Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 319/ШШ2025/00396

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* овогт *******ы *******ын “Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ыг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч Г.*******ын шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...******* овогтой нь 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гэрээсээ явсан. Гэрээсээ яваад 8 сар болж байна. 0-18 насны 4 хүүхэд эхнэрээ орхиод Улаанбаатар хот руу явж тэндээ гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж, сэтгэл санааны болон үр хүүхдээ үл хайхрах хүчирхийлэлд өртүүлсэн тул шүүхэд хүсэлт гаргаж байна. Одоо түүний оршин суух хаяг нь тодорхой бус, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул *******ыг эрэн сурвалжилж өгнө үү. ******* нь Ховд аймгийн Мөст сумын харьяат, 2024 оны 12 сард Дархан хот руу шилжсэн боловч тус хаягт оршин суудаг. Улаанбаатар хотын  хот тохижуулах газарт ажиллаж байгаа болно...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

3. Хүсэлт гаргагч Г.*******ын гаргасан “*******ыг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар хангаж шийдвэрлэв.

4. Хүсэлт гаргагчаас иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******т холбогдуулан гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэл гаргахаар түүнийг эрэн сурвалжилж байгаа бөгөөд энэ нь хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрлэсний бүртгэлийн лавлагаа болон бусад бичмэл нотлох баримтаар нотлогдож байна.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа /оршин байгаа/ газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргах эрхтэй. Хүсэлт гаргагч нь өөрийн оршин суугаа газрын шүүх болох Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргасан нь хуульд нийцжээ.

6. *******ын ын оршин суугаа газар нь тодорхойгүй, хүсэлт гаргагчийн зүгээс холбогдож чадахгүй байгаа нь хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байх тул түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газар, хаягийг олж тогтоохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэлээ.

/Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд овогтой *******ын , регистрийн дугаар , утас , Улаанбаатар хотын хот тохижуулах газарт ажиллаж байсан гэх/

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

                                                    ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох  овогтой *******ын ыг эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх заалтад зааснаар *******ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газар, хаягийг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Хариуцагч *******ын оршин суух хаягийг олж тогтоомогц шүүхэд болон хүсэлт гаргагч Г.*******т /холбогдох утас / нэн даруй мэдэгдэхийг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Г.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ө.БАХЫТБЕК