Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 307/ШШ2025/00697

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж,хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* дүгээр *******, ******* хороолол, ******* дугаар *******, 1*******6 тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр *******, дугаар *******, тоот хаягт оршин суух, овогт /РД:/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч З.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие нь хамтран амьдрагч тай 2013 онд танилцаж, 2014 оноос хамтран амьдарч эхэлсэн. Бидний хамтын амьдралын хугацаанд 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүү Б. төрсөн. Хамтран амьдарсан эхний жилүүдэд сайхан амьдарч байв. Гэвч сүүлийн жилүүдэд Ч. байнга архи ууж, уусан үедээ үр хүүхэд болон өндөр настай ээж Ж. болон миний амар тайван байдал алдагдуулж, гэр бүлийн хүчирхийлэлд байлгадаг болсон. Мөн онлайн покер-т донтож гэр бүлээс гадуурх харилцаанд орж хууран мэхлэх болсон. Үүнээс хойш энэ хүнтэй хамтран амьдралаа эцэс болгож тус тусдаа амьдрах болсон. Өөрийн хүү Б.ыг өөрийн асрамжид авч, Б.ад тэтгэлэг тогтоолгоно гэжээ.

 

2. Хариуцагч Ч. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие нэхэмжлэгч З.*******тай 2013 онд танилцаж, 2014 оноос хамтран амьдарч эхэлсэн бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүү Б. минь төрсөн. Хамтын амьдралын эхний жилүүдэд бусад хүмүүсийн адил л сайхан амьдарч байсан боловч сүүлийн жилүүдэд З.******* нь 7 хоногийн 5 өдөрт архидан согтуурч, архи согтууруулах ундааны зүйл тогтмол хэрэглэдэг, архины хамааралтай болсон бөгөөд согтуу үедээ элдэв ааш зан гаргаж, надад болон үр хүүхдүүддээ, өндөр настай ээждээ агсан тавьж, гэр орноос минь хөөж туудаг болсон. Тэрээр жилд дор хаяж намайг 1-2 удаа гэрээс минь хувцас хунартай минь хамт хөөдөг бөгөөд ковидын үед хүртэл ажлаа хийж байгаад ковид туслаа гэх шалтгаанаар гэртээ оруулахгүй гээд хувцсыг минь цонхоор шидээд хөөж байсан.

Энэ олон жилийн хугацаанд би зөвхөн хүүгээ л бодож амьдралаа бүтэн авч үлдэхийн тулд З.*******гийн элдэв ааш, авирыг тэвчиж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд эхнэр нөхрийн ямар ч харилцаа байхгүй болсон. Дээрх байдлын талаар З.*******гийн эгч, дүүд нь хэлэхээр насанд хүрсэн хүмүүс өөрсдөө учраа ол гээд огт тоодоггүй. Нэхэмжлэгчийн энэ мэт ааш авир, буруу зуршлаас шалтгаалж бидний хооронд таарамжгүй харилцаа үүссэн тул 2025 оны 01 дүгээр сараас эхлэн бид тусдаа амьдарч эхэлсэн.

Би 2014 оноос эхлэн өөрийн нэр дээр олон тооны зээл авч, амьдралдаа болон өөрсдийн бизнестээ хөрөнгө оруулалт хийж байсан ч тусдаа амьдарч эхэлснээс хойш бизнес ч, машин ч бүгд З.*******гийн эзэмшилд, түүний нэр дээр байгаа бөгөөд миний хувьд зүгээр л тэдгээрийн зээлийг төлж амьдардаг болоод байна.

Миний хүү Б.ын хувьд утсаар ярих бүртээ л намайг санаж байна, хамт баймаар байна гэж хэлдэг бөгөөд З.*******гийн хувьд архи уухаараа хонуут өнжүүтээр алга болдог тул хүүхдээ огт хайхардаггүй. Мөн тэрээр өндөр настай асаргаанд байдаг ээжийгээ асардаг бөгөөд өөрөө уушгины хүнд хэлбэрийн өвчтэй тул хүүгээ асрах боломжгүй гэж үзэж байна. Мөн З.******* нь хүүгийнхээ нэр дээр нээлгэсэн байсан бүх хадгаламжийг цуцлаад өөрийн хэрэглээндээ зарцуулсан байсан. Энэ мэтчилэн З.*******гийн хувьд хүүгээ асран хамгаалах чадваргүй гэж үзэж байгаа тул хүү Б.ыг өөрийн асрамждаа үлдээх хүсэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгч З.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

Миний бие Завхуул овогтой ******* нь 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр овогтой т холбогдуулан гаргасан хүүхдийн тэтгэмж төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч З.******* нь Ч.т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч З.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийнхээ дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзжээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасан хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлд хамаарах тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Ч.т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч З.******* нь хариуцагч Ч.т холбогдуулан гаргасан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Ч.т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгчээс 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь буюу ,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос ,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ