Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 125/ШШ2025/0045

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Янжиндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Засаг дарга, Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Буянт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 3/10 дугаартай "Сумын засаг дарга *******ыг огцруулах тухай" тогтоолыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/26 дугаартай "сумын засаг дарга *******ыг огцруулах тухай" захирамжийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Буянт сумын засаг даргын ажилд эгүүлэн тогтоолгох, 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүх хурал болтол ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, гуравдагч этгээд *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: *******оос Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан Ховд аймгийн Засаг дарга, Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад тус тус холбогдуулан Ховд аймгийн Буянт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 3/10 дугаартай "Сумын засаг дарга *******ыг огцруулах тухай" тогтоолыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/26 дугаартай "Сумын засаг дарга *******ыг огцруулах тухай" захирамжийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын ажилд эгүүлэн тогтоолгох, 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүх хурал болтол ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Хоёр. Хэргийн үйл баримтын талаар:

2.1. Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 3 дугаар хуралдаан 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хуралдсан.

Тус хуралдаанд Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэр бүхий 10 төлөөлөгчөөс сумын Засаг даргыг огцруулах асуудлыг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэхээр санал ирүүлснийг тус хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 57,8 хувийн саналаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулж, 3/01 дугаар Хэлэлцэх асуудал, дотоод журам, үйлчлэх ажлын албадыг батлах тухай тогтоолын 1-р хавсралтын 7 дахь хэсэгт хэсэгт Сумын засаг даргыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэхээр баталсан байна.

Мөн өдрийн 3/10 дугаар тогтоолоор Төсвийн хэмнэлтийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх заалтыг зөрчиж засаг даргын зөвлөх томилж, цалинжуулсан, залуучуудын хөтөлбөрийн төсвийг зориулалтын бус зарцуулсан сумын Засаг дарга Дашзэвэг овогтой. Энхболдыг хуралдаанд оролцсон 19 төлөөлөгчийн 14 нь буюу 73.6 хувийн саналаар огцруулж, тус тогтоолыг аймгийн Засаг даргад уламжлан шийдвэрлүүлэхийг Хурлын дарга *******/-д үүрэг болгож шийдвэрлэсэн байна.

Улмаар Ховд аймгийн Засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/26 дугаар Буянт сумын Засаг даргыг огцруулах тухай захирамжаар *******ыг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгон Буянт сумын Засаг даргын албан тушаалаас огцруулсан байна.

2.2. Нэхэмжлэгч ******* нь маргаан бүхий захиргааны актуудыг эс зөвшөөрч 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

 

Гурав. Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч *******оос шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартааДашзэвэг овогтой Энхболд миний бие Ховд аймгийн Буянт сумын засаг даргаар ажиллаж байсан. Хуулийн дагуу ажиллаж, төсвийг үр ашигтай зарцуулж байсан. Гэтэл 2025 оны 0 дугаар сарын 23-ны өдөр ээлжит хуралдаан болно гэж надад мэдэгдсэн.

Тухайн мэдэгдэл буюу хуралдааны урилгад 1. Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд санал оруулах тухай. 2. Сумын ИТХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай илтгэл бөгөөд энэ хоёр асуудлыг хэлэлцэх ёстой байсан. Энэ нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.6-д заасан анхдугаар хуралдаанаас бусад хуралдааныг тухайн Хурлын дарга хуралдаан эхлэхээс долоогоос доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна гэснийг зөрчсөн.

Ховд аймгийн Буянт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал дээрх хоёр асуудлыг хэлэлцэж байгаад гэнэт санал хурааж Ховд аймгийн Буянт сумын засаг дарга ******* намайг Ховд аймгийн Буянт сумын засаг даргаас огцруулсан.

Намайг огцруулсан энэ үйлдэл нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д заасан энэ хуулийн 47.1-д заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй гэх хуулийн шаардлагыг зөрчсөн бөгөөд хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хурлын төлөөлөгчдөд ажлын хоёр өдрийн өмнө тараагаагүй. Мөн тухайн хурлын хэлэлцэх асуудалд засаг даргыг огцруулах асуудал байгаагүй байсан.

Намайг засаг даргаас огцруулахдаа Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7, 65 дугаар зүйлийн 65.2. Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-д заасныг тус тус үндэслэсэн байсан. Дээрх хуулийн заалтад дурдсанаар Ховд аймгийн Буянт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал намайг огцруулах талаар Ховд аймгийн засаг даргад нийт төлөөлөгчдийн олонхийн саналаар тавьж шийдвэрлүүлэх ёстой байсан гэтэл өөрсдөө санал тавих биш шууд огцруулсугай гэж тогтоол гаргасан. Ховд аймгийн Буянт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал Ховд аймгийн засаг даргын эрх хэмжээг эдэлж намайг огцруулсан.

Надад хурлын шийдвэрийг хангалтгүй биелүүлээгүй, нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хүн амын амьдралын асуудлыг холбогдох хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлээгүй зүйл байгаагүй. Хангалттай биелүүлсэн. Мөн би ажлаа хийгээд хэдэн сар болж байна.

Намайг Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-д зааснаар тухайн жилийн төсвийн тухай хуульд заасан зардлыг хэтрүүлсэн, ангилал зөрүүлсэн, зориулалт бусаар ашигласан гэж аудитын дүгнэлт гараагүй, би зардал хэтрүүлээгүй, ангилал зөрүүлээгүй, зориулалт бусаар ашиглаагүй. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагый тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-д Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд дараах үндэслэлээр доод шатны Засаг даргыг огцруулна гээд 64.4-д Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 64.2.3-т заасныг баримтлан гаргасан тухайн Хурлын саналын дагуу Засаг даргыг огцруулах шийдвэрийг 14 хоногийн дотор гаргана, мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.2-д энэ хуулийн 65.1.1, 65.1.2-д заасан үндэслэл бий болсон гэж Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь үзэж гарын үсэг зурсан бол хурал 15 хоногийн дотор хуралдаанаараа хэлэлцэж, Засаг даргыг огцруулах, эсхүл түүнд сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайдад нийт төлөөлөгчдийн олонхийн саналаар тавьж шийдвэрлүүлнэ гэж тус тус заасныг Ховд аймгийн Буянт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал зөрчсөн, Ховд аймгийн Буянт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал Ховд аймгийн засаг даргад санал тавих ёстой байсан.

Намайг огцруулсан тогтоол гарснаар би ажил хийх боломжгүй, цалин, орлогогүй болж миний эрх ашиг зөрчигдлөө.

Буянт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны тогтоолын дараа Ховд аймгийн засаг дарга ******* 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Б/26 дугаартай захирамж гаргаж ******* намайг Буянт сумын засаг даргын албан тушаалаас огцрууллаа. ******* засаг дарга намайг огцруулахдаа Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-д дээд шатны засаг дарга. Ерөнхий сайд дараах үндэслэлээр доод шатны Засаг даргыг огцруулна гээд 64.2.1-д засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, 64.2.2-д хууль тогтоомж удаа дараа, эсхүл ноцтой зөрчсөн, 64.2.3-д энэ хуулийн 65.1.1, 65.1.2-т заасан үндэслэлээр хурал түүнийг огцруулах санал гаргасан, 64.2.4-д засаг дарга өөрөө огцрох хүсэлтээ гаргасан, 64.2.5-д энэ хуулийн 65.1.3-т заасан үндэслэлээр огцруулна₮ гэж. Мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.2-д Энэ хуулийн 65,1.1. 65,12-1 заасан үндэслэл бий болсон гэж хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь үзэж гарын үсэг зурсан бол хурал 15 хоногийн дотор хуралдаанаараа хэлэлцэж, Засаг даргыг огцруулах, эсхүл түүнд сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайдад нийт төлөөлөгчдийн олонхын саналаар тавьж шийдвэрлүүлнэ гэж тус тус зааж өгсөн байна. Надад дээр дурдсан үндэслэлүүд бий болоогүй.

Иймд Ховд аймгийн Буянт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 3/10 дугаартай "Сумын засаг дарга *******ыг огцруулах тухай" тогтоолыг хүчингүй болгож, Ховд аймгийн засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/26 дугаартай "сумын засаг дарга *******ыг огцруулах тухай" захирамжийг хүчингүй болгож, Ховд аймгийн Буянт сумын засаг даргын ажилд эгүүлэн тогтоож, 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс шүүх хурал болтол ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү.

Миний хувьд Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хурлын гаргасан захиргааны актыг хууль бус гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Нэгдүгээрт: Анх ******* надад Сумын Засаг даргыг огцруулах тухай тогтоолын төслийг танилцуулсан. Гэтэл 3 хоногийн дараа Ховд аймгийн засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/26 дугаартай "Сумын засаг дарга *******ыг огцруулах тухай захирамж гарсан. Миний хувьд Засаг даргатай очиж уулзах үед ******* даргын танилцуулж байсан гарын үсэггүй тогтоолын төсөл нь очоогүй, харин 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 3/10 дугаартай хурлын ******* даргын гарын үсэгтэй албан бланк дээр гарсан тогтоол хүргэгдсэн байдаг. Уг тогтоолд ******* нь Төсвийн хэмнэлтийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх заалтыг зөрчиж Засаг даргын зөвлөл томилж цалинжуулсан, залуучуудын хөтөлбөрийн төсвийг зориулалтын бус зарцуулсан сумын Засаг дарга Дашзэвэг овогтой Энхболдыг хуралдаанд оролцсон 19 төлөөлөгчийн 14 нь буюу 73,6 хувийн саналаар огцруулсугай, Энэхүү тогтоолыг аймгийн Засаг даргад уламжлан шийдвэрлүүлэхийг Хурлын дарга *******д үүрэг болгосугай гэх тогтоол хүргэгдсэн байсан. Иймд уг тогтоолыг засаж, залруулсан гэж үзэж байгаа. Энэ нь Захиргааны хууль биш, Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Яагаад гэвэл уг захиргааны актыг гаргахдаа дур мэдэж өөрчлөлт оруулсан байсан юм. Хэрэв тухайн үед тогтоолд өөрчлөлт оруулсан бол дахин Хурлын төлөөлөгч нарт танилцуулж байж батлуулах ёстой байтал, тэгж батлуулаагүй.

Би тухайн үед Баттулгад хэлж байсан. Та нарын надад үзүүлсэн тогтоол чинь өөрчлөгдөж очсон байна шүү дээ гэхэд, Би мэдэхгүй, ******* даргаас өөрөөс нь асуу, би тухайн үед сургалттай байсан гэх зүйлийг надад хэлсэн. Иймд миний хувьд шүүхэд нэхэмжлэл гаргах гол үндэслэл болсон.

Хоёрдугаарт: Хариуцагчийн зүгээс газрын асуудал буюу сумын газрын хилийг зарсан гэж ярьдаг. Миний хувьд уг асуудлаар аймгийн Засаг даргыг Буянт суманд аваачиж уулзалт хүртэл хийлгэсэн. Газрын хилийн цэсийг Аймгийн дарга болон Сумын Засаг дарга нар тохиролцож авдаг зүйл биш гэдгийг хэлмээр байна. Гэтэл дараа нь Залуучуудын чуулган гэх үг гаргаж ирсэн. Тус Залуучуудын чуулга уулзалтыг зохион байгуулахад Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэж байгаа хууль эрх зүйн ажилтан *******, Санхүү тасгийн дарга *******, бичиг хэргийн ажилтан, нярав мөн залуучууд нийгмийн ажилтан хариуцсан төрийн албан хаагч нар ярилцаж уг мөнгийг гаргаж, түрүүлсэн багт нь 5,100,000 төгрөг, 20 ширхэг медаль, цом өгсөн бөгөөд тухайн үед ******* дарга надтай хамт явж байсан шүү дээ.

Гэтэл тус хурал дээр ******* нь ард түмний мөнгийг зориулалтын бусаар ашигласан гэж хэлж ард түмний өмнө миний нэр хүндэд халдсан. Би тухайн үед шоконд ороод дуугарч чадаагүй. Би уг залуучуудын чуулга уулзалтыг маш их цаг зав хөрөнгө, мөнгө зарцуулан хийсэн. Тухайн үед ******* өөрөө хүртэл байсан. Гэтэл намайг олон түмний өмнө лайваар мөнгө идсэн мэтээр зарлаж ярьсан гомдолтой байна.

Иймд миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

3.2. Хариуцагч Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга *******ээс шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит III хуралдааныг 2025 оны 3 дугаар сарын 19-ны өдрийн А/03 дугаар захирамжаар 03 дугаар сарын 26-ны өдөр хуралдуулж 1. Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд санал оруулах тухай, 2. Сумын ИТХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай илтгэл гэсэн 2 асуудал хэлэлцэхээр товлон зарласан.

2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь заалтыг үндэслэн сумын Засаг дарга *******ыг огцруулах тухай асуудлыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэхийг дэмжиж сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэр бүхий 10 төлөөлөгчийн гарын үсэгтэй бичиг ирснийг сумын Засаг даргаас ирүүлсэн Хоршоо хөгжүүлэх сангийн тэргүүлэх чиглэл, зөвлөл батлуулах тухай, Хүүхдийн төлөө зөвлөл, Хүүхэд хамгааллын хамтарсан баг шинэчлэх тухай, Наранхайрхан багийн Иргэдийн Нийтийн Хурлаас ирүүлсэн хүсэлтийг хурлаар хэлэлцэх асуудлын хамт Төлөөлөгчдөд хуулийн хугацаанд нь хүргүүлсэн.

2025 оны 3 дугаар сарын 26-ны өдөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит III хуралдааны хэлэлцэх асуудал батлах үед сумын Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцэх асуудалд оруулах эсэх талаар санал хураалгахад хуралдаанд оролцсон 19 төлөөлөгчийн 11 нь дэмжиж хэлэлцэх асуудалд оруулсан бөгөөд огцруулахыг дэмжиж хуралдаанд оролцсон 19 төлөөлөгчийн 14 нь дэмжиж огцруулсан болно.

Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулсан тогтоолын төсөл нь албан ёсоор албажаагүй, хууль бусаар 2 заалт оруулсан гэх асуудлын тухайд, Иргэдийн төлөөлөгчдийн хурлаад хэлэлцэж, төлөөлөгч нар ******* даргыг 20,000,000 төгрөгийг залуучуудын чуулга уулзалтад зарцуулсан бөгөөд үүнээс 5,000,000 төгрөгийг буруу зарцуулсан гэж үзсэн. Түүнээс биш ******* гэх хүн хувьдаа идсэн гэж хэлсэн зүйл байхгүй.

******* дарга тухайн үед 20,000,000 төгрөгийг өөрийн нарийн бичиг Мөнгөн-Утасын дансаар дамжуулан авсан. Харин 5,000,000 төгрөгийг ТҮК-ийн ажилчдад ажлын хэрэгсэл ажлын хувцас болон бусад хэрэгсэл хүрз, жоотуу авах зорилгоор зарцуулж баруун хил явуулж хүрз, жоотуу, гагнуурын аппарат гэх мэт зүйлд зарцуулсан гэх боловч энэ талаар нотолсон санхүүгийн ямар ч баримт байдаггүй юм.

Хоёрдугаарт: Төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчсөн гэх асуудлын тухайд ******* дарга нь Засаг даргын зөвлөх авч ажиллуулсан байдаг. Хуульд Засаг дарга нь хэвлэлийн төлөөлөгч буюу Засаг даргын зөвлөхтэй байж болно гэж заасан байдаг. Гэтэл ******* гэх хүнийг зөвлөхөөр авч ажиллуулж, улс төрийн шатлалаар буюу 2,300,000 төгрөгөөр цалинжуулсан нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчсөн гэж үзсэн.

Гуравдугаарт: Нэхэмжлэгчийн зүгээс 2 үндсэн асуудлыг хэлэлцэж байгаад гэнэт санал хурааж намайг огцруулсан гэж тайлбарладаг. Үүнд тайлбар хэлэхэд: Хуралдаан анх 2025 оны 03 дугаар сарын 19-ны өдөр хурлын тов зарлагдаж групп чат дээр тавигдсан бөгөөд 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэр бүхий 10 хүний гарын үсэгтэй ******* даргыг огцруулах тухай албан бичиг ирсэн. Мөн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ******* даргын хурлаар хэлэлцэх асуудлууд надад ирсэн. Ингээд 2025 оны 03 дугаар сарын 26-ны хурлаар үндсэн 2 асуудал дээр нэмж 5 асуудал нэмэгдэж нийт 7 асуудал батлагдсан. Үүнд: ******* даргын хэлсэн 4 асуудлыг төлөөлөгч нарт хэлж батлуулсан, Наран хайрхан багийн Хурлын тогтоолтой асуудлыг батлуулсан. Мөн ******* даргыг огцруулах талаар нэр бүхий 10 хүний гарын үсэгтэй хүсэлтийг хүлээн авч Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэгдэх үү гэж асуухад, 11 төлөөлөгч гар өргөж улмаар хэлэлцэх асуудал оруулсан байдаг. Ингээд ******* даргатай 14 төлөөлөгч хамтран ажиллах чадахгүй, огцруулъя гэдэгт санал өгч 73.6 хувиар ******* дарга огцорсон.

Дөрөвдүгээрт: ******* дарга тайлбартаа 2025 оны 03 дугаар сарын 23-ны өдөр надад ээлжит хуралдаан болно гэж мэдэгдсэн гэдэг. 2025 оны 03 дугаар сарын 19-ны өдөр гарсан хурлынхаа захирамжийг 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ******* даргад оруулж өгсөн. Тухайн үед 10 нэр бүхий хүний гарын үсэгтэй хүсэлт ирсэн талаар Магсаржав төлөөлөгч ******* даргад хэлж танилцуулсан байдаг. Тухайн үед Магсаржав төлөөлөгч ******* даргад хууль бусаар авч ажиллуулж байгаа хүмүүсээ ажлаас нь гаргачих, хэрэв гаргахгүй гэх юм бол Хурлын албанд оруулж өгнө гэх зүйлийг хэлж байсан. Ингээд 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр албан ёсоор групп чатад тавьж мэдээлсэн байдаг. Улмаар 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хэлэлцэх асуудалд орж Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлж шийдвэр гарсан гэв.

 

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******аас шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/26 дугаар *******ыг огцруулах тухай захирамжийг хүчингүй болгуулах шаардлагын хүрээнд:

1. Буянт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 3/10 дугаартай тогтоол, 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 1/07 дугаартай албан бичгээр огцруулах санал ирүүлснийг үндэслэн аймгийн Засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/26 дугаар захирамжаар Буянт сумын Засаг даргыг огцруулсан.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т "Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд дараах үндэслэлээр доод шатны Засаг даргыг огцруулна" гэж заасан бөгөөд маргаан бүхий актын хувьд хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.3-т заасны дагуу тухайн сумын хурал түүнийг огцруулах санал гаргасан тул тус саналд үндэслэн аймгийн Засаг дарга огцруулах шийдвэр гаргасан

2. Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 64.2.3-т заасныг баримтлан таргасан тухайн Хурлын саналын дагуу Засаг даргыг огцруулах шийдвэрийг 14 хоногийн дотор гаргах хуулийн зохицуулалттай ба энэ журам зөрчигдөөгүй болно.

3. "Хурлын шийдвэрийг хангалтгүй биелүүлсэн гаж тухайн Хурал дүгнэсэн, эсвал "нутаг дэвсг дэвсгэрийнхээ васан хуулиар хүлээсэн эдийн засаг, нийгмийн хүн амын амьдралын асуудалтай холбогдож үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж тухайн хурал дүгнэсэн гэсэн асуудлуудаар Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь үзэж гарын үсэг зурсан бол хурал 15 хоногийн дотор хуралдаанаараа хэлэлцэж, Засаг даргыг огцруулах, эсхүл түүнд сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайдад нийт телеелегчдийн олонхын саналаар тавьж шийдвэрлүүлэх хуулийн зохицуулалттай.

Дээрх зохицуулалт хангагдсан гэж үзсэн тул аймгийн Засаг дарга Монгол Улсын Засаr захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заагдсан бүрэн эрхээ хэрэгжүүлж, өөрийн эрх хэмжээний хүрээнд захирамжаа гаргасан.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтын дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэнэ үү.

Нэгдүгээрт: Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 03 26-ний өдрийн 03/10 дугаартай тогтоол, 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 1/07 дугаартай албан бичгээр *******ыг сумын Засаг даргаас огцруулах саналыг аймгийн Засаг даргад албан ёсоор ирүүлсэн. Уг саналыг аймгийн Засаг дарга хүлээн авч аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/26 дугаартай захирамжаар *******ыг Буянт сумын Засаг даргын үүрэгт ажлаас огцруулсан. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд дараах үндэслэлээр доод шатны Засаг даргыг огцруулна гэж заасан байх бөгөөд маргаан бүхий актын хувьд тус хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.3-т заасны дагуу тухайн сумын хурал түүнийг огцруулах санал гаргасан тул уг саналд үндэслэж аймгийн Засаг дарга *******ыг огцруулах шийдвэрийг гаргасан.

Хоёрдугаарт: Дээд шатны Засаг дарга Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.3-т заасныг баримтлан Хурлын саналын дагуу Засаг даргыг огцруулах шийдвэрийг 14 хоногийн дотор гаргах зохицуулалтын хүрээнд гаргасан. Үүнд хугацаатай холбоотой журам зөрчигдөөгүй гэж үзэж байна.Мөн хурлын шийдвэрийг хангалтгүй биелүүлсэн гэж тухайн хурал дүгнэсэн, эсвэл нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хүн амын амьдралын асуудалтай холбогдох хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж тухайн Хурал дүгнэсэн зэрэг асуудлуудаар Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь үзэж гарын үсэг зурсан бол Хурал 15 хоногийн дотор хуралдаанаар хэлэлцэж Засаг даргыг огцруулах, эсхүл түүнд сахилгын шийтгэл ноогдуулах асуудлыг дээд шатын Засаг дарга, Ерөнхий сайдад нийт төлөөлөгчдийн олонхын саналаар тавьж шийдвэрлүүлэх хуулийн зохицуулалт байдаг.

Иймд дээрх зохицуулалтууд хангагдсан гэж үзсэн учраас Ховд аймгийн Засаг дарга Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заагдсан бүрэн эрхийнхээ хүрээнд *******ыг огцруулах тухай захирамж гаргаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг холбогдох хууль, журамд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

 

3.4. Гуравдагч этгээд *******аас шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2025 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь заалтыг үндэслэн сумын Засаг дарга *******ыг огцруулах тухай сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэр бүхий 10 Төлөөлөгчийн гарын үсэгтэй бичиг болон 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит III хуралдааны хэлэлцэх асуудал бүхий урилгыг ИТХ-н ажлын албаны мэргэжилтнээс хүлээн авсан.

2025 оны 3 дугаар сарын 26-ны өдөр сумын Иргэдийн Төлөвлөгчдийн Хурлын ээлжит III хуралдааны хэлэлцэх асуудал батлах үед сумын Засаг дарга *******ыг огцруулах асуудлыг хэлэлцэх асуудалд оруулах эсэх талаар санал хураалгахад хуралдаанд оролцсон 19 төлөөлөгчийн 11 нь дэмжиж хэлэлцэх асуудалд оруулсан бөгөөд огцруулахыг дэмжиж хуралдаанд оролцсон 19 төлөөлөгчийн 14 нь дэмжиж огцруулсан болно.

Миний бие 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Б/34 тоот аймгийн Засаг даргын захирамжаар Буянт сумын засаг даргаар томилогдон ажиллаж байна.

Миний бие Буянт сумын Цагаанбургас багаас Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон. Анх Засаг дарга болох талаар Ардын намаас ******* бид хоёрын нэрийг дэвшүүлсэн бөгөөд 3 удаа санал хураалтаар тэнцсэн. Миний хувьд *******ыг хүлээн зөвшөөрч хамтран ажилласан.

Хурлын байгууллага гэдэг нь Засаг даргад хяналт тавих, асуудал хэлэлцүүлэх эрхтэй байдаг. 2025 оны Орон нутгийн сангийн хөрөнгөөр төсөл арга, хэмжээний жагсаалт гэж баталсан. Үүнд: Залуучуудын жилийн нэгдсэн арга хэмжээнд 20,000,000 төгрөгийг төсөвлөсөн. Уг асуудал яригдаж төлөвлөгөө гаргасан цагаас эхлээд залуучууд талцаж эхэлсэн насны хязгаар болон хөдөө байгаа залуучууд уг арга хэмжээнд оролцох боломжгүй байна. гэх байдлаар маргаан гарсан байдаг. Тухайн үед ******* дарга 20,000,000 төгрөгийг Мөнгөн-утасын данс руу авсан байдаг. Төсвийн тухай хуульд зааснаар батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргана гэж заасан байдаг.

Гэтэл ******* дарга нь зориулалтын бусаар ТҮК-ийн ажилчдын багаж хэрэгсэл авахад зарцуулсан байгаа юм. Бид нар байнга хурал хийх үедээ нээлттэй лайв хийдэг. *******ыг гүтгэсэн зүйл байхгүй, Манай сумын фейсбүүк групп рүү орж харж болно. Манай сумын хувьд 4000 гаруй хүн амьтай гэтэл орон тооны бус баахан хүн авсан учир Иргэдийн төлөөлөгчид хяналт тавих үүднээс уг асуудлыг авч хэлэлцсэн. Мөн 10 нэр бүхий төлөөлөгчийн гарын үсэгтэй баримтын тухайд 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр ******* даргыг огцруулах тухай саналыг Магсаржав төлөөлөгч гаргаж, 2025 оны 03 дугаар сарын 18-ны орой төлөөлөгч нар гарын үсэг зурсан. Уг асуудлыг хэлэлцэх үед намайг Засаг дарга болговол орлогч болгож өгье гэх мэтээр албан тушаал амласан зүйл байхгүй гэдгийг хэлмээр байна гэв.

 

3.5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******аас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн хувьд дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэгдүгээрт: *******ыг ажлын 2-иос доошгүй хоногийн өмнө төлөөлөгч нарт хурлаар хэлэлцэх асуудлын материалыг тараагаагүй, тооцоо судалгаа хавсаргаагүй, Хоёрдугаарт: Нэгжийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 65.1.2-т заасан үндэслэлээр хурал дүгнээгүй байхад шийдвэр гаргаж *******ыг ажлаас чөлөөлсөн гэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Нэгдүгээрт: Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хариуцагч Дэмбэрэл болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.3-т заасан үндэслэлээр нэхэмжлэгчийг огцруулсан байдаг. Уг хуулийн 64.2.3-т энэ хуулийн 65.1.1, 65.1.2-т заасан үндэслэлээр Хурал түүнийг огцруулах санал гаргасан бол Засаг дарга захирамж гаргаж огцруулна гэдгийг хуульчилж өгсөн. Мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 65.1.2-т зааснаар хурал огцруулах санал гаргахдаа дүгнэлт, тооцоо судалгааг хавсаргасан байх ёстой. Гэтэл шүүхийн хэлэлцүүлгийн явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дүгнэлт, тооцоо судалгаа гаргасан баримт байдаггүй. Харин тогтоол болон саналыг хавсаргаж ирүүлсэн гэх тайлбарыг шүүхийн хэлэлцүүлгийн явцад хэлсэн. Иймд маргаан бүхий акт нь үндэслэлгүй гарсан гэж үзэж байна.

Хоёрдугаарт: Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны тогтоол буюу 205 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 3/10 дугаартай тогтоолыг Буянт сумын Засаг дарга *******ыг огцруулах тухай маргаан бүхий актыг гаргахдаа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7, 65 дугаар зүйлийн 65.2 дахь заалт, Төсвийн Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 дахь заалтыг тус тус удирдлага болгож Төсвийн хэмнэлтийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх заалтыг зөрчиж Засаг даргын зөвлөх томилж, цалинжуулсан, Залуучуудын хөтөлбөрийн төсвийг зориулалтын бус зарцуулсан сумын засаг дарга *******ыг хуралдаанд оролцсон 19 төлөөлөгчийн 14 хүн буюу 73,6 хувийн саналаар огцруулсугай гэж маргаан бүхий акт дээрээ дурдаж өгсөн.

Гуравдугаарт: Монгол Улсын Засаг, Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд хуульчилж өгснөөр тус хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д заасан хурлын шийдвэрийг хангалтгүй биелүүлсэн гэж тухайн хурал дүгнэсэн бол нэхэмжлэгчийг огцруулах тухай санал гаргах ёстой байсан. Мөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.2-т заасан нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хүн амын амьдралын асуудалтай холбогдох хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж тухайн Хурал дүгнэсэн бол Засаг даргыг огцруулах тухай тогтоол гаргах ёстой байсан. Гэтэл шүүхийн хэлэлцүүлэгчийн шатанд хариуцагч Дэмбэрэл нь Монгол Улсын Засаг Захиргаа, Нутаг Дэвсгэрийн Нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.2-т заасан үндэслэлээр дүгнэсэн зүйл байхгүй гэдгийг хэлсэн.

Миний ойлгож байгаагаар Монгол Улсын Засаг Захиргаа, Нутаг Дэвсгэрийн Нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 65.1.2-т заасан үндэслэлээр Иргэдийн төлөөлөгчдийн олонх нь шийдвэр гаргаж, дүгнэж ажил хангалтгүй биелүүлсэн гэж үзэх юм бол хуульд заасны дагуу шийдвэрлэж дүгнэх ёстой байтал, энэ талаар дүгнэлт гаргаагүй, зөвхөн *******ыг огцруулах талаар хэлэлцэх шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн байна гэж үзэж байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид Захиргааны ерөнхий хуульд заасан нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж, ямар ч үндэслэлгүй шийдвэр гаргасан. Мөн Монгол Улсын Засаг Захиргаа, Нутаг Дэвсгэрийн Нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргана гэх хуулийн заалтыг зөрчсөн байх тул нэхэмжлэгчийн шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

3.6. Хариуцагч *******ийн өмгөөлөгч *******ээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэгдүгээрт: Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит гуравдугаар хуралдааныг 2025 оны .. сарын 19-ны зарлаж захирамжаар холбогдох 2 асуудлыг хэлэлцэхээр товлосон байсан. 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр нэр бүхий төлөөлөгчдөөс Буянт сумын Засаг даргыг огцруулах талаарх асуудлыг хэлэлцүүлэхээр гарын үсэгтэй бичиг ажлын албанд ирсэн байдаг. Монгол Улсын Засаг Захиргаа, Нутаг Дэвсгэрийн Нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4-т хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах бүрэн эрхийг Хурлын төлөөлөгч эдлэх эрхтэй гэж зааж өгсөн байдаг. 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Буянт сумын Засаг даргаас Иргэдийн төллөгчдийн хуралд хоршоо байгуулах, төсөл сонгон шалгаруулах, хүүхдийн төлөө зөвлөлийг шинээр байгуулах зэрэг асуудлуудыг хэлэлцүүлэхээр хүсэлт болон нэр бүхий төлөөлөгчдийн гаргасан хүсэлтийн хамт төлөөлөгч нарт хуулийн хугацаанд мэдэгдэж, хүргүүлсэн байдаг.

Тухайн төлөөлөгч нарын гарын үсэгтэй бичгийг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны нарийн бичгийн дарга Баттулга гэх хүн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 2024, 2028МТ фейсбүүк хаягт цахим хэлбэрээр зургийг нь дарж оруулсан байдаг. Уг групп нь 22 гишүүнтэй групп байдаг юм байна лээ. Улмаар Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн ээлжит 3 дугаар хуралдаанаар нийт 19 төлөөлөгчийн ирцтэй хуралдаж эхэлсэн бөгөөд хэлэлцэх асуудлын жагсаалтад Засаг даргыг огцруулах эсэх асуудлыг оруулах эсэх талаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон нийт 19 төлөөлөгчийн 11 төлөөлөгч дэмжиж оруулсан байдаг. Ингээд Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 03/01 дугаартай хэлэлцэх асуудал, дотоод журам, ажлын албатыг батлах тухай хуралдааны тогтоол гарч, уг тогтоолын 1-т сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит гуравдугаар хуралдааныг хэлэлцэх асуудлыг нэгдүгээр хавсалт хавсралтаараа баталж, тухайн баталсан нэгдүгээр хавсралтад Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гуравдугаар хуралдаанаар хэлэлцэх 7 асуудлыг хэлэлцүүлэхээр тусгаж өгсөн. Үүний 7-д Буянт сумын Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцэхээр болсон. Ингээд уг хуралдаан үргэлжилж тухайн 19 төлөөлөгчөөс 14 төлөөлөгч буюу 73,6 хувийн саналаар Буянт сумын Засаг даргыг огцруулах шийдвэр гарч, тухайн төслийг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 03/10 дугаартай сумын Засаг даргыг огцруулах тухай тогтоол гарсан.

Хоёрдугаарт: Нэхэмжлэгчийн зүгээс тайлбарлахдаа Монгол Улсын Засаг Захиргаа, Нутаг Дэвсгэрийн Нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дүгээр зүйлийн 47.1, 47.1.2-т зааснаар саналд холбогдох тооцоо, судалгаа шийдвэрийн төслийг хуралдаан болохоос хоёр өдрийн өмнө тараагаагүй гэж тайлбарладаг. Энэ нь хурлын төлөөлөгч нарт тараах хуулийн шаардлагыг хангасан. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд ажлын 2 хоногийн өмнө Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гарах шийдвэрийг төлөөлөгч нарт мэдэгдэж тарааж болохоор хуульчилсан. Тухайн төлөөлөгч нарын гарын үсэгтэй бичгийг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны нарийн бичгийн дарга Баттулга гэх хүн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 2024, 2028МТ фейсбүүк хаягт цахим хэлбэрээр зургийг нь дарж оруулсан байдаг. Энэ нь хуулийн шаардлага хангасан гэж үзэж байгаа. Нөгөө талаараа Монгол Улсын Засаг Захиргаа, Нутаг Дэвсгэрийн Нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.9-д Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож, тогтоолоор батална гэж заасан байдаг. Иймд Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны 10 дугаар сарны 30-ны өдрийн анхдугаар хуралдааны 01/04 дугаартай тогтоолын нэгдүгээр хавсралтаар хуралдааны байнгын дэгийг тогтоосон. Уг дэгийн 4-т хуралдаан даргалагч нь хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөөний төслийг танилцуулж, нэмэлт санал байгаа эсэхийг тодруулж, санал хураалт явуулж олонхын саналаар батлуулна гэж заасан байдаг. Үүний дагуу уг хуралдаан явагдсан.

Гуравдугаарт: Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 3/10 дугаартай тогтоол, хурлын 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 1/07 дугаартай албан бичгээр *******ыг огцруулах тухай санал ирүүлж, уг саналыг үндэслэж Ховд аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/26 дугаартай Б.Энхболдыг огцруулах тухай захирамж гарсан. Уг захирамж нь Монгол Улсын Засаг Захиргаа, Нутаг Дэвсгэрийн Нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан хуулийн шаардлага хангаж гарсан. Иймд дээрх үндэслэлүүдээр Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдааны 04 дүгээр тогтоолоор *******ыг Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлж, Ховд аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/34 дугаартай захирамжаар *******ыг Буянт сумын Засаг даргаар томилсон. Иймд Иргэдийн төлөөлөгчийн хурал нь хугацаандаа буюу хуулийн шаардлага хангасан бөгөөд Монгол Улсын Засаг Захиргаа, Нутаг Дэвсгэрийн Нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасан заалтыг зөрчөөгүй, уг хуралдааны тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* нь Ховд аймгийн Засаг дарга, Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад холбогдуулан гаргасан Ховд аймгийн Буянт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 3/10 дугаартай "Сумын засаг Дарга Д. Энхболдыг огцруулах тухай" тогтоолыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/26 дугаартай "Сумын засаг дарга *******ыг огцруулах тухай" захирамжийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Буянт сумын засаг даргын ажилд эгүүлэн тогтоолгох, 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүх хурал болтол ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбарыг үндэслэн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3. Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1/02 дугаар Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай тогтоолоор[1] сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдөөр сонгогдсон 21 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, хавсралтаар нэрсийг баталжээ.

4. Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн А/02 дугаар Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 3-р хуралдааны тов зарлах тухай захирамжаар[2] Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 3-р хуралдааныг 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 09:00 цагт сумын ИТХ-ын ажлын албаны өрөөнд хуралдуулж

- Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд санал оруулах тухай

- Сумын ИТХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай зэрэг 2 асуудлыг хэлэлцэхээр баталжээ.

5. Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 3/10 дугаар тогтоолоор[3]*******ыг хуралдаанд оролцогчдын 73.6 хувийн саналаар огцруулахыг дэмжиж, огцруулсан тогтоол гаргасан.

6. Улмаар Ховд аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/26 дугаар Буянт сумын Засаг даргыг огцруулах тухай захирамжаар[4] *******ыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгон Буянт сумын Засаг даргын албан тушаалаас огцруулжээ.

 

7. Нэхэмжлэгчээс ... 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Буянт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 3-р хуралдаан хууль бус болсон, 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн хурлын даргын захирамжаар хуралдаанаар 3-р хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг баталсан. Сумын Засаг даргыг чөлөөлөх асуудлыг хурал болохоос 2 хоногийн өмнө төлөөлөгч нарт танилцуулаагүй, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд ороогүй асуудлыг хэлэлцсэн, мөн Засаг дарга *******ын ажлыг хурлаас дүгнээгүй... гэж,

8. Хариуцагчаас ... Засаг дарга *******ыг огцруулахаар гаргасан нэр бүхий 10 төлөөлөгчийн саналыг хурал болохоос 2 хоногийн өмнө төлөөлөгч нарт танилцуулсан, хуралд хэлэлцүүлэх асуудлыг жагсаалтад оруулах саналыг төлөөлөгч нарын олонх дэмжсэн тул хурлаар хэлэлцсэн, хурал хууль зөрчөөгүй... гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...аймгийн Засаг дарга Буянт сумын ИТХ-ын тогтоолыг үндэслэн өөрт хуулиар олгогдсон эрхийн хүрээнд *******ыг Засаг даргаас огцруулсан нь хууль зөрчөөгүй... гэж тус тус тайлбарлан маргажээ.

9. Ховд аймгийн Буянт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 3/10 дугаартай "Сумын засаг Дарга Д. Энхболдыг огцруулах тухай" тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

9.1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.9-т Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож, тогтоолоор батална, 47 дугаар зүйлийн 47.1-т Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороо, төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй, 47.2-т Энэ хуулийн 47.1-д заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй гэж заажээ.

9.2. Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэр бүхий 10 төлөөлөгч Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2 дахь заалтыг үндэслэн Буянт сумын Засаг дарга *******ыг огцруулах асуудлыг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэхийг дэмжиж гарын үсэг зурсан бичгийг[5] Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээлгэн өгсөн болох нь Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ирсэн бичгийн бүртгэлээр[6], гэрч ...2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Сумын засаг даргыг огцруулах талаарх нэр бүхий 10 төлөөлөгчийн гарын үсэгтэй бичиг ирсэн ... гэх мэдүүлгээр тогтоогдож байна.

9.3. Дээрх Сумын Засаг даргыг огцруулах тухай бичгийг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанаас сумынИргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нарт 2025 оны 03 дугаар сарын 20, 21, 24-ний өдрүүдэд тараасан болох нь гэрч [7], [8], гэрч [9], гэрч [10], гэрч [11], гэрч [12], гэрч [13], гэрч [14], гэрч [15], гэрч [16],гэрч Э.*******[17], гэрч [18], гэрч [19], гэрч [20], гэрч [21],гэрч [22], гэрч [23] нарын мэдүүлгүүдээр нотлогдсон.

9.4. Гэрч нь гэрчийн мэдүүлэгтэй Засаг даргыг огцруулах талаарх бичгийг хурал болдог өдөр мэдсэн гэх боловч Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурсан нэр бүхий 10 төлөөлөгчийн нэг нь гэрч  байна.

9.5. Ховд аймгийн Буянт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн А/02 дугаар захирамжаар тогтоосон ээлжит 3 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад анх Засаг даргын асуудал тусгагдаагүй, гэвч Засаг даргыг огцруулахаар гаргасан нэр бүхий 10 төлөөлөгчийн гарын үсэг бүхий бичгийг Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд 03 дугаар сарын 20-ны өдөр хүргүүлсэн, хурал болохоос ажлын 2 хоногийн өмнө төлөөлөгч нарт сумын Засаг даргыг огцруулахаар гаргасан нэр бүхий 10 төлөөлөгчийн гарын үсэг бүхий бичгийг төлөөлөгч нарт тараасан, тус асуудлыг 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 3-р хуралдаанаар хэлэлцүүлэх асуудалд оруулах эсэхэд төлөөлөгч нараас санал авахад хуралд оролцсон төлөөлөгчдийн 11 буюу 57.8 хувийн саналаар хэлэлцүүлэх асуудалд оруулахыг дэмжсэнээр уг асуудал хурлаар хэлэлцэгдсэн байх тул дээрх хуулийн 47.2-т заасан хугацаа зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

9.6. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс ...нэхэмжлэгч *******ыг хурлын шийдвэрийг хангалтгүй биелүүлсэн гэж дүгнэсэн, нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хүн амын амьдралын асуудалтай холбоотой хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж хурлаас, санхүүгийн зөрчил гаргасан талаар эрх бүхий байгууллагаас дүгнэсэн нотлох баримт байхгүй байхад огцруулсан нь үндэслэлгүй талаар тайлбарлах боловч шүүхээс Засаг даргыг огцруулах үндэслэлийн талаар дүгнэлт хийх үндэслэлгүй.

9.7. Учир нь Засаг даргыг огцруулах талаар санал гаргах эрх нь тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын онцгой бүрэн эрхэд хамаарах бөгөөд энэхүү эрхээ хэрэгжүүлэх үйл ажиллагаа болон Хурлаар хэлэлцсэн асуудал нь олонхийн саналаар батлагдсанаар хүчинтэйд тооцох талаар дээрх хуульд тодорхой зохицуулсаны нэг нь Хурлын шийдвэрийг хангалтгүй биелүүлсэн, эсхүл нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хүн амын амьдралын асуудалтай холбогдох хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж тухайн Хурал дүгнэсэн тохиолдолд хуулийн 65 дугаар зүйлийн 65.2 дахь хэсэгт Энэ хуулийн 65.1.1, 65.1.2-т заасан үндэслэл бий болсон гэж Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь үзэж гарын үсэг зурсан бол Хурал 15 хоногийн дотор хуралдаанаараа хэлэлцэж, Засаг даргыг огцруулах, асуудлыг дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайдад нийт Төлөөлөгчдийн олонхийн саналаар тавьж шийдвэрлүүлнэ гэж зааснаар батлагдана.

9.8. Иймд шүүхээс Засаг даргыг огцруулсан  үндэслэл, улс төрийн шийдвэрт эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй, зөвхөн Хурлын үйл ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу, өөрөөр хэлбэл Засаг даргад бүрэн эрхийн хугацаанаас өмнө хариуцлага тооцох процесс ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэхээр шүүхийн хяналтын цар хүрээ хязгаарлагдах талаар Улсын Дээд шүүхийн 2018 оны 91, 2020 оны 177, 2022 оны 73 дугаар тогтоолд тус тус тодорхой дүгнэсэн болно.

9.9. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 3 дугаар хурал нийт 19 төлөөлөгчийн ирцтэй хуралдсанаас хэлэлцэх асуудлын жагсаалтад Засаг дарга *******ыг огцруулах саналыг хэлэлцүүлэхийг нийт Төлөөлөгчдийн олонхи дэмжиж баталсан, улмаар түүнийг Засаг даргаас огцруулах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 19 төлөөлөгчийн 14 Төлөөлөгч буюу 73.6 хувийн саналаар огцруулж, аймгийн Засаг даргад уламжлахаар шийдвэрлэсэн.

9.10. Гэхдээ уг тогтоолоор огцруулах саналыг дээд шатны Засаг даргад уламжлах бус харин Засаг дарга *******ыг огцруулсугай гэсэн нь хууль бус болсон байх боловч Ховд аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/26 дугаар захирамжаар Хурлын дээрх тогтоолыг үндэслэн Буянт сумын Засаг дарга *******ыг мөн оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгон огцруулснаар дээрх зөрчил арилсан гэж үзнэ.

9.11. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэж заажээ.

9.12. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг нийтийн эрх зүйн этгээд болохын хувьд сумын Засаг даргыг огцруулах эсэх асуудлыг хуралдаанаар хэлэлцүүлэх, огцруулах талаар гарсан саналыг баталгаажуулж эрх бүхий этгээдэд уламжлах хуулиар тогтоосон бүрэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлэхдээ Засаг дарга чиг үүргээ хангалттай хэрэгжүүлсэн эсэх талаар хуралдаанаар хэлэлцүүлэх тохиолдолд энэ талаарх санал, түүнтэй холбоотой судалгаа тооцоо, шийдвэрийн төслийг хуралдаан болохоос ажлын хоёр хоногийн өмнө төлөөлөгчдөд тараах хуулийн зохицуулалтыг мөрдөхөөс гадна Засаг дарга ямар чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн эсэх талаар хуралдаанаар хэлэлцүүлж, Засаг даргад тайлбар гаргах боломжийг олгох үүрэгтэй бөгөөд дээрх үүргээ хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлсэн тохиолдолд тухайн шийдвэрийг зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан шийдвэр гэж үзнэ.

9.13. Нэхэмжлэгчийн хувьд тус хуралдаанд өөрийн биеэр оролцсон, огцруулах үндэслэлийн талаар тайлбар мэдээллээ өгсөн болох нь Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 3 дугаар тэмдэглэлээр[24], нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн тайлбараар тогтоогдох тул хуулийн дээрх шаардлага хангагдсан байна.

9.14. Иймд Ховд аймгийн Буянт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 3/10 дугаартай "Сумын засаг Дарга Д. Энхболдыг огцруулах тухай" тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.

 

10. Ховд аймгийн засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/26 дугаартай "Сумын засаг дарга *******ыг огцруулах тухай" захирамжийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Буянт сумын засаг даргын ажилд эгүүлэн тогтоолгох, 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүх хурал болтол ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

10.1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-дЗасаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана, 64 дүгээр зүйлийн 64.2-т Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд дараах үндэслэлээр доод шатны Засаг даргыг огцруулна, 64.2.3.энэ хуулийн 65.1.1, 65.1.2-т заасан үндэслэлээр Хурал түүнийг огцруулах санал гаргасан гэж заасан бөгөөд аймгийн Засаг дарга нь Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 3/10 дугаар тогтоолыг үндэслэн *******ыг Буянт сумын Засаг даргаас огцруулсан нь хуульд заасан өөрийн эрх хэмжээний хүрээнд гаргасан хууль тогтоомжид нийцсэн шийдвэр байна.

10.2. Өөрөөр хэлбэл тухайн Хурал өөрийн онцгой бүрэн эрхэд хамаарах асуудал буюу өөрийн томилуулсан Засаг даргыг хуульд заасан хугацаанаас өмнө огцруулах үндэслэл бий болсон гэж үзэж, уг байдлыг Хурлын хуралдаанаар хэлэлцэж, олонхын саналаар шийдвэрлэсэн нөхцөлд огцруулах үндэслэл нь тогтоогдсон эсэх, улмаар огцруулах санал гаргах нь үндэслэлтэй эсэхийг шийдвэр гаргах эрх бүхий дээд шатны Засаг дарга хянах боломжгүй, харин тус саналыг хүлээн авч огцруулахаар, эсхүл хүлээн авалгүй огцруулахгүйгээр шийдвэрлэх эрх хэмжээтэй болохыг дээрх хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4-т ...саналыг хүлээж аваагүй бол Засаг даргыг огцруулах саналыг нэг жилийн дотор дахин тавихгүй гэж тодотгон заасан.

10.3. Тодруулбал, сумын Засаг даргыг дээд шатны Засаг дарга буюу аймгийн Засаг даргаас томилж, чөлөөлөх шийдвэрийг гаргах үндэслэл нь тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын олонхын санал байхаар хуульчлагдсан байна.

10.4. Тухайн тохиолдолд, нэхэмжлэгч *******ыг  Засаг даргаас огцруулахаар Буянт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн гаргасан саналыг тус Хурлын 3 дугаар хуралдаанаар 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хэлэлцээд сумын Засаг дарга *******ыг огцруулах гэж хуралдаанд оролцсон нийт 19 төлөөлөгчийн 14 төлөөлөгчийн 73.6 хувийн саналаар3/10 тогтоолыг батлан гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагч Ховд аймгийн Засаг дарга нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд Буянт сумын Засаг дарга *******ыг  огцруулж шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй.

10.5. Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулаагүйгээс бусад харилцааг энэ хуулиар зохицуулна гэж заасан, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд Засаг даргыг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах үндэслэл, журам, шийдвэрлэх байдлыг тусгайлан зохицуулсан, дээр дурдсанаар Хурлаас гаргасан огцруулах саналыг хянах дээд шатны Засаг даргын эрх хэмжээ нь Хурлын санал хуульд нийцсэн эсэх хүрээгээр хязгаарлагдах бөгөөд огцруулах эсхүл эс огцруулахаар шийдвэрлэх бүрэн эрхийг аймгийн Засаг даргад ямар нэгэн шалгуургүйгээр олгосон.

10.6 Иймд Ховд аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/26 дугаартай "Сумын засаг дарга *******ыг огцруулах тухай" захирамжийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.

10.7. Нэгэнт аймгийн Засаг даргын шийдвэр хуульд нийцсэн байх тул нэхэмжлэгч *******ыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх үндэслэлгүй байна.

11. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заанаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2, 64.2.3, 65 дугаар зүйлийн 65.2, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заанаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ЯНЖИНДУЛАМ

 

 

 

 

 

 

 

[1] хх-ийн 148 дахь тал

[2] хх-ийн 41 дэх тал

[3] хх-ийн 75 дахь тал

[4] хх-ийн 11 дэх тал

[5] хх1-ийн 45 дахь тал

[6] хх1-ийн 124-127 дахь тал

[7] хх1-ийн 141-142 дахь тал

[8] хх1-ийн 146-147 дахь тал

[9] хх1-ийн 156-157 дахь тал

[10] хх1-ийн 161-162 дахь тал

[11] хх1-ийн 166-167 дахь тал

[12] хх1-ийн 171-172 дахь тал

[13] хх1-ийн 176-177 дахь тал

[14] хх1-ийн 186-187 дахь тал

[15] хх1-ийн 191-192 дахь тал

[16] хх1-ийн 201-202 дахь тал

[17] хх1-ийн 206-207 дахь тал

[18] хх1-ийн 220-221 дэх тал

[19] хх1-ийн 225-226 дахь тал

[20] хх1-ийн 243-244 дэх тал

[21] хх2-ын 6-7 дахь тал

[22] хх2-ын 11-12 дахь тал

[23] хх2-ын 16-17 дахь тал

[24] хх1-ийн 108-120 дахь тал