| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 307/2025/00337/И |
| Дугаар | 307/ШШ2025/00709 |
| Огноо | 2025-05-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 307/ШШ2025/00709
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 7 *******, ******* ******* ******* гудамж, ******* байр, ******* тоот хаягт оршин суух ******* овогт ******* Л /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 , 5 *******лол, 3 , 172 тоот хаягт оршин суух овогт Н /РД:/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 649,550 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Ө,
Хариуцагч: Л.Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.А оролцож, тэмдэглэл хөтлөв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч М.Л нь хариуцагч Л.Над холбогдуулан гэрээний үүрэгт 649,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Хариуцагч Л.Н нь 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 850,000 төгрөгийн үнэтэй Apple bidet суултуурыг урьдчилгаа 430,000 төгрөг төлж, үлдэх 420,000 төгрөгийг 5 сарын хугацаанд хуваан төлөхөөр, хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алданги төлөхөөр тохиролцож гэрээ байгуулан авсан.
Хариуцагч нь гэрээ байгуулсан өдөр 850,000 төгрөг төлсөн бөгөөд үүнээс 320,000 төгрөгөөр нь хариуцагчийн суултуурыг сольж, 100,000 төгрөгөөр ариун цэврийн өрөөнд тог татсан цахилгаанчны зардалд тооцсон.
Хариуцагч Л.Н нь гэрээнд заасан бидэ суултуурын үлдэгдэл төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул гэрээний үүрэгт 420,000 төгрөг, алданги 210,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 19,550 төгрөг, нийт 649,550 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлов.
3. Хариуцагч Л.Н нь нэхэмжлэгч М.Лтай зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй. Бидэ суултуур суулгуулсан өдрөө нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 860,000 төгрөг төлсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
4. Хэрэгт авагдсан баримт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:
4.1. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 зүйлийн 243.1-т заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.
Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
Нэхэмжлэгч М.Л нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор, нэг талаас М.Лг төлөөлж С.Ө, нөгөө талаас Л.Н нарын 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан Бидэ суултуур худалдах, худалдан авах гэрээ-г ирүүлсэн боловч уг гэрээнд худалдагч талыг төлөөлж худалдааны төлөөлөгч С.Ө гарын үсэг зураагүй, Bidet center компанийн тэмдэг дарагдсан байна.
Худалдах, худалдан авах гэрээг амаар болон бичгээр байгуулж болох боловч алданги тохиролцсон гэрээг бичгээр хийхээр Иргэний хуулийн 232 зүйлийн 232.3-т заасан.
Иргэний хуулийн 42 зүйлийн 42.2-т зааснаар энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох хуулийн зохицуулалттай бөгөөд мөн хуулийн 43 зүйлийн 43.2.1-т талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан, 196 зүйлийн 196.1.2-т гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан-аар гэрээ байгуулагдсанд тооцдог.
Гэвч хэрэгт нотлох баримтаар авагдсан 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Бидэ суултуур худалдах, худалдан авах гэрээ-нд худалдагч талыг төлөөлж, худалдааны төлөөлөгч гарын үсэг зураагүй нь Иргэний хуулийн 43 зүйлийн 43.2.1, 196 зүйлийн 196.1.2-т заасантай нийцэхгүй тул талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулсан гэж үзэхгүй, нэхэмжлэгч М.Л нь хариуцагч Л.Наас дээрх гэрээний дагуу алданги шаардах эрхгүй байна.
Иймд талууд 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 850,000 төгрөгийн үнэтэй бидэ суултуур худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулсан гэж дүгнэв.
4.2. Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч нь 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 850,000 төгрөгийн үнэтэй Apple bidet суултуурыг хариуцагч Л.Нын ариун цэврийн өрөөнд суурилуулсан, хариуцагч Л.Н нь тухайн өдөр 850,000 төгрөг төлсөн болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд Хариуцагч Л.Нын ариун цэврийн өрөөнд бидэ суултуур суурилуулахын тулд 320,000 төгрөгийн шинэ суултуур тавьж, ариун цэврийн өрөөнд тог татсан цахилгаанчны хөлсөнд 100,000 төгрөг суутгаж, 430,000 төгрөгийг бидэ суултуурын урьдчилгаанд тооцож, үлдэх 420,000 төгрөгийг 5 сарын хугацаанд хуваан төлөх нөхцөлтэй гэрээ байгуулсан. гэж тайлбарласан боловч 320,000 төгрөгийн үнэтэй суултуур суулгасан, цахилгаанчны ажлын хөлсөнд 100,000 төгрөг суутган авсан болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 зүйлийн 25.2.2, 38 зүйлийн 38.1-т заасны дагуу баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
Иймд хариуцагч Л.Н нь нэхэмжлэгч М.Лд Apple bidet суултуурын үнэ 850,000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлсэн гэж үзэх тул Л.Наас 649,550 төгрөг гаргуулах тухай М.Лгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759.1 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 зүйлийн 115.2.3-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 зүйлийн 243.1, 232 зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Л.Наас 649,550 төгрөг гаргуулах тухай М.Лгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 зүйлийн 56.1, 60 зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 зүйлийн 7511.1-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 7 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ