2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 192/ШШ2025/04604

 

 

 

 

   

      2025        05            29                                               192/ШШ2025/04604      

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Оюунтуул би,

 

 

Иргэний Хэрэг Шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ  нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ***нэхэмжлэлтэй, хариуцагч *** холбогдох, орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний хэрэгт нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200  төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 35 100  төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 35 100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгосугай.

 

            3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

    ШҮҮГЧ                                      Ш.ОЮУНТУУЛ