| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2025/00188/И |
| Дугаар | 157/ШШ2025/00131 |
| Огноо | 2025-05-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 157/ШШ2025/00131
| Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би, Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн ******* салбарын нэхэмжлэлтэй, Хариуцагч *******, *******-******* нарт холбогдох холбогдох Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 12,876,038.61 (арван хоёр сая найман зуун далан зургаан мянга гучин найман төгрөг жаран нэгэн мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс шилжүүлж ирүүлснийг 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн ******* салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...*******, *******-******* нар нь 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 8,000,000 төгрөгийн малчны зээлийг ******* аймаг дахь ******* Банкны Баянхутаг тооцооны төвөөс 24 сарын хугацаатай, жилийн 21.6 хувийн хүүтэйгээр, хэрэглээний зориулалтаар авсан бөгөөд зээлийн барьцаанд малын А дансан дээрх бүх мал болон 4 ханатай гэр, 32 инчийн зурагт, HAIER брендийн хөргөгчийн хамт барьцаалсан. *******, *******-******* нар нь 2025 оны 02 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар үндсэн зээлд 7,071,23560 төгрөг, зээлийн хүүнд 5,160,025" төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 644,77701 төгрөг, нийт 5,435,88741 төгрөг төлснөөс өөр төлбөр төлөөгүй байна. Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг төлж барагдуулахгүй 1004 хоног хугацаа хэтрүүлээд байна. Зээлдэгч зээлээ төлж барагдуулна хэмжээн хэлдэг боловч өдий хүртэл дорвитой арга хэмжээ авахгүй байгаа тул иргэний хэргийг тусгайлсан журмаар шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр хандаж байна. гэжээ.
Хариуцагч ******* овогт ******* ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...******* овогтой ******* би 20214 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 8,000,000 төгрөгийн малчны зээлийг ******* аймаг дахь Хаан банкны Баянхутаг тооцооны төвөөс авсан нь үнэн. Иймд миний миний бие 12,876,038.61 төгрөгийг 4 сарын дотор хувааж төлж барагдуулна. гэв. Хариуцагч овогт Амгалан-******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Амгалан-******* миний бие авсан зээлээ төлж барагдуулах нь үнэн. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн ******* салбар нь хариуцагч *******, *******-******* нарт холбогдуулж Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 12,876,038.61 (арван хоёр сая найман зуун далан зургаан мянга гучин найман төгрөг жаран нэгэн мөнгө) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. 2.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан. Нэхэмжлэгч ******* бнк ХК-ийн ******* салбар, хариуцагч *******, *******-******* нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна. 3.Зохигчдын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №ЗГ/202145948561 дугаартай зээлийн гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч нь хариуцагчаас Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 12,876,038.61 (арван хоёр сая найман зуун далан зургаан мянга гучин найман төгрөг жаран нэгэн мөнгө) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна. 4.Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн ******* салбар, хариуцагч *******, *******-******* нар нь зээлийн гэрээг бичгээр байгуулсан, 8,000,000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэйгээр, 1 жилийн хугацаатайгаар төлөхөөр байгуулсан, хариуцагч нар нь зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүүгийн төлбөрийг төлөх үүрэгтэй байна. 5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *******, *******-******* нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 12,876,038.61 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна. 6.Хариуцагч *******, *******-******* нар нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 12,876,038.61 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ. 7.Нэхэмжлэгч ******* ХК-ийн ******* салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 220,966.62 төгрөгийн тал хувь болох 110,483 төгрөг 31 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 110,483 төгрөг 31 мөнгийг, хариуцагч *******, *******-******* нараас улсын тэмдэгтийн хураамж 110,483 төгрөг 31 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* банк ХК-ийн ******* салбарт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн ******* салбарын Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 12,876,038.61 (арван хоёр сая найман зуун далан зургаан мянга гучин найман төгрөг жаран нэгэн мөнгө) төгрөгийг хариуцагч *******, *******-******* нар нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* банк ХК-ийн ******* салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 220,966.62 төгрөгийн тал хувь болох 110,483 төгрөг 31 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 110,483 төгрөг 31 мөнгийг, хариуцагч - улсын тэмдэгтийн хураамж 110,483 төгрөг 31 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* банк ХК-ийн ******* салбарт олгосугай. 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч *******, *******-******* нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай. 4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай. 5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ
|