2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 192/ШШ2025/05081

 

 

 

   

 

    2025             06              12                                                   192/ШШ2025/05081

 

                                                                           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 10 дугаар хороо, Арьс ширний үйлдвэрийн нэгдлийн 60-10 нийтийн байрны 2 тоот тоот хаягт оршин суух ******* овогт *******ийн *******/РД:*******/-ийн

 

Ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, мөн сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч  Х.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга **** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Х.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Х.******* нь Дорноговь аймгийн Зам барилга ашиглалтын ангид 1990 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд машин механизмын засварчин, жолоочоор ажиллаж байсан. Энэ хугацааны тушаал, бичиг баримтууд гал гарсны улмаас шатсан тул ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон. Иймд намааг Дорноговь аймгийн Зам барилга ашиглалтын ангид 1990 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилласан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Х.******* нь 1990 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд  Дорноговь аймгийн Зам барилга ашиглалтын ангид засварчин, жолоочоор ажиллаж байсан болохоо тогтоолгохыг хүссэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2-т эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэсэн байна. Мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д хүний ажиллаж байсан байдлаа тогтоолгох талаарх хүсэлтийг тус шүүхэд гаргасан тул эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт хэмээн үзэж шүүх иргэний хэрэг үүсгэн хүлээн авсан.

            Нэхэмжлэгч нь ******* дүүрэгт оршин суудаг болох нь түүний иргэний үнэмлэхийн хуулбараар нотлогдож байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу хүсэлтээ тус шүүхэд гаргажээ.  

Мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохдоо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан байна.

            Хүсэлт гаргагч Х.******* 1990 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Зам барилга ашиглалтын ангид засварчин, жолоочоор ажиллаж байсан болох нь хэрэгт цугларсан баримтууд болон түүний гаргасан хүсэлт, Х.*******гийн 050997 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар/ХХ 5-тал/, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 230 дугаартай тодорхойлолт/ХХ 6 тал/, ын гаргасан тодорхойлолт, иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай шийдвэрийн хуулбар, гэрчээр асуусан тэмдэглэл/ХХ 7-11, 31-33 тал/, ийн гаргасан тодорхойлолт, иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар/ХХ 12-14 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон болно.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол  бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно гэсэн байх ба Х.*******гийн хүсэлтээр гэрч , нараас гэрчийн мэдүүлэг авсан байна. Гэрчийн мэдүүлгийг дээрх хуулийн 37 дугаар зүйлд заасан нотолгооны хэрэгслээр тогтоогдсон нотлох баримт мөн гэж шүүх үзэв.

Иймд Х.*******гийн гаргасан хүсэлтийг хангаж, түүний ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* овогт *******ийн *******/РД:*******/-г 1990 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Зам барилга ашиглалтын ангид засварчин, жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч мөн хуулийн 119.3-т заасан хугацааны дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 ***