Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 103/ШШ2025/00482

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 103/ШШ2025/00482

Улаанбаатар хот

Зохигчдын эвлэрлийг батлаж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* ******* Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* ******* 0 дүгээр хороо, ******* ******* 0, ******* ******* байрлах ******* ******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ******* 0 дугаар хороо, Үйлдвэр хэсэгт байрлах Монцахим ХХК-д холбогдох,

******* ******* шимтгэл, алданги 299.256.050,28 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: , ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранзаяа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* газар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Монцахим ХХК нь 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 199.504.033,52 төгрөгийн нийгмийн ******* шимтгэлийн өртэй. Тус газарт өр төлбөрөө барагдуулах талаар удаа дараа утсаар мэдэгдэж, албан тоотоор шаардлага хүргүүлж, уулзалт хийж, өр төлбөрийг графикийн дагуу төлөхөөр харилцан тохиролцож гэрээ хэлцэл байгуулсан боловч өнөөдрийг хүртэл шимтгэлийн өрийг барагдуулаагүй. Шимтгэлийн өрийг барагдуулахгүй удсанаар тус компанийн ажилтан, албан хаагч нар өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд мөнгөний тусламж авах эрх зүйн байдлыг дордуулж байгаа тул шүүхэд нэхэмжлэх гаргаж байна. Иймд Монцахим ХХК-аас ******* ******* ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг, 32 дугаар зүйлийн 32.2.2 дах заалтын дагуу төлөгдөөгүй нийгмийн ******* шимтгэл 199,504,033.52 төгрөг, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дах заалтын дагуу эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй шимтгэлийн алданги 99.752.016,76 төгрөг, нийт 299.256.050,28 төгрөгийг төлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Монцахим ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ******* ******* үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний ******* сангаас О. олгогдох хөдөлмөрийн чадвар түр алдасны тэтгэмж 13.570.287 төгрөгийг Монцахим ХХК-д гаргуулах, үүнийг Монцахим төлөх нийгмийн ******* өглөгөөс суутгуулах шаардлага гаргасан.

Зохигч 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн эвлэрлийн гэрээндээ: ******* ******* ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 32 дугаар зүйлийн 32.2.2-т заасны дагуу төлөгдөөгүй нийгмийн ******* шимтгэл 199.504.033,52 төгрөг, алданги 99.752.016,76 төгрөг, нийт 299.256.050,28 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар эвлэрлийн гэрээ байгуулав. Монцахим 199.504.033,52 төгрөгөөс 2025.06.30-ны дотор 100.000.000 төгрөг, 2025.09.30-ны дотор үлдсэн 99.504.033,52 төгрөгийг төлж барагдуулах тул алданги 99.752.016,76 төгрөгийг чөлөөлөхөөр харилцан тохиролцов. Графикт заасан эхний төлөлт хоцорсон тохиолдолд нийт авлага болон алдангиийн хамт 299.256.050,28 төгрөгийг төлүүлэхээр тохиролцов гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

******* ******* ******* ******* газар Монцахим ХХК-нд холбогдуулан нийгмийн ******* шимтгэл 199.504.033,52 төгрөг, алданги 99.752.016,76 төгрөг нийт 299.256.050,28 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд талууд эвлэрч, Монцахим 199.504.033,52 төгрөгөөс 2025.06.30-ны дотор 100.000.000 төгрөг, 2025.09.30-ны дотор үлдсэн 99.504.033,52 төгрөгийг төлж барагдуулах тул алданги 99.752.016,76 төгрөгийг чөлөөлөхөөр харилцан тохиролцов. Графикт заасан эхний төлөлт хоцорсон тохиолдолд нийт авлага болон алдангиийн хамт 299.256.050,28 төгрөгийг төлүүлэхээр тохиролцов гэжээ.

Зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулсан нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд зохигчийн эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь хууль нийцнэ.

Хариуцагч Монцахим ХХК ******* ******* үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний ******* сангаас О. олгогдох хөдөлмөрийн чадвар түр алдасны тэтгэмж 13.570.287 төгрөгийг Монцахим ХХК-д гаргуулах, үүнийг Монцахим төлөх нийгмийн ******* өглөгөөс суутгуулах сөрөг шаардлага гаргасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д Үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй. Сөрөг нэхэмжлэл энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна гэж хуульчилсан.

Монцахим гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй, мөн өөр этгээдийн хөдөлмөрийн чадвар түр алдасны тэтгэмж 13.570.287 төгрөгийг Монцахим ХХК-д гаргуулах, үүнийг Монцахим төлөх нийгмийн ******* өглөгөөс суутгуулах шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 65 дугаар зүйлийн 65.1.11, 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* ******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй, хариуцагч Монцахим ХХК-д холбогдох 299.256.050,28 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Монцахим 199.504.033,52 төгрөгөөс 2025.06.30-ны дотор 100.000.000 төгрөг, 2025.09.30-ны дотор үлдсэн 99.504.033,52 төгрөгийг төлж барагдуулах тул алданги 99.752.016,76 төгрөгийг чөлөөлөх, графикт заасан эхний төлөлт хоцорсон тохиолдолд нийт авлага болон алдангиийн хамт 299.256.050,28 төгрөгийг төлүүлэхээр тохиролцсон зохигчдын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4, 73 дугаар зүйлийн 73.1-д зааснаар ******* ******* үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний ******* сангаас О. олгогдох хөдөлмөрийн чадвар түр алдасны тэтгэмж 13.570.287 төгрөгийг Монцахим ХХК-д гаргуулах, үүнийг Монцахим төлөх нийгмийн ******* өглөгөөс суутгуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.

3. Монцахим сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа хавсаргаж ирүүлсэн 25 хуудас материалыг буцаан өгөхийг шүүгчийн туслахад даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Монцахим сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 296.001 улсын төсвөөс буцаан гаргуулж, Монцахим ХХК-нд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ******* газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Монцахим улсын тэмдэгтийн хураамжид 1.155.470 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.СОЛОНГO