| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2023/05212/И |
| Дугаар | 192/ШШ2025/04313 |
| Огноо | 2025-05-20 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 192/ШШ2025/04313
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
нэхэмжлэгч: *** нэхэмжлэлтэй,
хариуцагч:*** холбогдох,
хохиролд 3 063 626 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***,
хариуцагчийн өмгөөлөгч *** нар оролцож,
шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан хохиролд 3 063 626 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ...хариуцагч *** нь Нийслэлийн *** даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан.Ийнхүү ажиллах хугацаандаа 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/93 дугаар тушаалаар тус төвийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга ***гийн ***ийг албан тушаалаас нь үндэслэлгүйгээр чөлөөлсөн. Гэвч Х.*** нь ажлаас чөлөөлсөн тушаалыг эс зөвшөөрч ***вд холбогдуулан тус төвийн дарга ***гийн гаргасан 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/93 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах, мөн хууль зүйн туслалцааны хөлс 2,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Шүүхийн шатанд талууд тохиролцож нэхэмжлэгч Х.*** нь 2,000,000 төгрөгөөс татгалзаж, ***в нь Х.***ийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин 3,063,626 төгрөгийг олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилтийг хийхээр эвлэрснийг баталж Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 1842 дугаар шүүгчийн захирамж гарсан. Уг шүүгчийн захирамжийн дагуу ***вөөс Х.***ийг урьд эрхэлж байсан ажилд нь буцаан томилж, ажилгүй байсан хугацааны цалин 3,063,626 төгрөгийг шилжүүлж олгосон. Иймд *** даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан ***гийн хууль зүйн үндэслэлгүй, илтэд хууль зөрчсөн шийдвэр, тушаалаас болж ***вд 3,063,626 төгрөгийн хохирол учирсан тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасны дагуу хариуцагч ***гаас 3,063,626 төгрөгийн хохирлыг гаргуулж өгнө үү. Төрийн байгууллага учраас улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байх... гэв.
3. Хариуцагч хариу тайлбартаа: ...хариуцагчийн зүгээс нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байгаа. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2 дах хэсэгт хохирлыг төлүүлэх эрх бүхий этгээд нь Төрийн албаны зөвлөл гэж заасан байгаа. Гэтэл ***в нэхэмжлэл гаргасан. Хэрвээ Төрийн албаны зөвлөлөөс өөрийн эрх үүргийг ***вд шилжүүлсэн тухай итгэмжлэл байхгүй байна. Иймд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
4. Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн
Нэхэмжлэл /хэргийн 1-2 дугаар тал/
Улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 3 дугаар тал/
Нэхэмжлэгчээс ***д олгосон итгэмжлэл /хэргийн 4 дүгээр тал/
2023.05.10-ний өдрийн дугаар 5/146 тоот, 2023.03.24-ний өдрийн дугаар ***т *** даргын тушаал /хэргийн 5-6 дугаар тал/
2023.06.16-ний өдрийн 182/ШШ2023/01842 дугаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж/ хэргийн 7-9 дүгээр тал/
*** улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 19 дүгээр тал/
Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 20-21 дүгээр тал/
Нэхэмжлэгчээс *** олгосон итгэмжлэл /хэргийн 30 дугаар тал/
*** улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм /хэргийн 34, 36-39 дүгээр тал/
2024.01.02-ний өдрийн дугаар А/01 *** даргын тушаал /хэргийн 35 дугаар тал/
*** бүтцийн ерөнхий схем /хэргийн 40-41 дүгээр тал/
Цалингийн карт /хэргийн 42 дугаар тал/
2024.02.16, дугаар Б/43 тоот Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын тушаал /хэргийн 44 дүгээр тал/
Нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 69 дүгээр тал/
Нэхэмжлэгчээс *** олгосон итгэмжлэл /хэргийн 70 дугаар тал/ зэрэг баримтууд,
5. Хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн
Хариуцагчийн иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 12 дугаар тал/
Хариу тайлбар /хэргийн 18 дугар тал/
Хариуцагчаас *** олгосон итгэмжлэл /хэргийн 29 дүгээр тал/
Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 49 дүгээр тал/ зэрэг баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзнэ.
2.Нэхэмжлэгч хохирол 3 063 626 төгрөг гаргуулах... тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ... ***гийн хууль зүйн үндэслэлгүй, илтэд хууль зөрчсөн шийдвэр, тушаалаас болж байгууллагад хохирол учирсан... гэж тайлбарласныг,
хариуцагч эс зөвшөөрч ...нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан... гэж маргаж байна.
3.Хэрэгт авагдсан баримт зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагч *** *** даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэх үедээ 2023 оны 03 сарын 24-ний өдрийн дугаар Б/93 тоот тушаалаар тус төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга ***ы ***ийг албан тушаалаас нь чөлөөлж шийдвэрлэжээ. /хэргийн 6 дугаар тал/
Дээрх тушаал шийдвэрийг Х.*** эс зөвшөөрч, ***вд холбогдуулан шүүхэд ... 2023 оны 03 сарын 24-ний өдрийн дугаар Б/93 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийхийг даалгах, хууль зүйн туслалцааны хөлс 2000 000 төгрөг гаргуулах... гомдлын шаардлага гаргажээ.
2023 оны 05 сарын 10-ны өдрийн дугаар Б/146 тоот *** даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н***гийн гаргасан тушаалаар Х.***ийг ажлаас чөлөөлсөн төвийн даргын 2023.03.24-ны өдрийн Б/93 тоот тушаал хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдсон гэж үзэн хүчингүй болгож, Х.***ийг тус төвийн Эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан орлогч даргын үргэлжлүүлэн ажиллуулах, урьд нь олгож байсан цалин хөлс нэмэгдлийг хэвээр олгох, ажлыг нь хүлээлцүүлэх, хөдөлмөрийн гэрээ байгуулах бүртгэл хийхийг даалгаж шийдвэрлэжээ. /хэргийн 5 дугаар тал/
2023.06.16-ны өдрийн дугаар *** Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар 2023 оны 03 сарын 24-ний өдрийн дугаар *** тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийхийг даалгах, хууль зүйн туслалцааны хөлс 2000 000 төгрөг гаргуулах тухай хэргийн нэхэмжлэгч хууль зүйн туслалцааны хөлс 2000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч нь үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2023 оны 05 сарын 10-ны өдрийн Б/146 тоот тушаалаар ажилд нь эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин 3 063 626 төгрөг, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2023 оны 07 сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон, зохигчийн эвлэрлийн баталж, ***вд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хэргийн 7-9 дүгээр тал/
*** даргын үүргийг орлогч гүйцэтгэгчийн тушаал, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу Х.***т ажилгүй байсан хугацааны цалин олговорт 2023 оны 07 сард 3 063 626 төгрөг нөхөн олгож шийдвэрлэжээ. /хэргийн 42 дугаар тал/
4.Эдгээр үйл баримтын талаар зохигчид маргаагүй.
5.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагчийн хууль зүйн үндэслэлгүй, илтэд хууль зөрчсөн шийдвэр, тушаалаас болж нэхэмжлэгчид 3 063 626 төгрөгийн хохирол учирсан... гэж тайлбарласныг шүүх үндэслэлгүй, нотлох баримтаар нотлогдоогүй гэж үзнэ.
6.Гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэл буюу зөрчлийн улмаас үүрэг үүсэх үндэслэл нь дараах үндсэн нөхцөл шалтгаан бүрдсэн байхыг шаарддаг.
7.Зөрчил үйлдсэн объект нь эд хөрөнгө байх, гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл эс үйлдэхүйн улмаас эд хөрөнгөд хохирол учирсан байх, үйлдэл эс үйлдэхүй болон учирсан хохирлын хооронд шалтгаант холбоотой байх, зөрчил үйлдэгч гэм буруутай байхыг хуулиар тогтоосон, эдгээр нөхцлүүд тогтоогдсноор гэм хорыг хариуцан арилгах үүрэг үүсэх юм.
8.Зохигчдын тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад зөрчил гаргагч гэх хариуцагч ***гийн гаргасан 2023 оны 03 сарын 24-ний өдрийн дугаар Б/93 тоот тушаал илт хууль бус үндэслэлгүй болохыг тогтоосон, тухайн үйлдлийг гэм буруугийн ямар хэлбэрээр зөрчсөнийг тогтоосон нь нотлогдоогүй, хэрэгт энэ талаар ямар нэг баримт байхгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлоогүй гэж үзнэ.
9.Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэжээ.
10. 2023.06.16-ны өдрийн дугаар 182/ШЗ2023/01842 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид ***гийн гаргасан тушаал шийдвэрийн үндэслэл, гэм буруугийн талаар үнэлж дүгнээгүй, зөвхөн нэхэмжлэлийн шаардлагын талаар талуудын харилцан тохиролцсон байдлыг дүгнэжээ.
11. Нэхэмжлэгч *** даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч эрх бүхий этгээд 2023 оны 05 сарын 10-ны өдрийн дугаар Б/146 тоот тушаалдаа ...хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдсон гэж дүгнэж хүчингүй болгосон... байдлыг шүүхээс хариуцагч *** илтэд хууль бус шийдвэр гаргаж байгууллагад хохирол учруулсан зөрчил гаргасан буруутай нь тогтоогдсон гэж үзэхгүй, хариуцагчид гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй.
12. Иймд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нотлох баримтаар хангалттай нотлогдоогүй учир Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 498.5-д зааснаар хариуцагч ***гаас гэм хорын хохирол 3 063 626 төгрөг гаргуулах тухай *** нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.5-д зааснаар хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл хүсэлт гомдол гаргах хэлбэрээр шүүхэд мэдүүлэх эрхтэй ба нэхэмжлэгч ийнхүү мэдүүлэх эрхээ хэрэгжүүлснийг шүүх буруутгах боломжгүй.
14. 2025.05.19-ний өдрийн №222 тоот нэхэмжлэгчээс ***т олгосон итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 70 дугаар тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар *** нэхэмжлэлтэй, хариуцагч ***д холбогдох хохиролд 3 063 626 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч хуульд заасан журмын дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ
ШҮҮГЧИД А.ЭНХЖАРГАЛ
Х.ЭНХЗАЯА