| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 307/2025/00465/И |
| Дугаар | 307/ШШ2025/00629 |
| Огноо | 2025-04-21 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 307/ШШ2025/00629
2025 04 21 307/ШШ2025/00629
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 6 дугаар *******, ******* 6 дугаар *******, 5 ******* хаягт оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар *******, ******* ******* хаягт оршин суух овогт /РД:/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Т.*******,
Хариуцагч: А.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М. оролцож, тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч А.д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Т.******* би онд А.тай танилцаж, оны 12 дугаар сар хүртэл хамт амьдарсан. Бид хамтран амьдрах хугацаандаа оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүү С.ийг төрүүлсэн. Тухайн үед бид гэрлэлтээ батлуулж амжаагүй байсан учир хүүгээ эх миний нэрээр овоглосон.
Гэвч А. бид хоёр хоорондын таарамжгүй харилцааны улмаас хүүхдээ төрүүлснээс хойш тус тусдаа амьдарч эхэлсэн. Түүнээс хойш 12 жил болж байгаа бөгөөд хүү маань 12 нас хүрч байна. Иймд А.гаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч А. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Т.******* бид хоёр оны 01 дүгээр сард анх танилцаж байсан бөгөөд хүү С. нь оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн. Одоо 12 настай. Бид хоорондоо таарч тохироогүйн улмаас оны 9 дүгээр сараас эхлэн тусдаа амьдарч эхэлсэн. Хүүдээ өөрийн боломж, бололцоогоор тусалж дэмжиж явдаг байсан. Цаашид эцэг хүний үүргээ гүйцэтгээд хүүхдээ тэжээн тэтгэхэд татгалзах зүйлгүй гэв.
3. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, С.ийн төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Т.д олгосон итгэмжлэл, Дархан-Уул аймгийн Дархан сумын ерөнхий боловсролын 16 дугаар сургуулийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн тодорхойлолт, Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар *******ийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ******* тодорхойлолт, 3 фото зургийг ирүүлсэн.
Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар: иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбарыг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Хариуцагч А.тай хамт амьдарч байх хугацаандаа оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүү С.ийг төрүүлсэн. Бид 2023 оны 12 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа. Тусдаа амьдарснаас хойш хүү маань миний асрамжинд өсөж байгаа учраас эцэг А.гаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлов.
3. Хариуцагч А. нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбар гаргасан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Нэхэмжлэгч Т.*******, хариуцагч А. нар онд танилцаж, гэрлэлтээ бүртгүүлэлгүйгээр хамтран амьдарч байх хугацаандаа оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүү С.ийг төрүүлсэн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. /хх3/
4.2. Хүү С. эх Т.ын асрамжид эрүүл бойжиж байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар *******ийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ******* тодорхойлолтоор тогтоогдож байна. /хх8/
5. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5. дахь хэсэгт Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ. гэж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1. дэх хэсэгт Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй. гэж тус тус заасан.
Т.*******, А. нарыг тусдаа амьдарснаас хойш хүү С. нь эх Т.ын асрамжид өсөж бойжиж байгаа болох нь тогтоогдсон.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Эцэг эх хүүхдээ тэжээн тэтгэхэд хэн аль нь адил тэгш үүрэг хүлээнэ. гэж заасан тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтад заасан хэмжээгээр тэтгэлэг тогтоон хариуцагч А.гаар хүү С.ийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Т.ын гаргасан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Т.*******д олгож, хариуцагч А.гаас тогтмол хугацаанд төлөгдөх хүүхдийн тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцон 107,686 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтад заасныг баримтлан 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн хүү С.ийг 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшний хэмжээгээр тэтгэлэг тогтоон, эцэг А.гаас сар бүр гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Т.ын гаргасан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Т.*******д олгож, хариуцагч А.гаас тогтмол хугацаанд төлөгдөх хүүхдийн тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцон 107,686 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ