| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 319/2025/00420/И |
| Дугаар | 319/ШШ2025/00397 |
| Огноо | 2025-06-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 319/ШШ2025/00397
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* ******* овогт *******н *******гийн хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: “Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай” хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: хүсэлт гаргагч С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч С.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: “******* овогтой ******* миний бие ******* оны 08 дугаар сарын 06-ны өдөр ******* аймгийн ******* сумын ******* багт *******н 2 дахь хүү болон төрсөн. ******* аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуульд 1978 онд 1 дүгээр ангид орж, 1986 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 8 дугаар анги төгсөөд ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдлийн ******* бригадад эцэг, эхийн хамт мал маллаж байгаад 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдөр цэргийн албанаас халагдаж ирээд одоо хүртэл мал маллаж амьдарч байна. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд С.******* намайг ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдлийн ******* бригадад 1986 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл ******* аймгийн ******* сумын тариалан нэгдлийн ******* багт эцэг, эхтэй хамт мал маллаж ажиллаж байсныг тус тус тогтоож өгнө үү.” гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас гаргаж өгсөн болон шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд:
2.1. Хүсэлт гаргагчаас: Иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, , нарын тодорхойлолт, ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн лавлагаа, хугацаат цэргийн алба хаасан лавлагаа, хөдөлмөрийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, овог, нэр өөрчилсөн лавлагаа, ******* аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын лавлагаа зэрэг нотлох баримтыг гаргаж өгсөн.
2.2. Шүүхээс: ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа, Нийгмийн даатгалын газрын лавлагаа, ХААТР маягтын хуулбарууд, гэрч , нарыг асуусан тэмдэглэл зэрэг нотлох баримуудыг бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
3. Хүсэлт гаргагч С.******* нь ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдлийн ******* бригадад 1986 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийн шаардлага гаргажээ.
4. Шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан дараах нотлох баримтыг үнэлж, хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Үүнд:
******* аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгаас ирүүлсэн ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдлийн ******* бригадын 70 дугаар дансны түүвэрт 1987 онд хүсэлт гаргагч С.*******д цалин, хөлс олгосон бичилт хийгдсэн байна. /хавтаст хэргийн 7-8 дэх тал/,
Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын лавлагаагаар *******н ******* нь 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж, Ардын армийн 123 дугаар ангид алба хааж, 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдөр цэргийн албанаас халагдсан нь нотлогдож байна. /хавтаст хэргийн 9 дэх тал/,
******* аймгийн ******* сумын Тариалан нэгдлийн захиргаанаас хүсэлт гаргагч С.*******д 1986 онд хөдөлмөрийн дэвтэр нээж, олгож байжээ. /хавтаст хэргийн 10 дахь тал/,
Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд зааснаар С.******* нь 1990 оноос 2000 оныг дуустал ажилласан жилээ нөхөн тооцуулжээ. /хавтаст хэргийн 10 дахь тал/,
******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын лавлагаа, малын “А” дансны хуулбар зэрэг нотлох баримтуудаар тус сумын ******* багийн иргэн С.******* нь 1991, 1995-2000 онуудад тус тус мал тоолуулж байсан нь нотлогдож байна. /хавтаст хэргийн 14-28 дахь тал/,
******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 29/444 дугаартай албан бичгээр ирүүлсэн С.*******гийн ХААТР 1А маягтад “ажилладаг байгууллага Тариалан нэгдэл, ажилд орсон он 1986 он, эрхэлдэг ажил ногоочин” гэж, ХААТР 15 а маягтад “эрхэлдэг ажил хоршоолсон ард”, “ажилладаг байгууллага Тариалан нэгдэл ******* бригад” гэж тус тус бичигджээ. /хавтаст хэргийн 40-42 дахь тал/,
******* аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 70 дугаар албан бичгээр ирүүлсэн С.*******гийн 1988 онд цэргийн албанд татагдах үед хөтөлсөн анкетад “1986 оноос нэгдэлд ногоочин” гэж бичигдсэн байна. /хавтаст хэргийн 44-45 дахь тал/,
Гэрч ы “...С.******* нь н.Серкбай гэдэг хүний 2 дахь хүү бөгөөд 1986 онд ******* аймгийн ******* сумын сургуулийг 8 дугаар анги төгсөөд илгээлтээр ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар ажиллаж эхэлсэн. Мөн хажуугаар нь ногоо тарьдаг байсан. Тэрээр 1988 онд цэргийн албанд татагдаж, 1990 онд халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд тус бригаддаа малчнаар ажиллаж байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 56-57 дахь тал/,
Гэрч гийн “...С.******* бид нэг нутаг усны хүмүүс. Багаас нь эхлэн мэднэ. Түүний аав Серкбай гэж хүн байсан бөгөөд газар тариалан эрхэлдэг хүн байсан. С.******* нь 1986 онд ******* аймгийн ******* сумын сургуулийг 8 дугаар анги төгсөөд илгээлтээр ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар ажиллаж эхэлсэн. Тэрээр 2 жил ажиллаж байгаад 1988 онд цэргийн албанд татагдаж 2 жилийн дараа буюу 1990 онд халагдаж ирээд тус бригаддаа малчнаар ажиллаж байсан. Тэрээр голдуу бог мал маллаж байсан. Нэгдэл тарснаас хойш тэрээр ******* багтаа мал маллаж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 58-59 дэх тал/ хэрэгт авагдсан.
Дээрх архивын лавлагаа, гэрчүүдийн мэдүүлэг, ХААТР маягтуудын хуулбар зэрэг нотлох баримтуудаар хүсэлт гаргагч С.******* нь ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдлийн ******* бригадад 1986 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс цэргийн албанд татагдах хүртэл ногоочин, малчнаар ажиллаж байсан нь нотлогдож байна.
6. Гэрч , нарын “Бригадад малчнаар ажиллаж эхэлсэн. Мөн хажуугаар нь ногоо тарьдаг байсан.” мэдүүлэг болон малын А дансны хуулбар, нэгдлийн 70 дугаар дансны хуулбар, хүсэлт гаргагчийн “малчнаар ажиллахаас гадна, хажуугаар нь ногоо тарьдаг байсан” гэсэн тайлбар зэрэг нотлох баримтуудаар хүсэлт гаргагч С.******* нь эцэг, эхдээ тусалж нэгдлийн малыг хариулж, малчнаар ажиллахаас гадна ногоо тарьдаг байсан нь нотлогдсон гэж дүгнэлээ.
7. Иймээс хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг, бичмэл нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь харьцуулан үнэлж, хүсэлт гаргагч С.*******гийн ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдлийн ******* бригадад 1986 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтад зааснаар ******* ******* овогт *******н *******гийн ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдлийн ******* бригадад 1986 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч С.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК