2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 192/ШШ2025/05083

 

 

 

 

 

 

 

     2025              06              12                                                   192/ШШ2025/05083

 

 

 

 

Хариуцагчийг зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *****-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *****-д холбогдох

 

Худалдан авсан барааны төлбөрт 16,825,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, мөн сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга **** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд гар утасны бөөний дэлгүүр ажиллуулдаг ба 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ******* нь 118 ширхэг Самсунг маркийн гар утсыг 31,550,000 төгрөгөөр 20 хоногийн хугацаатай төлж дуусгахаар тохиролцож авсан. 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр сүүлийн гүйлгээ хийсэн ба дээрх 6 сарын хугацаанд маш их нэхүүлж 18 удаагийн гүйлгээгээр 14,725,000 төгрөгийн хасалт хийлгэсэн. 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш нэг ч удаа утсаа авахгүй холбогдохгүй байгаа тул үлдэгдэл 16,825,000 төгрөгийг *******гээс гаргуулж байна. Хариуцагч миний нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа гэж ойлголоо. Тиймээс хариуцагчийн эзгүйд хэргээ шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. Энэ хүнд би маш их хугацаа олгосон тул одоо хэргээ шийдвэрлүүлж шийдвэрээ гаргуулмаар байна гэв.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* нь нэхэмжилж байгаа мөнгөн дүнг хүлээн зөвшөөрч байна. Миний бие мөнгийг нь бөөнд өгч чадахгүй учир ойрын хугацаанд хуваах байдлаар өгч барагдуулах хүсэлттэй байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  ******* нь хариуцагч *******д холбогдуулан худалдан авсан барааны төлбөрт 16,825,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн шүүх хуралдааны тов мэдсэн боловч хүрэлцэн ирээгүй байх тул нэхэмжлэгч хэргийг хариуцагчийн эзгүйд хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан байна.

*******гийн нэхэмжлэлтэй *******д холбогдох худалдан авсан барааны төлбөрт 16,825,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, бүрэн төлж барагдуулахаа илэрхийлэн тайлбар гаргасан, хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хуульд нийцсэн байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох  16,825,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, бүрэн төлж барагдуулахаар зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Зохигч уг шүүгчийн захирамжийн үндэслэлд тухайн шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 242,075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 121,037.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. *******гийн нэхэмжлэлтэй *******д холбогдох гар утаснууд худалдан авсан барааны үлдэгдэл төлбөрт 16,825,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 242,075 төгрөгөөс 121,037,5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, хариуцагчаас 121,037.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч тухайн шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч ******* сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэх болохыг дурдсугай. 

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     ****