| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2025/00034/И |
| Дугаар | 150/ШШ2025/00170 |
| Огноо | 2025-06-02 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 150/ШШ2025/00170
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж тус шүүхийн танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ....... аймгийн ....... сумын ...... баг, “.........” ферм гудамжны ........ тоотод оршин суух, ....... овогт ............. (РД:..........) нэхэмжлэлтэй
Хариуцагч: ........ аймгийн ........ сумын ...... баг, ........ тоотод оршин суух, ...... овогт ............ (РД:...........) холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хаалттай хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ......., хариуцагч ............., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ............ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
......... нь хариуцагч .......... холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ:
Миний бие нь ........ ......... 2017оны 7-р сарын 7-нд үерхэж, 2021 оны 10-р сарын 27-ны өдөр гэр бүл болж гэрлэлтээ ........... аймгийн ........ сумын иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлж ......... дугаартай гэрлэлтийн баталгаа авсан.
2021 оны 10 дугаар сарын 15-нд хүү ......... төрүүлсэн. Бид бага наснаасаа л үерхсэн. Энэ хугацаанд ............ жижиг маргаан үүсэх төдийд л надад rap хүрдэг байсан. Би ......... засрах байх гэж хүлээгээд бүтэн 6 жил болсон. 6 жилийн хугацаанд бид 2 удаа салж үзсэн. ......... дахин ийм асуудал гаргахгүй амлаж байна гээд дахин эвлэрсэн. Гэтэл дахин асуудал давтагдсан. ......... нь өөрөө их түргэн ууртай хүн, дандаа эрүүл байх үедээ гар хүрч, нүүрэн дээр шүлсээ хаяж доромжилдог.
Одоо бол надад энэ хүнд боломж олгох бодол байхгүй. Хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлөх вий гэж айж байна. Бид 2023 оны 05-р сарын 20-ны өдрөөс хойш тусдаа амьдарч байгаа. Ар гэрийн амгалан тайван байдал алдагдаж хамт амьдрах хүсэлгүй болсон. Бидэнд эд хөрөнгөний маргаан байхгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж хүү ........... өөрийн асрамжид авах хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгч ........... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр тусдаа амьдралтай болсон. Өмнө хамт байхдаа гар хүрээд зөндөө муу муухай зүйл болсон тул эвлэрэх хүсэлт байхгүй. Хүүхдийн тэтгэлэг гаргуулан гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.
Хариуцагч ............ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрлэлтээ цуцлуулахыг дэмжиж байна. Хүүхдийн тэтгэлгийн хувьд ........... зам дагуу дэлгүүр барьж байгаа. Одоогоор тогтсон цалин хөлсгүй байгаа тул тэтгэмж өгөх боломжгүй байна. Байнгын орлоготой болсон хойноо тэтгэлгээ өгөөд явах боломжтой гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан: ......... шүүхэд гаргасан: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ........... иргэний үнэмлэхний хуулбар, ........., .......... нарын ...... тоот гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүү .......... №04307000051 тоот төрсний гэрчилгээний хуулбар, ....... аймгийн ........ сум дахь сум дундын шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ний өдрийн 150/ЭТ2024/00026 тоот “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл”, ......... аймгийн ......... сумын их эмчийн хүүхэд эрүүл бойжиж байгаа талаарх тодорхойлолт, .......... аймгийн ......... сумын 3 дугаар багийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 15-ний өдрийн №14 тоот тодорхойлолт, .......... аймгийн ........ сум дахь сум дундын шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2025 оны 05 дугаар сарын 23-ний өдрийн 150/ЭТ2025/00101 тоот “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл” зэрэг нотлох баримтыг уншиж сонсгон, шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн .......... нь .......... холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч ........... нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа болно.
..........., ............ нар нь 2021 оны 10 дугаар сарын 27-ний өдөр гэр бүл болж, гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлж №0033 тоот гэрчилгээ авсан хууль ёсны гэр бүл байна. (хх-ийн 4-р хуудас)
Тэдний дундаас 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүү ............ төрсөн нь МВ21301570 регистрийн дугаартай №4307000051 тоот төрсний гэрчилгээний хуулбар, ........ аймгийн .......... сумын хүн эмнэлгийн хүний эх эмчийн “Хүүхэд эрүүл бойжиж байгаа” тодорхойлолт, ......... аймгийн .......... сумын 3 дугаар багийн засаг даргын №14 тоот тодорхойлолт, зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтаар нотлогдож байна. (хх-ийн 5,7-8-р хуудас),
.......... аймгийн .......... сум дахь сум дундын шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2025 оны 05 дугаар сарын 23-ний өдрийн 150/ЭТ2025//00101 тоот “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай” тэмдэглэлд авагдсанаар гэрлэгсэд эвлэрээгүй эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болжээ. (х.х-ийн 47-р хуудас),
Гэрлэгчдийн хэн хэн нь гэр бүлээ цаашид үргэлжлүүлэх санаачилгагүй, эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа амжилтгүй болсон, хариуцагч гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрсөн зэргийг харгалзан шүүх гэрлэлтийг цуцалж нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д гэрлэгсэд хүүхдийн асрамжийн асуудлаар тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг эхийн халамж, ахуй нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг харгалзан эцэг эхийн хэн нэгний асрамжид үлдээх асуудлыг шүүх шийдвэрлэхээр заажээ.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар зааснаар 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү ......... эх ........... асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар эцэг ............. 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү .......... 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл (суралцаж байгаа бол 18 нас хүртэл) тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.
........, .......... нар нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан хүүхдээ хүмүүжүүлэх үүргээ хэрэгжүүлэх журмыг тусгайлан тохиролцоогүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт “Эцэг эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2 дахь хэсэгт заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ” гэж мөн хуулийн 26.5 дахь хэсэгт “ Энэ хуулийн 26.4-т заасан тохиолдолд эцэг эх үүргээ хэрэгжүүлэх журмыг тусгайлан тохиролцоогүй бол түүнийг шүүх тогтооно” гэж заасныг баримтлан Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргийг эцэг ..........., эх ......... нар нь хүү ............. өмнө харилцан тэнцүү хүлээлгэхээр шүүх тогтоолоо.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулж болохгүй болохыг эх .......... анхааруулах нь зүйтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8 дахь хэсэгт “Эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, эсхүл хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа нөхцөлд энэ хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан үүргээ хэрэгжүүлж байгаад нь харьяалах сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага хяналт тавина” гэж зааснаар ..........., ............ нар нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан хүүхдээ хүмүүжүүлэх үүргээ хэрхэн хэрэгжүүлж байгаад Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 3 дугаар багийн Засаг дарга болон хүүхдийн эрх ашиг сонирхлыг хамгаалах байгууллага хяналт тавихыг мэдэгдэж шийдвэрийн хуулбарыг хүргүүлэх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч ........... улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж хариуцагч ............ 70200 төгрөг гаргуулан .......... олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч ............... нэг жилийн хугацаанд төлөх хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 61318 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах үндэслэлтэй байна.
Зохигч эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4-д зааснаар ... овогт ....., ..... овогт ...... нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү ...... эх .............. асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү ........ 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл (суралцаж байгаа бол 18 нас хүртэл) тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулан эцэг ........ сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлгийг зөвхөн хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх ........ даалгасугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар эцэг ....... үр хүүхэдтэйгээ уулзахад саад хийхгүй байхыг эх ...... даалгасугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар хүүхдээ хүмүүжүүлэх үүргийг эцэг ......, эх ............ нарт харилцан тэнцүү хүлээлгэхээр тогтоосугай.
7.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8 дахь хэсэгт зааснаар эцэг .......... эх .......... нарын хүүхдээ хүмүүжүүлэх үүргийн хэрэгжилтэд ........ аймгийн ......... сумын ...... дугаар багийн Засаг дарга, тус сумын хүүхдийн эрх ашиг сонирхлыг хамгаалах байгууллага хяналт тавихыг мэдэгдэж, шийдвэрийн хувийг хүргүүлсүгэй.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч ......... улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж хариуцагч .......... улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан ............ олгосугай.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч ......... нэг жилийн хугацаанд төлөх хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 61318 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
10.Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.
11.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Улсын бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Л.Чулуунжавт даалгасугай.
12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
13.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.
14.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.САРАНТУЯА