| Шүүх | Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Модоогийн Мянганбаяр |
| Хэргийн индекс | 125/2025/0025/З |
| Дугаар | 125/ШШ2025/0047 |
| Огноо | 2025-06-17 |
| Маргааны төрөл | Сонгууль, |
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 125/ШШ2025/0047
2025 06 17 125/ШШ2025/0047
НЭХЭМЖЛЭГЧ, ХАРИУЦАГЧИЙН
ЭВЛЭРЛИЙГ БАТАЛЖ,
ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мянганбаяр би *******ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргад холбогдох Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/26 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн Засаг даргын ажилд эгүүлэн тогтоолгох, 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс шүүх хурал болтол ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх-ийг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******, хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга ******* нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргад холбогдох Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/26 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн Засаг даргын ажилд эгүүлэн тогтоолгох, 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс шүүх хурал болтол ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт нэхэмжлэгч *******, хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга ******* бид дараах нөхцлөөр харилцан тохирч эвлэрлийн гэрээ байгуулж байна. Үүнд:
1. Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/26 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн Засаг даргын ажилд эгүүлэн тогтоолгох, 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс хойших хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга хүлээн зөвшөөрсөн
2. 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс шүүх хурал болтол ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч ******* татгалзсан гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч болон хариуцагч нар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан, гарын үсгээ зурж баталгаажуулсан байна.
Дээрх эвлэрлийн гэрээ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д нэхэмжлэгч хариуцагчтай эвлэрэх эрхтэй, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д ... хариуцагч нь нэхэмжлэгчтэй эвлэрэх, эрхтэй, 68 дугаар зүйлийн 68.1-д Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно, 68.2-т Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна, 68.4-т Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасантай нийцсэн бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд *******ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргад холбогдох Ховд аймгийнЖаргалант сумын Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/26 дугаартай захирамжийг хүчингүйболгуулах, Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн Засаг даргын ажилд эгүүлэн тогтоолгох, 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс шүүх хурал болтол ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагчнарын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүйг, шүүгчийн энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг тус тус тайлбарлах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан *******ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргад холбогдох Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/26 дугаартай захирамжийгхүчингүй болгуулах, Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн Засаг даргын ажилд эгүүлэн тогтоолгох, 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс шүүх хурал болтол ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийннэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ М.МЯНГАНБАЯР