| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2025/00082/И |
| Дугаар | 103/ШШ2025/00115 |
| Огноо | 2025-02-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 103/ШШ2025/00115
2025 02 10 103/ШШ2025/00115
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 дүгээр байрны 0 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:..../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 0 дүгээр хороо, Тогос уулын 0 дугаар гудамжны 00 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:.../-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1.005.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа. Б.******* миний бие 2023 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Х.*******д приус-20 маркийн авто машиныг 9.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээтэйгээр 4.500.000 төгрөгийг урьдчилгаанд авч бүрэн хүлээлгэж өгсөн. 202,3 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сар бүр 1.000.000 төгрөг төлж төлбөрийг дуусгахаар тохиролцсон. Гэтэл Х.******* нь 2023 онд 2.800.000 төгрөг өгч 2024 оны 7 дугаар сар хүртэл 1 жил гаран мөнгөө багаар цувуулж өгсөөр үлдэгдэл 600.000 төгрөгийг өгөхгүй утсаа авахгүй салгаж, унтрааж байгаа тул үндсэн төлбөрт 600.000 төгрөг, алданги 300.000 төгрөг, бензиний зардалд 105.000 төгрөг, нийт 1.005.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Банзрагч овогтой ******* миний бие Х.*******д холбогдуулан 1.005.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 505,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 500,000 төгрөгийг авахаар харилцан тохиролцсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх өгнө үү гэжээ.
Зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Б.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* *******д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1.005.000 төгрөг гаргуулах иргэний хэрэгт нэхэмжлэгч Б.******* 505.000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 500.000 төгрөгийг хариуцагч Х.******* төлөхийг хүлээн зөвшөөрч зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28.670 төгрөгөөс 14.335 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 14.335 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Х.*******гаас 15.650 төгрөгийг тус тус гаргуулж, Б.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО