| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 307/2025/00104/И |
| Дугаар | 307/ШШ2025/00635 |
| Огноо | 2025-04-22 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 307/ШШ2025/00635
2025 04 22 307/ШШ2025/00635
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, 3 дугаар , 4 дүгээр хэсэг ******* тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* дугаар , ******* гудамж, тоот хаягт оршин суух овогт /РД:/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: З.*******,
Хариуцагч: У.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б. оролцож, тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч З.******* нь хариуцагч У.т холбогдуулан эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
З.******* би 2016 онд У.тай танилцаж, хамтран амьдарч эхэлсэн. Хамтын амьдралын хугацаанд 20******* оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүү Х.ийг төрүүлсэн. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байсан. Хариуцагч 20******* онд сүрьеэ өвчин тусаж эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Би төрөөд удаагүй байсан болохоор очиж чадаагүй. Гэтэл хариуцагчийг өвчтэй байх үед нь очоогүй гэдэг шалтгаанаар бид хоёрын хооронд үл ойлголцол үүссэн. Хэрэв би халдвартай бүсээс халдвар тээгээд хүүхдэдээ өгсөн бол энэ хүн хариуцах байсан уу? Би уурандаа нэг удаа чиний хүүхэд биш гэж хэлж байсан. Тэрнээс болоод миний хүүхэд биш гэдэг. Дараа нь уурандаа тэгж хэлсэн гэдгээ хэлсэн. Мөн хариуцагч хамтран амьдрагчтайгаа нийлж Чи хүүхдийнхээ эцгийг нь хэн гэдгийг мэдэхгүй байгаа юм биш үү? Наад хүүхэд чинь миний хүүхэд биш гэх зэргээр доромжилсон.
Бид цаашид хамт амьдрах боломжгүй учраас 20******* оны 9 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн хүү Х.ийн эцэг У. мөн болохыг тогтоож, хуульд заасны дагуу тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч У. шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч З.*******той 2017 оны 10 дугаар сард анх танилцаж, 2017 оны 12 дугаар сард хажуу өрөө түрээслэн амьдардаг болсон бөгөөд 20******* оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүү Х.ийг төрүүлсэн. Үүнээс хойш 2 сарын дараа миний бие хүнд өвчин тусаж, ******* аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх явцад бие минь хүндэрч Улаанбаатар хотын халдвартын эмнэлэг рүү шилжиж, 6 сар хэвтсэн. Нэхэмжлэгч З.******* энэ хугацаанд нэг л удаа ирсэн. Нэхэмжлэгч нь хүү Х.ийг миний хүүхэд биш гэж удаа дараа хэлсэн. Би эмнэлгээс гараад хүүхэдтэйгээ уулзъя гэхэд Чи өвчнөө хүүхдэд халдаана гээд уулзуулаагүй. Тэгээд жилийн дараа дахиад хүүхэдтэйгээ уулзъя гэхэд Чи миний хүүхдэд юу авч өгсөн юм. Чиний хүүхэд биш гэж хэлсэн. Нэхэмжлэгчийг ингэж хэлснээс нь болж, би хүүгээ миний хүүхэд биш гэж бодож байсан. Одоо бодол маань өөрчлөгдсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.
3. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, Х.ийн төрсний гэрчилгээний хуулбар, Х. эрүүл өсөж байгаа талаарх Өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, ******* аймгийн ******* сумын 3 дугаар ийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн тоот тодорхойлолтыг ирүүлсэн.
Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар: Хариу тайлбар ирүүлсэн.
Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтууд: Хариуцагчийн хүсэлтийн дагуу Шүүх шинжилгээний ерөнхий газрыг шинжээчээр томилж, шинжээчийн дүгнэлт гаргуулсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Хариуцагч У.тай хамт амьдарч байх хугацаандаа 20******* оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүү Х.ийг төрүүлсэн. Бид зан харилцааны таагүй байдлын улмаас хамт амьдрахаа больсон. Тусдаа амьдарснаас хойш хүү маань миний асрамжинд өсч байгаа учраас эцэг У.аас хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлов.
3. Хариуцагч У. нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбар гаргасан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Нэхэмжлэгч З.*******, хариуцагч У. нар нь 2017 онд танилцаж, гэрлэлтээ бүртгүүлэлгүйгээр хамтран амьдрах хугацаандаа 20******* оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүү Х.ийг төрүүлсэн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
4.2. Нэхэмжлэгч З.*******, хариуцагч У. нар нь хоорондын таарамжгүй харилцааны улмаас 20******* оноос хойш тусдаа амьдарсан, тусдаа амьдарснаас хойш хүү Х. нь эх З.*******ын асрамжид эрүүл өсч, бойжиж байгаа болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, ******* аймгийн ******* сумын 3 дугаар ийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн тоот тодорхойлолт, Өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолтоор тогтоогдож байна.
4.3. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дугаартай Шинжээчийн дүгнэлт-ээр У. нь Х.ийн биологийн эцэг байх боломжтой, биологийн эцэг байх магадлал 99.99 хувь гэж дүгнэжээ.
5. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт Энэ хуулийн 22-т зааснаас бусад тохиолдолд хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, төрөл, садангийн хүн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага буюу 14 нас хүрсэн хүүхдийн хэн нэгний өргөдлийг үндэслэн эцэг, эхийг шүүх тогтооно. гэж заасан.
Иймд шүүх талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Шүүх шинжилгээний ерөнхий газрын газрын 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дугаартай Шинжээчийн дүгнэлт-ийг үндэслэн 20******* оны 9 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн хүү Х.ийн төрсөн эцэг нь У. болохыг тогтоох нь зүйтэй байна.
6. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй. гэж тус тус заажээ.
Хариуцагч У. хүү Х.ийг эх З.*******ын асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрч, хүүхдийн асрамжийн талаар маргаагүй.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т заасныг баримтлан 20******* оны 9 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн хүү Х.ийн төрсөн эцэг нь У. болохыг тогтоож, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Х.ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол ******* нас/ хүртэл тухай бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний хэмжээгээр тэтгэлэг тогтоож, У.аас сар бүр гаргуулан хүү Х.ийг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.аас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч З.*******т олгож, хариуцагч У.аас тогтмол хугацаанд төлөгдөх хүүхдийн тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцон 61,3******* төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 1******* дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг баримтлан 20******* оны 9 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн хүү Х.ийн биологийн эцэг нь У. болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь заалтад заасныг баримтлан 20******* оны 9 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн хүү Х.ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол *******/ нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний хэмжээгээр тэтгэлэг тогтоон, эцэг У.аас сар бүр гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчинг бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлээр хангах зэрэг эцэг, эхийн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг, уг үүргээ хэрэгжүүлэхэд хэн нэгэндээ саад болохгүй байхыг нэхэмжлэгч З.*******, хариуцагч У. нарт даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.аас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч З.*******т олгож, хариуцагч У.аас тогтмол хугацаанд төлөгдөх хүүхдийн тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцон 61,3******* төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ