2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 191/ШШ2025/03706

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******** тоот хаягт байрлах, ******* ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ********* тоот хаягт оршин суух, ******* овогт *******ийн ******* /рд:*******/-д

 

Зээлийн гэрээний үүрэгт 80,449,600 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргиийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хариуцагч ******* овогтой ******* нь 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр өөрийн худалдан авсан Улсын дугаар **************, хар өнгийн Mercendes Benz Viano маркийн автомашин барьцаалан зээл авах талаар хүсэлт гаргасан.

Манай байгууллага хүсэлтийг хүлээн аван 2.8%-н хүүтэй, 24 сарын хугацаатай, зээлийг сар бүр тэнцүү төлөх нөхцөлтэйгээр зээлийн гэрээ ЗГ777/24, үүргийн гүйцэтгэпийг хашуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ ФГ777/24 тоот гэрээг тус тус байгуулж 63,000,000 төгрөгийн зээлийг олгосон.

Хариуцагч Л.******* нь зээл авсанаас хойш 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх зээлийн хүүг төлсөн ба 2024 оны 06 сарын 18-ны өдрөөс хойш эргэн төлөлт огт хийгдээгүй ба бид удаа дараа зээл төлөхийг шаардахад удахгүй төлнө гэсэн хариулт өгдөг байсан. Манай байгууллагын зүгээс зээлдэгч нартаа итгэл хүлээлгэн, мөн өнөөгийн зах зээл, эдийн засгийн хүндрэлтэй байгаа нөхцөл байдлаас хамааран нөхцөл байдлыг харгалзан үзэж зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг удахгүй төлж барагдуулна гэсэн итгэл найдвараар өндөр хүлээлттэй байж зээлдэгч нарт зээл, зээлийн хүү төлж барагдуулах талаар удаа дараа сануулсан. Бид асуудлыг эвийн журмаар шийдвэрлэхийг зорьсон боловч хариуцагчийн зүгээс энэхүү гэрээний дагуу төлөх ёстой зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй, маш олон хоногийн хугацаа өнгөрөөд байгаа тул зээлийн гэрээний 4.1-д заасны дагуу тус гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгон цуцалж, цаашид хугацаа өгч хүлээх шаардлагагүй гэж үзэж байна.

Хариуцагчаас нэхэмжилж буй төлбөрийн задаргааг хүснэгтээр харуулбал:

1.    3Г777/24 тоот зээлийн төлбөрийн задаргаа:

 

Огноо

Хоног

Үндсэн

зээлийн

үлдэгдэл

Зээлийн хүү /1өдрийн 58,800т/

Нэмэгдүүлсэн

хүү

/Төлөгдөөгүй үнийн дүн 18,860,142т/ /1өдрийн нэмэгдүүлсэн хүү 3,520т/

Нийт төлөх дүн

1

2024/06/18-

202.5/03/24

280

хоног

63,000,000т

16,464,000т

985,600т

80,449,600 т

 

нийт

 

 

 

 

80,449,600т

 


Иймд манай байгууллага нь өнөөдрийг хүртэл буюу 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөр зээлийн гэрээний хугацааг дуусгавар болгон хариуцагч Л.*******гаас 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар нэхэмжилж буй үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нийт 80,449,600? (Наян сая дөрвөн зуун дөчин есөн мянга

зургаан зуун) төтрөгийг төлүүлэхээр шаардаж байна.

Нэхэмжлэлийн дараах шаардлагуудыг гаргаж байна:

1.       2025 оны 03 сарын 24 өдөр хүртэл үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 80,449,600? төгрөгийн зээлийн төлбөрийг гаргуулах

2.       Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ний дагуу барьцаа хөрөнгө болох улсын дугаар **************, хар өнгийн Mercendes Benz Viano маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие ******* овогтой ******* 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ******* ХХК-аас 63,000,000 төгрөг, ************** хар өнгийн Mercendes Benz Viano маркийн авто машин барьцаалсан болно.

******* ХХК-ийн нэхэмжлэж буй 80,449,600 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гэхэд буцаан төлөх хугацаандаа төлж барагдуулаагүй тохиолдолд ************** улсын дугаартай Mercendes Benz Viano маркийн машинаар үүргийн гүйцэтгэл хангуулахад татгалзах зүйл байхгүй.

 

Иймд хэргйг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Л.*******д холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 80,449,600 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргиийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ХХК-ийн, зээлийн гэрээний үүрэгт 80,449,600 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргиийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.******* нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг 80,449,600 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулах, хэрвээ заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд ************** улсын дугаартай, ******* арлын дугаартай, Mercendes Benz Viano маркийн автомашинаар машинаар үүргийн гүйцэтгэл хангуулахыг нэхэмжлэгч зөвшөөрч, зохигч эвлэрч байна.

 

Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, 80,449,600 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 630,400 төгрөгийн тал хувь болох 315,200 төгрөгийг хариуцагч Л.*******гаас, тал хувь болох 315,200 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 630,400 төгрөгөөс үлдэх 315,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 80,449,600 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргиийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг 80,449,600 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгчид төлөх,

тохиролцсон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Mercendes Benz Viano маркийн, ******* арлын дугаартай, ************** улсын дугаартай суудлын автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Л.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 315,200 төгрөг, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 315,200 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Нми ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 630,400 төгрөгөөс үлдэх 315,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Л.******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 


 

 

ШҮҮГЧ                                         Б.ЦОЛМОНГЭРЭЛ