2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 192/ШШ2025/05015

 

 

 

 

 

 

 

     2025             06              10                                            192/ШШ2025/05015

 

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            *******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* би,

Нэхэмжлэгч: *****/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *****-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 20,467,446.2 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, мөн сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад       

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “******* *******” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* нь ******* *******тай 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 3Г/3635198654 тоот зээлийн гэрээ байгуулан 24,000,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 21 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул зээлийн гэрээний 3.3.4 дэх заалтыг үндэслэн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлан *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөрт 18,627,048.96 төгрөг, үндсэн хүүнд 1,799,147.06 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 41,250.18 төгрөг нийт 20,467,446.2  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Зохигч талууд эвлэрлийн гэрээндээ: “******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 20,467,446.20 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 3,400,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 3,400,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 3,400,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 3,400,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 3,400,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 3,467,446.20 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.  

Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “******* *******” ХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,467,446.2 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 3,400,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 3,400,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 3,400,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 3,400,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 3,400,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 3,467,446.20 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигч талууд эвлэрлээ бичгээр илэрхийлэн гэрээ байгуулан түүнд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 26,3 дахь хэсгүүдэд зааснаар зохигч талууд эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. 

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 20,467,446.2 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 3,400,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 3,400,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 3,400,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 3,400,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 3,400,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 3,467,446.20 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч *******ас 130,143.5 төгрөгийг, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 260,287 төгрөгөөс 130,143.5 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулан “******* *******” ХК-ид тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч ******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

      ШҮҮГЧ                                      ****