| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | С.Хишигбат |
| Хэргийн индекс | 183/2023/04332/И |
| Дугаар | 191/ШШ2025/04056 |
| Огноо | 2025-05-09 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 191/ШШ2025/04056
| 2025 оны 05 сарын 09 өдөр | Дугаар 191/ШШ2025/04056 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, шүүгч Ц.Амармэнд, шүүгч Н.Гантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: оршин суух, *******ын *******/РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: байрлах, ******* ******* ******* ХХК/РД: *******/-д хол*******ох,
Гэм хорын хохиролд 83,300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа нар оролцов. Иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Л.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, тодруулсан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.******* миний хүү О. 2021 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө газрын ажилчдын хаалганы шатнаас М. нь түлхэж унаган нас барсан бөгөөд 2023 оны 03-р сарын 15-ны өдрийн дугаартай дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон 2023 оны 05 дугаар сарын 18-ны дугаартай Нийслэлийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн магадлалаар М. г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон болно.
Мөн энэхүү хэрэгт иргэний хариуцагчаар ******* ******* Фүүдс ХХК-г татсан болно.
Миний бие нь дээрх гэмт хэргийн улмаас сайхан хүүгээ ид залуу насанд нь алдсандаа үнэхээр харамсаж, сэтгэл санааны асар их хохирол амсаад байна.
Иймээс 2023 оны 07-р сарын 03-ны өдрийн Монгол улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны тогтоолоор Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал-ыг баталсан байх бөгөөд энэхүү аргачлалын дагуу амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болох өөрийнхөө сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг арилгах, төлүүлэхээр энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсаны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт тодорхойлсон.
Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр эсхүүл нас барсан хүний нас хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид ашигтайгаар шүүхээс тогтооно гэж тус тус зааж зохицуулсан. Тиймээс ******* овогтой ******* миний сэтгэцэд учирсан хор уршигийн зэрэглэлийг тогтоох. ШШЕГ-ын 2024.07.05 өдөр ирүүлсэн хуулийг тайлбарласан шинжилгээний хариу ирсэн.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.******* миний мэдрэлийн гаралтай өвчнөөсөө нуруу болон үе мөчиндөө шахмал кайлцийг 450.000 төгрөгөөр худалдан авсан, нурууны бүс 350.000 төгрөгөөр худалдаж авсан.
2024.01.10-aac 2024.01.17 өдөр хүртэл Л. Оунбилэг миний бие нь СЭМҮТ F41.2 гэсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлсэн. Тухайн эмчилгээ нь Нойрсуулан тайвшруулах эмчилгээ --Витамин -- Сэргээн засах физик эмчилгээ гэх эмчилгээнүүд хийлгэсэн. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550,000₮ төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 82,500,000₮ төгрөг. Мөн нэмээд өөрийн зардлаар эмчилгээндээ зарцуулсан 800,000₮ мянган төгрөгийн зардлын гаргуулах хүсэлтэй байна.
Нийт-83,300,000₮ төгрөгийг ************** ******* ХХК-аас гаргуулах хүсэлтэй байна. гэв.
Нэхэмжлэгч Л.*******ийн өмгөөлөгч А.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.******* нь анхнаасаа цочролын байдалтай байгаа учраас юм болгоныг нэхэмжлэх байдлаар хандсан. Баримт гаргаж өгөх талаар хэлэхэд би хаанаасаа олох вэ дээ гэсэн. Хамгийн сүүлд өрөөнд нь очиж уулзахад 17,000,000 төгрөг дээр нь гарын үсэг зурж өгье гэсэн. Шинэ хууль хэрэгжиж эхэлж байгаа учраас 82,500,000 төгрөгийг шаардсан. Мөн бусад зардлуудынхаа баримтыг өгөөрэй гэж хэлсэн. Нэхэмжлэгч хүүхдээ алдчихаад байхад хариуцагч тал баримтгүй байхад юу өгөх вэ гэж хандаж байгаа. Хүн гэдэг үүднээс сэтгэл санаа, сэтгэцэд учирсан хохирлоо шаардах боломжтой. Тухайн үедээ нотлох баримтгүй ч гэсэн гаргаад өгнө гэж хариуцагч тал хэлж байсан. гэв.
Хариуцагч ************** ******* ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн "хохиролд" тооцно", мөн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно. гэж хуульчлан тогтоосон бөгөөд Иргэний хариуцагч гэдэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар "...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээд" байхаар хуульчилсан байна.
Гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршгийг иргэний хариуцагчаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй буюу Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ гэж зааснаар тухайн гэм хорыг учруулсан этгээдээс бус ******* Богд Фүүдс ХХК-иас нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн хувьд үндэслэлгүй.
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно гэх заалтыг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хуульд нэмэлт өөрчлөлт оруулан нэмсэн.
Тус заалтын хэрэгжиж эхлэх хугацаа нь Шүүх шинжилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан байх бөгөөд Шүүх шинжилгээний тухай хууль нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан.
Шүүх шинжилгээний тухай хууль нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр батлагдаж, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн ба тус хуулийн 80 дугаар зүйлийн 80.5, 80.6 дах хэсэгт тус тус зааснаар сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх болон мөнгөн хэлбэрээр арилгуулах заалтууд нь 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхлэхээр тус тус заасан тул дээрхи үндэслэлээр хүлээн авах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч Л.*******ийн нэхэмжилж буй нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хэрэг нь 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-ны өдөр шилжих шөнө 02 цагт болсон үйл явдлыг 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх тус тус тогтоож хэргийг шийдвэрлэх үед хохирогч талаас ямар ч сэтгэл санаа, сэтгэцэд учирсан хохирлын талаар дурдаагуй ба ямар ч нөхөн төлбөр нэхэмжлээгүй.
Түүнчлэн, Улсын дээд шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн дугаар тогтоолоор хохирогч нэхэмжлээгүй, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоогүй буюу нотлох мөнгөн дүнгээр илэрхийлэгдсэн "хор уршиг"-ийг шүүгдэгч болон иргэний хариуцагч нараар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болохыг тогтоож шийдвэрлэсэн шийдвэр нь хүчин төгөлдөр болсон.
Иймд Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.5, 80.6, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлбөр нэхэмжлэх тухай заалт нь 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлж, нэхэмжлэгч талаас ямар нэгэн байдлаар шинжээчээр дүгнэлт гаргуулан, хэрэгт нотлох баримтаар гаргаж өгөөгүй 83,300,000 төгрөгийг хариуцагч тал төлөх үндэслэлгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье. гэв.
Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгч талын баримтаар гаргасан Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 319 дугаар тодорхойлолт, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн дугаартай магадлалын хуулбар,
Хариуцагч талын баримтаар гаргасан ************** ******* ХХК-ийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ************** ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 21/01 дугаартай шийдвэр,
Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2/476 дугаартай албан бичиг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 13/4725 дугаартай албан бичгийг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хариуцагч ******* ******* ******* ХХК нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.5, 80.6, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлбөр нэхэмжлэх тухай заалт нь 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт зааснаар зохигчийн зөвшөөрлөөр иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийн хянан шийдвэрлэв.
Шүүх бүрэлдэхүүн дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дугаар шийтгэх тогтоолоор М.г Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон болох нь дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дугаар шийтгэх тогтоолоор тогтоогдож байна.
дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дугаар шийтгэх тогтоолоор М. нь дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах газрын ажилчдын хаалганы шатнаас 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө 02 цагийн орчимд О. түлхэж унагаан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндэд халдсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийснийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй үйлдсэн болохыг тогтоожээ.
Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн дугаар магадлалаар М.г Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч М.гийн хүүхдүүд болох Х., Х. нарын асрамжийн асуудлыг шийдвэрлүүлэхийг шүүгдэгчийн оршин сууж байсан газар болох дүүргийн Засаг даргад даагасан, шүүгдэгч М. цагдан хоригдсон 64 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсон нэмэлт оруулж бусад хэсгийг хэвээр үлдээсэн болох нь Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн дугаар магадлалын хуулбараар тогтоогдож байна.
дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн дугаар магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон талаар зохигчид маргахгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд хол*******олтой байвал түүнийг дахин нотлохгүй. гэж заасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дугаар шийтгэх тогтоол болон Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн дугаар магадлалын М. нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, М.гийн ажлын байр, хохирлын талаарх үйл баримт нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач хол*******олтой байх ба уг үйл баримтыг дахин нотлохгүй.
М. нь ******* ******* ******* ХХК-тай 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан болох нь дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн дугаар магадлалаар тогтоогджээ.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ ... дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ. гэж заасан.
М. нь ******* ******* ******* ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр О.Хүдэр-Эрдэнийн амь насыг хохироосон болох нь дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн дугаар магадлалын хуулбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар М. нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад өөрийн гэм буруутай үйлдлээр бусдад учруулсан гэм хорыг ******* ******* ******* ХХК хариуцан арилгах үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч нь О. агсны эх болох нь дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн дугаар магадлалын хуулбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас сэтгэцэд учирсан гэм хорд 82,500,000/наян хоёр сая таван зуун мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй., мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.5-д Гэмт хэргийн улмаас нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн ... этгээд нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй., 511 дүгээр зүйлийн 511.5-д Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр ... үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно. гэж заасан.
Нэхэмжлэгч нь О. агсны гэр бүлийн гишүүн мөн болох талаар зохигчид маргахгүй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.5, 511 дүгээр зүйлийн 511.5 дах хэсэгт заасан сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах тухай зохицуулалтыг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар нэмжээ.
2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 5 дугаар зүйлд Энэ хуулийг Шүүх шинжилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. гэжээ.
Шүүх шинжилгээний тухай хуулийн/Шинэчилсэн найруулга/ 80 дугаар зүйлийн 80.6-д Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. гэжээ.
2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 5 дугаар зүйл, Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дах хэсэгт зааснаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.5, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасан сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах тухай зохицуулалтыг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заажээ.
Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй. гэж заасан.
2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 5 дугаар зүйл, Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.5, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасан сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах тухай зохицуулалтыг буцаан хэрэглэх тухай заагаагүй байна.
О. агсан нь М.гийн гэм буруутай үйлдлийн улмаас 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нас барсан болох нь дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн дугаар магадлалын хуулбараар тогтоогдож байна.
М. нь О.Хүрэл-Эрдэнэ агсны эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас О.Хүрэл-Эрдэнэ нь 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нас барсан байх тул Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах тухай Иргэний хуулийн дээрх зүйл, хэсгийг тухайн гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнөх харилцаанд буцаан хэрэглэх үндэслэлгүй байх тул хариуцагчаас сэтгэцэд учирсан гэм хорд 82,500,000/наян хоёр сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас эмчилгээний зардал гэх нуруу болон үе мөчиндөө шахмал кальци худалдан авсан гэх 450,000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөг, нурууны бүс худалдан авсан гэх 350,000/гурван зуун тавин мянга/ төгрөг, нийт 800,000/450,000+350,000=800,000/ /найман зуун мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн дугаар магадлалаар хариуцагчаас оршуулгын зардалд 18,762,000/арван найман сая долоон зуун жаран хоёр мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгон шийдвэрлэжээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд ... хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. гэж заасан.
Нэхэмжлэгчид учирсан гэх 800,000/найман зуун мянга/ төгрөгийн хохирол нь М.гийн үйлдсэн дээрх гэмт хэргийн үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь тогтоогдохгүй байх ба М.гийн тус гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хохирол учирч нэхэмжлэгч нь үе мөчиндөө шахмал кальци, нурууны бүс худалдан авах шаардлагатай болсон болох нь тогтоогдохгүй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас эмчилгээний зардалд 800,000/найман зуун мянга/ төгрөг гаргуулах үндэслэлгүй байна.
Шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.*******ийн хариуцагч ******* ******* ******* ХХК-иас нийт 83,300,000/наян гурван сая гурван зуун мянга/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүрэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дах заалтад зааснаар нэхэмжлэгч Л.*******ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.*******ийн хариуцагч ******* ******* ******* ХХК-иас нийт 83,300,000/наян гурван сая гурван зуун мянга/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүрэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дах заалтад зааснаар нэхэмжлэгч Л.*******ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ
ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД
ШҮҮГЧ Н.ГАНТУЯА