Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 141/ШШ2025/00126

 

 

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 141/ШШ2025/00126

Завхан аймаг

                                      Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                      хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                                хэрэгсэхгүй болгох тухай

 

 Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг би,

Нэхэмжлэгч: ....... хотын ........... дүүргийн .........-р хороо, ...........ын талбай,........” байрны ...... давхар “...........” ХХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .........аймгийн .......сумын .......багт оршин суугч П-ын Ч-т холбогдох “Зээлийн гэрээний үүрэг 461,576.89 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагчаас ирүүлсэн тайлбарыг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “..............” ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Хариуцагч П-ын Ч нь “..........” ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2024-05-18-ны өдөр ........ тоот ..........үйлчилгээний гэрээг байгуулж 310,000.0 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд .......... аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: ...........тоот ................кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 310,000 төгрөг, үндсэн хүүнд 135,346.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 15,230.04 төгрөг, шимтгэлд 1,000.0 төгрөг, нийт 461,576.89 төгрөгийг хариуцагч П-ын Ч-сээс гаргуулж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч П.Ч нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Миний бие П овогтой Ч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Төлж барагдуулна...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “....” ХХК нь хариуцагч П.Ч-т холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэг 461,576.89 төгрөг гаргуулах тухайнэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.Ч нь нэхэмжлэлийн хувийг гардаж аваад “...Нэхэмжлэлийг зөвшөөрч байна. Төлж барагдуулна...” гэсэн тайлбарыг ирүүлж, тайлбартаа гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “...Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй...” гэж зааснаар хариуцагч П.Ч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх эрхтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хариуцагч П.Ч-йн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,497 төгрөгийн тал хувь болох төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн данснаас 7,248 төгрөг, хариуцагч Б.Ч-сээс 7,248 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “.........” ХХК-д олгохоор шийдвэрлэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “........” ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч П.Ч-т холбогдох “Зээлийн гэрээний үүрэг 461,576.89 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,497 төгрөгийн тал хувь болох 7,248 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн данснаас 7,248 төгрөг, хариуцагч Б.Ч-сээс 7,248 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “..........” ХХК-д  олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч П.Ч нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Зохигч энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

     ШҮҮГЧ                                         Б.ӨЛЗИЙХИШИГ