| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 135/2024/02009/И |
| Дугаар | 307/ШШ2025/00784 |
| Огноо | 2025-05-14 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 307/ШШ2025/00784
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* дугаар *******, ******* *******-*******1-А тоот хаягт оршин суух Т******* овогт Г******* У******* /РД:ТА9*******2947/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* дугаар *******, хороолол, 2 дугаар , тоот хаягт оршин суух Д овогт Б Э /РД:РС8801*******1/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэгт 60,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Г.У*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Л.Ц,
Хариуцагч: Б.Э,
Хариуцагчийн өмгөөлөгч: Ө.Г,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.А оролцож, тэмдэглэл хөтлөв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 1*******, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т******* овогт Г******* У******* /РД:ТА9*******2947/, Д овогт Б Э /РД:РС8801*******1/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан насанд хүрээгүй охин Э.Уг нэхэмжлэгч Г.У*******ийн асрамжид хэвээр үлдээсүгэй.
*******. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримтлан 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин Э.Уг ******* нас /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний хэмжээгээр тэтгэлэг тогтоон эцэг Б.Эээс сар бүр гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.4, 1*******0 дугаар зүйлийн 1*******0.*******-т заасныг баримтлан хариуцагч Б.Эээс 28,666,666 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.У*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас *******1,*********************,**************4 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, *******8 дугаар зүйлийн *******8.1-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчинг бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон , хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлээр хангах зэрэг эцэг, эхийн үүргээ гэрлэлт цуцлагдсанаас үл хамааран зохих ёсоор биелүүлэхийг, уг үүргээ хэрэгжүүлэхэд хэн нэгэндээ саад болохгүй байхыг Г.У*******, Б.Э нарт тус тус даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 6******* дугаар зүйлийн 6*******.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч Б.Эээс тогтмол хугацаанд төлөгдөх хүүхдийн тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцон 0,7******* төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ