| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Амармэнд |
| Хэргийн индекс | 181/2024/02389/И |
| Дугаар | 191/ШШ2025/04032 |
| Огноо | 2025-05-08 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 191/ШШ2025/04032
2025 05 08 191/ШШ2025/04032
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ..........тоот хаягт оршин суух, Б.............., түүнийг төлөөлөн ................тоот хаягт оршин суух, итгэмжлэгдсэн төлөөлөгч ................./РД:........./-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ........... дүүрэг, ......... хороо, ..........гудамж,....... тоот хаягт оршин суух ........... /РД:......../-д холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ......... дүүрэг, ..........гудамж, ........ тоот хягт оршин байрлах, ............-г оролцуулан,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 181,908,980 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ......, хариуцагчийн өмгөөлөгч ..........., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ....... нь ......... барилгын зах ...... /Нараа/ G-6, 7 тоот барилгын дэлгүүр, ........ээс 2010 оноос эхлэн барилгын материал, турба, хоолой зэргийг зээлээр худалдан авч, буцаан төлөх зэргээр бизнесийн харилцаатай явж ирсэн ба хамгийн сүүлд 2016.02.02-ны өдөр .......ын худалдаж авсан бараа, материалын үлдэгдэл төлбөрийг талууд харилцан тооцоо нийлж үзэхэд 207.168.980 төгрөг төлөөгүй, өр төлбөртэй гарсан. ....... нь энэхүү төлбөрийг эргэн төлөхөө илэрхийлэн 2018.08.11-ний өдөр 25,260,000 төгрөг төлж, үлдэгдэл төлбөр 181,908,980 төгрөгийг 2018 онд багтаан төлж барагдуулна гэж баталгаа бичиж өгсөн боловч төлж барагдуулаагүй тул 2019 онд шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч тухайн хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ингээд 2019.08.22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2019.09.10-ны өдрийн 184/ШШ2019/02218 дугаартай шийдвэрээр хариуцагч .......ыг эрэн сурвалжилж, СХД-ийн цагдаагийн 3 дугаар хэлтэст даалгаж шийдвэрлэсний дагуу ажиллагаа хийж 2023.01.30-ны өдөр хариуцагчийн оршин суугаа газрын хаягийг тогтоосон. Дээрх хаягийн дагуу очиж, хариуцагчтай уулзаж, ярилцан эвлэрэн хэлэлцэхээр болж Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан, боловч хариуцагч эвлэрэн хэлэлцэх боломжгүй гэсэн тул шүүхийн журмаар асуудлаа шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Иймд .......аас худалдах, худалдан авх гэрээний үүрэгт 181,908,980 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч шүүхэд бичгээр хариу тайлбар гаргаагүй боловч хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч ....... нь нийлүүлсэн бараа, бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр 181,908,980 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, учир нь хүлээн авсан барааны тооцоо нийлсэн актыг ............-ийн нэрээр байгуулсан, уг хуулийн этгээдэд ажиллаж байхдаа компани хүлээн авсан тул хариуцахгүй, мөн ямар бараа бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгсөн талаархи баримтгүй, ямар зүйлийг хүлээн авсан эсэх нь тодорхойгүй тул үлдэгдэл төлбөрийн хариуцлагыг хүлээх үүрэггүй гэсэн агуулгаар маргажээ.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ............ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ............ нь 2013 оны 5-р сарын 27-ны өдөр үүсгэн байгуулагдсан. Гүйцэтгэх захирлаар ....... 2016 он хүртэл, ............ 2016 оноос өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Манай компани нь 2014 оноос 2016 оныг дуустал идэвхтэй үйл ажиллагаа явуулж энэ хугацаанд Хонгран Сфеко ХХК-тай хотхоны гадна цахилгаан хангамжийн ажил, Отгонтэнгэр групп ХХК-тай мөн гадна цахилгаан хангамжийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллаж амжилттай дуусган хүлээлгэн өгсөн байдаг. 2017 оноос эхлэн өнөөдрийг хүртэл ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, татварын X тайлан гаргадаг бөгөөд 2019 он болон 2022 онуудад татварын хоёр удаагийн шалгалтад орж татварын акт тавиулж татварын өртэй байгаа бөгөөд татварын өрөө барагдуулж дуусмагц компаниа татан буулгах төлөвлөгөөтэй байна. Энэ хугацаанд манай компани нь шүүхийн ямар нэгэн маргаан болон иргэн, хуулийн этгээдэд өр төлбөргүй болно. Нэхэмжлэгч ........ийн гаргасан нэхэмжлэлд гуравдагч этгээдээр татсан байгаатай холбоотойгоор дараах тайлбарыг албан ёсоор хүргүүлж байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж заасны дагуу уг маргааны хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байна. Манай компанийн хувьд нэхэмжлэгчтэй нэхэмжлэл болон хэргийн материалд авагдсан тооцоо нийлсэн актад дурдсан барилгын материал, труба хоолой, тавилга зэргийг худалдаж, худалдан авахаар тохиролцсон аливаа гэрээ, хэлцэл огт хийгээгүй бөгөөд эдгээр бараа материалыг хүлээн аваагүй. Түүнчлэн хэзээ, хэдэн ширхэг бараа, материал манай компанид хүлээлгэн өгсөн тухай ямар ч баримт байхгүй байна. Мөн тооцоо нийлсэн актад дурдагдсан Е1-М1-2014-2 дугаар бүхий гэрээний талаар бид мэдэхгүй, ийм гэрээ манай компанийн архив, баримтад байхгүй байна. Уг тооцоо нийлсэн акт ямар учиртай үйлдэгдсэнийг ч мэдэхгүй. Тооцоо нийлсэн актад дурдагдсан гэрээг хэрэгт гаргаж өгөөгүй, актад дурдагдсан гэрээ бодитоор байгуулсан эсэх нь тодорхойгүй, ойлгомжгүй, тооцоо нийлсэн акт бодит гэрээнд үндэслэгдсэн эсэх нь ч эргэлзээтэй. Нэхэмжлэгч ........ нь нэхэмжлэлээ зөвхөн хариуцагч .......т буюу хувь хүнд өөрт нь холбогдуулан гаргасан байх бөгөөд хариуцагч нь 2017 оны 1 сарын 20-ны өдөр болон 2018 оны 08 сарын 11-ны өдөр тус тус нэхэмжлэгчид баталгаа гаргаж өгөхдөө төлбөр төлөх үүргийг өөрөө хүлээхээ илэрхийлсэн байна. Энэ нь уг төлбөрийн үүрэгт манай компанийг хамааралгүй, холбогдолгүй болохыг харуулж байна. Нэхэмжлэлд ........ нь хариуцагч .......тай 2010 оноос ажил хэргийн холбоотой байсан гэдгээ дурдсан байгаа нь манай компани үүсгэн байгуулагдахаас өмнөх ажил хэргийн холбоо байсан гэж үзэхээр байна. Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж ........ийн нэхэмжлэлд манай компани хамааралгүй болохыг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулахгүй хасаж өгнө үү гэжээ.
3. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:
Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, №0032 итгэмжлэл гэрчилсэн тэмдэглэл, 2018.08.11-ний өдрийн гар бичмэл, 2018.08.11-ний өдрийн гар бичмэл, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.09.10-ны өдрийн 184/ШШ2019/02218 дугаартай шийдвэр, 2023.01.30-ны өдрийн Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн албан бичиг, эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдөл, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, итгэмжлэл, баталгаа, тооцоо нийлсэн акт зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлжээ.
Хариуцагчаас: Иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс: 2025.05.08-ны өдрийн тайлбар, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч ................ нь хариуцагч .......т холбогдуулан нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөрт 181,908,980 төгрөгийг гаргуулах шаардлага гаргажээ.
3. Хариуцагч ....... нь нийлүүлсэн бараа, бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр 181,908,980 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, учир нь хүлээн авсан барааны тооцоо нийлсэн актыг ............-ийн нэрээр байгуулсан, уг хуулийн этгээдэд ажиллаж байхдаа компани хүлээн авсан тул хариуцахгүй, мөн ямар бараа бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгсөн талаархи баримтгүй, ямар зүйлийг хүлээн авсан эсэх нь тодорхойгүй тул үлдэгдэл төлбөрийн хариуцлагыг хүлээх үүрэггүй гэж маргажээ.
3.1. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ............ нь 2013 оны 5-р сарын 27-ны өдөр үүсгэн байгуулагдахад гүйцэтгэх захирлаар ....... 2016 он хүртэл, ............ 2016 оноос өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа, 2014 оноос 2016 оныг дуустал идэвхтэй үйл ажиллагаа явуулсан, 2017 оноос эхлэн өнөөдрийг хүртэл ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, маргааны хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон, мөн компанийн хувьд нэхэмжлэгчтэй тооцоо нийлсэн актад дурдсан барилгын материал, труба хоолой, тавилга зэргийг худалдаж, худалдан авахаар тохиролцсон аливаа гэрээ, хэлцэл огт хийгээгүй, бараа материалыг хүлээн аваагүй, хэзээ, хэдэн ширхэг бараа, материал манай компанид хүлээлгэн өгсөн тухай ямар ч баримт байхгүй. Мөн тооцоо нийлсэн актад дурдагдсан гэрээний талаар бид мэдэхгүй, ийм гэрээ манай компанийн архив, баримтад байхгүй, тооцоо нийлсэн акт ямар учиртай үйлдэгдсэнийг ч мэдэхгүй. ........ нь нэхэмжлэлээ зөвхөн хариуцагч .......т холбогдуулан гаргасан, ....... нь 2017 оны 1 сарын 20-ны өдөр болон 2018 оны 08 сарын 11-ны өдөр тус тус нэхэмжлэгчид баталгаа гаргаж өгөхдөө төлбөр төлөх үүргийг өөрөө хүлээхээ илэрхийлсэн байгаа тул төлбөрийн үүрэгт манай компани хамааралгүй, холбогдолгүй, ........ нь хариуцагч .......тай 2010 оноос ажил хэргийн холбоотой байсан нь манай компани үүсгэн байгуулагдахаас өмнөх ажил хэргийн холбоотой байсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
4. Зохигчдын тайлбар, нэхэмжлэлийн шаардлага, хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон болно.
5. Нэхэмжлэгч ........ нь гэр бүлийн хамтаар ......... барилгын зах ...... /Нараа/ G-6, 7 тоот барилгын дэлгүүрийн үйл ажиллагааг эрхлэн явуулдаг бөгөөд хариуцагч ....... нь 2010 оноос эхлэн барилгын материал худалдан авах, дараа нь мөнгөн төлбөрийг буцаан барагдуулах зэргээр байнгын тогтсон бизнесийн харилцаатай байсан талаар зохигч маргаагүй байна.
6. Нэхэмжлэгч ........ нь 2016.02.02-ны өдөр .......ын худалдаж авсан бараа, материалын үлдэгдэл төлбөрийг талууд харилцан тооцоо нийлэхэд үзэхэд 207.166.980 төгрөгийг төлөөгүй, өр төлбөртэй байсан, үүнээс хойш 2018.08.11-ний өдөр 25,260,000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөр 181,908,980 төгрөгийг 2018 онд багтаан төлж барагдуулна гэж хариуцагч ....... баталгаа бичиж өгсөн боловч төлөөгүй тул .......аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 181,908,980 төгрөгийг гаргуулна гэж маргасныг хариуцагч эс зөвшөөрсөн үндэслэлээ тайлбарлахдаа 2016.02.02-ны өдрийн Тооцоо нийлсэн акт гэсэн баримтад Гэрээний дугаар: ЕLML-2014-2 гэж бичигдсэн, мөн 207,166,980 юуаний үлдэгдэл төлбөртэй байгаа болохыг тодорхойлж тооцоо нийлэхэд ............-ийн гүйцэтгэх захирал ......., нябо ... нар гарын үсэг зурж, компанийн тамга дарсан байгаа тул ............ нь тухайн төлбөрийг хариуцах ёстой, мөн ямар барааг хүлээлгэн өгсөн зэргийг нэхэмжлэгч нотлох ёстой бөгөөд тухайн актад хүү, алданги тооцсонтой холбоотой гэрээ, хэлцлийг нотлох баримтгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.
а/ Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа, бараа бүтээгдэхүүнийг урьдчилан олгохдоо зөвхөн .......тай харьцаж байсан талаар тайлбарласан, улмаар аливаа хуулийн этгээдтэй гэрээний харилцаанд орж байгаагүй, мэдэхгүй учир хариуцагчаар .......ыг тодорхойлсон гэж тайлбарлажээ. Талуудын хооронд байгуулсан тооцоо нийлсэн акт, төлбөр төлөх баталгаа, шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс дүгнэхэд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагджээ.
7. Нэхэмжлэгч нийлүүлсэн бараа, бүтээгдэхүүний мөнгөн төлбөрийн үүргийг шаардахдаа хариуцагчаар .......ыг тодорхойлсон, талуудын хооронд нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөрийн талаар нийт 3 удаа тооцоо нийлсэн акт, баталгаа үйлдсэн, тухайн актуудыг ....... үйлдсэн эсэх үйл баримтад хариуцагч маргаагүй, 2016.02.02-ны өдрийн Тооцоо нийлсэн акт гэсэн баримтад ............-ийн гүйцэтгэх захирал ....... гэж гарын үсэг зурсан байх боловч нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо иргэн .......тай гэрээг байгуулсан учир түүнээс шаардаж байгаа талаар тайлбарласныг хариуцагч баримтаар няцаагаагүй, мөн ............-тай худалдах, худалдан авах гэрээг байгуулсан гэх үйл баримт нотлогдоогүй байна.
а/ Түүнчлэн, 2016.02.02-ны өдрийн Тооцоо нийлсэн акт гэсэн баримтад ............-ийн гүйцэтгэх захирал ....... гэж гарын үсэг зурсан, уг баримтад 207,166,980 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болохыг баталгаажуулжээ.
б/ Үүнээс хойш ....... нь нэхэмжлэгч ........т 2017.01.20-ны өдөр Баталгаа гаргажээ. Үүнд: ....... миний бие ............-ийн захирлаар ажиллаж байхдаа БНХАУ-ын иргэн CHAOLUMENQIQIGE-ээс гэрээ хийн турбаны зээл авсан байна. 2016.02.02-ны өдрийн тооцоо нийлсэн актаар тохиролцсон 207,168,980 төгрөг, өнөөдрийг хүртэлх хугацаанд үүссэн тооцсон төгрөгийн алдангийг 2017.03 сард бүрэн барагдуулах, энэ хугацаанд төлбөрийг хэсэгчлэн төлөх болохоо үүгээр баталж байна. Заасан хугацаанд төлбөр ямар нэгэн байдлаар хийгдээгүй тохиолдолд хуулийн байгууллагаар асуудлыг шийдвэрлэхэд гомдолгүй болно. Өнөөдөр 2,260,000 төгрөгийг төлсөн гэжээ.
в/ Мөн 2018.08.11-ний өдөр хариуцагч ....... нь ........т баримт баталгаа гаргасан байна. Үүнд: Бидний хооронд 2017.01.20-ны өдөр байгуулсан баталгаа гаргах хэлцлийн дагуу 2017.11.10-нд 20,000,000 төгрөгийн дансаар шилжүүлж 2018.08.11-нд 3,000,000 төгрөгийг төлж, нийт 207,168,980 төгрөгийн төлбөрөөс 25,260,000 төгрөгийг төлж, одоо үлдэгдэл 181,908,960 төгрөгийн тооцоо дутуу байна. Үлдэгдэл мөнгийг 100,000,000 төгрөгийг 9 сард, 81,908,980 төгрөгийг нь 2018 ондоо багтааж дуусгах хүсэлтэй байна. Иймд энэ хугацаагаар хугацаа олгож өгнө үү. Баримт баталгаа гаргасан ....... гэж бичжээ.
8. ........ийн шүүхэд гаргасан баримтаар, хамгийн анхны буюу 2016.02.02-ны өдрийн Тооцоо нийлсэн акт гэсэн баримтад ............-ийн гүйцэтгэх захирал ....... гэж гарын үсэг зурсан, уг баримтад 207,166,980 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болохыг баталгаажуулсан байх боловч үүнээс хойших 2017.01.20-ны өдөр Баталгаа-г ....... гаргасан, мөн 2018.08.11-ний өдрийн баталгааг хариуцагч ....... гаргаж өгсөн болох нь тогтоогдсон, тухайн баримтуудын хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй, Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-т Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдсэн байвал зохино гэж зааснаар талуудын хооронд үйлдсэн баримтуудыг хүчин төгөлдөр гэж үзэх бөгөөд төлбөр тооцоог 2018 онд багтааж дуусгахаар хариуцагч ....... нь өөрийн хүсэл зоригийг удаа дараа илэрхийлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
9. Мөн дээр дурдсан баримтуудыг зохигчид үйлдэхээс өмнө болон хойших хугацаанд тухайн өр төлбөрийн асуудлыг ............ хариуцах эсэх талаар маргасан үйл баримт тогтоогдоогүй, ............ нь 2013 оны 5-р сарын 27-ны өдөр үүсгэн байгуулагдахад Гүйцэтгэх захирлаар ....... 2016 он хүртэл, ............ 2016 оноос өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа, 2014 оноос 2016 оныг дуустал идэвхтэй үйл ажиллагаа явуулсан, 2017 оноос эхлэн өнөөдрийг хүртэл ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, татварын X тайлан гаргадаг, компанийн хувьд нэхэмжлэгчтэй тооцоо нийлсэн актад дурдсан барилгын материал, труба хоолой, тавилга зэргийг худалдаж, худалдан авахаар тохиролцсон аливаа гэрээ, хэлцэл огт хийгээгүй, бараа материалыг хүлээн аваагүй, хэзээ, хэдэн ширхэг бараа, материал манай компанид хүлээлгэн өгсөн тухай ямар ч баримт байхгүй, компани үүсгэн байгуулагдахаас өмнөх харилцаа байсан, тухайн төлбөр тооцооны асуудал компанид хамааралгүй гэж гуравдагч этгээд ............ маргасныг хариуцагч баримтаар няцаагаагүй тул төлбөр тооцоо барагдуулах баримтад үндэслэн ....... хариуцах үүрэгтэй гэж үзэв.
10. Ямар бараа, бүтээгдэхүүнийг хэзээ хүлээлгэн өгснөө нэхэмжлэгч баримтаар нотлоогүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж хариуцагчийн өмгөөлөгч хуралдаанд тайлбар гаргаж маргаж байгаа боловч бараа бүтээгдэхүүнүүдийг хүлээлгэн өгснийг нотлох үйл баримтын үр дагавар болох тооцоо нийлсэн акт болон баталгааны баримтуудыг ....... өөрөө бичиж өгсөн үйл баримттай маргаагүй тул нийлүүлсэн бараа, бүтээгдэхүүний тоо, ширхэг хэзээ хүлээлгэн өгсөн эсэх асуудал энэхүү маргаанд ач холбогдолгүй бөгөөд зөвхөн хүлээлгэн өгсөн бараа бүтээгдэхүүнийг нотлох баримтыг нэхэмжлэгч шүүхэд гаргаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй юм.
11. Хариуцагч ......., түүний өмгөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэх үндэслэлийн талаар, тухайн браа бүтээгдэхүүнийг ....... иргэний хувиар аваагүй тул ............ хариуцна, бараа хүлээн авсан, хүлээлгэн өгсөн талаарх нотлох баримтгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж, мэтгэлцсэн боловч хариуцагчийн татгалзал нь нэхэмжлэлийн шаардлагыг няцаах бодитой үндэслэл болоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
12. Хариуцагч ....... нь тухайн мөнгөн төлбөрийг иргэний хувиар хариуцах үндэслэлгүй, харин ............ хариуцах ёстой гэж маргасан боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаагүй, ............ тухайн гэрээ хэлцлийн талаар мэдэхгүй, аливаа баримт байхгүй гэсэн хариу тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан, мөн нэхэмжлэгч нь хариуцагчаар .......ыг тодорхойлон, бараа бүтээгдэхүүнийг .......т хүлээлгэн өгсөн тул .......аас нэхэмжилнэ гэж маргасан тул хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэхэд саад болохгүй.
13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба хариуцагч талын гаргасан тайлбараар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах, няцаах хангалттай үндэслэл тогтоогдоогүй болно.
14. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч .......аас 181,908,980 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ........т олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч ........ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,067,495 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч .......аас 1,067,495 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД