Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 125/ШШ2025/0046

 

 

2025 06 16 125/ШШ2025/0046

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Санхүүгийн хяналт  дотоод аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч *******, улсын байцаагч ******* нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Санхүүгийн хяналт  дотоод аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсынахлах байцаагчийн 2025 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 35-02/67 дугаартай Шатахууны зардалд төлүүлэх тухай актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* болон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга *******гаас Ховд аймгийн Санхүүгийн хяналт  дотоод аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч *******, улсын байцаагч ******* нарт холбогдууланХовд аймгийн Санхүүгийн хяналт  дотоод аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2025 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 35-02/67 дугаартай Шатахууны зардалд төлүүлэх тухай актыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

 

Хоёр. Хэргийн үйл баримтын талаар:

2.1. Ховд аймгийн Засаг даргын баталсан 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 35-02/07 дугаар Хяналт шалгалт хийх тухай удирдамж-ийн дагуу Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанаас Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн 2021-2024 оны санхүүгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус шалгалтыг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс ажлын 10 хоногийн хугацаанд хийсэн байна.

2.2. Шалгалтаар 2023, 2024 онд шатахууны зардлыг хэтрүүлсэн гэх үндэслэлээр Ховд аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2025 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 35-02/67 дугаар Шатахууны зардал төлүүлэх тухай актаар ... 1,825,472 /нэг сая найман зуун хорин таван мянга дөрвөн зуун далан хоёр/ төгрөгийг дарга *******, нягтлан бодогч ******* нараар төлүүлж, орон нутгийн төсвийн орлогод оруулахаар тогтоож шийдвэрлэжээ.

2.3. Нэхэмжлэгч байгууллагын дарга *******гаас дээрх улсын байцаагчийн актыг эс зөвшөөрч Сангийн сайд бөгөөд Санхүүгийн хяналт шалгалтын улсын Ерөнхий байцаагчид гомдол гаргасныг 2025 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 01/1597 дугаар Гомдлын хариу хүргүүлэх тухай албан бичгээр ... танай байгууллага Зам, тээвэр хөгжлийн сайдын 2019 оны 390 дугаар тушаалаар батлагдсан жишиг нормыг үндэслэн эзэмшиж байгаа автомашинуудын 100 км гүйлтэд зарцуулах шатахууны норм тогтоон мөрдсөн боловч 2023-2024 оны санхүүгийн жилд уг номыг 1.8 сая төгрөгөөр хэтрүүлэн зарцуулсан нь шалгалтаар тогтоогдсон байна гэх үндэслэлээр Ховд аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны Улсын ахлах байцаагчийн 2025 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 35-02/67 дугаар актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

2.4. Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга *******гаас Сангийн сайдын дээрх хариуг эс хүлээн зөвшөөрч 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

 

Гурав. Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2025 оны 02 сарын 16-ны өдрийн 35-02/67 дугаартай "Шатахууны зардал төлүүлэх тухай" актаар" 2023 онд 08-63 хоаα, 71-49 χογ. 89-14 хоч зэрэг автомашинуудад норм нормативаас хэтрүүлэн зарцуулсан 1.575.672 төгрөгийн шатахуун, 2024 онд норм нормативаас хэтрүүлэн зарцуулсан 249.800 төгрөгийн шатахуун нийт 1.825.472 төгрөгийг шатахууныг норм нормативаас хэтрүүлэн зарцуулсан гэх үндэслэлээр акт ногдуулсан нь үндэслэлгүй.

Учир нь Ховд аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвд жил бүр санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн, цэвэр хөрөнгө өмчийн өөрчлөлт, мөнгөн гүйлгээний тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийгддэг бөгөөд Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2022.02.10 өдрийн 2/14 дугаартай "Зөрчилгүй дүгнэлт", Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2023.02.16 өдрийн 2/48 дугаартай "Өөрчлөлтгүй дүгнэлт", Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2023.02.23 өдрийн 1/77 дугаартай "Өөрчлөлтгүй дүгнэлт". Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2025.02.14 өдрийн 02/34 дугаартай "Өөрчлөлтгүй дүгнэлт" гэж дүгнэгдсэн.Өөрөөр хэлбэл Ховд аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн 2021. 2022 2023, 2024 оны санхүүгийн үйл ажиллагаанд ямар нэгэн алдаа илрээгүй, дараагийн аудитаар анхаарах асуудал байхгүй, залруулагдаагүй алдаа зөрчил илрээгүй гэж дүгнэгдсэн

Манай байгууллага нь нийт 3 машинтай бөгөөд 89-14 ХОУ улсын дугаартай. Үүл шинжлэгч төрлийн тусгай зориулалттай, 2007 онд үйлдвэрлэгдсэн, цагаан өнгөтэй, NJ1046 LGSAB2 марктай тээврийн хэрэгсэл 2008 оноос хойш нийт 16 жил болж байгаа машин, тусгай галт зэвсэг тээвэрлэдэг, үүл шинжлэх, тусгай төхөөрөмжтэй машин байдаг. 71-49 ХОҮ улсын дугаартай, Пикац төрлийн суудлын зориулалттай, 2022 онд үйлдвэрлэгдсэн, цагаан өнгөтэй, Toyota Land Cruiser 179 маркийн тээврийн хэрэгсэл. 08-63 ХОА улсын дугаартай. Ачааны зориулалттай, 2019 онд үйлдвэрлэгдсэн, цагаан өнгөтэй, Mitsubishi L200 маркийн тээврийн хэрэгслийг тус тус өмчилдөг. Тус 3 машин нь үүл бууддаг, бэлчээрийн төлөв байдлын судалгаа хийх, хөрсний цөлжилтийн судалгаа хийх зэргээр засмал замгүй, хөдөө орон нутаг, уул хадтай өгсүүр замаар их явдаг, цастай бороотой Байгалын нөхцөл хүнд, ямар ч нөхцөлд хээр хөдөө ажлын шаардлагаар явдаг. 2023-2024 онуудад Ховд аймаг нь ган болон зудын эрсдэлтэй байсан бөгөөд Аймгийн Онцгой Комисс болон Аймгийн Засаг даргын шийдвэрээр үүлэнд зориудаар нөлөөлөх ажлыг эрчимжүүлэх, олон удаагийн нэмэлт гаралтуудыг хийх, зудын хээрийн цасны нэмэлт хэмжилтүүдийг хийж ажилласан. Мөн аймгийн 16 суманд цаг уурын салбар нэгжтэй бөгөөд цаг уурын салбаруудад салбар очиж багажийн үзлэг үйлчилгээ хийх, эвдрэл гэмтэл засах, шинжилгээний хөтөлбөрт ажлын шалган туслах ажлыг тогтмол хийдэг.

Зам тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 390 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт "Автомашины 100 км гүйлтэд зарцуулах шатахуун зарцуулалтын жишиг норм"-д NJ1046 LGSAB2 марктай тээврийн хэрэгслийн марк загвар байхгүй. Мөн жишиг нормын 283. "Land Criuser" 200 загвар, хөдөлгүүрийн багтаамж 2755, орон нутгийн замд 7.6 Д. хөдөлгөөний эрчим ихтэй Улаанбаатар хотын замд 120 хувийн шатахууны нэмэгдэл тооцсон/ 9.4. 288. "Land Criuser" 79 загвар хөдөлгүүрийн багтаамж 4164, орон нутгийн замд 11.7 Д. хөдөлгөөний эрчим ихтэй Улаанбаатар хотын замд 120 хувийн шатахууны нэмэгдэл тооцсон/ 14,7 гэж норм зааж өгсөн байна. Мөн Зам тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 390 дугаар тушаалын 2 дугаар хавсралтад "Автомашины 100 км гуйлтэд зарцуулах шатахуун зарцуулалтын үндсэн нормыг нэмэгдүүлэх болон бууруулах нөхцлүүдийг зааж өгсөн бөгөөд III бүс Ховд Үенч, Алтай, Булган, Зэрэг хамаарна. Хүснэгтийн 2.2. Авто замын нөхцөлөөс хамааруулж шатахуун зарцуулалтын үндсэн нормыг нэмэгдүүлэх болон бууруулах хувь хэмжээ 1 бүс Ховд /Дуут, Мөнххайрхан, Мест, Цэцэг, Булган. Үенч, Алтай, ІІ бус /Ховд Эрдэнэбүрэн, Ховд, Буянт, Манхан бус Ховд /Мянгад, Чандмань, Зэрэг, Дарви, Дөргөн/ Хүснэгт 2.3. Ажил үйлчилгээний онцлог, авто замын онцгой хүнд нөхцөлийг харгалзан автомашины шатахуун зарцуулалтын үндсэн нормыг нэмэгдүүлэх тусгай нөхцөлүүдэд 7. Бага хурдаар тээвэрлэх шаардлагатай, тэсэрч дэлбэрэх аюултай, хэт хүнд урт, овор ихтэй ачаа тээх автомашинд үндсэн нормыг нэмэгдүүлэх хэмжээ /+/5.0 боломжтой байдаг

Гэтэл Ховд аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2025 оны 02 сарын 16-ны өдрийн 35-02/67 дугаартай "Шатахууны зардал төлүүлэх тухай" актад ямар машины хэдэн оны хэдэн сарын норм норматив хэтрүүлсэн гэдэг дэлгэрэнгүй задаргаа байхгүй, тодорхойгүй, үндэслэлгүй хуульд нийцээгүй акт гаргасанд гомдолтой байна. Ховд аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төв нь "Ник" "Ото-Су" шатахуун түгээх станцдаа шатахуун худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу 2023 2024 оны туршид "Ник" "Ото-Су" шатахуун түгээх газраас шатахуунаа авдаг. 2023-2024 оны шатахууныг норм нормативаас хэтрүүлэн зарцуулаагүй. Тус төв нь байгууллагын техникийн магадлан шалгах комиссын 2022, 2023 оны дүгнэлтүүдийг үндэслэн дээрх автомашинуудад зарцуулагдах шатахууны нормыг тухайн автомашинуудын техникийн элэгдэл, хорогдол, орон нутгийн замын ачаалал зэргийг харгалзан Зам тээвэр хөгжлийн яамны сайдын 390 дугаартай тушаалыг үндэслэн Ховд аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн даргын 2022.02.25 өдрийн А/12 дугаартай тушаал, Ховд аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн даргын 2022.03.16 өдрийн А/15 дугаартай тушаал, Ховд аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн даргын 2023.05.01 өдрийн А/09 дугаартай тушаалаар шатахуун зарцуулалтын нормыг тогтоож, мөрдөн ажилладаг болно.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 сарын 14-ний өдрийн 483 дугаар тогтоолоор батлагдсан "Дотоод аудитын дүрэм"-ийн Гуравт. Дотоод аудитын үйл ажиллагаа нь ил тод, бие даасан, хараат бус байж, хяналт шалгалт, аудитын дүнг бодитой, үнэн зөв, шударгаар тайлагнах, багаар ажиллах зарчим баримтална. Гэтэл Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын алба, улсын ахлах байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9 11. улсын байцаагч хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо, баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах хуулийн заалтыг зөрчиж, холбогдох баримтуудыг дутуу шалгаж, хэтэрхий нэг талыг барьж акт тогтоосонд гомдолтой байна.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 сарын 14-ний өдрийн 483 дугаар тогтоолоор батлагдсан "Дотоод аудитын дүрэмд заасан дотоод аудиторын эрхийн хүрээнд тус байгууллагын эргэлтийн болон эргэлтийн бус хөрөнгийн зарцуулалттай холбоотой асуудлаар холбогдох албан хаагчтай уулзалт, ярилцлага хийх, бичмэл болон цахим баримт мэдээлэл, нотлох баримт гаргуулан аваагүйд акт тогтоосон.

Дээрх Ховд аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2025 оны 02 сарын 16-ны өдрийн 35-02/67 дугаартай "Шатахууны зардал төлүүлэх тухай" актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйл, 25 дугаар зүйл, 26 дугаар зүйл. 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулаагүй. Ховд аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанаас шалгалтаар акт тогтоохдоо 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр надад танилцуулаагүй, 2025 оны 02 сарын 15-ны өдөр амралтын хагас сайн өдөр байсан бөгөөд надад танилцуулга хийж, тайлбар гаргуулж аваагүй байтлаа танилцуулж, тайлбар гаргуулж авсан мэтээр худал мэдээлэл өгсөн байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хянан шийдвэрлэж өгнө үү

 

3.2. Хариуцагч Ховд аймгийн Санхүүгийн хяналт  дотоод аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* нь Ховд аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын Улсын байцаагч ажилтай. 2025 оны 1 дүгээр сарны 30-ний өдрийн аймгийн Засаг даргын баталсан 35-02/07 тоот удирдамжийн дагуу Аймгийн Цаг уур, орчны шинжилгээний газрын 2021, 2022, 2023,2024 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн.

Шалгалтаар тус байгууллагын өмчлөлд байдаг 3 автомашины шатахууны зарцуулалтыг жолооч тооцооны хуудсаар хянаж үзэхэд 2023 онд уг 3 тээврийн хэрэгслийн шатахуун зарцуулалтыг жолоочийн тооцооны хуудас бичихдээ 1,575,672 төгрөгөөр, 2024 онд 249,800 төгрөгөөр илүү тооцож зарцуулсан нь тогтоосон тул улсын ахлах байцаагчийн акт тогтоосон.

Тус байгууллагын шатахууны зарцуулалт нь 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Зам тээвэр хөгжлийн яамны сайдын 390 дугаар тушаалыг зөрчиж норм нормативаас хэтрүүлэн зарцуулсан учраас акт тавьсан болно. Тухайн шалгалтын явцад тус байгууллагын нягтлан бодогч жолооч нартай шатахуун зарцуулалтыг тулгаж хянаж үзсэний үндсэн дээр тус актыг тогтоосон. Тус байгууллагад ашиглагдаж байгаа 0863хоа улсын дугаартай автомашин нь 2023 онд нийт 189 литр шатахуун буюу 529,200 төгрөгийн шатахуун, 7149 хоү автомашин нь 2023 онд нийт 327 литр. шатахуун буюу 915,600 төгрөгийн шатахуун, 8914 хоу автомашин нь 2023 онд нийт 46 литр буюу 128,800 төгрөгийн шатахууныг тус тус илүү зарцуулсан 2024 онд 0863 xoa автомашин нь 89 литр буюу 249,800 төгрөгийн шатахууныг норм нормативаас илүү зарцуулсан байна. жолоочийн тооцооны хуудсыг бичихдээ улирлын нэмэгдлийг нэмээгүй бичсэн байсныг залруулж улирлын нэмэгдлийг нэмж тооцож актын төлбөрийг тогтоосон болно.

Нэгдүгээрт: 08-63 ХОА улсын дугаартай L200 гэх автомашины тухайд, Зам тээвэр хөгжлийн яамны сайдын 390 дугаар тушаалыг зөрчиж норм, нормативаас хэтрүүлэн зарцуулсан. 08-63 ХОА улсын дугаартай машины хувьд 100 км 8,4 литр түлш зарцуулна гэж заасан байхад 15 литр бензинээр бичсэн байна. Нэхэмжлэгчийн хувьд анхан шатны шатахууны баримт дээрээ 08-63 ХОА улсын дугаартай машиныг дизель түлш биш, бензинээр бичсэн байдаг. Тус байгууллагад ашиглагдаж 08-63 ХОА улсын дугаартай автомашин нь 2023 онд нийт 189 литр шатахуун буюу 529,200 төгрөгийн шатахуун, 2024 онд 89 литр буюу 249,800 төгрөгийн шатахууныг норм нормативаас илүү зарцуулсан байна. Манай зүгээс хяналт шалгалт хийхдээ нэхэмжлэгчийн гаргасан анхан шатны баримтууд болон жолоочийн тооцооны хуудас зэргийг тулгуурлан хяналт, шалгалт хийсэн болохоос биш хаа хамаагүй тоо авч ирээд тавьсан зүйл байхгүй гэдгийг хэлмээр байна.

Хоёрдугаарт: 71-49 ХОҮ улсын дугаартай автомашины тухайд, Зам тээвэр хөгжлийн яамны сайдын 390 дугаар тушаалаар 11.7 зарцуулах ёстой байтал. Замын тооцооны хуудсыг мөн 15 литр бензинээр бичсэн байна.

Гуравдугаарт: 89-14 ХОҮ улсын дугаартай автомашины тухайд, нэхэмжлэгч байгууллага нь замын тооцооны хуудас дээрээ 20 литр гэж бичсэн байсан. Зам тээвэр хөгжлийн яамны сайдын 390 дугаар тушаал дээр тодорхой заасан зүйл байхгүй байгаа учраас 89-14 ХОҮ улсын дугаартай автомашины хувьд 20 литрээр нь тооцсон гэв.

 

3.3. Хариуцагч Ховд аймгийн Санхүүгийн хяналт  дотоод аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн хувьд 2-3 удаа иржнадтай болон ******* байцаагчтай уулзаж гуйгаад явсан. Ингэхдээ акт битгий тавиач, намайг ажлаас чөлөөлөх гээд байна гэдэг зүйлийг хэлж байсан. Миний хувьд тухайн үед ашиглангийн шинжтэй зүйл байхгүй бол таныг ажлаас халагдах арга хэмжээнд орохгүй, тайван бай гэдэг зүйлийг хэлсэн.

Шатахууны актын хувьд Зам тээвэр хөгжлийн яамны сайдын 390 дугаартай тогтоолыг мөрдөхөөс өөр арга байхгүй гэдгийг хэлсэн. Улсын байцаагчийн үйлдсэн тооцооны хавсралт дээр 89-14 ХОҮ улсын дугаартай автомашин дээр акт тогтоогоогүй. Харин таныг өөрийн ашигладаг Ланд 200 буюу 08-63 ХОА, 71-49 ХОҮ улсын дугаартай 2 автомашины хувьд акт тогтоосон. Зарим тушаал шийдвэрүүдийг Санхүүгийн байцаагч нар шалгахад төвөгтэй байдаг. Зам тээвэр хөгжлийн яамны сайдын 390 дугаартай тушаалаар 08-63 ХОА, 71-49 ХОҮ улсын дугаартай автомашины код нь таарч байсан. Ер нь аль машины бензинийг бичихдээ журам заасан норм, нормативаас илүү бичнэ гэж байхгүй. Хэрэв Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэхгүй бол Улсын байцаагч гэж байгаад яах юм бэ?

Нэхэмжлэгчийн зүгээс Сангийн яам руу гомдол гаргасан гэх асуудлын тухайд, та уг актыг хүлээн зөвшөөрөхгүй, гарын үсэг зурахгүй гэж хэлсэн учраас манай зүгээс холбогдох баримтад тайлбарыг нь бичиж өгсөн байгаа. Манайхаас маргаан бүхий актыг гаргахдаа аль болох таны цалин хөлстэй холбоотой асуудал дээр акт тавиагүй, зөрчил гэж үзсэн нөхцөл байдал хүртэл байсан гэдгийг хэлмээр байна.

Уг хяналт шалгалтыг дан ганц нэг хүн гаргадаггүй, шат шатандаа хүмүүс хянаж гаргадаг. ******* байцаагчийн хувьд тооцоо гаргахдаа нором, нормативыг бүх сар дээр 15 литрээр тооцож байгаа нь үндэслэлгүй гэдгийг хэлмээр байна. Нэхэмжлэгч нь норм, нормативыг хэтрүүлэн хэрэглэсэн нь харагдаж байна. Иймд маргаан бүхий актыг зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.

 

3.4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******ээс шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: Хариуцагч нь 2019 оны 12 дугаар сарын 30 өдрийн Зам тээврийн хөгжлийн яамны Сайдын 390 дугаартай тушаалыг удирдлага болгон акт тогтоосон байдаг. Хариуцагчийн зүгээс маргаан бүхий актыг гаргахдаа нэхэмжлэгч болон жолооч, нягтлан бодогч нарыг тодруулан асуугаагүй бөгөөд улсын байцаагч акт гаргахдаа хууль ёсны байх гэсэн шаардлагыг хангахгүй. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах, мөн хуулийн 26.1-т захиргааны акт гаргах, гэрээг батлан гаргахын өмнө хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж заасан байдаг. Гэтэл эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдэд хариуцагчийн зүгээс мэдэгдэх, сонсох, тайлбар гаргах, нотлох баримт гаргах зэрэг Захиргааны ерөнхий хуульд заасан боломжоор хангаагүй. Захиргааны акт нь үндэслэл бүхий хуульд нийцсэн болж чадаагүй. Аливаа захиргааны акт нь гарахдаа хуульд нийцсэн, бодит нөхцөл байдалдаа тохирсон байх хуулийн шаардлагуудыг хангахгүй байна гэж үзэж байна.

Хоёрдугаарт: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлд улсын байцаагчийн нийтлэг бүрэн эрх-ийг зааж өгсөн. Мөн хуулийн 10.9.11-т улсын байцаагч хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо, баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах заасан. Гэтэл дээрх хяналт шалгалт хийхдээ улсын байцаагч хяналт шалгалт гаргасан дүгнэлт танилцуулгынхаа үнэн зөвийг бүрэн хариуцаж түүнийгээ нотлох үүрэгтэй гэтэл байцаагчийн хувьд нотолж чадахгүй байна. 2023, 2024 онуудад хяналт, шалгалт хийсэн замын хуудас зэргийг тулгаж харахад нотолж чадахгүй байна.

Гуравдугаарт: Нэхэмжлэгчийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/09 дугаартай тушаал, 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/15 дугаартай автомашин шатахуун зарцуулалтын норм норматив батлах тухай тушаал. Мөн жолоочийн тооцооны хуудас зэрэгт огт тулгалт хийхгүйгээр маргаан бүхий актыг тогтоосон байна. Өөрөөр хэлбэл 2023 онд явсан зарим сарууд нь километрийн зөрүүтэй, мөн огт хөдөлгөөнд оролцоогүй машинуудыг явсан болгож бичсэн байдаг юм. Энэ талаар хариуцагчтай тулгалт хийх үед тайлбар өгч чадахгүй байна.

Дөрөвдүгээрт: Зам тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 390 дугаартай жишиг, норм батлах тухай тушаалын 2-т автомашины шатахуун зарцуулалтын жишиг норм, зарцуулалтын жишиг нормыг нэмэгдүүлэх болон бууруулах нөхцөлүүд, мөн автомашины үндсэн эдэлгээний доод хэмжээг тухайн жишиг нормоо баримтлан нэмэгдүүлэх юм уу, хорогдуулах нөхцөлүүдийг өөрсдийнхөө ажил үйлчилгээнийхээ онцлогт нийцүүлэн тухайн байгууллага, аж ахуйн нэгж хэрэглэж болно гэж заасан. Нэхэмжлэгч нь 2023, 2024 оны төсөвт багтааж зарцуулсан байдаг. Ямар нэгэн өр төлбөр үүсгэхгүй тухайн төсөвт багтаан зарцуулсан байдаг.

 

ҮНДЭСЛЭХ нь:

4. Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд маргаан бүхий актын үндэслэл, тооцооллын талаар цаашид тодруулах шаардлагатай бөгөөд энэ талаар шүүхээс шинжлэн судлах боломжгүй гэж үзэж захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл Ховд аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2025 оны 02 сарын 16-ны өдрийн 35-02/67 дугаартай Шатахууны зардал төлүүлэх тухай актыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

5.Нэхэмжлэгч нь маргаан бүхий актын талаар гомдлоо урьдчилан шийдвэрлүүлж Сангийн сайд бөгөөд санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчийн 2025 оны 03 сарын 11-ний өдрийн 01/1597 дугаартай албан бичгээр хариуг авснаар 2025 оны 03 сарын 21-ний өдөр шүүхэд хандсан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана: 14.1.1.дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол; гэж заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлээгүй.

6.Нэхэмжлэгчээс Зам,тээврийн хөгжлийн сайдын тушаалд заасан жишиг норм нормативыг баримтлан байгууллагын ажил үйлчилгээний онцлог болон автомашины хэрэглээнд тохируулан даргын тушаалаар шатахуун зарцуулалтын нормыг тогтоосныг харгалзаж үзээгүй, энэ талаар тайлбарлах боломж олгоогүй гэж, хариуцагчаас сайдын тушаалаар баталсан норм, нормативаар тооцож хэтрүүлэн зарцуулсан шатахууны төлбөрийг тогтоосон гэж тайлбарлан маргана.

7.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Хяналт шалгалтыг төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, орон нутагт хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага /цаашид хяналт шалгалтын байгууллага гэх/ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийх бөгөөд төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, урьдчилан сэргийлэх, гүйцэтгэлийн гэж ангилна. гэж, 5.2-д төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийхээр зааснаар хариуцагч нар нь Ховд аймгийн Засаг даргын баталсан 2025 оны 01 сарын 30-ны өдрийн 35-02/07 дугаар удирдамжаар нэхэмжлэгч байгууллагад хяналт шалгалт хийсэн байна.

8. Удирдамжид зааснаар нэхэмжлэгч байгууллагын 2021 оноос 2024 оны санхүүгийн үйл ажиллаагааг шалгаж, 2023 онд шатахуун зарцуулалтын норм, нормативыг хэтрүүлсэн гэх үндэслэлээр 1,575,672 /нэг сая таван зуун далан таван мянга зургаан зуун далан хоёр / төгрөг 2024 онд мөн үндэслэлээр 249,800 /хоёр зуун дөчин есөн мянга найман зуун/төгрөг нийт 1,825,472 /нэг сая найман зуун хорин таван мянга дөрвөн зуун далан хоёр/ төгрөгийн төлбөрийн акт тус тус тогтоожээ.

9.Нэхэмжлэгч байгууллага нь өөрийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 8914ХОҮ улсын дугаартай Dongfeng NJ1046 LGSAB2 маркын загварын үүл шинжлэгч тусгай зориулалтын автомашин, 7149ХОҮ улсын дугаартай Toyota Land CruiserJ79 4163,B,Европ II маркын загварын суудлын автомашин, 0863ХОҮ улсын дугаартай, Mitsubishi L200 маркын загварын нийт 3 автомашинтай.

10Зам тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 12 сарын 30-ны өдрийн 390 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан Автомашины 100км гүйлтэд зарцуулах шатахуун зарцуулалтын жишиг норм-оос үзвэл суудлын автомашин ангиллын жагсаалтын 159 дүгээрт Mitsubishi L200 автомашин нь 100км гүйлтэд 8.4л дизель түлш зарцуулахаар, 288 дугаарт Toyota Land Cruiser 79 автомашин 100км гүйлтэд 11.7л дизель түлш зарцуулах гэснийг Toyota Land CruiserJ79 4163,B,Европ II маркын загварын суудлын автомашины хөдөлгүүрийн багтаамжид дүйцүүлж үзэхээр, Dongfeng NJ1046 LGSAB2 маркын загварын үүл шинжлэгч тусгай зориулалтын автомашины шатахуун зарцуулалтын талаар жагсаалтад байхгүй ч жагсаалтын 380 дугаарт Dongfeng ачааны автомашины хувьд 100км гүйлтэд 35л дизель зарцуулахаар жишиг нормтой байна.

11. Харин нэхэмжлэгч байгууллагын даргын 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/15 дугаар тушаалаарMitsubishi L200 автомашин нь 100км гүйлтэд 15л бензин зарцуулахаар, Dongfeng NJ1046 автомашин 100км гүйлтэд 20л дизель түлш зарцуулахаар, 2023 оны 05 дугаар сарын 01-ий өдрийн А/09 дүгээр тушаалаар Toyota Land Cruiser 79 автомашин 100км гүйлтэд 15л дизель зарцуулахаар норм тогтоож баталжээ.

12. Мөн Зам, тээврийн хөгжлийн сайдын 390 дүгээр тушаалын хоёрдугаар хавсралтаас үзвэл Ховд аймаг нь хүйтний улирлын III бүсэд хамаарч 11 дүгээр сарын 1-нээс 20-ныг дуустал 10 хувь 11 дүгээр сарын 21-нээс 02 дугаар сарын 10-ныг дуустал 20 хувь, 2 дугаар сарын 11-нээс 04 дүгээр сарын 1-нийг хүртэл 10 хувиар тус тус шатахуун зарцуулалтыг нэмэгдүүлэн тооцохоор, авто замын нөхцөлөөс хамаарч Мянгад, Зэрэг, Дарви, Чандмань, Дөргөн сумдад 5 хувь нэмэгдүүлэн тооцох, ажил үйлчилгээний онцлог, авто замын онцгой хүнд нөхцөлийг харгалзан 10-аас 25 хувь хүртэл нэмэгдүүлэн тооцохоор заасныг нэхэмжлэгч байгууллагын даргын тушаалд тусгасан байна.

13. Хариуцагчаас төлбөрийн акт тогтоохдоо жолоочийн тооцооны хуудсыг үндэслэн сайдын тушаалаар баталсан норм нормативыг баримтлан тооцооллыг гаргасан гэж тайлбарласан ч 8914ХОҮ улсын дугаартай Dongfeng автомашин шатахууны зарцуулалтыг жишиг норм байхгүй гэсэн атлаа 100 км гүйлтэд 20л бензин , 7149ХОҮ улсын дугаартай Toyota Land CruiserJ79 автомашинд 15л бензин ,0863ХОҮ улсын дугаартай, Mitsubishi L200 автомашинд 15л бензин зарцуулахаар тус тус тооцсон нь үндэслэлгүй.

14. Учир нь Зам, тээврийн хөгжлийн сайдын 390 дүгээр тушаалд нэхэмжлэгч байгууллагын 3 автомашинд дизель түлш зарцуулахаар байхад дизель түлш зарцуулдаг автомашины зарцуулалтыг бензинээр тооцсон нь 100 км гүйлтэд зарцуулах шатахууны жишиг хэмжээнд харьцуулсан гэх зөрүү түүнд үндэслэсэн төлбөр бодит байдалд нийцээгүй, үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзлээ.

15. Мөн шатахууны зарцуулалтын хэтрэлтийг жолоочийн тооцооны хуудаст бичигдсэнээр тооцсон гэх боловч хариуцагчийн гаргасан тооцоололд 2023 оны зарим сард автомашины явсан километр, зарцуулсан шатахууны дүн зөрүүтэй болон 2024 онд 0863ХОҮ автомашин 7,8,10,11,12 дугаар сард ажил үйлчилгээнд яваагүй буюу жолоочийн замын хуудас бичигдээгүй байхад шатахуун зарцуулалт хэтрүүлсэн гэж үзсэн төлбөр тогтоосон.

16. Эдгээрээс үзвэл хариуцагч нь төлбөрийн тооцооллыг баримтад үндэслэж үнэн зөв тодорхойлсон гэж үзэх боломжгүй, мөн түлш зарцуулдаг автомашины шатахуун зарцуулалтыг бензинээр тооцож үзсэн эь төлбөрийн акт нь бодит нөхцөлд тохироогүй, үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзлээ.

17. Нэхэмжлэгчээс акт тогтоохоос өмнө тайлбар гаргах боломж олгоогүй гэж маргасан ба Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар,санал гаргах боломж олгоно. гэж заасан байх тул хариуцагчаас нэхэмжлэгч байгууллагын эрхлэх ажил үйлчилгээний онцлог, тухайлбал тусгай зориулалтын автомашины шатахууны хэрэглээ, зарцуулалтын талаар болон даргын тушаалаар баталсан норм норматив үндэслэлтэй эсэх талаар дүгнэж үзээгүй, энэ талаар нэхэмжлэгчээс асууж тодруулах замаар бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хийгээгүй, оролцоог хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

18. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.Улсын байцаагч дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

10.9.8.хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах;

10.9.11-д улсын байцаагч хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо, баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах; гэж заасныг захиргааны байгууллага шийдвэр гаргах ажиллагаандаа хэрэгжүүлэх үүрэгтэй.

19. Иймд хариуцагч нь төлбөрийн тооцооллыг бүрэн зөв хийгээгүй, тоо баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад залруулах боломжгүй, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэх судлах боломжоос хэтэрсэн байх тул хариуцагчаас дээрх маргаан бүхий үйл баримтыг дахин нягтлан шалгаж шинэ акт гаргах хүртэл Ховд аймгийн Санхүүгийн хяналт,дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2025 оны 02 сарын 16-ны өдрийн 35-02/67 дугаар 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.11, 107 дугаар зүйлийн 107.7 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр үйлийн 4.2.5, 26 дугаар зүйлийн 26.1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8, 10.9.11 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Ховд аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2025 оны 02 сарын 16-ны өдрийн 35-02/67 дугаар Шатахууны зардал төлүүлэх тухай актыг хариуцагчаасдахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг баримтлан шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хариуцагч шинэ акт гаргаагүй бол Ховд аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2025 оны 02 сарын 16-ны өдрийн 35-02/67 дугаар Шатахууны зардал төлүүлэх тухай актыг хүчингүй болсонд тооцохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНГЭРЭЛ