| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2024/09612/И |
| Дугаар | 191/ШШ2025/02780 |
| Огноо | 2025-04-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 191/ШШ2025/02780
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл би,
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймаг, ******* гудамж, ******* ХК-ийн Говь-Алтай салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:*******/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 30,699,818.26 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК-ийн Говь-Алтай салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Иргэн *******гийн ******* нь 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр *******тай MN400034241807853172 тоот дугаартай Цалингийн цахим зээлийн гэрээ"-г байгуулан 30,000,000 төгрөгийг жилийн 18.0 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай цалингийн зээл авсан.
Зээлийн гэрээний 2.1.2 заалтын дагуу 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр зээлдэгч *******гийн *******ын *******ан дахь ******* тоот дансанд 30,000,000.00 төгрөгийг бэлэн бусаар шилжүүлснээр зээлийг бодитойгоор бүрэн олгосон.
Хариуцагч нь MN400034241807853172 тоот дугаартай Барьцаат зээлийн гэрээ"-ний 3.2.1, 3.2.2, 3.2.3, 3.2.4, 3.2.7. 3.2.8 дахь заалтуудыг зөрчсөн нөхцөл байдал үүссэн, зээлдэгч энэхүү гэрээний хавсралт 1 -т заасан "Зээл буцаан төлөх хуваарь"-ийг удаа дараа зөрчиж. нэхэмжилсэн өдрийн байдпаар 106 хоногийн зээл. зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөөгүй өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ үл биелүүлж, нэхэмжлэгч ******* ХК-д хохирол учруулж байна. Зээлээ төлөх талаар удаа дараа утсаар холбогдож сануулж ярьж байсан.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай худдийн 26 дугаар зүйлийн 26,2, талуудын хооронд байгуулсан MN400034241807853172 тоот дугаартай Цалингийн цахим зээлийн гэрээ-г үндэслэн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар дараах зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг хариуцагч талаас нэхэмжилж байна. Үүнд:
Үндсэн зээл: 28,995,750.23 төгрөг,
Хүү: 1,698,406.93 төгрөг,
Нэмэгдүүлсэн хүү: 5,661.10 төгрөг,
Нийт 30,699,818.26 төгрөг
Улсын тэмдэгтийн хураамжинд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дансанд нэхэмжлэлийн шаардлага болох 30,699,818.26 төгрөгөөс тооцож 311,449 төгрөг болно гэжээ.
Хариуцагч У.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
*******ны Говь-Алтай салбарын нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 30,699,818.26 төгрөгийг төлж барагдуулахыг миний бие хүлээн зөвшөөрч байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч У.*******ад холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 30,699,818.26 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ХК-ийн, зээлийн гэрээний үүрэгт 30,699,818.26 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч У.******* бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.
Хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, 30,699,818.26 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 311,449 төгрөгийн тал хувь болох 155,724.5 төгрөгийг хариуцагч У.*******аас, тал хувь болох 155,724.5 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 311,449 төгрөгөөс үлдэх 155,724.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ХК-ийн, зээлийн гэрээний үүрэгт 30,699,818.26 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч У.******* бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч У.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 155,724.5 төгрөг, улсын төсвийн орлогоос 155,724.5 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 311,449 төгрөгөөс үлдэх 155,724.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Шүүгчийн захирамжийг хариуцагч У.******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ