| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 307/2025/00483/И |
| Дугаар | 307/ШШ2025/00780 |
| Огноо | 2025-05-14 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 307/ШШ2025/00780
2025 05 14 307/ШШ2025/00780
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 8 дугаар *******, ******* *******, 15 давхарт оршин байрлах М ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр *******, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт Б Э /РД:/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 7,573,536.70 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч Б.Эгаас 60011 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 2,030,267.09 төгрөг, 6002 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 658,961.60 төгрөг, 60836 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 1,627,928.41 төгрөг, 6000216750 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 855,191.74 төгрөг, 60088 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 1,228,324.32 төгрөг, 60002 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 1,149,863.54 төгрөг, нотариатын зардал 23,000 төгрөг, нийт 7,573,536.70 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
М ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Э нар нь харилцан тохиролцож, М ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 7,573,536.70 төгрөгийг 437.7 төгрөгөөр *******асгаж, хариуцагч Б.Э нь үлдэх 7,573,099 төгрөгийг 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 8 сарын хугацаанд сар бүрийн 30-ны өдөр 946,637.37 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиолцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М ******* ХК нь хариуцагч Б.Эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,573,536.70 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 7,573,536.70 төгрөгийг 437.7 төгрөгөөр *******асгаж, хариуцагч Б.Э нь үлдэх 7,573,099 төгрөгийг 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 8 сарын хугацаанд сар бүрийн 30-ны өдөр 946,637.37 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, Б.Эд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. М ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Эд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 7,573,536.70 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 7,573,536.70 төгрөгийг 437.7 төгрөгөөр *******асгаж, хариуцагч Б.Э нь үлдэх 7,573,099 төгрөгийг 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 8 сарын хугацаанд сар бүрийн 30-ны өдөр 946,637.37 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, Б.Эд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136,127 төгрөгөөс 68,063.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буюу Дархан-уул аймгийн Татварын хэлтсээс 68,063.5 төгрөгийг, хариуцагч Б.Эгаас 68,063.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ