| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2025/00100/И |
| Дугаар | 141/ШШ2025/00123 |
| Огноо | 2025-05-26 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 141/ШШ2025/00123
| 2025 оны 05 сарын 26 өдөр | Дугаар 141/ШШ2025/00123 | Завхан аймаг |
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш овогт Э-ын Б, хариуцагч М овогт С-гийн Л нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар .........оны ...... дугаар сарын .......-ны өдөр охин М овогт Л-гийн А, ........ оны ..... дугаар сарын .....-ны өдөр хүү М овогт Л-гийн Ц нарыг эх Ш овогт Э-ын Б-ийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар охин Л.А, хүү Л.Ц нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшний хэмжээгээр сар бүр эцэг М овогт С-нгийн Л-гээр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар зохигч талууд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргааны талаар эвлэрэн хэлэлцсэн байх тул эвлэрлийн гэрээг баталсугай.
5. Эвлэрлийн гэрээнд нэхэмжлэгч ЭБ гэр бүлийн дундын эд хөрөнгө болох ........ маркийн ............ улсын дугаартай автомашинаас өөрт болон хүүхдүүдээ ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч С.Л-гээс 10,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч хүлээн зөвшөөрч 7,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Э.Б-д өгсөн. Үлдэгдэл 3,000,000 төгрөгийг 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор нэхэмжлэгч Э.Б-д өгөхөөр харилцан тохиролцсон болохыг дурдсугай.
6. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар эцэг С.Л нь охин Л.А, хүү Л.Ц нартай уулзах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх зэрэг хуулиар олгогдсон эрх үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг эх Э.Б-д даалгасугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Э.Б-д даалгасугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38.4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор шийдвэрийн хувийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Б-д даалгасугай.
9. Засгийн газраас тогтоосон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг тэтгэлэг авагчийн оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Л-гээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Б-д олгосугай.
11. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
12. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ