Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 307/ШШ2025/00735

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 20 ******* *******, ******* зам, ******* ******* эсрэг талд өөрийн байранд байрлах, Н******* ГХОХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* дүгээр баг, ******* дүгээр байр, тоот хаягт оршин байх, Г ХХК /РД:425*******48/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 98,587,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.С,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.А оролцож, тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н******* ХХК хариуцагч Г ХХК-д холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 98,587,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Н******* ХХК болон Г Тулга ХХК нар 2023 оны 10 ******* сарын 31-ний өдөр №202 *******тай Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу Г ХХК нь Н******* ХХК-иас 885H маркийн өөрөө авто ачигчийг 175,000,000 төгрөгөөр худалдан авахаар болсон.

Уг гэрээний 3 ******* зүйлд заасны дагуу Г ХХК нь өмнө нь байгуулсан 200 *******тай Захиалгаар худалдах, худалдан авах гэрээ-ний урьдчилгаа төлбөрт төлсөн 60,000,000 төгрөгийг энэ гэрээний төлбөрөөс хасуулах, 60,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр төлж, үлдэгдэл 55,000,000 төгрөгийг 2023 оны ******* дүгээр сарын 30-ны өдөр төлөхөөр, төлж чадахгүй бол хэтрүүлсэн сар тутамд 1,5 хувийн хүү буюу 825,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон.

Гэтэл Г ХХК нь 2023 оны ******* дүгээр сарын 30-ны өдөр төлбөрийг бүрэн төлсөн байх ёстой боловч гэрээгээр тохиролцсон хугацаанд Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар үндсэн төлбөр 55,000,000 төгрөг, №202 *******тай Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний 3.3-д тохиролцсоны дагуу 2023 оны 12 ******* сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 ******* сарын 30-ны өдрийг хүртэл 1 жил 1 сарын хүүний төлбөр 10,725,000 төгрөг, нийт 65,725,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна.

Н******* ХХК-ийн зүгээс хуримтлагдсан төлбөрийг төлөхийг удаа дараа шаардсаар ирсэн боловч Г ХХК-ийн зүгээс ямар ч төлбөр төлөхгүй өнөөдрийг хүрсэн билээ.

Тиймээс Н******* ХХК болон Г ХХК нарын 2023 оны 10 ******* сарын 31-ний өдөр байгуулсан Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний 3-т заасны дагуу Н******* ХХК нь Г ХХК-иас гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гэрээний гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцон нэхэмжлэх эрхтэй.

Үүний дагуу Н******* ХХК нь 2023 оны 12 ******* сарын 01-ний өдрөөс хойш гэрээний төлөгдөөгүй үндсэн төлбөрийн үлдэгдэл 55,000,000 төгрөгөөс алданги тооцоход /395 хоног*275,000 төгрөг/ нийт алданги 108,625,000 төгрөг болж байх бөгөөд Монгол Улсын Иргэний хуулийн 232 ******* зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу дээрхи алдангиас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцож 32,862,500 төгрөгийн алдангийг үндсэн төлбөр болон хүүний төлбөр дээр нэмэгдүүлэн нэхэмжилж байна.

Хоёр компанийн хооронд 2021 оны 12 ******* сарын 21-ний өдрийн №200, №201 *******тай хоёр гэрээ байгуулагдсан. Явцын дунд нэг техник худалдаж авахаа болиод нэг техник худалдаж авсан. Гэрээний дагуу нэхэмжлэгч талаас ямар нэгэн доголдолгүй техник шилжүүлж өгсөн бөгөөд №200 *******тай гэрээний 4.1-т зааснаар 1 жилийн баталгаат хугацааг өгсөн. Гэрээний дагуу баталгаат хугацааны дагуу хариуцагч компаниас ямар нэгэн мэдэгдэл ирүүлээгүй. Өөрсдөө ямар нэгэн мэдэгдэл өгсөн гэж хэлдэг боловч түүнтэй холбоотой нотлох баримтыг гаргаж өгөөгүй.

Харин хариуцагч талаас 2023 оны 9 дүгээр сард худалдаж авсан техникт доголдол гараад байна гэхэд нь тухайн үед баталгаат хугацаа дууссан байсан ч нэхэмжлэгч компаниас дуудлагын техникч нараа хариуцагч компани руу явуулаад Дорнод аймгийн Баяндун суманд үйл ажиллагаа явуулж байх үед нь очиж, моторыг нь зайлшгүй солих шаардлагатай байсан тул М компаниас худалдаж авч сольсон.

Хариуцагч компаниас 2023 оны 8 ******* сард бид нар авахаа больсон техникийн урьдчилгаанд өгсөн 60,000,000 төгрөгийг оролцуулаад дахиад нэг техник худалдаж авъя гэдэг санал гаргаад 10 ******* сард одоо энэ маргаан бүхий техникийг худалдахаар талууд тохиролцсон байгаа. Гэрээнд зааснаар нэхэмжлэгч тал техникийг шилжүүлж өгсөн. Харин хариуцагч талаас №200 тоот гэрээний урьдчилгаанд 60,000,000 төгрөгийг энэ гэрээний төлбөрөөс хасуулж, мөн тухайн үед 60,000,000 төгрөгийг нэмж төлсөн бөгөөд үлдэгдэл 55,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй тул гэрээнд заасны дагуу хүү, алданги тооцон нэхэмжилж байгаа.

Харин хариуцагчийн хариу тайлбартаа дурдаад байгаа №201 *******тай гэрээний зүйлийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлээд дуусгавар болсон тул нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй. Харин №200 *******тай гэрээний урьдчилгаанд төлсөн 60,000,000 төгрөгийг оролцуулаад энэ маргаан бүхий техникийг шилжүүлэх гэрээ байгуулсан. Тиймээс №200, №201 *******тай хоёр гэрээ нэхэмжлэлийн шаардлагатай ямар ч хамааралгүй. Хэрэв дээрх хоёр гэрээнээс үүдэлтэй хохирол учирсан гэж үзэж байгаа бол хариуцагч тал тусдаа нэхэмжлэх эрх нь нээлттэй.

Иймд Н******* ХХК болон Г ХХК нарын 2023 оны 10 ******* сарын 31-ний өдөр байгуулсан Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний гүйцэтгээгүй төлбөрийн үлдэгдэл болох 55,000,000 төгрөг, хүүний төлбөр 10,725,000 төгрөг, алданги 32,862,500 төгрөг, нийт 98,587,500 төгрөгийг хариуцагч Г ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани нэхэмжлэгч компанитай нэхэмжлэлд дурдсан гэрээнээс өмнө буюу 2021 оны 12 ******* сарын 21-ний өдөр 1,325,990 мянган юанийн буюу тухайн үеийн ханшаар 594,043,520 төгрөгийн үнэ бүхий 933Е маркийн экскаватор Захиалгаар худалдах худалдан авах №200 тоот гэрээг, мөн 12 ******* сарын 21-ний өдөр 3,271,810 мянган юанийн буюу 1,465,770,880 төгрөгийн үнэ бүхий 970Е маркийн экскаватор Захиалгаар худалдах худалдан авах №201 тоот гэрээнүүдийг тус тус байгуулж хамтран ажиллаж эхэлсэн юм.

Бид тус гэрээний төлбөрүүдийг гэрээнд заасны дагуу тухай бүр төлсөн ч эд хөрөнгүүдийг хүлээн авсны дараа гэрээнд заасан баталгаат хугацаанд доголдлууд илэрч эхэлсэн тул бид энэ талаар нэхэмжлэгчид удаа дараа мэдэгдэж мөн албан бичиг хүргүүлж байсан. Тухайлбал, бид 2023 оны 8 ******* сарын 15-ны өдрийн №01/56 тоот албан бичгээр доголдлын тухай мэдэгдэж, засварын дагуу хэт удаж ирсэн, шаардлага хангахгүй байгааг дурдаад доголдлуудыг харгалзан 933Е маркийн экскаваторыг худалдан авахгүй болохыг мэдэгдсэн юм.

Нэхэмжлэгч компани анх доголдол илэрснээс хойш 6 сарын хугацаанд тодорхой арга хэмжээ авч доголдлыг бүрэн арилгаагүй төдийгүй энэ хугацаанд бидний ажил сул зогсож тус гэрээнүүдийн төлбөрийн хүрээнд банкнаас авсан зээлийн төлбөр төлж чадахгүй нөхцөлд хүрээд байсан юм. Улмаар бид 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн №66 тоот албан бичгээр цуцалсан гэрээний урьдчилгаа төлбөрийг буцаан төлөх, мөн 970Е загварын экскаваторын засварыг бүрэн хийж дуусгах тухай мэдэгдлийг мөн хүргүүлсэн.

Мөн бид засварын зарим сул зогсолтын үед шаардлагатай ажлыг өөр техник хэрэгсэл түрээслэн гүйцэтгэж үүнд нэг удаад 30,000,000 төтрөгийн түрээсийн төлбөрийг төлөх нөхцөл байдал үүссэн. Улмаар 2023 оны 10 ******* сарын 31-ний өдөр нэхэмжлэлд дурдсан гэрээг үлдэгдэл төлбөрийн хүрээнд байгуулсан ба уг гэрээг байгуулах болсон шалтгаанууд нь:

1. Нэхэмжлэгч бидний өмнө байгуулсан гэрээний төлбөрийг буцаан төлөх боломжгүй байсан, удаа дараа шаардсан ч төлөөгүй шинэ гэрээ байгуулах санал болгосон.

2. Мөн гэрээ байгуулснаар №201 тоот гэрээний зүйл болох 970Е загварын экскаваторын засвар үйлчилгээг эцэслэн дуусгах, байнгын хэвийн ажиллагаатай болгох тухай тохиролцоо зэрэг байсан юм.

Бидний зүгээс 2021 онд байгуулсан тус гэрээнүүдийн хүрээнд бидэнд учирсан хохирол, түрээсийн болон хүүгийн нэмэлт зардал, нэхэмжлэгчийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас бидэнд төлөх алдангийн төлбөрийг бид бүрэн нэхэмжлэх боломжтой байсан ч талуудын хамтын ажиллагаа, цаашдын харилцааг хүндэтгэн өнөөдрийг хүртэл аливаа гомдол, нэхэмжлэл огт гаргаагүй.

Мөн нэхэмжлэгчийн шаардлагадаа дурдсан гэрээний дагуу шилжүүлсэн хөрөнгөд ч тодорхой чанарын доголдлууд үүсээд байхад нэхэмжлэгчээс ийнхүү шүүхэд хандсаныг бид бизнесийн ёс зүйгүй үйлдэл гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамжид 650,888 төгрөг төлсөн баримт, Нисээч-Интернэшнл ГХОХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм, Б.Сод төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, 2023 оны 10 ******* сарын 31-ний өдрийн №202 тоот Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний хуулбар, 2023 оны ******* дүгээр сарын 01-ний өдрийн техник хүлээлцэх хуудас, 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн нэхэмжлэх, БНХАУ-ын иргэн Wunigbatu-ийн гадаад паспортын хуулбар, Нисээч-интернэйшнл ХХК-ийн томилолтын хуудас, томилолтын тайлан, томилолтын зардалтай холбоотой баримтууд, К ХХК-ийн дуудлагын засвар үйлчилгээтэй холбоотой баримтууд, Н******* ХХК-иас К ХХК-д 8,683,425.58 төгрөг төлсөн баримт, К ХХК-ийн нэхэмжлэх, Хөдөлгүүр баталгаат хугацаанд бүртгүүлэх хүсэлтийн хуудас зэрэг баримтуудыг ирүүлсэн. /хх-ийн 1-18, 59-83/

 

Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар: Э.Ад төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Г ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, М.Идэрбаярын иргэний үнэмлэхийн лавлагаа, хариу тайлбар, Г ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 66 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2021 оны 12 ******* сарын 21-ний өдрийн №200, №201 тоот Захиалгаар худалдах, худалдан авах гэрээ-ний хуулбар, Г ХХК-ийн 2023 оны 8 ******* сарын 15-ны өдрийн 01/56 тоот Хүсэлт гаргах тухайалбан бичиг, Ю ХХК-ийн 2025 оны 3 ******* сарын 25-ны өдрийн 25/024 тоот албан бичгийн хуулбар, Г ХХК-ийн эзэмшлийн Голомт банкны 3455*******0355 тоот дансны хуулга, Ю ХХК, Г ХХК нарын хооронд байгуулагдсан 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн -2023020 тоот Машин механизм түрээслэх түрээсийн гэрээ-ний хуулбар, Ю ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 0525УН улсын *******тай Doosan маркийн экскаваторын гэрчилгээний хуулбар, Ю ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 15, 20-ны өдрүүдийн нэхэмжлэхийг ирүүлсэн. /хх-ийн 22, 30-55/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Г ХХК-тай 2023 оны 10 ******* сарын 31-ний өдөр №202 *******тай Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, L 855H маркийн өөрөө авто ачигчийг 175,000,000 төгрөгөөр худалдсан. Хариуцагч нь гэрээний үлдэгдэл төлбөр 55,000,000 төгрөгийг 2023 оны ******* дүгээр сарын 30-ны өдөр төлөхөөр тохиролцсон боловч хугацаандаа төлөөгүй тул үлдэгдэл төлбөр 55,000,000 төгрөг, хүү 10,725,000 төгрөг, алданги 32,862,500 төгрөг, нийт 98,587,500 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй.

Бид 2021 оны 12 ******* сарын 21-ний өдрийн №201 тоот Захиалгаар худалдах, худалдан авах гэрээ-ний баталгаат хугацаа дууссан үед дуудлагаар засвар үйлчилгээ үзүүлж, шинэ мотор худалдаж авч суулгасан. Харин маргаан бүхий гэрээний зүйл болох L 855H маркийн авто ачигчийн доголдолтой холбоотой ямар нэгэн мэдэгдэл, албан бичиг ирүүлээгүй тул нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж тодорхойлов.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч Нисээч-Интернэшнл ХХК-тай 2021 оны 12 ******* сарын 21-ний өдөр №200, №201 тоот Захиалгаар худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 594,043,520 төгрөгийн үнэ бүхий 933Е маркийн экскаватор, 1,465,770,880 төгрөгийн үнэ бүхий 970Е маркийн экскаватор худалдаж авахаар тохиролцож хамтран ажиллаж эхэлсэн. Гэтэл дээрх экскаваторуудыг худалдаж авсны дараа баталгаат хугацаанд доголдол гарч эхэлсэн тул нэхэмжлэгч компанид доголдлын талаар албан бичгээр мэдэгдэж, 933Е маркийн экскаваторыг худалдан авахаас татгалзсан.

Улмаар нэхэмжлэгч компани №200 тоот гэрээний төлбөрийг буцаан төлөх боломжгүй байсан тул 2023 оны 10 ******* сарын 31-ний өдөр №202 *******тай Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, L 855H маркийн өөрөө авто ачигчийг 175,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, №200 тоот гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 60,000,000 төгрөгийг энэ гэрээний төлбөрөөс хасуулж, №201 тоот гэрээний зүйл болох 970Е маркийн экскаваторын засварыг дуусгаж, байнгын хэвийн ажиллагаатай болгохоор тохиролцсон.

Гэвч, нэхэмжлэгч компани нь L 855H маркийн авто ачигчтай холбоотой доголдол үүссэн, мөн 2021 онд байгуулсан гэрээний хүрээнд бидэнд учирсан хохирол, түрээсийн болон хүүгийн нэмэлт зардал, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас үүссэн алдангийг нэхэмжлэх боломжтой байсан хэдий ч нэхэмжлээгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзалгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргав.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдсон.

 

4.1. Нэхэмжлэгч Нисээч-Интернэшнл ХХК, хариуцагч Г ХХК нар 2023 оны 10 ******* сарын 31-ний өдөр №202 *******тай Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ.

 

Уг гэрээгээр Нисээч-Интернэшнл ХХК нь L 855H маркийн өөрөө авто ачигчийг Г ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх, Г ХХК нь авто ачигчийн төлбөрт 175,000,000 төгрөг төлөх, уг төлбөрөөс 60,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр төлж, 2021 оны 12 ******* сарын 21-ний өдрийн 200 тоот Захиалгаар худалдах, худалдан авах гэрээ-ний урьдчилгаа төлбөрт төлсөн 60,000,000 төгрөгийг уг төлбөрөөс хасуулж, үлдэх 55,000,000 төгрөгийг 2023 оны ******* дүгээр сарын 30-ны өдөр төлөхөөр, хэрэв тохирсон хугацаанд төлөөгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс сарын 1,5 хувийн хүү, өдрийн 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцжээ.

 

4.2. Талууд дээрх гэрээг байгуулахаас өмнө буюу 2021 оны 12 ******* сарын 21-ний өдөр №200 тоот Захиалгаар худалдах, худалдан авах гэрээ байгуулж, L 933Е маркийн экскаваторыг 594,043,520 төгрөгөөр, №201 тоот Захиалгаар худалдах, худалдан авах гэрээ байгуулж, L 970Е маркийн экскаваторыг 1,465,770,880 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, улмаар L 970Е маркийн экскаваторын доголдолтой холбоотойгоор №200 тоот Захиалгаар худалдах, худалдан авах гэрээ-ний зүйл болох L 933Е маркийн экскаваторыг худалдан авахаас татгалзаж, уг гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 60,000,000 төгрөгийг 2023 оны 10 ******* сарын 31-ний өдрийн №202 *******тай Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний төлбөрөөс хасуулахаар тохиролцсон болох нь хэрэгт авагдсан №200, №201 тоот гэрээний хуулбар, Г ХХК-ийн 2023 оны 8 ******* сарын 15-ны өдрийн 01/56 тоот албан бичиг, 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 66 тоот албан бичгээр тогтоогдож байна.

 

5. Талуудын хооронд 2023 оны 10 ******* сарын 31-ний өдөр Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох L 855H маркийн өөрөө авто ачигчийг Г ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн, Г ХХК нь гэрээний дагуу төлөх 175,000,000 төгрөгөөс 60,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр төлж, өмнө байгуулсан №200 *******тай гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 60,000,000 төгрөгийг дээрх гэрээний төлбөрөөс хасуулж, үлдэх 55,000,000 төгрөгийг төлөөгүй байгаа үйл баримтад талууд маргаагүй.

 

Харин гэрээний зүйл болох L 855H маркийн өөрөө авто ачигчтай холбоотой доголдол үүссэн эсэх, өмнө байгуулсан №201 тоот гэрээнээс үүссэн хохиролтой холбоотой хариуцагч Г ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзах нь үндэслэлтэй эсэхэд маргав.

 

6. Шүүх Нисээч-Интернэшнл ХХК, Г ХХК нарын 2023 оны 10 ******* сарын 31-ний өдөр байгуулсан №202 *******тай Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ээр Нисээч-Интернэшнл ХХК нь гэрээний зүйл болох L 855H маркийн өөрөө авто ачигчийг Г ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх, Г ХХК нь гэрээний дагуу төлөх 175,000,000 төгрөгөөс 60,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр төлж, өмнө байгуулсан №200 *******тай гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 60,000,000 төгрөгийг дээрх гэрээний төлбөрөөс хасуулж, үлдэх 55,000,000 төгрөгийг 2023 оны ******* дүгээр сарын 30-ны өдөр төлөхөөр, уг хугацаанд төлөөгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс сарын 1,5 хувийн хүү, өдрийн 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсоноос дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 262 ******* зүйлийн 262.1-т заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж дүгнэв.

 

Иргэний хуулийн 262 ******* зүйлийн 262.1-т зааснаар зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг хүлээдэг.

 

Талууд дээрх гэрээг бичгээр байгуулж, гэрээний үнийг тодорхойлж, гэрээнд бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээ, хэсэгчлэн төлөх төлбөрийн хэмжээ, хугацаа, төлбөл зохих хүүгийн хэмжээг тусгасан байх тул шүүх уг гэрээг Иргэний хуулийн 263 ******* зүйлийн 263.1, 263.2-т заасантай нийцсэн, хүчин төгөлдөр гэж дүгнэв.

 

7. Талуудын байгуулсан Зээлээр худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр учир гэрээнд заасан үүргээ худалдагч, худалдан авагч биелүүлэх үүрэгтэй.

Нэхэмжлэгч Нисээч-Интернэшнл ГХОХХК нь гэрээний зүйл болох L 855H маркийн өөрөө авто ачигчийг Г ХХК-ийн өмчлөлд шилжүүлж, гэрээний үүргээ биелүүлсэн болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон тул хариуцагч Г ХХК-иас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

 

Хариуцагч Г ХХК нь дээрх гэрээний үлдэгдэл төлбөр болох 55,000,000 төгрөгийг 2023 оны 10 ******* сарын 31-ний өдөр нэхэмжлэгч Нисээч-Интернэшнл ГХОХХК-д төлөх үүрэг хүлээсэн боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон бөгөөд хариуцагч нь L 855H маркийн өөрөө авто ачигч доголдолтой байсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан боловч энэхүү тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 ******* зүйлийн 25.2.2, 38 ******* зүйлийн 38.1-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

 

Иймд хариуцагч Г ХХК-иас L 855H маркийн өөрөө авто ачигчийн үлдэгдэл төлбөр 55,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Нисээч-Интернэшнл ГХОХХК-д олгох нь зүйтэй.

 

8. Талууд Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний 3 ******* зүйлд төлбөр төлөх нөхцөлийн талаар харилцан тохиролцож, 3.1-т 200 тоот Захиалгаар худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 60,000,000 төгрөгийн төлбөрийг энэ гэрээний төлбөрт шилжүүлэх, гэрээ байгуулсан өдөр урьдчилгаа 60,000,000 төгрөгийг төлөх, 2023 оны ******* дүгээр сарын 30-ны өдөр үлдэгдэл төлбөр 55,000,000 төгрөгийг төлөх-өөр, үлдэгдэл төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс өдрийн 0,5 хувийн алданги тооцох-оор харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 232 ******* зүйлийн 232.3, 232.6-д заасантай нийцсэн байна.

 

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээнд заасны дагуу алданги шаардах эрхтэй.

 

Иргэний хуулийн 232 ******* зүйлийн 232.6-д зааснаар алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөх агуулгаар тодорхойлсон бөгөөд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд гэрээний үлдэгдэл төлбөр, гэрээнд заасан бол хүү хамаарна.

 

Талууд Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний 3.2, 3.3-т зааснаар худалдан авагч нь гэрээний үлдэгдэл төлбөр 55,000,000 төгрөгийг 2023 оны ******* дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс сарын 1,5 хувийн хүүгийн төлбөр төлөхөөр тохиролцсоныг Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т заасан болзол тавьж хийсэн хэлцэл гэж үзнэ.

 

Тодруулбал, хариуцагч Г ХХК нь үлдэгдэл төлбөр болох 55,000,000 төгрөгийг 2023 оны ******* дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлөөгүй тохиолдолд буюу гэрээгээр тохирсон болзол бий болсон тохиолдолд нэхэмжлэгч Нисээч-Интернэшнл ХХК-д хүү авах эрх үүснэ.

 

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч Г ХХК нь гэрээгээр тохирсон хугацаанд 55,000,000 төгрөгийн төлбөрийг төлөөгүй болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч Нисээч-Интернэшнл ХХК-д гэрээний 3.3-т заасны дагуу хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 1 сарын 1,5 хувийн хүү тооцон шаардах эрх үүссэн байна.

 

Харин нэхэмжлэгч Нисээч-Интернэшнл ГХОХХК нь гэрээний дээрх заалтыг үндэслэн 2023 оны 12 ******* сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 ******* сарын 30-ны өдрийг хүртэл сар бүр 1,5 хувиар хүү тооцон нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд хариуцагч Г ХХК нь гэрээний 3.3-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 1,5 хувиар тооцож, 1 сарын хүү 825,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

 

Ийнхүү хариуцагч Г ХХК-ийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг тооцоход 55,825,000 төгрөг /55,000,000+825,000/ байх бөгөөд хариуцагчийн төлбөл зохих алдангийн хэмжээг 2023 оны 12 ******* сарын 01-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл 423 хоногоор тооцоход *******8,069,875 төгрөг /55,825,000 төгрөг0.5%423 хоног/ байна.

 

Иргэний хуулийн 232 ******* зүйлийн 232.4-т зааснаар алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул хариуцагч Г ХХК-иас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх алдангид 27,912,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

9. Дээрх үндэслэлээр хариуцагч Г ХХК-иас гэрээний үлдэгдэл төлбөрт 55,000,000 төгрөг, хүүд 825,000 төгрөг, алдангид 27,912,500 төгрөг, нийт 83,737,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Нисээч-Интернэшнл ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14,850,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хариуцагч Г ХХК нь 2021 оны 12 ******* сарын 21-ний өдөр байгуулсан №200, №201 тоот гэрээтэй холбоотой хохирол үүссэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбар гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 307/ШЗ2025/02824 дүгээр захирамжаар ..Хариуцагч Г ХХК нь талуудын хооронд байгуулсан 2021 оны 12 ******* сарын 21-ний өдрийн №201 тоот гэрээний хохирол, алдангид 236,577,088 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээ тусад нь нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх нь зүйтэй. гэх үндэслэлээр хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тул дээрх гэрээний хохирол, алдангитай холбоотой нэхэмжлэлээ жич гаргаж шийдвэрлүүлэхэд энэ шийдвэр саад болохгүйг дурдъя.

 

10. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 ******* зүйлийн *******5.2.2, *******6, *******8 ******* зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 262 ******* зүйлийн 262.1, 232 ******* зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч Г ХХК-иас 83,737,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Нисээч-Интернэшнл ГХОХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14,850,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 ******* зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 ******* зүйлийн 56.2, 60 ******* зүйлийн 60.1-т заасныгг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 650,888 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 576,637 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.2, 120 ******* зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ