2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 191/ШШ2025/04991

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа би,

Нэхэмжлэгч: ... хаягт байрлах, “ХХБ” ХК /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... тоот Б...-ын Д... /РД:.../-д  холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 20,334,243.50 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “ХХБ” ХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:” Зээлдэгч Б.Д... нь банктай 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр №0222/000306/2024 тоот “Цалингийн зээлийн гэрээ”, №0222/000306/2024 тоот “Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ” байгуулан, 20,500,000 төгрөгийг, сарын 1,68 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн сургалтын төлбөрт ашиглах зориулалтаар зээл авсан.Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид удаа дараа мэдэгдэж, 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 6/322 тоот албан бичгээр Мэдэгдэл хүргүүлж үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ сайн дураар өнөөдрийг хүртэл биелүүлээгүй банкийг хохироож байгаа тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг банкны зүгээс нэг талын санаачлагаар хугацаанаас нь өмнө цуцалж дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Зээлдэгчтэй байгуулсан гэрээний үүрэгт 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар үндсэн зээл 18,460,410.99 төгрөг, хүү  1,819,432.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 44,399.97 төгрөг, шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал 10,000 төгрөг байна. Иймд Б.Д...-с Зээлийн гэрээний үүрэгт нийт 20,334,243.50 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

2.Зохигчдын хооронд байгуулсан “Эвлэрлийн гэрээ”-нд: 

Хариуцагч Б.Д... нь 20,334,243.50 төгрөгийг 2025 оны 7 дугаар сарь- 25-ны өдөр 167,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 167,243.50 төгрөг, 2025 оны 9 дүгээр сараас эхлэн 2026 оны 4 дүгээр сарыг дуустал хугацаанд сар бүр 2,500,000 төгрөгийг сар бүрийн 25-ны өдөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “ХХБ” ХК нь хариуцагч Б.Д...-д холбогдуулан, Зээлийн гэрээний үүрэгт нийт 20,334,243.50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Д... нь 20,334,243.50 төгрөгийг 2025 оны 7 дугаар сарь- 25-ны өдөр 167,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 167,243.50 төгрөг, 2025 оны 9 дүгээр сараас эхлэн 2026 оны 4 дүгээр сарыг дуустал хугацаанд сар бүр 2,500,000 төгрөгийг сар бүрийн 25-ны өдөр тус тус төлж барагдуулахаар зохигчид хоорондоо эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

Зохигч талуудын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259,621 төгрөгийн 129,810.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас 129,810.5 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 129,810.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.6., 75. дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.“ХХБ” ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Д...-д  холбогдох, Зээлийн гэрээний үүрэгт 20,334,243.50 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийн хариуцагч Б.Д... нь 20,334,243.50 төгрөгийг 2025 оны 7 дугаар сарь- 25-ны өдөр 167,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 167,243.50 төгрөг, 2025 оны 9 дүгээр сараас эхлэн 2026 оны 4 дүгээр сарыг дуустал хугацаанд сар бүр 2,500,000 төгрөгийг сар бүрийн 25-ны өдөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр төлсөн 259,621 төгрөгийн 129,810.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас 129,810.5 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 129,810.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                   З.БАЯРМАА