| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2024/05261/И |
| Дугаар | 192/ШШ2025/03745 |
| Огноо | 2025-05-05 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 192/ШШ2025/03745
2025 05 05 192/ШШ2025/03745
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
нэхэмжлэгч: ***, ***-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: *** ***,
хариуцагч: ***
хариуцагч: ***холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт 44 630 698.71 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндсэн нэхэмжлэлтэй, 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн №*** тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, барааны тэмдэгийг барьцаалбараас чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
шүүх хуралдаанд:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***,
хариуцагч ***-ийн өмгөөлөгч *** нар оролцож,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгчээс хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 44 630 698.71 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Хариуцагч ***-аас ***-д 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн №*** тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, барааны тэмдэгийг барьцаалбараас чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
3. Нэхэмжлэгч шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... зээлдэгч *** нар нь Улаанбаатар хотын банк одоогийн Худалдаа, хөгжлийн банктай 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр №*** тоот "Зээлийн гэрээ"-г байгуулан 27,000,000.00 төгрөгийг жилийн 21.60 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар эргэлтийн хөрөнгийн зээлийн зориулалтаар зээлж авсан. №*** тоот Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн баталгаа болгож, №ЗБГ *** тоот Зээлийн барьцааны гэрээгээр дараах хөрөнгийг барьцаалсан: 1. ***-ын өмчлөлийн, улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн *** авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 2. ***ын өмчлөлийн, улсын бүртгэлийн *** авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө. Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс хойш зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах нэмэлт хугацааг олгосон. Улаанбаатар хотын банкны 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн *** тоот мэдэгдлээр нийт 2,076,080.67 төгрөгийг зөрчлийг арилгах нэмэлт хугацааг олгосон. Улаанбаатар хотын банкны 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 8-819/3 тоот мэдэгдлээр нийт 5,170,020.55 төгрөгийн зөрчлийг арилгах нэмэлт хугацааг олгосон. ***ХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн *** тоот мэдэгдлээр нийт 6,705,906.26 төгрөгийн зөрчлийг арилгах нэмэлт хугацааг олгосон.***-ийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 7-819/161 тоот мэдэгдлээр нийт 10,277,390.49 төгрөгийн зөрчлийг арилгах нэмэлт хугацааг олгосон. Зээлдэгчид үүссэн зөрчлийг арилгах нэмэлт хугацааг олгосон боловч гэрээний үүргээ биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулагдсан №*** тоот “Зээлийн гэрээ”-ний 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, мөн хуулийн 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсгүүдэд заасны дагуу ***-ийн зүгээс зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шаардах эрхтэй болно. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийг шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Зээлийн хүүг ашигласан хугацаагаар тооцно", мөн хуулийн 21.2-т "Зээлдэгч зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө" гэж тус тус заасан. Зээлдэгч нарын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №*** тоот "Зээлийн гэрээ"-ний үүрэгт 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар дараах төлбөрийн үлдэгдэлтэй байна. Үүнд Үндсэн зээл 25,105,247.30 төгрөг, үндсэн хүү 17,313,235.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,192,213.11 төгрөг, нотариатын зардал 20,000.00 төгрөг. Иймд ***-ийн зүгээс *** нарт холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг ***ХК-ийн зүгээс гаргаж байна. ***, *** нарын ***ХК-тай 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан №311901/200108 тоот "Зээлийн гэрээ"-ний үүрэгт зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр мөн шүүхэд нэхэмжлэхтэй холбоотой гарсан зардал, нийт 44,630,695.71 төгрөгийг гаргуулж, ***ХК-д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү. Хоёрдугаарт хариуцагч ***, *** нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд №ЗБГ1901/200108 тоот "Зээлийн барьцааны гэрээ"-гээр барьцаалсан ***ын өмчлөлийн, улсын бүртгэлийн ***тоот байршилтай, ***талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.
4.Хариуцагч хариу тайлбартаа: …хариуцагч талын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь тухайн гэрээ ковид цар тахлын үед байгуулагдсан гэрээ. Хоёрдугаарт хариуцагчийн зүгээс энэхүү гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэдэг үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргасан. 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулаад, энэхүү зээлийн гэрээний үлдэгдэл нь 11,000,000 төгрөг байсан. Маргаан бүхий зээлийн гэрээг банкны зүгээс санаачилсан. 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний барьцаанд нь барааны тэмдэг байсан. Зээлийн үлдэгдэлтэй, зөрчилтэй байсан үе нь ковид цар тахлын үед байсан. Тухайн үед Улаанбаатар хотын банкны зүгээс барьцаа хөрөнгөтэй болохын тул талуудыг хүчин төгөлдөр бус гэрээ байгуулсан гэдгээр татгалзлаа илэрхийлж байгаа. Нэг жилийн хугацаатай 13 хувийн хүүтэй зээлийг төлүүлэхийн тулд банкны зүгээс санаачилга гаргаж, мөн барьцаа хөрөнгөтэй болохын тулд 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 27,000,000 төгрөгийн зээл гаргасан. Энэхүү зээл гаргахдаа тухайн өдрөө ***-ийн дансанд хийгээд, шууд данснаас нь буцаагаад зээлийн хүү төлөв гэдэг утгаар нийт 11,702,367 төгрөгийн зарлага гаргасан. Өөрөөр хэлбэл анхнаасаа энэ гэрээ хүчин төгөлдөр бус гэрээ байсан. Энэ 11,702,367 төгрөгийн зарлага нь банк өөрөө хүчин төгөлдөр гэрээ байгуулсан гэдэг нь үүгээр нотлогдож байгаа. Ковид цар тахлын үед Монгол банкнаас зээлийн үндсэн хүү болон торгууль алдангиас чөлөөлүүлэх, зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, хүүгийн болон бодлогын хүүг бууруулах арга хэмжээнүүдийг авч байх үед Улаанбаатар хотын банк зээлдэгчээ хуурч мэхлээд, оюуны өмчөөр баталгаажсан барьцааны гэрээтэй байсан бол үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж байсан. Энэ нь банкандаа оруулангуутаа өөрсдөө татаад авчихсан, мөн хавтаст хэрэгт авагдсан зээлийн хүсэлтүүд байгаа. Хавтаст хэргийн 167 дугаар тал 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хүсэлтийн гарын үсэг нь ***-ийн захирал *** биш байна гэдэг шинжээчийн дүгнэлт гарсан байгаагаар нотлогдож байна. Тамга тэмдгээ аваад ир, энэ баримтууд дээр дар гэдгээр төөрөгдүүлж даруулсан болох нь нотлогдож байгаа. Тийм учраас үндсэн 27,000,000 төгрөгийн зээлийн гэрээ бол хүчин төгөлдөр бус. Иймд өгсөн авснаа буцаах хүсэлтэй байна гэдгээр татгалзлаа илэрхийлж байна гэв.
5. Хариуцагч сөрөг нэхэмжлэлээ дэмжиж тайлбарлахдаа: …сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь хариу тайлбартай уялдана. 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн зээлийн гэрээгээр Улаанбаатар хотын банкнаас 11,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байсан зээлдэгчийн зээлийг төлөх зорилгоор банкны зүгээс зээлийн үйл ажиллагааны журмаа зөрчиж, өөрөөр хэлбэл тухайн зээлдэгч маань төлбөрийн чадваргүй болсон, мөн ковид цар тахлын зээлийн хүү алданги зээлийн төлөлтийг хойшлуулсан цаг хугацаанд дуудаж авчраад 27,000,000 төгрөгийн гэрээ байгуулсан. Энэ 27,000,000 төгрөгийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хууль тогтоомж зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн. Энэ гэрээний дагуу өгсөн мөнгөө олголтын хувьд дансанд нь хийсэн мэт харагдах боловч тухайн зээл олгосон байгууллагын зөвшөөрөлгүйгээр буцаад банкнаас нь татсан байгаа. Тэгэхээр Улаанбаатар хотын банкны 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 13 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байсан. Өөрөөр хэлбэл хугацаа дуусаагүй, зөрчилтэй байсан юман дээр өөрсдөө дуудаж, банкны санаачилгаар гэрээ байгуулсан нь өөрөө хүчин төгөлдөр бус. Эхний зээлийн гэрээний үүргээ биелүүлж чадаагүй байхад банк хэзээ ч дахин зээл олгох боломж байхгүй. Тэгэхээр зээлийн эдийн засагчийн зүгээс дарамт шахалт үзүүлсэн гэж ярьдаг. Зээлийн хугацааг сунгах хүсэлт гаргахад шинээр зээл авч, өмнөх зээлээ төлөхийг шаардсан буюу 1 жилийн 21.6 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай гэрээ байгуулсан. Үүнийг байгуулснаар барьцаа хөрөнгө олж ирэхийг шаардсан. Аргагүй эрхэнд *** гээд дүүгийнхээ үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавьсан байдаг. Өмнөх зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэхийн тулд шалгуур хангаагүй байсан компанийн нэр дээр зээл гаргасан нь өөрөө зээлийн үйл ажиллагааны журмаа зөрчсөн юм. 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг 3 удаагийн гүйлгээгээр 11,702,368 төгрөгийн зарлага гаргаж төлсөн байдаг. Өөрөөр хэлбэл сүүлд авсан 27,000,000 төгрөгөөс өмнөх зээлийн төлбөрт нь хаагдсан юм бол барьцаанд тавьсан барааны тэмдгийн гэрчилгээг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргадаг. Одоог хүртэл барьцаанд авсан барааны тэмдгийн гэрчилгээг буцааж өгөхгүй, хаана байгаа нь тодорхойгүй болсон. Иймд 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №3 *** тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн *** дугаартай зээлийн барьцааны гэрээнд барьцаалагдсан, барааны тэмдгийн 000000005 гэрчилгээний дугаартай улсын бүртгэлийн дугаар *** дугаартай, Оюуны өмчийн газар бүртгэгдсэн, ***-ийн эзэмшилд бүртгэлтэй барааны тэмдгийг барьцаалбараас чөлөөлүүлж өгнө үү гэв.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: …зээлдэгч ***-аас эргэлтийн хөрөнгө үүсгэх, өмнөх зээлийн үлдэгдэл 11 сая төгрөгийг хаах зориулалтаар 30,000,000. төгрөгийг сарын 1.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлж авах тухай хүсэлтийг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “Улаанбаатар хотын банк" одоогийн ***-нд бичгээр ирүүлсэн. Улмаар дээрх хүсэлтийн дагуу *** нар нь Улаанбаатар хотын банк одоогийн Худалдаа, хөгжлийн банктай 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр №*** тоот "Зээлийн гэрээ"-г байгуулан 27,000,000.00 төгрөгийг жилийн 21.60 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар эргэлтийн хөрөнгийн зээлийн зориулалтаар зээлүүлэхээр харилцан тохиролцож, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор ***ын өмчлөлийн, улсын бүртгэлийн*** дугаарт бүртгэгдсэн, ***талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ***ын өмчлөлийн, улсын бүртгэлийн*** дугаарт бүртгэгдсэн, ***талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Зээл авах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 1995 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт “Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно” гэж заасны дагуу ***-н зээлийн дансанд 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 27,000,000.00 (Хорин долоон сая) төгрөгийг олгосон нь нэхэмжлэгчээс шүүхэд хавсаргаж өгсөн зээл, зээлийн хүүгийн тооцооллоор нотлогдоно. Зээлдэгч *** нь “Улаанбаатар хотын банк" ХХК-тай 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр №ҮҮДЗГ1901/190311 тоот "Зээлийн гэрээ" байгуулж 20,000,000.00 төгрөгийг, 12 сарын хугацаатайгаар зээлсэн байх бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар энэхүү зээлийн үлдэгдэл үүрэг нийт 11,703,368.06 байсан. 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №*** тоот “Зээлийн гэрээ”-ний дагуу зээлдэгч ***-н 2619003419 тоот харилцах дансанд 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 27,000,000.00 төгрөг олгож, 2619003419 тоот харилцах данснаас нийт 3 удаагийн гүйлгээгээр 11,703,638.06 төгрөгийн зарлага гарч, ***- н 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн №ҮҮДЗГ1901/190311 тоот “Зээлийн гэрээ”-ний үүрэг дуусгавар болж зээл хаагдсан. Үүнээс үзвэл, *** нар болон Улаанбаатар хотын банк нарын хооронд байгуулагдсан 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №*** тоот “Зээлийн гэрээ", №ЗБГ 1901/200108 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан талуудын гэрээний чөлөөт байдлыг хангаж хийгдсэн хэлцэл гэж үзэж байна. Зээлдэгч *** ХХК, ***нар нь 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №*** тоот “Зээлийн гэрээ", №*** тоот “Зээлийн барьцааны гэрээ"-нд гарын үсгээ зурж, 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 1,894,752.70 төгрөг, үндсэн хүүд 7,984,592.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 165,166.49 төгрөг нийт 10,044,511.51 төгрөгийг төлсөн тул Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт “Нэгэнт үүссэн Үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдсэн байвал зохино” гэж зааснаар зээлдэгч нарыг сайн дураар хүлээн зөвшөөрч зээлийн гэрээг байгуулж, эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөрөө төлсөн гэх үндэслэлээр 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн *** тоот "Зээлийн гэрээ", №*** тоот "Зээлийн барьцааны гэрээ"-г хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэнэ. Зээлдэгч ***-с зээл авах хүсэлт ирүүлснийг банкнаас хүлээн авч Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль зэргийг үндэслэн ***тоот "Зээлийн гэрээ"-г байгуулсан. №*** тоот "Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт хүчин төгөлдөр бус хэлцлийн шинжийг хангаагүй хүчин төгөлдөр хэлцэл байна. Иймд ***-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
7.Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн
Нэгдүгээр хавтаст хэрэгт
Нэхэмжлэл /хэргийн 1-3 дугаар тал/
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 4 дүгээр тал/
Нэхэмжлэгчээс ***ад олгосон итгэмжлэл /хэргийн 5-6 дугаар тал/
***гийн зээл хүсэгчийн анкет /хэргийн 7 дугаар тал/
***ын зээл хүсэгчийн анкет /хэргийн 8 дугаар тал/
***-ийн зээл хүсэгчийн анкет /хэргийн 9-16 дугаар тал/
2020.01.08-ны өдрийн №*** Барьцаат зээлийн гэрээ /хэргийн 17-27 дугаар тал/
2020.03.30, №6-19/2, 2020.05.05, №6.19/21 зээлийн өр төлбөрийг барагдуулах тухай мэдэгдэл /хэргийн 28-29 дүгээр тал/
2020.07.22, №7-819/3, 2021.10.06, №7-819/99, 2021.12.09, №7-819/161 ***-аас ***-д гаргасан мэдэгдлүүд /хэргийн 30-32 дугаар тал/
2022.03.15 Нэхэмжлэх /хэргийн 33 дугаар тал/
Зээл, зээлийн хүүгийн тооцоолол /хэргийн 34-39 дүгээр тал/
Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 40-43 дугаар тал/
2024.04.25-ны өдрийн 102/ШЗ2024/08581 дүгээр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /хэргийн 44-45 дугаар тал/
2022.03.16, №5/2422 ***ны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хувь /хэргийн 100-101 дүгээр тал/
2023.05.20, дугаар 102/ШШ2023/02129 Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /хэргийн 102-113 дугаар тал/
2023.08.02, дугаар 210/ТМ2023/01776 Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл /хэргийн 114-117 дугаар тал/
2023.08.02, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал /хэргийн 118-124 дүгээр тал/
2025.01.28-ны өдрийн №5/1507 ***-ийн хариу тайлбар /хэргийн 245-247 дугаар тал/
Хоёрдугаар хавтаст хэрэгт
Улаанбаатар хотын банкны Гүйцэтгэх захирлын 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/158 тоот тушаалаар батлагдсан “Зээлийн үйл ажиллагааны журам” /хэргийн 13-50 дугаар тал/
Улаанбаатар хотын банкны Гүйцэтгэх захирлын 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/159 тоот тушаалаар батлагдсан "Бизнесийн зээлийн үйл ажиллагааны журам /хэргийн 52-84 дүгэээр тал/
Улаанбаатар хотын банкны Гүйцэтгэх захирлын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/181 тоот "Журамд өөрчлөлт оруулах тухай" тушаал, тушаалын хавсралтууд /хэргийн 85-94 дүгээр тал/
Улаанбаатар хотын банкны Гүйцэтгэх захирлын 2018 оны 08 Дугаар сарын 23-ны өдрийн А/115 тоот "Журамд өөрчлөлт оруулах тухай" тушаал, тушаалын хавсралтууд /хэргийн 95-112 дугаар тал/
Улаанбаатар хотын банкны Гүйцэтгэх захирлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/16 тоот тушаалаар батлагдсан "Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зээлийн журам” /хэргийн 113-147 дугаар тал/
Улаанбаатар хотын банкны Гүйцэтгэх захирлын 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/12 тоот "Журамд өөрчлөлт оруулах тухай" тушаал, тушаалын хавсралтууд /хэргийн 148-165 дугаар тал/ зэрэг баримтууд,
8.Хариуцагч ***ын шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн
Нэгдүгээр хавтаст хэрэгт
***ын иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 51 дүгээр тал/ зэрэг баримтууд,
7.Хариуцагч ***гийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн
Нэгдүгээр хавтаст хэрэгт
***гийн иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 55 дугаар тал/
***гаас ***д олгосон итгэмжлэл /хэргийн 59 дүгээр тал/ зэрэг баримтууд,
9. ***-ийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн
Нэгдүгээр хавтаст хэрэгт
хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 57 дугаар тал/
***гийн иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 58 дугаар тал/
Хариу тайлбар /хэргийн 60 дугаар тал/
Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 61-62 дугаар тал/
Сөрөг нэхэмжлэл /хэргийн 87-91 дүгээр тал/
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх тухай баримт /хэргийн 127 дугаар тал/
2023.12.14-ний өдрийн 102/ТМ2023/07193 дугаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл /хэргийн 128-132 дугаар тал/
2023.12.14-ний өдрийн 102/ШЗ2023/2175 Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /хэргийн 133-136 дугаар тал/
2024.04.25-ны өдрийн 102/ШЗ2024/08581 дүгээр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /хэргийн 137-139 дүгээр тал/
Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 140 дүгээр тал/
2022.04.14-ний өдрийн ***-ийн хариу тайлбар /хэргийн 141 дүгээр тал/
2022/05/05-ний БГД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан ***гийн хариу тайлбар /хэргийн 142 дугаар тал/
***гийн хариу тайлбар /хэргийн 143 дугаар тал/
2019.03.11, №ҮҮДЗГ1901-190311 Зээлийн гэрээ /хэргийн 144-155 дугаар тал/
***-ийн ***ны дансны хуулга /хэргийн 156-159 дүгээр тал/
2020.05.20-ний өдрийн 102/ТМ2022/03182 Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл /хэргийн 160-161 дүгээр тал/
2022.05.20-ний өдрийн 102/ШЗ2022/09207 дугаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /хэргийн 73-163 дугаар тал/
2022.10.04 №102/АБ2022/04146 Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс ***-аас баримт шаардсан албан бичиг /хэргийн 164 дүгээр тал/
2023.03.29, №1359 Шүүх шинжилгээний газрын шинжээчийн дүгнэлт /хэргийн 165-177 дугаар тал/
***-ийн ***ны дансны хуулга /хэргийн 178-192дугаар тал/
2019.10.21, №ККГ1901/191021 Кредит картын гэрээ /хэргийн 193-198 дугаар тал/
Кредит дансны хуулга /хэргийн 199-208 дугаар тал/
***гийн зээл хүсэгчийн анкет /хэргийн 210-212 дугаар тал/
2019.10.28-ны өдрийн дугаар ПОБЗГ1901/191028 Посын орлого барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээ /хэргийн 213-218 дугаар тал/
2019.03.11, Зээлийн гэрээ /хэргийн 219-225 дугаар тал/
2019.03.11 №ҮҮДЗБГ1901/190311 Зээлийн барьцааны гэрээ /хэргийн 227-233 дугаар тал/
2020.03.20, №6-4/08 Зээлийн өр төлбөрийг барагдуулах тухай мэдэгдэл /хэргийн 234 дүгээр тал/
2020.09.04, №6/5614 ***-аас зээлдэгч ***д хандсан үүргээ гүйцэтгэхийг мэдэгдэх тухай албан бичиг /хэргийн 235 дугаар тал/
***-ийн ***ны дансны хуулга /хэргийн 236-240 дүгээр тал/ зэрэг баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч ... 44 630 695.71 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулах.... нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...зээлийн гэрээний үүргээ зөрчиж хугацаа хэтрүүлсэн... гэж тайлбарласныг,
хариуцагч эс зөвшөөрч, ... нэг жилийн хугацаатай 13 хувийн хүүтэй зээлийг төлүүлэхийн тулд банкны зүгээс санаачилга гаргаж, мөн барьцаа хөрөнгөтэй болохын тулд 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 27,000,000 төгрөгийн зээл гаргасан, гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, барааны тэмдэгийг барьцаалбараас чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж... маргаж байна.
3.Хэрэгт авагдсан баримт зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагч ***, ***, *** нар 2020 оны 01 сарын 08-ны өдөр № ЗГ/1901/200108 тоот зээлийн гэрээг нэхэмжлэгч Улаанбаатар хотын банк ХХК-тай байгуулан, 27 000 000 төгрөгийг жилийн 21.60 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зээл зориулалтаар зээлжээ.
Үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож 2020 оны 01 сарын 08-ны өдөр № *** тоот Барьцааны гэрээгээр хариуцагч ***ын өмчлөлийн *** талбайтай автозогсоолын зориулалттай 2ширхэг үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.
Зээлдэгч гэрээний үүргийг сарын бүрийн 20-ны өдөр 1 032 662.55 төгрөгийг 2020 оны 02 сарын 20-ны өдрөөс 2023 оны 01 сарын 08-ны өдрийг дуустал үндсэн төлбөрийг хүүгийн хамтаар төлөхөөр зээлийн эргэн төлөлтийн хуваарь гарган тохиролцсон байна.
4.Эдгээр үйл баримтын талаар зохигчид маргаагүй.
5. Энэ нь зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 153 дугаар зүйлийн 153.1, 154 дүгээр зүйлийн 154.1 дэхь хэсэгт заасан зээлийн болон барьцааны гэрээний үүргийн харилцаа үүссэн байх бөгөөд гэрээнүүд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.1 дэхь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байна.
6. Гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
7.Дээрх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хариуцагч маргаж, 2024 оны 11 сарын 04-ний өдөр гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.
8.Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ …хугацаа дуусаагүй, зөрчилтэй байсан юм нь дээр өөрсдөө дуудаж, банкны санаачилгаар гэрээ байгуулсан нь өөрөө хүчин төгөлдөр бус. Эхний зээлийн гэрээний үүргээ биелүүлж чадаагүй байхад банк хэзээ ч дахин зээл олгох боломж байхгүй. Тэгэхээр зээлийн эдийн засагчийн зүгээс дарамт шахалт үзүүлсэн гэж ярьдаг. Зээлийн хугацааг сунгах хүсэлт гаргахад шинээр зээл авч, өмнөх зээлээ төлөхийг шаардсан буюу 1 жилийн 21.6 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай гэрээ байгуулсан. Үүнийг байгуулснаар барьцаа хөрөнгө олж ирэхийг шаардсан. Аргагүй эрхэнд *** гээд дүүгийнхээ үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавьсан байдаг. Өмнөх зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэхийн тулд шалгуур хангаагүй байсан компанийн нэр дээр зээл гаргасан нь өөрөө зээлийн үйл ажиллагааны журмаа зөрчсөн… гэж тайлбарласан.
9.Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэжээ.
10.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэхээр хуульд заасан байна.
11.Хариуцагчийн ...зээлийн эзийн засагч зээлийн гэрээ байгуулах дарамт шахалт үзүүлсэн, өмнөх зээлийн гэрээний үүргээ биелүүлж чадаагүй гэрээний зөрчилтэй, шалгуур хангаагүй байсан компанийн нэр дээр зээл гаргаж зээлийн үйл ажиллагааны журмаа зөрчсөн... гэх тайлбар татгалзал эргэлзээгүй үнэн зөв хангалттай нотлох баримтаар нотлогдоогүй.
12.Түүнчлэн хариуцагч ***-д хүргүүлсэн зээлийн өр төлбөр барагдуулах тухай 2020.03.30-ны өдрийн Б-19/12 тоот мэдэгдэл, 2020.05.05-ны өдрийн № Б-19/21 тоот мэдэгдэл, 2020.07.22-ны өдрийн №7-819/3 тоот мэдэгдэл, 2021.10.05-ны өдрийн 7-819/99 тоот мэдэгдэл, 2021.10.06-ны өдөр ***гийн гараар бичсэн ...*** нь зээлийн төлөлт хэвийн бус явж байна. Бидний төлөвлөсөн төлөвлөгөөт ажил ковидын дараах нөлөөллөөс болж түүхий эд тасарч бүтэн 2 сар хомсдолтой байсан учир төлөвлөгөөт орлого бүрдүүлж чадалгүй зээлийн хугацаа хэтрүүлээд байна. Тиймээс бид зээлийн хэвийн нөхцөл байдалд оруулах үүднээс өөрийн хувийн хөрөнгөөс зарж борлуулан зээлдээ нэмэрлэнэ. Мөн гадны байгууллагаас хөрөнгө оруулалтын санхүүжилт авах мөн өөрийн компанийг худалдах хүртэл арга хэмжээ авч зээлийг хаах хэвийн байдалд оруулахаар төлөвлөж байна. Иймээс бид энэ 10 сард 2-3 сая төгрөгийг төлж хүү хоногийн зөрчлөө арилгах цаашлаад хурдан хугацаанд хэвийн байдалд оруулахаар төлөвлөж байна... гэх тайлбар бичгийн баримт, 2021.12.09-ний өдрийн 7-819/161 тоот мэдэгдэл баримтуудаар хариуцагчийн тайлбар татгалзал үгүйсгэгдэж байна.
13.Өөрөөр хэлбэл хариуцагчийн дээрх тайлбар бичгийн баримтаар зээлийн гэрээний үүргийн зөрчилтэй хугацаа хэтрүүлснээ хариуцагч хүлээн зөвшөөрсөн нь тогтоогдож байна гэж үзнэ.
14. Мөн хүчин төгөлдөр ямар хуулийн ямар заалтыг хэрхэн зөрчсөн, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны ямар хэм хэмжээнд харшилсан хэлцэл байгуулсан, түүнд нэхэмжлэгчийн бурууг нотлох баримтаар нотлогдоогүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үр дагаврыг тодорхойлоогүй учир хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзнэ.
15.Иймд талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэж хариуцагчийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлтэй.
16. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч мөнгөн хөрөнгө болох 27 000 000 төгрөгийг хариуцагч буюу зээлдэгчийн эзэмшил ашиглалтад шилжүүлэх, хариуцагч гэрээнд заасан хугацаанд уг мөнгийг тохирсон хүүгийн хамт буцаан төлөх үүрэгтэй.
17. Гэрээний дагуу 27 000 000 төгрөгийг нэхэмжлэгч 2020 оны 01 сарын 09-ний өдөр хариуцагч ***-ийн эзэмшлийн ***ны *** тоот дансанд шилжүүлэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн нь Зээлийн дансны хуулга баримтаар тогтоогдож байна.
18. Зохигч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2023 оны 01 сарын 08-ны өдөр дуусгавар болсон хэдий ч зээлдэгч нар 2021 оны 06 сарын 20-ны өдрөөс хойш зээлсэн мөнгийг хүүгийн хамт гэрээгээр тохирсон хугацаанд хуваарийн дагуу төлөөгүй, нэхэмжлэл гаргах үеийн байдлаар хугацаа хэтрүүлж, үндсэн зээл 25 105 247.30 төгрөг, хүү 17.313.235.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 192 213 11 төгрөг, нийт 44 610 695 төгрөг төлөгдөөгүй хуримтлагдсныг нэхэмжлэгч нэхэмжилжээ.
19. Хариуцагч гэрээнд заасан хугацаанд зээлсэн мөнгийг тохирсон хугацаанд, тохирсон хүүгийн хамт буцаан төлөх гэрээ болон хуулийн дагуу хүлээсэн үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй, гэрээний үүргээ зөрчсөн, төлбөрийн үлдэгдэлтэй, гэрээний үүрэг зөрчигдөж хугацаа хэтрүүлсэн болохыг хариуцагчид удаа дараа мэдэгдэж байсан, хариуцагч зээлийн төлбөрийн тооцоолол, үлдэгдэл хэмжээний талаар маргаагүй болох нь хэрэгт авагдсан дээрх баримтууд, зохигч талуудын тайлбар баримтуудаар тус тус тогтоогдож байна.
20. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 4.2, 4.5, 5.2,5.3, 6.3, Иргэний хуулийн 242.1, 242.3-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч нараас гэрээний үүргийг бүхэлд нь шаардах эрхтэй.
21. Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэхь хэсэгт заасан үндэслэлтэй тул хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд нийт 44 610 695 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.
22. Хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 157 дугаар зүйлийн 157.1.2, 174 дүгээр зүйлийн 174.1-д заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг худалдахыг шаардах эрх үүссэн байна.
23. Иймд хариуцагч мөнгөн төлбөр төлөх дээрх үүргээ сайн дураар эс биелүүлбэл зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийг хангуулах үндэслэлтэй.
24. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 381 103 төгрөг, 70200 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 451 351 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 381 003 төгрөг, 70 200 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.
25. 2024.08.006-ны өдрийн 5/9343 тоот нэхэмжлэгчээс ***ад олгосон итгэмжлэлээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна.
26. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний зээлдүүлэгч Улаанбаатар хотын банк ХХК байсан, Улаанбаатар хотын банк ХХК-ийг *** ХХК-д нэгтгэж, Улаанбаатар хотын банк ХХК-ийн үйл ажиллагаа зогсож, түүний эрх үүрэг хариуцлага *** ХХК-д шилжсэн, *** нэхэмжлэх эрхтэй талаар зохигчид маргаагүй.
27. 2024 оны 04 сарын 25-ны өдрийн дугаар 102/ШЗ2024/08581 тоот шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг буцаасан захирамж гарснаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд хариуцагч зээл хүү нэмэгдүүлсэн хүү төлөх гэрээний үүргээ биелүүлэхэд саад болохгүй, үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзнэ.
28. Барааны тэмдэгийг барьцаалбараас чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдохгүй, хамааралгүй учир шүүх хангаагүй ба шүүхэд энэ тухай нэхэмжлэлээ дахин гаргахад энэ шийдвэр саад болохгүй.
29. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэхтэй холбоотой зардал 20 000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хангах үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч шүүхэд нотлох баримтыг эх хувиар нь боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг ирүүлнэ гэх хуульд заасан үүргээ биелүүлснийг хохиролд тооцохгүй болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэхь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ***, ***, *** нараас зээлийн гэрээний үүрэг нийт 44 610 695 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ***-д олгож, үлдэх 20 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагч нар мөнгөн төлбөрийн үүргээ сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох хариуцагч ***ын өмчлөлийн *** талбайтай автозогсоолын зориулалттай 2ширхэг үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
3. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар нэхэмжлэгч ***-д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч ***-ийн 2020 оны 01 сарын 08-ны өдрийн №*** тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, барааны тэмдгийг барьцаалбараас чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 381 103 төгрөг, 70200 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 451 351 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 381 003 төгрөг, 70 200 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ