| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2025/00382/И |
| Дугаар | 103/ШШ2025/00487 |
| Огноо | 2025-06-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 103/ШШ2025/00487
| 2025 оны 06 сарын 02 өдөр | Дугаар 103/ШШ2025/00487 | Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 0 дугаар хороо, ******* ******* 0 тоотод байрлах ******* ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 0 дугаар хороо, Наран хороолол 0 дүгээр байрны 0 тоотод оршин суух ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 25.321.018 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Танддэм ******* ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ******* ******* ******* ******* болон Б. нарын хооронд 2023 оны 12 дугаар сарын 8-нд байгуулсан №... тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 25.321.018 төгрөгийг тэмдэгтийн хураамжийн хамт хариуцагч Б.******* гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б. нь 2023 онд приус 30 маркийн машин өөрийн нэр дээр хүнд авж өгсөн. Энэ хугацаанд авж өгсөн хүн маань төлөлт хугацаанд нь хийхгүй алга болсон. Одоо машины төлөлтийг цаг хугацаанд өөрөө хийж төлж дуусгах хүсэлтэй байна. Нэхэмжлэлд заасан 25.321.018 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
******* ******* ******* ******* нь Б.******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 25.321.018 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. нь 25.321.018 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 25.321.018 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б. нь 25.321.018 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 284.555,09 төгрөгөөс 142.277,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 142.277,5 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Б.******* 142.277,5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* *******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО