| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жанчивсүрэнгийн Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 201701000001 |
| Дугаар | 2024/ДШМ/212 |
| Огноо | 2024-02-15 |
| Зүйл хэсэг | 263.2., |
| Улсын яллагч | Г.Билгүүжин |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 2024/ДШМ/212
2024 02 15 2024/ДШМ/212
Ж.О, Р.Б, Б.Ү нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Б,
иргэний хариуцагч Л.У, түүний өмгөөлөгч Н.Б,
иргэний хариуцагч С.О, түүний өмгөөлөгч З.Ц,
иргэний хариуцагч Т.Н-ийн өмгөөлөгч Д.Д,
шүүгдэгч Ж.О, түүний өмгөөлөгч Э.Г, Д.Э,
шүүгдэгч Р.Б, түүний өмгөөлөгч Д.Э, Д.Э, Д.Ц,
шүүгдэгч Б.Ү, түүний өмгөөлөгч А.З,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/1480 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.О, түүний өмгөөлөгч Э.Г, Д.Э, шүүгдэгч Б.Ү, түүний өмгөөлөгч А.З, шүүгдэгч Р.Б, түүний өмгөөлөгч Н.Ц, Д.Э, С.Б, Д.Э, Д.Ц, иргэний хариуцагч С.О, түүний өмгөөлөгч З.Ц, иргэний хариуцагч Л.У, түүний өмгөөлөгч Н.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ж.О, Б.Ү, Р.Б нарт холбогдох 201701000001 дугаар эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгч Ж.О нь Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа тус хэлтсийн нягтлан бодогчоор ажиллаж байсан шүүгдэгч Б.Ү, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын албаны референт, “Ө” ХХК-ийн үүсгэн байгуулагч, 25 хувийн хувьцаа эзэмшигч байсан шүүгдэгч Р.Б нартай урьдчилан үгсэн тохиролцон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан “нээлттэй тендер шалгаруулалтын журам”-ын дагуу нээлттэй тендер зарлах” гэснийг,
Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/145 тоот тушаалын хавсралтад Хөдөлмөрийн салбарын төвлөрсөн арга хэмжээний 2014 оны төсвийн хуваарьт “Ахуйн үйлчилгээний цэг байгуулах төсөл”-д 1.344.000.000 төгрөг төсөвлөгдсөн байхад Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/68 тоот тушаалаар Ахуйн үйлчилгээний цэг, Худалдааны төв байгуулах төсөв гэж 804.000 төгрөгийн санхүүжилтийн зориулалтыг өөрчилж, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д заасан “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”, 47 дугаар зүйлийн 47.3-д заасан “Энэ хуулийн 47.1.2, 47.1.6-д заасан орлогыг зөвхөн батлагдсан төсвийн хүрээнд зарцуулна” гэснийг,
Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.4-д заасан “хуульд өөрөөр заагаагүй бол бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх этгээдийг чөлөөт өрсөлдөөн, нээлттэй сонгон шалгаруулалтын аргаар сонгох”, 24 дүгээр зүйлийн 24.4-д заасан “Төсвийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээг худалдан авах бол төсвөөс санхүүжилт гаргахыг хориглоно”, 41 дүгээр зүйлийн 41.2.6-д “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааны гэрээ төлбөрийн хуваарийг үндэслэн санхүүжүүлэх”, 47 дугаар зүйлийн 47.2-т заасан “Нэмэлт төсөв, түүнтэй холбогдсон үйл ажиллагаа нь төсвийн нэгэн адил санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн тайлангийн бүрэлдэхүүн хэсэг байна” гэснийг,
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн зөв гаргах үндэслэл болно”, 13.7-д “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно” гэснийг тус тус зөрчиж, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2014 онд Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын багцад батлагдаж тус сайдын 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/145 тоот тушаалаар Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст эрх нь шилжсэн 1.344.000.000 төгрөгийн ажлын гүйцэтгэгчээр, нээлттэй сонгон шалгаруулалт зарлахгүйгээр “Ө” ХХК, “Б” ХХК-ийг шууд шалгаруулж, “Ө” ХХК-д давуу байдал бий болгож, 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 582.000.000 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 381.000.000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 201.000.000 төгрөг, нийт 1.164.000.000 төгрөгийг,
“Б” ХХК-д давуу байдал бий болгож 2014 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 90.000.000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 90.000.000 төгрөг, нийт 180.000.000 төгрөгийг санхүүжилт хэлбэрээр тус тус олгосны улмаас Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст их хэмжээний буюу 1.344.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
2. Шүүгдэгч Б.Ү нь Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа тус хэлтсийн даргаар ажиллаж байсан шүүгдэгч Ж.О, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын албаны референт, “Ө” ХХК-ийг үүсгэн байгуулагч, 25 хувийн хувьцаа эзэмшигч байсан шүүгдэгч Р.Б нартай урьдчилан үгсэж тохиролцон, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “нээлттэй тендер шалгаруулалтын журам”-ын дагуу нээлттэй тендер зарлах” гэснийг,
Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/145 тоот тушаалын хавсралтад Хөдөлмөрийн салбарын төвлөрсөн арга хэмжээний 2014 оны төсвийн хуваарьт “Ахуйн үйлчилгээний цэг байгуулах төсөл”-д 1.344.000.000 төгрөг төсөвлөгдсөн байхад Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/68 тоот тушаалаар Ахуйн үйлчилгээний цэг, Худалдааны төв байгуулах төсөв гэж 804.000 төгрөгийн санхүүжилтийн зориулалтыг өөрчилж, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”, 47 дугаар зүйлийн 47.3-д “Энэ хуулийн 47.1.2, 47.1.6-д заасан орлогыг зөвхөн батлагдсан төсвийн хүрээнд зарцуулна” гэснийг,
Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.4-д “хуульд өөрөөр заагаагүй бол бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх этгээдийг чөлөөт өрсөлдөөн, нээлттэй сонгон шалгаруулалтын аргаар сонгох”, 24 дүгээр зүйлийн 24.4-д “Төсвийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээг худалдан авах бол төсвөөс санхүүжилт гаргахыг хориглоно”, 41 дүгээр зүйлийн 41.2.6-д “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааны гэрээ төлбөрийн хуваарийг үндэслэн санхүүжүүлэх”, 47 дугаар зүйлийн 47.2-т “Нэмэлт төсөв, түүнтэй холбогдсон үйл ажиллагаа нь төсвийн нэгэн адил санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн тайлангийн бүрэлдэхүүн хэсэг байна” гэснийг,
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн зөв гаргах үндэслэл болно”, 13.7-д “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно” гэснийг тус тус зөрчиж, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2014 онд Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын багцад батлагдаж тус сайдын 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/145 тоот тушаалаар Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст эрх нь шилжсэн 1.344.000.000 төгрөгийн ажлын гүйцэтгэгчээр, нээлттэй сонгон шалгаруулалт зарлахгүйгээр “Ө” ХХК, “Б” ХХК-ийг шууд шалгаруулж, “Ө” ХХК-д давуу байдал бий болгож, 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 582.000.000 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 381.000.000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 201.000.000 төгрөг, нийт 1.164.000.000 төгрөгийг,
“Б” ХХК-д давуу байдал бий болгож, 2014 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 90.000.000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 90.000.000 төгрөг, нийт 180.000.000 төгрөгийг санхүүжилт хэлбэрээр тус тус олгоход дэмжлэг үзүүлж, төлбөрийн хүсэлтэд 2 дугаар гарын үсэг зурсны улмаас Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст их хэмжээний буюу 1.344.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
3. Шүүгдэгч Р.Б нь “Ө” ХХК-ийн үүсгэн байгуулагч, /25 хувийн хувьцаа эзэмшигч байсан/ Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын албаны референтээр ажиллаж байхдаа, Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргаар ажиллаж байсан шүүгдэгч Ж.О, нягтлан бодогчоор ажиллаж байсан шүүгдэгч Б.Ү нартай урьдчилан үгсэж тохиролцон, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан “нээлттэй тендер шалгаруулалтын журам”-ын дагуу нээлттэй тендер зарлах” гэснийг,
Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/145 тоот тушаалын хавсралтад Хөдөлмөрийн салбарын төвлөрсөн арга хэмжээний 2014 оны төсвийн хуваарьт “Ахуйн үйлчилгээний цэг байгуулах төсөл”-д 1.344.000.000 төгрөг төсөвлөгдсөн байхад Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/68 тоот тушаалаар Ахуйн үйлчилгээний цэг, Худалдааны төв байгуулах төсөв гэж 804.000 төгрөгийн санхүүжилтийн зориулалтыг өөрчилж, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”, 47 дугаар зүйлийн 47.3-д “Энэ хуулийн 47.1.2, 47.1.6-д заасан орлогыг зөвхөн батлагдсан төсвийн хүрээнд зарцуулна” гэснийг,
Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.4-д “хуульд өөрөөр заагаагүй бол бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх этгээдийг чөлөөт өрсөлдөөн, нээлттэй сонгон шалгаруулалтын аргаар сонгох”, 24 дүгээр зүйлийн 24.4-д “Төсвийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээг худалдан авах бол төсвөөс санхүүжилт гаргахыг хориглоно”, 41 дүгээр зүйлийн 41.2.6-д “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааны гэрээ төлбөрийн хуваарийг үндэслэн санхүүжүүлэх”, 47 дугаар зүйлийн 47.2-т “Нэмэлт төсөв, түүнтэй холбогдсон үйл ажиллагаа нь төсвийн нэгэн адил санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн тайлангийн бүрэлдэхүүн хэсэг байна” гэснийг,
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн зөв гаргах үндэслэл болно”, 13.7-д “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно” гэснийг тус тус зөрчиж, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2014 онд Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын багцад батлагдаж тус сайдын 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/145 тоот тушаалаар Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст эрх нь шилжсэн 1.344.000.000 төгрөгийн ажлын гүйцэтгэгчээр, нээлттэй сонгон шалгаруулалт зарлахгүйгээр “Ө” ХХК-ийг шууд шалгаруулж, “Ө” ХХК-д давуу байдал бий болгож, 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 582.000.000 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 381.000.000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 201.000.000 төгрөг, нийт 1.164.000.000 төгрөгийг санхүүжилт хэлбэрээр тус тус олгосны улмаас Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст их хэмжээний буюу 1.164.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан, санхүүжилтийн мөнгийг зарцуулж, гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Ж.О-ийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар, Р.Б-ийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар, Б.Ү-ын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос шүүгдэгч Ж.От 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Р.Бг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Б.Ү-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.О-т 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Р.Б-г 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Б.Ү-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар тус тус өөрчлөн зүйлчилж, шүүгдэгч Ж.О-ийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон” гэм буруутайд, шүүгдэгч Р.Б-г 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт зохион байгуулагч, гүйцэтгэгчээр оролцсон” гэм буруутайд, шүүгдэгч Б.Ү-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон” гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Ж.О-т 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Р.Б-г 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Ү-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.О-т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Р.Б-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Ү-д оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлтэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар “Ө” ХХК-аас 833.000.000 төгрөг, шүүгдэгч Р.Б-аас 25 хувь буюу /1.164.000.000*0.25/=291.000.000 төгрөг, шүүгдэгч Ж.О-ээс 20.000.000 төгрөг, шүүгдэгч Б.Ү-аас 20.000.000 төгрөг, нийт 1.164.000.000 төгрөгийг гаргуулах, “Б” ХХК-аас 160.000.000 төгрөг, шүүгдэгч Ж.О-ээс 10.000.000 төгрөг, шүүгдэгч Б.Ү-аас 10.000.000 төгрөг, нийт 180.000.000 төгрөг тус тус гаргуулан улсын орлогод оруулж, хэрэгт битүүмжлэгдсэн үнэлгээ бүхий иргэн Ж.М-д, Ц.А, Ж.Э, В.О-д нарын өмчлөлийн хашаанд байгаа “Ө” ХХК-ийн барьсан Баянзүрх дүүргийн ........ дугаар хорооны нутаг дэвсгэрт байгаа 4 ширхэг халуун усны цэг, “Б” ХХК-ийн Баянзүрх дүүргийн ...... дүгээр хорооны нутаг дэвсгэрт барьсан 2 ширхэг халуун усны цэг, “Ө” ХХК-ийн барьсан Баянзүрх дүүргийн .......дүгээр хорооны нутаг дэвсгэрт байгаа 3 давхар /зоорийн давхартай/ ахуйн үйлчилгээний төвийн барилга, дээрх барилгын зүүн талд байрлах дутуу баригдсан барилга, Р.Б, Б.О нарын өмчлөлийн Ү-................ бүхий бүртгэлийн дугаартай Сүхбаатар дүүргийн .... дүгээр хороо, ..... гудамжны ....дүгээр байрны ...... тоот орон сууцны Р.Б-ийн хувьд ногдох хэсгээс, Р.Б, Б.О, О.А, О.М нарын өмчлөлийн Ү-......... дугаартай бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн .... дүгээр хороо, ...... гудамжны ......дүгээр байрны зоорийн ...... тоот автомашины гражийн Р.Б-ийн хувьд оногдох хэсгээс, Р.Б-ийн газар эзэмших эрхийн ................ дугаартай гэрчилгээтэй Баянзүрх дүүргийн ............хороонд байрлах нэгж талбарын ................... дугаар бүхий 600 мкв газар зэргийг хохиролд тооцуулахаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Ө” ХХК-ийн бараа материалын тайлан 2015 гэх бичиг бүхий хавтастай санхүүгийн анхан шатны баримт, бараа материалын тайлан 2014 гэх бичиг бүхий хавтастай санхүүгийн анхан шатны баримт, харилцах гэх бичиг бүхий хавтастай санхүүгийн анхан шатны баримтууд, “М” ХХК-ийн боловсруулсан “Ө” ХХК-ийн үйлчилгээний барилгын ажлын зураг, “М” ХХК-ийн боловсруулсан халаалт агаар сэлгэлтийн зураг, “Х” ХХК-ийн боловсруулсан зураг, “Л” ХХК-ийн боловсруулсан геологийн судалгааны дүгнэлт, “К” ХХК-ийн хэмжилт гүйцэтгэлийн зураг, үйлчилгээний барилгын ажлын төсөв, нэмэлт санхүүжилтийн тайлан, материал гэх бичиг бүхий бор өнгийн хавтастай баримт, “Б” ХХК-ийн халуун усны газартай холбоотой тайлан баримт гэх бичиг бүхий бор өнгийн хавтаст баримт, “Х” ТББ, “З” ТББ холбоотой баримт гэх бичигтэй бор өнгийн хавтастай баримт, “Б” сургалтын төвийн зардлын баримт гэх бичиг бүхий бор өнгийн хавтастай баримт зэргийг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалж, “Х” ТББ дугуй тамга 1 ширхэг, санхүүгийн тамга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц холбогдох байгууллагад буцаан олгохыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, иргэний нэхэмжлэгч Ч.Т, В.О, Ж.М-д нар нь гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, иргэний хариуцагч “Ө” ХХК, “Б” ХХК нь гэм буруутай этгээдээс холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Ж.О, Р.Б, Б.Ү нарт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, тэднийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ж.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2016 оноос эхлэн энэхүү хэрэгт холбогдуулан Авлигатай тэмцэх газар болон шүүхээр 7 жилийн туршид явж байна. Шийдэж, шийдвэрлэх боломж байсан ч Монгол улсын хууль, шүүх, хөөн хэлэлцэх хугацаа, Үндсэн хуулийн цэц дээр түдгэлзүүлж удааширснаас болж бидний эрх зүйн байдал улам дордож, бид яллагдахаас гадна гэр бүл, үр хүүхдүүд минь давхар яллагдаж байна. 2012 оны Улсын Их хурлын сонгуулиар Д.А гишүүн Монгол Ардын намаас гарч Ардчилсан намд орж, Засгийн газар байгуулагдах боломжтой болсон нь А гишүүн эрх мэдэл, албан тушаалаа ашиглан бусдыг дарамталж байж энэхүү хэргийн эх үүсвэр тавигдсан. Хэргийн материалд ил тод байгаа. Улсын Их хурлын гишүүн Засгийн газрын гишүүд, сайд, төрийн сангийн дарга нарын үгсэн хуйвалдаанаар энэ мөнгө гарсан бөгөөд бүгд хэрэгт холбогдолгүй болж шүүгдэгч Б, Ү бид 3 үгсэн хуйвалдан санаатайгаар зохион байгуулсан болоод бүх ялыг үүрч байна. А гишүүний тойрогтоо зарцуулах төсөв нь иргэдийн хүсэлтээр хийгдсэн ажил байсан. 2011 онд баригдсан барилга байгууламжууд 10 жилийн дараа газар, барилгын үнэ өссөн. Энэ үед барьсан компаниудаар бүрэн засвар хийлгээд дүүрэг хороонд нь өгч улсын комиссоор оруулан өгөх бүрэн боломжтой. Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс нь энэ төслийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байгууллага биш байсан. Миний бие бусдын дарамт шахалтад орж албан тушаалын алдаа гаргасандаа гүнээ харамсаж, шүүхээс оногдуулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шүүхээс оногдуулсан ялыг хянан харгалзан цагаатгаж өгнө үү. Оногдуулсан төлбөр хохирлоо төлөхөө илэрхийлж байна. Миний бие А гишүүнийг танихгүй, нэг ч удаа уулзаж байгаагүй. Уг төслийг хэрэгжүүлэхийн тулд гарын үсэг зур гэсэн дарамт шахалтаас болоод гарын үсэг зурсан. Үнэхээр том алдаа гаргасан болохоо ухамсарлаж, ойлгож байна. Энэ мөнгөнөөс би өөртөө 1000 төгрөг ч аваагүй атлаа өнөөдөр хоригдоод ялтан болсон сууж байна. Надад улсын ажил явуулсангүй, төрд тэрсэлсэн тул ажлаасаа гар гэсэн дарамтыг хоёр, гурван удаа өгсөн. Би ажлаасаа гараагүй. Дээгүүрээ ярьж тохироод мөнгийг гаргахаар болсон байсан. Энэ мөнгийг гаргах тал дээр миний зүгээс нөлөөлж ажилласан зүйл байхгүй. Би 2010 оноос эхлэн эмэгтэйчүүд хүүхдийн эрхийн төлөө тууштай тэмцэж, олон төрийн бус байгууллагуудыг нэгтгэн Улаанбаатар Их дээд сургуулийн гэр бүлийн танхимын доктор профессор Н, Монгол Улсын ерөнхийлөгчийн нийгмийн бодлогын зөвлөх, тухайн үед Хууль зүйн яамны дэд сайд байсан У бид нар 2 жилийн хугацаанд хамтран ажиллаж, олон бичиг цаас ийш, тийш нь явуулж 2012 онд шинэчилсэн Засгийн газар байгуулагдахад Гэр бүлийн яам байгуулна гэж оруулаад Хүн амын хөгжлийн яам гэж батлагдаж Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар гэсэн хэлтэс байгуулагдаж 9 дүүрэг, 21 аймагт 10 хүний орон тоотой хэлтсүүдийг байгуулахад миний бие маш их үүрэгтэй оролцсон. Би нэг эхэлсэн ажлаа заавал дуусгадаг хүн тул ажлаа өгөлгүй ажиллаж байсан. Тухайн үед би ажлаасаа гарсан бол өдийд ингэж суухгүй байсан байх. Би маш их хичээж ажилласан болохоор алдаа гаргасан гэж үзэж байна. Би 94 настай эцэгтэйгээ, 14 настай охинтойгоо гурвуулаа амьдарч байгаа. Том охин маань тусдаа гарсан. Надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Шүүх хүнлэг энэрэнгүй хандаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ж.О-ийн өмгөөлөгч Э.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолд шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно гэсэн байна. Гэтэл миний үйлчлүүлэгчийн зүгээс “...дээд шатны албан тушаалтнуудын зүгээс байнгын дарамт, шахалт ирж байсан учраас гарын үсэг зурсан, эхлээд гарын үсэг зуралгүйгээр эсэргүүцэж байсан. ...” талаараа хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад болон анхан шатны шүүх хуралдааны явцад ч илэрхийлж байсан билээ. Мөн энэхүү гэмт хэрэгт улс төрийн хамаарал бүхий субъектүүд болох тухайн Улсын Их хурлын гишүүн болох Д.А, сайд С, төрийн сангийн дарга болох Н нар нь идэвхтэй үйлдлээр оролцож байсан бөгөөд миний үйлчлүүлэгч Ж.О-т байнгын дарамт шахалт ирж байсан үйл баримт нь шүүгдэгч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад баримтуудаар тогтоогддог. Үүнээс үзэхэд миний үйлчлүүлэгч Ж.О нь албан тушаалын албадлага, эрхшээлд орсны улмаас гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна. Гэвч анхан шатны шүүхээс энэхүү эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд огт дүгнэлт өгөөгүй байна. Мөн миний үйлчлүүлэгч нь бусдын дарамт шахалтын улмаас буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь гэмт хэргийн хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байгаа болно. Ж.О-ийн зүгээс бусдын дарамт шахалтын улмаас гэмт хэрэг үйлдсэн болох, цаашлаад өөрийн гэм буруугаа ухамсарлаж, хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасанчлан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, ногдуулсан ялыг тэнсэх хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой байна. Анхан шатны шүүхээс Ж.О-ийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дах хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Энэ нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэг зааснаар хүндэвтэр гэмт хэрэг юм. Мөн 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж хорих ялыг тэнсэх хуулийн зохицуулалттай. Нотолбол зохих байдлыг бүрэн нотолж чадаагүй. Энэхүү гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл буюу “гэмт хэргийн сэдэлт, зорилго”-ыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад ч бүрэн тогтоох ажиллагаа хийгдээгүй. Хэрэгт цугларсан бүхий л баримтуудаас үзэхэд энэхүү гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл нь Д.А гишүүний улс төрийн үйл ажиллагаатай шууд холбоотой болох нь тогтоогдсон. Өөрийн тойрогтоо ажлын байр бий болгох үүднээс төсвийн мөнгийг өөр төрлийн үйл ажиллагаанд зарцуулахыг өөрөө болон бусад эрх бүхий удирдах албан тушаалтнуудаар дамжуулан миний үйлчлүүлэгч Ж.О-т тулгасан, шахсан, шаардсан болох нь хавтаст хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа билээ. Мөн цаашлаад миний үйлчлүүлэгч нь энэхүү гэмт хэргийн улмаас хувьдаа мөнгө авсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Гэтэл анхан шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх чухал ач холбогдол бүхий энэхүү үйл баримтуудад огт дүгнэлт өгөлгүйгээр шийдвэрээ гаргасан байна. Үүнд зайлшгүй дүгнэлт өгөх шаардлагатай байсан. Учир нь байнгын дарамт, шахалтад орсны улмаас гэмт хэрэг үйлдсэн нь гэмт хэргийн хөнгөрүүлэх нөхцөлд хамаарахаар хуульчилж өгсөн билээ. Гэмт хэргийн хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг зайлшгүй тогтоож үүнд тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд бүрэн нийцэх юм. Дээрх бүгдээс нэгтгэн үзэхэд миний үйлчлүүлэгч Ж.О нь бусдын дарамт шахалтаас шалтгаалан тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өөрийн гэм буруугаа ухамсарлаж, хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлж байгаа зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/1480 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Ж.О-т оногдуулсан ялыг тэнсэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ж.О-ийн өмгөөлөгч Д.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ж.О нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад өөрийн үйлдсэн хэргийн талаар тогтвортой үнэн зөв мэдүүлгийг өгсөөр ирсэн. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж, харамсаж байгаа. Ж.О нь өрх толгойлж, 95 настай эцэг, 2 хүүхдийн хамт амьдардаг. Энэ хэргийн улмаас 7 жил цагдаа, прокуророор шалгагдаж, ажил эрхлэх боломжгүйн улмаас ахуй амьдрал нь хүнд байдалд сэтгэл санааны хувьд бас л туйлын хүнд байдалд явж давхар хохирсоор ирсэн. Шүүгдэгч Ж.О нь анх удаа тохиолдлын чанартай гэмт хэрэгт холбогдсон. Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан түүнд шүүхээс оногдуулсан ялыг өөрчилөх үндэслэл байхад анхаарч үзээгүй ял оногдуулсанд гомдолтой байна. Иймд Ж.Оийн үйлдсэн хэргийн хор уршгийн шинж чанар, хувийн байдал, хохирол төлсөн зэрэг хэргийн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Ү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хорих ангид ял эдлэх хугацаандаа цаг хугацаа ямар их үнэ цэнэтэй, хүний амьдрал асар их болгоомж хариуцлагатай байхыг гүнээ ойлгож, хууль шүүхийн байгууллагын мөн чанар, нийгэмд гүйцэтгэх үүрэг, ач холбогдлыг өөрийн биеэр мэдэрч ойлгосны улмаас гэм буруугаа ойлгож, хохиролд тооцсон 30.000.000 төгрөгийг төлж барагдуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийг баримтлан дараах асуудлаар гомдолтой байгаа тул дахин нягталж харж өгөхийг гүнээ хүсэж байна. Б.Ү намайг Р.Б, Ж.О нартай нэг ижил цонхоор харж шийдвэр гаргаад байна. Төрийн худалдан авах ажиллагааны сургалтад сууж АЗ-ын гэрчилгээтэй эрх бүхий этгээд нь нягтлан бодогч биш юм. Нягтлан бодогч нь төсвийн хуваарь /зориулалт/ дагуу өөрөө тушаал гаргадаг төсвийн шууд захирагч биш юм. Нягтлан бодогч нь ямарваа нэгэн барилга, ажлын зураг, зөвшөөрлийг шалгаж мэддэг, ажлын явцыг дүгнэж тайлагнадаг дотоод хяналт болон инженер техникийн алба биш юм. Нягтлан бодогч нь аль ч утгаараа шийдвэр гаргахгүй. Харин нягтлан бодогч нь олонхын шийдвэрт үндэслэн гаргасан тушаал, шийдвэрийг гэрээний үндсэн дээр үндэслэн гүйлгээг төрийн сангаар хянуулан дамжуулж хийнэ. Олонхын шийдвэр гэдэг нь төсөл сонгон шалгаруулалт ажлын гүйцэтгэл явц шалгасан хурлын тэмдэглэлд үндэслэсэн тушаал юм. Мөн тушаалын хүрээнд санхүүгийн баримт, ажлын гүйцэтгэлийн тайланд үндэслэн гүйлгээ хийнэ. Хоёрдугаар гарын үсгийн хүрээнд төрийн сангаар хянуулж гүйлгээ хийнэ. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13.1, 13.7-д тус тус зааснаар “анхан шатны баримт, санхүүгийн мэдээллийг үнэн зөв гаргаагүй, анхан шатны бүрдэлгүй гүйлгээ хийхгүй байх” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэж байгаа юм. 2014, 2015, 2016 оны 3 дугаар улирлын хугацаанд орсон аудит, дотоод хяналт, мэргэжлийн хяналт зэрэг 100 орчим шалгалтуудын үр дүн, үнэ цэнэ юу болов. Эдгээр шалгалтууд анхан шатны баримт, хууль тогтоомжийн нийцэлд дүн шинжилгээ хийдэг. Санхүүгийн талаасаа анхан шатны баримт голлон шалгадаг. 2016 оны 9 дүгээр сар буюу сонгуулийн дараа Баянзүрх дүүргийн Хөдөлмөр хэлтэс, Баянзүрх дүүргийн Халамжийн хэлтэс нэгдэж хөл, толгойгоо олохгүй бужигнаж байх үед Авлигатай тэмцэх газрын байцаагч Э материалуудыг авсан бөгөөд дотоод хяналт, ЖДҮ-ийн мэргэжилтнүүдийн тайлан мэдээний хавтасыг огт аваагүй. Хэргийн материалд хавсаргаагүй байсан нь маш их дутуу, хуймгай, олон зүйлийг орхигдуулж хэргийг прокурорт шилжүүлсэн байдаг. Тендер зарлаагүй ч сонгон шалгаруулалт хийгдэж, олонхын эрх ашгийн төлөө олонхын шийдвэр гарч байна гэж ойлгосон. Би худалдан авах ажиллагааны хуулийг мэдэхгүй учраас ойлгосон ойлголт юм. Сайдаас эхлээд бүх шатны албан тушаалтнууд ажлыг явуулахын тулд орж ирсэн санхүүжилтийн эхний хэсгийг шаардаж байсан. Гэрээнд заасны дагуу урьдчилгаа шилжүүлсэн. Би эсэргүүцсэн ч нэгэнт хөдөлсөн галт тэргийг зогсоох боломжгүй байсан юм. Намайг солиод дараагийн хүнээр гаргуулах нь тодорхой юм. Би баталгаажуулж өөрийгөө хамгаалах үүднээс Я.С сайдын өрөөнд болсон бүх явдлыг бичсэн гар утасны бичлэгийг Ж.О дарга намайг дарамталж, айлгаж устгуулсныг мөрдөн байцаалтын шатанд хэлсэн байдаг. Тухайн үед шийдвэрийг гаргаж байсан буюу ажлын явцыг шалгаж, дүгнэж, даргыг мэдээллээр хангаж байсан дотоод хяналт, жижиг дундын мэргэжилтнүүд хэргийн дундаас мултарч алга болсон. Эдгээр хүмүүс хуралдан санхүүжилт гаргах боломжтой гэж үзэн шийдвэр гаргаж, төсвийн шууд захирагчаас тушаал гардаг байсан. Тухайн үед шийдвэр гаргаж байсан комиссын бүрэлдэхүүн нь төрсөн ах дүүгийн хүүхдүүд, зарим гишүүний маш ойрын хүмүүс байж, бие биенээ мулталж гаргасныг огт хараагүй. Энэ хэргийн хөдөлмөрийн хэлтсийн бүх хүмүүсээс байцаалт явуулахад их ойлгомжтой болох байлаа. Албан тушаалын дарамт яаж ирдэг байсныг, хэн нь хэн болохыг шууд гэрчилнэ. Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс нь дараах үүрэг, зорилго бүхий 3 данстай байсан. Байгууллагын данс буюу энэ дансаар цалин, түрээс, шатахуун, харилцаа холбоо гэх мэт үйл ажиллагааны зориулалттай. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих данс буюу энэ дансаар Хөдөлмөр эрхлэлтийн төсөл хөтөлбөрүүд санхүүждаг. Нэмэлт санхүүжилтийн данс нь улсын төсвөөс эх үүсвэртэй, ажлын байрыг нэмэгдүүлэх болон холбогдох төслүүд хэрэгжинэ. Энэ дансаар үл хөдлөх, үндсэн хөрөнгө, тоног төхөөрөмжийн шинжтэй гүйлгээнүүд ч хийгдэх бөгөөд тухайн дүүрэг орон нутгийн өмчид хүлээлгэн өгч хэрэгжинэ. Гэтэл шүүх хурлын үеэр улсын яллагч нар ойлголтын маш их зөрүүтэй оролцож байсан бөгөөд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн данстай андууран ярьж, буруу зүйл нэхэмжилж байсан. Мөн хохирогч буюу нэхэмжлэгч тал Баянзүрх дүүрэг, түүний өмчийн газраас нэхэмжлэх ёстой. Улсын төсвөөс их үүсвэртэй Улсын Их хурлын гишүүний тойрогтоо зарцуулах мөнгийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мөнгө гэж андууран зориулалтыг нь өөрчлөн олонхын эрх ашгийн төлөө хийгдэх утга учрыг алдагдуулан тэс хөндлөнгийн зүйл нэхэмжилж байна. Халамжийн хэлтэс өөрийн гэсэн байргүй байх нь ахуйн үйлчилгээний барилгатай ямар ч хамааралгүй зүйл юм. 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хурлаар өмгөөлөгчдийн зүгээс хохирол авах хоног эдлэх хугацааг минь авч өгөхгүй миний эрхийг зөрчсөн. Б.Ү миний бие 45 настай, эхнэр 2 охины хамт амьдардаг. Том охин минь Унгар улсад суралцдаг, дунд охин минь 9 настай, бага охин минь 4 настай. Эхнэр “М” эмнэлэгт ажилладаг. Гэр бүлээ би тэжээн тэтгэдэг. Мөн охид минь төрсөн цагаасаа ааваасаа холдож үзээгүй. Эрхэм шүүгч, прокурор болон шүүх хуралдаанд оролцож байгаа бүх хүмүүст энэ өдрийн мэндийг хүргэж байна. Та бүхэн сайхан хаваржиж байна уу. Би хуулийн мэдлэггүй хүн. Тухайн үед хоёрдугаар гарын үсэг зурсанаас болж хоригдоно гэж төсөөлөөгүй явжээ. Хийсэн зүйл маань өдөр дутмын ажлын нэг хэсэг байсан. Хуулийн дагуу ажлаа хийж гүйцэтгэж байна гэж би бодож явсан. Анхан шатны шүүх гарын үсэг зурсанаас болж улсад хохирол учруулсан гэж үзсэн. Би 30.000.000 төгрөгийн хохирлыг барагдуулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Би тухайн үед удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг биелүүлсэн. Анхнаасаа энэ талаараа хэлж мэдүүлсэн. С сайд хуулийн дагуу санхүүжилтыг гарга гэж О даргад үүрэг өгсөн. Түүний дагуу О дарга сонгон шалгаруулалт зарласан. Үүний дагуу л би ажлаа хийсэн. Би тухайн үед хууль зөрчиж байна гэж бодоогүй. Миний мэддэг данс руу орсон мэтээр дүгнэсэн байсан. Эхлээд сонгон шалгаруулалт хийгээд уг мөнгөний 30 хувь нь гарсан байдаг. Дараа нь 2 компани дээр 4 гүйлгээ гарсан. Санхүүгийн процесс яаж явагддаг гэхээр, даргын гаргасан тушаалаар тус тусын сонгон шалгаруулалт хийгээд шийдвэр гараад төрийн сангаас маш олон дамжлагаар хянадаг. Би анхан шатны баримтыг дутуу бүрдүүлсэн бол 3 жилийн хугацаанд энэ олон шалгалтууд, төрийн сангийн шалгалтаар гарч ирэх байсан. Гүйлгээ хэзээ ч хийгдэхгүй байсан. Хохирол дээр хэлэхэд объектийг 10 жилийн өмнөх ханшаар үнэлсэн байдаг. Одоогийн ханшаар үнэлэх юм бол 2 тэрбум төгрөг болохоор байдаг. Ж.О бид хоёр 30.000.000 төгрөгөө барагдууллаа гэхэд тухайн объектийг зараад илүү мөнгө завших боломжтой харагдаж байна. Би эдгээр хүмүүстэй урьдчилан тохиролцоогүй, юу ч амлаагүй байхад би хамжигч болоод явж байгаад гайхаж байна. Иймд миний гомдлыг хүлээн авч, ялыг багасгаж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Ү-ын өмгөөлөгч А.З давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Үүрцайхын гаргасан гомдолтой холбоотойгоор хохирол төлсөн баримт болон хувийн байдалтай холбоотой нийт 28 хуудас баримтыг гаргаж өгч байна. Уг баримтуудад хохирлын 30.000.000 төгрөгийг төлсөн талаарх 3 хуудас баримт, зээлийн гэрээ болон хүүхдүүдийнх нь талаарх баримтууд байгаа. Болсон үйл баримт нь, Хөдөлмөрийн сайд буюу төсвийн ерөнхийлөн захирагч нь өөрийн зарцуулах багцад батлагдсан хөрөнгө болох 1.344.000.000 төгрөгийг “Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт ахуйн үйлчилгээний цэг байгуулах төслийг” хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг тухайн дүүргийн Ж.О-т даалгаж, мөнгөн хөрөнгийг зарцуулах эрхийг шилжүүлсэн. Ийнхүү шилжүүлсэн эрхийн дагуу тус мөнгөн хөрөнгө Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн нэмэлт санхүүжилтийн дансанд шилжсэн бөгөөд үүнийг тухайн хэлтсийн дарга буюу төсвийн захирагч Ж.О нь данснаас гаргахыг нягтлан бодогч Б.Ү-д даалгасан тушаал гаргасан. Иймд Б.Ү нь дарга буюу тухайн төсвийн захирагчийн тушаал, бусадтай байгуулсан хамтран ажиллах гэрээ зэрэг санхүүгийн анхан шатны баримтад үндэслэн, төлбөрийн хүсэлтэд гарын үсэг зурсан. Б.Ү нь санхүүгийн анхан шатны баримт дээрх төлбөрийн хүсэлтэд 2 дугаар гарын үсэг зурсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дах хэсэгт заасан Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн шинж агуулаагүй гэж үзэхээр байна. Учир нь, Б.Үнь 2017 онд Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн нягтлан бодогчийн ажил, албан тушаал эрхэлж байсан бөгөөд Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, хөрөнгө, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу тендер зарлах, төсвийн зориулалтыг өөрчлөх, төсвийг захиран зарцуулах эрх мэдэл бүхий субьект биш юм. Анхан шатны шүүх Б.Ү-ын нягтлан бодогчийн хувьд гарын үсэг зурсан үйлдлийг эрх бүхий төсвийн захиран зарцуулагч нарын албаны эрх мэдэлтэй хольж, түүнд хуулиар олгогдоогүй эрх мэдлийг урвуулан ашигласан мэтээр дүгнэсэн байна. Эрүүгийн хуулийн Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах гэсэн 263 дугаар зүйлийн объектив талын үндсэн шинж нь төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд хохирол учруулсан байх явдал юм. Гэтэл Б.Ү нь байгууллагын нягтлан бодогчийн хувьд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7 дахь хэсэгт заасан анхан шатны баримтын бүрдэлгүй ажил гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно гэснийг зөрчсөн талаар аливаа баримт, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр гараагүй. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт нягтлан бодох бүртгэлийн болон Аудитын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих эрх бүхий этгээд нь улсын байцаагч бөгөөд Б.Ү-ыг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн эсэх талаарх улсын байцаагчийн аливаа дүгнэлт, шийдвэр гараагүй байдаг. Өөрөөр хэлбэл, анхан шатны баримтын бүрдэл хангалттай байсан болох нь тухайн ажил олгогч байгууллагад удаа дараа хийсэн аудит, санхүүгийн шалгалтын дүнгээр тогтоогддог. Эдгээр баримт нь хэрэгт авагдсан байгаа. Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, холбогдох заавар, журмын дагуу анхан шатны баримтын бүрдэл хангагдсан байдаг. Иймд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.7-д заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Түүнчлэн, өөрт болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор хэн нэгэн этгээдэд аливаа байдлаар урьдчилан амлаж, мөнгөн хөрөнгийн зарцуулалтаас өөрт ашиг олохын тулд бусадтай урьдчилан үгсэн тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй байдаг. Хэрэгт цугларсан баримтуудаар Б.Ү нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдоогүй. Түүнчлэн, анхан шатны шүүх тухайн хэргийн хохирлын талаарх асуудлыг өмнө нь энэ хэргийг хянан шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 279 дүгээр тогтоолын дагуу тодруулж, шийдвэрлээгүй байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ бодитойгоор тогтоогдоогүй тул шүүгдэгч нарт оногдуулсан эрүүгийн хариуцлага үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. Б.Ү нь “түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн өөрчлөлтийг хуулийн дагуу, шударгаар, хүнлэг энэрэнгүй байдлаар шийдвэрлэж өгөхийг хичээнгүйлэн хүссэн”-ийг өмгөөлөгчийн хувьд уламжилж байна. Иймд давж заалдах шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд энэхүү хэргийг хянаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоос Б.Ү-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Р.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Намайг албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан, санхүүжилтийн мөнгийг зарцуулж, гүйцэтгэгчээр оролцсон гэж үзэж гэм буруутайд тооцон хохирол төлүүлэхээр шийдвэрлэсэн нь тухайн цаг үед миний хашиж байсан албан тушаалтай ямар ч хамааралгүй юм. Би 2000 оноос 2010 он хүртэл Улсын Их хурлын гишүүн асан Д.А-ы туслахаар ажиллаж байгаад Улсын Их хурлын Тамгын газарт байнгын хорооны ажлын албаны референтээр ажиллаж байсан. Миний тухай үед хашиж байсан референтийн албан тушаал нь байнгын хорооны хурлын бэлтгэл ханган хуралдааныг зохион байгуулах, дотоод зохион байгуулалтыг хангах чиг үүрэгтэй байсан. Энэ албан тушаалынхаа хувьд тухайн үед Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Ж.О, нягтлан бодогч Б.Ү нартай албаны эрх мэдэл, албан тушаалын хувьд нөлөөлөх ямар ч боломжгүй, тэдэнтэй үгсэн хуйвалдах ямар ч шаардлагагүй байсан бөгөөд миний очиж уулзсаны төлөө ямар нэгэн асуудлыг тэдний хувьд надад шийдвэрлэж өгөх боломжгүй юм. Надад тийм төлөөлөх албан тушаалын байдал, албаны эрх нөлөө байгаагүй юм. Даргынхаа гуйлтын дагуу л оролцсон нь үнэн. Мөн намайг төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу нээлттэй тендер зарлахгүйгээр “Ө” ХХК-ийг шууд шалгаруулсан гэж үзэн буруутгасан байна. Гэтэл энэ төслийг гишүүн Д.А анх хэлэхдээ төр хувийн хэвшлийн тулгуурлан хийгдэх ажлууд, би сайд болон холбогдох яамдад өөрийн хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний талаар албан бичиг хүргүүлсэн байгаа гэж надад ойлгуулж байсан. Гэхдээ би энэ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны ажилтан биш, тийм хэмжээний шийдвэр гаргах хэмжээний албан тушаалтан биш. Би Д.А гишүүний гуйлтын дагуу Ж.О даргатай очиж уулзсан боловч худалдан авах ажиллагааны талаар ярилцаж байгаагүй, ажлыг яаравчлах хэрэгтэй байгааг л гишүүний хэлснээр дамжуулан хэлж явсан. Би 1999 онд талийгаач Хэнтий аймагт нэр дэвшихээр бэлтгэн ажиллаж байхад нь анх танилцсанаас хойш амьдралынх нь сүүлийн мөч хүртэл нь ойр дотно байж, бүхий л асуудал дээр нь өөрийнх нь хэлсний дагуу хийж гүйцэтгэн, туслан ажиллаж байсан. 2012 онд талийгаач гишүүн хүнд өвчнөөр оношилогдсоноос хойш улам ч ойр дотно байж, талийгаач гишүүн өөрийн биеийн байдлын талаар бусдад мэдэгдэхийг хүсэхгүй байсан бөгөөд Оросын холбооны улсын Москва хотод эмчилгээ, хагалгаа хийлгэхэд нь эмнэлэгтэй нь өөрийнх нь ярьж хэлснийг орчуулж, байнгын холбоотой байсан. Би энэ хэргийн хувьд талийгаач гишүүн “би тойргоо сольсон, улс төрийн хувьд намаа сольсон. Энэ үед сонгогчдод амалсан амлалтаа биелүүлэх хэрэгтэй байна. Энэ хүрээнд би өөрөө санаачлан улсын төсөвт хөрөнгийг батлуулсан ажлуудыг хэрэгжүүлэхэд туслаач” гэж гуйхад нь татгалзаж чадаагүй нь миний буруу юм. Тухайн үед талийгаачийн биеийн байдал нь сайнгүй, улс төрийнх нь хувьд хүндхэн цаг үе, бас ганц хүүгийнх нь биеийн байдал сайнгүй хүндхэн ийм л үе таарч байсан учир татгалзах арга байгаагүй. Талийгаач иргэддээ хэрэгтэй ажлууд хийх гэж байгаа, сонгогдсон тойргийн хувьд маш чухал ажлууд гэж надад ойлгуулж байснаас хууль бус юмаа надаар хийлгүүлэх гэж төлөвлөж байсныг нь тухайн үедээ ойлгоогүй. Өнөөдөр торон цоожтой төмөр хаалганы цаана эрх чөлөөгөө хязгаарлуулан сууж байхдаа л ойлгож, үнэхээр харамсаж байна. Болдогсон бол талийгаачийг босгож ирээд үнэн мөнийг нь хэлүүлмээр байна. Даан ч одоо бүх юм хоцорч, амьд сэрүүн байсан ч болоосой гэж бодох юм. Олон жил Монгол улсын төрд зүтгэсэн төрийн түшээ хүн арай ч шүүхийн өмнө худал хэлэхгүй байсан байх гэж итгэж байна. Талийгаач хувийн эрүүл мэнд, хүүгийнхээ биеийн байдал, улс төрчийнхөө болон албан ажил, тойргийнхоо талаарх бүхий л асуудлыг надад итгэж ярьж, зовлон бэрхшээл, цаашид яах талаараа итгэж ярьдаг байсных нь хувьд би амьдралынх нь сүүлийн мөч хүртэл өөрийн хэмжээнд ойлгож, өөрийнхөө чадлын хэмжээнд тус нэмэр болчих гэж мэрийн явдаг байсан. Сонгогчиддоо амласан амлалтаа хурдан хугацаанд биелүүлэхэд энэ ажлуудыг яаралтай л хийж гүйцэтгэх итгэлтэй хүн чамаас өөр байхгүй байна гэж гуйсны дагуу л ажилласан. Тэрнээс би өөрөө дур мэдэж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хэн нэгнийг хохироосон асуудал байхгүй, бизнесийн болон аж ахуйн үйл ажиллагаа явуулаагүй юм. Мөн мөнгө санхүүгийн болон барилга угсралтын ажилд талийгаач гишүүн өөрөө байнга хяналт тавьж саад бэрхшээл гарвал зохицуулж байсан бөгөөд төрийн байгууллагуудаас авах зөвшөөрлийн асуудлыг өөрийн эрх мэдлийнхээ хүрээнд зохицуулж байсан. Хавтаст хэрэгт 2017 оны “Ашид билгүүн” үнэлгээний ХХК-ийн гаргасан тайлан, мөн 2017 онд Барилгын хөгжлийн төвийн гаргасан шинжээчийн бодит өртгийг тооцсон тайлан, мөн 2020 онд “Вендо” ХХК-ийн хийсэн үнэлгээний тайланд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ахуйн үйлчилгээний төвийн барилга, мөн дүүргийн 2, 19, 22, 27 дугаар хороонд барьсан халуун ус, үсчний үйлчилгээ үзүүлэх цэгүүдийн хөрөнгийн үнэлгээний тайланг гаргасан байдаг. Мөн газар эзэмшигч Б.Н-д Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд барьсан ахуйн үйлчилгээний төвийн барилгын газар болох 600 мкв газрын төлбөрт иргэн Б.Н-д 137 сая төгрөгийг төлсөн байдаг. Төсөвлөгдсөн хөрөнгөөс дээрх барилга болон газрын төлбөрт гишүүний өгсөн үүрэг даалгаврын дагуу зарцуулж байсан. Талийгаач гишүүн намайг 2000 онд Хэнтий аймагт сонгуульд өрсөлдөх компанит ажилдаа ажиллуулсан тэр цагаас эхлэн бүхий л гадна, дотноос орж ирсэн мөнгө, мөнгөн гуйвуулга, шилжүүлгийг тэр ч бүү хэл сонгуульд нэр дэвших намын суудлын мөнгө, сонгуулийн сурталчилгааны зардлаа миний нэр дээр буцаан зээлсэн, миний дансаар оруулж гаргаж авдаг. Ийм л итгэлцэл дээр бид 2 ажилладаг байсан. Ийнхүү 2000 оноос хойш даргаас өгсөн үүрэг даалгавар, ялангуяа мөнгөтэй холбоотой асуудлыг цаг хугацаатай нь би өөрийн хувийн тэмдэглэлийн дэвтэртээ тэмдэглэн ирсэн бөгөөд талийгаач гишүүн ч бас өөрөө тэмдэглэж, намайг давхар хянаж явдаг байсан. Хөдөлмөрийн хэлтсээс “Ө” ХХК-руу 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр шилжсэн санхүүжилтийн мөнгөөс талийгаач гишүүн жижиг шар цаасан дээр надад бичиж өгсөн данс буюу “И” ХХК-руу Төрийн банкнаас авсан бизнесийн зээлийн эргэн төлөлтөд 120 сая төгрөгийн шилжүүлсэн талаараа мөрдөн байцаалтын шатанд гишүүний гуйж хэлсний дагуу мэдүүлээгүй нь миний буруу юм. Энэ талаар хэн нэгэнд хэлэхгүй байхыг надаас гуйсан. Би ч гуйсных нь дагуу хэлэлгүй явж байсан. Гэхдээ энэ мөнгөний шилжүүлгийн хуулбар манай гэрээс нэгжлэг хийхэд хураагдсан. Хэргийн материалд байдаг байсан. Би эх бүр л үр хүүхдээ боддог, эмэгтэй хүн, адилхан эх хүүнийхээ хувьд талийгаачийн хүүгийнхээ төлөө надаас гуйсан гуйлтын талаар хэнд ч хэлээгүй явж байгаад 2021 онд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт “И” ХХК-ийг иргэний хариуцагчаар татуулсан боловч шүүх шийдвэр гаргахдаа “И” ХХК-д холбогдох хэргийг тусгаарласан. 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдөр “Хаан” банкнаас “Төрийн” банк руу 120 сая төгрөг орж, 3 цагийн дараа өөр данс руу шилжсэн нь тогтоогдож байх тул тэднээс төлбөр гаргуулах учиргүй байна” гэж үзсэнийг ойлгохгүй байна. Тухайн төсөл арга хэмжээний санхүүжилтээс хэрэглэсэн, ашигласан нь тодорхой байхад шүүх ингэж шийдвэрлэснийг ойлгохгүй байна. “И” ХХК-ийн тухайн үед Төрийн банкнаас авсан 290 орчим сая төгрөгийн бизнесийн зээлийн сар бүр төлөлт болох 14 сая 700 төгрөгийг би нилээн хэдэн удаа талийгаачийн даалгавраар банкинд тушаадаг байсан. Төрийн банкны тухайн данс нь “И” ХХК-ийн зээлийн эргэн төлөлтийн данс байсан. 3 цагийн дараа зээлийн данснаас банк өөрөө татаж авсан байх. Энэ бүхнийг тодруулахгүйгээр шийдвэр гаргасанд гомдолтой байна. Үүнтэй холбогдуулан хэлэхэд энэ хэргийн хохирлын тооцоо бодит байдлаас зөрүүтэй, нарийн тогтоогоогүй гэж үзэж байгаа. Миний хувьд “Ө” ХХК-ийн үүсгэн байгуулагч биш бөгөөд 25 хувийн хувьцааг Сүхбаатар дүүргийн нутагт 50 га газар эзэмших эрх авах болсон тул чиний нэр дээр 25 хувийн хувьцааг шилжүүлэх хэрэгтэй байна гэж гуйсны дагуу зөвшөөрсөн. Би ер нь энэ компаниас ямар нэгэн ашиг орлого хүртэж байгаагүй. 2016 онд өөрсдөө миний нэрийг хасуулсан байсныг мөрдөгч надад танилцуулж, гарын үсэг чинь мөн үү гэж асууж байсан. Гэтэл намайг “Ө” ХХК-ийн 25 хувийн хувьцаа эзэмшигчийнхээ хувьд 291 сая төгрөгийн хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд энэхүү шийдвэрийн улмаас миний гэр бүл, үр хүүхэд, ах дүүс эдийн засгийн болон сэтгэл санааны хүнд байдалд орлоо. Эдийн засгийн хувьд давхар яллагдлаа. Жирийн нэг ажилтан, эмэгтэй миний хувьд 291 сая төгрөгийг ганцаараа төлж барагдуулах ямар ч боломжгүй юм. Мөн түүнчлэн миний гэр бүлийн өмчлөлд байдаг граж, байрыг надад ногдох хувийг хохиролд тооцуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Дээрх эд хөрөнгө нь 2011 онд бидний гэр бүл /ипотекийн зээлээр/ орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулахад л бий болсон хөрөнгө, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө биш. Мөн шийтгэх тогтоолд мөрдөгч ирүүлсэн нотлох баримтуудыг хэргийн бодит байдлыг тогтоож, эцэслэн шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэнийг зөвшөөрөхгүй байгаа болно. Хэрэв тогтоолд дурдсанаар мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байна гэж үзэж байгаа бол энэ төсөл арга хэмжээний санхүүжилтээс “И” ХХК-ийн зээлийн эргэн төлөлтөд төлөгдсөн мөнгө болох 120 сая төгрөгийг сэргээн тогтоогоогүй байгааг гайхаж, ойлгохгүй байна. Бидний шалгагдаж байх үед яаралтай энэ төсөл, арга хэмжээний санхүүжилттэй холбоотой тэмдэглэлийн дэвтэр, баримтуудаа аваад ир гэж талийгаач гишүүн надад хэлээд, гэртээ авчруулж байсан, дэвтрүүдийг маань буцааж өгөөгүй. Одоо надад 2014, 2015 оноос бусад 2000 оноос хойших хувийн тэмдэглэлүүд маань байгаа. Санхүүгийн тайланд аудит хийлгэхээр Авлигатай тэмцэх газраас томилсон шинжээчтэй талийгаач гишүүн уулзаж баримтуудаа өгч байгаа гэж хэлдэг байсан. Гэтэл тухайн тайланд барилга угсралтын ажилд 312 сая төгрөг зарцуулагдсан баримт байна гэсэн дүгнэлт гаргасан байсныг хэргийг шүүхэд шилжүүлсний дараа миний бие хэргийн материалтай биечлэн танилцахдаа уншаад гайхсан. Сургалтын төвийн тус барилга нь зоорийн давхартай, суурийг ухахад их хэмжээний ус гарч, тухайн үед мэргэжлийн инженерүүдийг байлцуулж, зөвлөгөө авч усын зогсоож, суурийн цутгалтыг хийж байсан. Тус барилга нь дээшээ 3 давхар, нийт 768 мкв талбай бүхий, зоорийн давхарт 8 машины граж бүхий, “Э” ХХК-иас зураг төсөвт заагдсан бетон зуурмаг, М ХХК-иас стандартын шаардлага хангасан лизенз бүхий арматураар барилгын арматурчлалыг хийсэн. Дотоод засал чимэглэлийг Хойд Солонгос улсын ажилтнууд хийж гүйцэтгэсэн бөгөөд төвийн дулаан, цэвэр, бохирын шугамд түр зөвшөөрөл авч холбогдсон байгаа. Талийгаач дарга өөрөө барилгын компани удирдсан байсан туршлагатай байсан тул барилгын бүх ажилд зааварчилгаа зөвлөмж өгч, чиглүүлж байсан. Баянзүрх дүүргийн 2, 19, 27, 22 дугаар хороонд баригдсан халуун усны 4 цэгийн тухайд тус бүр гүний худагтай, цахилгааны эх үүсвэрийг 360 вт-д холбосон, халуун усны цэгийн үүдний нэг өрөөнд үсчин ажиллах тоног төхөөрөмж бүхий нэг өрөөг тохижуулан хүлээлгэн өгч, тухайн иргэд ажиллуулан үйл ажиллагаа явуулж байсан. Дээрх халуун усны цэг барьж байгуулсан хашааны иргэд нь Баянзүрх дүүрэгт гишүүнийг нэр дэвшихэд сонгуульд нь идэвхтэй ажилласан иргэд байсан бөгөөд хашаанд нь халуун усны барилга барих асуудлаар гишүүнтэй уулзаж тохиролцож байсан. Д.А гишүүн өөрөө эдгээр иргэдийн хашаанд халуун усны цэг байгуулахаар тохиролцсон байгаа. Очоод уулзаарай гэсний дагуу би очиж уулзаж, ажлыг эхлүүлж байсан. Би нэг зүйлд маш их харамсаж байна. Тэр үед талийгаач даргынхаа гуйлтад үгүй гэсэндээ хатуу байсан бол дараагийн хэн нэгнийг олоод энэ бүхнийгээ хийлгэх л байсан байх. Чамаас өөр итгэх хүн байхгүй байна, чи л одоо надад тус дэм болмоор байна гэж гуйхад нь хүн чанарын үүднээс хүнлэг хандаж, тусаллаа гэж бодож явсан маань төрийн албан хаагчийнхаа хувьд буруутай үйлдэл гаргасан байгаагаа бүрэн ойлгож, харамсаж байна. Шүүхийн шийтгэх тогтоол гарч, цоожтой хаалганы ард эрх чөлөөгөө хязгаарлуулсан гутамшигтай байдалд орох хүртлээ би өөрийн хамтран удирдлагад нь 20 жил албан, албан бусаар ажиллаж байсан. Миний хувьд дэндүү итгэж, түшиж, тулж явсан дарга, Улсын Их хурлын эрхэм гишүүн асан талийгаач Д.А-ы талаар хүн бүхэнд л эерэг, зөв ойлголт өгөхийг хичээсэн. Хууль хяналтын байгууллагад ч би энэ хүний талаар нэг ч эсрэг мэдүүлэг өгч байгаагүй. Гэтэл энд хоригдож сууж байхдаа энэ бүхнийг дарга маань урьдаас төлөвлөж, удирдан чиглүүлж, хууль бус үйлдлээ намайг ашиглан гүйцэтгүүлж, өөрийнхөө буруутай үйлдэл, албаны нөлөө оролцоогоо бусдад нөлөөлөх байдлаар арилгаж зохицуулсан байсныг ойлголоо, маш их гомдож сууна. Миний хувьд 2016 онд анх шалгагдаж эхлэхэд сэтгэл санааны дарамтад орж, бамбай булчирхайн хагалгаанд орж, эд эрхтнээ авахуулсан. Одоо байнга эм ууж, даавраа нөхдөг, насан туршдаа эм уух заалттай. Мөн нурууны суулт цүлхийлтээс болж суух, босох, хэвтэхэд хүндрэлтэй байдаг болсон. Эрүүл мэндийн хувьд хүндхэн, сэтгэл санаа сүүлийн 7, 8 жил байнгын айдас түгшүүрээс болж тайван бус болж, санаа сэтгэл тогтворгүй байдалтай байгаа бөгөөд хорих ангид ирснээс хойших 29 хоног нойргүйдэлд орсон байдалтай байгаа. Энэ талаараа хорих ангийн эмчид байнга хэлж, мөн хорих ангийн эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлсэн боловч нойргүйдэл хэвээр байгаа. Би бол жирийн л нэг төрд ажиллаж байсан албан хаагч иргэн, айл гэрийн эзэгтэй, хүний хань, үр хүүхдийнхээ эх нь, ач, зээ нарынхаа эмээ нь, ямар нэгэн эрх мэдэлтэй, улс төрд нөлөө бүхий албан тушаалтан биш төрийн гүйцэтгэх албан тушаалын л ажилтай. Би ийм хэмжээний гэмт хэргийг зохион байгуулах албан тушаалын нөлөө, эрх мэдэл байхгүй, даргаасаа өгсөн үүрэг даалгаврыг л өөрийнх нь гуйлтын дагуу биелүүлж ажигласан, итгэсэн хүн нь би 2000 оноос 2019 оны хүртэл талийгаач гишүүнтэй 20 жил ажиллахдаа гэр бүлийн хүмүүжил эцэг, эхээс олгосон төлөвшлийн дагуу талийгаачийн өгсөж, уруудсан ямар ч цаг үед нь нэг л зангаараа байж чадсандаа өнөөдөр сэтгэлийн мухартаа өөрийгөө тайвшруулах, хүн чанар, хүнлэг чанартай байсандаа бага ч болов энэ бүхнийг түүний надад үлдээсэн энэ бүх асуудлыг даван туулах сэтгэлийн тэнхээг олж авч явдаг юм. Энэ бүхний эцэст хэлэхэд эрх мэдэлтэй, албан тушаал, хөрөнгө мөнгөтэй, улс төрд нөлөө бүхий хүмүүсийн өмнөөс хэрэг үүрмээргүй байна, хэн нэгэн этгээдийн хэрэглэсэн, ашигласан мөнгийг төлмөөргүй байна. Шүүх энэ хэргийг гол зохион байгуулсан улс төрд нөлөө бүхий хүмүүсийг тогтоож шийдэж өгнө байх гэж итгэж байгаа, итгэсээр ч ирсэн. Р.Б намайг буруутай үйлдэл хийсэн гэж үзвэл би улсад учруулсан хохирлоо хуулийн дагуу төлөх болно. Хууль хяналтын байгууллагад хэргийн зарим оролцогчид үнэн зөв мэдүүлэг өгч байгаасай гэж бас хэлмээр байна. Шүүх хэргийн нөхцөл байдал, улс төрд нөлөө бүхий хүмүүсийн албаны нөлөө, оролцоог дахин нэг эргэн хараасай гэж дахин дахин гуймаар байна. Би чин сэтгэлээсээ хандсаныхаа төлөө өнөөдөр би өөрөө ийм байдалд орсон байгаадаа харамсаж байна. Хэтэрхий хүнд итгэж явсандаа өөртөө маш их гомдож байна. Мөн талийгаач даргадаа ч их гомдож байна. Би шүүх бүрэлдэхүүнээс нэг зүйл л хүсэх гэсэн юм. Миний эрүүл мэндийн байдал эрсдэлтэй байдалд байна. Нойргүйдэлд орсон, халтирч унаад толгойгоо гэмтээсэн. Энэ бүх аргагүй байдлыг маань харгалзаж үзээд надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Би төрийн албанд олон жил ажилласны хувьд хууль, шүүхийн байгууллагын шийдвэрийг хүндэтгэж ирсэн. Гагцхүү шийдвэр шударга, үнэн зөвийг ялгаж шийдвэрлэсэн шийдвэр байгаасай гэж хүсэж байна. ...” гэв.
Шүүгдэгч Р.Б-ийн өмгөөлөгч Н.Ц, Д.Э нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Д.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/1480 дугаар шийтгэх тогтоол нь үндэслэл бүхий болоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Р.Б-ийн өмгөөлөгч С.Б, Д.Э нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Д.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/1480 дугаар тогтоолоос Р.Бд холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Р.Б-н өмгөөлөгч Д.Ц давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/1480 дугаар шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй тул хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү....” гэв.
Иргэний хариуцагч С.О болон өмгөөлөгч З.Ц нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч З.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бидний барьсан 2 халуун усны газрууд нь Баянзүрх дүүргийн цахилгаан шугам сүлжээнд цахилгааны ямар нэгэн өр төлбөргүй. Дээр дурдсан байдлуудыг харгалзан бидний барьсан 2 халуун усны барилгыг улсад хүлээн авснаар, бодит байдлаар нь шийдэж, бид ямар нэгэн хохирол учруулаагүйг үнэн зөв тогтоож, ялангуяа Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 279 дүгээр тогтоолд “Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Ж.О нь “Б” ХХК-ийн захирал С.О...-тэй хамтран ажиллах гэрээ байгуулж, ...“Б” ХХК-ийн харилцах дансанд нийт 180.000.000 төгрөгийн санхүүжилт хийгдсэн байх бөгөөд эдгээр компаниуд нь Баянзүрх дүүргийн ...9, 11 ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт ... халуун усны барилга ... зэрэг үл хөдлөх хөрөнгөнүүдийг барьж гүйцэтгэсэн байна. ...Нэгэнт санхүүжилтээр шилжүүлэн авсан үнийн дүнгээс гүйцэтгэгч нар тодорхой хэмжээний материал, зардлын зарцуулалтыг хийж, үл хөдлөх хөрөнгүүдийг барьсан, эдгээр нь биет байдлаараа хаягтаа оршин буй тул эдгээр үл хөдлөх хөрөнгүүдийг одоогийн зах зээлийн ханшаар үнэлж, үнэлэгдсэн хэмжээгээр ...бодит хохирлыг тогтоох шаардлагатай. ...Баянзүрх дүүргийн ...9, 11 ...дүгээр хороодын нутаг дэвсгэрт баригдсан ...халуун усны барилгуудыг Улсын комисс хүлээж аваагүй, үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй байгаа нь эдгээр хөрөнгийг ...огт үнэ цэнэгүй болгож устаж үрэгдсэнд тооцох хэмжээнд нөлөөлөх нөхцөл байдал биш юм” гэж заасныг үндэслэн асуудлыг нэг мөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Иргэний хариуцагч С.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Б” ХХК-ийн хувьд хуулийн дагуу төсөл хөтөлбөрт хамрагдаад бичиг баримтаа бүрдүүлээд өгсөн. “Танай компани шалгарлаа” гэж хэлсэн. Энэ хүмүүсийг танихгүй. Бид халуун усны барилгыг барьж байхдаа санхүүжилтээ хуулийн дагуу 30 хувийг нь хийгээд бүх зураг төсөл бичиг баримтыг бүрдүүлээд өгсөн. Шууд мөнгөө гаргуулсан асуудал байхгүй. Хууль ёсны дагуу санхүүжилтыг авсан. Бидэнд давуу байдал олгосон зүйл байхгүй. Манай компани халаалт, халуун ус, бохирын систем, цэвэрлэх байгууламж хийдэг. Германаас тоног төхөөрөмжөө оруулж ирж гүйцэтгэдэг. Бид өөрсдөө үлгэр жишээ зүйл хийхийг хүсээд хоёр халуун усны газрыг нь барьсан. Цахилгааны санхүүжилт төсөвт тусгагдаагүй ч гэсэн бид өөрсдөө төсвөө гаргаад татсан байдаг. ...” гэв.
Иргэний хариуцагч Л.У болон өмгөөлөгч Н.Б нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Н.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... “Ө” ХХК-д оногдуулсан төлбөрөөс 120.000.000 төгрөгийг “И” ХХК-аар хариуцан төлүүлэхээр, “Ө” ХХК-ийн 25 хувийн хувьцаа эзэмшигч байсан Л.Э-аар төлбөрийн 25 хувийг хариуцан төлүүлэхээр анхан шатны шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт өөрчлөлт оруулж, шийдвэрлүүлэхээр иргэний хариуцагч, түүний өмгөөлөгчийн зүгээс гомдол гаргасан. ...” гэв.
Иргэний хариуцагч Л.У тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбар байхгүй. Өмгөөлөгчтэйгээ санал нэг байна. ...” гэв.
Иргэний хариуцагч Т.Н-ийн өмгөөлөгч Д.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Санал хүсэлт байхгүй. ...” гэв.
Прокурор Г.Б тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Гэм буруугийн асуудал дээр маргаад байгаа ч юм шиг, маргаагүй ч юм шиг байдлаар гомдол гаргасан байна. Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Ж.О нь тендер зарлах ёстой байсан. Албан ёсны сонгон шалгаруулалт зарласан гэх баримт мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй. Хууль бус үүрэг даалгаврыг нягтлан бодогч Б.Ү-д өгсөн. “Ө” ХХК-д шилжиж орсон 1.164.000.000 төгрөг 2 сарын хугацаанд л гарсан байдаг. “Б” ХХК-руу шилжсэн 180.000.000 төгрөг 1 сарын хугацаанд гарсан байдаг. Ажил гүйцэтгэсэн, дүгнэсэн акт байдаггүй. Тайлан ч байдаггүй. Ажил хийгдэж байсан үгүй нь мэдэгдэхгүй байхад шууд мөнгийг олгосон. Шүүгдэгч Б.Ү мэдүүлэхдээ “хууль бус үүрэг даалгавар өгсөн. Дарга тэгээд байсан. Би болохгүй гэж хэлсэн. Тендер буюу сонгон шалгаруулалт явагдаагүй болохыг би мэдэж байсан” гэсэн байдаг. Энэ мэдүүлэг нь шүүгдэгч Ж.О-ийн мэдүүлгээр нотлогддог. Арвин гишүүний туслах гэж яригдаад байдаг Р.Б гэх хүн энэ бүх үйл явдлыг бүгдийг нь гардан зохион байгуулсан байгаа. 2012 онд 25 хувийн хувьцаа эзэмшигч болсон. Яагаад бусад хувьцаа эзэмшигчээс мөнгө гаргуулахаар заахгүй байна гэж өмгөөлөгчөөс хэлж байна. 25 хувийн хувьцаа эзэмшигч Р.Б уг гэмт хэргийг зохион байгуулсан болохоор ганцхан Р.Бгаас мөнгийг гаргуулж шийдвэрлэсэн. Нягтлан бодогч Б.Ү “би мэдээгүй” гэх агуулгатай зүйл ярьдаг боловч Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн. Тооцоо нийлсэн акт ажил дүгнэсэн баримт байх ёстой боловч байхгүй байгаа. Өөрөө хууль бус үйлдлээ мэдэж байсан. Р.Б-г албан тушаалтан биш гэж байна. Р.Б нь Ж.О, Б.Ү хоёрын албан тушаалыг урвуулан ашиглаад байгаа гэмт хэргийг зохион байгуулсан гэж буруутгасан болохоос биш, Улсын Их хурлын Тамгын газрын референт гэх албан тушаалаар нь буруутгаагүй. Шүүгдэгч нар хууль бус үүрэг даалгавар дээрээс ирсэн, дарамт шахалт ирсэн гэж байна. Үүнийг үгүйсгэхгүй. Хууль бус үүрэг даалгаврыг биелүүлэхгүй байх эрх Ж.О, Б.Ү хоёрт байсан. Гэхдээ энэ эрхээ эдлээгүй. Хууль бус үүрэг даалгавар байсан гэдгийг бүгд хэлж байгаа. Хөдөлмөрийн сайдаар ажиллаж байсан С гэх хүний талаар ярьж байна. Уг хүний мэдүүлэг хэрэгт авагдсан бөгөөд мэдүүлэгтээ “миний хувьд хууль бус үүрэг даалгавар өгсөн зүйл байхгүй” гэсэн байдаг. Хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй гэж үзэж байна. Учир нь, уг албан тушаалтнуудын үйлдлээс болж улсад 1.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Энэ хохирол одоо хүртэл төлөгдөөгүй байгаа. 60.000.000 төгрөг төлөгдсөн болохыг үгүйсгэхгүй. Албан тушаалтнуудын шийдвэрийн улмаас улс хохирч байгаад гол асуудал байгаа. Уг хэрэг шийдвэрлэгдэхгүй 10 жил болж байна. Тухайн үед Ж.О тендер зарлаад бүгд нэг гараанаас гараад сонгон шалгаруулалт хууль ёсны дагуу явагдсан бол өнөөдөр ийм асуудал үүсэхгүй байсан. Компани нь шалгарах нь тодорхой, хэний компани болох нь тодорхой, хэн хөөцөлдөөд яваад байгаа болох нь тодорхой байсан. Өмгөөлөгч З.Ц-аас “Ж.О дарга, С.О-т санал тавьсан” гэж байсан. Үнэн, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг санал тавьсанаар үйлдэгдэх үү, сонгон шалгаруулалт тендер зарласнаар үйлдэгдэх юм уу. Хохирлыг бүрэн тогтоогоогүй гэж байна. Энэ хэргийн хохирол маш тодорхой. “Ө” ХХК-д 1.164.000.000 төгрөг шилжүүлсэн болох нь тогтоогддог. “Б” ХХК-руу 180.000.000 төгрөг шилжүүлсэн болох нь тогтоогддог. Гагцхүү төлөх төлбөр хэд вэ гэдэг дээр асуудлаа хөндөж ярих ёстой гэж үзэж байна. Төр чанарын шаардлага хангахгүй буюу улсын комисс хүлээж авахгүй, авах боломжгүй, гэрчилгээ гаргах боломжгүй объектоор яах юм бэ. Бид юу ч хамаагүй барьсан үүнийгээ хохиролдоо тооцуулна гэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Ж.О, түүний өмгөөлөгч Э.Г, Д.Э, шүүгдэгч Б.Ү, түүний өмгөөлөгч А.З, шүүгдэгч Р.Б, түүний өмгөөлөгч Н.Ц, Д.Э, С.Б, Д.Э, Д.Ц, иргэний хариуцагч С.О, түүний өмгөөлөгч З.Ц, иргэний хариуцагч Л.У, түүний өмгөөлөгч Н.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Шүүгдэгч Ж.О, Р.Б, Б.Ү нарт холбогдох хэрэгт, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ж.О нь Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа тус хэлтсийн нягтлан бодогчоор ажиллаж байсан шүүгдэгч Б.Ү, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын албаны референт, “Ө” ХХК-ийн 25 хувийн хувьцаа эзэмшигч, шүүгдэгч Р.Б нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан “нээлттэй тендер шалгаруулалтын журам”-ын дагуу нээлттэй тендер зарлах гэснийг,
Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/145 тоот тушаалын хавсралтад Хөдөлмөрийн салбарын төвлөрсөн арга хэмжээний 2014 оны төсвийн хуваарьт “Ахуйн үйлчилгээний цэг байгуулах төсөл”-д 1.344.000.000 төгрөг төсөвлөгдсөн байхад Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/68 тоот тушаалаар Ахуйн үйлчилгээний цэг, Худалдааны төв байгуулах төсөв гэж 804.000 төгрөгийн санхүүжилтийн зориулалтыг өөрчилж, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д заасан “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”, 47 дугаар зүйлийн 47.3-д заасан “Энэ хуулийн 47.1.2, 47.1.6-д заасан орлогыг зөвхөн батлагдсан төсвийн хүрээнд зарцуулна” гэснийг,
Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.4-д заасан “хуульд өөрөөр заагаагүй бол бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх этгээдийг чөлөөт өрсөлдөөн, нээлттэй сонгон шалгаруулалтын аргаар сонгох”, 24 дүгээр зүйлийн 24.4-д заасан “Төсвийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээг худалдан авах бол төсвөөс санхүүжилт гаргахыг хориглоно”, 41 дүгээр зүйлийн 41.2.6-д “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааны гэрээ төлбөрийн хуваарийг үндэслэн санхүүжүүлэх”, 47 дугаар зүйлийн 47.2-т заасан “Нэмэлт төсөв, түүнтэй холбогдсон үйл ажиллагаа нь төсвийн нэгэн адил санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн тайлангийн бүрэлдэхүүн хэсэг байна” гэснийг,
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн зөв гаргах үндэслэл болно”, 13.7-д “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно” гэснийг тус тус зөрчиж, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2014 онд Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын багцад батлагдаж тус сайдын 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/145 тоот тушаалаар Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст эрх нь шилжсэн 1.344.000.000 төгрөгийн ажлын гүйцэтгэгчээр, нээлттэй сонгон шалгаруулалт зарлахгүйгээр “Ө” ХХК, “Б” ХХК-ийг шууд шалгаруулж, “Ө” ХХК-д давуу байдал бий болгож, 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 582.000.000 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 381.000.000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 201.000.000 төгрөг, нийт 1.164.000.000 төгрөгийг,
Тус хэлтсийн нягтлан бодогчоор ажиллаж байсан шүүгдэгч Б.Ү-тай урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж, “Б” ХХК-д давуу байдал бий болгож 2014 оны 8 дугаар сарын 5-ны өдөр 90.000.000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр 90.000.000 төгрөг, нийт 180.000.000 төгрөгийг санхүүжилт хэлбэрээр тус тус олгосны улмаас Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст их хэмжээний буюу 1.344.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг гардан гүйцэтгэсэн;
Шүүгдэгч Р.Б нь /“Ө” ХХК-ийн 25 хувийн хувьцаа эзэмшигч/ Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын албаны референтээр ажиллаж байхдаа, Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргаар ажиллаж байсан шүүгдэгч Ж.О, нягтлан бодогчоор ажиллаж байсан шүүгдэгч Б.Ү нартай урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж, дээр дурдсан хуулийн заалтуудыг тус тус зөрчиж албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2014 онд Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын багцад батлагдаж тус сайдын 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/145 тоот тушаалаар Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст эрх нь шилжсэн 1.344.000.000 төгрөгийн ажлын гүйцэтгэгчээр, нээлттэй сонгон шалгаруулалт зарлахгүйгээр “Ө” ХХК-ийг шууд шалгаруулж, “Ө” ХХК-д давуу байдал бий болгож, 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 582.000.000 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 381.000.000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 201.000.000 төгрөг, нийт 1.164.000.000 төгрөгийг санхүүжилт хэлбэрээр тус тус олгосны улмаас Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст их хэмжээний буюу 1.164.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан, санхүүжилтийн мөнгийг зарцуулж, гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
Шүүгдэгч Б.Ү нь Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа тус хэлтсийн даргаар ажиллаж байсан шүүгдэгч Ж.О, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын албаны референт, “Ө” ХХК-ийн 25 хувийн хувьцаа эзэмшигч, шүүгдэгч Р.Б нартай урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэж, дээр дурдсан хуулийн заалтуудыг зөрчиж албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2014 онд Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын багцад батлагдаж тус сайдын 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/145 тоот тушаалаар Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст эрх нь шилжсэн 1.344.000.000 төгрөгийн ажлын гүйцэтгэгчээр нээлттэй сонгон шалгаруулалт зарлахгүйгээр “Ө” ХХК, “Б” ХХК-ийг шууд шалгаруулж, “Ө” ХХК-д давуу байдал бий болгож, 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 582.000.000 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 381.000.000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 201.000.000 төгрөг, нийт 1.164.000.000 төгрөгийг,
Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргаар ажиллаж байсан шүүгдэгч Ж.О-тэй урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж, “Б” ХХК-д давуу байдал бий болгож, 2014 оны 8 дугаар сарын 5-ны өдөр 90.000.000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр 90.000.000 төгрөг, нийт 180.000.000 төгрөгийг санхүүжилт хэлбэрээр тус тус олгоход дэмжлэг үзүүлж, төлбөрийн хүсэлтэд 2 дугаар гарын үсэг зурсны улмаас Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст их хэмжээний буюу 1.344.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Л-ийн “...2014 онд дарга Ж.О нь Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Барилгын тухай хууль болон бусад хууль тогтоомж, дүрэм журмуудыг зөрчин тендер сонгон шалгаруулалт зарлахгүйгээр “Ө” ХХК, “Б” ХХК-уудыг сонгож, батлагдсан барилгын зураг төсөл, төсөвгүй ажилд санхүүжилт олгохоор шийдвэрлэсний улмаас манай байгууллагад их хэмжээний хохирол учирсан байна. Тухайн компаниуд санхүүжилт аваад барьсан барилгуудаа манай хэлтэст хүлээлгэн өгөхөөр санал, хүсэлт гаргаж байсан удаа байхгүй. Харин Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газраас манай хэлтэст хяналт шалгалт хийж, 1.344.000.000 төгрөгийн санхүүжилт авсан боловч барилгаа хүлээлгэж өгөөгүй компаниудын зөрчлийг илрүүлж тухайн асуудал хөндөгдөж тавигдсан. Манай хэлтсийн үйл ажиллагаа явуулж байсан байрны дээвэр нь цөмөрснөөс болоод мэргэжлийн хяналтын актаар үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, одоо сар бүр 7.000.000 төгрөгийн түрээсийн төлбөртэй байранд үйл ажиллагаа явуулж байна. “Ө” ХХК, “Б” ХХК-иудын барьсан халуун усны цэгүүдийг хүлээн авч, халуун усаар иргэдэд үйлчлэх боломжгүй гэж ойлгож байгаа тул дээрх компаниудад олгосон санхүүжилтүүдийг бүхэлд нь буцаан төлүүлэхээр байгууллагаа төлөөлөн нэхэмжилж байна. Энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Одоогийн байдлаар эдгээр компаниудаас хохиролд төлсөн мөнгө байхгүй. ...” /7хх 150-152, 10хх 22-23/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б-ын “...Хөдөлмөрийн сайд нь хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд 1.344.000.000 төгрөгийг захиран зарцуулах эрхийг Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Ж.О-т шилжүүлсэн. 2014 онд дарга Ж.О тухайн мөнгийг зарцуулахдаа Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Барилгын тухай хууль болон бусад хууль тогтоомжуудыг зөрчиж “Ө” ХХК, “Б” ХХК-уудыг нээлттэй тендер сонгон шалгаруулалтгүйгээр сонгож санхүүжилт олгосны улмаас тухайн асуудал үүсээд байна гэж ойлгож байна. ... “/10хх 156-158/,
гэрч С.О-ийн “...2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн тушаал гарахаас өмнө нь Б нь даргатай ирж уулзахад би түүнээс ямар асуудлаар уулзах гэж ирсэн талаар асуухад “би төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх талаар уулзахаар явж байгаа” гэж хэлсэн бөгөөд дараа нь ирэх бүртээ “би нөгөө асуудлаараа явж байгаа юм” гэж хэлдэг болсон. 2014 оны 7 дугаар сард О дарга өрөөнөөсөө гарч ирээд “хүн ирвэл намайг яам руу явсан гэж хэлээрэй, би Б.Ү-тай хамт явчихаад ирье” гэж хэлээд явсан бөгөөд буцаж ирээд “сайдад баахан загнуулж байгаад ирлээ” гэж хэлээд өрөө рүүгээ орж байсныг санаж байна. Би түүнийг Д.А гишүүний туслах Р.Б-ийн ярьж байсан төсөл хөтөлбөрийн асуудлаар сайдад дуудагдаж байгааг тухайн үед мэдэж байсан.” /7хх 154-156/,
гэрч Б.П-ийн “...Хөдөлмөрийн сайдын багцад тусгагдсан Төвлөрсөн арга хэмжээний 7.4 тэрбум төгрөгийн төсвийг задалж Хөдөлмөрийн сайдын 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/145 дугаартай “Хөрөнгийн хуваарийг шинэчлэн батлах тухай” тушаалаар Ахуйн үйлчилгээний цэг байгуулах төсөлд 1.344.000.000 төгрөг хуваарилагдсан. Санхүүжилтийг Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст шилжүүлсэн. Ахуйн үйлчилгээний цэг байгуулах төслийн санхүүжилтийн хэмжээ нь 1.344.000.000 төгрөгөөр хуваарилагдсан асуудал нь Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг Улсын Их хурлын шатанд хэлэлцэх үед шийдэгдсэн гэж ойлгосон. Улсын төсвийн хөрөнгийг зарцуулахдаа зориулалтыг нь өөрчилж зарцуулж болохгүй. Төсвийн тухай хуулиар хориглочихсон. Төвлөрсөн арга хэмжээний төсвийг зарцуулахдаа ямар зүйлд зарцуулж байгаагаас шалтгаалан зарцуулалт нь өөр өөр байдаг. Жишээ нь зарцуулж буй ажил нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан хөрөнгө оруулалт, засвар үйлчилгээ, шинээр барилга байгууламж барих шинж чанартай бол тухайн хуулийн дагуу зарцуулах ёстой байдаг. Төсвийн хөрөнгийг хувийн аж ахуйн нэгж байгууллага болон иргэний эзэмшил, өмчлөл байгаа газар болон хөрөнгөд хөрөнгө оруулалт хэлбэрээр зарцуулж болохгүй. ...” /7хх 160-163/,
гэрч Б.О-ийн “...Ж.О дарга намайг өрөөндөө дуудаад “Ө” ХХК, “Б” ХХК-иудад мөнгө шилжүүлэх гэж байна, хийсэн ажлыг нь очоод үзээд ир гэж явуулсан. Намайг 6 халуун усны цэг, 1 үйлчилгээний төвийн барилгыг очиж үзэхэд өмнө “Ө” ХХК, “Б” ХХК-иуд руу мөнгө шилжсэн байсан. 2 дахь санхүүжилтийг хийхээс өмнө шалгуулъя гэж шийдээд дотоод хяналт хариуцсан мэргэжилтэн Өрнөл бид хоёрыг очиж үзүүлж байсан. Бид нарыг очиж үзэхэд 6 халуун усны цэгийн ажил нь бүгд 50-90 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байсан. Би 2 удаа шалгалтаар явсан талаар тайлангаа Хөдөлмөрийн хэлтсийн даргад гаргаж өгсөн. Ажлын хэсгийн хурал огт болоогүй, тэмдэглэлд тусгагдсан үгнүүдийг би огт хэлээгүй, зохиож бичсэн байна. Даргын туслах С.О нь надад тэмдэглэлийг танилцуулж гарын үсэг зуруулсан санагдаж байна. ...” /7хх 164-166/,
гэрч С.М-ын “...Хөдөлмөрийн сайдын 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/146 дугаартай “Эрх шилжүүлэх тухай” тушаалаар 1.344.000.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Ж.О-т шилжүүлэх тушаал гарсан байсан. Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээс тухайн мөнгийг хэрхэн, ямар төсөл хөтөлбөрт зарцуулсан талаар шалгалтыг хийх зорилгоор тухайн хэлтсийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Ү-ыг дуудаж уулзан асуудлыг тодруулсан. Гэтэл тэрээр “804.000.000 төгрөгөөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт ахуйн үйлчилгээний зориулалттай төв баригдсан, 540.000.000 төгрөгөөр нэг бүр нь 90.000.000 төгрөгийн үнэтэй 6 халуун усны цэг баригдсан” талаар хэлсэн. Тиймээс хийгдсэн ажлуудыг ямар бичиг баримтуудыг үндэслэн санхүүжүүлсэн талаар тодруулах зорилгоор Б.Ү-аас холбогдох бичиг баримтыг гаргаж өгөхийг шаардахад Хөдөлмөрийн хэлтсийн дарга Ж.О-ийн “Ө” ХХК, “Б” ХХК-иудтай байгуулсан хамтран ажиллах гэрээ, тухайн компанийн нэхэмжлэл, мөнгө шилжүүлсэн төлбөрийн хүсэлтүүд зэргээс өөр баримтуудыг үзүүлээгүй. Захиалагч тал буюу Хөдөлмөрийн хэлтсээс баталсан гүйцэтгэл, зураг, төсөвгүйгээр санхүүжилтүүдийг нь олгочихсон байсан. Санхүүжилтийг олгохдоо гүйцэтгэлийг үндэслэж олгох ёстой байтал нэхэмжпэлийн дагуу шууд олгосон байсан юм. ...” /7хх 173-175/,
гэрч Н.Ц-ийн “...Би “Ө” ХХК-ийн талаар мэднэ. Энэ компани нь Д.А-ы хүү О-ын эхнэр Л.У-ын нэр дээр бүртгэлтэй байдаг. Гэхдээ Л.У нь тухай компанийн асуудалд оролцоод байдаггүй, компанийн тамга, тэмдэг, гэрчилгээ ихэнхдээ Д.А гишүүний туслах Р.Б-д хадгалагддаг байсан. “Ө” ХХК-ийн бүх асуудлыг Р.Б хариуцаж хийдэг бөгөөд Л.У бол гарын үсэг зур гэсэн болгонд зурж өгдөг. Ахуйн үйлчилгээний нэгдсэн төвийн барилга, 4 халуун усны барилгыг Р.Б нь нөхөртэйгөө нийлж байгаад барьсан. Миний бодлоор маш муу барьсан, нураад унах байх гэж боддог. ...” /7хх 176-178/,
гэрч Ж.Э-ын “...2014 оны 6 дугаар сард Д А гишүүний туслах Р.Б гэдэг хүн над руу утсаар яриад “би Д.А гишүүний туслах байна, халуун усны байр барьж өгье, танай газрыг очиж үзье, чи хашаагаа заагаад өг” гэж хэлсэн. Би түүнд хашаагаа зааж өгөхөд Р.Б нь нэрийг нь мэдэхгүй эрэгтэй хүнтэй хамт ирээд манай хашааг үзээд явсан. Ингээд “Ө” ХХК-тай гэрээ байгуулсан гэх 6-7 хүн 2014 оны 6 дугаар сараас 10 дугаар сар хүртэл манай хашаанд халуун усны байрыг барьж дуусгасан. Барилгын ажил хийгдэж байх үед нь би байнга харж ажиглаж, ямар материал ашиглаж байгааг бичиж тэмдэглэж авдаг байсан бөгөөд маш чанар муутай барьж байгаа талаар Р.Б-д утсаар ярьж хэлэх гээд удаа дараа залгасан боловч огт утсаа аваагүй. 2016 оны зун би Р.Б-тай нэг удаа утсаар яриад “халуун усны байрыг цаашдаа яах талаар асуухад ер нь бол халуун усны байр чинь танай өмч болсон шүү. Та нарых болсон, ямар ч зориулалтаар ашиглаж болно шүү дээ” гэж хэлсэн. Би халуун усны байрыг өөрийнхөө газраас буулгуулахыг хүсэж байна. ...” /7хх 179-180/,
иргэний нэхэмжлэгч Ч.Т-ийн “...Миний нөхөр Ж.Э нь өөрийнхөө өмчлөлийн хашаанд халуун усны цэг бариулж, түүнийгээ ашиглах гэж хичээсэн боловч чанар муутай баригдсан. Дээврээс нь ус гоождог байснаас халуун усны зориулалтаар ашиглаж чадаагүй. Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэж байгаа болохоор би нэхэмжлэл гаргаж байна. Гэхдээ хичнээн төгрөг нэхэмжлэх эсэхээ нөхөртэйгөө холбогдож тодруулж байгаад нэмэлтээр гаргаж өгнө. Огт ашиглахгүй байгаа, ашиглах боломжгүй барилгыг ямар нэгэн үнээр хүлээж авах боломжгүй. Харин үнэ төлбөргүйгээр шилжүүлбэл хүлээж авч болно. Энэ халуун усны цэгийг бид өөрсдийнхөө хөрөнгөөр 2 давхар болгосон байгаа. 2 давхар болгосон шалтгаан нь бороо ус дээврээс нь гоожоод засварлах гэж 2 удаа оролдсон боловч болоогүй учраас 2 давхар болгосон. Нөхөр маань халуун усны зориулалтаар нь ашиглах гэж 5.000.000 төгрөгийн цалингийн зээл аваад одоо болтол төлж дуусаагүй л байгаа. Хэрвээ нэг давхрыг нураавал бид 2 давхарт гарсан зардлыг бусад зардлын хамт нэхэмжилж авна. ...” /11хх 182/,
гэрч Т.Н-ийн “...Д.А гишүүн надтай өөрөө ирж уулзаад “танай энэ газар дээр би барилга барьчихъя, та хажууд нь өөрийнхөө юмыг барь, би танд эхний ээлжинд 30.000.000 төгрөг өгье” гэхэд нь “тэг тэг” гэж хэлсэн. Тэр үед надад мөнгөний хэрэг байсан учраас өгье гэж шийдсэн. Ингээд 2-3 хоногийн дараа миний Хаан банкны данс руу 30.000.000 төгрөг шилжиж орж ирсэн. Барилгын ажлыг 2014 оны 9 дүгээр сараас эхэлж бариад дараа жил нь барьж дуусгасан. Би 660 м.кв талбайтай газраа 150.000.000 төгрөгөөр зарахаар тохиролцож, нийт 137.000.000 төгрөгийг Р.Б-аас газрын төлбөрт авсан. Үлдсэн 13.000.000 төгрөгөө нэхэмжилж байна. ...” /7хх 189-192, 8хх 85-86/,
гэрч Ц.А-ийн “...манай хашаанд халуун усны цэг барих асуудлыг Д.А гишүүн иргэдтэй уулзах уулзалтын үеэр ярьдаг бөгөөд тэрээр “хэрвээ та хашаандаа халуун ус бариулахыг зөвшөөрч байгаа бол тухайн ажил нь төрөөс хийгдэж байгаа учраас түншлэлийн гэрээ байгуулна” гэж ярьдаг байсан. Би хашаандаа халуун усны цэг бариулбал манай хорооны иргэд уулын орой дээрээс төв зам руу гүйж халуун усанд орохгүй, амар болох юм байна гэж бодож хашаандаа бариулсан. Ингээд 2014 оны зунаас эхлэн манай хашаанд халуун усны цэг барих ажил хийгдэж эхэлсэн. Энэ үед Д.А гишүүн туслахуудынхаа хамт ирж, тухайн ажлыг хянаж шалгаад явж байсан. Халуун усны цэг барьж байх үед Д.А гишүүний туслах Б гэдэг хүн удаа дараа ирж ажлын явцыг хянаж шалгаж байсан. 2014 оны 11 сарын үед барьж дуусгасныхаа дараа хүлээлгэн өгч, акт баримт бичиг үйлдэлгүй яваад өгсөн. ...Бас хэрвээ халуун усны цэгийг төлбөрийн нөхцөлтэйгээр өгвөл хүлээж авч болно. Арай л үнэтэй байна даа. Тэр дор нь мөнгөө төл гэвэл би төлж чадахгүй. Хэрвээ олон жилийн хугацаа өгөөд бага багаар төл гэвэл би төлөөд явж болно. Энэ халуун усны цэгийг нураалаа гээд авах юм юу ч олдохгүй. Улсын төсвөөр баригдсан барилга гээд нураалгая гэх сэтгэл надад үнэхээр алга. ...” /7хх 205-206/,
гэрч С.О-ы “...“Б” ХХК-ийн захирал О нь “Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээс зарлаж байгаа тендерт манай компани оролцохоор боллоо, бичиг баримтуудыг бүрдүүл” гэсэн. Би эко халуун усны цэг байгуулах тухай 90.000.000 төгрөгийн өртөгтэй төсөл бичиж, Э гэдэг хүнээр төсөв хийлгээд төсөлдөө хавсаргаад тендерт оролцох хүсэлт, компанийн танилцуулга зэргийг өгсөн. 2014 оны 7 дугаар сард наадмын дараа Хөдөлмөрийн хэлтсээс нэг хүн яриад “танай компани тендерт яллаа, Баянзүрх дүүргийн ..., ... дүгээр хороонуудад халуун усны цэг байгуулна” гэж хэлсэн. Би эхлээд Баянзүрх дүүргийн ... дүгээр хорооны засаг дарга Г, 11 дүгээр хорооны засаг дарга Э гэдэг хүмүүстэй уулзаж “боломжтой газраа үзүүлээч” гэхэд надад газруудыг үзүүлж, чөлөөтэй байгаа газруудын байршлыг зааж өгсөн. ” /7хх 210-211/,
гэрч В.О-ийн “...2014 оны зун Баянзүрх дүүргийн ... дүгээр хорооны ажилчид болон Д.А гишүүний туслахууд гэх хүмүүс манай гэрийн гадаа ирээд танай гэр төв зам дагуу байрладаг юм байна, таны хашаанд халуун усны цэг барьж өгвөл хүлээж авах уу” гэж надаас асуусан. Би тэдний саналыг сонсоод их баярлаад шууд хүлээж аваад барихаар тохиролцсон. Надтай ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй. Тэр өдрөөс хойш хэд хоногийн дараа барилгын ажил эхэлсэн. ...Миний нэхэмжлэлийн зүйл тодорхой. Талийгаач Д.А-ы бие төлөөлөгч Р.Б, түүний нөхөр Г.О нар нь миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, ........ тоот хаягт байрлах хашаанд 1 давхар халуун усны цэг барьсан. ...Намайг халуун усны зориулалттай ажиллуулаарай гэсэн боловч чанар муутай баригдсанаас үнэхээр ашиглах боломжгүй байсан. Би 3.500.000 төгрөгийн засвар үйлчилгээ хийж, халуун усаар ашиглах гэж хичээсэн. Гэтэл дээврээс нь ус гойжиж паарнууд нь хагарч, усыг тогоор ашигладаг учраас их хэмжээний зардал гардаг байснаас болоод ашиглаж чадаагүй. Одоо ашиглахгүй байгаа. Хэрвээ энэхүү цэгийг нурааж миний газрыг чөлөөлвөл буруутай этгээдүүдээс 3.500.000 төгрөгийг нэхэмжилж байна. ...” /7хх 212-215, 11хх 186-187, 207-208/,
гэрч Ж.М-ийн “...Нийтийн эзэмшлийн газар байгаа эсэхийг шүүлгэхэд жалганд байсан болохоор халуун усны цэг бариад хүмүүс үйлчлүүлэхгүй гэж үзээд ер нь өөрийнхөө хашаанд бариулъя гэж шийдсэн. Д.А гишүүний туслах Р.Б нь санхүүгээ хариуцдаг байсан болохоор илүү сайн мэдэж байгаа байх гэж бодож байна. Миний бодлоор халуун усны цэгийн байрыг маш муу барьсан бөгөөд дээврээс нь ус шүүрээд байсан болохоор дээврийн төмөр авч тавиад засварласан. Одоо дээврээс ус гоожих нь гайгүй байгаа. Анх тавьж өгсөн тоног төхөөрөмжүүд нь Хятад улсад үйлдвэрлэсэн маш муу тоног төхөөрөмж тавьж өгсөн болохоор шаардлага хангахгүй байсан. Д.А гишүүний туслах Р.Б-тай уулзаж байсан. Тэрээр халуун ус барихтай холбоотой асуудал, санхүүг нь хариуцдаг байсан. Р.Б халуун усны цэг баригдаж байхад материал авчирч буулгадаг байсан. Би ямар нэгэн мөнгө төгрөг нэхэмжлэхгүй. Д.А гишүүн ажлаа хийж яваад өнгөрсөн учраас түүний хойноос ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй. Харин газраа чөлөөлүүлмээр байна. Өнгөрсөн өвөл ажиллуулаагүй байсан чинь хамаг юм нь хөлдсөн. Сая дахиад л хамаг юмыг засаж сэлбэсэн. Одоо цаашдаа ажиллуулаад явахад бэлэн байна. Ажиллуулах зөвшөөрөл өгвөл ажиллуулж болно. Бид нар энэ халуун усны цэгийг худалдаж авахгүй. ...” /7хх 219-221, 11хх 214-215/,
гэрч Н.Б-ийн “...О нь надад “танай компани тусгай зөвшөөрөлтэй биз дээ, би халуун усны цэг бариулмаар байна” гэсэн санал тавихаар нь би зөвшөөрсөн. Би халуун усны цэгийг бүх тоног төхөөрөмжтэй нь хамт барьж өгөхөд нийт 120.000.000 төгрөгөөр барихаар тохиролцсон боловч О нь тоног төхөөрөмжийг нь өөрсдөө нийлүүлнэ гээд нийт үнийн дүнгээс тоног төхөөрөмжийн үнийг хасаж тооцсон. Батлагдсан зураг төсөв надад огт танилцуулаагүй. “Б” ХХК-ийн инженер нь надад гараар зурчихсан зураг өгсөн бөгөөд тэр зургийнх нь дагуу л барьж өгсөн.” /7хх 221-224/,
гэрч Д.Г-ийн “...2014 оны 7 дугаар сард байсан санагдаж байна, Б гишүүн нь өөрийн бие төлөөлөгч А, Э гэдэг хүмүүсээр дамжуулж надад “Хөдөлмөрийн сайдын багцад мөнгө суулгуулсан байгаа, танай хороонд халуун усны цэг бариулах гэж байна, тийм учраас газрын асуудлыг шийд, газраа бэлд” гэж хэлүүлсэн. “Б” ХХК нь тухайн жилдээ халуун усны байрыг барьж дуусгасан бөгөөд захирал Отгонцэцэг нь “халуун усны цэгт суурилуулсан тоног төхөөрөмжүүдийг мэргэжлийн хүн ажиллуулахгүй бол болохгүй, бид нар өөрсдөө 3 жилийн хугацаанд хариуцаад явна” гэж хэлж байсан. Дараа нь манай хорооны нэг иргэн 1 жил гаруй хугацаанд халуун усны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаад зогсоосон. “Б” ХХК нь халуун усны цэгийг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүлээлгэж өгөөгүй. ...”/7хх 238-239/,
гэрч Б.А-ын “...2014 оны 7 дугаар сарын үеэр Наадмын баярын өмнө нь байсан санагдаж байна. О дарга өрөөндөө намайг дуудсан. Намайг түүний өрөө рүү яваад ороход О, О, А, Б нар сууж байсан бөгөөд О дарга бидэнд хандан “та нарыг сонгож ахуйн үйлчилгээний цэгүүд байгуулах төслийн ажлын хэсгийн гишүүдээр томилсон байгаа, та нар ширээн дээр байгаа төслүүдтэй танилцаарай” гэх утгатай зүйл ярьсан. Наадмын баярын дараа ажилдаа орсны дараа О над дээр ирээд “Наадмын өмнө даргын өрөөнд хуралдсан тэмдэглэл шүү, гарын үсэг зурж өгөөрэй” гэхэд нь түүний тэмдэглэлийг сайн анзаарч харалгүй хальт уншаад гарын үсэг зурсан. Ийм л асуудал болсон. ...” /7хх 239-241, 8хх 3-4/,
гэрч Х.Э-ы “...2014 оны 7, 8 дугаар сарын хавьцаа Улсын Их Хурлын гишүүн Б-ийн бие төлөөлөгч А над руу утсаар яриад “танай хорооны нутаг дэвсгэрт халуун усны цэг барих гэж байна, болж өгвөл Ногоон зоорины орчим нутаг дэвсгэрт барьчихмаар байна, газар зааж өгөөч” гэж хэлсэн. Тэгээд газрын албанаас боломжтой газрыг нь асуугаад А-тай халуун усны цэг барих газрыг нь зааж өгөхөөр цаг тохирсон. Би А-д халуун усны цэг барих газрыг нь зааж өгөөд бусад асуудалд нь оролцоогүй. Тэр үед “Б” ХХК-ийн удирдлагуудад “танайх төсвийн хөрөнгөөр нийтийн эзэмшлийн талбай дээр барилга барьж байгаа бол газрын гэрчилгээг дүүргийн нэр дээр гаргуулах ёстой шүү” гэж хэлж засаг даргын хувьд “халуун усны цэг нь Баянзүрх дүүргийн эзэмшлийн газар дээр баригдаж буй тул гэрчилгээ гаргаж өгнө үү” гэх утгатай тодорхойлолтыг тэдэнд гаргаж өгч байсан. Халуун усны цэгийн байрыг 2014 онд барьж дуусгасан боловч одоог хүртэл дүүрэгт хүлээлгэж өгөөгүй байгаа. Халуун усны цэг нь хэдэн сарын хугацаанд л ажилласан. 2015, 2016 онд огт ажиллаагүй. ...” /7хх 242-244/,
гэрч Н.Б-ийн “...2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Хөдөлмөрийн хэлтсийн дарга С.О-ийн өрөөнд А, А, О, О, нягтлан бодогч Ү бид нар дуудагдсан бөгөөд биднийг төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгээр томилсон гэж хэлсэн. Миний хувьд ажлын хэсгийн даргаар томилогдсон бөгөөд А-г төслүүдийг танилцуулж дууссаны дараа “та нар төслийн материал авах талаараа зар тараасан юм уу, төсөл ирүүлсэн компаниудаа шалгах ёстой шүү” гэж хэлсэн. Тэгэхэд А нь “тиймээ, зар тавьж компаниудаас төслийн материал ирүүлсэн” гэж хэлсэн. Миний хувьд хурлаас түрүүлээд гараад явсан. Би тэмдэглэлтэй танилцлаа. Миний гарын үсэг биш байна. ...” /7хх 245-247/,
гэрч Л.Д-ын “...Тиймээ би энэ барилгын ажпыг гүйцэтгэж байсан нь үнэн. Гэхдээ бүрэн дүүрэн дуусгаж чадаагүй хэрүүл уруултай салцгаасан. Би О гэдэг хүнтэй танилцахад надад санал тавьсан бөгөөд “би 1 давхартаа 8 нэрийн мини супермаркет ажиллаж болохоор зоорийн давхартайгаа нийлээд 3 давхар оффисын барилга бариулмаар байна” гэж хэлсэн. О ахын эхнэр Б гэдэг хүн байсан бөгөөд тэрээр надад Баянзүрх дүүргийн 16 дугаар хороолол 168 дугаар цэцэрлэгийн яг урд талд газар үзүүлсэн. Барилга барихын тулд эхлээд газар шорооны ажил хийсэн бөгөөд газрын хөрс нь шаварлаг, хог ихтэй байсан болохоор маш их хэмжээний шороо зөөсөн бөгөөд эхлээд хийсэн залуучууд нь дутуу хийгээд явснаас болоод дахиад газар шорооны ажил хийх шаардлага гарч байсан санагдаж байна. Хажуу талынх нь дутуу баригдсан барилгын суурийн ажпыг подвалийн давхартай нь барьж өгсөн. Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл байхгүй байсан. О ах надтай гэрээ байгуулахдаа “Ө” ХХК”-ийн захирал гэж бичээд гарын үсэг зураад тамгаа дарж байсан. Би түүнийг захирал нь гэж ойлгодог. Нийт 90.000.000 төгрөг орчим авсан байсан. ...” /8хх 5-6/,
гэрч К.Н-ын “...2014 оны 7 дугаар сард зарын дагуу О гэдэг хүнтэй уулзахад тэрээр “халуун усны цэгийг блокоор барина, блокийг нь захиалчихсан байгаа болохоор удаж байж ирнэ, эхлээд суурийг нь цутгаад араас нь өрлөгийг нь хийгээд явмаар байна” гэж хэлсэн. Тэрээр надад анх ямар ч зураг өгөөгүй бөгөөд нийт 4 халуун усны цэг, 4 бохирын цооногуудыг 42.000.000 төгрөгөөр хийж өгөхөөр тохиролцсон. О ах надад 37.500.000 төгрөг өгсөн, үлдсэн 4.500.000 төгрөгөө өгөхгүй байгаа. О ах надтай ажил ярихаар ирэхдээ эхнэртэйгээ хамт ирж байсан. Ажлын явцад Б гэдэг хүн бас ирж байсан санагдаж байна. ...” /8хх 7-8/,
гэрч Л.У-ын “...Миний санаж байгаагаар Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт халуун усны цэг байгуулах гэж байгаа гэж хэлээд худаг ухуулж байсныг санаж байна. ...6.400.000 төгрөгийг Р.Б-аас шилжүүлсэн. ...” /8хх 30-31/,
гэрч Ө.Н-ийн “...Ямар ч байсан 4 худаг ухсаны төлбөрт 27.120.000 төгрөгийг бэлнээр болон дансаар дамжуулан авсан. ...” /8хх 32-33/,
гэрч Б.О-ийн “...2014 оны 6 дугаар сард Д.А гишүүн над руу өөрөө ярьж утсаар уулзахыг хүсэж дуудсан. Намайг очиход эгч нь “Баянзүрх дүүргийн иргэд, ахмад настангуудад зориулж үйлчилгээний барилга барих гэсэн юм, би чамд 2.000.000 төгрөгийн цалин өгье, миний хувьд хот төлөвлөлтийн их том төсөл авсан, олон барилга барина, чи энэ ажлыг сайн хийгээд өгвөл дараа нь аятайхан ажил өгье” гэж хэлж гуйхад нь би зөвшөөрсөн. Ахуйн үйлчилгээний төв баригдсан газрыг эхнэр маань надад “барилгаа энд барина” гэж зааж өгсөн. Надад тухайн үед ямар барилга барих талаар хийсэн зураг, төсөв байгаагүй учир Б-аас ямар зориулалттай хичнээн давхар байшин барих талаар асууж тодруулж байгаад гараар зураг гаргаж байсан. Би ер нь Д.А гишүүнтэй шууд харьцаж байгаагүй, дандаа Б-аар дамжуулж харьцаж байсан. Би Хаан банкны .................. тоот дансаараа дамжуулж барилгын ажилд шаардлагатай бүтээгдэхүүний төлбөрийг төлдөг байсан. Миний данс руу эхнэр Б мөнгө шилжүүлдэг байсан. ” /8хх 37-39/,
гэрч Б.А-ийн “...Ажлын хэсгийн хурлын тэмдэглэлтэй танилцаж гарын үсэг зурсан гэдгээ мэдсэн. Ажлын хэсгийн хурлын тэмдэглэл дээр зурагдсан А гэх гарын үсэг нь миний гарын үсэг мөн байсан. Би яагаад энэхүү хурлын тэмдэглэлд гарын үсэг зурж өгснөө санахгүй байгаа. Урьд нь яамнаас мөнгө орж ирж байгаа ажлын хэсэг байгуулагдана гэж Хөдөлмөрийн хэлтэс дээр яриа гарч байсан. Би ямар ажлын хэсэг байгуулагдах гэж байгаа юм бэ гэхэд мэдэх хүн байхгүй байсан. Одоо бодоход намайг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа асуудал нь Хөдөлмөрийн яамнаас орж ирсэн мөнгөтэй холбоотой асуудал байсан байна гэдгийг ойлгож байна. Би тухайн үед ямар зүйл болсон талаар сайн мэдэхгүй, санахгүй байна. Даргын туслах, нарийн бичиг О нь аливаа баримт бичгүүд дээр гарын үсэг зуруулдаг. Би түүнийг надаар гарын үсэг зуруулсан байх гэж бодож байна. ...” /8хх 159-160/,
гэрч Ч.Б-ийн “...Би Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын барилга байгууламжийн хяналтын хэлтэст ахлах мэргэжилтнээр ажилладаг. Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч даргын тушаалаар комиссын бүрэлдэхүүнийг баталж Нийслэлийн хэмжээнд баригдсан барилга байгууламжийг ашиглалтад оруулах ажлыг хариуцаж явуулдаг. Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл аваагүй. ...” /10хх 159-161/,
гэрч Я.С-ын “...тухайн ажил нь Улсын Их Хурлын гишүүн Д.А-ы өөрийнх нь санаачлан хэрэгжүүлж буй ажил байсан учраас туслалцаа үзүүл, хуулийн дагуу ажилла гэсэн үүрэг чиглэл өгөөд гаргасан. Миний хувьд “Ө” ХХК-ийн захирал Р.Б гэдэг хүнтэй уулзаагүй. Би 2014 онд огцорчихсон учраас дараагийн сайдаар ажиллаж байсан албан тушаалтнуудын хариуцсан ажил байсан. Ж.Б гишүүн надтай ийм асуудлаар огт яриагүй. Би Ж.О-т ч энэ талаар ямар нэгэн үүрэг чиглэл өгөөгүй. ...” /10хх 154-156/,
гэрч З.А-ийн “...2014 оны 6 дугаар сард О манай компаниар Хятад улсаас ирж байгаа карказыг оруулсан барилгын иж бүрэн ажлын зураг, эскиз зураг зэргийг 10.600.000 төгрөгөөр хийлгэхээр тохиролцсон. О гэдэг хүний захиалгаар Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, .......... дугаар хороололд баригдах зоорийн давхартай нийлээд 4 давхар ахуйн үйлчилгээний барилгын иж бүрэн зургийг 1 сарын хугацаанд зурж бэлтгэж өгсөн. Тухайн ажлын хөлс болох 10.600.000 төгрөгийг манай компанийн дансанд шилжүүлсэн.” /8хх 56-57/,
иргэний хариуцагч С.О-ийн “...Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээс манай компанийн данс руу 180.000.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн мөнгөөр Баянзүрх дүүргийн ...... дүгээр хорооны нутаг дэвсгэр дээр нийтийн эзэмшлийн талбайд халуун усны 2 цэг барьсан. Тухайн барилгууд нь батлагдсан зураг төсөвгүй гэдэг шалтгаанаар улсын комисс хүлээж аваагүй байгаа. ...” /11хх 176-177/,
иргэний хариуцагч Л.У-ын “...надад хамаагүй асуудал байна. Би энэ хэрэг асуудалд огтхон ч оролцоогүй. ...” /11хх 181/,
шинжээч Б.Э-ийн “...“Ө” ХХК, “Б” ХХК-иудын барьсан халуун усны цэгүүд, ахуйн үйлчилгээний төвийн барилга, дутуу баригдсан барилга зэрэг нь Барилгын хөгжлийн төвийн магадлалын нэгдсэн дүгнэлтгүй, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас гаргуулж авахгүйгээр аж ахуйн аргаар барьсан учраас улсын комисс тухайн барилгууд дээр ажиллаж, ашиглалтад оруулахаар хүлээж авах ямар ч боломжгүй гэж үзэж байна.” /9хх 118-119/ гэх мэдүүлгүүд,
“...Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/68 дугаартай тушаалд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.О гэсний урд зурагдсан гарын үсэг нь сэжигтэн Ж.О-ийн гарын үсгийн загвартай тохирно. Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/68 дугаартай тушаалын хавсралтыг хянасан Б.Ү/нягтлан бодогч/ гэсний урд зурагдсан гарын үсэг нь сэжигтэн Б.Ү-ын гарын үсгийн загвартай тохирно. Баянзүрх дүүрэгт ахуйн үйлчилгээний цэг, худалдааны төв байгуулах төслийг хэрэгжүүлэх ажлыг гүйцэтгэгч байгууллагыг сонгон шалгаруулах ажлын хэсгийн “Хурлын тэмдэглэл”-ийн 3 дугаар хуудсанд Ажлын хэсгийн ахлагч Г.Б гэсний дунд зурсан гарын үсэг нь гэрч Г.Б-ийн гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй. Дээрх шинжилж буй уншигдах бүтэцтэй гарын үсэг нь сэжигтэн Ж.О, Б.Ү, Б.А, С.О нарын бичгийн хэвийн загвартай тохирохгүй. Баянзүрх дүүрэгт ахуйн үйлчилгээний цэг, худалдааны төв байгуулах төслийг хэрэгжүүлэх ажлыг гүйцэтгэгч байгууллагыг сонгон шалгаруулах ажлын хэсгийн "Хурлын тэмдэглэл"-ийн 3 дугаар хуудсанд Ажлын хэсгийн гишүүн Б.А гэсний дунд зурсан гарын үсэг нь сэжигтэн Б.А-ийн гарын үсгийн загвартай тохирно. Баянзүрх дүүрэгт ахуйн үйлчилгээний цэг, худалдааны төв байгуулах төслийг хэрэгжүүлэх хэсгийн "Хурлын тэмдэглэл"-ийн 3 дугаар хуудсанд Б.Ү гэсний дунд зурсан гарын үсэг нь сэжигтэн Б.Ү-ын гарын үсгийн загвартай тохирно. Баянзүрх Хөдөлмөрийн хэлтсийн дарга Ж.О, "Б" ХХК-ийн захирал С.О нарын 2014 оны 7 дугаар сарын 18-ны 12 дугаартай "Хамтран ажиллах гэрээ"- ний 2 дугаар хуудсанд Ж.О гэсний урд зурсан гарын үсэг сэжигтэн Ж.О-ийн гарын үсгийн загвартай тохирно. Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Ж.О, "Ө " ХХК-ийн захирал Л.У нарын 2014 оны 7 дугаар сарын 18-ны "Хамтран ажиллах гэрээ"-ний 3 дугаар хуудсанд Ж.О гэсний урд зурсан гарын үсэг нь сэжигтэн Ж.О-ийн гарын үсгийн загвартай тохирно. Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээс "Ө" ХХК-д 582.000.000 төгрөг олгуулах тухай 2014 оны 7 дугаар сарын 17-ны №1, 381.000.000 төгрөг олгох тухай 2014 оны 8 дугаар сарын 15-ны №3, 201.000.000 төгрөг олгох тухай 2014 оны 9 дүгээр сарын 15-ны №6 дугаартай “Төлбөрийн хүсэлт” гэх баримтад Ж.О, Б.Ү гэсний урд зурсан гарын үсгүүд сэжигтэн Ж.О, Б.Ү нарын гарын үсгийн загвартай тус тус тохирно. Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээс “Б” ХХК-д 90.000.000 төгрөг олгох тухай 2014 оны 8 дугаар сарын 5-ны №2, мөн 90.000.000 төгрөг олгох тухай 2014 оны 9 дүгээр сарын 9-ний №5 дугаартай “Төлбөрийн хүсэлт” гэх баримтад Ж.О, Б.Ү гэсний урд зурсан гарын үсгүүд сэжигтэн Ж.О, Б.Ү нарын гарын үсгийн загвартай тус тус тохирно. ...” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3433 дугаар шинжээчийн дүгнэлт /7хх 85-104/,
Аудитын шинжээчийн 35 дугаартай дүгнэлт /9хх 89-93/, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/55 дугаартай шинжээчийн дүгнэлт /6хх 184-202, 9хх 8-9/, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 01/2017 дугаартай шинжээчийн дүгнэлт /7хх 22-29/, Барилга хөгжлийн төвийн 2017 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /4хх 199-200/, Барилга хөгжлийн төвийн 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /4хх 201-250, 5хх 83/, “.....” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн барилгын хийц эдлэлийн хяналт, шалгалтын дүгнэлт /5хх 192-250, 6хх 1-11/, “.........” ХХК-ийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн тайлан /6хх 12-200/, “Ашид Билгүүн” ХХК-ийн ТХҮ-317/023 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /6хх 219-250, 7хх 1-4/,
Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний хэлтсээс ирүүлсэн хүсэлтийн дагуу хийсэн шалгалтын тэмдэглэл /1хх 17-22/,
Барилга байгууламжид үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 86-102/, “............” ХХК, “..............” ХХК-ийн барьсан халуун усны цэг болон Баянзүрх дүүргийн ............дүгээр хорооны нутаг дэвсгэрт барьсан барилгад үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 103-113, 114-117, 155-184, 185-193/,
Хөдөлмөрийн сайдын 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдийн А/145 дугаар “Хөдөлмөрийн салбарын төвлөрсөн арга хэмжээ”-ний хөрөнгийг хуваарийг шинэчлэн батлах тухай /1хх 152-154/, А/146 дугаар “эрх шилжүүлэх тухай” тушаал /1хх 147-148/,
Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Ж.О-ийн 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/68 дугаартай “Баянзүрх дүүрэгт ахуй үйлчилгээний цэг, худалдааны төв байгуулах төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах тухай” тушаал /дагалдах 1хх 12-14/, Баянзүрх дүүрэгт ахуй үйлчилгээний цэг, худалдааны төв байгуулах төслийг хэрэгжүүлэх ажлын гүйцэтгэгч байгууллагыг сонгон шалгаруулах ажлын хэсгийн хурлын тэмдэглэл /дагалдах 1хх 15-17/, хамтран ажиллах гэрээ /дагалдах 1хх 18-22/, төлбөрийн хүсэлт, нэхэмжлэх, бусад санхүүгийн баримтууд /дагалдах 1хх 25-45/,
“Ө” ХХК-ийн захирал Л.У-аас Р.Б-д “тус компанийн “Хаан” банкин дахь .................тоот харилцах данснаас орлого, зарлагын гүйлгээ хийх, төлөөлж гарын үсэг зурах” гэсэн эрх олгосон 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн болон 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн итгэмжлэл /1хх 214-215/, “Ө” ХХК-ийн үйлчилгээний барилгын зураг, төсөв /1хх 200-213/, “Ө” ХХК-ийн дүрэм /2хх 10-15/,
Баянзүрх дүүргийн хороонд баригдах халуун усны газрын төсөв /2хх 21-39/, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдсан сургалтын төвийн барилгын акт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, төсөв /2хх 40-78, 80 112/,
Улсын Их хурлын гишүүн Д.А-ы Сангийн яамны төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Г-ад явуулсан албан бичиг /2хх 124/, Улсын Их хурлын гишүүн Д.А-ы Монгол Улсын Засгийн газрын Хөдөлмөрийн сайд Я.С-т явуулсан албан бичиг /2хх 125-126, 129/, Улсын Их хурлын гишүүн Д.А-ы Монгол Улсын Ерөнхий сайд Н.А-т явуулсан албан бичиг /2хх 127, 132/, Улсын Их хурлын гишүүн Д.А-ы Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Б-т явуулсан албан бичиг /2хх 128/, хамтран ажиллах гэрээ, барилгын ажлын зураг боловсруулах гэрээ /2хх 135-154/, төлбөрийн баримтууд буюу банкны дансны хуулга /2хх 162-169/,
Барилгын ажил гүйцэтгэх гэрээ, техник хэрэгслийн түрээсийн гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ /2хх 175-211/, “Ө” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 2, 19, 22, 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэдэд халуун усаар үйлчлэх зориулалттайгаар барьсан 4 халуун усны цэгийн байрыг битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 212-224, Зхх 14, 104-111, 9хх 125-142, 10хх 14-21/,
Баянзүрх дүүргийн Өмч харилцааны албанд Р.Б-ийн гаргасан өргөдлийн хуулбар, ...Б.Н-ийн эзэмшлийн газрыг шилжүүлэн авах тухай”, ...бусад хавсаргасан баримтууд, ...иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, хувийн хэрэг /Зхх 63-89, 95-102/, Баянзүрх дүүргийн газрын албаны “2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 10/507 дугаартай албан бичиг “...Тус дүүргийн ... дүгээр хороо, “Ээж хайрханы 7 дугаар гудамжинд “Б” ХХК халуун усны барилга барьсан байна. ...Тухайн халуун усны барилгыг барих талаар “Б” ХХК болон дүүргийн засаг даргын тамгын газраас газрын албаны бичиг хэрэгт 2013, 2014 онуудад ирүүлсэн хүсэлт бүртгэгдээгүй байна. ...” /Зхх 91/,
Баянзүрх дүүргийн газрын албаны “2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 10/507 дугаартай албан бичиг “...Ж.Э-ын эзэмшлийн газрын хувийн хэрэг, хавсаргасан баримтууд /Зхх 94-102/, Р.Б-ийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн ..... дүгээр хороонд байрлах нэгж талбарын ........... дугаар бүхий 600 мкв газрыг битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, кадастерын зураг /Зхх 104-109/, “Ө” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэр /10хх 98/, Эрүүгийн хэрэг тусгаарлах тухай тогтоол /10хх 230/,
зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол /12х 37, 62/,
Хөдөлмөрийн сайдын 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдийн А/145 дугаартай “Хөдөлмөрийн салбарын төвлөрсөн арга хэмжээ”-ний хөрөнгийн хуваарийг шинэчлэн батлах тухай /1хх 152-154/, А/146 дугаартай “эрх шилжүүлэх тухай” тушаал /1хх 147-148/, Хөдөлмөрийн сайдын 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/145 дугаартай “Хөрөнгийн хуваарийг шинэчлэн батлах тухай” тушаал /1хх 152/,
Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Ж.О-ийн 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/68 дугаартай “Баянзүрх дүүрэгт ахуй үйлчилгээний цэг, худалдааны төв байгуулах төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах тухай” тушаал /дагалдах 1хх 12-14/, Баянзүрх дүүрэгт ахуй үйлчилгээний цэг, худалдааны төв байгуулах төслийг хэрэгжүүлэх ажлын гүйцэтгэгч байгууллагыг сонгон шалгаруулах ажлын хэсгийн хурлын тэмдэглэл /дагалдах 1хх 15-17/,
Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 05/1763 дугаартай “Баянзүрх дүүргийн 2 ,9, 11, 19, 22, 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Ө” ХХК, “Б” ХХК-ийн захиалгатай баригдсан барилгад барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгогдоогүй бөгөөд ашиглалтад оруулах үйл ажиллагааг зохион байгуулаагүй болно” гэсэн албан бичиг, хавсралт /6хх 209-210/, газар эзэмших эрхийн гэрчилгээ, хувийн хэрэг, Баянзүрх дүүргийн газрын албаны албан бичгүүд, холбогдох баримт /Зхх 56-89, 91-102/,
“Ө” ХХК-ийн захирал Л.У-аас шүүгдэгч Р.Б-д тус компанийн Хаан банкны ............ тоот харилцах данснаас орлого, зарлагын гүйлгээ хийх, төлөөлж гарын үсэг зурах гэсэн эрх олгосон 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн болон 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн итгэмжлэл /1хх 214-215/, “Ө” ХХК болон “Б” ХХК-тай холбоотой баримтууд /1хх 53-55, 2хх 10-15, Зхх 164, 7хх 124, 8хх 208, 10хх 97-163, 12хх 7, 11, 15/, “Ө” ХХК болон “Б” компаниудыг иргэний хариуцагчаар татах тухай тогтоол /11хх 174-174, 178/,
хөрөнгө үнэлгээний тайлан /2хх 225-239, 250, 3хх 15-33/, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар /3хх 34-38/, хамтран ажиллах гэрээ /дагалдах 1хх 18- 22/, төлбөрийн хүсэлт, нэхэмжлэх, бусад санхүүгийн баримтууд /дагалдах 1хх 25-45/, нэгжлэгийн явцад хураагдсан баримт бичигт үзлэг хийсэн, хураан авсан тухай тэмдэглэл /1хх 195-199, 2хх 18-19, 113/, эд хөрөнгө битүүмжлэх тухай пркурорын тогтоол, тэмдэглэл /9хх 127-128, 129-130, 10хх 16-20, 127-141/, төлбөрийн хүсэлт /1хх 149/, дансны хуулга /Зхх 112-121, 123-140, 142-155, 158-176, 183-189, 190-199, 200-221, 4хх 1-22, 23-190, 8хх 50-53, 9хх 94-117/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Ж.О, Р.Б, Б.Ү нарыг төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэний улмаас аж ахуйн нэгж, байгууллагад их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.О-ийг Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Р.Б-г Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт зохион байгуулагч, гүйцэтгэгчээр оролцсон үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Ү-ыг Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүгдэгч Ж.О-ийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Р.Б-г 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Ү-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж шийдвэрлэсэн нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тус тус тохирсон гэж үзэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/146 дугаар “Эрх шилжүүлэх тухай” тушаалаар “Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт ахуйн үйлчилгээний цэг байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Ж.О-т даалгажээ. Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/68 дугаартай “Баянзүрх дүүрэгт ахуйн үйлчилгээний цэг, худалдааны төв байгуулах төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах тухай” тушаалаар тус төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө болох 1.344.000.000 төгрөгийг хэлтсийн нэмэлт санхүүжилтийн данс болох ................ тоот данснаас гаргахыг нягтлан бодогч Б.Ү-д даалгасан байна.
Мөн “Ө” ХХК-ийн захирал Л.У нь 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хувьцаа эзэмшигчийн шийдвэр /10хх 123/-ээр Р.Б-д тус компанийн 25 хувийн хувьцааг, 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн итгэмжлэл /1хх 214/-ээр компанийн эзэмшлийн Хаан банкны .................... дугаартай данснаас орлого, зарлагын гүйлгээ хийх, төлөөлж гарын үсэг зурах эрхийг тус тус шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Ж.О нь 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдөр “Б” ХХК-ийн захирал С.О, “Ө” ХХК-ийн захирал Л.У нартай тус тус хамтран ажиллах гэрээ байгуулж, “Ө” ХХК-ийн Хаан банк дахь ................... дугаартай харилцах дансанд 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 582.000.000 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 381.000.000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 201.000.000 төгрөг, нийт 1.164.000.000 төгрөг, “Б” ХХК-ийн Төрийн банк дахь ................дугаартай харилцах дансанд 2014 оны 8 дугаар сарын 5-ны өдөр 90.000.000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр 90.000.000 төгрөг, нийт 180.000.000 төгрөгийн санхүүжилт хийгдсэн нь хэрэгт авагдсан аудитын шинжээчийн 35 дугаартай дүгнэлт /9хх 89-93/ болон гэрч, хохирогч нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан “нээлттэй тендер шалгаруулалтын журам”-ын дагуу нээлттэй тендер зарлах, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д заасан “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”, 47 дугаар зүйлийн 47.3-д заасан “Энэ хуулийн 47.1.2, 47.1.6-д заасан орлогыг зөвхөн батлагдсан төсвийн хүрээнд зарцуулна”, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.4-д заасан “хуульд өөрөөр заагаагүй бол бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх этгээдийг чөлөөт өрсөлдөөн, нээлттэй сонгон шалгаруулалтын аргаар сонгох”, 24 дүгээр зүйлийн 24.4-д заасан “Төсвийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээг худалдан авах бол төсвөөс санхүүжилт гаргахыг хориглоно”, 41 дүгээр зүйлийн 41.2.6-д “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааны гэрээ төлбөрийн хуваарийг үндэслэн санхүүжүүлэх”, 47 дугаар зүйлийн 47.2-т заасан “Нэмэлт төсөв, түүнтэй холбогдсон үйл ажиллагаа нь төсвийн нэгэн адил санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн тайлангийн бүрэлдэхүүн хэсэг байна”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн зөв гаргах үндэслэл болно”, 13.7-д “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно” гэж тус тус заасныг зөрчиж, Баянзүрх дүүрэгт нэр бүхий иргэдийн газар дээр болон нийтийн эзэмшлийн газруудад давхардуулж тус тус 6 халуун усны цэг, ахуйн үйлчилгээний төв болон түүний хажууд дутуу баригдсан барилгуудыг барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх талаар зохих газраас зөвшөөрөл аваагүй, зураг төсөвгүй эхлүүлж, санхүүжилтийг олгохдоо гүйцэтгэлийг үндэслэж олгохгүй шууд нэхэмжлэлийн дагуу олгосныг албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Ж.О-ийн “...ял шийтгэл хөнгөрүүлж өгнө үү. ...”, түүний өмгөөлөгч Э.Г-ийн “...Ж.О-т оногдуулсан ялыг тэнсэж өгнө үү. ...”, түүний өмгөөлөгч Д.Э-ын “...ялыг тэнсэж өгнө үү. ...”, шүүгдэгч Б.Ү-ын “...хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” түүний өмгөөлөгч А.З-ын “...Б.Ү-д холбогдох хэсгийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү, эсхүл ял шийтгэл хөнгөрүүлж өгнө үү. ...” шүүгдэгч Р.Б-ын “...ял шийтгэлийг хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...”, түүний өмгөөлөгч Н.Ц, Д.Э нарын “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...”, түүний С.Б, Д.Э нарын “...Р.Б-д холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...”, түүний өмгөөлөгч Д.Ц-ын “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалд нийцээгүй тул хүчингүй болгож өгнө үү. ...”, иргэний хариуцагч С.О, түүний өмгөөлөгч З.Ц нарын “...хохирол төлбөрийг бодитой тогтоож, шударга ёсны зарчимд нийцүүлж шийдвэрлэж өгнө үү. ...” , иргэний хариуцагч Л.У, түүний өмгөөлөгч Н.Б нарын “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэх гомдлуудыг тус тус хүлээн авах үндэслэлгүй байна.
Дээр дурдсан гэмт хэрэг нь хуулиар хамгаалагдсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдгаараа нийгмийн аюулын шинжээр их байдаг болно.
Шүүгдэгч Ж.О, Р.Б, Б.Ү нарын хувьд албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, төрийн үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байгаа төслийн үр шимийг хүртэгчийг нээлттэй тендер зарлахгүйгээр сонгож буй нь холбогдох хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулалтад оролцож, уг төслийн үр шим, өгөөжийг шударгаар хүртэх байсан бусад иргэд, аж ахуйн нэгжийн хууль ёсны ашиг сонирхол, түүнчлэн уг төсөл хэрэгжсэн газрын өмчлөгчид, дээрх харилцааг зохицуулахад чиглэсэн төрийн үйл ажиллагааны хууль ёсны байдал аль алинд нь хор уршиг учруулсан байх тул эрх мэдэл, албан тушаалын гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
“Ө” ХХК нь 1.164.000.000 төгрөгийн санхүүжилтээс 312.548.651 төгрөгийг, “Б” ХХК нь 180.000.000 төгрөгийн санхүүжилтээс 90.000.000 төгрөгийг тус тус уг төсөлд зарцуулсан байх бөгөөд “Б” ХХК нь 191.139.451 төгрөгийн буюу 101.139.451 төгрөгийн зарлагын баримтыг гаргаж өгсөн ба эдгээр баримтаас 34.311.703 төгрөгийн баримт дээр тухайн компанийн нэр бичигдсэн байна. Харин бусад 156.827.748 төгрөгийн баримт дээр “Б” ХХК-ийн нэр бичигдээгүй тул компаниас бараа материал худалдан авсан гэж шинжилгээгээр тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт гарсан байх тул шүүгдэгч, иргэний хариуцагч нар нь улсад учруулсан хохирлыг төлөх үндэслэлтэй. Анхан шатны шүүхээс “Ө” ХХК-иас буюу иргэний хариуцагч Л.У-аас 833.000.000 төгрөг, шүүгдэгч Р.Б-аас 25 хувь буюу /1.164.000.000*0.25/=291.000.000 төгрөг, шүүгдэгч Ж.О-ээс 20.000.000 төгрөг, шүүгдэгч Б.Ү-аас 20.000.000 төгрөг, нийт 1.164.000.000 төгрөгийг гаргуулах, “Б” ХХК-иас буюу иргэний хариуцагч С.О-ээс 160.000.000 төгрөг, шүүгдэгч Ж.О-ээс 10.000.000 төгрөг, шүүгдэгч Б.Ү-аас 10.000.000 төгрөг, нийт 180.000.000 төгрөг тус тус гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.
Шүүх, “Ө” ХХК нь 1.164.000.000 төгрөгийн санхүүжилтээс 312.548.651 төгрөгийг, “Б” ХХК нь 180.000.000 төгрөгийн санхүүжилтээс 90.000.000 төгрөгийг тус тус уг төсөлд зарцуулсан гэсэн боловч шинжээч Б.Э-ийн “...“Ө” ХХК, “Б” ХХК-иудын барьсан халуун усны цэгүүд, ахуйн үйлчилгээний төвийн барилга, дутуу баригдсан барилга зэрэг нь Барилгын хөгжлийн төвийн магадлалын нэгдсэн дүгнэлтгүй, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас гаргуулж авахгүйгээр аж ахуйн аргаар барьсан учраас улсын комисс тухайн барилгууд дээр ажиллаж, ашиглалтад оруулахаар хүлээж авах ямар ч боломжгүй гэсэн дүгнэлт, мэдүүлгүүдийг үндэслэн Аудитын шинжээчийн 35 дугаартай дүгнэлтийн дагуу шүүгдэгч, иргэний хариуцагч нараас хохирол гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэв.
Харин шүүхээс шүүгдэгч Б.Ү-д хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна.” гэсэн хуулийн зарчмыг харгалзан үзэх нь хуульд нийцнэ.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Ү-ын үйлдэл, гэмт хэрэгт оролцсон оролцоог харгалзаж үзэлгүйгээр ял шийтгэл оногдуулсан гэж үзэхээр байна.
Иймд шүүгдэгч Б.Ү нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, түүний хувийн байдлыг тус тус харгалзан анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг 1 жилийн хорих ял болгон хөнгөрүүлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Магадлалд дурдсан дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын Б.Ү-д холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж, бусад хэсэг болон тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.О, түүний өмгөөлөгч Э.Г, Д.Э, шүүгдэгч Б.Ү, түүний өмгөөлөгч А.З, шүүгдэгч Р.Б, түүний өмгөөлөгч Н.Ц, Д.Э, С.Б, Д.Э, Д.Ц, иргэний хариуцагч С.О, түүний өмгөөлөгч З.Ц, иргэний хариуцагч Л.У, түүний өмгөөлөгч Н.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Ж.О гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 30.000.000 /гучин сая/ төгрөгийг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Ж.О, Р.Б, Б.Ү нарт шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 78 /далан найм/ хоногийг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцсон болохыг магадлалд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/1480 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
3 дахь заалтын “Шүүгдэгч Б.Ү-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэсэн хэсгийг “Шүүгдэгч Б.Ү-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.
4 дэх заалтын “Шүүгдэгч Б.Ү-д оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэснийг “Шүүгдэгч Б.Ү-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.О, түүний өмгөөлөгч Э.Г, Д.Э, шүүгдэгч Б.Ү, түүний өмгөөлөгч А.З, шүүгдэгч Р.Б, түүний өмгөөлөгч Н.Ц, Д.Э, С.Б, Д.Э, Д.Ц, иргэний хариуцагч С.О, түүний өмгөөлөгч З.Ц, иргэний хариуцагч Л.У, түүний өмгөөлөгч Н.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүгдэгч Ж.О гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 30.000.000 /гучин сая/ төгрөг, шүүгдэгч Б.Ү 30.000.000 /гучин сая/ төгрөг тус тус төлсөн болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О, Р.Б, Б.Ү нарын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 78 хоногийг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ