Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 141/ШШ2025/00139

 

 

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 141/ШШ2025/00139

Завхан аймаг

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Нарийн бичгийн даргаар П.Г-ийг оролцуулан тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ......... аймгийн ............ сумын ............ багт оршин суух хаягтай .......... овогт Ч*гийн Э-ын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Э нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон хүсэлтдээ: “...Ч.Э нь 1980 оноос эхлэн тус сумын Д нэгдэл Б компанид худгийн моторчноор ажиллаж байсан. Ажиллаж байсан хугацааны нотлох баримт болох ......... аймгийн архивын тасгийн лавлагаа, Д-д нэгдлийн даргын ажилд томилох, чөлөөлөх тушаалууд байгаа. Иймд намайг 1981 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ...... аймгийн ...... сумын Д нэгдлийн Ж бригадын малчин, худгийн моторчин, 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Д нэгдэлд малчнаар, 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Б компанид малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү. Мөн намайг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдэж өгнө үү...” гэжээ.

Шүүх хуралдаанд хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судалж хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ч.Э нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг явуулах талаар шүүхэд хүсэлт ирүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч ...нь эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, түүнийг оролцуулахгүйгээр хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ

2. Нэхэмжлэгч Ч.Э нь ажиллаж байсан болохоо тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” гэж заасны дагуу нэхэмжлэгч ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

3. Нэхэмжлэгч Ч.Э нь З аймгийн ........ сумын Д нэгдлийн Ж бригадын худгийн моторчноор 1981 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, малчнаар 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, З аймгийн Б сумын Б ХХК-д малчнаар 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус ажиллаж байсан болох нь:

.......... аймгийн архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн А/441 дугаартай: “...1980-1983, 1986-1993 онд Б сумын Д нэгдэл, Б компаний Ж бригад, 1994 он Ж компанид худгийн моторчин, мал маллаж байсан гэх Ч.Э, суурийн ахлагч Р.Ч, Д.Д, Ч.Д нарын цалингийн тодорхойлолтыг олгов. Э нэрээр 1987 онд 3281,87 төгрөг, 1-12 сар, 1988 онд 3198,82 төгрөг, 1-12 сар, 1989 онд 3357,94 төгрөг 1-12 сар, 1990 онд 3422,71 төгрөг, 1-12 сар, 1991 онд 4117,48 төгрөг, 1-12 сар, 1992 онд 5336,8 төгрөг, 1-12 сар, 1993 онд 9591,0 төгрөг, 1-10 сар...” гэсэн архивын лавлагаа,

............. аймгийн Б сумын Д нэгдлийн даргын 1981 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 65 дугаартай: “...Ж бригадын Р-ын худгийн моторчноор Ч овогтой Э*ыг 1981 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс томилсугай. Э*-т 1981 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс төсөвт цалин олгохыг зөвшөөрсүгэй...” гэсэн ажилд томилох тухай тушаалын хуулбар,

........ аймгийн .......... сумын Д нэгдлийн ........ оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 47 дугаартай: “...Ж бригадын төвийн худгийн моторчин Ч.Э*-ыг 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгож ажлаас нь чөлөөлсүгэй. ...3. Э-ын цалин хөлсийг 1983 оны 06 дугаар сарын 01-нээр тасалбар болгон тооцохыг санхүүд зөвшөөрсүгэй...” гэсэн ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,

......... аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...Ч-гийн Э, эрэгтэй, _______ оны __дугаар сарын ____-ны өдөр төрсөн, _______боловсролтой,  ______нэгдлийн .........бригадад хоньчин  ажилтай, ажилд 1983 онд орсон, .......... сум, 1988 оны 10 дугаар сарын 23-ны өдөр бүртгэсэн...” гэсэн БНМАУ-ын хүн амын регистрийн дугаар олгосон ХААТР-1 маягтын хуулбар,

.......... аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...Нөхөр Ч.Э, Б сумын Ж бригадад малчин, эхнэр Ш.Г Б сумын Ж бригадад малчин, ...... оны 05 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болсныг бүртгэв...” гэсэн гэрлэлтийг бүртгэх анкетын хуулбар,

З аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...Э*ын Н, э  000 оны 04 дүгээр сарын 000-ны өдөр төрсөн, эцгийн нэр Ч-гийн Э, З аймгийн Б сумын Ж бригадад малчин ажилтай, эх Ш-ийн Г Б сумын Ж бригадад малчин,...” гэсэн төрснийг бүртгэх анкет буюу ХААТР-11 маягтын хуулбар,  

......... аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...Э-ын А, э, ........... оны 09 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, эцгийн нэр Ч-гийн Э, Д нэгдэлд малчин ажилтай...” гэсэн төрснийг бүртгэх анкет буюу ХААТР-11 маягтын хуулбар, 

Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...Э*ын Г, эрэгтэй, 100 оны 0000 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, эцгийн нэр Ч*ийн Э, ХАА-н компанид малчин ажилтай...” гэсэн төрснийг бүртгэх анкет буюу ХААТР-11 маягтын хуулбар,  

Цэргийн жинхэнэ албанд татагдагчдын:  “...Ч*-гийн Э, 19_____ оны _______ дугаар сарын ....-нд төрсөн, ...... аймгийн ......... суманд оршин суудаг, цэрэгт ирэхээс өмнө малчин ажилтай байсан...” гэж тэмдэглээд түүний зургийг наасан анкетын хуулбар,

Улсын бүртгэлийн мэдээллийн сангийн: “....... сумын ... ХК ........ дугаартайгаар 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдөр бүртгэгдэж, ........оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ...........ХХК болон бүртгэгдсэн байна...” гэсэн хуулийн этгээдийн лавлагааны хуулбар,

Гэрч Л.Д-ын “...Ч.Э нь ........ аймгийн ......... сумын Д нэгдэл болон Б ХК-нд мал маллаж байсан. Аавыг Ч гэдэг манай сум нэгдэлд мужаан, малчин зэрэг ажлуудыг хийдэг хүн байсан. Би Э*тай нэг багийн хүмүүс. Бага байхаас таньж мэдэх учир түүний ажил амьдралыг сайн мэднэ. Э нь нэгдлийн үед Б..... сумын Ж бригадын төвд ойролцоох эмчилгээ тэжээлийн цэгт өвчтэй болон тарга хүч муутай айлуудыг тэжээж худгийг нь ажиллуулдаг байж байгаад 1983-1986 оны хугацаанд цэрэгт явсан. Цэргээс ирээд үргэлжлүүлэн сум нэгдэлдээ малчнаар ажиллаж байгаад дараа нэгдэл тарах үед Б компанид малчнаар ажилласан. Хэддүгээр анги төгссөн талаар сайн мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Д.Д-ын “...Ч.Э бид хоёр нэг багийн хүмүүс. Би Э*ыг бага байхаас сайн мэднэ. Э нь нэгдлийн мал маллаж байх хугацаанд ....... аймгийн ...... сумын Д......... нэгдлийн Ж бригадын худгийг хариуцаж моторыг асаадаг байсан. Ч.Э нь техник тоног төхөөрөмж засаж янзлахдаа чадвартай, хариуцлагатай байсан учраас худгийн моторыг хариуцуулж байсан юм. Худгийн моторчныг цэрэгт явах хүртэл мал маллахын хамт хийж байсан. Цэрэгт 1983-1986 онд хугацаанд явсан. Цэргээс ирээд нэгдлийн мал маллаж байгаад нэгдэл хувьчлагдах үед компанид мал маллаж байсан. Одоо ч гэр бүлийн хамт мал маллаж байгаа...” гэсэн агуулга бүхий мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 

Гэрчүүдэд хууль сануулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдүүлэг авсан, тэдгээрийн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан мэдээлэлтэй тохирч байх тул шүүх гэрчүүдийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн болно.

3. Иймд нэхэмжлэгч Ч.Э-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х овогт Ч*ийн Э*ыг З аймгийн Б сумын Д нэгдлийн Ж бригадын худгийн моторчноор 1981 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, З аймгийн Б сумын Д нэгдэлд малчнаар 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, .....  аймгийн ...... сумын Б ХК-д малчнаар 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Э-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ӨЛЗИЙХИШИГ