| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 319/2025/00440/И |
| Дугаар | 319/ШШ2025/00401 |
| Огноо | 2025-06-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 319/ШШ2025/00401
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек би,
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* ******* ******* байрны ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн хотхоны Б байрны тоотод оршин суух, овогт ий т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “95,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч О.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Ц.ээс автомашин худалдаж авсан үнийн үлдэгдэл 95,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.
2. Нэхэмжлэгч О.*******, хариуцагч Ц. нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: О.*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.т холбогдох 95,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч О.*******, хариуцагч Ц. нар нь дараах нөхцөлөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулав.
-Нэхэмжлэлийн шаардлага болох 95,000,000 төгрөгөөс 85,000,000 төгрөгийг хариуцагч Ц. нь 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч О.*******эд өгөх,
-Нэхэмжлэгч О.******* нь нэхэмжлэлийн шаардлагын зөрүү 10,000,000 төгрөгийг хариуцагч Ц.ээс гаргуулахаас татгалзах,
-Дээрх гэрээний үүргийг зөрчсөн тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлэхээр тохиролцов” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
3. Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч Ц.т холбогдуулан “95,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
4. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч О.*******, хариуцагч Ц. нар нь эвлэрч, 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр бичгээр эвлэрлийн гэрээ байгуулж шүүхэд ирүүлсэн бөгөөд уг эвлэрлийн гэрээнд “1. Нэхэмжлэлийн шаардлага болох 95,000,000 төгрөгөөс 85,000,000 төгрөгийг хариуцагч Ц. нь 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч О.*******эд өгөх, 2. Нэхэмжлэгч О.******* нь нэхэмжлэлийн шаардлагын зөрүү 10,000,000 төгрөгийг хариуцагч Ц.ээс гаргуулахаас татгалзах, 3. Дээрх гэрээний үүргийг зөрчсөн тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлэхээр талууд” тохиролцож, зохигчид нь хэн нэгний дарамт шахалтгүйгээр эвлэрлийн гэрээ байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулжээ.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар зохигчийн эвлэрэл нь бусдын эрх ашиг сонирхлыг хөндөөгүй, талууд хүсэлт зоригоо илэрхийлэн эвлэрлийн гэрээ байгуулсан, гэрээ нь хуульд нийцсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 632,950 төгрөгийн тал нь болох 316,475 төгрөгийг төрийн сангаас, 316,475 төгрөгийг хариуцагч Ц.ээс гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгож шийдвэрлэв.
7. Хариуцагч нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна.
8. Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-д зааснаар хариуцагч Ц.ийн арилжааны банкнууд дахь данснуудын зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр зогсоох шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээний хууль зүйн үйлчлэл дуусгавар болж цуцлагдахыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч О.*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.т холбогдох иргэний хэргийн зохигчид эвлэрч “1. хариуцагч Ц. нь 95,000,000 төгрөгөөс 85,000,000 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч О.*******эд төлөх, 2. нэхэмжлэгч О.******* нь нэхэмжлэлийн шаардлагын зөрүү 10,000,000 төгрөгийг хариуцагч Ц.ээс гаргуулахаас татгалзахаар” тохиролцон, эвлэрлийн гэрээ байгуулж, эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.2, 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 632,950 төгрөгийн тал нь болох 316,475 төгрөгийг төрийн сангаас, 316,475 төгрөгийг хариуцагч Ц.ээс тус тус гаргуулан нэхэмжлэгчид О.*******эд олгож, нэхэмжлэгчийн төлсөн үлдсэн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ц. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК