Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 103/ШШ2025/00484

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 103/ШШ2025/00484

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг батлаж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам, шүүгч П.Туяа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 0 дүгээр хороо, 0 тоотод оршин суух ******* ******* нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Багануур дүүрэг, 0 дүгээр хороо, 0 дүгээр байранд байрлах ******* ******* *******-д холбогдох,

 

Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 1.332.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ж.*******,

Хариуцагчийн төлөөлөгч: Г.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгоржав оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 13:05 цагт Багануур дүүргийн 0 дүгээр хороо, 0 дүгээр байрны 0 дүгээр хороо орцны дунд зогсоолд тавьсан машины дээр байшингийн дээвэр дээрээс 20*20 ам хэмжээтэй бетон унаж машины орой цоолсон болно. Иргэний шүүхэд өргөдөл гаргах болсон шалтгаан бол Сууц өмчлөгчдийн холбооны дарга нь манай байгууллага хариуцахгүй, энэ болсон явдал нь байгалийн гамшигт үзэгдэл гэж үзээд миний хохирлыг барагдуулж өгөхгүй байгаа. Байрны дээвэр дээр ямар ч үндэслэлэгүй машины дээрээс унасан зүйл нь байрны дээвээр дээр байх ёсгүй зүйл байсан болохоор хүчтэй салхинд бетон болон дээврийн цаас унасан. Сууц өмчлөгчдийн холбоо нь байрны дээврийн түлхүүр байдаг мөн сууц өмчлөгчдийн холбооны хариуцан авсан байр учраас ******* ******* ******* нь байрны дээвэр болон эргэн тойрон гадна дотныг хариуцаж байдаг учир ******* ******* *******-ны буруутай, хариуцлагагүй үйлдэл гэж үзэж Иргэний шүүхэд өргөдөл гаргаж байна гэжээ.

 

Зохигч 2025 оны 05 сарын 30-ны өдрийн эвлэрлийн гэрээндээ: Миний бие Ж.******* ******* ******* *******-д холбогдуулан 1.332.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжилсэн үнийн дүн болох 1.332.000 төгрөгийг ******* ******* ******* 2025 оны 6 сарын 30-ны дотор 2 хуваан төлөхийг хүлээн зөвшөөрч энэ гэрээг байгуулав гэжээ.

 

Зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулсан нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Ж.******* нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* *******-д холбогдох эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 1.332.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ******* ******* ******* нь 2025 оны 6 сарын 30-ны дотор 1.332.000 төгрөгийг 2 хуваан төлөхөөр тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* *******-оос 36.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.******* олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн тогтоолыг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.СОЛОНГО

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА