| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 191/2025/03146/И |
| Дугаар | 191/ШШ2025/05013 |
| Огноо | 2025-06-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 191/ШШ2025/05013
2025 06 03 191/ШШ2025/05013
*******ОНГОЛ УЛСЫН НЭРИЙН Ө*******НӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.*******өнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ******* ХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* овогт *******ын ******* /рд:*******/-д холбогдох,
Гэрээний үүрэгт 28,654,026.80 төгрөг гаргуулах тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Отгонцэцэг нарыг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХК шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.******* шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч Т.******* нь хэрэглээний зээлийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 6000269779 тоот цахим зээлийн гэрээг байгуулж 27,500,000 төгрөгийг зээлж сарын 3 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан 6000269779 тоот цахим зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэл гаргасан өдөр буюу 3 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 134 хоног хугацаа хэтрүүлсэн байдалтай байгаа. Зээлийн гэрээний хугацаа мөн оны 2 дугаар сарын 5-ны өдрөөр дуусахаар байгаа. Гэвч өнөөдрийн байдлаар гэрээний үүргээ биелүүлээгүй зөрчилтэй явж байгаа. Иргэний хуулийн Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дахь заалтыг тус тус үндэслэн дээрх Цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна. Иймд дээрх цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаарх үндсэн зээлийн төлбөрт 25,820,643.03 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 2,764,254.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 37,128.70 төгрөг, нотариатын төлбөрт 23,000 төгрөг нийт 28,645,026.80 төгрөгийг зээлдэгч Т.*******аас гаргуулж өгнө үү гэв.
2.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Г., *******.******* нарт олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, банкны зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, *******ны зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр MD00030782 дугаартай Хувь хүнд банкны бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх үндсэн гэрээний хуулбар, 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн LD00030782 дугаартай Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний хуулбар, 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 6000269779 дугаартай Цахим зээлийн гэрээний хуулбар, Эргэн төлөлтийн хуваарь, Зээл, зээлийн хүүгийн тооцоолол, төлбөрийн баримт, 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Ө.*******, *******.*******өнх-Эрдэнэ нарт олгосон итгэмжлэл зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.
1.Нэхэмжлэгч ******* ******* ХК хариуцагч Т.*******т холбогдуулж гэрээний үүрэгт 28,645,026.80 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Гэрээний үүргээ шаардах эрхтэй гэж тайлбарласан.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасан бөгөөд хариуцагч нь шүүхэд хариу тайлбар гаргаагүй.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 6000269779 тоот Цахим зээлийн гэрээ, Эргэн төлөлтийн хуваарь, Зээл, зээлийн хүүгийн тооцоолол, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.Зээлдүүлэгч ******* ******* ХК, зээлдэгч Т.******* нар 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр, 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр харилцан тохиролцож, банкнаас санал болгож буй сувгаар дамжуулан банкны бүтээгдэхүүн үйлчилгээг авахаар тохирч банкны бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, Цахим зээлийн гэрээ байгуулсан байна. /х.х-ийн 7-16 дахь тал/
5.Нэхэмжлэгч 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 6000269779 тоот Цахим зээлийн гэрээг байгуулж 27,500,000 төгрөгийн зээлийг жилийн 24 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлийг цахимаар олгосон гэж тайлбарласан.
6.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж, *******, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д *******, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно гэж заасан.
*******өн Иргэний хуулийн 421 дүгээр зүйлийн 421.1 дэх хэсэгт хуульд зааснаар бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно гэж, 421.2-т хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж, 196 дугаар зүйлийн 196.1.8 дахь хэсэгт цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар гэрээ байгуулагдсанд тооцно гэж заасан.
7.Нэхэмжлэгчээс баримтаар ирүүлсэн дансны хуулгаар Т.*******ийн ******* ******* ХК дахь тоот дансанд 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 27,500,000 төгрөгийг зээл олгов утгаар шилжүүлсэн байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүсчээ. /х.х-ийн 19 дэх тал/
8.Хариуцагч зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсанд маргаагүй тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд банк, эрх бүхий этгээд мөнгөн хөрөнгийг тодорхой хугацаатай зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч уг мөнгөн хөрөнгийг гэрээнд заасан бол хүүгийн хамт буцаан төлөх үүрэг хүлээх тул нэхэмжлэгч төлөгдөөгүй зээлийг шаардах эрхтэй.
9.Хариуцагч Т.*******аас 6000269779 тоот гэрээний үндсэн зээлийн төлбөрт 25,820,643 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 2,764,254.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 37,128.70 төгрөг, нотариатын төлбөрт 23,000 төгрөг, нийт 28,645,026.80 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэстэй.
10.Хариуцагч Т.******* нь шүүх хуралдаанд ирэх боломжгүй тул эзгүйд шийдвэрлэх хүсэлт ирүүлсэн байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.
13.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 301,175.13 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 301,175.13 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.*******аас 28,645,026.80 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 301,175.13 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 301,175.13 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.*******ӨНХБАЯР