2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 192/ШШ2025/03935

 

 

 

 

   

     2025         05            09                                           192/ШШ2025/03935

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: ***ийн нэхэмжлэлтэй,

          

           хариуцагч: ***,

           

хариуцагч: *** нарт холбогдох,   

 

            орон сууц хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох,  өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд

            нэхэмжлэгч ***,

            нэхэмжлэгчийн өмгөөлөгч ***,

            хариуцагчийн төлөөлөгч***нар оролцож,

            шүүх хуралдааныг тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгчээс хариуцагч нарт холбогдуулан орон сууц хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох,  өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Нэхэмжлэгч шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр *** нь *** нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын гол агуулга нь *** 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгах гэсэн 2 шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь одоо амьдарч байгаа орон сууцыг 2012 оны 03 дугаар сарын 15-ны өдөр иргэн *** гэдэг хүн анх ***-иас захиалж төлбөр мөнгөө 100 хувь төлсөн байдаг. Энэ хугацаанд уг байртай холбоотой асуудлууд нь *** банкны маргаантай холбоотойгоор битүүмжлэгдээд ямар нэгэн хөдөлгөөн хийгдэх боломжгүй болоод 2023 онд эцэслэн шийдвэрлэгдсэн байдаг. 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр н.*** гэдэг хүн нь ***-иас авах байрныхаа гэрээний эрх үүргээ *** гэдэг хүнд шилжүүлсэн байдаг. *** нь 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр *** рүү гэрээний эрх үүргийг шилжүүлээд нэхэмжлэгч өнөөдрийг хүртэл хугацаанд уг байранд амьдарч байгаа. Гэрээний эрх үүрэг болон шаардах эрх шилжүүлж авсантай холбоотой ***-ийг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг шаарддаг боловч *** нь удахгүй гаргаж өгнө гэж ярьж байгаад сүүлдээ гаргаж өгөхгүй боломжгүй, учир нь өмчлөл өөр хүн рүү шилжсэн гэдэг асуудал яриад гэрээний үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүрч байна. Бид ***-ийг шүүхэд өгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 11 дүгээр сард энэхүү байрыг *** гэдэг хүн рүү шилжүүлсэн гэдгийг мэдээд ***ыг хамтран хариуцагчаар татсан. *** нь хариу тайлбартаа над руу шилжиж ирээгүй гэдэг. *** болон *** нарын хооронд ямар гэрээ хэлцэл хийгдсэн гэдгээс үл хамааран н.*** гэдэг хүнд 2012 онд өмчлөх эрх үүссэн байдаг. Захиалагчийн өмчлөх эрх 2012 онд үүссэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байгаа. Тийм учраас хариуцагч нар нь гэрээний үүргээ биелүүлэхгүй, захиалагчийг өнөөдрийг хүртэл хугацаанд хохироож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү... гэв.

 

3.Хариуцагч *** хариу тайлбартаа: …нэхэмжлэгчийн хэлээд байгаа энэ байрыг манайх анх 2007 онд*** дугаар байруудыг барьсан. А блок буюу 60 дугаар байрыг бид 2015 онд улсын комисст хүлээлгэж өгсөн. Энэ байранд ямар нэгэн асуудал байхгүй. В блок, С блок буюу 58, *** дүгээр байрыг 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр *** банкны хүсэлтийн дагуу иргэн *** гэдэг хүн рүү шилжүүлж өгсөн. *** гэдэг хүнтэй манай компани ямар нэгэн өглөг авлага байхгүй, танихгүй. Зөвхөн банкны хүсэлтийн дагуу шилжүүлсэн. Манай компани банканд тодорхой хэмжээний зээлтэй байсан. Тэр зээлийнхээ хүрээнд байраа шилжүүлж өгсөн. Шилжүүлж өгөхдөө нотариатаар ороод албан ёсоор шилжүүлсэн. Тухайн байрыг ашиглалтад өгч байх үе, шилжүүлж өгч байх үед энэ байшин ямар хэмжээнд байсан гэдгийг тайлбарлах ёстой гэж үзэж байна. Бид байрыг хүлээж авахад *** дүгээр байрыг барилга угсралтын ажил нь 100 хувь дууссан, дээвэр хийгдсэн, гадна пассат хийгдсэн, цонх хийгдсэн, дотор талын сан цахилгааны ажил нь дууссан хүлээлгэж өгсөн. Дотор заслын ажлаас дутуу ажлууд байсан. Энэ байранд захиалга өгсөн 20 оршин суугч байсан. Ихэнх нь төлбөрөө 100 хувь төлсөн, тодорхой хэмжээний хүмүүс нь гүйцэт төлөөгүй тодорхой хувийг төлсөн байсан. Яг тэр хэлбэрээр нь *** банкны хүсэлтээр *** руу шилжүүлж өгсөн. Шилжүүлж өгсний дараа бид ямар нэгэн байдлаар захиран зарцуулах эрхгүй болсон. *** нь танайх 20 хувийн гүйцэтгэлтэй байр хүлээлгэж өгсөн, манайх өөрсдөө тэр байрыг чинь барьсан гэж маргадаг. Манайх 2014 онд дууссан барилга өгсөн байхад, 2009 онд үл хөдлөхийн гэрчилгээгээр 20 хувийн гүйцэтгэлтэй байсан гээд байгаа юм. Тухайн үед тэр барилга дээр юу хийсэн, ямар ямар ажил хийгдсэн байсан гэдэг талаар би маш их баримтыг гаргаж өгсөн. Ганцхан *** биш, олон айлууд тэр байранд орчихсон амьдарч байгаа. Бид хийх ажлаа хийгээд байшинг нь босгоод өгсөн. Байрны гэрчилгээ, ордерыг *** гаргаж өгөх боломжтой, манай компани нэгэнт захиран зарцуулах эрхээ шилжүүлсэн…гэв.

 

4.Хариуцагч *** шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ... ***ийн нэхэмжлэлтэй ***, ***ад холбогдох иргэний хэрэгт хариуцагч ***ын зүгээс доорх үндэслэлээр хариу тайлбар гаргаж байна. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа *** орон сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг даалгах гэж тодорхойлсон байна. ***ын зүгээс маргаан бүхий дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийг *** банкнаас авсан зээлийн хүрээнд "***" ХК-аас шилжүүлэн авч барьж дуусган улсын комисст хүлээлгэн өгсөн ба нэр бүхий айлууд хэрхэн ямар байдлаар хууль ёсны дагуу тухайн орон сууцанд орсон талаарх үйл байдлыг огт мэдэхгүй ба нэхэмжлэгчийн хувьд нэхэмжлэлд дурдсаны дагуу надтай аливаа байдлаар эрх зүйн харилцаанд ороогүй, миний зүгээс нэхэмжлэгчид орон сууц худалдаагүй бөгөөд ***-аас дуусаагүй барилгыг шилжүүлэн авахад ***-аас надад өмнө нь ийм байдлаар захиалгын гэрээ хийсэн эсэх талаар ямар ч мэдээлэл, баримтыг өгөөгүй бөгөөд тухайн цаг хугацаанд барилгын суурийн ажил, өрлөгийн ажил эхэлсэн байсан тул байрны хаяг, хаалганы дугаар тодорхой бус байхад хэрхэн ямар байдлаар хаягжилт тавигдаж гэрээ хийгдсэн эсэх нь анхаарал татаж байгаа, харин уг дуусаагүй барилгыг шилжүүлснээр *** нь *** банкнаас авсан зээлийн зарим хэсгийг хаалгасан талаарх байдлыг уг хуулийн этгээдээс тодруулах нь зүйтэй. Нэхэмжлэгч дээрх үл хөдлөх эд хөрөнгийг ямар байдлаар төлбөрийг хууль ёсны дагуу төлж дуусгасан талаарх баримтаа гаргаж нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой буюу эд хөрөнгийн битүүмжлэлийг нээлгэх тухай нэхэмжлэлийг тухайн эд хөрөнгө байгаа газрын шүүхэд гаргана" гэж заасны дагуу маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байгаа, иргэний хэрэг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэргийн харьяалал зөрчиж иргэний хэрэг үүсгэж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэхээр байна. *** банкнаас авсан дээрх орон сууцыг барьж ашиглалтад оруулахтай хамааралтай олгогдсон зээлийн маргаан болох *** банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй ***ад холбогдох иргэний хэрэг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж өнөөдрийн байдлаар эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаагийн сацуу өнөөдөр Баянзүрх дүүргийн 6 хороо, ***хороолол, ***ы *** дүгээр байрны ***тоот 62.27 м.кв орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр хэн улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэх талаарх лавлагааг эрх бүхий байгууллагаас гарган авсны дараа дахин нэмж тайлбар гаргах хүсэлтэй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг болон хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэжээ.

 

5.Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн

Нэгдүгээр хавтаст хэрэгт

нэхэмжлэл /хэргийн 1-3 дугаар тал/

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 4-5 дугаар тал/

Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 6 дугаар тал/

Нэхэмжлэгчийн оршин суугаа хаягийн лавлагаа /хэргийн 7 дугаар тал/

2019.10.04-ний өдрийн *** ХХК, *** нарын хооронд байгуулсан Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ /хэргийн 8-11 дүгээр тал/

2024.01.05, №24/149 *** ХХК-ийн тодорхойлолт /хэргийн 12 дугаар тал/

2012.04.15-ны өдрийн Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ /хэргийн 13-14 дүгээр тал/

Бэлэн мөнгөнийн орлогын баримт /хэргийн 15-16 дугаар тал/

2019.07.29-ний өдрийн Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээтэй орон сууцын эрхийг шилжүүлэх тухай гэрээ /хэргийн 17 дугаар тал/

2019.07.29, Д.***гийн *** ХХК-д гаргасан хүсэлт /хэргийн 18 дугаар тал

2019.10.14 Орон сууц захиалгийн гэрээг шилжүүлэх гэрээ /хэргийн 19 дүгээр тал/

*** СӨХ-ийн тодорхойлолт /хэргийн 20 дугаар тал/

Төрийн банкны гүйлгээний баримтууд /хэргийн 21-30 дугаар тал/

Зуравдугаар хавтас хэрэгт

Өмгөөлөгч оролцуулах тухай хүсэлт /хэргийн 89 дүгээр тал/

2020.07.01-ний өдрийн 1450 дугаар Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал /хэргийн 91-93 дугаар тал/

2020.05.07-ны өдрийн дугаар 101/ШШ2020/01***3 дугаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /хэргийн 94-96 дугаар тал/

Нэхэмжлэлийн тодруулсан шаардлага /хэргийн 100 дугаар тал/

2024.05.14-ний өдрийн 183/ШЗ2024/11110 дугаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /хэргийн 107-118 дугаар тал/

Өмгөөлөгч оролцуулах тухай хүсэлт /хэргийн 199 дүгээр тал/ зэрэг баримтууд,

 

6.Хариуцагч ***-ийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн

Нэгдүгээр хавтаст хэрэгт  

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 33 дугаар тал/

***ийн иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 34 дүгээр тал/

Хариу тайлбар /хэргийн 38-41 дүгээр тал/

Зуравдугаар хавтаст хэрэгт

2024.10.18-ны өдрийн 1/2789 Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын албан бичиг /хэргийн 135-138 дугаар тал/

2015оны ***ы Б блок орон сууцны барилга техникийн баримт бичиг, 2014.06.02, №172/2014 барилгын ажлыг эхлүүлэх үргэжлүүлэх зөвшөөрөл /хэргийн 139-140 дүгээр тал/

2015 оны ***ы Б блокын фото зургууд /хэргийн 141-144 дүгээр тал/

2012 оны ***ы Б блок орон сууцны барилгын далд ажлын актууд /хэргийн 145-192 дугаар тал/

2012.11.05, №24/12 ***-ийн захирал ***т ирүүлсэн ШУТИС-ийн төмөр бетон бүтээцийн бетоны бат бэхийг шалгасан тухай албан бичиг /хэргийн 200-205 дугаар тал/

2015 оны №1, Ажил гүйцэтгэх гэрээ /хэргийн 206-216 дугаар тал/

2007, №1, Барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэл /хэргийн 217-250 дугаар тал /

Долдугаар хавтаст хэрэгт

2007, №1, Барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэл /хэргийн 1-18 дугаар тал/ зэрэг баримтууд,

 

7.Хариуцагч ***ын шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн

Нэгдүгээр хавтаст хэрэгт

***ын иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 46 дугаар тал/

Зуравдугаар хавтаст хэрэгт

Хариу тайлбар / хэргийн 85 дугаар тал/

Өмгөөлөгч оролцуулах тухай хүсэлт /хэргийн 194 дүгээр тал/

Долдугаар хавтаст хэрэгт

Нэмэлт тайлбар /хэргийн 48-49 дүгээр тал/ зэрэг баримтууд,

 

8. Шүүхээс бүрдүүлсэн

2024.05.09-ний өдрийн 5/6267 дугаар албан бичгээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн баримтууд /нэгдүгээр хавтаст хэргийн 49-250 дугаар тал, хоёрдугаар хавтаст хэргийн 1-250 дугаар тал, гуравдугаар хавтаст хэргийн 1-250 дугаар тал/ дөрөвдүгээр хавтас хэргийн 1-250 дугаар тал, тавдугаар хавтаст хэргийн 1-250 дугаар тал, зуравдугаар хавтаст хэргийн 1-85 дугаар тал/  зэрэг  баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч  ...Баянзүрх дүүрэг, 6 хороо, ***хороолол, *** *** байр, ***тоот 62.27 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай... нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...шаардах эрх шилжүүлж авсан гэрээний үүргийг хариуцагч биелүүлээгүй зөрчсөн... гэж тайлбарласныг,

хариуцагч *** .. байрны гэрчилгээ, ордерыг *** гаргаж өгөх боломжтой, манай компани нэгэнт захиран зарцуулах эрхээ шилжүүлсэн... гэж,

хариуцагч *** ...нэхэмжлэгчтэй ямар нэг гэрээний харилцаа үүсээгүй, түүнд орон сууц худалдаагүй...  гэж тайлбарлаж маргаж байна.

            3.Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

            2012 оны 04 сарын 15-ны өдөр ***, иргэн Д.*** нарын хооронд Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ бичгээр байгуулагдаж, Баянзүрх дүүрэг, 6 хороо, ***хорооллын нутаг дэвсгэрт баригдаж буй орон сууцны зориулалттай барилгаас 3 давхарт  62.27 м кв талбай бүхий 2 өрөө орон сууц үл хөрөнгийг нийт 130 767 000 төгрөгөөр худалдаж авахаар, *** орон сууц хөрөнгийг 2009 онд барьж ашиглалтад оруулан хүлээлгэн өгөхөөр харилцан тохирчээ. /1хх 13-14 дүгээр тал/

Дээрх гэрээний дагуу иргэн Д.*** орон сууцны үнэд 20***оны 06 сарын 18-ны өдөр 14 800 000 төгрөг, 20***оны 09 сарын 29-ны өдөр 7000 000 төгрөг тус тус төлсөн байна. /хэргийн 15-16 дугаар тал/

2019 оны 07 сарын 29-ны өдөр иргэн Д.*** иргэн *** нарын хооронд Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээтэй орон сууцны эрхийг шилжүүлэх гэрээ бичгээр байгуулагдаж Баянзүрх дүүрэг, 6 хороо, ***хорооллын нутаг дэвсгэрт баригдсан ***ы орон сууцны хорооллын Б блок 4 давхарт 2 өрөө 62.27м кв 130 767 000 төгрөгийн орон сууц захиалгын гэрээг ***ий нэр дээр шилжүүлэхээр харилцан тохирчээ. /1 хх-17 дугаар тал/

2019 оны 07 сарын 29-ний өдөр иргэн Г.*** ***-д хүсэлт гаргаж 2012.04.15-ны өдрийн захиалгын гэрээний орон сууц хөрөнгийг эхнэр ***д шилжүүлэх хүсэлт гаргажээ. /1хх-18 дугаар тал/

2019 оны 10 сарын 04-ны өдөр нэхэмжлэгч ***, иргэн *** нарын хооронд Орон сууц захиалгын гэрээг шилжүүлэх гэрээ бичгээр байгуулагдаж,  Баянзүрх дүүрэг, 6 хороо, ***хороолол *** орон сууц хорооллын Б блокын 4 давхарт 2 өрөө 62.27м кв орон сууцыг ***ийн нэр дээр шилжүүлэхээр тохирч уг орон сууц хөрөнгийг ***ийн эзэмшил ашиглалтад бүрэн шилжүүлэн өгч, орон сууцны үнэ 130 767 000 төгрөгийг ***ээс ***д бүрэн төлж барагдуулсан байна. /1хх-19 дүгээр тал/ 

            Нэхэмжлэгч *** хариуцагч ***-тай 2019 оны 10 сарын 04-ний өдөр Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ бичгээр байгуулан, Баянзүрх дүүрэг, 6 хороо, ***хорооллын нутаг дэвсгэрт байрлах *** орон сууцны А блокын барилгын 3 давхарт, 62.27м кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 130 767 000 төгрөгөөр худалдан авахаар гэрээ байгуулсан байна. /1хх-8-11 дүгээр тал/

Талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээ баримтаар нэхэмжлэгч ***, хариуцагч ***-ийн хооронд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

        

 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу хариуцагч *** биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх, нэхэмжлэгч хэлэлцэн тохиролцсон үнийг төлж хөрөнгөө хүлээн авах үүрэгтэй.

 

2019 оны 10 сарын 04-ны өдөр нэхэмжлэгч ***, иргэн *** нарын хооронд байгуулагдсан Орон сууц захиалгын гэрээг шилжүүлэх гэрээний 2.2-т зааснаар маргаан бүхий орон сууц хөрөнгийг нэхэмжлэгч түүнээс өөрийн эзэмшил ашиглалтад авсан одоо хүртэл эзэмшиж ашиглаж байгаа нь орон сууцны ашиглалтын зардал төлсөн баримтуудаар тогтоогдож байна.

 

4. Эдгээр үйл баримтын талаар зохигч талууд маргаагүй.

 

5. Хариуцагч ***, иргэн Г.*** нарын хооронд 2012 оны 04 сарын 15-ны өдөр Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үед тухайн барилга буюу Баянзүрх дүүрэг, 6 хороо, ***хороолол, -2 /133373/ Энхтайваны өргөн чөлөө-*** хаягт байршилтай, орон сууцны зориулалттай 650.5м кв талбай бүхий 20 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч *** байсан нь 2008.03.04-ний өдрийн эрхийн улсын бүртгэлийн *** тоот үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ баримтаар тогтоогдож байна. /1хх-99 дүгээр тал/

 

6. 2014 оны 11 сарын 08-ны өдрийн Бэлэглэлийн гэрээгээр хариуцагч *** дээрх 2000 000 000 төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ бүхий хөрөнгөө хариуцагч ***ад хариу төлбөргүй шилжүүлж бэлэглэсэн, 2015.01.20-ны өдөр өмчлөх эрх ***ад шилжиж бүртгэгджээ. /1хх-56,100 дугаар тал/

 

7. 2017 оны 06 сарын 29-ний өдрийн дугаар 2017/07 тоот Барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээр тухайн барилга ашиглалтад орсон, 2023 оны 11 сарын 30-ны өдрийн ***ын хүсэлтийн дагуу Баянзүрх дүүрэг, 6 хороо, ***хороолол-2 /133373/ Энхтайваны өргөн чөлөө гудамж *** хаягт байршилтай, 2 926 м кв талбайтай,  орон сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр *** 2023 оны 12 сарын 04-ний өдөр бүртгэгдсэн байна. /4хх-230х, 6хх-33-34 дүгээр тал/

 

8. ***-тай байгуулсан Орон сууц захиалгын гэрээний дагуу шаардах эрхээ Д.*** нь ***т шилжүүлсэн, *** Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т заасан шударга эзэмшигч гэж үзсэн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал хэрэгт авагдсан байна.

 

9. 2012 оны 04 сарын 15-ны өдөр ***, иргэн Д.*** нарын хооронд байгуулагдсан Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээний шаардах эрх буюу маргаан бүхий орон сууц хөрөнгийн шаардах эрхийг нэхэмжлэгч ***т шилжүүлэх гэрээ байгуулагдах үед /2019 оны 10 сарын 04-ны өдөр/ орон сууц хөрөнгө ***-ийн өмчлөлд байгаагүй, хариуцагч ***ад барилга үл хөдлөх хөрөнгө шилжсэн байсан үйл баримт тогтоогдож байна.

 

10. Мөн хариуцагч *** тухайн барилга орон сууц хөрөнгө өөрийн өмчлөлд байхгүй Бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлсэн болохоо мэдсээр байтлаа 2019 оны 10 сарын 04-ний өдөр Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг нэхэмжлэгч ***тэй байгуулсан нь  ойлгомжгүй байна. Гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдлын талаар зохигчдын хэн аль нь маргаагүй.

 

11. Нэхэмжлэгч хариуцагч нарын хэн аль нь 2012 оны 04 сарын 15-ны өдөр ***, иргэн Д.*** нарын хооронд байгуулагдсан Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээний дагуу Д.***гийн шаардах эрхийг *** шилжүүлэн авсан, уг гэрээний үүргийг шаардаж байгаа талаар маргаагүй.

 

12. Харин 2019 оны 10 сарын 04-ны өдөр *** уг шаардах эрхийг шилжүүлэн авах үед маргаан бүхий хөрөнгө эрхийн зөрчилгүй доголдолгүй хөрөнгө байсан талаар нэхэмжлэгч үндэслэл бүхий баримт тайлбар гаргаагүй.

 

13. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэжээ.

 

14. Хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн эзэмшиж ашиглаж байгаа орон сууц хөрөнгө бүхий барилга үл хөдлөх хөрөнгө нь хариуцагч ***-ийн өмчлөлөөс бэлэглэлийн гэрээний үндсэн дээр хариуцагч ***ад шилжиж *** хууль ёсны өмчлөгч болсон нь хэрэгт авагдсан бэлэглэлийн гэрээ, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ баримтуудаар тогтоогдож байна.

 

15. Мөн Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-т эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцснээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэжээ.

 

16. Хариуцагч *** маргаан бүхий орон сууцны барилгыг хүчин төгөлдөр хэлцлийн үндсэн дээр өмчлөх эрхтэй болсон, түүний өмчлөх эрхийн бүртгэл үнэн зөв атал шүүхээс ***ийг 62.27м кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөхийн өмчлөгчөөр тогтоох хуулийн үндэслэлгүй гэж үзнэ.

 

17. Иймд Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1, 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч *** нарт холбогдуулан гаргасан хариуцагч ***ийн Баянзүрх дүүрэг, 6 хороо, ***хороолол, *** *** байр, ***тоот 62.27 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

18. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 812 000 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 741 800 төгрөгийг төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

19. Хариуцагч *** түүний өмгөөлөгчид хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учир түүний эзгүйд нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1, 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч *** нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэгч ***ийн Баянзүрх дүүрэг, 6 хороо, ***хороолол, *** *** байр, ***тоот 62.27 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 812 000 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 741 800 төгрөгийг төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.ОЮУНТУУЛ