Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 125/ШШ2025/0051

 


 

2025 07 07 *******25/ШШ2025/005*******

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Янжиндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* ХХК-нийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Засаг даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын *******3-ны өдрийн А/99 дугаартай "Захирамж хүчингүй болгох тухай" захирамжаас ******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ******* ХХК-нийн захирал *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: ******* ХХК-иас Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан Ховд аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын *******3-ны өдрийн А/99 дугаартай "Захирамж хүчингүй болгох тухай" захирамжаас ******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Хоёр. Хэргийн үйл баримтын талаар:

2.******* Ховд аймгийн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 3*******-ний өдрийн А/*******89 дугаар Төсөл сонгон шалгаруулалтаар газар эзэмшүүлэх тухай захирамжаар ******* ХХК-нд ******* баг, ******* бүсэд байрлах *******,******* газрыг хаус хорооллын зориулалтаар *******5 жилийн хугацаагаар газар эзэмшүүлсэн байна.

2.2 Улмаар Ховд аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын *******3-ны өдрийн А/99 дугаар Захирамж хүчингүй болгох тухай захирамжаар Газрын тухай хуулийн 3******* дүгээр зүйлийн 3*******.2, 33 дугаар зүйлийн 33.*******.2, 33.5 дахь хэсгийг зөрчиж төсөл сонгон шалгаруулалтаар газар эзэмшүүлсэн гэх үндэслэлээр ******* ХХК-нд газар эзэмшүүлсэн 2020 оны 3 дугаар сарын 3*******-ний өдрийн А/*******89 дугаар Төсөл сонгон шалгаруулалтаар газар эзэмшүүлэх тухайзахирамжийг хүчингүй болгосон.

2.3 ******* ХХК-иас газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамжийг эс хүлээн зөвшөөрч Ховд аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын *******3-ны өдрийн А/99 дугаартай захирамжийн ******* ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.

 

Гурав. Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэл:

3.******* Нэхэмжлэгч ******* ХХК-нийн захирал *******аас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  ХХК нь Ховд аймгийн засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 3*******-ний өдрийн А/*******80 дугаар Захирамжаар Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн шинэ суурьшлын бусад байрлах *******.******* газрыг хаус хорооллын зориулалтаар *******5 жилийн хугацаатай эзэмшсэн.

Гэтэл Ховд аймгийн Засаг дарга нь 2023 оны 07 сарын 2*******-ний өдрийн А/4*******0 тоот Захирамжаар Зөөлөн Тэмүүлэн Констракшн ХХК-ны эзэмшлийн А/*******89 дугаартай газрын гэрчилгээг хүчингүй болгосон тул манай компани Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын *******9-ний өдрийн *******25/ШШ2024/00*******0 дугаартай Шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 сарын 0*******-ний өдрийн 22*******/МА52024/ 0283 дугаартай Магадлалаар анхан шатны шүүхийн Шийдвэрийг хэвээр үлдээсэн. Монгол улсын Даад Шүүхийн 2024 оны 09 сарын *******7-ны өдрийн 00*******ШХТ2024/0288 дугаартай Тогтоолоор хариуцагчийн Гомдлыг хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэсэн байдаг.

Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байхад Ховд аймгийн Засаг дарга нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүйгээр 2025 оны 02 дугаар сарын *******3-ны өдрийн А/99 дугаартай" Захирамж хүчингүй болгох тухай" Захирамжаар "Зөөлөн Тэмүүлэн Констракшн ХХК-ны эзэмшлийн газрыг хүчингүй болгосон Захирамж гаргасанд Гомдолтой байна. Тухайн газрыг хүчингүй болгохдоо Засаг дарга газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.*******.2-д заасныг баримталсан байна. Манай компани мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлээгүй, манай компани хоршоо биш. Тухайн газрыг хаус хороолол барих зориулалтаар эзэмшсэн. Иймд Ховд аймгийн Засаг дарга гийн 2025 оны 02 сарын *******3-ны өдрийн А/99 дугаартай Захирамж хүчингүй болгох тухай" захирамжаас " ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.

2020 онд Ховд аймгийн Засаг даргын шийдвэрээр уг газрыг төсөл сонгон шалгаруулалтад орж тодорхой шаардлага болон холбогдох баримтуудыг бүрдүүлэн *******,******* газрыг *******5 жилийн хугацаатай ******* ХХК нь авсан.

Тухайн газрыг аваад манайх үйл ажиллагаа явуулах гэсэн боловч дэд бүтцийн асуудал шийдэгдэхгүй байсан тул 2022 оны 02 дугаар сарын *******6-ны өдрийн 6*******2 дугаар тоотоор Аймгийн Засаг дарга болон Ховд аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газар руу дэд бүтэц болон бохир, цэвэр ус шийдэж өгнө үү гэх албан тоотыг удаа дараа явуулж байсан.

Манай компани уг газарт барилга, байгууламж барихын тулд маш их хүч хөдөлмөр болон олон төрлийн зээлүүдийг авч тухайн газарт барилгын зураг төсөл, манаачийн цалин, хашаа татсан зэрэг ажлуудыг хийж их зардал гаргасан гэтэл Засаг дарга захирамж гаргаж манай газрыг хүчингүй болгосон байдаг.

Улмаар манай компани нь хуульд заасны дагуу тухайн газрыг авснаас хойш газрын төлбөрийг цаг тухайд нь бүрэн төлж, 4 тал хашаа татаж манаач буулган газар шорооны ажлыг эхлүүлж, 55,000,000 төгрөгөөр зураг төсөл хийлгүүлсэн бөгөөд уг газарт үйл ажиллагааг явуулах гэхээр шүүхийн маргаантай байна гэдэг үндэслэлээр манай компанийг ажил хийх нөхцөл боломжоор хангаж өгөхгүй байсан. Бид нар маргаан бүхий газрыг авахдаа хууль журмын дагуу авсан. Уг газрын маргаантай асуудлаас болж би 3 жил шүүхээр явж байгаа бөгөөд уг газарт ямар ч үйл ажиллагаа явуулж болохгүй өөрийн хөрөнгө, мөнгөөрөө хохирч байна гэв.

 

3.2 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******аас шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч "*******" ХХК-ний гаргасан Ховд аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын *******3-ны өдрийн А/99 дугаартай захирамж хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зүгээс эс зөвшөөрч дараах хариу тайлбар гаргаж байна. "*******" ХХК нь 3 шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй, уг шийдвэрийг биелүүлэхгүйгээр аймгийн Засаг дарга дахин шийдвэр гаргасан гэх гомдлын хариуд: Аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 2*******-ний өдрийн А/4*******0 дугаар захирамжаар тус компанийн эзэмшлийн гэх газрын газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо Монгол улсын Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.*******.5, 40.*******.6 дахь заалтыг үндэслэн шийдвэр гаргасан. 3 шатны шүүхийн шийдвэрийг хангаж захирамж гаргахгүй бөгөөд нэхэмжлалийн шаардлагын дагуу эрх сэргэсэн гэж үзнэ. Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 3******* дугээр зүйлийн 3*******.2 33.*******.2, 33.5 дахь хэсэгт заасан дараах үндэслэлүүдээр хүчингүй болгосон. Үүнд: *******. Жаргалант сумын ******* багийн нутаг давсгэрт ******* бүсэд байрлалтай "*******" ХХК-ны эзэмшлийн гэх хаус хорооллын зориулалттай, *******.******* газрыг Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.*******.2 дахь заалтын дагуу тухайн газрыг эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамжийн үндэслэлийг тайлбарлавал: Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.*******.2 дахь заалтыг зөрчсөн, тус хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь заалтад энэ хуулийн 33.*******.2-т заасны дагуу төсөл шалгаруулах хэлбэрээр газар эзэмших эрхийг зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, эсхүл мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд, эсхүл гадаад улс, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт зориулж олгоно гэж заасан байгаа нь дээрх аж ахуй нэгж байгууллагад хаус хорооллын зориулалтаар газрыг олгохдоо төсөл сонгон шалгаруулалтаар олгосон нь буруу бөгөөд уг газрыг дуудлага худалдааны зарчмаар олгоогүй нь тус хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна. Мөн Ховд аймгийн Төрийн Аудитын газрын 2024 оны 88/42*******7*******067 тоот албан шаардлагын Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.*******.2-д "энэ хуулийн 33.*******.*******-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.*******, 29.2. 29.3-т заасан хэмжээнээс илүү газар 33эмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд нэг удаа 5 га хүртэлх газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, тесел шалгаруулах зарчмаар шайдварлэнэ. Тесеп шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно" гэсэн заалттай нийцээгүй гэх үндэслэлийн дагуу аймгийн Засаг даргын 2025 оны 02 сарын *******3-ны өдрийн А/99 дүгээр "Захирамж хүчингүй болгох тухай" захирамж гаргасан хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Захиргааны ерөнхий хуульд заасан сонсгох, мэдэгдэх ажиллагааг хуульд заасны дагуу хэрэгжүүлсэн талаар: Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.*******. "Захиргааны акт гаргахын өмнө эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд тайлбар, санал гaprax боломж олгоно", 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг явуулах гэсэн заалтын дагуу хариуцагч бүрэн хэрэгжүүлсэн болно. Захиргааны шийдвэр гаргахтай холбогдуулан тайлбар саналаа ирүүлэх тухай Аймгийн Засаг даргын 2025 оны 0******* дүгээр сарын 03-ны өдрийн *******/64 дүгээр албан бичгээр "*******" ХХК-д 2025 оны 0******* дүгээр сарын 07-нд мэдэгдсэн. Тус сонсох ажиллагааг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын facebook, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын facebook хуудсаар тус тус иргэн, аж ахуй нэгж байгууллагад мэдэгдэж, захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн дагуу арга хэмжээ авч ажилласан. Иймд Газрын тухай хуулийн 3******* дүгээр зүйлийн 3*******.2-д "Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан, 33.*******.2-д энэ хуулийн 33.*******.*******-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.*******, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд нэг удаа 5 га хүртэлх газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно гэсэн үндэслэлүүдээр нэхэмжлэгч "*******" ХХК-ний Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн нутаг дэвсгэрт ******* бүсэд байрлалтай. *******.******* газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Монгол Улсын Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-д Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд хүчингүй болгоно гэх хуулийн зохицуулалт байдаг учраас Төрийн аудитын газрын албан шаардлагыг үндэслэж нэр бүхий иргэн аж ахуйн нэгжүүдийн газруудыг хүчингүй болгосон. Албан шаардлага дээр Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2, 33.*******.2, 33.5 дахь заалтыг тус тус зөрчиж газар олгосон байна гэж тогтоосон. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5-т Энэ хуулийн 33.*******.2-т заасны дагуу төсөл шалгаруулах хэлбэрээр газар эзэмших эрхийг зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эсхүл мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд, эсхүл гадаад улс, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт зориулж олгоно гэж заасан байгаа нь дээрх аж ахуйн нэгж байгууллагуудад Хаус хорооллын зориулалтаар олгосон газрыг олгохдоо төсөл сонгон шалгаруулалтаар олгосон нь буруу гарсан байна. Дуудлага худалдааны зарчмаар олгоогүй байна. Ийм учраас тухайн захирамжийг хүчингүй болго гэдэг албан шаардлагын дагуу маргаан бүхий актыг гаргасан.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой дараах тайлбарыг хэлье. Газар эзэмшүүлэхдээ иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг хийдэг. Уг гэрээний 3.7-д газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон тохиолдолд эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Засаг даргын шийдвэрийг эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаанд авсан этгээд нь хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын *******0 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй гэж заасан. Тухайн заалт мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь заалтад заагдсан байдаг. Нэхэмжлэгчийн хувьд нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 3*******-ний өдөр шүүхэд гаргасан байдаг бөгөөд Газрын тухай хуультай холбоотой нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хожимдуулсан байж болзошгүй асуудал харагдаж байгаа учраас шүүх үүнийг анхаарч үзэх байх гэж бодож байна гэв.

Маргаан бүхий акт 2025 оны 02 дугаар сарын *******3-ны өдөр гарсан бөгөөд нэхэмжлэгчид сонсох ажиллагааны мэдэгдлийг 2025 оны 0******* дүгээр сарын 07-ны өдөр мэдэгдсэн байдаг. Сонсох ажиллагааны хувьд танай захирамжийг хүчингүй болгож байна шүү та бүхэн санал тайлбараа ирүүл гэдэг боломжийг олгож байгаа юм. Түүнээс биш тухайн иргэн болон аж, ахуйн нэгжийг дуудаж сонсох ажиллагааг заавал хийнэ гэсэн ойлголт байхгүй.

Маргаан бүхий актын талаарх тайлбарыг нэхэмжлэгчийн хувьд бичгээр болон утсаар ирүүлэх бүрэн боломжтой. Энэ дагуу нэхэмжлэгчийн зүгээс тайлбараа ирүүлсэн. Нэхэмжлэгчид сонсох ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан.

 

3.3 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******аас шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

******* ХХК нь 2020 онд аймгийн Иргэдийн хурлаар баталсан аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлтээр орж төсөл сонгон шалгаруулалт-аар эзэмшүүлэхээр баталсан Ховд аймаг, Жаргалант сумын шинэ суурьшлын бүсэд төсөл сонгон шалгаруулалтаар олгохоор заасан газруудад төсөл ирүүлж, улмаар ялагч болсон байдаг. Улмаар 2023 онд Ховд аймгийн Засаг дарга нь маргаан бүхий газрыг хүчингүй болгох тухай захирамж гаргасан. Уг захирамжийн хууль зүйн үндэслэлийн хувьд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.*******.5, 40.*******.6 дахь заалтуудыг баримталж газар эзэмших эрхийг хүчингүй болгож байсан юм. Маргаж байгаа А/99 дугаар захирамж нь өмнө гарсан захирамжтай хамааралгүй, газрыг анх эзэмшүүлэхдээ хуулийн дагуу олгоогүй буюу Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5-д заасныг зөрчсөн гэдэг үндэслэлээр Ховд аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын *******3-ны өдрийн А/99 дугаартай захирамжийггаргасан.

Ховд аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт 2024 онд Төрийн аудитын газраас хяналт шалгалтууд хийгдсэн. Уг хяналт шалгалтын хүрээнд Жаргалант сум шинэ суурьшлын бүсэд газар олгохдоо Газрын тухай хуулийг зөрчиж төсөл сонгон шалгаруулалтаар олгосон нь буруу бөгөөд дуудлага худалдааны зарчмаар олгох үндсэн зарчмыг зөрчсөн байна гэдэг үндэслэлээр аудитын дүгнэлт ирсэн. Энэхүү дүгнэлтийн хүрээнд дээрх газруудыг хүчингүй болгосон.

Сонсох ажиллагааны хувьд аймгийн Засаг даргын албан бичгийг гаргуулж тухайн аж ахуйн нэгжид хүргүүлсэн. Мөн уг албан бичгийн хүрээнд тухайн аж, ахуйн нэгжийг тайлбараа ирүүлэхийг хүссэн. *******  ХХК-нийн хувьд сонсох ажиллагааны мэдэгдлийг 2025 оны 0******* дүгээр сарын 07-ны өдөр өгсөн бөгөөд маргаан бүхий А/99 дугаартай захирамжийг 2025 оны 02 дугаар сарын 2*******-ний өдөр тус тус гардуулан өгсөн гэв.

3.4 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******ээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлд заасан эрх үүргийнхээ дагуу шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан ******* ХХК-нийн өмгөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгч компанийн шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийн шаардлага буюу Ховд аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын *******3-ны өдрийн А/99 дугаартай захирамжаар ******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна.

Анх маргаан бүхий газрыг ******* ХХК нь 2020 оны 03 дугаар сарын 3*******-ний өдрийн А/*******89 дугаартай захирамжаар Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн нутаг дэвсгэр буюу шинэ суурьшлын бүсэд *******,******* газрыг *******5 жилийн хугацаагаар эзэмшихээр авсан нөхцөл байдал байдаг. Үүнийг 2020 оны 0******* дүгээр сарын 2*******-ний өдрийн А/28 дугаартай Ховд аймгийн засаг даргын захирамжийн дагуу дээрх газрыг төсөл сонгон шалгаруулалтад материалаа бүрдүүлэн зохих журмын дагуу оролцож авсан байдаг.

Гэтэл 2023 оны 07 дугаар сарын 2*******-ний өдрийн А/4*******0 дугаартай Ховд аймгийн Засаг дарга гийн захирамж гарч дээрх газрыг хүчингүй болгосон байдаг. Үүнтэй холбогдуулан ******* ХХК нь Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан бөгөөд анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Ингээд хариуцагчийн зүгээс давж заалдах гомдол гаргасан боловч Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байдаг. Мөн үүний дараагаар Дээд шүүхийн Захиргааны танхимаас тогтоол гарч хариуцагчийн гомдлыг хүлээн авахаас тус тус татгалзаж, анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон нөхцөл байдлууд байгаа.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байхад хариуцагч байгууллагын хувьд шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүйгээр А/99 дугаартай захирамжийг гаргасан байдаг.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагааг нэхэмжлэгч компанид явуулаагүй. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс үндэслэлгүй асуудлыг хэлж байна. Газрын тухай хуулийн 6******* дүгээр зүйлд зааснаар Засаг даргад тухайн захирамжийг хүчингүй болгох эрх нь байгаа ч гэсэн анхнаасаа хууль дүрмийн дагуу төсөл сонгон шалгаруулалтыг захиргааны байгууллага нь өөрсдөө зохион байгуулж явуулсан байдаг. Ингэхдээ тухайн компанийн эрх ашиг хэрхэн, яаж хөндөгдөх талаар ярихгүйгээр нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж байгаа юм. Нэхэмжлэгчийн хувьд уг газарт өчнөөн мөнгө төгрөг зарцуулан ажил хийсэн байхад уг ажлыг нь яагаад үгүйсгээд байгаа юм бэ. Хэдий засаг даргад өмнөх шийдвэрээр хүчингүй болгох эрх нь байгаа ч гэсэн нэхэмжлэгч компанийн хохирол, төлбөрийг тооцож үзэлгүйгээр өөрсдийн гаргасан буруу шийдвэрийг зөвтгөх гэж байгаа нь үндэслэлгүй юм.

Газрын алба нь Засгийн газрын 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн *******2******* дугаартай тогтоолын 2 дугаар хавсралтад заасан газар эзэмших, гэрчилгээ олгох журмыг зөрчсөн. Уг журмын *******8.3, *******8.4 дэх заалтуудыг зөрчсөн гэж үзэж байгаа. Хэдий Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан Засаг дарга дээрх газар эзэмших эрхийг хүчингүй болгох эрхтэй ч гэсэн тухайн үеийн Засаг дарга нь хуулийн дагуу газрыг олгосон гэж үзэж байна.

Нэхэмжлэл гаргах хугацааны хувьд хугацаа хэтэрсэн зүйл байхгүй. Маргаан бүхий захирамжийн хувьд 2025 оны 02 дугаар сарын *******3-ны өдөр гарсан байдаг. Нэхэмжлэгчийн хувьд 03 дугаар сарын 3*******-ний өдрөөс өмнө шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан.

Иймд Ховд аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын *******3-ны өдрийн А/99 дугаартай захирамж нь хууль зүйн үндэслэлгүй байна. Сонсох ажиллагааг хийж чадаагүй, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, уг захирамжийг гаргахдаа нэхэмжлэгч компанийн эрх ашгийг хохироосон нөхцөл байдал гаргасан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******06 дугаар зүйлийн *******06.3.*******2-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-нийн шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

*******.Нэхэмжлэгч ******* ХХК нь тус шүүхэд Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан Ховд аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын *******3-ны өдрийн А/99 дугаар Захирамж хүчингүй болгох тухай захирамжийн ******* ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хэрэгт хуульд заасан журмаар авагдсан нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбарыг үнэлж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.Ховд аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 3*******-ний өдрийн А/*******89 дугаар захирамжаар[*******] газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтад оролцож ялагч болсон ******* баг ******* бүсэд байрлах 0.6 га газрыг  Зөөлөн тэмүүлэл ХХК-д хаус хорооллын зориулалтаар *******5 жилийн хугацаагаар, ******* баг ******* бүсэд байрлах 0.6 га газрыг  Зөөлөн тэмүүлэл ХХК-д хаус хорооллын зориулалтаар *******5 жилийн хугацаагаар тус тус нийт *******.******* газар эзэмшүүлсэн.

3. Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 2*******-ний өдрийн А/4*******0 дугаар захирамжаар тухайн газраа гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон ба Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын *******9-ний өдрийн *******25/ШШ2024/00*******0 дугаар шийдвэрээр[2] нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 0*******-ний өдрийн 22*******/МА2024/0283 дугаар магадлалаар[3] *******25/ШШ2024/00*******0 шийдвэрийг хэвээр үлдээж, Монгол Улсын Дээд Шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 09 дүгээр сарын *******7-ны өдрийн 00*******/ШХТ2024/0288 тогтоолоор[4] хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэснээр Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын *******9-ний өдрийн *******25/ШШ2024/00*******0 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

4.Нэхэмжлэгчээс дээрх шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон, аймгийн Засаг дарга шүүхийн шийдвэрийн дагуу газар эзэмших эрхийг сэргээсэн захирамж гаргаагүй байхад дахин газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй гэж мөн нэхэмжлэгчид сонсох ажиллагаа явуулаагүй гэж тайлбарлан маргаж байна.

5. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар дүгээр сарын *******9-ний өдрийн *******25/ШШ2024/00*******0 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэснээр түүний газар эзэмших эрх сэргэсэн тул дахин захиргааны акт гаргахыг шаардахгүй.

6. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамжийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тул нэхэмжлэгчийг анх газар эзэмшүүлэх захирамж гарсан хугацаанаас хойш тухайн газрыг эзэмшиж байсан гэж үзнэ.

7. Иймд Ховд аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 3*******-ний өдрийн А/*******89 дугаар захирамжаар ******* ХХК-нд газар эзэмшүүлэхдээ дуудлага худалдаагаар эзэмшүүлэх газрыг төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлсэн нь хууль зөрчсөн гэх үндэслэлээр тус захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгосон аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын *******3-ны өдрийн А/99 дугаар захирамжийн ******* ХХК-нд холбогдох хэсэг үндэслэлтэй эсэхэд шүүх дүгнэлт өгнө.

8.Ховд аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын *******3-ны өдрийн А/99 дугаар захирамжаар[5] Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.*******.2, 33.5 дахь хэсгийг зөрчиж төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлсэн 2020 оны 03 дугаар сарын 3*******-ний өдрийн А/*******89 дугаар захирамжийн ******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон байна.

9.Хариуцагч Ховд аймгийн Засаг дарга нь ******* ХХК-д газар эзэмшүүлсэн 2020 оны 03 дугаар сарын 3*******-ний өдрийн А/*******89 дугаар захирамжийн ******* ХХК-д холбогдох хэсгийг 2025 оны 02 дугаар сарын *******3-ны өдрийн А/99 дугаар захирамжаар хүчингүй болгохдоо ******* ХХК-д дуудлага худалдаагаар олгох газрыг төсөл сонгон шалгаруулалтаар олгосон тул газар эзэмшүүлсэн хууль бус шийдвэрээ хуульд нийцүүлэн хүчингүй болгосон, мөн нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх тул үүнд дүгнэлт хийж өгнө үү гэж тайлбарладаг.

*******0.Сонсох ажиллагаа явуулсан эсэх тухайд: Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.*******-д зааснаар захиргааны байгууллагаас захиргааны акт гаргахаас өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох, 27 дугаар зүйлийн 27.4-д Сонсох ажиллагааг дараах хэлбэрээр явуулна, 27.4.2-д саналыг бичгээр авах гэж заасан.

*******0.*******. Ховд аймгийн Засаг даргын 2025 оны 0******* дүгээр сарын 03-ны өдрийн *******/64 дугаар албан бичгээр[6] нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 3*******-ний өдрийн А/*******89 дугаар захирамжийг хүчингүй болгох үндэслэлийн талаар сонсгож, тайлбараа 0******* дүгээг сарын *******0-ны өдрийн дотор ирүүлэхийг мэдэгдсэн, нэхэмжлэгч уг албан бичгийг 2025 оны 0******* дүгээр сарын 07-ны өдөр гардан авсан болох нь Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Баримт бичиг хүлээлцэх дэвтэр-ийн[7] 537 дугаар бүртгэгдсэнээр тогтоогдох ба нэхэмжлэгч 2025 оны 0******* дүгээр сарын 09-ний 768[8], 769[9] дугаар албан бичгээр хариуг хүргүүлсэн энэ талаар талууд маргаагүй.

*******0.2. Дээрхээс үзвэл хариуцагч нь нэхэмжлэгчид сонсох ажиллагааг явуулж, саналыг бичгээр авсан байх тул нэхэмжлэгчид сонсох ажиллагааг явуулаагүй гэж үзэх үндэслэлгүй байна.

**************. Шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны тухайд: Ховд аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын *******3-ны өдрийн А/99 дугаар захирамжийг нэхэмжлэгчид 2025 оны 02 дугаар сарын 2*******-ний өдөр гардуулсан болох нь Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Баримт бичиг хүлээлцэх дэвтэр-ийн[*******0] 29 дугаар бүртгэгдсэнээр тогтоогдох ба хэргийн оролцогчид үүнтэй маргаагүй.

**************.*******. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.*******-д Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргахаар заасан.

**************.2. Нэхэмжлэгч анх шүүхэд 2025 оны 03 дугаар сарын *******7-ны өдөр нэхэмжлэл гаргасан ба Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 74 дүгээр Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох тухай захирамжаар[**************] нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн, улмаар 2025 оны 03 дугаар сарын 3*******-ний өдөр дахин шүүхэд нэхэмжлэл[*******2] гаргажээ.

**************.3. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацааг 2025 оны 03 дугаар сарын *******7-ны өдрөөс тооцох ба маргаан бүхий актыг нэхэмжлэгчид мэдэгдсэн өдөр буюу 2025 оны 02 дугаар сарын 2*******-ний өдрөөс хойш дээрх хуульд заасан хугацаанд шүүхэд хандсан байх бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

*******2. Маргааны бүхий актын хууль зүйн үндэслэлийн тухайд: Ховд аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 3*******-ний өдрийн А/*******89 дугаар захирамжаар ******* ХХК-д эзэмшүүлсэн ******* бүсэд байрлах нийт *******.******* газар нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.*******.2-т энэ хуулийн 33.*******.*******-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.*******, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд нэг удаа 5 га хүртэлх газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ гэж зааснаар дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын журмаар эзэмшүүлэх газарт хамаарч байна.

*******2.*******.Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5-д Энэ хуулийн 33.*******.2-т заасны дагуу төсөл шалгаруулах хэлбэрээр газар эзэмших эрхийг зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эсхүл мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд, эсхүл гадаад улс, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт зориулж олгохоор заасан.

*******2.2. Өөрөөр хэлбэл төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлэх газрыг дээрх хуульд заасны дагуу тусгай нөхцөлтэйгөөр эзэмшүүлэхээр заасан бөгөөд нэхэмжлэгчид эзэмшүүлсэн газар нь хуулийн энэхүү зохицуулалтад хамаарахгүй байна.

*******2.3. Иймд Ховд аймгийн  Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын *******3-ны өдрийн А/99 дугаар захирамжаар ******* ХХК-д Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.*******.2, 33.5-д заасныг зөрчиж газар эзэмшүүлсэн гэсэн үндэслэлээр 2020 оны 03 дугаар сарын 3*******-ний өдрийн А/*******89 дугаар захирамжаар ******* ХХК-д газар эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгосон нь хуульд нийцжээ.

*******2.4. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-т эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгосон, эсхүл ашигтай нөхцөл байдлыг бий болгосон захиргааны актыг ойлгоно, 48 дугаар зүйлийн 48.2-д эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно, 48.2.*******-т хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан, 48.3-д Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.*******, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно гэж заасан.

*******2.5. Хариуцагч нь нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн Ховд аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 3*******-ний өдрийн А/*******89 дугаар захирамжийг 2025 оны 02 дугаар сарын *******3-ны өдөр хүчингүй болгосон нь дээрх хуульд заасан захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно гэж заасан хуулийн хугацааг зөрчөөгүй байна.

*******2.6. Газрын тухай хуулийн 6******* дүгээр зүйлийн 6*******.*******-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж зааснаар Ховд аймгийн Засаг дарга өөрийн хууль зөрчсөн шийдвэрээ хүчингүй болгох эрх олгогдсон.

*******2.7. Тодруулбал Ховд аймгийн Засаг дарга дээр дурдсан хуульд заасан эрх хэмжээний хүрээнд ******* ХХК-д газар эзэмшүүлсэн эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хуульд нийцүүлэн хүчингүй болгосон байна.

*******2.8. Иймээс нэхэмжлэгч ******* ХХК-ны Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан Ховд аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын *******3-ны өдрийн А/99 дугаар захирамжийн ******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

*******3. Нэхэмжлэгчийн зүгээс манай компанид эзэмшүүлсэн газар нь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 20*******9 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд төсөл сонгон шалгаруулалтаар олгохоор заасан байдаг. Энэ дагуу эзэмшүүлсэн нь хууль зөрчөөгүй гэж тайлбарладаг.

*******3.*******. Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 20*******9 оны 06 дугаар сарын *******7-ны-ний өдрийн 9/05 дугаар Аймгийн газар зохион байгуулалтын 20*******9 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолын[*******3] хавсралтаар Жаргалант сум ******* баг ******* бүсэд хаус хорооллын зориулалтаар 2.3 га газрыг төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлэхээр тогтоосон байна.

*******3.2.Нэгэнт Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5-д төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлэх нөхцөлийг тусгайлан заасан, нэхэмжлэгчид эзэмшүүлэх газар нь хуульд заасан тусгайлсан нөхцөлд хамаарахгүй байх тул хуульд нийцээгүй гарсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу олгох ёстой гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм

*******4. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.******* дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******06 дугаар зүйлийн *******06.*******, *******06.3, *******06.3.*******, *******06.3.*******4 дэх хэсэг, *******07 дугаар зүйлийн *******07.******* дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

*******. Газрын тухай хуулийн 6******* дүгээр зүйлийн 6*******.******* дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 33.*******.2, 33.5 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4, 48 дугаар зүйлийн 48.2, 48.2.******* дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ны Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан Ховд аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын *******3-ны өдрийн А/99 дугаар захирамжийн ******* ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.******* дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************4 дүгээр зүйлийн **************4.*******-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш *******4 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ЯНЖИНДУЛАМ

 

 

 

 

 

 

[*******] хх*******-ийн 43 дахь тал

[2] Хх*******-ийн 234-243 дахь тал

[3] Хх*******-ийн 244-249 дэх тал

[4] Хх2-ын *******-2 дахь тал

[5] Хх*******-ийн 68-70 дахь тал

[6] Хх2-ын 5 дахь тал

[7] Хх*******-ийн 22******* дэх тал

[8] Хх2-ын 3 дахь тал

[9] Хх2-ын 4 дэх тал

[*******0] Хх*******-ийн 220 дахь тал

[**************] Хх*******-ийн 8-з дэх тал

[*******2] Хх*******-ийн *******-2 дахь тал

[*******3] Хх*******-ийн *******9*******-*******98 дахь тал