2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 191/ШШ2025/03847

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 05 191/ШШ2025/03847

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: тоотод оршин суух Шовогт Тын Т /РД: ****/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  тоотод оршин суух Х овогт Сийн О /РД: ***/-т холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2022.11.11-ний өдрийн Авто зогсоол худалдан авах гэрээнээс татгалзаж, 21,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Н

Хариуцагч С.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маргад-Эрдэнэ нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Т миний бие өөрийн оршин суудаг 71а байрны доод талын автомашины 20 дугаартай зогсоолыг иргэн С.Оээс 2021 оны 11 дүгээр сараас 2022 оны 2 дугаар сар хүртэл 3 сарын хугацаатай түрээслэсэн юм. 

2022 оны 11 дүгээр сарын эхээр түрээслүүлэгч С.О над руу утастаад "Миний дүү энэ машины зогсоолыг худалдаж аваач, тэгэх үү? Хоёр хүүхэд маань Австрали явах болоод сургалтын төлбөрийн мөнгө хэрэгтэй байна. Эгч нь 22,0 сая төгрөгөөр зарах гэсэн юм" гэж санал тавьсан юм. Би хямдруулах хүсэлт тавьсаны дагуу надад 21,0 сая төгрөгөөр худалдсан юм. 

Автозогсоолын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарах эсэх талаар асуухад С.О "Удахгүй 2022 оны 12 дугаар сард үл хөдлөх нь гарах юм билээ. Санаа зоволтгүй. Би төлбөрийг нь төлчихсөн юм. Үл хөдлөхийн гэрчилгээ эхлээд миний нэр дээр гарна. Тэгээд би чам руу шилжүүлж өгнө гэж хэлсэн. 

Би С.Оийн хэлсэнд итгээд, бид хоёр 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр "Автозогсоол худалдан авах гэрээ" байгуулсан юм. Гэрээнд заагдсан автозогсоолын үнэ болох төлбөрийг Голомт банкин дах өөрийн 1205127273 дугаартай данснаас С.Оийн ХААН банкин дах *** дугаартай данс руу 5 хувааж шилжүүлсэн юм. 

Ингээд би уг үл хөдлөх эд хөрөнгийг С.Оээс өөрийн нэр дээр шилжүүлэхийг хүлээгээд бараг хоёр жил болсон боловч шилжсэнгүй. Харин ч бүр хоёр шатны шүүхээр энэхүү хөрөнгө нь Голомт банкны барьцаанд байсан болж таараад, шүүхийн шийдвэрийн дагуу зээлийн төлбөрт худалдагдах нөхцөл байдал үүссэнийг саяхан мэдлээ. 

Энэхүү манай байрны доор байрлах С.Оийн 20 дугаартай зогсоол нь гуравдагч этгээдийн шаардах эрхэд хамаарах хөрөнгө байсныг мэдээгүй бөгөөд өнөөг хүртэл миний нэр дээр шилжиж ирээгүй байгаагаас үзэхэд С.О надад эрхийн зөрчилтэй хөрөнгө худалдсан болох нь тогтоогдож байна. 

Иймд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт" Нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг хийхэд нотариат буюу хуульд заасан бусад этгээдээр гэрчлүүлнэ гэснийг, 56.1.Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна: 

56.1.8.хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл;" гэснийг, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт "Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно" гэснийг тус тус үндэслэн С.О бид хоёр 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан Автозогсоол худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл байхыг тогтоож, миний түүнд шилжүүлж өгсөн 21,000,000 /хорин нэгэн сая/ төгрөгийг С.Оээс гаргуулж өгнө үү. гэв.

 

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үл хөдлөх эд хөрөнгийн хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасны дагуу тухайн маргаан бүхий объект гараашийг шилжүүлж өгөх нь худалдагчийн үүрэг. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд болон хариуцагчийн шүүх хуралдаанд гаргаж буй тайлбараар хариуцагчийн өмчлөлд объект бүртгэлгүй байна. Бүртгэл ямар нэгэн байдлаар ирсэн ч гэсэн шилжүүлж өгөхгүй гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж байна. Энэ бол худалдах худалдан авах гэрээний дагуу эрхийн доголдолтой граж байна. Дээрээс нь үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой худалдах худалдан авах гэрээг зөвхөн бичгээр хийдэг бөгөөд давхар нотариатаар баталгаажуулах шаардлагатай байдаг. Энэ нь талуудын хувьд хэрэгжээгүй, өмчлөлийн зүйлийг шилжүүлэх үүргийг өнөөдрийг хүртэл биелүүлээгүй, өөр дээрээ ч өмчлөлд авсан баримт байхгүй байна. Мөн хариуцагч гараашийг ашиглуулсны төлбөрийг үнийн дүнгээс хасаж тооцуулмаар байна гэж хэлж байна, өөрийнх нь өмчлөлд байгаа нь ч өнөөдрийг хүртэл тогтоогдоогүй байна. Дээрээс нь гражийн түрээсийн хугацаа гэж тайлбарлаж байна, өнөөдөр 21 онд шилжсэн 21 сая төгрөг Монгол банкны жинхэлсэн дундаж хүүгээр хэчнээн төгрөг болох вэ? Нэхэмжлэгчийн хувьд мөнгөө өгснөөс гадна өнөөдрийг хүртэл өмчлөх эрхээ авч чадаагүй ийм байдалтай байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. гэв.

 

3. Хариуцагчийн нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 9,10-р сарын яг хэдний өдөр гэдгийг сайн санахгүй байна, Т.Тын зав Б ахтай байрны доорхи шүдний эмнэлэгт тааралдсан тэгтэл гражаа гүрээслүүлэхүү гэхэд нь хүнд түрээсэлж байгаа, за яахав танай хүүхэд бол би түрээсээ цуцлаад танай хүүхдэд гражаа түрээслүүлье гэсний дагуу түрээсэлсэн. 

2022 оны 5 сард Т.Тын нөхөр гэх хүн залгаж граж зарах уу бэлэн тоолно, өгийш тээ гэж ярисан, одоохондоо зарах бодолгүй байна гэдэг хариулт өгсөн. Түүний дараа Т.Тын аав Б ах залгаж / манай гэр бүлүүд шар хаданд ойрхон амьдардаг, манай нөхөр Т.Тын ээж нар УСУГазар нэг байгууллагад ажилладаг олон жилийн өмнөөс бие биенээ мэддэг байсан/ миний дүү гражаа манай хүүхдүүдэд зарчих, энүүгээр зарагдаж байгаа үнээс, жоохон буулгаад өгчих гэдэг санал тависан, би зарахгүй зарах бол хэлье гэж хэлсэн. 

Т.Т нь миний 20 номерын авто зогсоолыг түрээслэж байсан тул авто зогсоол авах хэвээрээ юу тэгвэл би зарна гэж хэлсэн. Үнэ 23 сая гэж хэлсэн маргааш хариу өгье гээд утасаа салгасан, нөгөөдөр нь Т залгаад 21 саяд өгвөл авна гэж хэлсэн. Авто зогсоолын гэрчилгээ гараагүй, УСУГазар нэгдсэн журмаар 35 авто зогсоолын гэрчилгээ гаргаж өгнө гэдгийг надаар хэлүүлтгүй Т сайн мэдэж байсан. Бид ам хэлцэлээ күчин төгөлдөр болгох гэж нотариатаар гэрээ хийж батлуулах гэж очсон боловч нотариат (л хөдлөхийн гэрчилгээ гараагүй тул батлахгүй гэж хэлсэн. Авах хүн нь зөвшөөрч байгаа Бол бичгээр худалдан авах гэрээ хийгээд, гэрчилгээ гарахаар нь нэрийг шилжүүлж өгч Болно гэсний дагуу бид бичгээр гэрээ хийсэн. Энэхүү 20 номерийн авто зогсоолыг би 2016 ны сарын өдөр УСУГазраас худалдан авсан болно. / Мөнгө шилжүүлсэн баримт болон ооцоо нийлсэн актыг хавсаргав./ Голомт банкны барьцаанд байгаа тухай би мэдэхгүй. УСУГазар авто зогсоол авсан 35 хүний нэртэй албан бичгийг Гэрэгэ компаниас авчихсан гэж УСУГазрын хяналтын инженер Сүрэн гэдэг хүн хэлсэн. Авто зогсоол авсан зарим күмүүс төлбөрийн үлдэгдэлтэй байгаа тул төлбөр дууссаны дараа үл хөдлөх хөрөнгийн азар өгч авто зогсоолын гэрчилгээнүүд олгоно гэж хэлсэн. 

Т нь 2024 оны 8 сард надруу утасдаж энэ тухай хэлэхэд би мэдэхгүй ээ, би кудалдаж авсан авто зогсоолоо зарсан, үл хөдлөхийн гэрчилгээ гараагүй гэдгийг чи мэдэж Байсан гэдэг тайлбарыг өгсөн боловч Т нь хэл амаар доромжилж, луйварчин, алилагч гэх мэт ёс бус үг хэллэг хэлж, удаа дараа өөр өөр дугаараас залгаж учир байдлыг :элэлцэх биш дарамталж мөнгө нэхсэн тиймээс би түүнтэй дахин холбогдоогүй. 

Т. Т нь шүүхэд гаргасан нэхэмжлэхдээ ингэж дурьдсан байна. 42 дугаар үйлийн 42.4 дэхь хэсэг, 56.1 дэхь хэсэг, 56.1.8 дугаар заалт, 110 дугаар зүйлийн 110.1 [эхь заалтуудыг үндэслэл болгон нэхэмжлэх гаргасан байна. Эдгээр заалтууд нь бидний худалдан авах гэрээнд ямар ч хамааралгүй, үндэслэлгүй заалтууд гэж үзэж байна. Учир на би Голомт банкны барьцаанд байгааг мэдээгүй, яагаад барьцаанд байгааг ч ойлгохгүй байна, үл хөдлөхийн гэрчилгээ байхгүй, гараагүй байгаа гэдгийг худалдан авагч Т.Т мэдэж байсан, зөвшөөрч гэрээ хийж худалдан авсан. Бид ямар нэг шахалт дарамтаар гэрээ хийгээгүй, харилцан тохиролцож гэрээ хийж худалдаж худалдан авсан. 

Надаас гадна олон хүн авто зогсоолуудаа зарна гэж зар тавьж зарж байсан, энэ байр УСУГазрын ажилчдын байр, тиймээс байрны оршин суугчид бүгд авто зогсоолын гэрчилгээ гараагүй, УСУГазраас өгнө гэдгийг мэдэж байсан. Т.Т нь өөрөө энэ байранд амьдарч байгаа, хэрэвээ энэ авто зогсоол барьцаанд байсан хураагдах гэж байгаа гэдгийг мэдэх эхний хүмүүс бол оршин суугчид, учир нь энэ байранд УСУГазар ажилладаг, албан хаагч, ажилчид бүгд амьдардаг. 

Яагаад ийм нөхцөл байдал үүссэн, шалтгаан нь юу вэ, гэдэг мэдээллийг хамгийн түрүүнд мэдэх ёстой хүмүүс. Намайг авто зогсоол зарахад нэг ч ийм асуудал байгаагүй, шалгах эрх нь Т.Тд байсан, үл хөдлөхийн гэрчилгээ байхгүйг мэдсээр байж авсан. 

Би бусдын эд хөрөнгө болон эрхийн зөрчилтэй эд хөрөнгө зараагүй, Т.Т нь намайг энэ бүгдийг мэдэж байсан мэт гомдол гаргаж, худал нэхэмжлэл шүүхэд гаргаж, хэл амаар доромжилж, залилан мэхлэгч мэт ойлгуулж байгааг ойлгохгүй, бас гомдолтой байна. Иймээс би энэүү нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэдэгээ мэдэгдэж байна. гэв.

 

4. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:

 

4.1 Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, Авто зогсоол худалдан авах гэрээ /хх-4/, Т.Тын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн дансны хуулга /хх-5/, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Т.Таас Ц.Дд олгосон 2089 дугаартай Итгэмжлэл /хх-18/, нэхэмжлэлийн тодруулсан шаардлага /хх-50/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-49/, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 001/ХТ2024/00326 дугаар тогтоол /хх-51-76/,

 

4.2 Хариуцагчаас нотлох баримтаар: Хариу тайлбар /хх-15-17/, гаражийн тооцоо /хх-25/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

 

4.3 Шүүхээс: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгийн гаргасан нотлох баримт бүрдүүлэх тухай хүсэлтийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШЗ2024/28123 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн бөгөөд, тус шүүгчийн захирамжийн дагуу,

Улсыг бүртгэлийн ерөнхий газраас 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 5/16202 тоот албан бичиг /хх-39/,

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т.Таас хариуцагч С.От холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж 21,000,000.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийг хувийг гардуулж, талуудад хуульд заасан эрх, үүргийг танилцуулж, тайлбарласан байна.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Шүүх, хуралдаанаар хэлэлцүүлсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:

 

Эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, хариуцагчаас худалдах, худалдан авах гэрээний үнэд шилжүүлсэн 21,000,000.00 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан./х.х-ийн 1 дүгээр тал/

 

2.1 Хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлаа дараах үндэслэлээр тайлбарласан.Үүнд:

 

Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ анхнаасаа гараагүй байсан болохыг талууд мэдэж байсан, би гэрчилгээтэй мэтээр худалдаагүй, гэрчилгээг гаргах үүрэг хүлээгээгүй ба УСУГазарт нэгдсэн журмаар гэрчилгээ гаргах үүрэгтэй гэж маргаж байна./х.х-ийн 15 дугаар тал/

 

3. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн үйл баримт, эрх зүйн дүгнэлтийг дараах байдлаар хийлээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Т.Т нь 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хот, ...... тоот авто зогсоолыг 21,000,000.00 төгрөгөөр худалдан авахаар хариуцагч С.Отэй харилцан тохиролцсон байна./х.х-ийн 4 дүгээр тал/

 

Улмаар нэхэмжлэгч Т.Т нь 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хариуцагч С.Оийн Хаан банк ХК-ийн ****тоот харилцах дансанд 21,000,000.00 төгрөг төлж, Улаанбаатар хот, ...... тоот авто зогсоолыг өөрийн эзэмшилдээ шилжүүлэн авсан байна./х.х-ийн 5 дугаар тал/

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Тайлбарлавал, худалдагч нь эрхийн болон биет байдлын доголдолгүй гэрээний зүйлийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн, худалдан авагч нь үнийг тохирсон хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2-т Дараахь тохиолдолд эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзнэ гээд 111.2.2-т өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд тухайн эд хөрөнгө байгаа бол өмчлөх эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулснаар гэж тус тус зааснаар худалдан авагчид гэрээний зүйлийн өмчлөх эрх шилжсэн гэж үзнэ.

 

Иймд, талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, гэрээний үндсэн дээр иргэний эрх зүйн харилцаа үүссэн байна.

 

4. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж зааснаар худалдагч биет байдлын болон аливаа эрхийн доголдолгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээдэг.

 

Тодруулбал, худалдах, худалдан авах гэрээний зүйлд гурвагдагч этгээд гомдлын шаардлага гаргахааргүй, мөн худалдан авагчийн өмчлөлд шилжэх нөхцөлөөр байгуулсан талуудын гол нөхцөл биелэх боломжтой бол эрхийн доголдолгүй гэж ойлгоно.

 

Зохигчид Улаанбаатар хот, ****** байрыг байнгын ашиглалтад хүлээн аваагүй, 20 тоот авто зогсоолын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гараагүй үйл баримттай талууд маргаагүй ба өмчлөх эрхийг 1 жилийн хугацаанд бүртгүүлэх үүргээ хариуцагч зохих ёсоор гүйцэтгээгүй, мөн уг зогсоол нь Голомт банк ХК-ийн барьцаанд хураагдсан гэж маргаж байна.

 

Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн 2024 оны 12 дугаар 19-ний өдрийн 5/16202 тоот албан бичгээр маргаан бүхий Улаанбаатар хот, ****** байрны 20 тоот авто зогсоол нь ***** дугаарт 90 хувийн гүйцэтгэлээр барилгын нийт хэмжээгээр бүртгэгдсэн ба өнөөдрийн байдлаар салгаж бүртгэгдээгүй ажээ./х.х-ийн 39 дүгээр тал/

 

Хариуцагч С.О нь нийт 12,300,000.00 төгрөгөөр маргаан бүхий авто зогсоолыг захиалж, төлбөрийг 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 6,210,000.00 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 6,090,000.00 төгрөгийг тус тус төлсөн болох УСУГ-ын санхүүгийн баримтаар тогтоогдож байна./х.х-ийн 25 дугаар тал/

 

Улсын дээд шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 001/ХТ2024/00326 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Голомт ХК-д 2,885,145,297.00 төгрөгийг гаргуулж, зээлийн барьцаанд Улаанбаатар хот, ****** байрны 29 ширхэг авто зогсоолоор хангуулахаар шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч гэрээний үүрэгт нэгэнт биелэгдэх боломжгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойсон./х.х-ийн 51-76 дугаар тал/

 

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ гэж, мөн 251.2-т Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ гэж тус тус заажээ.

 

Тайлбарлавал, худалдах, худалдан авах гэрээний талууд гэрээндээ худалдаж байгаа зүйлийн чанарын талаар тухайлан тохиролцсон бол уг тохиролцоогоор, хэрэв тохиролцоогүй тохиолдолд гэрээнд заасан зориулалтаар нь ашиглах боломжтой бол доголдолгүй гэж ойлгох ба хэрэв гэрээний зүйл доголдолтой бол худалдан авагч нь дээр дурдсан хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч буюу худалдан авагч тал доголдолтой холбогдуулан гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй байдаг.

 

Энэ тохиолдолд дээр дурдсан хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу талууд гэрээнээс татгалзсанаар гэрээг байгуулахын өмнөх нөхцөл байдал сэргээгдэх зарчимтай бөгөөд харилцан өгсөн, авсан зүйлээ буцаах эрх зүйн үр дагаврыг үүсгэдэг.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.3-д Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана. гэж тус тус заажээ.

 

Тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч нь гэрээг шилжүүлсэн, шилжих боломжтой хөрөнгө гэх тайлбараа баримтаар нотлох ёстой боловч энэ талаар үндэслэл бүхий тайлбар өгөөгүй, түүнтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй.

 

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас 21,000,000.00 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262,950.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70,200.00 төгрөгийг улсын төсвөөс, 262,950.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 , 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т заасныг үндэслэн хариуцагч С.Оээс 21,000,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Тд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262,950.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70,200.00 төгрөгийг улсын төсвөөс, 262,950.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА