| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Оюунтуул |
| Хэргийн индекс | 192/2025/04643/И |
| Дугаар | 192/ШШ2025/04609 |
| Огноо | 2025-05-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 192/ШШ2025/04609
2025 05 29 192/ШШ2025/04609
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Оюунтуул би,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ***-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ***д холбогдох, орон сууцны зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулж, зээлийн гэрээний үүрэгт 146 142 645 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 5 542 303 төгрөгөөр татгалзаж, үлдэх 140 600 342 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрч 2025.06 сард 2 000 000 төгрөг, 2025.07сард 2 000 000 төгрөг, 2025.08 сард 2 000 000 төгрөг, 2025.09 сард 10 000 000 төгрөг, 2025.10 сард 10 000 000 төгрөг, 2025.11 сард 10 000 000 төгрөг, 2025.12 сард 15 000 000 төгрөг, 2026.01 сард 16 000 000 төгрөг, 2026.02 сард 15 000 000 төгрөг, 2026.03 сард 15 000 000 төгрөг, 2026.04 сард 15 000 000 төгрөг, 2026.05 сард 28 600 342 төгрөгийг тус тус төлж барагдуулах, тус хуваарийн дагуу төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2206063228 дугаартай, 000727111 тоот өмчлөх эрхийн гэрчилгээтэй, Хан-Уул дүүргийн 1-р хороо, Олимп гудамж 51а байр, 21 тоот, 113 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрэн хэлэлцсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 958 863 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 479 431.5 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 479 431.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ