2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 191/ШШ2025/04723

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 27 191/ШШ2025/04723

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* ******* ХХК /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* ******* ХХК /РД:*******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой баримт бичиг гаргуулж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.*******,

Хариуцагчийн төлөөлөгч: Д.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Отгонцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд болон шүүх хуралдаанд нэхэмжлэлдээ:

компани нь ******* ******* компанитай 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 5451419 дугаарт орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулсан байдаг. Тус гэрээний 3.1-д ******* хотхоны б блокийн нэгдүгээр орцны нэг давхрын 5 тоот 103.7 метр квадрат е загварын орон сууцны үнэ болох 127,840,861 төгрөгийн төлбөрийг бүрэн төлснийг баталгаажуулаад тухайн байрыг 30 хоногийн дотор холбогдох баримт бичгийн хамт хүлээлгэж өгөх үүргийг хүлээсэн. Гэвч ******* ******* компани нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учраас нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Орон сууц захиалгаар барих гэрээний 4.1-т 127,840,861 төгрөгийг захиалагч буюу нэхэмжлэгчийн холбогдох дансанд шилжүүлсэн тохиолдолд, орон сууцны төлбөрийн үүрэг шилжүүлсэн тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсанд тооцож гэрээг дуусгавар болгохоор талууд харилцан тохиролцсон боловч гэрээгээр харилцан тохиролцсон хугацаанд энэхүү төлбөрийг манай компанийн дансанд шилжүүлээгүй учир гэрээний 4.2-т заасны дагуу орон сууцыг ашиглалтад оруулж, захиалагчид өмчлөх эрхийг үл маргах журмаар шилжүүлнэ гэж заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоох, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан гэв.

 

2. Хариуцагчийн төлөөлөгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би компанитай 2019 онд авах, байр авах тийм хэлцэл бол хийсэн. Мөн ийн үнийг баталгаажуулах зорилгоор ******* цогцолбор хотхоноос 103 квадрат байрны гэрээ хийсэн. Мэдээж бид нар чинь үйл ажиллагаа хийхийн тулд эхэлж гэрээ хэлцлээ урьдчилан хийдэг. Үүний дагуу хийсэн. Гэвч компани манайд нийлүүлэх байсан үүдээ хүлээлгэж өгөөгүй. Энэ асуудал ингээд л дуусчихсан. Сүүлд барилгын асуудал гараад ирэхээр ХХК-ийн гэрээ хийсэн захиралтай нь холбогдох гэсэн захирал нь ажлаасаа гарчихсан. Эднийх өмчлөгчөөр тогтооно гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж орж ирээд байгаа. Гэхдээ мэдээж хоёр байгууллага хоорондоо гэрээ хийгээд гэрээний үүргийн гүйцэтгэл гэж чухал юм байгаад байгаа. Өөрөөр хэлбэл манайхаас байр авч байгаа 127 сая төгрөгийн ийг манайд нийлүүлэх аль эсвэл мөнгийг нь төлөх үүрэг үүснэ. Тэгэхэд нийлүүлсэн ямар ч баримт байхгүй. Өнөөдөр би авчихсан бол авчихсан гэж хэлнэ. Ядаж ******* ******* компани дээр танай талбай дээр манайх нэг шуудай буулгасан шүү гээд акт байвал бид нар ярилцана. Хоёрдугаарт 127 сая төгрөгийг буцаан төл гэж байна. Танайд энэ байраа барьцаалж аваагүй юм чинь юуны мөнгө төлөх үүрэг хариуцлага үүсэх вэ? мэдээж өмчлөлийг нь тогтоож болно. Мөнгө төгрөгөө тушаачихсан, яриа хэлцэл явчихсан бол авчихсан өмчлөл тогтоож болно. Гагцхүү танайх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжээд манайд 127 сая төгрөгт дүйцэхүйц буулгасан баримтаа гаргаад ирээ гэхээр баримт байхгүй. Манайх нэг ч удаа , нэг ч төгрөг хүлээж аваагүй. Тийм учраас та нар нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа үүнийгээ батлах хэрэгтэй. Надад хүлээж авсан баримт, мөнгө өгсөн баримт байхгүй юм чинь би ямар баримт гаргаж шүүхэд өгөх юм. 5 тонн буулгасан шүү гээд акт үйлдсэн баримт байхгүй. Нэг өгөөгүй юм чинь баримт байхгүй шүү дээ. Төлбөр төлсөн асуудлаа эхлээд ярьж байгаад энэ нэхэмжлэлийн шаардлагаа дэмжмээр байна л гэж хэлээд байна. Тийм учраас өмчлөгчөөр тогтоох боломжгүй гэв.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

Орон сууцны өмчлөх эрх нь талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1-д орон сууцны үнэ болох 127 сая төгрөг төлсөн болохыг хариуцагч маань өөрөө хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зураад эрх бүхий нотариатаар энэ гэрээг гэрчлүүлсэн байдаг. Энэ төлбөрийг компанийн зүгээс төлсөн. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр. Тийм учраас нэхэмжлэгчийн зүгээс энэ орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох бүрэн эрхтэй гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

4. Хариуцагчийн төлөөлөгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

Эднийх гэрээ хийлгэж авчихаад төлсөн гэдэг үндэслэлээр өмчлөх шаардаад байгаа. Бид нар гэрээгээ дандаа үйл ажиллагаагаа урьдчилж хийдэг. Урьдчилаад төлсөн гэж хийгээд буулгах ёстой байсан ийм баталгаа шаардаж байгаа. Тухайн үед хариуцаж байсан захирал над дээр ирж баталгаа гаргаж гэрээ хийлгэчхээд тэр ийг нь аваад өөрсдөө зараад цаашаа явчихсан юм шиг байгаа. Хамгийн гол нь манайхаас тийм баталгаа гаргуулж авч байгаад компаниас гаргачихсан юм шиг байгаа би тэгж ойлгосон. Төлсөн гэдэг үг үсэг үйлдэл дээр төлчихсөн шүү гээд тогтоох утга шүү дээ. Үр дагавар нь байх ёстой. Төлчихсөн юм бол төлчихсөн баримт байх ёстой. Тухайн үед би гаргах гэж байна гэхээр нь төлчихсөн гэж хийгээд надаас байраа гэрээгээрээ компани урьдчилж баталгаа гаргаж аваад байна. Тэгэхээр төлчихсөн гэж хийгээд л явуулах зөрөөд манай дээр 127 сая төгрөгийн буух ёстой байтал хүлээлгэж, буулгасан зүйл байхгүй. Эднийх чинь тайлантай, тооцоотой хуулийн хэлтэстэй, санхүүгийн хэлтэстэй. компанийг ямар компани гэдгийг нь бид нар энд яриад байх шаардлага байхгүй. Үнэхээр чанга компани. Би бол компанид итгээд төлчихсөн гээд гэрээ хийж өгсөн. Гэтэл одоо мөнгөө өгөөгүй байж л миний байрыг зальдах ийм л юм хийж байгаа. Тэгэхээр тийм санхүүгийн тооцоотой газраас тэдэн тонн ******* ******* компани дээр буусан шүү гэсэн акт байхгүй юм чинь яах юм. Төлчихсөн гэдэг дээр миний байрыг авах нь л дээ. Хамгийн гол нь цаасан дээр хийчихсэн гэрээнээс гадна цаад талд нь гэрээний гүйцэтгэл яаж явсан юм. Хэдэн төгрөгийн ямар бараа материал буусан юм. Үүнийг нягталж байж шийднэ шүү дээ. Тийм учраас өмчлөгчөөр тогтооход гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй байх ёстой. Хоёрдугаарт төлбөр тооцоо 100 хувь дууссан байх ёстой гэж би ойлгож байгаа. Тийм учраас компани гурван удаагийн хурал дээр төлбөр төлсөн баримтаа нотолж гаргаж ирж чадсангүй. Төлөөгүй юм чинь юу гаргаж өгөх үү дээ. Тийм учраас өмчлөгчөөр тогтоох ямар ч боломжгүй гэж байна

 

2. Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн баримт: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Монголын алт ******* ХХК, ******* ******* ХХК нарын хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, ******* ******* ХХК-ийн тусгай зөвшөөрөл, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б.*******т олгосон итгэмжлэл зэрэг нотлох баримтуудыг ирүүлсэн байна.

 

3. Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн баримт: Хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, хариу тайлбар зэргийг ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлээ ..2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 5451419 дугаарт орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулсан байдаг. Тус гэрээний 3.1-д ******* хотхоны б блокийн нэгдүгээр орцны нэг давхрын 5 тоот 103.7 метр квадрат е загварын орон сууцны үнэ болох 127,840,861 төгрөгийн төлбөрийг бүрэн төлснийг баталгаажуулаад тухайн байрыг 30 хоногийн дотор холбогдох баримт бичгийн хамт хүлээлгэж өгөх үүргийг хүлээсэн. Гэвч ******* ******* компани нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учраас нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Орон сууц захиалгаар барих гэрээний 4.1-т 127,840,861 төгрөгийг захиалагч буюу нэхэмжлэгчийн холбогдох дансанд шилжүүлсэн тохиолдолд, орон сууцны төлбөрийн үүрэг шилжүүлсэн тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсанд тооцож гэрээг дуусгавар болгохоор талууд харилцан тохиролцсон боловч гэрээгээр харилцан тохиролцсон хугацаанд энэхүү төлбөрийг манай компанийн дансанд шилжүүлээгүй учир гэрээний 4.2-т заасны дагуу орон сууцыг ашиглалтад оруулж, захиалагчид өмчлөх эрхийг үл маргах журмаар шилжүүлнэ гэж заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоох, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах гэж тодорхойлсон.

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн .. компанитай 2019 онд авах, байр авах тийм хэлцэл бол хийсэн. Мөн ийн үнийг баталгаажуулах зорилгоор ******* цогцолбор хотхоноос 103 квадрат байрны гэрээ хийсэн. Мэдээж бид нар чинь үйл ажиллагаа хийхийн тулд эхэлж гэрээ хэлцлээ урьдчилан хийдэг. Үүний дагуу хийсэн. Гэвч компани манайд нийлүүлэх байсан үүдээ хүлээлгэж өгөөгүй. Энэ асуудал ингээд л дуусчихсан. Сүүлд барилгын асуудал гараад ирэхээр ХХК-ийн гэрээ хийсэн захиралтай нь холбогдох гэсэн захирал нь ажлаасаа гарчихсан. Эднийх өмчлөгчөөр тогтооно гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж орж ирээд байгаа. Гэхдээ мэдээж хоёр байгууллага хоорондоо гэрээ хийгээд гэрээний үүргийн гүйцэтгэл гэж чухал юм байгаад байгаа. Өөрөөр хэлбэл манайхаас байр авч байгаа 127 сая төгрөгийн ийг манайд нийлүүлэх аль эсвэл мөнгийг нь төлөх үүрэг үүснэ. Тэгэхэд нийлүүлсэн ямар ч баримт байхгүй. Өнөөдөр би авчихсан бол авчихсан гэж хэлнэ. Ядаж ******* ******* компани дээр танай талбай дээр манайх нэг шуудай буулгасан шүү гээд акт байвал бид нар ярилцана. Хоёрдугаарт 127 сая төгрөгийг буцаан төл гэж байна. Танайд энэ байраа барьцаалж аваагүй юм чинь юуны мөнгө төлөх үүрэг хариуцлага үүсэх вэ? мэдээж өмчлөлийг нь тогтоож болно. Мөнгө төгрөгөө тушаачихсан, яриа хэлцэл явчихсан бол авчихсан өмчлөл тогтоож болно. Гагцхүү танайх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжээд манайд 127 сая төгрөгт дүйцэхүйц буулгасан баримтаа гаргаад ирээ гэхээр баримт байхгүй. Манайх нэг ч удаа , нэг ч төгрөг хүлээж аваагүй. Тийм учраас та нар нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа үүнийгээ батлах хэрэгтэй. Надад хүлээж авсан баримт, мөнгө өгсөн баримт байхгүй юм чинь би ямар баримт гаргаж шүүхэд өгөх юм. 5 тонн буулгасан шүү гээд акт үйлдсэн баримт байхгүй. Нэг өгөөгүй юм чинь баримт байхгүй шүү дээ. Төлбөр төлсөн асуудлаа эхлээд ярьж байгаад энэ нэхэмжлэлийн шаардлагаа дэмжмээр байна л гэж хэлээд байна. Тийм учраас өмчлөгчөөр тогтоох боломжгүй гэж маргасан.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Зохигч талуудын хооронд 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 595-1419 дугаартай Орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр гүйцэтгэгч буюу ******* ******* ХХК нь - дүүрэг, уулзвар, - спорт цогцолборын хойно байрлах ******* цогцолбор хотхонд баригдаж буй орон сууцнаас Б блок 1-р орц, 1-р давхар, Е д загварын орон сууц 54 тоот 103.7 м.кв талбайтай орон сууцыг барьж гүйцэтгэн хүлээлгэн өгөх, захиалагч буюу ******* ХХК нь 127,840,861 төгрөгийг төлөхөөр харилцан үүрэг хүлээж тохиролцсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 8-11 дэх талд/

 

Иргэний хуулийн 112.1-д заасны Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ, 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Дээрх гэрээний 3.1-т энэхүү гэрээний төлбөр нь орон сууцыг барьж, ашиглалтад бүрэн оруулж хүлээлгэн өгөхөд шаардлагатай бүхий л зардал аливаа татвар хураамж /НӨАТ багтсан/ тооцсон дүнгээр 127,840,861 төгрөг ба энэхүү төлбөрийг захиалагч нь гүйцэтгэгчид төлсөн болно гэж заасан боловч нэхэмжлэгч бодитоор төлсөн төлбөрийн баримт хэрэгт хавсаргаагүй буюу хөлс төлөх үүргээ биелүүлсэн болохоо нотлоогүй. Хариуцагч 127,840,861 төгрөгийн үнийн дүнд дүйцэх авах байсан гэж тайлбарлаж байх боловч зохигч энэ талаар баримтыг мөн хэрэгт хавсаргаагүй байна.

 

Иймд нэхэмжлэгч ******* ХХК нь ******* ******* ХХК-тай байгуулсан гэрээний үндсэн дээр маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх боломжгүй гэж шүүх дүгнээд, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

6. Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 797,154.31+70,200 нийт 867,354.31 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул ******* ******* ХХК-д Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой баримт бичиг гаргуулж өгөхийг даалгах тухай ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 797,154.31+70,200 нийт 867,354.31 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР