| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2025/00049/И |
| Дугаар | 103/ШШ2025/00485 |
| Огноо | 2025-05-30 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 103/ШШ2025/00485
| 2025 оны 05 сарын 30 өдөр | Дугаар 103/ШШ2025/00485 | Улаанбаатар хот |
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт зааснаар ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2008.08.03-ны өдөр төрсөн охин *******, 2014.02.05-ны өдөр төрсөн хүү *******, 2018.03.15-ны өдөр төрсөн хүү *******, 2022.01.05-ны өдөр төрсөн охин нарыг эх Б.*******ын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэг, 40.1.2 дэх хэсэгт зааснаар 2008.08.03-ны өдөр төрсөн охин *******, 2014.02.05-ны өдөр төрсөн хүү *******, 2018.03.15-ны өдөр төрсөн хүү *******, 2022.01.05-ны өдөр төрсөн охин нарыг 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Л.*******аар тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт зааснаар Багануур дүүрэг 3 дугаар хороо Наран хороолол 31 дүгээр байрны 12 тоот 39 м.кв 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Б.******* болон *******, *******, хүү *******, нарын өмчлөлд үлдээж,
1206015812 нэгж талбарын дугаартай, Багануур дүүрэг 0 хороо Тогос уул 0 гудамж 0 тоот хаягт байршилтай, 670 кв.м талбай бүхий, гэр орон сууцны хашааны газар, 1206015369 нэгж талбарын дугаартай, Багануур дүүрэг 0 хороо Тогос уул 0 гудамж 0 тоот хаягт байршилтай, 700 кв.м талбай бүхий, гэр орон сууцны хашааны газар, граж, Тоёота королла маркийн 0 УАВ улсын дугаартай автомашиныг хариуцагч Л.*******ын өмчлөлд тус тус үлдээсүгэй.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгаж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг сануулсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг журамлан шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Анужинд даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.*******аас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж Б.*******д олгосугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО