| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Оюунтуул |
| Хэргийн индекс | 182/2016/00566/И |
| Дугаар | 192/ШШ2025/04036 |
| Огноо | 2025-05-13 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 192/ШШ2025/04036
2025 05 13 192/ШШ2025/04036
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: ***-д холбогдох,
73 983 150 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч талын 27 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
шүүх хуралдаанд:
нэхэмжлэгчийн төлөөлөгч ***,
хариуцагчийн өмгөөлөгч *** нар оролцож,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгчээс хариуцагчид 73 983 150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Хариуцагч нэхэмжлэгчид холбогдуулан 27 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.
3. Нэхэмжлэгч шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: …
Энэ хөл бөмбөгийн талбайн ажил бол манай компанийн ажил байгаа юм. Тэгэхээр танайх манайхтай хамтран ажиллах гэрээ хийгээд манайхтай хамтарч байж энэ ажиллагааг явуулна. Манайх танай бүх ажлын зардлыг, хөдөлмөрийн талбай дээр гарч байгаа материалын зардлыг манай компани өгч хийнэ гэсэн. н.*** захиралтай уулзаад ажлуудаа яаж хийх вэ, туршлага компанийн хүчин чадал бүх юмнуудаа тулгаад хугацаануудаа хэлээд гэрээ хийсэн. *** аймагт очоод гэрээнд заасан хугацаанд үйл ажиллагаа явуулсан. Яагаад хугацаандаа явагдаагүй гэдэг нь бараа материал дутуу, урьд нь хийсэн ажил зураг төслийн дагуу байгаагүй. Хэмжээ алдаатай гэх мэтийн ажлын нөхцөл байдлаас үүдээд хугацаандаа ажил хийгдээгүй. Нөхцөл байдлыг цаг тухайд бүгдийг нь ярьж, танилцаж үйл ажиллагаагаа ярилцаж явж байсан. 07 дугаар сарын 09-ний өдөр болж гэрээнд заасан үндсэн хугацаа дууссан. Бид хийх ёстой ажлуудыг тодорхой хэмжээнд байгаа боломжоороо хийсэн. Энэ тухайгаа н.*** захиралтай уулзаад мөнгө төгрөгөө авах талаар ярьсан. Бид анх гэрээ байгуулж байхдаа н.*** захиралд ерөнхий танилцуулгыг хийж байсан. Өнөөдрийн бетон цутгалтын ажил метр куб нь, метр квадрат ийм үнэлгээтэй байна. Тухайн үед нэг метр квадратын бетон цутгалтын хөлс 10,000-12,000 төгрөг, 5-10 сантиметр цутгахаар. Хэрвээ гараар бетоноо зуураад цутгах юм бол дээшээ үнэлэхэд тухайн үед 15,000-18,000 төгрөгийн үнэ ханштай байсан байна лээ. Тухайн нөхцөл байдлуудыг бид яриад 5-9 см цутгахад хэдий хэр хэмжээний хугацаа орох вэ гээд бүх тайлбар өгөх юмнуудаа ярьчихсан байсан учраас явсан. Тэгэхдээ яаж явж байгаа талаар хэлсэн. Бид нийт хэдэн хүнтэй ажлаа хийнэ, ингэж цалинжуулна, тухайн хугацаанд хүмүүсийн хоол хүнс, байр үнэгүй байна, бид хоёрын ашиг ингэж үлдэж байгаа юм гэдгийг тухайн үед н.*** захиралд тооцоогоо бүгдийг нь танилцуулахад, хүлээн зөвшөөрөөд бидний өмнө нь хийж байсан ажлуудыг үзээд болж байна, туршлагатай юм байна гэдэг байдлаар гэрээ байгуулаад ажилласан. Гэтэл 07 дугаар сарын 09-нд бараа материалын гол шаардлага болох 100 тонн цемент 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 10 цагт буухад би *** аймгаас наашаа дөнгөж хөдлөөд наадам болох гэж байгаа, ажилчдынхаа нь цалин мөнгийг ярих үүднээс н.*** захиралтай уулзсан. Ийм нөхцөл байдал бүгдийг нь миний ярьж байгааг хүлээн зөвшөөрдөг. Гэтэл ажилчид гэрээний хугацаа дууссан, бид ажлаа дутуу хийж ирсэн, н.*** захиралтай яриад одоо бид цаашаа явах боломжгүй ажил чинь ийм болсон, бид нартай ярьсан мөнгөө өг гэдэг шаардлагыг тавьсан. Гэрээнд заасан мөнгөө одоо авъя, энэ бол манай компаниас болж учирсан хохирол биш, танай компанийн бараа материал чинь ирээгүйгээс болоод учирсан хохирол юм, үүнд танайх албан ёсны хариуцлага хүлээ, манайх гэрээнд заасан мөнгөө авъя гэдэг байдлаар н.*** захиралтай ярьж тохиролцсон. Гэтэл тухайн үед н.*** захирал 07 дугаар арын 09-нд бид нарт мөнгө байгаа мөнгө нь энэ, одоо өөр мөнгө байхгүй байна, мөнгө төгрөг орж ирээгүй байгаад байна, манайх хөрөнгө оруулалт санхүүжилтийн асуудлаас болоод ийм асуудал гарчихлаа та нар наадмын дараа аваач гэдэг байдлаар хандсан. Өгсөн мөнгийг нь аваад наадмын өмнө ажилчиддаа мөнгийг тарааж өгсөн, наадмын дараа намайг дуудаж уулзаад ажлын санал тавьсан. Цаашаа ажиллаад манай энэ ажлыг дуусгаад өгөөч, ирээд манай дараа дараагийн найрамдлын төсөл болон Сэлэнгийн төсөл рүү та нар яваад ажиллаад мөнгөө авах боломжтой. Та нар байнгын тогтмол ажилтай байгаад байна гэдэг байдлаар ярьсан. Миний хувьд эхлээд албан бичиг бичээд өгчих эсвэл гэрээ хийе гэж хэлсэн. Тухайн үед н.*** захирал, н*** захирал бид хамтарч ажиллаж байгаа, хуурай ах дүү нар шиг хамтрагчид, ажилчид шиг их дотно харьцаатай байсан, тэгээд очоод ажлуудаа бид хийсэн. 06 дугаар сарын 03-наас 07 дугаар сарын 09-ний өдөр хүртэл *** гэдэг инженертэй, 07 дугаар сарын 16-наас 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд н.*** инженертэй, ийм байдалтайгаар хяналт тавьж үйл ажиллагаа явуулсан. Энэ дээр далд акт гэдэг юм ярьдаг юм. Өөрсдөө саналаа тавиад манай ажилчдыг болон намайг хянаад, н.*** инженерийг хяналтаа тавиад үйл ажиллагаа явуул гээд явуулаад цалинжуулахаар тохирчхоод далд актыг өөрсдөө хийгээд байсан. Үүнийг манайх тухайн үед хийж байсан, энэ дээр бид ямар ч маргаан гараагүй. Ингээд энэ ажиллагаа яваад тэр 2015 оны 09 дүгээр сарын 15-нд үйл ажиллагаа дууссан юм. Өвөл боллоо, 09 сар ч боллоо, хүмүүс цалин мөнгөө нэхлээ мөнгө өгдөггүй компани мөнгө байхгүй гэдэг байдлаар явсаар байгаад шинэ жил боллоо мөнгө байхгүй, цагаан сар боллоо мөнгө байхгүй гээд хариуллаа. Бид нарын цалин мөнгө 07 дугаар сарын 17-ноос 09 дүгээр сарын 15 хүртэл бодохоор 110-120 сая төгрөг болж байсан. Гэтэл н.*** захирал надад хэлээд ямар ч боломж байхгүй, наадах чинь хэтэрчихсэн төсөв байгаад байна. Тэгээд та яг яамаар байгаа юм гэхэд, та нарт өгөх ийм боломж нэмэлт ажлуудын чинь мөнгийг өгөх боломж байна гэдгийг нь ярьсан. Тэр нэмэлт ажлууд нь гэрлийн суурины шонгийн доод талын суурь, дээр нь одоо бид нарын маргалдаан үүсээд байгаа хайрга дэвсэх, энийг нь бодоод өгөхдөө шууд бэлэн өгөх боломжгүй, цувуулж өгнө гэж яриад бид нар тохирч чадаагүй. Би болж байна гээд бетон цутгалтын ажлын хөлсийг нь barilga.mn гэдэг сайтаар бодуулж байгаад мөнгөн дүн гаргаад, та надад энэ мөнгийг өгчих, энэ мөнгийг чинь би аваад ажилчдадаа тараагаад салъя гээд хэлж байсан. Наадах чинь яг болж байна гэдэг байдлаар хандаад, тэгвэл хоёулаа яаж тохирох юм бэ гэхэд, хоёулаа гэрээ хийе гэхээр н.*** захирал огт хөдлөөгүй, гэрээн дээр хойрго хандаад байсан. Ингээд н.*** захиралтай эвлэрүүлэн зуучлах дээр очоод хоёулаа эвлэрчихье, эвлэрүүлэн зуучлагч байдаг юм байна, ямар ч байсан үнийн дүн, хугацаагаа тохиръё, хоёулаа ингээд эвлэрлийн гэрээ байгуулаад хоёулаа хоёр тийш нь салъя гэдэг байдал үүсээд эвлэрүүлэн зуучлах дээр н*** захирал, н.***, н.*** захирал, н.*** бид 5-уулаа эвлэрүүлэн зуучлалд орсон. Надад тухайн үед н.*** захирал 27,000,000 төгрөг юм уу 28,000,0000 төгрөг өгье гэдэг яриа хэлсэн. Би бол боломжгүй, 50,000,000 төгрөг авчихъя гэсэн бодолтой байсан. Тухайн үед хашаа байшин болон байр авчихсан хүү төлдөг, хүү нэлээн явчихсан асуудал үүссэн байсан. Гэтэл тэр цаг мөчөөс хойш би гудамжинд явж байгаад л н.*** захирлыг хараад л мөнгө нэхээд байгаа юм шиг, захиалагч компанид доромжлуулаад л, өмгөөлөгчид нь доромжлуулаад л өнөөдрийг хүрч байна. Миний нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй, яг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Би анхан шатны шүүхийн цуглуулсан нотлох баримт хууль зүйн үндэслэлтэй, хуульд нийцсэн байна гэж харж байна. Энэ газар нь шинжээчийн дүгнэлтэд энийг бол *** компанийн ажилчид хийсэн байна, энийг **** компанийн ажилчид хийсэн байна гэсэн шинжээчийн дүгнэлт нэг ч гаргаагүй. Үүнд зөвхөн энэ талбайд ийм ажил хийсэн гэж гаргаад байгаа юм. Манай компанийн зүгээс **** компанийг тухайн үед үйл ажиллагаа явуулаагүй гэж хэлэхгүй, хэрэгт авагдсан баримтуудаар бүх ажлууд нь тогтоогддог. Зурагт заасан ажлыг **** компанийн хийж байна уу, үгүй юу гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан фото зургуудаар баталгаажиж байгаа. 2014 онд хийсэн ажлууд, 2015 он, 2016 оны хийсэн ажлууд, мөн манай нэхэмжлэгч компаниас нэхэмжлэлийн шаардлагаар нэхэж байгаа үнийн дүн, мөн н.*** захирлын өмнөх шүүх хуралдаанд хэлсэн ярьсан мэдүүлгүүдээр тогтоогддог. Манай *** ХХК-ийн зүгээс худлаа хэлээд, хуурамч материал бүрдүүлээд, танил тал найз нөхдийн арын хаалгаар яваад цуглуулсан материал нэг ширхэг ч байхгүй. Тухайн үед яг хийгдэж байхад гар утсаар авсан фото зургууд, тухайн үед хийгдсэн ажлуудыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү... гэв.
4. Хариуцагч хариу тайлбартаа: ... нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч компанийн захирал н.***тай тохиролцсон гэж яриад байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ шаардлагыг хариуцагч татгалзлаа өөрсдөө нотолно. Гэтэл сая хариуцагч компанийн захирал н.***тай тохиролцсон байсан, ийм ажлыг хийгээд өгөөч гээд гуйгаад байсан гээд яриад байх юм. Нэгдүгээрт та хэдэн төгрөг нэхэж байгаагаа хэлсэнгүй, ойлгосонгүй. Хэдэн төгрөгийн ямар ажлууд хийж гүйцэтгээд, ямар мөнгө нэхээд байгаа юм бэ гэдэг чинь таны нэхэмжлэлд дурдагдсангүй. Миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаарай л гэж хэлээд байгаа болохоос биш ийм ажлуудыг хийгээд, ажил хийх гэрээ ингэж байгуулаад, ийм акт гүйцэтгэлээр нотлогдоод ийм ажлуудыг хийсэн гэдгээ нотлох ёстой. Гэтэл нэхэмжлээд байгаа үнийн дүн нь хэд болчхов, би ер нь ойлгосонгүй. Нэхэмжилж байсан үнийн дүн нь шүүхэд 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэл дээр нэхэмжилж байгаа үнийн дүн нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас манай компанид учирсан хохирол болох 15,202,650 төгрөг, алданги 2,800,500 төгрөг, нэмэлтээр хийсэн ажлын хөлс 48,890,000 төгрөг, өмгөөлөх хууль зүйн туслалцаа авсны хөлс 7,000,000 төгрөг буюу нийт 73,983,150 төгрөгийг **** компаниас гаргуулах гэсэн ийм шаардлагатай баримт гаргасан байна. Нэхэмжлэлийг харахад манай компаниас 73,983,150 төгрөгийг нэхэмжилж байна гэж ойлгож байна. Нэхэмжлэлийн шаардлагаа хууль зүйн үндэслэлтэй, нотлох баримтаар нотлогдсон байна гээд байна. Хэрэгт авагдсан баримтаар энэ асуудлууд бол огт нотлогдоогүй гэдгийг хэлмээр байна. Үүнд хамтран ажиллах хоёр гэрээ байгаа. **** ХХК, *** ХХК-тай байгуулсан 2 гэрээ байдаг. Нэхэмжлэгч компани *** ХХК-тай *** дүүргийн баруун урт 3 дугаар байрны нутаг дэвсгэрт байрлах, *** хотхоны хөл бөмбөгийн талбайн ажил гүйцэтгүүлэхээр 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 15/Г дугаартай хамтын ажиллагааны гэрээг байгуулсан. Үүнээс харахад 4 ажлыг хийхээр гэрээ байгуулсан. Хөл бөмбөгийн талбайн гадна талбайн угсралт нь 420 м.кв, хөл бөмбөгийн талбайн бетон цутгалт нь 8,032 м.кв, хөл бөмбөгийн талбай хиймэл зүлэг суулгалтаар 8,032 м.кв, талбайн гэрэлтүүлэгт 6 ширхэг 320 хүний суудал угсралтын бүрэн гүйцэтгэх ажлыг 07 дугаар сарын 09-нөөс 45 хоног хийж дуусгахаар нийт 70,000,000 төгрөгийн ажил гүйцэтгэхээр талууд тохиролцсон. Хэрэгт нотлох баримтаар авагдсан. Нэхэмжлэгч *** ХХК нь 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр ажлын урьдчилгаанд 10,000,000 төгрөг авсан, *** аймгаас 3-7 хүн туслах ажилтнаар нэмж ажиллуулж байсан, 11-15 хүний бүрэлдэхүүнтэй бригадыг ажиллуулж байсан. Гэтэл бетон цутгалтыг зүсэлт хийхгүй дутуу орхисон, гадна хашааны угсралтаа дутуу буюу 60 хувьдаа гүйцэтгэж орхин явсан. Өөрөөр хэлбэл энэ ажлуудаа бүрэн гүйцэтгээгүй. Хоёрхон ажлыг хагас дутуу хийгээд хоёрыг нь огт хийгээгүй явсан. Гэрээнд тохиролцсон хиймэл зүлэг буюу хиймэл ширэг 8,032 м.кв газарт суулгах байсан ч огт хийгээгүй, талбайн гэрэлтүүлэг 6 ширхэг 321 суудалтай ажлыг огт хийгээгүй буюу гэрээний 3.5, 3.6 дахь заалтаар хийх ёстой нийт 21,000,000 төгрөгийн ажлыг гүйцэтгээгүй, энэ нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно. 70,000,000 төгрөгийн ажлаас 21,000,000 төгрөгийн ажил хийгээгүй. Ингээд ямар мөнгөнүүдийг авсан гэхээр 1 дүгээрт бол 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр *** ХХК-ийн ерөнхий инженер н.*** *** тоот дугаартай дансаар 10,000,000 төгрөг авсан. Энэ нь хэргийн 173 дугаар талд авагдсан. Хоёрдугаарт 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдөр н.***ийн дансанд *** тоот дансанд хэргийн 174 дүгээр талд авагдсан 5,000,000 төгрөгийг авсан, Гуравдугаарт 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр инженер н.***ийн *** тоот дансанд 6,000,000 төгрөг, хэргийн 175 дугаар талд баримтаар байгаа, Дөрөвдүгээрт 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр *** ХХК-ийн инженер н.*** хувийн дансаараа 4,000,000 төгрөгийг, 176 дугаар талд баримтаар авагдсан байгаа. Тавдугаарт 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр *** компанийн н.*** *** тоот дансаараа 5,000,000 төгрөгийг, хэргийн 175 дугаар талд баримтаар авагдсан. Зургаадугаарт 2015 оны 07 дугаар сарын 166-ний өдөр н.*** бэлэн мөнгөний зарлага үйлдээд 5,000,000 төгрөг, иргэний хэргийн 178 дугаар талд баримтаар авагдсан. Долоодугаарт 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдөр *** ХХК бэлэн мөнгөний зарлагын баримтаар 5,000,000 төгрөг, иргэний хэргийн 179 дүгээр талд баримтаар авагдсан, Наймдугаарт 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдөр н.*** хувийн дансаараа 6,000,000 төгрөгийг авсан нь хэргийн 187 дугаар талд баримтаар авагдсан. Есдүгээрт 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр н.*** хувийн дансаараа 1,000,000 төгрөгийг авсан нь хэргийн 181 дүгээр талд баримтаар авагдсан. Аравдугаарт н.*** хувийн дансаараа 3,000,000 төгрөгийг 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр авсан, хэргийн 182 дугаар талд баримтаар авагдсан. Арван нэгдүгээрт 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр н.*** өөрийн дансаар 3,000,000 төгрөг авсан нь иргэний хэргийн 183 дугаар талд баримтаар авагдсан. 12-т 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдөр бэлэн мөнгөний зарлагын баримт үйлдэж, барилгын бараа материалыг авсан, энэ нь 8,600,000 төгрөг байгаа нь иргэний хэргийн 184 дүгээр талд баримтаар авагдсан,. 13-т н.*** 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 11,823,260 төгрөг авсан, иргэний хуулийн 186 дугаар талд баримтаар авагдсан. 14-т 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр н.*** 3,000,000 төгрөгийг өөрийнхөө дансаар авсан нь иргэний хэргийн 186 дугаар талд авагдсан. 15-т 2015 оны 11 дүгээр сарын 26-ний өдөр н.*** өөрийнхөө дансаар 900,0000 төгрөг авсан нь иргэний хэргийн 190 дүгээр талд авагдсан. 16-т 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр н.*** бэлэн зарлагын баримтаар 20,000 төгрөг авсан нь иргэний хэргийн 189 дүгээр талд баримтаар авагдсан. 17-т 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр н.*** өөрийн дансаараа 500,000 төгрөг авсан нь хэргийн 191 дүгээр талд баримтаар авагдсан. 18-т 2015 оны 10 дугаар сарын 04-ний өдөр н.*** илт зарлагын баримт үйлдэж 500,000 төгрөг авсан нь иргэний хэргийн 193 дүгээр талд авагдсан. 19-т 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдөр *** компанид *** тоот дансаар 2,000,000 төгрөг авсан нь иргэний хэргийн 194 дүгээр талд авагдсан. 20-т 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр *** ХХК *** тоот дансаар 400,000 төгрөг авсан нь иргэний хэргийн 195 дугаар талд байгаа. 20 удаагийн баримтаар *** ХХК-д **** ХХК 79,573,260 төгрөг төлсөн нь нотлогдож тогтоогддог. Баримтууд дээр няцаалт хийсэн ч юм уу, баримтуудаар мөнгө аваагүй ч гэдэг юм уу, өнөөдрийг хүртэл 10 жил хохирч явахдаа нэг ч удаа яриагүй. Энэ бол Давж заалдах гомдлын хэрэгт авагдсан нотлох баримтууд байгаа. Гэтэл мөнгийг аваагүй юм аа гэж маргаж ирээгүй явсан. Ийм мөнгө төлчхөөд байхад нэхэмжлэгч гэрээгээр хийхээр тохирсон 2 ажлаа хагас дутуу үлдээгээд, нөгөө 2 ажлыг огт хийлгүйгээр ажлаа орхиод явсан. Бүх ажлыг хийж гүйцэтгэсний дараа олгогдох байсан 70,000,000 төгрөгийг, 79,773,260 төгрөг болгоод өгчхөөд байхад нэмэлт ажил хийсэн гээд 37,000,000 төгрөгийн ажил хийсэн гээд нэхээд байгаа нь үндэслэлгүй юм. Иргэний хэрэгт авагдсан баримтуудыг харахаар уг нь эрх зүйч хүү юм байна, гэтэл хуурамч баримтуудыг бүрдүүлдэг. Тэр ажилчдадаа өгсөн цалин, зээл авсан баримт гээд байдаг. Гэтэл эд нар нь дандаа өөрийнхөө хувийн хэрэгцээ, мөн тэр хүмүүсийн ажлыг бүртгэсэн цалингийн хүснэгт байхгүй, байгуулсан ажлын гэрээ байхгүй, хэнд өгсөн нь тодорхойгүй ийм баримтаар 2 хүнд мөнгө өгсөн мэтээр цалингийн баримтууд бүрдүүлчихсэн байдаг. Талбайн хэмжээ, хэмжилтийн тайлан гэдэгт 7,822 м.кв талбайд хайрганы зузаан 165 мл, эзлэхүүн нь 1260,83 куб, цементийн цутгалт нь 0,7, эзлэхүүн 547,65 м.куб гэсэн хөрөнгийн хийц баримтуудад хөрөнгийн үнэлгээний төгрөгөөр 1 м.куб хайргыг гараар тэгшлэн тэнцүүлж газар шорооны ажлын хөлсний үнэлгээ 40,000-50,000 төгрөгийн ханштай байна гэж нэхэмжилж байгаа юм байна. Хийсэн гэдэг ажлынх нь тоо баримтууд яаж үгүйсгэгдэх вэ гэхээр бүгд нотлогддоггүй. Хийсэн ажлаа гараар тэгшилсэн хайрганыхаа хэмжээг хэрэгт авагдсан баримтаар 1606 м.куб талбайд хийсэн, 1204 м.куб хийсэн, 1290,36 м.куб эзлэхүүнд хайрга гараар тэгшилж нягтруулсан ямар ч техник ашиглаагүй том жижиг нь 2-3 янзаар эдлүүлдэг. Гэтэл **** ХХК нь 2014 оны 07 дугаар сарын 20-ноос, 11 дүгээр сарын 14-нийг хүртэл 4 сар гаруйн хугацаанд экскаватор, авто грейдэр, усны машин, шороо цэвэрлэх 2 машин, индүүдэх техник гээд 6 техникийг тогтмол ашиглаж, 248 тонн машин элс хайрга хийсэн. Энийг нягтруулаад уг талбайн тэгшлэх төсөвт өртгөөр буюу 599,862,350 төгрөгийг **** ХХК-д төсвөөс олгочихсон. Баримт нь байгаа. Ажлаа дуусгаад захиалагч хүлээж аваад акт баримт үйлдсэний дараа зөвхөн талбайн цутгалт хийхийн тулд эднийхтэй ерөөсөө дөрөвхөн ажлаар гэрээ хийсэн. Эд нар ямар газар тэгшлэлт хийх гэдгийгээ өөрсдөө ирж харж байгаа шүү дээ. Хэрвээ тэр газарт ямар нэгэн байдлаар эд нарын хэлж байгаа 50-60 сантиметрийн гүнтэй нүх байсан бол эд нар нэмэлт ажлыг хийхгүй шүү дээ. Тэр 50-60 сантиметр гүн юмаа хийхийн тулд хаанаас юу авах вэ гэдгээ тогтоож байж хийх байтал, байгуулсан гэрээ нь талуудын эрх тэгш харилцааны үндсэн дээр буюу Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар агуулгаа өөрсдөө тодорхойлоод тэгш эрхийн харилцаан дээр байгуулчихсан гэрээ хэрэгт авагдсан. Гэрээнд тэгшилнэ гэсэн үг байхгүй, бид ажлаа инженерүүдээ аваачиж үзүүлээд, Хятад инженерүүдээ ч аваачиж үзүүлээд өөрсдөө хийсэн. Хэрвээ эдний хийх газар шорооны ажил тийм их хонхор донхор байсан бол гэрээ хийх шаардлага эднийд байгаагүй. Гэтэл нэмэлт ийм газар шорооны ажил хийнэ гэж гэрээнд заагдаагүй. *** ХХК болон **** ХХК-ийн хооронд байгуулсан 4 төрлийн ажил гүйцэтгэх гэрээнд заасан болон нэмэлт ажлыг хийж болох юм бол зөвхөн **** ХХК-ийн хүсэлтээр хийх бөгөөд нэмэлтээр хийх ажлын хэмжээ үнийг талууд урьдчилан тохиролцож бичгээр нэмэлт гэрээ хийж байж гүйцэтгэнэ гэсэн хатуу заалттай. Иргэний хуулийн 206 дугаар зүйлд гэрээт ажлыг гэрээнд заасан хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгэх үүргийг ажил гүйцэтгэгч хариуцах ёстой. Гэтэл энэ гэрээний гол заалт хэрвээ нэмэлт ажил хийх юм бол зөвхөн **** компанийн хүсэлтээр хийнэ, хоёрдугаарт ямар хэмжээний ажил хийх дээр ажлынхаа хэмжээг талууд тохиролцоно, үнийг тохиролцож байж бичгээр нэмэлт гэрээ хийнэ гэсэн заалтыг яаж биелүүлсэн юм. Гэтэл нэхэмжлэгч компани захиалагчид огт мэдэгдээгүй. Танай газрын энэ хэсэг онгорхой байна, хэдий төрлийн ажил хийнэ шүү, энэ дээр нэмэлт гэрээ байгуулъя гэсэн албан тоот бичиг ирээгүй. Тэгсэн атлаа 8,032 м.куб талбайд 1606 м.куб буюу 70-80 машин шороог, 3-4 тонны дунджаар гэхэд 1606 куб метр шороог яг мэргэжлийн хүмүүс ороод, н.Баатарсүрэн гээд инженер нь байсан. 70-80 машин шороог хүн гараараа 20 хоногт хийчихдэггүй байхгүй юу. Өөрсдийнх нь хэлж байгаа зарим газар 5-10 сантиметр, зарим газар 40-60 сантиметрийн зузаантай шороог гараараа тэгшилсэн гэж яриад байгаа. Энийгээ 20 хоногт хийж гүйцэтгэсэн гэж тайлбарлаад байгаа. Энэ нь амьдрал дээр биелэх боломжгүй юм яриад байгаа юм. Техник ашиглаж байж л үүнийг хийх болохоос 8 машин шороог гараараа тэгшилчихдэг юм огт байхгүй. Хоёрдугаарт бид нарын маргаад байгаа гол маргаан хийж байгаа ажлын мөнгийг *** ХХК болон **** ХХК-ийн төсвөөс орж ирж байгаа гүйцэтгэлийнхээ мөнгөөр төлөх байсан. Түүнээс энэ хоёр компаниуд хувийн мөнгө байхгүй. *** компанид хэнээс хаанаас мөнгө төгрөг орж 1606 м.куб эсвэл 1204 м.куб хайргын мөнгийг төлж, хэний машинаар, хэдэн машинаар яаж тээвэрлэсэн юм. Тээвэрлэсэн машины түлш, 80 ширхэг машиныг хаанаас авсан, энэ баримтууд нотлогддоггүй. Нэхэмжлэлийнх нь шаардлага өөрөө нотлогдох ёстой. *** ХХК шинжээчийн дүгнэлт гаргая гээд хүсэлтүүд удаа дараа тавиад, хэрэг түдгэлзэж удааширсны нэг үндэслэл хариуцагчаас болоогүй. Баян модот компани хөл бөмбөгийн талбайд орсон хайрганы хэмжээг 1204 м.куб буюу 1606 м.куб гэж зөрж тодорхойлсон байна. Энэ талаар ямар нэгэн баримт байхгүй байна. Ийм учраас шүүхэд шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй гээд Баян модот компани баримтаа ирүүлчихсэн байна. Мөн *** ХХК-д шаардлагатай материалуудыг авах талаар албан тоот өгөөд байхад хариу өгөөгүй тул шинжээчийн дүгнэлт гаргахаас татгалзаж байна гэсэн хариу өгчихсөн. *** ХХК **** ХХК-иас мөнгө төгрөг огт аваагүй тул яаж тэр ажлыг хийж гүйцэтгэсэн гэдгээ нотолж байгааг нь ойлгохгүй байгаа. Гаргаж ирээд байгаа баримтууд бүгд худлаа. Тийм учраас өөрсдийнх нь гаргаж ирж байсан, өөрсдөө гаргуулчихсан ***ийн материалуудыг хүлээж авах боломжгүй. Тухайн газар очиж шинжээчийн дүгнэлт гаргуулъя гээд би өнөөдрийн шүүх хурал дээр хүсэлт гаргасан. Ажил бол төсөвтэй, тендерийн баримт бичигтэй, гүйцэтгэсэн ажил төсөв гэж хийгддэг учраас үүнд мэргэжлийн ажилчид ороод л хэрэгт авагдсан баримт дээр чинь дүгнэлт гаргаж болно гэсэн учраас би шүүхэд хүсэлт тавиад байсан ч шүүх хүлээж авсангүй. Үүнийг Давж заалдах шатны шүүх ч хүлээж авсан шүү дээ. Энэ баримтууд хэргийн 3 дугаар хавтасны 159 дүгээр талд барилгын хөгжлийн төвөөр дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн боловч барилгын хөгжлийн төвийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 230 албан тоотоор шинжээчийн гаргасан дүгнэлтээс татгалзсан. Ийм учраас шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг шийдээгүй байгаа, шийдэхгүй байгаад гомдолтой байна. *** ХХК, **** ХХК-ийн нэмэлт ямар ажил гүйцэтгэсэн юм, хэдэн төгрөгийн үнэлгээ бүхий дараалал тараасан энэ баримтуудаа нотлоогүй. Хэдэн хүн ажиллуулсан цалин нэхээд байгаа юм, хамгийн гол юм бол энэ гэрээнд заасны дагуу хийсэн ажлуудаа дандаа актаар хүлээлгэж өгнө гэсэн боловч нэг ч акт байхгүй. Хүлээлгэж өгөөгүй дундаас нь хаяад явчихсан. Акт баримт өгөөгүй мөртөө яагаад мөнгө төгрөг нэхээд байгаа юм. Нэг ч төгрөг хариуцагчаас аваагүй мөртөө хийж гүйцэтгэсэн ажлыг 599,000,000 төгрөгөөр хийхээр гүйцэтгэсэн ажлыг бид өөрсдөөсөө мөнгө гаргаж хийсэн гэдэг юм уу, энийгээ юугаар нотлоод байгаа юм бэ? Ийм учраас нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй боломжгүй байна. Нэгэнт гэрээнд нэмэлт ажил хийх талаар заалт оруулчхаад байгаа. Нэгдүгээрт тэр заалт зөвхөн захиалагчийн хүсэлтээр нэмэлт ажлуудынхаа хэмжээг, тохирч байж баталгаажуулсны дараа бичгээр гэрээ хийгээд тэрний дагуу манайх мөнгө өгөх байсан. Нэмэлт ажлын талаар ямар ч гэрээ хэлцэл байхгүй. Хоёрдугаарт энэ 80 машин шороог яаж авсан, тэд нарын мөнгийг яасан, тээврийн зардлуудыг нь яасан, энэ дээр өнөөдөр ажиллаж байсан хүн дээд тал нь 15 хүн, доод тал нь 11 хүн, зарим үед 5, 6 хүн ажиллаж байсан гээд байгаа. Гэтэл 20 хоног гүйцэтгэсэн гэдгээ юугаар нотлоод байгаа юм. Иргэний хуулийн 150 дугаар зүйлийн 150.1.3 дахь заалтаар ажлын чанар үр дүнд муугаар нөлөөлөхөөр ажил гүйцэтгэхээс үл хамаарах ямар нэгэн нөхцөл байдал бий болсон тохиолдолд газрын гадарга тэгш бус зээрэн цохих боломжгүй нөхцөл байдал үүссэн бол **** компанид нэн даруй мэдэгдэх үүргээ огт биелүүлээгүй. *** компаниас *** ХХК компани болон **** компани гэрээт ажлын гүйцэтгэлийн төлбөрийн тухай 2015 оны 09 дүгээр сарын 19-ний 150919 дугаартай албан тоот бетон цутгаж дууссан тул гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын мөнгийг олгоно уу, үнийн дүн 20 хувь буюу 14,000,000 төгрөг гэж ирүүлсэн албан тоот нь хэрэгт авагдчихсан байгаа. Энэ баримтаар нэмэлт ажлын хэмжээ үнийн дүн огт дурдагдаагүй. Өөрөөр хэлбэл цутгалтын ажил бүрэн дуусчихсан, нэмэлт танай цутгалтын ажлыг хийхийн тулд манайд 80 машин шороо хийлээ, олон хоног хүмүүс ажиллалаа, 2016 оны 09 дүгээр сарын 19-ний албан тоотдоо дурдах ёстой байсан. Гэтэл зүгээр бетон цутгуур дууссан тийм учраас гэрээний гүйцэтгэлийн үнийн дагуу 20 хувь буюу 14,000,000 төгрөгийг манайд олгооч ээ л гэсэн. Тэгэхээр нэхэмжлэгч тал худал нэхэмжлэл гаргаад байна гэж үзэх үндэслэл болоод би энэ хүүд удаа дараа дургүйцээд, хүү минь чи эрх зүйч хүн шүү дээ, үнэн юм яриач ээ, энэ чинь ямар хармаанаасаа гаргаад өгөх мөнгө биш дээ гэж хэлээд байгаа нь энэ байна. Инженер н.*** гэдэг хүн сая нас барчихлаа. н.*** гэдэг хүн амьд ахуйдаа буюу 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр мэдүүлэг өгсөн. Тэгэхдээ 2014 оны 07 дугаар сарын 20-ноос 11 сар хүртэл 4 сар талбайн инженер хийж, газрын гадаргууг тэгшитгэх ажилд дуран дээр хяналт тавьсан. Энэ дуран гэдэг ямар ч алдаатай заадаггүй. Дурангаар газрын тэгшитгэлийг авдаг. Энэ газар анх 100 гаруй айл байсан, хогтой жорлон ихтэй газар байсныг нь экскаватороор түрж, тэгшилж хогийг зөөж, нүхнүүдийг нь тагласан. Хөл бөмбөгийн талбайг 3-5 сантиметрийн зөрүү гаргалгүйгээр тэгшилдэг. Энэ дээр ямар ч зөрүү гарахгүй байхад 50 сантиметр доошоо нүх рүү юу хийсэн гээд байгаа юм. Тийм ажлыг хийвэл ямар ажил хийх юм, ядахдаа гэрээндээ тусгана биз дээ. Эднийх 3-5 сантиметрийн зөрүү гаргуулалгүйгээр тэгшилж, замын өндөр технологийн машин болон авто грейдерээр жолооч нь хэмжээг нь хянаж 5 сантиметрийн алдаа гаргалгүйгээр тэгшилсэн шүү. Мөн 4-20 сантиметр хөрс техникээр индүүдэж нягтруулж, ус машинаар зөөж услаад нягтруулдаг. Гэтэл эднийх ерөөсөө гараараа л хийчихсэн гээд яриад байгаа, заавал усны машинаар зөөж нягтруулдаг. Нэхэмжлэгч талаас хэтэрхий худлаа яриад байна. 8,032 м.кв талбайд 1606 метр куб 70-80 машин шавар, 40-60 сантиметр зузаантай хайргаар дүүргээд цемент цутгах боломж огт байхгүй. Заавал машин техник ашиглаж, барилгын норм дүрмийн дагуу тэгшилнэ. Энийг гараар нягтална гэж байхгүй, заавал индүүддэг гээд энэ хүн хэлсэн. Ингээд газрын гадаргын хэмжилт хийдэг тусгай багаж буюу хэмжиж дуранддаг гэж гэрч мэдүүлэг өгсөн. н.*** ирээгүй учраас энэ хүний хувьд 2014 оны 07 дугаар сарын 25-наас эхлэн 2015 оны 11 дүгээр сарын 14-нд ажлыг дууссан. *** аймгийн замын компаниас экскаватор, грейдер, усны машин шороо тээвэрлэлтийн машинууд зэрэг зургаан техниктэй ажилласан. 11 дүгээр сарын 14,15-ны өдөр техникээ буцаасан. Газар шорооны ажлын санхүүжилтэд 2015 оны 02 дугаар сард 500,000,000 төгрөг авсан. Газар шорооныхоо ажлыг 20 хоногт хийх боломжгүй, газар шорооны ажил хийж дуусаад явган хүний замын гадна талд хүрээд ус зайлуулах хоолойн шугамыг тавиад газар хөлдөнө гээд ажлаа зогсоосон. Хайрга дайрга, уулын хайрга гээд гурван янз байдаг бөгөөд нийт 248 машин болсон. Авто грейдерийг болохоор цагийн 80,000 төгрөгөөр түрээсэлж, нэг сардаа 10 хоног талбайд ажиллуулж мөнгө төгрөгийг нь төлсөн. 1606 м.куб буюу 80-90 сантиметр машин шороог гараар тэгшилж нягтруулж цутгуур хийнэ гэсэн ойлголт бол байхгүй. Нэхэмжлэгч хашааг 90 хувьтай хийснээс бусад бүх боолт буруу, зарим газар онгорхой цоорхой үлдсэн, хиймэл зүлэг, гэрэлтүүлэг, үзэгчдийн суудал хийгээгүй хаяад явсан. н.***ын дансанд цалин гэж 3,150,000 төгрөг хийсэн. Энэ хүнээс болоод 3,150,000 төгрөг гарчихсан, эд нарын ажиллаж байсан ажилчдад нь өгчихсөн байгаа. Хотоос 7-8 хүн ирсэн, аймгаас 7-8 хүн нийт 15 орчим хүн л ажиллаж байсан. Иргэний хэргийн 64 дүгээр талд, авто грейдер түрээслэх тухай 2014 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 02 дугаартай гэрээнд авто замын 165 маркийн авто грейдерийг 1 цагт 80,000 төгрөгөөр түрээсэлсэн баримт 2 дугаар хавтаст хэргийн 214-221 дүгээр талд авагдсан. Газрын хэмжилтийг дурангаар хийж байгаа нь 2014 оны фото зураг байгаа, хавтаст хэргийн 82 дугаар талд байгаа. Авто замын гарц хийсэн зураг 85 хуудаст байгаа. Налуу 0,05 хувь гаргаж буй зураг. Тендерийн бичиг баримтууд, гүйцэтгэсэн ажлын төсөвт нь үзлэг хийлгэе гээд байгаа нь энэ баримтуудаар харагдаж нотлогдох байсан. Энэ нь 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 80 баримт байгаа. **** ХХК-ийн дансанд нийт орсон мөнгөнүүд нь 2015 оны 03 дугаар сарын 26-ний өдөр 100,000,000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 20,000,000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 100,000,000 гээд хөл бөмбөгийн талбайн газар тэгшилсний санхүүжилт орсон баримтууд иргэний хэргийн 92-93 дугаар талд авагдсан. Хэрэгт *** аймгийн *** сумын хөл бөмбөгийн талбайн барилгын төсөвт 1,200,000,000 төгрөг байсан. Газар шорооны ажлыг тэгшлэхийн тулд зөвхөн 599,862,350 төгрөг байгаа. Бас нэг гол баримт бол тэр улаан шугамыг шалгаж, тэмдэг тавьсан акт байгаа юм. 2014 оноос 07 дугаар сарын 24-ний өдрийн иргэний хэргийн 104 дүгээр талд авагдсан. Эдгээр баримтуудыг би яагаад дурдаад байна гэхээр татгалзлаа нотлохын тулд эдгээрийг дурдаад байгаа юм. Мөн энэ ажлуудыг хийж гүйцэтгэсний улаан шугам тавьсан акт байгаа. 2014 оны суурийн нүх ухсан акт байгаа, суурь хийсэн акт байгаа, 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдөр, 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр, 110-112 дугаар талд авагдсан байгаа. Шаргын зам компанитай 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хийсэн түрээсийн гэрээгээр нэг ширхэг ковш, нэг ширхэг хово машиныг 15,000,000 төгрөгөөр 20 хоног түрээсэлсэн баримт нь хэрэгт авагдсан байгаа. Мөн Сенчо холд компаниас 2014 оны 07 дугаар сарын 03-наас, 08 дугаар сарын 11-ний өдрийн хооронд 118,879,600 төгрөгийн шатахуун авсан. **** компани бол 2014 оны 07 дугаар сарын 25-наас 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл буюу 4 сар гаруй хугацаанд 6 техник ашиглаж хөл бөмбөгийн талбайд 599,862,350 төгрөгийн төсөв өртөгтэй тэгшлэлт цемент цутгалтаар бэлэн болгочихсон байсан. 2014 оны 10 дугаар сард талбайг тэгшилж дууссаны өмнө авсан фото зураг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн үзлэгээр болон 2023 оны 07 дугаар сарын 16-ны өдөр, 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр, 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн зургийг татаж хавсаргасан баримтуудаар давхар нотлогддог. Энэ дээр талбай тэгш хийгдчихсэн, тэгш болчихсон гэдгийг агаараас авсан мөн шүүхээс үзлэг хийсэн баримтууд хэргийн 157, 158, 150 талд авагдсан. Эдгээр бүх баримтуудаар нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлгүй юм, би татгалзлаа эдгээр дурдсан баримтуудаар нотолж байна. Энэ баримтууд бол 2014 онд газар шорооны ажил хийгдэж дуусаад цемент цутгахад бэлэн болсон байсан учраас гэрээ байгуулсан, гэрээ байгуулахад газраа үзээд ямар хэмжээний газар, ямар цутгалт хийх юм бэ гэдгээ тогтоогоод хийсэн гэрээн дээр зөвхөн 4 төрлийн ажил хийсэн болохоос нэмэлтээр газар шорооны ажил тэгшилнэ гэсэн төсөв ч байгаагүй, ингэж тохироогүй учраас гэрээнд заасан ажлуудаа дутуу хийгээд явчхаад 79,000,000 төгрөг авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.5 дахь заалтаар гүйцэтгэлийн гарах шаардлагад хамаарахгүй байна. Гүйцэтгэлийн гарах шаардлагад хамаарахгүй гэдгийг дурдахаас аргагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв
5. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн талаарх тайлбартаа: ...2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр сөрөг нэхэмжлэл гаргасан. Утга нь *** ХХК-иас 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр *** ХХК-тай байгуулсан хамтын ажиллагааны гэрээ, 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр **** ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээгээр хөл бөмбөгийн талбайн гадна хашааны угсралт 420 метр, хөл бөмбөгийн талбай бетон 8030 метр квадрат, хөл бөмбөгийн талбай хиймэл ширэг 8030 метр квадрат талбай, талбайн гэрэлтүүлэг 6 ширхэг, 303 ширхэг суваг угсралтын ажлуудыг 2015 оны 06 дугаар сарын 03-наас 07 дугаар сарын 10-ныг хүртэл 36 хоногт 70,000,000 төгрөгөөр гүйцэтгэхээр тохирсон. Хөл бөмбөгийн талбайн гадна хашааны угсралтын ажил, бетон цутгалт 8030 метр квадрат талбай, 320 хүний суудал угсралтын ажлуудыг дутуу гүйцэтгэн, гадна хөл бөмбөгийн талбайн хиймэл 8030 метр талбайд суулгах, талбайн 6 ширхэг гэрэлтүүлгийн угсралтын ажлуудыг хийх гэрээгээр тохирсон ажлуудаа огт хийхгүй ажлыг хаяж явсан. *** ХХК-ийн дутуу чанаргүй хийсэн болон огт хийгээгүй орхигдуулсан ажлуудыг ***гийн бригадаар 2016 оны 06 дугаар сарын 05-ны хамтран ажиллах 19 тоот гэрээний дагуу 18,000,000 төгрөгөөр, ***ийн бригадаар 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хамтран ажиллах 23 тоот гэрээгээр 9,000,000 төгрөгийг нийт 27,000,000 төгрөгөөр гүйцэтгүүлж олгосон. Иймд 27,000,000 төгрөгийг *** ХХК-иас гаргуулж өгнө үү. Жич 2023 оны 06 дугаар сарын 05-ны 19 тоот мөн 2016 оны 05 дугаар сарын 23 тоот гэрээ болон төлбөр төлсөн баримтуудаа хэрэгт нотлох баримтаар өгсөн... гэв.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: ...сөрөг нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгчээс бичгээр хариу тайлбар гаргасан. Ажил хийсэн чинь зурагт заасан шаардлагыг хангасан уу хангаагүй юу гэдэг яриаг эд нар хийсэн байхгүй юу. Жишээ нь ус зайлуулах дүрэм, тэрийг юу гэж хэлдэг юм бол ус зайлуулах хоолойг зургийн дагуу хийгээгүй. Зургийн дагуу хийхийг л тухайн орон нутгаас шаардсан. Эрх бүхий байгууллагуудаас нь шаардсан. Тэрнийх нь дагуу л эд нар хийсэн, бид угаасаа ингэж ч хийх ёстой байсан. Тэгэхээр эд нарын гаргаж ирж байгаа сөрөг нэхэмжлэл нь харин эсрэгээрээ манайд давуу байдал үүсгэж байгаа юм. Яаж давуу байдал үүсгэж байна вэ гэхээр эдний зурагт заасан ажил хийгдээгүй байсан гэдэг нь энэ хоёр бригад чинь ажлыг нь зургийнх нь дагуу хийж өгч, энэ ажил нь зургийн дагуу биш байсан юм гэдгийг нотолж өгч байгаа гэж би харж байгаа юм. Хиймэл зүлэг суулгах дараагийн нэг логик гарч ирж байна. Явган хүний зам, ус зайлуулах хоолойгоо бетон цутгалт талбай, гадна гэрэлтүүлэг, суудал тавцан угсраад 1,2 тэрбум төгрөгийн ажлыг, мэдээж бараа материалтайгаа нэг байх 97,000,000 төгрөгөөр хийлгэсэн байна. Үүнийг Монгол улсын шүүх харж үзээсэй гэж би бодож байгаа юм. за *** захирал гээд байгаа хүн бол тухайн талбай дээр өөрсдийн гал хам гэх Үүрцайх гэдэг хүнтэй цуг ажиллаж байсан. Тэр нь хэргийн материалд гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг юм. Мөн манай инженер ***ийг зодсон, гал хам гээд байгаа Гантулга гээд *** аймагт амьдардаг, тэрэн дээр нь Эрүүгийн хэрэг үүсээд *** дээр хөнгөн зэргийн гэмтэл гараад, би гэрчийн мэдүүлэг өгөөд нөгөөдөх нь шоронд явах гээд байна гээд хошууч Сэргэлэн гэж хүн ирж ***оос гуйж байгаад наад хүн чинь шоронд явах гээд байна, чи хөнгөн зэргийн гэмтэл гарсан байна гэж байгаад хэргийг нь хаалгуулж байсан. Мөн үүний дараа би авлигатай тэмцэх газраас Чингэлтэй дүүрэг дээр очсон гээд байгаа нь яг энэ тендертэй холбоотой ажиллагаа. Тэгэхээр энэ 27,000,000 төгрөгийн хохирлыг манайхаас гаргах ямар үндэслэл байгаа юм. Хэрэгт авагдсан баримт материалаар энэ ажлын зураг хэдэн төгрөгөөр хийх юм, алийг нь хэдэн төгрөгөөр хийх юм гэдэг энэ бүх аргачлал нь гарчихсан байгаа. Гэтэл манай компани гэрээнд заасан ажлаа хийж дуусгаагүй нь манай компанийн буруу биш. Хэрэгт авагдсан байгаа 2 гэрээгээ хоёулаа сүүлийн хугацаа нь 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр дуусахаар байгаа. Нэмэлт ажил хийсэн гээд байгаа процессууд гэрээнд заасан хугацаанд хамаарахгүй байна. Энэ нь *** захирлын тавьсан санал хүсэлтийн дагуу хийгдсэн ажил байгаа. Нэгдүгээрт нь **** компанийн гүйцэтгэх захирлын хүсэлтийн дагуу хийгдсэн ажил байгаа. Манайх мөнгөө өгчих өө, ажлын чинь мөнгийг авъя гэдэг саналд бид хэзээ ч татгалзаагүй мөнгөө өгч ажлаа дуусгая, бид нарт хүн залилаад хүнээс мөнгө аваад удаахдаа биш, хүний ажил хийхэд мөнгө авах нь хэрэгтэй. Жишээ нь 2014 онд мэдээж ажил хийсэн, тэр мөнгө бол олгогдоогүй. Яагаад гэвэл Грийн таун гээд хотхоны авто грейдэрийг авч хэрэглэсэн. Грийн таун гээд хотхоны нэг ковш авч хэрэглэсэн, тэнд үйл ажиллагаа явагдсан. Барилгын үйл ажиллагаа тохижилтын ажиллагаа явж байсан. Яагаад бид авч хэрэглэсэн гэвэл бид нарыг байж байхад грийн таун гэдэг хотхонд би нэг өрөө байр түрээслээд амьдарч байсан, инженер ***той. Тэдний хүмүүс надаас энэ ажлын гүйцэтгэлийн мөнгө нэхдэг байсан. ***ийг талбай дээр байхад тэд нар ирж мөнгө нэхдэг байсан. Тэр машин тэргийг нь гаргахгүй хашааны хаалгаар зогсдог ийм процедур ажиллагаа явдаг байсан. Үндсэндээ 1,200,000,000 төгрөгийн ажил буюу өмнөх 500-600 сая төгрөгийн хийх ажлыг 97,000,000 төгрөгөөр хийлгэсэн юм байна. Энэ нь би аль ажил дээр нь мөнгө төлөх юм бэ, хуулийн ямар үндэслэл байгаа юм, мөнгө төлөх ямар гэрээ байгаа юм, үүнийг ойлгохгүй байгаад байна. Тэгэхээр сөрөг нэхэмжлэл бол хууль зүйн үндэслэлгүй. 27,000,000 төгрөгийг манайх гаргах талаар хууль зүйн үндэслэлтэй тайлбар хэлээгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү... гэв.
7.Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн
Нэгдүгээр хавтаст хэрэгт
нэхэмжлэл /хэргийн 1-4 дүгээр/
улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 5 дугаар тал/
нэхэмжлэгчийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм /хэргийн 6-9 дүгээр тал/
нэхэмжлэгчээс *** нарт олгосон итгэмжлэл /хэргийн 11 дүгээр тал/
2016.02.16, №137 Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл /хэргийн 12 дугаар тал/
Хууль зүйн туслалцаа авах гэрээ /хэргийн 13-17 дугаар тал/
2015.05.25, №15/Г/ Хамтын ажиллагааны гэрээ /хэргийн 18-19 дүгээр тал/
2025.06.03, Хамтран ажиллах гэрээ /Хөл бөмбөгийн талбайн ажил/ хэргийн 20-22 дугаар тал/
2015.10.03, *** нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ /хэргийн 23 дугаар тал/
2015.10.03 *** гараар бичсэн тайлбар /хэргийн 24 дүгээр тал/
2015.08.24 Барьцаат зээлийн гэрээ /хэргийн 25 дугаар тал/
2015.08.26 Гараар бичсэн баримт /хэргийн 26 дугаар тал/
2016.05.27 Тооцоо нийлсэн акт /хэргийн 27 дугаар тал/
2016.02.01 №*** тоот Зээлийн гэрээ /хэргийн 28-30 дугаар тал/
2016.02.02 Ажилчдын цалин гэх гараар үйлдсэн баримт /хэргийн 31 дүгээр тал/
2016.05.24 Гараар бичсэн баримт /хэргийн 32 дугаар тал/
Хөл бөмбөгийн ажлын талбайн зургууд/хэргийн 33-47 дугаар тал/
2015.10.01 *** аймгийн *** сумын 3-р багт байрлах *** паркын хөл бөмбөгийн талбайн гүйцэтгэлийн ажлын санхүүжилтэнд гэрээний дагуу тооцсон алданги /хэргийн 48 дугаар тал/
2016.06.15, дугаар ***Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /хэргийн 49-53 дугаар тал/
Дансны хуулга /хэргийн 97-114 дүгээр тал/
2015.07.01, №1 *** аймаг дах *** цогцолборын хөл бөмбөгийн талбайн угсралтын ажлын гүйцэтгэл /хэргийн 130 дугаар тал/
2015.09.09, №2 *** аймаг дах *** цогцолборын хөл бөмбөгийн талбайн угсралтын ажлын гүйцэтгэл /хэргийн 131 дүгээр тал/
*** ХХК-аас *** ХХК болон *** ХХК-иудад хүргүүлсэн санал, албан бичиг, мэдэгдлүүд /хэргийн 132-140 дүгээр тал/
Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 230-231 дүгээр тал/
Хоёрдугаар хавтаст хэрэгт
Нэхэмжлэгчээс ***д олгосон итгэмжлэл /хэргийн 177 дугаар тал/
2018 оны *** ХХК-ийн Хөл бөмбөгийн талбайн хэмжилтийн ажлын тайлан /хэргийн 195-213 дугаар тал/
2019.01.29, дугаар 29, ***ийн ажил гүйцэтгэл үнэлсэн тухай тайлан /хэргийн 241-244 дүгээр тал/
Дөрөвдүгээр хавтаст хэрэгт
2022.05.09 сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар /хэргийн 181-184 дүгээр тал/
2024.05.20 нэхэмжлэгчээс *** олгосон итгэмжлэл /хэргийн 211 дүгээр тал/ зэрэг баримтууд,
8.Хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн
Нэгдүгээр хавтаст хэрэгт
Хариуцагчийн хуулийн этгээдийн лавлагаа /хэргийн 56 дугаар тал/
2016.10.10-ны өдрийн хариу тайлбар, хөл бөмбөгийн талбайн ажлын зураг /хэргийн 60-69 дүгээр тал/
2016.12.05, хариуцагчийн ***өмгөөлөгчийг оролцуулах хүсэлт, гэрээ /хэргийн 95-96 дугаар тал/
Хөл бөмбөгийн талбайн ажлын зураг /хэргийн 157-164 дүгээр тал/
2016.06.05, №19, 2016.05.01, №23 Хамтран ажиллах гэрээ /Хөл бөмбөгийн талбайн ажил /хэргийн 165-170 дугаар тал/
*** ХХК-аас *** ХХК-д зарлагдсн бэлэн мөнгө болон барааны жагсаалт /хэргийн 171-172 дугаар тал/
Дансны хуулга, мөнгөн шилжүүлгийн баримт, зарлагын баримтууд /хэргийн 173-199 дүгээр тал/
Хоёрдугаар хавтаст хэрэгт
Хаан банкны дансны хуулга /хэргийн 7-149 дүгээр тал/
2014.08.02, *** ХХК-ийн 7 хоногийн ажлын тайлан /хэргийн 161-170 дугаар тал/
2014.08.03, №01 Автогрейдер түрээслэх тухай гэрээ /хэргийн 214-216 дугаар тал/
Хариуцагчаас Б.***д олгосон итгэмжлэл /хэргийн 245 дугаар тал/
Гуравдугаар хавтаст хэрэгт
Хариуцагчийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 28 дугаар тал/
Баянгол дүүргийн татварын хэлтсийн тодорхойлолт /хэргийн 29 дүгээр тал/
Хөл бөмбөгийн талбайн зургууд /хэргийн 82-91 дүгээр тал/
*** ХХК-ийн хаан банкны дансны хуулгууд /хэргийн 92-95 дугаар тад/
2014.07.30, №07/08 Ажил гүйцэтгэх гэрээ /хэргийн 96-98 дугаар тал/
Ачитгялбах ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээ /хэргийн 99 дүгээр тал/
2015 оны Хөл бөмбөгийн талбай байгуулах ажлын гүйцэтгэл /хэргийн 100-107 дугаар тал/
2014.7.24 Улаан шугам шалгаж, тэг тэнхлэг тавьсан акт /хэргийн 108-109 дүгээр тал/
2014.08.25 Суурийн нүх ухсан акт /хэргийн 110-111 дүгээр тал/
2014.10.10 Суурь хийсэн акт /хэргийн 112-113 дугаар тал/
2014.10.25 Ажил хүлээлцсэн акт /хэргийн 114 дүгээр тал/
2014.07.24, №07/03 *** түрээсийн гэрээ /хэргийн 115-116 дугаар тал/
2014.09.23 *** ХХК-аас Ариг банкинд хүргүүлсэн албан бичиг /хэргийн 117 дугаар тал/
2014.07.03-2014.08.01 *** аймаг дахь хөл бөмбөгийн талбайн газрын хог зайлуулах хөрсийг хуулах шороогоор тэгшлэх ажилд Синчи-Ойл ХХК-иас авсан шатхууны баримтын жагсаалт, баримтууд /хэргийн 118-124 дүгээр тал/
2019.03.04 *** ХХК-аас *** ХХК-д төлсөн тооцооны жагсаалт /хэргийн 125 дугаар тал/
Хариуцагчийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 171 дүгээр тал/
Дөрөвдүгээр хавтаст хэрэгт
Хөл бөмбөгийн талбай байгуулах ажил №2014-А019 /хэргийн 7 дугаар тал/
2014.10.10, №04 Цутгамал бетон, төмөр бетон бүтээцийн ажил гүйцэтгэсэн акт /хэргийн 8-9 дүгээр тал/
2016.11.11, дугаар СҮ-20/2016 Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт /хэргийн 10-12 дугаар тал/
2016.11.11, Хөл бөмбөгийн талбайн барилга угсралтын ажлыг хүлээн авах улсын комиссын хурлын тэмдэглэл /хэргийн 13-18 дугаар тал/
Хариуцагчаас Б.***т олгосон итгэмжлэл /хэргийн 26 дугаар тал/
2015.06.01 Хөл бөмбөгийн талбайн барилга угсралтын ажил 2014-А019 /хэргийн 35-54 дүгээр тал/
2022.04.29 Сөрөг нэхэмжлэл /хэргийн 147-148 дугаар тал/
Б.***ийн хаан банкны дансны хуулга /хэргийн 149-153 дугаар тал/
Фото зураг /хэргийн 154-157 дугаар тал/ зэрэг баримтууд,
9. Шүүхээс бүрдүүлсэн
Нэгдүгээр хавтаст хэрэгт
*** аймгийн газрын харилцаа, Барилга хот байгуулалт газрын 2015.06.15, №1/99 тоот, 2015.08.18, №1/145 тоот *** ХХК-д хүргүүлсэн албан шаардлага /хэргийн 210-212 дугаар тал/
2017.11.15 ***гэрчийн мэдүүлэг /хэргийн 247-248 дугаар тал/
2017.11.16 Б.***ийн гэрчийн мэдүүлэг /хэргийн 249-250 дугаар тал/
2017.11.17 А.***ийн гэрчийн мэдүүлэг /хэргийн 251-252 дугаар тал/
Гуравдугаар хавтаст хэрэгт
2019.02.18 *** шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг /хэргийн 2-5 дугаар тал/
2019.02.18 Д.Цогтбалын шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг /хэргийн 7-10 дугаар тал/
2019.02.18 Б.***ийн шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг /хэргийн 12-21 дүгээр тал/
2019.05.20 Б.***ын шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг /хэргийн 60-63 дугаар тал/
2019.05.20 Б.***ийн шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг /хэргийн 64-70 дугаар тал/
2019.11.04 Шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл /хэргийн 182-162 дугаар тал/
2019.12.02 ***шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг /хэргийн 175-178 дугаар тал/
Дөрөвдүгээр хавтаст хэрэгт
Хаан банкнаас ирүүлсэн 2014.10.01-2015.05.05-ны өдрийг хүртэлх Б.***ын дансны хуулга /хэргийн 23-25 дугаар тал/
2021.12.08-ны өдрийн дугаар 539, *** ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хэргийн 105-119 дүгээр тал/
2024.11.28-ны өдрийн *** аймгийн засаг даргын тамгын газраас ирүүлсэн баримтууд,
2014.07.09-ний №130 *** аймгийн Засаг даргын дэргэдэх худалдан авах ажиллагааны албаны гэрээ байгуулах эрх олгох тухай *** ХХК-д гаргасан албан бичиг /хэргийн 231-234 дүгээр тал/
2014.07.08 *** хотхон хөлбөмбөгийн талбайн барилга угсралтын ажлын тендерийн хорооны хурлын тэмдэглэл /хэргийн 235-241 дүгээр тал/
2014 оны *** хотхон хөлбөмбөгийн талбайн барилга угсралтын ажлын тендерийн баримт бичиг 2014-А019 /хэргийн 242-245 дугаар тал/
2014.01.27, №А/43 *** аймгийн Засаг даргын тендерийн үнэлгээний хороо байгуулах тухай захирамж /хэргийн 246 дугаар тал/
2015.03.26, Санхүүжилтийн мэдэгдэл /хэргийн 247-248 дугаар тал/
2014.07.17, №А/321 тоот *** хотхон хөлбөмбөгийн талбайн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийн томилж, хөрөнгө гаргах тухай *** аймгийн Засаг даргын захирамж /хэргийн 249 дүгээр тал/
2014.07.23 дугаар №2014-А019 *** хотхон хөлбөмбөгийн талбайн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ /хэргийн 250 дугаар тал/
Тавдугаар хавтас хэрэгт
2014.07.23 дугаар №2014-А019 *** хотхон хөлбөмбөгийн талбайн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ /хэргийн 1-4 дүгээр тал/
2014.09.09 *** аймгийн *** сум *** хотхон хөлбөмбөгийн талбайн барилга угсралтын ажлын гэрээний хугацааг сунгах гэрээ /хэргийн 5 дугаар тал/
2015.06.01 Хөл бөмбөгийн талбайн барилга угсралтын ажил 2014-А019 /хэргийн 6-15 дугаар тал/ зэрэг баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Шүүхээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзнэ.
2.Нэхэмжлэгч ажил гүйцэтгэх гэрээг гүйцэтгэх явцад нэмэлтээр хийсэн ажлын хөлс 48 890 000 төгрөг, хохирол 15 202 650 төгрөг, алданги 2 890 500 төгрөг, хууль зүйн туслалцаа авсан зардал 7000 000 төгрөг нийт 73 983 150 төгрөг гаргуулах... нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...тохиролцож нэмэлтээр хийсэн ажлын хөлсөө төлөөгүй... гэж тайлбарласныг,
хариуцагч эс зөвшөөрч ...нэмэлт ажил хийх талаар гэрээгээр тохиролцоогүй, ажлаа дуусгаагүй орхиод явсан, үлдэх ажлыг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж гарсан зардал хохирол 27 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.
3.Хэрэгт авагдсан баримт, зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
2015 оны 06 сарын 03-ны өдөр Хамтран ажиллах гэрээг нэхэмжлэгч хариуцагч нар бичгээр байгуулж, *** аймаг *** хот 3 багийн нутаг дэвсгэрт байрлах *** хотхоны паркийн хөл бөмбөгийн талбайн гүйцэтгэлийн ажил бүрэн хийж гүйцэтгэх буюу хөл бөмбөгийн талбайн гадна 420м хашаа угсрах, хөл бөмбөгийн 8030 м кв талбайн бетон цутгаж хиймэл ширэг суулгах, талбайн гэрэлтүүлэг 6 ш хийх, 320 хүний суудал угсралтын ажлыг нэхэмжлэгч 2015 оны 06 сарын 03-ны өдрөөс 2015 оны 07 сарын 09-ний өдрийн хооронд ажлын 36 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх, хариуцагч ажлын хөлс 70 000 000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон байна.
4.Талууд хүсэл зоригоо илэрхийлж бичгээр гэрээ байгуулан гарын үсэг зурж баталгаажуулсан гэрээ баримт, зохигч талуудын тайлбараар нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
5.Гэрээ байгуулагдсан хүчин төгөлдөр эсэх талаар талууд маргаагүй.
6.Нэхэмжлэгч гэрээнд заасан ажлыг тохиролцсон хугацаанд хариуцагчийн өгсөн материалаар хийж гүйцэтгэн ажлын үр дүнг хүлээлгэн өгөх, хариуцагч хариу үүрэг ажлын хөлс төлөх үүрэг тус тус хүлээжээ.
7.Нэхэмжлэгч хөл бөмбөгийн талбайн 420м хашаа барих, 320 хүний сандал суурилуулах, гэрэлтүүлгийн шонгийн суурийн цутгалт хийх, 8030 м кв талбайд бетон цутгах ажлыг хийж гүйцэтгэсэн, хариуцагч гэрээнд зааснаар ажлын хөлс нийт 60 781 360 төгрөг төлсөн, энэ талаар зохигч талууд маргаагүй.
8.Нэхэмжлэгч гэрээгээр тохиролцсон ажлаас 8030 м кв талбайд хиймэл ширэг суулгах, талбайн гэрэлтүүлэг 6 ш хийх, 320 хүний сандлын тавцан суурилуулах ажил хийгдээгүй талаар үлдсэн, зохигчид энэ талаар мөн маргаагүй болно.
9.Гэрээнд заасан 420м хашааг суулгахад төмөр труба гагнаж суулгах, 8030м кв талбайд бетон цутгалт хийхээс өмнө талбайг хайрга дэвсэж тараах нягтаршуулах тэгшлэх ажлыг зайлшгүй хийх шаардлагатай болсон, мөн ажлын материал хугацаанд нь хүлээлгэн өгөөгүй шалтгааны улмаас гэрээнд заасан хугацаанд ажлыг хийж гүйцэтгээгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрч *** ***мэдүүлэг, 2021 оны 12 сарын 08-ны өдрийн 539 тоот Шинжээчийн дүгнэлт баримтуудаар тогтоогдож байна.
10.Хариуцагч ажлын материалыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч өөрийн тайлбар татгалзлаа баримтаар нотлоогүй.
11.Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.1.3-т гэрээнд заагаагүй нэмэлт ажил гарсан тохиолдолд харилцан тохиролцож нэмэлт гэрээ байгуулснаар гүйцэтгэхээр тохиролцсон.
12.Нэхэмжлэгч 420м хашааг суулгахад төмөр труба гагнаж суулгах, 8030м кв талбайд бетон цутгалт хийхээс өмнө талбайг хайрга дэвсэж тараах нягтаршуулах тэгшлэх ажлыг гэрээгээр тохиролцоогүй боловч гэрээнд заасан ажлыг чанарын шаардлага хангасан байдлаар гүйцэтгэхэд зайлшгүй нэмэлтээр хийх шаардлагатай болсон, амаар тохиролцож, хариуцагчийн инженерийн хяналт дор харилцан зөвшилцөж хийж гүйцэтгэсэн, тухайн ажлыг хариуцагч гуравдагч этгээдэд хүлээлгэн өгсөн нь нэхэмжлэгчийн тайлбар, дээр дурдсан гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, ажлын зураг баримтаар тогтоогдож байна.
13. Дээрхээс гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал гүйцэтгэгч энэ тухай захиалагчид мэдэгдэх үүргээ биелүүлсэн гэж үзнэ.
14. Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-т “хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно”, 344.-т “ажил гүйцэтгэсний хөлсийг талууд тохиролцоогүй боловч гүйцэтгэсэн ажлын шинж, ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдал зэргээс шалтгаалан захиалагч тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнэлгээний жагсаалт байвал тухайн жагсаалтыг үндэслэн, тийм жагсаалт байхгүй бол тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож хөлс төлнө” гэж заасан.
15.2021 оны 12 сарын 08-ны өдрийн дугаар 539 тоот шинжээч *** ХХК-ийн Дүгнэлт. Хариулт1. *** аймгийн *** сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах *** хотхоны паркийн хөл бөмбөгийн талбайд *** ХХК 1,284.1 м куб хайргыг 7,884 м куб талбайд тарааж тэгшлэн нягтаршуулсан байна. Хариулт2. Хашааны шонг бетон цутгаж бэхэлсэн бөгөөд шонгийн доод хэсэгт нэмэлтээр уртасгасан ган хоолой гагнасан гэх боловч нотолгоо байхгүй тул хийсэн нэмэлт ажлыг нотлох боломжгүй байна. Хариулт3. Хайргыг гараар тарааж тэгшлэн нягтаршуулах ажлын хөлсний 2015 оны байдлаарх зах зээлийн үнэ цэнэ 38 523 0000 төгрөг болохыг тодорхойлов... гэжээ.
16.Нэхэмжлэгчийн 8030м кв талбайд бетон цутгалт хийхээс өмнө талбайг хайрга дэвсэж тараах нягтаршуулах тэгшлэх ажлыг хийж гүйцэтгэсэн нь нотлогдож байгаа, шүүх нэхэмжлэлийн шаардлага баримтаар нотлогдож байгаа хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзнэ.
17.Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1., 344.2-т заасан үндэслэлтэй тул хариуцагчаас нэмэлт ажлын зардал 38 523 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болон хариуцагчийн 27 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
18.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх алдангийн талаар гэрээгээр тохиролцоогүй, өмгөөлөлийн зардлыг хохиролд тооцохгүй учир үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.
19.Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд нэхэмжлэгчийн буруутай үйлдлийн улмаас хариуцагчид 27 000 000 төгрөгийн хохирол учирсан нь нотлогдоогүй гэж үзнэ.
20.Тодруулбал нэхэмжлэгчийн буруутай үйлдлийн улмаас гэрээ бүрэн биелэгдэх боломжгүй болсон, захиалагч ажил гүйцэтгэхэд шаардлагатай материалыг бүрэн хүлээлгэж өгөх гэрээний үүргээ биелүүлсэн байдлаа нотлоогүйг тайлбарлах нь зүйтэй.
21.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 527 900 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292 950 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 350 565 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан хариуцагч **** ХХК-аас нэмэлт ажлын хөлс 38 523 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *** ХХК-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 35 460 150 төгрөгт холбогдох хэсэг, хариуцагчийн 27 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 527 900 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292 950 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 350 565 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ