөгөө талд үүрэг бас үүсэж эхэлнэ гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч талаас гаргаж өгч байгаа баримтууд 2022 онд шилжүүлсэн мөнгөн гүйлгээний баримтууд байж байгаа. Гэтэл 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ХО/45 дугаартай гэрээний дагуу шилжүүлэх 36 сая төгрөгийг талууд бэлэн бусаар шилжүүлэх ёстой гэж гэрээн дээрээ заасан байж байгаа. Энэ 36 сая төгрөг ******* ******* *******ийн дансанд гэрээний дагуу ороогүй. Тийм учраас гэрээтэй холбоотойгоор үүрэг хүлээлгээд байгаа эсэхийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Гэрээний дагуу шилжүүлээгүй, гэрээний заалт хэрэгжээгүй учраас гэрээний дагуу талуудад эрх зүйн харилцаа үүсээгүй. Харин 2022 онд шилжүүлсэн мөнгийг авснаа хүлээн зөвшөөрч байгаа гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
2022 онд 30 сая төгрөгийг ******* *******т шилжүүлснийг зөвшөөрч байгаа. Түүнээс 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан гэрээний дагуу манайд мөнгө шилжиж орж ирээгүй. Хавтаст хэрэгт баримтаар гаргаж өгсөн байгаа. гээд компанийн дансанд шилжүүлсэн. Үүний хувьцаа эзэмшигч нь Даваацэрэнгийн гэж байгаа. Яагаад өрийг шилжүүлж аваад байгаа юм бэ? гэхээр өмнөх мөнгөө төлж чадаагүй учраас " энэ мөнгөн дүнг би хүлээн зөвшөөрч байна" гэж тооцоогоо нэгтгээд энэ мөнгөн дүнг энэ хугацаанд дахиж өгнө өө гээд гэрээгээ хийчхээд байгаа. Тэгэхээр өмнөх гэрээний дагуу мөнгө шилжсэн. Үүний дагуу үүргийг хүлээж авсан гэдгийг хариуцагч хэлсэн байгаа. Тэгэхээр өр шилжсэнийг хүлээж авчхаад одоо аваагүй гэж тайлбар нь үндэслэлгүй. Хэдийгээр ******* *******ын дансанд шийдлийн дансанд ороод энэ хүнээс шилжүүлж авсан талаарх баримтыг хавтаст хэрэгт өгсөн байгаа. 6 сая яагаад үүсээд байгаа юм бэ гэхээр шийдлийн тооцооллыг өмнөх гэрээ нь мөн хүүтэй зээл байсан. Энэ тооцооллыг өөрийн ******* ******* компаниараа тооцоод 36 саяыг хүлээн зөвшөөрсөн. Энэ мөнгийг өгье өө энэ хугацаа тохироод графикаар төлье гэдэг ийм л хэлцэл хийсэн. Өөрөөр хэлбэл үүргийг шилжүүлж авсан. Үүнийхээ дагуу тооцоо нийлсэн. Тооцоо нийлснээ гэрээ дээрээ тусгаж дахиж гэрээ байгуулаад энэ асуудлыг шийдвэр баталгаажуулсан байгаа гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
Өр шилжүүлж авсан гэдэг дээр нь тайлбар хэлье. компанийн өрийг шилжүүлж байгаа. Энэ бол өөр компани. ******* *******ын д хамааралгүй компани. Үүнийг гэрээн дээрээ дурдчихсан байж байгаа. ******* ******* ******* нь компанийн 10 сая төгрөгийн өрийг шилжүүлж авсан болно гээд эхний гэрээн дээр дурдагдсан байгаа. Үүнтэй холбоотой өр шилжүүлэх асуудал яригдаж байгаа. Хоёр дахь гэрээний 36 саятай холбоотой нэхэмжлэлийн тухайд тайлбарлавал нэгдүгээрт нэхэмжлэгч өр шилжүүлж авсан гэж байгаа. гэдэг компанийн данс руу шилжсэн. Гэхдээ ******* ******* ******* дээр ирчихсэн тэр мөнгийг ******* ******* ******* нь төлье гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа гэсэн үг. Түүнээс биш өр шилжүүлж авсан юм байхгүй. Өр шилжүүлж авсан бол гэрээ хийх ёстой. Тооцоо нийлсэн гэж байна. Тооцоо нийлсэн зүйл байвал ямар тооцоо нийлсэн юм талуудын хүсэл зоригийг баталгаажуулсан тийм баримт байхгүй. Тэгэхээр энэ харилцаа бол гэдэг компани руу орсон мөнгийг ******* *******аас нэхсэн, үүрэг нь биелэгдээгүй гэрээний дагуу нэхэмжилж байгаа учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй. гэдэг хүн компанийн нэр дээр аваад ашиглачихсан учраас "энэ авсан мөнгө бол төлье" гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ ******* *******тай байгуулсан гэрээний дагуу хүлээн зөвшөөрөхгүй энэ гэрээ хэрэгжээгүй
2.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Х.*******д олгосон итгэмжлэл, 2023 орны 05 дугаар сарын 29-ний өдрийн ХО/05 дугаар Хөрөнгө оруулалтын гэрээ, хөрөнгө оруулалт, хүүний эргэн төлөлтийн хуваарь, 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ХО/46 дугаар Хөрөнгө оруулалтын гэрээ, хөрөнгө оруулалт, хүүний эргэн төлөлтийн хуваарь, Ц.*******ын банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Ц.*******ын Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ЗГ/030 дугаар зээлийн гэрээ, зээл, зээлийн хүүний эргэн төлөлтийн хуваарь зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
3. Хариуцагчаас нотлох баримтаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Ц.ад олгосон итгэмжлэл зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч ******* ******* ХХК-нд холбогдуулан гэрээний үүрэгт 45,866,452 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
1.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг ..хариуцагчтай 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр ХО/05 дугаар гэрээ байгуулсан. Мөн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ХО/46 дугаар гэрээ байгуулсан. Ингээд 5 дугаар сарын 29-ний гэрээгээр 10 сая төгрөгийг жилийн 24.5 хувийн хүүтэй байхаар харилцан тохиролцсон. Хүү тохиролцсон гэрээний заалтууд нь гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.2-т 12 сарын хугацаатай байна. Хүүд нь 2,456,712 төгрөг, үндсэн зээлтэйгээ нийт 12,456,712 төгрөгийг буцааж өгөхөөр харилцан тохиролцсон. Үүнээс үндсэн зээл 10 сая төгрөгийг өгсөн. Харин 2,456,712 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Энэ төлбөрийг өнөөдрийн байдлаар өгөөгүй байгаа. Эхний шаардлагын тухайд энэ нэхэмжлэлийн шаардлага дэмжиж байна. Хоёр дахь гэрээний хувьд 36,115,000 төгрөгийг ******* ******* ******* компанид өгөөд 26.5 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Гэрээний хугацаа 7 сар байхаар харилцан тохиролцсон. Хүүг гэрээнд заасан хугацаагаар тооцож үзэхэд 5,662,284 төгрөг болж байгаа. Ингээд үндсэн зээл 36,615,000 төгрөгтэйгөө нэгтгэхээр 42,227,287 төгрөгийг нэхэмжлэгчид өгөхөөр байна. Ингээд хоёр гэрээний нийт нийлбэр нь 44,733,992 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон.
1.2. Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ..Эхний 2023 ХО/05 дугаартай гэрээг хийх болсон шалтгаан нөхцөлийн талаар эхлээд дурдъя. Ц.******* гэдэг хүн эхлээд гэдэг компанид 10 сая төгрөгөөр хөрөнгө оруулалт хийсэн юм байна лээ. компани нь төлбөрөө төлж чадах боломжгүй болоод манай энэ өрийг хүлээгээд аваач ******* ******* ******* компанид хандсан. Үүнийг хүлээн зөвшөөрөөд компаниуд хоорондоо харилцан тохиролцоод туслах үүднээс Ц.*******ын тэр өрийг хүлээж авсан. Ингэхдээ 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн ХО/05 дугаартай гэрээг байгуулаад төлбөрийг нь төлье өө гээд өр шилжүүлж хүлээж авсан. Үүний дагуу төлбөрийг төлсөн гэж үзэж байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага дээр дурдсан 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 10 сая төгрөг төлсөн гэж байгаа. Үүнийг дансны хуулгаас харвал 11 дүгээр сарын 10-ны өдөр төлсөн байдаг юм байна лээ. Тэгэхдээ 10 сая төгрөг төлсөн дээр хүлээн зөвшөөрч байгаа учраас энэ дээр бид нар маргахгүй гэж үзэж байгаа. Хоёрдугаарт д зээлсэн 10 сая төгрөгийг үндсэндээ төлж байгаа. 2024 оны 7 дугаар сарын 5-ны өдөр мөн 2,609,000 төгрөгийн төлбөрийг шилжүүлсэн гэж байгаа. Үндсэндээ -аас авсан тэр өрийг хүүгийн хамт 2024 оны 7 дугаар сар, 11 дүгээр сард гээд хоёр удаагийн хүү гүйлгээгээр төлж дуусгасан. Түүнээс биш 10 сая төгрөгийг 7, 2-оор нь хуваасан төлөлт байхгүй. Он цагийн хувьд ч боломжгүй зүйл гэж харж байгаа. Хоёрдугаарт 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ХО/46 дугаартай хөрөнгө оруулалтын гэрээ гэж байгуулсан. Гэрээний үүрэг талуудад хэзээ үүсэх вэ? гэхээр гэрээний дагуу гэрээ байгуулагдаад гэрээний дагуу үүрэг хэрэгжсэн үеэс нөгөө талд үүрэг бас үүсэж эхэлнэ гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч талаас гаргаж өгч байгаа баримтууд 2022 онд шилжүүлсэн мөнгөн гүйлгээний баримтууд байж байгаа. Гэтэл 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ХО/45 дугаартай гэрээний дагуу шилжүүлэх 36 сая төгрөгийг талууд бэлэн бусаар шилжүүлэх ёстой гэж гэрээн дээрээ заасан байж байгаа. Энэ 36 сая төгрөг ******* ******* *******ийн дансанд гэрээний дагуу ороогүй. Тийм учраас гэрээтэй холбоотойгоор үүрэг хүлээлгээд байгаа эсэхийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Гэрээний дагуу шилжүүлээгүй, гэрээний заалт хэрэгжээгүй учраас гэрээний дагуу талуудад эрх зүйн харилцаа үүсээгүй. Харин 2022 онд шилжүүлсэн мөнгийг авснаа хүлээн зөвшөөрч байгаа гэж маргасан.
1.3. Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч ******* ******* ******* ХХК нарын хооронд 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн ХО/05 дугаар Хөрөнгө оруулалтын гэрээ, 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ХО/46 дугаар Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан тус гэрээгээр тогтоогдож байна. /х.х-ийн 6-15 дахь талд/
Хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ХХК-ийн өрийг шилжүүлэн авсан. ХХК-тай байгуулсан гэрээний дагуу 2022 онд шилжүүлсэн авсан 30,000,000 төгрөгийг авсан талаар маргахгүй. Харин 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн ХО/05 дугаартай Хөрөнгө оруулалтын гэрээ, 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ХО/46 дугаартай Хөрөнгө оруулалтын гэрээний заалт хэрэгжээгүй учраас гэрээний дагуу талуудад эрх зүйн харилцаа үүсээгүй гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй.
Талуудын хооронд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний 3.1.2-т Хөрөнгө оруулалт, хүүний эргэн төлөлтийн хуваарийн дагуу эргэн төлөхөө илэрхийлэн талууд гарын үсэг зурсан байна.
Иймд хариуцагч ******* ******* ******* ХХК-иас 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн ХО/05 дугаар Хөрөнгө оруулалтын гэрээний үүрэгт 2,456,712 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ХО/46 дугаар Хөрөнгө оруулалтын гэрээ нийт 43,409,740 төгрөг, нийт 45,866,452 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэстэй.
3. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хуваарилсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ******* ХХК-иас 45,866,452 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.*******д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 387,283 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 387,283 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.*******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР