Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 103/ШШ2025/00480

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 103/ШШ2025/00480

Улаанбаатар

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 0 дүгээр хороо, Хэрлэнгийн 0 дугаар гудамжны 0 тоотод оршин суух ******* овогт ******* ******* /РД:........../-ийн

 

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.******* би халамжийн тэтгэмж авдаг. Өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолговол халамжийн тэтгэмжээс арай илүү мөнгө авах учир тэтгэвэр тогтоолгох зорилготой. Миний ажиллаж байсан байдлыг нотлох холбогдох тушаал дутуу, хөдөлмөрийн дэвтэр бичүүлж авч чадаагүй тул ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн. Д.******* би 1979 оны 06 сарын 20-ны өдрөөс 1982 оны 08 сарын 19-нд хугацаат цэргийн алба хаасан. Цэргээс ирээд 1982 оны 09 сарын 01-ний өдрөөс 1986 оны 01 сарын 25-ны өдрийг хүртэл Барилга, материалын яамны харъяа ******* ******* трестед мужаанаар ажилласан. Дараа нь ******* ******* т 1986 оны 08 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл барилгын өрлөгчинөөр, 1989 оны 12 сарын 30-ны өдрөөс Багануурын районы Барилга буюу Багануур дүүргийн Барилга үйлдвэрлэлийн нэгдэлд шилжин ирж тэндээ 1994 оны 12 дугаар сар хүртэл буюу байгууллагаа татан буугдтал барилгын өрлөгчин ажлаа хийж байсан. Иймд Д.******* намайг 1982 оны 09 сарын 01-ний өдрөөс 1986 оны 01 сарын 25-ны өдрийг хүртэл Барилга, барилгын материалын яамны харъяа ******* ******* трестед мужаанаар, ******* ******* налайх т 1986 оны 08 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл барилгын өрлөгчинөөр, 1989 оны 12 сарын 30-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сар хүртэл Багануурын районы Барилга буюу Багануур дүүргийн Барилга үйлдвэрлэлийн нэгдэлд барилгын өрлөгчинөөр ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 05 сарын 29-ний өдрийн 08/1974 дугаартай хугацаат цэргийн алба хаасны лавлагаа, Үндэсний төв архивын 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 459 дугаартай тодорхойлолт, ББМҮЯ-ны харъяа ******* ******* даргын 1984 оны 09 сарын 11-ний өдрийн мэргэжлийн зэрэг олгох тухай 496 дугаар тушаал, хавсралтын хамт, ББМҮЯ-ны харъяа ******* ******* даргын 1986 оны 01 сарын 25-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай 27 дугаар тушаал, 1986 оны 07 сарын 25-ны өдрийн цалингийн хуваарилалт, 1985 оны 52 дугаартай Д.*******ийн цалингийн тооцооны бүртгэл, ББМҮЯ-ны харъяа ******* ******* харъяа карьерын ын даргын 19 оны 03 сарын 27-ны өдрийн ажилд түр хугацаагаар авч ажиллуулах тухай 25 дугаар тушаал, хавсралтын хамт, ББМҮЯ-ны харъяа ******* ******* харъяа налайх ын даргын 1986 оны 08 сарын 06-ны ажилд авах, түр ажиллуулах тухай 76 дугаар тушаал, хавсралтын хамт, ББМҮЯ-ны харъяа ******* ******* харъяа налайх ын даргын 1987 оны 12 сарын 25-ны тасралтгүй ажилласны нэмэгдэл, түлээ нүүрсний хөнгөлөлт олгох тухай 125 дугаар тушаал, хэв журмын зөрчлөөс удаан жилийн нэмэгдлээс хасагдсан ажилчдын хавсралтын хамт, ББМҮЯ-ны харъяа ******* ******* харъяа налайх ын даргын 1988 оны 07 сарын 27-ны өдрийн хээрийн нэмэгдэл олгох тухай 71 дүгээр тушаал, хавсралтын хамт, ББМҮЯ-ны харъяа ******* ******* харъяа налайх ын даргын 1989 оны 12 сарын 30-ны өдрийн ИТА, ажилчид шилжүүлэх тухай 149 дугаартай тушаал, хавсралтын хамт, 1991 оны 12 сарын 27-ны өдрийн Оршил захиргаа хамт олны диплом, БУК-ын захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хүндэт үнэмлэх, 1990 оны 07 сарын 10-ны өдрийн БУК-ын захиргаа, олон нийтийн байгууллагын хүндэт үнэмлэх зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Шүүх ******* гэрчийн мэдүүлэг авсан, Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэсээс нэхэмжлэгчийн ХААТР-1, ХААТР-21 маягтыг гаргуулсан болно.

Шүүхээс хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Д.******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгох, миний ажиллаж байсан байдлыг нотлох холбогдох тушаал дутуу, хөдөлмөрийн дэвтэр бичүүлж авч чадаагүй тул ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн учир ажиллаж байсныг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан... гэж тодорхойлжээ.

 

Хүсэлт гаргагч Д.******* нь 1982 оны 09 сарын 01-ний өдрөөс 1986 оны 01 сарын 25-ны өдрийг хүртэл Барилга, барилгын материалын яамны харъяа ******* ******* трестед мужаанаар, 1986 оны 08 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл ******* ******* налайх т барилгын өрлөгчинөөр, 1989 оны 12 сарын 30-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сар хүртэл Багануурын районы Барилга буюу Багануур дүүргийн Барилга үйлдвэрлэлийн нэгдэлд барилгын өрлөгчинөөр тус тус ажиллаж байсан болох нь ББМҮЯ-ны харъяа ******* ******* даргын 1984 оны 09 сарын 11-ний өдрийн мэргэжлийн зэрэг олгох тухай 496 дугаар тушаал, хавсралтын хамт, ББМҮЯ-ны харъяа ******* ******* даргын 1986 оны 01 сарын 25-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай 27 дугаар тушаал, 1986 оны 07 сарын 25-ны өдрийн цалингийн хуваарилалт, 1985 оны 52 дугаартай Д.*******ийн цалингийн тооцооны бүртгэл, ББМҮЯ-ны харъяа ******* ******* харъяа карьерын ын даргын 19 оны 03 сарын 27-ны өдрийн ажилд түр хугацаагаар авч ажиллуулах тухай 25 дугаар тушаал, хавсралтын хамт, ББМҮЯ-ны харъяа ******* ******* харъяа ын даргын 1986 оны 08 сарын 06-ны ажилд авах, түр ажиллуулах тухай 76 дугаар тушаал, хавсралтын хамт, ББМҮЯ-ны харъяа ******* ******* харъяа ын даргын 1987 оны 12 сарын 25-ны тасралтгүй ажилласны нэмэгдэл, түлээ нүүрсний хөнгөлөлт олгох тухай 125 дугаар тушаал, хэв журмын зөрчлөөс удаан жилийн нэмэгдлээс хасагдсан ажилчдын хавсралтын хамт, ББМҮЯ-ны харъяа ******* ******* харъяа налайх ын даргын 1988 оны 07 сарын 27-ны өдрийн хээрийн нэмэгдэл олгох тухай 71 дүгээр тушаал, хавсралтын хамт, ББМҮЯ-ны харъяа ******* ******* харъяа налайх ын даргын 1989 оны 12 сарын 30-ны өдрийн ИТА, ажилчид шилжүүлэх тухай 149 дугаартай тушаал, хавсралтын хамт, 1991 оны 12 сарын 27-ны өдрийн Оршил захиргаа хамт олны диплом, БУК-ын захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хүндэт үнэмлэх, 1990 оны 07 сарын 10-ны өдрийн БУК-ын захиргаа, олон нийтийн байгууллагын хүндэт үнэмлэх, гэрч Д.*******: ...Д.******* нь анх манай Багануур дүүргийн нэгдлийн т 1989 онд шилжин ирж байсан. Намайг 1990 онд тэтгэвэрт гарахад Д.******* нь Баганур дүүргийн нэгдлийн тоо ажиллаад үлдсэн.... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд Д.*******ийг 1982 оны 09 сарын 01-ний өдрөөс 1986 оны 01 сарын 25-ны өдрийг хүртэл Барилга, барилгын материалын яамны харъяа ******* ******* трестед мужаанаар, 1986 оны 08 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл ******* ******* т барилгын өрлөгчинөөр, 1989 оны 12 сарын 30-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сар хүртэл Багануурын районы Барилга буюу Багануур дүүргийн Барилга үйлдвэрлэлийн нэгдэлд барилгын өрлөгчинөөр тус тус ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 хэсэгт зааснаар ******* овогт ******* ******* /РД: ......../-ийг 1982 оны 09 сарын 01-ний өдрөөс 1986 оны 01 сарын 25-ны өдрийг хүртэл Барилга, барилгын материалын яамны харъяа ******* ******* трестед мужаанаар, 1986 оны 08 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл ******* ******* т барилгын өрлөгчинөөр, 1989 оны 12 сарын 30-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сар хүртэл Багануурын районы Барилга буюу Багануур дүүргийн Барилга үйлдвэрлэлийн нэгдэлд барилгын өрлөгчинөөр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар Д.*******ээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, зохигч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО