Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 125/ШШ2025/0050

 

 

 

2025 06 26 125/ШШ2025/0050

 

 

ХАРИУЦАГЧ НЭХЭМЖЛЭЛИЙН ШААРДЛАГЫГ

ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСНИЙГ БАТАЛЖ,

ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Янжиндулам би нэхэмжлэгч *******аас Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн Иргэдийн нийтийн хурлын дарга *******д холбогдуулан Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн иргэдийн нийтийн хурлын дарга *******гийн Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн засаг даргад нэр дэвшиж хуралд оролцсон иргэдийн олонхын санал авсан Л.Цэнд-Аюушийг Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн засаг даргад нэр дэвшүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Л.Цэнд-Аюушийг Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн засаг даргад нэр дэвшүүлсан тогтоол гаргахыг даалгуулах-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн Иргэдийн нийтийн хурлын дарга ******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн Иргэдийн нийтийн хурлын дарга ******* би *******ийн 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.

Иймд хүсэлтийг хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******аас Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн Иргэдийн нийтийн хурлын дарга *******д холбогдуулан Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн иргэдийн нийтийн хурлын дарга *******гийн Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн засаг даргад нэр дэвшиж хуралд оролцсон иргэдийн олонхын санал авсан Л.Цэнд-Аюушийг Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн засаг даргад нэр дэвшүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Л.Цэнд-Аюушийг Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн засаг даргад нэр дэвшүүлсан тогтоол гаргахыг даалгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *******гаас Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхэд гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол хөндөхөөргүй, хуульд харшлаагүй гэж үзлээ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу тус хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар *******ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн Иргэдийн нийтийн хурлын дарга *******д холбогдох Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн иргэдийн нийтийн хурлын дарга *******гийн Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн засаг даргад нэр дэвшиж хуралд оролцсон иргэдийн олонхын санал авсан Л.Цэнд-Аюушийг Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн засаг даргад нэр дэвшүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Л.Цэнд-Аюушийг Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн засаг даргад нэр дэвшүүлсан тогтоол гаргахыг даалгуулахшаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ЯНЖИНДУЛАМ